Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00307

 

  
 

 

2018 оны 05 сарын 24 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00307

                       *******т сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын орон сууцны 26 тоотод оршин суух, О.А-ийн хүсэлттэй

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.*******р нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.А миний бие тус шүүхэд удаа дараа гэр бүл цуцлуулах нэхэмжлэл өгсөн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. О.А миний бие болон Б.Б Ховд аймгийн *******т сумын ******* багт  өнөөдрийг хүртэл бүртгэлтэй амьдарч байна.

Иймд Б.Б-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоож хуулинд заагдсан эрхээ эдэлэхэд минь туслахыг хүсье гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.*******р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасан үндэслэлээр Ховд аймгийн *******т сумын ******* багт оршин суух регистрийн дугаартай, Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. О.А-тай 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэр бүл болж, тэдний дундаас Б.Т, Б.Э гэсэн хоёр хүү төрсөн байдаг. Б.Б нь 2016 онд приус маркийн машинаа хот оруулж зарах нэрийдлээр яваад гэртээ эргэж ирээгүй. Гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хүлээн авахаас татгалзсан байдаг. Хүсэлттэй холбоотойгоор Б.Б-ийн төрсөн ах Б.П Улаанбаатар хотын ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг. Мөн төрсөн ах Б.Б нь Матрикс салонд үсчнээр ажилладаг. Хариуцагч Б.Б-ийн ойрын найз н.Н нь 0000 утасны дугаартай, н.З нь 0000 утасны дугаартай байгаа бөгөөд Б.Б-г хаана сууж байгааг мэдэж байгаа гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.А нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Барсүрэнгэрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б, хүсэлт гаргагч О.А нар нь 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлж болж, 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн хүсэлтээр, хүсэлт гаргагч нь Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШЗ2018/******* дугаартай шүүгчийн захирамжийн хуулбараар тус тус тогтоогдлоо.

Б.Бн нь Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* байрны 26 тоотод бүртгэлтэй боловч тус хаягандаа 2016 оноос хойш оршин суухгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна

Б.Б-ийн талаарх мэдээлэл: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* байрны 26 тоотод бүртгэлтэй, эрэгтэй, 0000 регистрийн дугаартай, утасны дугаар нь 0000, 0000, Б.Б нь Улаанбаатар хотын Сонинохайрхан дүүрэгт эцэг, эхийндээ оршин сууж байгаа гэх, төрсөн ах Б.П нь Улаанбаатар хотын ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг, төрсөн ах Б.Б нь Matrix салонд үсчин ажилтай гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох 0000 регистрийн дугаартай, Б.Б-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Б- эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Б.Б- оршин суух хаягийг олж тогтоомогц хүсэлт гаргагч О.Ариунтуяад нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлтгаргагч О.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ