| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0483/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/518 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга И.Алтнай,
Улсын яллагч Д.Ундармаа,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баттөмөр,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б өмгөөлөгч М.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2211 00000 0940 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Б 2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 12-224 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл буюу “Б.Т” нэртэй фейсбүүк хаяг ашиглан Налайхчуудын хамгийн том зар гэх группт “..хувцас хатаагч Солонгос улсаас захиалгаар авч ирнэ..” гэх утгатай хуурамч зар байршуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч И.Ванягаас 2022 оны 03 дугаар сарын 09, 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байх Дөрвөн шонхор зах дотор байхдаа шилжүүлсэн 54.000 төгрөгийг Хаан банкны 5501057928 дугаарын дансаар,
хохирогч П.Эийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 54.000 төгрөгийг Хаан банкны 5165031241 дугаарын дансаар,
хохирогч Ш.П 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 54.000 төгрөгийг Хаан банкны 5431184967 дугаарын дансаар,
хохирогч Ж.А 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27.000 төгрөгийг Хаан банкны 5501057928 дугаарын дансаар,
хохирогч Г.Ж 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 32.000 төгрөгийг Хаан банкны 5075808935 дугаарын дансаар,
хохирогч А.Э 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 59.000 төгрөгийг Хаан банкны 5431184967 дугаарын дансаар,
хохирогч Ш.Э 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 32.000 төгрөгийг Хаан банкны 5431184967 дугаарын дансаар,
хохирогч П.М 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 64.000 төгрөгийг Хаан банкны 5075808935 дугаарын дансаар,
хохирогч М.О 2022 оны 3 дугаар сарын 25-аас 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 60,000 төгрөгийг Хаан банкны 5749775630 дугаарын дансаар,
хохирогч Э.У 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 54.000 төгрөгийг Хаан банкны 5075808935 дугаарын дансаар,
хохирогч С.Т 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27.000 төгрөгийг Хаан банкны 5431184967 дугаарын дансаар,
хохирогч Г.О 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 32.000 төгрөгийг Хаан банкны 5431184967 дугаарын дансаар,
хохирогч Т.Д 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27,000 төгрөгийг Хаан банкны 5075808935 дугаарын дансаар,
хохирогч Б.Л 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 62,000 төгрөгийг Хаан банкны 5501057928 дугаарын дансаар,
хохирогч Н.Х 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 50.000 төгрөгийг Хаан банкны 5075808935 дугаарын дансаар,
хохирогч У.Т 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 32,000 төгрөгийг Хаан банкны 5431184967 дугаарын дансаар,
хохирогч Л.Ц 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 32.000 төгрөгийг Хаан банкны 5431184967 дугаарын дансаар,
хохирогч Д.Г 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 32.000 төгрөгийг Хаан банкны 5075808935 дугаарын дансаар,
хохирогч Д.Д 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 32.000 төгрөгийг Хаан банкны 5431184967 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт нэр бүхий 19 хохирогчид 794.000 төгрөгийн хохирол учруулж шилжүүлэн авсан болох нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би өөрийн хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу би тухайн хохирлоо барагдуулах болно, би хэрэгээ нэгтгүүлж байгаад нэг мэдүүоэг өгмөөр байна..” гэх мэдүүлэг /2хх-246/,
Хохирогч И.В мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн фейсбүүкээ үзэж байтал "Б.Т" гэх фейсбүүк хаягтай хүн "Налайхчуудын хамгийн том зар" гэсэн групп дээр хувцас хатаагч Солонгос улсаас захиалгаар авч ирнэ 5-7 хоног болно нэг бүрийн үнэ 27.000 төгрөг гэх зар байхаар нь хувь чатаар холбогдтол 5501057928 дугаартай Батдаваа гэх хүний данс өгөөд захиална гэвэл төлбөрөө хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь нь 2 ширхэг хувцас хатаагч захиалахаар болоод "Б.Т" нэртэй фейсбүүк хаягтай хүний өгсөн 5501057928 дугаартай Батдаваа гэх хүний данс руу 27.000 төгрөгөөр 2 удаа нийт 54.000 төгрөгийг өөрийнхөө 5759024750 дугаартай данснаас шилжүүлсэн. Ингээд 7 хоногийн дараа нөгөө хүнтэйгээ холбогдох гээд 80700256 дугаарын гар утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь фейсбүүк рүү нь юм бичсэн чинь блок хийчихсэн байхаар нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан..” гэх мэдүүлэг /1хх-12-13/,
Хохирогч П.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болон 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн фейсбүүкээ үзэж байтал М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн хувцас хатаагч нэртэй группт хувцас хатаагч зарна гэх зэргээр зар байршуулсан байсныг хараад хувцас хатаагч захиалахаар шийдээд урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд явж байсан бөгөөд өөрийн 5925288026 дугаарын данснаас М.Э гэх фейсбүүктэй хүний өгсөн 5501043846 дугаарын данс руу 54.000 төгрөг шилжүүлсэн. Амар аргаар мөнгө олдог хүмүүст хариуцлага тооцуулмаар байна. Надаас өөр зөндөө олон хүмүүс хохирсон байх гэж бодож байна. Би мөн хохирлоо барагдуулж авмаар байна..” гэх мэдүүлэг /1хх-246-247/,
Хохирогч Ш.Пүрэвсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн Чигс эмээ гэсэн нэртэй фейсбүүк хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч нэртэй фейсбүүк группт хувцас хатаагч зарна гэх зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн 5155082866 дугаарын данснаас 27.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /1хх-217-218/,
Хохирогч Л.Цогзолмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн Цогзолмаа нэртэй фейсбүүк хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч нэртэй фейсбүүк группт хувцас хатаагч зарна гэх зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн 5045423609 дугаарын данснаас 32.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /1хх-189-190/,
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр М.Э гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад хатаагч авах гээд хувь чат бичээд тэр хүний өгсөн 5075808935 дугаарын данс руу 32.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа өөрийн 5090501141 дугаарын данснаас 32.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /1хх-128-129/,
Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Авирмэд фейсбүүк хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн хувцас хатаагч нэртэй группт хувцас хатаагч зарна гэх зэргээр зар байршуулсан байсныг хараад урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд явж байсан бөгөөд өөрийн 5097052314 дугаарын данснаас 27.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /2хх-168-169/,
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Deegii Delgernyam гэсэн нэртэй фейсбүүк хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч" нэртэй фейсбүүк групп-д хувцас хатаагч зарна гэх зэргээр зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн хаан банкны 5112212505 дугаарын данснаас 5431184967 дугаарын данс руу 32.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зараа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би холбогдож чадахгүй болохоороо залилуулсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм..” гэсэн мэдүүлэг /1хх-160-161/,
Хохирогч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн Г.Жимсээ гэсэн нэртэй фейсбүүк хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч нэртэй фейсбүүк группт хувцас хатаагч зарна гэх зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн 5749232424 дугаарын данснаас 32.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /2хх-138-139/,
Хохирогч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн Tvmenjajgal Tvmenjajgal нэртэй фейсбүүк хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч нэртэй фейсбүүк группт хувцас хатаагч зарна гэх зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн 5048091577 дугаарын данснаас 27.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /2хх-111-112/,
Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Ayush enkhtuul гэсэн нэртэй фейсбүүк хаягаас М.Э гэсэн хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч нэртэй фейсбүүк группт хувцас хатаагч зарна гэх зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн 5675145567 дугаарын данснаас 59.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /2хх-85-86/,
Хохирогч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Tungaa shirnen гэсэн нэртэй фейсбүүк хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч" нэртэй фейсбүүк групп-д хувцас хатаагч зарна гэх зэргээр зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн хаан банкны 5692173058 дугаарын данснаас 32.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зараа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би холбогдож чадахгүй болохоороо залилуулсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм..” гэсэн мэдүүлэг /2хх-53-54/,
Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад хатаагч авах гэж хувь чат бичээд тэр хүний өгсөн 5075808935 дугаарын данс руу 64000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа өөрийн хаан банкны 5749895776 дугаарын данснаас 5075808935 дугаарын данс руу 64.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зараа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би холбогдож чадахгүй болохоороо залилуулсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм..” гэсэн мэдүүлэг /2хх-25-26/,
Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Мандал Орших хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн хувцас хатаагч нэртэй группт хувцас хатаагч зарна гэх зэргээр зар байршуулсан байсныг хараад урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд явж байсан бөгөөд өөрийн 5749775630 дугаарын данснаас 60,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэх мэдүүлэг /3хх-61-62/,
Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн фейсбүүкээ үзэж байтал М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч нэртэй фейсбүүк группт хувцас хатаагч зарна гэх зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн 5002357939 дугаарын данснаас 54,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /3хх-31-32/ ,
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Г.Отгонсүрэн гэсэн нэртэй фейсбүүк хаягаас М.Э гэсэн хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч нэртэй фейсбүүк группт хувцас хатаагч зарна гэх зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн 5675145567 дугаарын данснаас 32,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зар аа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон..” гэсэн мэдүүлэг /3хх-2-3/,
Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Дариймаа Дагиа гэсэн нэртэй фейсбүүк хаягаас М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн "хувцас хатаагч" нэртэй фейсбүүк групп-д хувцас хатаагч зарна гэх зэргээр зар байршуулсан байсныг хараад урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн хаан банкны 5029543358 дугаарын данснаас 27,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зараа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би холбогдож чадахгүй болохоороо залилуулсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм..” гэсэн мэдүүлэг /2хх-230-231/,
Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр М.Э нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад хатаагч авах гэж хувь чат бичээд тэр хүний өгсөн 5501057928 дугаарын данс руу 62000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа өөрийн хаан банкны 5585455706 дугаарын данснаас 5501057928 дугаарын данс руу 62000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн фейсбүүк хаяг нь хуурамч байсан зараа дараа нь устгасан байсан бас гар утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би холбогдож чадахгүй болохоороо залилуулсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм..” гэсэн мэдүүлэг /2хх-201-202/,
Хохирогч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн фейсбүүкээ үзэж байтал Туяа.Б нэртэй хуурамч фейсбүүк хаягтай хүн хувцас хатаагч нэртэй группт хувцас хатаагч зарна гэх зэргээр зар байршуулсан байсныг хараад хувцас хатаагч захиалахаар шийдээд урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд явж байсан бөгөөд өөрийн 3005137223 дугаарын данснаас Туяа.Б гэх фейсбүүктэй хүний өгсөн 5075808935 дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Амар аргаар мөнгө олдог хүмүүст хариуцлага тооцуулмаар байна. Надаас өөр зөндөө олон хүмүүс хохирсон байх гэж бодож байна. Би мөн хохирлоо барагдуулж авмаар байна..” гэх мэдүүлэг /3хх-90-91/,
Хохирогч У.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүкээ үзэж байтал Сэлэнгэ зарын групп дээр үл таних хүн хувцасны хатаагч зарна гэх пост оруулсан байсан. Тэгэхээр нь пост оруулсан хүнтэй 99618393 дугаарын гар утсаар холбогдоод зарын дагуу ярьж байна хувцасны хатаагч авах гэсэн юм гэж хэлтэл 5431184967 дугаартай Эрдэнэмөнх гэх хүний дансыг өгөөд 32,000 төгрөг шилжүүлчих удахгүй хүргэж өгнө гэж хэлсэн. Ингээд би 5431184967 тоот данстай Эрдэнэмөнх гэх хүний данс руу өөрийнхөө 5044115404 дугаарын данснаас 32,000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш 99618393 дугаар луу хэд хэдэн удаа залгатал утас нь холбогдохгүй байхаар нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн..” гэсэн мэдүүлэг /3хх-118-119/,
Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сараас эхэлж манай найз болох Б.Б фейсбүүк чатаар холбогдож дансаа өгөөч гэж гуйхад нь би өөрийн ашигладаг 5075808935 тоот дансыг найз болох Б.Бд өгсөн. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5749895776 дугаарын данстай хүн миний данс руу 64.000 төгрөг шилжүүлсэн би юун мөнгө орчив гээд гайхаж байтал миний найз Б.Б нь чатаар залгаж сая чиний данс руу 64.000 төгрөг орсон байх ёстой гэж асуухад нь би тийм байна гэж хэлсэн бөгөөд удалгүй 5501057928 дугаарын данс руу 34.000 төгрөгийг нь шилжүүлчих гэж хэлэхэд нь тухайн данс руу шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл мөнгөө хэзээ авах вэ гэхэд авахгүй гэж хэлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сараас эхэлж миний 5075808935 дугаарын данс руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж буцааж авсан. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3005137223 дугаарын данстай хүн 50.000 төгрөг, 03 дугаар сарын 08-ны өдөр 5090401141 дугаарын данстай хүн 32.000 төгрөг, '5749232424 дугаарын данстай хүн 32.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 27.000 төгрөг, нийт 5 хүн миний 5075808935 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн бөгөөд би тухайн мөнгийг эргүүлээд Б.Б гэх найз руугаа шилжүүлсэн. 2014-2018 онд нэг сургуульд нэг ангид хамт сурч байсан учир найз нөхдийн холбоотой байсан бөгөөд дансаа өгч байгаач ах мөнгө өгнө надад данс байхгүй гээд байсан учир би өөрийн ашигладаг 5075808935 дугаарын дансыг өгсөн. Би сайн мэдэхгүй байна ах эгчээс нь Б.Бд өгч байгаа мөнгө гэж ойлгож байсан. Над руу заримдаа хуурамч фейсбүүк хаяг явуулаад устгаад өгөөч гэж гэдэг байсан би ямар учиртай хаяг вэ гэхэд надад хэлдэггүй байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-20-21/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би 2022 оны 01 дүгээр сараас эхэлж өөрийн Хаан банкны 5501057928 дугаарын дансны виза картыг төрсөн дүү болох Б.Бд өгч ашиглуулсан. Тухайн дансыг зөвхөн би л ашигладаг бөгөөд виза картыг нь миний төрсөн дүү Б.Б нь 2022 оны 01 дүгээр сараас эхэлж ашигласан. Миний дүү Б.Б нь миний дансны дугаарыг мэднэ... Миний дүү Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 5759024750 дугаарын данстай 88565682 дугаарын утастай хүнээс 2 удаагийн үйлдлээр 54.000 төгрөг миний 5501057928 дугаарын данс руу шилжүүлэн авсан. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5585455706 дугаарын данстай 88565682 дугаарын утастай хүнээс 2 удаагийн үйлдлээр 62.000 төгрөг миний 5501057928 дугаарын данс руу шилжүүлэн авсан. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5097052314 дугаарын данстай 80307149 дугаарын утастай хүнээс 27.000 төгрөгийг тус тус хатаагч гэсэн утгаар шилжүүлэн авсан байсан. Миний дүү Б.Бд бусдад худалдах хатаагч байгаагүй. Б.Б нь нэр дээрээ дансгүй учир өөрийн ашиглаж байсан дансны картыг өгч хэрэгтэй зүйлдээ мөнгө зарцуулаасай гэж болоод өөрийн ашигладаг хаан банкны 5501057928 дугаарын дансны виза картыг өгсөн..” гэсэн мэдүүлэг /1хх-45-46/,
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-57-59/ “..5431184967 данс нь миний эзэмшлийн данс. 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын сүүл хүртэл манай үеэл Б.Б ашиглаж байсан Аав ээжээсээ мөнгө авахдаа ашиглаж байя гэж хэлээд миний дансны дугаар болон интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг авч байсан. Батсайхан нь 1. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5048091577 дугаартай данснаас 27.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5676093165 дугаартай данснаас 32.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5100040294 дугаарын данснаас 32.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 3005127957 дугаарын данснаас 50.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5045423609 дугаарын данснаас 32. 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5044115404 дугаарын данснаас 32.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 5692173058 дугаарын данснаас 32.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5155082866 дугаарын данснаас 27.000 төгрөг, 2022 оны 02 дугаарын 14-ний өдөр 5675145567 дугаарын данстай хүнээс 2 удаагийн үйлдлээр 32.000 төгрөг, 2022 оны 03 дугаарын 06-ны өдөр 5749421477 дугаарын данстай хүнээс 54.000 төгрөг тус тус орж ирсэн бөгөөд Б.Б нь миний данснаас уг мөнгөнүүдийг тухай бүрд нь авч байсан..” гэсэн мэдүүлэг,
Б.Г Хаан банкны 5075808935 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Х.Б Хаан банкны 5501043846 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Б Хаан банкны 5501057928 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Э.Э Хаан банкны 5431184967 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Б.М Хаан банкны 5075808935 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Б.А Хаан банкны 5165031241 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Нас тоолсон тэмдэглэл /1хх-102/, хохирлын тооцоо /3хх-149/, өсвөр насны шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-107/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-113/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл буюу “Б.Т” нэртэй фейсбүүк хаяг ашиглан “Налайхчуудын хамгийн том зар” гэх группт “..хувцас хатаагч Солонгос улсаас захиалгаар авч ирнэ..” гэх утгатай хуурамч зар байршуулан бусдыг хуурч 19 иргэнээс нийт 794.000 төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Быг “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэнийг үргэлжилсэн үйлдэлд тооцож шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бы зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Өсвөр насны шүүгдэгч Б.Быг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохиролоо төлсөн байдал, хувийн байдал буюу өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 16 нас 14 хоногтой байсан нь түүний төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт зэргээр тогтоогдож байгаа эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Быг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу шүүгдэгчийн оршин суух газар болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12-224 тоотоос явахыг хориглож шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Хохирогч нар хохирол төлбөрийг барагдуулж авсан, өсвөр насны шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул өсвөр насны өсвөр насны шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12-224 тоотоос гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР