Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/495

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч А.Азжаргал,

Шүүгдэгч М.Б /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч С.Б  /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч М.Б /өөрийгөө өмгөөлж/,

Б.О /өөрийгөө өмгөөлж/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Б.О, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2111 01450 1033 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 1. Монгол улсын иргэн, М.Б , 2001 оны 02 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны салбарт археологийн 4-р курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вивасити хотхоны 3/20 дугаар байрны 3-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

2. Монгол улсын иргэн, Г.Б , 1995 оны 12 сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, "Монталло" ХХК-ийн захирал.ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сум 3-р баг, Адарга гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн 16-р хороо, сонсголон 203-79 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдзлж байгаагүй,

 

3. Монгол улсын иргэн, , 1995 оны 10 сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Төмөр замын удирдах газарт сүлжээний инженер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2-р баг, булаг 16-р гудамжны 2 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, дэвжих өргөө 505 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

4. Монгол улсын иргэн, Б1995 оны 11 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, "Гялс төв"-д эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 24-р хороо, жаргалант 2-р гудамжны 29 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 11-р байрны 281 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 01 цагийн орчимд Г.Лгийн нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр түүний биед зүүн нүдний алимны цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл,

Шүүгдэгч М.Б, Б.О, Г.Б нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 01 цагийн орчимд Ц.Өын толгойн тус газарт хөлөөрөө өшиглөж түүний биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий гэмтэл тус тус үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч М.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч М.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Бгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч М.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-179/ “..Би бусдын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Надаас хохирогч хохирол нэхэмжлээгүй. ..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-198/ “..Би бусдын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Маргах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-204/ “..Би бусдын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү. Зодуулсан залуутай утсаар ярьсан, биеийн байдал зүгээр гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-188/ “..Би бусдын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна..надаас ямар нэг хохирол нэхэмжлээгүй. Хохирол нэхэмжилбэл би төлөхөд бэлэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..Маргаан даамжирсаар зодоон болж нэг үл таних 20 орчим насны залуу намайг зүүн нүдэн тус газар гараараа цохиж газар унагасан. Намайг босож ирэхэд Энхбаяр газар унаад ухаангүй болчихсон байсан. Би Энхбаяр дээр очиж анхны тусламж үзүүлж хиймэл амьсгаа хийж 103 дуудаарай гэж найзууддаа хэлсэн...Миний зүүн нүд хөхөрсөн өөр гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-18-19/,

 

Хохирогч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах Сушихэро ресторанд ажлын найзууд болох Мөнх-Эрдэнэ, Золжаргал, Бат-Очир, Лхагвадорж нарын хамт уулзаж, тухайн өдрийн 23 цагийн үед тэндээс гарч Туул зочид буудал орохоор Чингэлтэй дүүргийн 2-р хороо Нарантуул зочид буудлыг үүдэнд явж байхад 4-5 үл таних залуучуудтай зөрөхөд үл ойлголцол үүсэж тэдгээр залуустай маргалдсан. Удалгүй зодоон бол би үл таних саарал куртиктэй залуутай зодолдож 4-5 удаа гараараа цохилцсон. Лхагвадорж, Мөнх-Эрдэнэ, Бат-Очир нар үлдсэн үл таних залуусын салгаж тусгаарлахаар оролдож байсан. Удалгүй үл таних залуу нэмэгдэж ирэхэд би тухайн саарал куртиктэй залуутай зодолдохоо зогсоосон бөгөөд цэнхэр өмдтэй халдан залуу над руу дайрч ирээд намайг гараараа цохиж газар унагаагаад 3-4 залуу нийлж намайг дээрээс 4-5 удаа гүүр, дагз болон дух руу өшиглөж улмаар би ухаан алдсан. Удалгүй намайг сэрэхэд дахин өшиглөж би дахин ухаан алдсан. Дараагаар нь би гэмтлийн эмнэлэгт сэрсэн...Тухайн өдөр би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Надад шинжилгээ хийлгэх бичиг өгсөн. Өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй...миний зүүн нүдэнд цус хурсан, огцом хөдлөхөд зүүн нүд зовиуртай, зүүн хацар орчим цаг мэдээгүй байсан. Ойролцоогоор 14 хоног толгой лугшиж өвдсөн...Миний зүүн нүдний ухархайны яс хугарсан гэж гэмтлийн эмнэлгийн эмч хэлсэн. Үл ойлголцсон асуудлаас болж маргалдсан бөгөөд манай найзуудтай зодолдож байх үед нь би салгах гэж хичээсэн боловч намайг зодсон. Иймд уг хүмүүст гомдолтой байна..” гэх мэдүүлэг /хх-23-24, 26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11151 дугаартай дүгнэлтэд: “..Г.Лгийн биед зүүн нүдний алимны цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-71-72/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “..3 дугаартай М.Быг зааж энэ хүн намайг цохисон хүн мөн байна гэж заав. Намайг цохисон хүн жижиг толгойтой, урт үстэй байсан мөн нүүрний ерөнхий төрхөөр нь тавьж байна..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-60-63/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 11199 дугаартай дүгнэлтэд: /хх-67-68/ “..Ц.Ө н биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх шинжээч эмчийн дүгнэлт,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “..01:02:41-т Б нь үл танигдах газар сууж буй залууг баруун хөлөөрөө нүүрэн тус газар өшиглөв...Очиржанцан үл танигдах газар сууж буй залууг баруун хөлөөрөө нүүрэн тус газар нэг удаа, баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа, зүүн гараараа нүүрэн тус газар нэг удаа, баруун хөлөөрөө нүүрэн тус газар дахин нэг удаа тус тус цохив. Ө нь Б нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход Б нь Ө газар унагааж дээр нь гарч суугаад 01:02:49-01:02:51-д Өнөрболдын нүүрэн тус газар баруун гараараа хоёр удаа цохив. 01:02:51-д Билгүүн нь Өнөрболдын нүүрэн тус газар зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөв. 01:03:02-д Очиржанцан нь баруун гараараа нүүрэн тус газар 2 удаа цохив. 01:03:04-д Билгүүн нь Өнөрболдыг дэгээдэж унагааж Очиржанцан нь Өнөрболдыг баруун хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөв           01:03:37-д О нь Өнөрболдыг бөгсөн тус газар нь хоёр удаа өшиглөж, нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохив. 01:04:08-д Очиржанцан нь Өнөрболдыг нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохив. 01:06:43-д цагдаагийн алба хаагчид ирэв..” гэх тэмдэглэл /хх-108-111/,

шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-145/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-237/, шүүгдэгч Г.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-152/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-236/, шүүгдэгч М.Бий иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-141/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-235/, шүүгдэгч Б.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-149/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-234/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт цугласан бусад бичгийн нотлох баримтууд цугларсан байна.

 

Хохирогч Г.Л, Ц.Ө нарт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогч нарт учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Б нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 01 цагийн орчимд Г.Лгийн нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр түүний биед зүүн нүдний алимны цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл,

Шүүгдэгч М.Б, Б.О, Г.Б нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 01 цагийн орчимд Ц.Өын толгойн тус газарт хөлөөрөө өшиглөж түүний биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  М.Б, Б.О, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Б, М.Б, Б.О, Г.Б нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Б, М.Б, Б.О, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.О, Г.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүгдэгч нар дээрх торгуулийн ялыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд тус тус төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Б, М.Б, Б.О, Г.Б нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч   Г.Л, Ц.Ө нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б, М.Б, Б.О, Г.Б нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Б, Б.О, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.О, Г.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Б, Б.О, Г.Б нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, М.Б, Б.О, Г.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

5. Шүүгдэгч М.Б, М.Б, Б.О, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б, М.Б, Б.О, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР