Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/963

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            07             26                                    2022/ШЦТ/963_____

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энэрэл /томилолтоор/,

шүүгдэгч Г.Д-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн мужаан мэргэжилтэй, хувиараа гэрийн тооно хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй

... овогт Г.Д (регистрийн дугаар: УУ8903...).

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Д-нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо Алтан овоо 1-10 тоотод иргэн С.Н-ын хамт архидан согтуурч, С.Н- нь “хүчээ үзье, барилдъя” гэсэн асуудлаас болж муудалцан нүүр лүү нь гараараа 2 удаа цохих, цонхны шил рүү түлхэх зэргээр зодож биед нь “баруун тохойд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун нүдний доод зовхи, хамрын угалз, амны дээд хэсэг, хүзүү, баруун даланд зулгаралтууд, нуруунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 791 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Г.Д-нь С.Н-ын биед хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Яаралтай түргэн тусламжийн 103 дуудлагаас тус дүүргийн цагдаагийн газарт гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо Алтан овоо 1-10 тоотод С.Н- нь бусдад хутгалуулсан...” гэх гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл (хавтаст хэргийн 1 тал),

- Хохирогч С.Н-ын “...2022 оны 5 сарын 10-ны өдөр хамтран амьдрагчийн эгчийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо 1-10 тоотод... манай хамтран амьдрагч Заяа, түүний эгч Зулаа мөн түүний нөхөр Г.Д нар байсан. Тэгээд тэр оройноос 2 шил архи хамтдаа уусан ... 2022 оны 05 дугаар сарын 11-ний орой цагийг сайн санахгүй байна, нэг мэдэхэд Г.Д бид хоёрын дунд хүчээ үзье гэж эхэндээ маргалдаж байгаад сүүлдээ уурлаж, миний бие бага зэрэг уурлаж агсам тавьсан... Тэр үед Г.Д ах намайг 2 удаа цохиж, улмаар намайг цонх руу түлхсэн. Түлхэх үед би баруун гарын тохойгоо шил рүү дарж унаад зүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 тал),

- Гэрч Э.М “...бид нар өмнөх өдөр нь архи уусан байсан учир би нэлээн унтсан ба нэг сэрэхэд манай гэр цус болчихсон, цагдаа нар ирсэн, С.Н-ын гараас цус гарч, манай цонх хагарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7082 дугаартай “...С.Н-ын биед баруун тохойд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун нүдний доод зовхи, хамрын угалз, амны дээд хэсэг, хүзүү, баруун даланд зулгаралтууд, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун тохойд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 тал),

- Г.Д-ыг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд гаргасан “... хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. С.Н- намайг хүчээ үзье гээд байхаар нүүр лүү нь 2 цохиж, цонх руу түлхэж биед нь гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг зодсон гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.Дорж-Ойдовын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч С.Н- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд мөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Г.Д- бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруугаа хүлээж байна, прокурорын санал болгосон ял дээр хэлэх зүйлгүй гэсэн.

 

            5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Шүүгдэгч Г.Д-нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч, 550 нэгжтэй тэнцэх 550,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ... овогт Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г.Д-т үүрэг болгосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Д-т мэдэгдсүгэй.

 

   5. Хохирогч С.Н- нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.

 

   6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ