Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2018/00311

 

    

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2018/00311

*******т сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* баг Б.М

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын Цамбагарав баг

Б.Э нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айл, *******отод байрлах, Б ХХК /0000/

Хариуцагч: Ховд аймгийн *******т сум  Б ХХК-иудад холбогдох

Нүүрс тээвэрлэсний хөлс 48,526,012 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нүүрс тээвэрлэсний хөлс 28,284,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Б ХХК-ийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, Б.Эрхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нар нүүрс тээвэрлэж Б ХХКомпанид буулгасан. Шатахууныг Б ХХКомпаниас авч байсан. 2-3 удаа нүүрсэнд явсан тохиолдолд мөнгө өгнө гэж тохирсон боловч өгөөгүй....Нэхэмжлэгч Б.Эрхбаяр 6,816,104 төгрөг, нэхэмжлэгч Б.******* 12,381,704 төгрөгийг тус тус Б ХХК нь өгөхөөр Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөртэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Бадамлах дөл ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзаж байна....2015 оны 10 сараас нэхэмжилсэн байсан боловч ******* ХХК нь тээврийн хөлсийн зарим хэсгийг өгөөд байсан юм. Одоо 2016 оноос 2017 оны 2 сар хүртэлх хугацааны тээврийн хөлсийг нэхэмжилж байгаа...Эвлэрлийн гэрээг өмгөөлөгчөөр уншуулъя гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Б ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар ИХШХШТ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэлээ олгогдсон эрхийн хүрээнд дараах нөхцөлийг харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:

1.Нэхэмжлэлийн шаардлага 28,284,768 төгрөгөөс 2016 оноос 2017 оны хооронд Бадамлах дөл ХХКний дулааны нүүрс тээвэрлэсэн ******* ХОА улсын дугаартай Б.Э-ын тээврийн хэрэгсэл, шатахууны үнэ, нөат-ын албан татварыг хасаад зөвхөн гар дээр авах тээврийн хөлс болох 6,816,104 /зургаан сая найман зуун арван зургаан мянга нэг зуун дөрөв/ төгрөг, 67-52 ХОҮ улсын дугаартай Б.*******ын тээврийн хэрэгсэлийн шатахууны үнэ, нөат-ын албан татварыг хасаад зөвхөн гар дээр авах 12,381,704 /арван хоёр сая гурван зуун наян нэгэн мянга долоон зуун дөрөв/ төгрөг, нийт 19,197,808 төгрөгийн тээврийн хөлс өөр тохирч нэхэмжлэлийн шаардлагаас 9,086,960 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б татгалзаж байна.

2.Нэхэмжлэгч нарт олгох тээврийн хөлсийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б ХХК-ний нэхэмжлэлээр Б ХХК-д холбогдуулан 115,259,790 /нэг зуун арван таван сая хоёр зуун тавин есэн мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 153/ШЗ2018/******* дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн хэргийг шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа ******* ХХК нь нэхэмжлэгч нарын тээврийг хөлсийг төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь зөвшөөрлөө.

3.Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бадамлах дөл ХХК-аас Б ХХК-д нүүрс тээвэрлэсний хөлс орж ирсэн тохиолдолд нэхэмжлэгч нарт нэн тэргүүн ээлжинд тээврийн хөлсийг олгохыг хариуцагч Б ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э зөвшөөрч байна.

4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь энэхүү маргаантай холбоотойгоор хариуцагч Бадамлах дөл ХХК-наас татгалзаж байна.

5.Энэхүү гэрээг талууд хөндлөнгийн нөлөөлөлгүй сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан болно. Талууд гарын үсгээ зурсан байна. Эвлэрлийн гэрээ 3 хувь хийгдсэн. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх саналтай байна гэв.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХКомпаниас Б ХХК-д мөнгө орж ирэхэд нэхэмжлэгч Б.Э-т 6,816,104 төгрөгийг, нэхэмжлэгч Б.М-т 12,381,704 төгрөгийг Б ХХК төлөхөд бэлэн байна. Ийм байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан....Б ХХК-ийн зүгээс Б ХХК-иас мөнгө орж ирэх болгонд нэхэмжлэгч нарт тээрврийн хөлсийг төлөөд байсан юм. Хамгийн сүүлд нэхэмжлэгч нар 2017 оны 2 сард нүүрс тээвэрлээд энэ хугацаанаас хойш Б ХХК-д нүүрс тээвэрлээгүй юм. Тиймээс эвлэрлийн гэрээнд бичигдсэн тооцоо эцсийн тооцоо юм. Уг мөнгийг нэхэмжлэгч нарт өгчихвөл Б ХХК болон Б.Э, Б.М нарын хоорондох тооцоо дуусаж байгаа юм. Өөр ямар нэгэн тооцоо байхгүй юм гэв.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б ХХКомпанитай хэлцэл хийж жолооч нар нүүрс тээвэрлэсэн болохоос биш, Б ХХКомпанитай гэрээ, хэлцэл хийгээгүй. Нэхэмжлэгч нар хэдэн удаа тээвэрт явсан, хэдэн төгрөгний цалин авсан талаар Б ХХКомпани мэдэхгүй. Тээвэрт явуулж байгаа жолооч нарыг болон хэдэн удаа явуулж байгаагаа ******* ХХКомпани мэднэ, хэнд хэдэн төгрөг өгснийг "Б ХХКомпани мэднэ. 28,284,768 төгрөг болгож багасгасан байдаг бөгөөд Б ХХКомпани төлөх боломжгүй. Б ХХКомпани нь хариуцагч биш юм....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нь хариуцагч Б ХХК, Б ХХК-иудад холбогдуулан нүүрс тээвэрлэсний хөлс 48,526,012 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нүүрс тээвэрлэсний хөлс 28,284,768 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2016 оноос 2017 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нүүрс тээвэрлэсний хөлс 6,816,104 төгрөгийг гаргуулж Б.Эрхбаярт, 12,381,704 төгрөгийг гаргуулж Б.М-т тус тус олгох гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь хариуцагчаар Б ХХК-ийг татахаас татгалзсан болохыг дурдлаа.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь 2016 оноос 2017 оны хооронд Б ХХКний дулааны нүүрс тээвэрлэсний хөлс тээврийн хэрэгсэл, шатахууны үнэ, нөат-ын албан татварыг хасаад зөвхөн гар дээр авах тээврийн хөлс болох 6,816,104 /зургаан сая найман зуун арван зургаан мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Эрхбаярт, 67-52 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн шатахууны үнэ, нөат-ын албан татварыг хасаад зөвхөн гар дээр авах тээврийн хөлс 12,381,704 /арван хоёр сая гурван зуун наян нэгэн мянга долоон зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Б.М-т тус тус Б ХХК төлөхөөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,086,960 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч нарт олгох тээврийн хөлсийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б ХХК-ний нэхэмжлэлээр Б ХХК-д холбогдуулан 115,259,790 /нэг зуун арван таван сая хоёр зуун тавин есэн мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 153/ШЗ2018/******* дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн хэргийг шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа ******* ХХК нь нэхэмжлэгч нарын тээврийг хөлсийг төлөхөөр, дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б дөл ХХК-иас Б ХХК-д нүүрс тээвэрлэсний хөлс орж ирсэн тохиолдолд нэхэмжлэгч нарт нэн тэргүүн ээлжинд тээврийн хөлсийг олгохоор эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас О.А-т олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч Б.*******, Б.Э нар нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр А.Б-д, хариуцагч Б ХХКомпаний захирал С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 81 дугаартай албан бичгээр Н.Э тус тус итгэмжлэл олгосон байх бөгөөд зохигчийн итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /ХХ-ийн141-142, 144 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 6,816,104 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 124,008 төгрөгийн тал хувь болох 65,004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т, 12,381,704 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 213,058 төгрөгийн тал хувь болох 106,529 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т тус тус олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь 2016 оноос 2017 оны хооронд Б ХХКний дулааны нүүрс тээвэрлэсний хөлс 6,816,104 /зургаан сая найман зуун арван зургаан мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-т, 12,381,704 /арван хоёр сая гурван зуун наян нэгэн мянга долоон зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Б.М-т тус тус  ХХК төлөхөөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,086,960 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч нарт олгох тээврийн хөлсийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б ХХК-ний нэхэмжлэлээр Б ХХК-д холбогдуулан 115,259,790 /нэг зуун арван таван сая хоёр зуун тавин есэн мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 153/ШЗ2018/******* дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн хэргийг шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Б ХХК нь нэхэмжлэгч нарын тээврийг хөлсийг төлөхөөр, дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б ХХК-иас Б ХХК-д нүүрс тээвэрлэсний хөлс орж ирсэн тохиолдолд нэхэмжлэгч нарт нэн тэргүүн ээлжинд тээврийн хөлсийг олгохоор зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь хариуцагчаар Б ХХК-ийг татахаас татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,600 /дөрвөн зуун мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 65,004 /жаран таван мянга дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т, 106,529 /нэг зуун зургаан мянга таван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-дзааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ОЮУНЖАРГАЛ