Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Т.Мөнхтуяа,

Шүүгдэгч В.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ванчин-Очирын Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 2207 00179 0152 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолоо-хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, Топ Ган Дрийлинг ХХК-д машины операторчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1177ж тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЭ73071077/,

Сартуул овогт Ванчин-Очирын Лхагвасүрэн.

 

            Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч В.Лхагвасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Экстрем Монголиа нэртэй амралтын газрын баруун талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Мөнхтуяатай архи уулгасангүй гэх шалтгаанаар маргалдан зодож, зовхи нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч В.Лхагвасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эхнэртэйгээ маргалдаж, биед нь гар хүрсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

Хохирогч Т.Мөнхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа бууж ирээд ажлынхантайгаа Тэрэлж явъя гээд гэр бүлээ аваад явсан. Ууж идэж байгаад маргааш өглөө нь уулан дээр гарахаар болсон. Нөхөр дахин ууна гэхээр нь карт бичиг баримтаа өгөхгүй гээд маргалдсан. Тэгээд цохиод гэдэс рүү өшиглөсөн гомдол саналгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар дараах  баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Т.Мөнхтуяа  нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Лхагвасүрэнтэй хамт ажилладаг гэх Тэрэлжид амьдардаг Алтанхуяг гэдэг залуугийн гэрт хэдүүлээ очиж хоносон юм. Очоод жаахан архи ууцгааж хорхог хийж идээд унтацгаасан. Өглөө нь хажуугийн ууланд гараад нэг шил архи ууж байхад цуг явсан эхнэр нөхөр ажилтай гээд Улаанбаатар хот руу буцаж, Аптанхуяг манай нөхөр бид 3 үлдсэн. Би тухайн үед архи уугаагүй нэг шилтэй пиво ууж байсан. Манай нөхөр миний цүнхнээс өөрийнхөө бичиг баримт, голомт банкны картыг авчхаад дахиад архи авна гэхээр нь би булааж авах гэхэд өгөхгүй байсан. Тэгээд нөхөр карт авах гэлээ гээд намайг гэдэс хавьд нэг удаа өшиглөж, зүүн нүдний орчимд нэг удаа гараараа цохиж толгой руу нэмж 1-2 удаа цохисон.” /хх-07-08/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Алтанхуяг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны 09 цагийн үед Тэрэлжид байрлах чонотой хөшөөний зүг Лхагва ах эхнэртэйгээ Аагий бид хэд алхаж яваад замдаа Лхагва ах дэлгүүр орох гэсэн чинь эхнэр нь архи дахиж уух гээд байна гээд тэр 2 уурлаад бичиг баримтаа булаацалдаад хоорондоо маргалдаад байхаар нь би түрүүлээд алхаж яваад эргээд харсан чинь Лхагва ахын эхнэр буцаад ирээд гүйж явсан. Тэгээд би найзыгаа дуудаад дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад ирсэн чинь цагдаа нар ирсэн Лхагва ахыг суулгаад аваад явж байсан...” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №08ШЭ/315 дугаартай дүгнэлтэд:

  1. Т.Мөнхтуяагийн биед нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-26-27/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч В.Лхагвасүрэн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Мөнхтуяа цуг ажилладаг Алтанхуяг, Идэр гэдэг залуу эхнэр 2 хүүхэдтэйгээ бид нар Тэрэлжид байх Алтанхуягийн гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө нь босоод бүгдээрээ зүүн уулан дээр гарч би архи ууж согтуураад дахин ууна гэж эхнэр Мөнхтуяатай маргалдаж гэдэс хавьд нь өшиглөж, нүүрлүү нь 2-3 удаа цохиж нүүрэнд нь гэмтэл учруулсан нь үнэн...” /хх-36-37/ гэх мэдүүлэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагчаас: В.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм

буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Т.Мөнхтуяа  нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Лхагвасүрэнтэй хамт ажилладаг гэх Тэрэлжид амьдардаг Алтанхуяг гэдэг залуугийн гэрт хэдүүлээ очиж хоносон юм. Очоод жаахан архи ууцгааж хорхог хийж идээд унтацгаасан. Өглөө нь хажуугийн ууланд гараад нэг шил архи ууж байхад цуг явсан эхнэр нөхөр ажилтай гээд Улаанбаатар хот руу буцаж, Аптанхуяг манай нөхөр бид 3 үлдсэн. Би тухайн үед архи уугаагүй нэг шилтэй пиво ууж байсан. Манай нөхөр миний цүнхнээс өөрийнхөө бичиг баримт, голомт банкны картыг авчхаад дахиад архи авна гэхээр нь би булааж авах гэхэд өгөхгүй байсан. Тэгээд нөхөр карт авах гэлээ гээд намайг гэдэс хавьд нэг удаа өшиглөж, зүүн нүдний орчимд нэг удаа гараараа цохиж толгой руу нэмж 1-2 удаа цохисон.” /хх-07-08/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Алтанхуяг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны 09 цагийн үед Тэрэлжид байрлах чонотой хөшөөний зүг Лхагва ах эхнэртэйгээ Аагий бид хэд алхаж яваад замдаа Лхагва ах дэлгүүр орох гэсэн чинь эхнэр нь архи дахиж уух гээд байна гээд тэр 2 уурлаад бичиг баримтаа булаацалдаад хоорондоо маргалдаад байхаар нь би түрүүлээд алхаж яваад эргээд харсан чинь Лхагва ахын эхнэр буцаад ирээд гүйж явсан. Тэгээд би найзыгаа дуудаад дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад ирсэн чинь цагдаа нар ирсэн Лхагва ахыг суулгаад аваад явж байсан...” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №08ШЭ/315 дугаартай дүгнэлтэд:

  1. Т.Мөнхтуяагийн биед нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-26-27/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч В.Лхагвасүрэн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Мөнхтуяа цуг ажилладаг Алтанхуяг, Идэр гэдэг залуу эхнэр 2 хүүхэдтэйгээ бид нар Тэрэлжид байх Алтанхуягийн гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө нь босоод бүгдээрээ зүүн уулан дээр гарч би архи ууж согтуураад дахин ууна гэж эхнэр Мөнхтуяатай маргалдаж гэдэс хавьд нь өшиглөж, нүүрлүү нь 2-3 удаа цохиж нүүрэнд нь гэмтэл учруулсан нь үнэн...” /хх-36-37/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Ц В.Лхагвасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Экстрем Монголиа нэртэй амралтын газрын баруун талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Мөнхтуяатай архи уулгасангүй гэх шалтгаанаар маргалдан зодож, зовхи нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Лхагвасүрэн нь хамтран амьдрагч Т.Мөнхтуяаг зодсон үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т заасанаар: "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж

заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч В.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч В.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч В.Лхагвасүрэнд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд тухайн зүйлүүд заасан торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Сартуул овогт Ванчин-Очирын Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Ванчин-Очирын Лхагвасүрэнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Лхагвасүрэнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч В.Лхагвасүрэн нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч В.Лхагвасүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1.  Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Лхагвасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД