Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2018/00310

 

 

 

2018 оны 05 сарын 24 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00310

                         Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, С.А-ын  хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 153/2018/00254/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч С.А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.А шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...1978 оноос эхлэж мал малласан. 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Миний зарим баримтад тамга, тэмдэг байхгүй байгаа....Би 1978 онд 8 дугаар анги төгссөн. Би тухайн үед нэгдэлд илгээлтээр гарсан....Намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 06 дугаар сараас 1980 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарыг дуустал, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Би хонь, ямаа маллаж байсан....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.А  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч С.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 6 дугаар сараас 1980 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 2 дугаар сарыг дуустал, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч С.А нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 6 дугаар сараас 1980 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 2 дугаар сарыг дуустал, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 797 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадын 1978-1980, 1983-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 36/002416 дугаартай Самархан Адебиет, Сейлхан Шамшия нарын 1983/07/30-нд гэр бүл болсныг Ховд аймгийн Ховд сумын 25-рт 1983/11/14 өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Х.Байкельдын ....С.Адебиет нь Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар орж эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1980 онд цэрэгт татагдаж 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан....С.Адебиет нь бог мал маллаж байсан.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5-16,61-73, 74, 84-85 дугаар тал/

С.А нь 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан тухай бичилттэй хүсэлт гаргагчийн 424292 дугаартай Цэргийн батлах, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 22, 30-47 дугаар тал/

Хавтаст хэргийн 20-21, 48-60 дугаар хуудсанд авагдсан нээсэн огноо тодорхойгүй Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь байгууллагын тамгаар баталгаажаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 23-26 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Сесерхан, Х.Байкельд нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 81-82 дугаар хуудсанд авагдсан гэрч Н.Сесерханы мэдүүлэг нь хүсэлт гаргагчийн тайлбараас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.А-ын Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 6 дугаар сараас 1980 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 2 дугаар сарыг дуустал, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОЮУНЖАРГАЛ