Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2022/0146/Э |
Дугаар | 2022/ШЦТ/163 |
Огноо | 2022-08-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,
Шүүгдэгч П.А*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт П*******ын А*******т холбогдох эрүүгийн 2207 00000 0146 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, өдөр ******* хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******ийн оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Б*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22/ШЦ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж байсан, /РД: *******/,
******* овогт П*******ын А*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.А******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх гэр амралтын газарт архи уусангүй гэх шалтгаанаар М.Дын нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, хохирогч М.Дын биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт
хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч П.А******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...М.Дыг би 2-3 удаа цохиогүй. “Бөөлжих гээд байхаар нь чимээгүй бай, орон дээрээ бөөлжиж болохгүй, бөөлжвөл мөнгө төгрөг торгуультай байх” гэж хэлсэн. Гэтэл “чи ер нь юу гээд байгаа юм бэ, чамаас одоо айх юм уу” гээд босож ирсэн. Тэгэхэд нь найзууд нь “чи согтуу байна, одоо унтчих бөөлжмөөр байвал хамт гарч бөөлжье” гэж хэлж байсан. Гэтэл М.Д “одоо ер нь би чамаас айх юм уу, хоёулаа гараад үзчихье” гээд байхаар нь заамдаж аваад 2 удаа л алгадсан. Тэгээд салгаад байж байхад намайг заамдаад тавихгүй байхаар нь нүүр лүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Д унтаад удалгүй байж байгаад сэрэхэд нүд нь хавдсан байсан. Нүд нь хавдсан байхаар нь уучлал гуйгаад хүйтэн жин тавиад хот руу эмнэлгээр дагуулж явсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах
байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч М.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод Налайх дүүргийн 6 дугаар хороо, амралтын газарт хүрээд ир гээд дуудсан. Тэгээд бид нар найзуудаараа 5-6-уулаа очсон. Тэгээд бид нар төрсөн өдрийг тэмдэглээд 2-3 виски байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд 0,5 литрийн хэмжээтэй пиво байсан. Тэгээд бид нар очоод уугаад 2022 оны 05 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө 04 цаг хүртэл ууж сууж байгаад тэгээд би найзууддаа би ингээд унтлаа та хэд ууж байгаад унтаж амарна биз гэж хэлээд хөнжилд ороод хэвтэж байх үед А******* ах хүрч ирээд намайг босоод ирээ хамт ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо болсон ахаа би унтаж амарлаа гэж хэлсэн. Тэгсэн А******* ах намайг босоод ир гэж хэлээд байна шдээ гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ ахаа одоо болчихсон байна, уухгүй гэж хэлсэн. Тэгсэн намайг бодоод ир гэхээр нь би босоод иртэл намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ ахаа гэж хэлсэн чинь миний зүүн талын нүд хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэгсэн цаана байж байсан манай найзууд хүрч ирээд салгасан. Тэгээд миний нүднээс цус гараад орон дээр сууж байх үед А******* ах цаанаас хүрч ирээд дахиад миний нүд рүү цохисон. Тэгээд манай найзууд салгаад би уйлаад орон дээр хэвтэж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь шууд хот очоод эмнэлэг дээр очсон...” /хх-05-06/ гэх мэдүүлэг,
“...би унтлаа гээд хөнжилд ороод хэвтэж байхад П.А******* ах намайг босоод ир гэж хэлээд би “үгүй ахаа одоо болчихсон байна уухгүй” гэж хэлсэн. Тэгсэн намайг “босоод ир” гэхээр нь би босоод иртэл намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм вэ” гэж хэлсэн чинь миний зүүн талын нүд хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгсэн цаана байж байсан манай найзууд хүрч ирээд салгасан. Тэгээд миний нүднээс цус гараад орон дээр сууж байх үед П.А******* ах цаанаас хүрч ирээд дахиад миний нүд рүү цохисон. Тэгээд манай найзууд салгаад би уйлаад орон дээрээ хэвтэж байгаад унтаад өгсөн. Одоо надаа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. П.А******* надад нийт 2,450,000 төгрөг өгсөн...” /хх-08/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....******* амралтын газарт ирж амарцгаасан. Маргааш өглөө нь сэртэл М.Д, П.А******* хоёр шөнө дунд намайг унтсан хойгуур хоорондоо маргалдаад Д.Апдар М.Дын зүүн нүдийг гараараа цохиж гэмтээсэн болохыг мэдсэн. Тэгээд бид хэд тухайн үед хоорондоо эв зүйгээ олоод Улаанбаатар хот руу явцгаасан. Эхэндээ хоорондоо учраа олцгоосон болохоор энэ асуудлын талаар цагдаад ерөөсөө мэдэгдээгүй байсан юм. Бид нар бүгдээрээ архи уучихсан адилхан л согтуу байсан учир тэр нь илүү согтчихсон байсан, энэ нь бага согтчихсон байсан
гэж хэлж мэдэхгүй байна...” /хх-10/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №8051 дугаартай дүгнэлтэд:
Шүүгдэгч П.А*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Д сэрүүн байх шиг харагдахаар нь түүнийг “Босоод ир хамт пиво ууя” гээд дуудсан чинь “үгүй би уухгүй” гээд байсан. Удаагүй байж байтал М.Д бөөлжих гээд огиулаад байхаар нь би түүнд “чи жаахан чимээгүй байгаач” гэж хэлсэн чинь над руу уурлаж босож ирээд “чи одоо юу гээд байгаа юм вэ, би одоо чамаас айх уу” гэхээр нь миний уур хүрээд түүний нүүр рүү эхлээд хоёр удаа алгадсан. Э, Х, Т нар босож ирээд бид нарыг салгасан...М.Дын зүүн нүд орчим баруун гараараа нэг удаа цохисон” /хх-27/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч нь санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Хохирогч М.Дын өгсөн: “....А******* ах намайг босоод ир гэж хэлээд байна шдээ гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ ахаа одоо болчихсон байна, уухгүй гэж хэлсэн. Тэгсэн намайг бодоод ир гэхээр нь би босоод иртэл намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ ахаа гэж хэлсэн чинь миний зүүн талын нүд хэсэг рүү 1-2 удаа цохисон...”, “...би унтлаа гээд хөнжилд ороод хэвтэж байхад П.А******* ах намайг босоод ир гэж хэлээд би “үгүй ахаа одоо болчихсон байна уухгүй” гэж хэлсэн. Тэгсэн намайг “босоод ир” гэхээр нь би босоод иртэл намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм вэ” гэж хэлсэн чинь миний зүүн талын нүд хэсэг рүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Эийн өгсөн: “....Д.Апдар М.Дын зүүн нүдийг гараараа цохиж гэмтээсэн болохыг мэдсэн. Тэгээд бид хэд тухайн үед хоорондоо эв зүйгээ олоод Улаанбаатар хот руу явцгаасан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрий 8051 дугаартай дүгнэлтэд М.Дын биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч П.А******* яллагдагчаар өгсөн: “...М.Д сэрүүн байх шиг харагдахаар нь түүнийг “Босоод ир хамт пиво ууя” гээд дуудсан чинь “үгүй би уухгүй” гээд байсан. Удаагүй байж байтал М.Д бөөлжих гээд огиулаад байхаар нь би
түүнд “чи жаахан чимээгүй байгаач” гэж хэлсэн чинь над руу уурлаж босож ирээд
“чи одоо юу гээд байгаа юм вэ, би одоо чамаас айх уу” гэхээр нь миний уур хүрээд түүний нүүр рүү эхлээд хоёр удаа алгадсан. Э, Х, Т нар босож ирээд бид нарыг салгасан...М.Дын зүүн нүд орчим баруун гараараа нэг удаа цохисон” гэх зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч П.А******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх гэр амралтын газарт архи уусангүй гэх шалтгаанаар М.Дын нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, хохирогч М.Дын биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.А*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч П.А******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.А*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас:... “Шүүгдэгч П.А*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хор уршигтай холбогдуулаад хохирогчид төлсөн мөнгөн төлбөрийн хэмжээ, П.А*******ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. П.А******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэгдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар үүргийг хүлээлгэсэн байна. Шүүгдэгч нь шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнссэн байх хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан. Хэдийгээр шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогчид төлсөн мөнгөн төлбөр, хохирогчоос уучлал гуйсан гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзаад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож одоо үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хүрээнд тэнссэн хугацааны үлдэгдэл хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгүүлэх дүгнэлтийг гаргаж байна” ,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй, прокурорын оногдуулсан гэм буруугийн дүгнэлт дээр шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргах мэтгэлцэх зүйл байхгүй байна...Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хор хохирол зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх, торгох, зорчих эрхийг хязгаарлах зэрэг гурван төрлийн ялтай байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг төлсөн, одоо сурч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн шүүгдэгч нь урьд өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнссэн. Энэ тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нөхцөл байдал бүрдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд энэ ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Энэ нь шүүгдэгчийг цаашид нийгэмших, нийгэмд хөлөө олох нөхцөл байдлыг бүрдүүлэх боломжтой болж байгаа. Ид суралцаж, амьдралд хөлөө тавьж байгаа ийм үед нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь цаашид сурах боломжгүй болгох нөхцөлийг бүрдүүлэх учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгээд шүүгдэгчид нийт 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулаад уг ялын хязгаарлалтыг Улаанбаатар хотоос гарахгүйгээр хязгаарлалтыг тогтоож өгнө үү гэсэн” дүгнэлтийг хийж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч П.А*******т эрүүгийн хариуцлага оногдуулах талаар талуудын дүгнэлт, хэрэгт авагдсан хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг үнэлээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №164 дүгээр шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.А*******т нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаатай зорчих эрх хасах ялыг түүний оршин суух газраас сурч боловсрох эрхийг хангах, нийгэмшүүлэх зорилтын хүрээнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.А*******ын гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ үйлдсэн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоолоо.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД