Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     улсын яллагч Г.Ундрах, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2133000340005 тоот хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000  оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын сүлжээний инженер мэргэжилтэй, *******-ын захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 0 дугаар баг 000-00 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогт ******* /РД:ЙД-/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Засаг даргын тамгын газарт Хогны машин нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 29.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

 Улсын яллагчаас:

-Сэлэнгэ аймгийн ******* цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 07/,

-2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хогны машин худалдан авах гэрээ /хх-ийн 15-16-р хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111-р хуудас/,

-Нийлүүлэх автомашины техникийн тодорхойлолт /хх-ийн 23-26-р хуудас/,

-Цахим орчинд мэдээлэл солилцсон баримт /хх-ийн 30-36-р хуудас/

-Яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг нотлох баримтыг,

  Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс

- тоот “******” ХХК-ны Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12-р хуудас/,

-*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/,

- тоот *******, нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 90-р хуудас/,

- төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92-р хуудас/,

- төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 93-р хуудас/,

- төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 94-р хуудас/,

- тоот улсын бүртгэлийн дугаартай 00000000-ны Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төрийн банк Өвөрхангай салбарын Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газарт гэх тодорхойлолт /хх-ийн 96-р хуудас/,

-Арвайхээр хотын захирагчийн албанд дугуйт авто ачигч, хог тээврийн автомашин нийлүүлэх ажлын гэрээ №ОНХС-2014/04 /хх-ийн 97-р хуудас/,

-Хог тээвэрлэх машин худалдан авах ажлын гэрээ №01 /хх-ийн 98-р хуудас/,

-Хогны машин нийлүүлэх гэрээ №ӨВАТАСДТГ/202001012 /хх-ийн 99-р хуудас/,

-Есөнзүйл сумын Мөнхбулаг 2 дугаар багийн төвд гэрэлт цамхаг байгуулах ажил гүйцэтгэх гэрээ №ӨВАЕСЗДТ/202101002 /хх-ийн 100-р хуудас/,

-Өвөрхангай аймгийн Арвайхээр “Арвайхээр тохжилт үйлчилгээ” ОНӨААТҮГАЗАРТ хоёр ширхэг автобус нийлүүлэх гэрээ №ӨВ-ОНТХО-2016/01 /хх-ийн 101-р хуудас/,

-Замын цагдаагийн байрны засварын ажлын гэрээ №2020010119 /хх-ийн 102-р хуудас/,

-Хэсгийн төлөөлөгчийн кабоны их засварын ажлын гэрээ №202001018 /хх-ийн 103-р хуудас/,

-Сумын төвд “гэрэлт цамхаг” байгуулах ажлыг хүлээн авсан комиссын акт /хх-ийн 104-р хуудас/,

-Баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 105-р хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 106-р хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 00000000000ХХК-ны лавлагаа /хх-ийн 107-р хуудас/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 108-р хуудас/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.   

                                                                     

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Хогны машин худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өөрт байхгүй /өөрийн өмчлөлд байхгүй/ хогны машин нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 29.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн: “...Энэ ажил нь 2020 оны 12 дугаар сард зарлагдсан хогийн машин худалдан авах тендер байгаа. Яагаад 2020 оны 12 дугаар сард төрийн сангийн гүйлгээ татан авахтай холбоотой тендер зарласан бэ гэхээр самдууд тендер зарлаад хамгийн бага үнийн саналтай газрыг сонгодог. Үлдсэн мөнгийг буцаагаад аймаг татдаг. Манайх аймаг руу хогийн машин байхгүй гээд хүсэлт гаргахад сумдын мөнгийг татан авсан тэр мөнгөөр хогийн машин ав гэж манай суманд 29.000.000 төгрөг өгсөн.  Тэрний дагуу 12 дугаар сарын 07-ны өдөр тендер зарлаад 12 дугаар сарын 15-ны өдөр нэг компани шаардлага хангасан тул 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээ хийсэн. Санхүүжилт хүссэн албан тоотын дагуу төлбөрийг 100 хувь шилжүүлсэн. Гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжийг 5 хоногт шилжүүлнэ гэж заасан боловч цар талаас болоод зорчих хөдөлгөөн хаалттай байсан тул Засаг дарга хотод байх найзаараа дамжуулаад техникийн тодорхойлолтод заасан машиныг очиж үзээд энэ машиныг авна гээд харилцан тохиролцоо хийгээд хөл хорио сулрахаар улсын дугаарыг авч хүлээлгэн өгөхөөр тохижилцсон. Улсын хэмжээнд хөл хорио 5 дугаар сард сулраад машин авах талаар холбогдоход бичиг баримтын бүрдэл дутуу байна гээд хойшлуулсан.  Хойшлуулсаар байгаад 7 сар болсон. Шүүгдэгч рүү залгаад утсаа авахгүй болохоор нь мессеж явуулаад очиход би Замын-Үүдэд гааль дээр машины ажлаар явж байна гээд уулзаагүй байна. Тэрний дараа манай Санхүүгийн албаны дарга Засаг даргатай очиход утсаа аваагүй. Ингээд машин байхгүй юм байна гээд 7 сарын сүүлээр хардаж эхэлсэн. Тухайн үед мөнгөө өгье гээд 1 удаа хэлсэн гэсэн. Тэгэхээр нь Засаг дарга ковидын өмнөх ханш дараа нь байгаа ханш өөр тул техникийн тодорхойлолтод заасан машинаа авна гэж 1 удаа холбогдсон. 9 сард цагдаад шилжүүлсэн. 5 сараас хойш ер нь бид нарын машин байхгүй, залилах шинжтэй байна гээд цагдаад хандсан. Шүүхэд шилжсэнээс хойш шүүгдэгч Засаг даргад машин үзүүлсэн гээд байна. Тэр нь 3 дугаар сард засаг дарга хотод очиж машин үзэхэд 1 нь тэвш нь цоорхой, 1 машин нь будагт орсон 2020 оны техникийн тодорхойлолт хангаагүй байх тул машин авахгүй гэсэн байна. Бид нарын зүгээс машинаа авах саналтай байна. 2020 оны зах зээлийн ханшаар одоо машин авах боломжгүй эсхүл одоогийн зах зээлийн ханшаар машин авах саналтай байна...” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч *******ын өгсөн: “...Би 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрөө анх үүсгэн байгуулсан. Тэрнээс хойш 10 жилийн хугацаанд гадаад худалдаа, машины чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Явуулж байх хугацаанд 30 гаран аймаг орон нутгийн сумдад хогийн машин нийлүүлсэн. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Яах ч аргагүй 2020 оны 12 дугаар сарын 20-ны үед ковидын нөхцөл байдалтай хөл хориотой байсан. Тухайн үед мөнгийг нь авна гэж ярьж байгаагүй. Оны эцэс болоод мөнгө нь төрийн сангаас татагдах гээд байна гэсэн. Өмнө нь урьдчилгаа 30 хувийг аваад машин өгдөг байсан. Хил хаалттай хөл хориотой  машин орж ирэхгүй байсан тул би нийлүүлж чадаагүй. Одоо ямар ч байсан мөнгийг буцааж өгнө, надад залилан мэхлэх санаа, зорилго байгаагүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад иймд байдалд хүрчихлээ” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... мөнгөө шилжүүлснээс хойш Улаанбаатар хотруу явж машинаа авах гэтэл Корона вирус гарсантай холбоотой хөл хорио тогтоосон учир Улаанбаатар хотоос гэх хүнийг Хан-Уул дүүрэгт явуулж тухайн машиныг үзүүлэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр машин байна гээд асааж үзээд бичлэгийг нь сумын Засаг дарга руу явуулсан байсан. Машинаа хүнээр үзүүлээд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр машин байсан тул тухайн компанийн захирал ******* нь тус тээврийн хэрэгслийг улсын дугаартай  болгоод зорчих хөдөлгөөн нээхээр хүлээлгэн өгөхөөр тамгын газартай тохиролцсон байсан.  тэрнээс хойш 2021 оны 05 дугаар сарын сүүлээр хөл хорио тавигдаад зам нээгдэхээр тухайн компанийн захиралтай утсаар холбогдоод “хөл хорио тавигдсан одоо машинаа хүлээ авах хүсэлт тавьхад” захирал бичиг баримтын асуудалтай байна, түр хүлээгээрэй одоо нэг их удахгүй өгнө гэсэн хариу өгсөн.  Тэрнээс хойш удаа дараа холбогдохоор залгахад огт утасаа авахгүй, танихгүй дугаараас залгахаар утасаа аваад урдаас  өөр өөр шалтаг хэлээд машин өгөхгүй байхаар нь Засаг дарга өөрөө биечлэн очиж машинаа авч ирэхээр 2 удаа Улаанбаатар хотод очтол захирал нь “би Улаанбаатар хотод байхгүй, замын үүдэд байна, танай машиныг гааль дээрээс авч ирэх гэж байна” гэж мэтчилэн шалтаг хэлээд уулзаагүй тул машинаа авч чадаагүй юм. Иймд янз бүрийн шалтаг хэлээд байсан тул залилсан гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод гэх хүнээр очиж үзүүлэхэд Хан-Уул дүүрэгт Нисэхэд байсан юм. Тэгээд тухайн машиныг одоо асуухаар учир шалтгаангүйгээр байхгүй гээд байага нь их сонин байна... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг Улаанбаатар хотод байхад 2020 оны 12 дугаар сарын сүүлээр манай найз манай сум нэг хогны машин худалдаж авч байгаа нөгөө авах машин нь Улаанбаатар хотод байна гэсэн өөрсдөө явах гэсэн хөл хорио гээд явж чадахгүй байна. Чи зав байвал очоод үзээд өгөөч гээд 99933883 гэх дугаарыг өгөөд гээд хүн байгаа гэж хэлсэн. Тухайн үед би завтай байж таарсан тул нөгөө дугаар луу нь залгаад гэх хүнтэй утсаар ярьтал машин нь бэлэн байгаа нисэхийн грашт тавьчихсан байгаа гадаа удаа тавьчихсан болохоор гэсэх хүртэл нь хүлээж байгаад орой уулзъя гэж хэлсэн. Тэгээд намайг нисэх дээр хүрээд ирээрэй гэж тухайн үед нэг хаяг өгч байсан одоо яг санахгүй байна. Нисэхийн граш л гэж нэрлээд байсан. Тэгээд би орой нь 22 цагийн  үед нэг грашнаас хогны машин гаргаад би тухайн машиныг нь үзсэн тухайн хогны машин нь улсын дугаар аваагүй, цэнхэр, цагаан өнгөтэй, гадна  талаараа ямар нэгэн будаггүй, өргөгч хэсэг нь ажиллагаа хэвийн машин байсан. өөрөө хэлэхдээ энэ машиныг нийлүүлнэ гэхдээ бас өөр яг адилхан машин байгаа аль нэгийг нь сонгоод авах боломжтой гэж хэлсэн.Тэгээд тай хамт нөгөө хогны машиныг очиж үзсэн тухайн машин нь яг адилхан байсан анх үзсэн хогны машин нь хойд талдаа цацруулагчтай байсан. Тэгээд би тухайн машины зургийг дараад руу явуулсан. бол өөрөө надад үзүүлж байхдаа энэ хоёр машины нэгийг нь өгнө гэж яриад байсан. надаас аль нь арай гайгүй юм байна гэж асуухаар нь би хойд талдаа цацруулагчтай машины нь арай гайгүй юм шиг байна гэж хэлээд зургийг нь дараад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

-Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Уг данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Миний энгийн харилцах данс. Надтай 202 оны 12 дугаар сарын эхээр гэх залуу холбогдоод хогны машин худалдаж авна гээд надтай холбогдсон. Тэгээд бид хоёр  24.5 сая төгрөгөөр үнэ тохироод би т хогны машин нийлүүлэхээр болсон.  Тэгээд урьдчилгаа гээд  20 сая төгрөг дансаар шилжүүлсэн.  Үлдэгдэл мөнгийг нь машин авахдаа бэлэн өгнө гэж тохирсон. Тэгээд надаас хогны машины дугаар авах гэж хэлээд фэйсбүүк хаягаар гаалийн бичиг, машины бодит зураг зэргийг авсан.  Би уг нь шинэ дугаар хотоос авна шүү дээ гэхэд нөгөө залуу би өөрөө аргална гэж хэлсэн. Тэгээд он гартал намайг машин авна гэж хүлээлгээд удсан урьдчилгаа мөнгийг нь авчихсан болохоор өөр хүнд зараагүй. Тэгсэн нэг өдөр надруу залгаад төсөв үлдэгдэл мөнгөө өгөхгүй машин авч чадахгүй болчихлоо гээд надруу ярихад нь би мөнгийг нь т буцаагаад өгсөн.  Би гэх залууг танихгүй уулзаж байгаагүй утсаар л ярьсан. Өөрийгөө Сэлэнгэ аймгийн нэг сумын Засаг дарга гэж танилцуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуудас/

 

-Яллагдагч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхон сум хогны машин авах талаар цахим тендер зарласан байсан бөгөөд би цахимаар материалаа явуулаад тухайн тендер орсон юм.Тухайн тендерт өөр аж ахуйн нэгж ороогүй би ганцаараа орж шалгарсан. Манай Чамин хаус ххк нь 2012 онд гадаа худалдааны чиглэлээр байгуулагдсан. 2015 оноос хойш барилгын засал чимэглэл, гадаа худалдаа буюу машин оруулж ирж зарах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компани нь 2019 онд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2 ширхэг авто машиныг 44 сая төгрөгөөр нийлүүлж байсан. Тухайн үед нийлүүлж байхад хил гаальтай холбоотой хүндрэл бэрхшээл гарч байгаагүй учраас гэрээнд  заасан хугацаанд авто машинаа нийлүүлж бүрэн хүлээлгэн өгч байсан. Ер нь би сумуудад 15-20 орчим машин нийлүүлж байсан туршлагатай. Тухайн Орхон суманд машин нийлүүлэхдээ  гэх хүнээс 24,500,000 төгрөгөөр Хьюндай майти маркийн машин авахаар болоод утсаар холбогдоод зургийг нь фэйсбүүкээр хараад урьдчилгаа болгож 20,000,000 сая төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд тухайн үед Ковид өвчний улмаас орон даяар хөл хорио тогтоосон байсан учраас  Улаанбаатар хот орж чадаагүй юм. 2021 оны 02 дугаар сарын үед би Улаанбаатар хот орж тухайн авахаар тохирсон байсан машинаа авахаар ирэхэд тухайн машин нь тэнхлэгийн зэврэлт ихтэй байсан учраас миний хувьд шаардлага хангахгүй байсан юм. Би цааш нь суманд хүлээлгэж өгөхдөө гэрээнд заасны дагуу 1 жилийн  баталгаа өгдөг байсан болохоор шаардлага хангахгүй байсан учраас тухайн авто машиныг худалдаж авахаа болиод урьдчилгаанд өгсөн мөнгө буцааж авсан. Тэгээд өөр машин авах гээд хайгаад олдохгүй байсан учраас Япон улсаас авто машин авахаар гэдэг японоос машин оруулж ирдэг хүнд захиалга өгөөд 20 орчим сая төгрөг өгсөн юм. Тэгээд тухайн захиалга өгсөн машин өвчний улмаас хил гааль дээр буюу Хятад улсын Танжин боомт дээр саатсан юм. Тухайн ачаа контенер одоог хүртэл тэнд гацсан Монголд орж ирээгүй байгаа юм. Би  гэдэг хүнээс 8,10 хүнээс машины заалга хийж худалдан авалт хийж байсан юм. Машин нь Монгол хэзээ орж ирэх Монгол улсын хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас би өөрийн мөнгөөр Орхон сумыг хохиролгүй болгон “Мазда титан” загварын 2006 онд үйлдвэрлэгдсэн гаалийн бичигтэй орж ирсэн машиныг авч өгч байгаа. Би эхнээсээ залилах санаа зорилго агуулаагүй хорио цээрийн дэглэм болон Монгол улсын хил хаагдсантай холбоотой Танжин боомтод 12000 контенер гацсан нь нэгэнд миний захиалсан машин ирж чадахгүй байгаагаас болоод гэрээний үүргээ биелүүлж чадаагүй юм...” гэх мэдүүлэг,

-Сэлэнгэ аймгийн ******* цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 07/,

-2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хогны машин худалдан авах гэрээ /хх-ийн 15-16-р хуудас/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111-р хуудас/,

-Нийлүүлэх автомашины техникийн тодорхойлолт /хх-ийн 23-26-р хуудас/,

-Цахим орчинд мэдээлэл солилцсон баримт /хх-ийн 30-36-р хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь “би залилан мэхлье гэсэн санаа зорилго байгаагүй, цаг үеийн нөхцөл байдлаас /ковид/ болоод нийлүүлэх машинаа нийлүүлж чадаагүй нь үнэн” гэж мэдүүлж байх ба Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газар “хогны машин авна гэж тендэр зарлан, ******* тендэрт тэнцэж”  машин нийлүүлнэ гэж гэрээ байгуулан, өөрт нь нийлүүлэх техник байхгүй байхад /өөрийн өмчлөлд машин байхгүй байсан/ зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар, худал шалтаг хэлж бусдыг залилан мэхлэсэн үйл баримт нь хэрэг цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар  тогтоогдож байгаа ба залилан мэхлэх гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан гэж үзлээ.

Эрүүгийн 2133000340005 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт хогийн машин нийлүүлнэ гэж зохиомол байдал зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 29.000.000 төгрөгийг залилах гэмт хэрэг  үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. ******* нь 29.000.000 төгрөгийг авсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзсэн. ******* нь 31 настай байх бөгөөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд зүйлийг захиран зарцуулах эрх бүхий Монгол улсын иргэн байх тул гэмт хэргийн субъектийн шинжийг хангасан байна. Залилах гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 29.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч энэ үйл ажиллагааг тогтмол явуулдаг бусад суманд хогийн машин нийлүүлсэн үйл баримт байна. 29.000.000 төгрөгөө өгнө, авахгүй гэсэн мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад машин өгөх асуудал яригдаад байна. Энэ нь яах ч аргагүй хил хаалттай тул хуучин эсхүл зарагдаагүй үлдсэн ганц нэг машин сонгогдож байна. Гаднаас чөлөөтэй машин орж ирж байхад мөнгийг аваад машин өгөхгүй байх тэр чигээрээ алга болох санаатай үйлдэл хийх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Өгч чадахгүй өгөөгүй нийлүүлээгүй нь үнэн. Өнөөдөр энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон гэж үзэж байна. Иймээс миний зүгээс гэм буруутайд тооцох асуудлыг шүүх шийднэ шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэсэн байр суурьтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хохирогчоор тогтоож хууль зөрчсөн гэж тайлбарлаж байх ба Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/08 тоот тушаалаар *******ийг Иргэний нэхэмжлэгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор тогтоосон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийг хохирогчоор тогтоосон нь хуулийг ноцтой зөрчөөгүй, хуульд зааснаар эдлэх эрх, үүрэг нь ижил тул хэргийн оролцогчийн эрх зөрчигдөхгүй гэж үзсэн болно.

Хохирогч Орхон сумын засаг даргын тамгын нь газар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох 29.000.000 төгрөгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт хавсаргуулжээ. /хх-ийн 111-р хуудас/.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс  “хохирлын 29.000.000 төгрөгийг авахгүй, харин гэрээгээр тохиролцсон хогны машинаа авна, учир нь 2 жилийн өмнөх машины зах зээлийн ханш одоо өссөн тул машинаа авна” гэсэн саналыг гаргасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь  “Батбаяр овогтой би Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ-т нийлүүлэх хогны машиныг улсын хил нээгдмэгц хүлээлгэн өгөх болно. Хүлээлгэн өгөх хүртэл 10.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид барьцаа болгон хадгалуулахаар тохиролцож хүлээлгэн өгөв” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд шүүгдэгчийг хохирлоо төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: ... “Шүүгдэгч *******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн зүгээс 10.000.000 төгрөгийг барьцаанд байршуулж, хохирол төлөхөө илэрхийлсэн байна гэж үзсэн байна. Шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. 2021 оны 12 дугаар  сарын 30-ны өдөр хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зардалгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал”-ыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүх гэм буруутайд тооцсон. Улсын яллагч 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах санал оруулж байна. Шүүгдэгч нь 48 цаг баривчлагдсан байгаа. Миний санал нь хохирол ойлгомжтой болсон. Бид нар гар хоосон ирээгүй. Гэвч машинаа авах нөхцөл шаардлага тавьж байгаа тул энэ тал хүндэтгэлтэй хандаад машиныг өгөх байр суурьтай байна. Хохирол төлөгдсөний дайтай илэрхийлэл гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн компани тогтмол үйл ажиллагаатай гэхдээ энэ нь үргэлж ийм байхгүй компани учир орлого янз бүр байна. Шүүгдэгч эхнэр 3 хүүхэдтэй, аав ээжтэй. Тогтвортойгоор Өвөрхангайд үйл ажиллагаа хийдэггүй нааш цаашаа явдаг тул торгуулийн шийтгэл оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Мөн хувийн байдал зэргийг харгалзаж үзэн 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох санал гаргаж байна Хохирол төлөхтэй холбоотойгоор хил нээгдэхээр биелэгдэх шинж чанараараа нааш цаашаа явах ажилтай тул энэ байдлыг харгалзаж үзнэ үү гэсэн санал”-ыг,

Шүүгдэгч ******* “гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Машин нийлүүлээгүй удсанд уучлалт хүсэж байна. Торгуулийн арга хэмжээ оногдуулж өгөөч. Би замын үүд явж машин авч сумдад хүлээлгэж өгдөг. Ийш тийшээ сум руу явдаг тул торгуулийн ял оногдуулж өгөөч гэх санал”-ыг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлийг сонгохдоо шүүгдэгчийн ажил эрхлэлтийн онцлог, хил нээгдэхээр хохирогч байгууллагад машин техникийг олж, хүлээлгэн өгөх зэрэг ажиллагаа хийгдэх тул өмгөөлөгчийн гаргасан санал үндэслэлтэй гэж үзэж торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй ба шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага оногдуулах шатанд “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байгааг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг” шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 00 минутаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 143 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* /РД:ЙД-/-ыг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 00 минутаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцон хохирлоо төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 143 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН