Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 78

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5-д   заасныг удирдлага болгон

 ТОГТООХ  нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 08-р сарын 11-нд төрсөн хүү Б.Д-н, 2015 оны 08-р сарын 24-нд төрсөн хүү Б.Т-р нарыг  эх Б-н овогт Б-н А-н асрамжид үлдээж нэхэмжлэлийн шаардлагаас эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосгугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан эцэг  Г.Б-с 2012 оны 08-р сарын 11-нд хүү  Б.Д-н, 2015 оны 08-р сарын 24-нд төрсөн хүү Б.Т-р нарыг сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн тавин хувиар  тэтгэлэг гаргуулан  11 нас хүртэл, тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан 16 нас хүртэл /суралцаж байгаа18 нас / тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.А-д  даалгасугай.

            4.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар  Г.Б-с 180.000 төгрөг гаргуулан Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 214.000 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.А-н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-с  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан Б.А-д  олгосугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Г.Болдсайханаас нэг жилийн хугацаанд Б.Д-н, Б. Т-р нарт  төлөх тэтгэлэг 2.107.200 төгрөгт  ногдох тэмдэгтийн хураамж 48665 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                             

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА