Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1011

 

 

 

 

 

 

 

 

 

      2022             08             09                                                        2022/ШЦТ/......

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Б.Энэрэл /томилолтоор/,  

шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б-д холбогдох эрүүгийн 000000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-гийн Б /РД:000000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Зоо техникч мэргэжилтэй, *********-нд ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо ******** 0-0 тоотод оршин суух, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дvгээр зүйлийн 313.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг приус засварын газрын ажилчдын байрнаас иргэн Б.С-ын эзэмшлийн iphone XR загварын гар утсыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсны улмаас бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг приус засварын газрын ажилчдын байрнаас иргэн Б.С-ын эзэмшлийн iphone XR загварын гар утсыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсны улмаас хохирогчид 700.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчид 30.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Б.С-аас тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “... Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Орбитын тойргийн приус засварын газрын хажуугийн байрнаас iphone XR маркийн гар утсаа хулгайд алдсан.... гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,

-Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Орбитын тойрог дээр байрлах ажлын газрынхаа байрладаг газарт унтаж байгаад 10 цаг өнгөрч байхад боссон. Тэгээд босоод утсаа авах гэтэл миний гар утас байгаагүй болохоор нь засварын газрынхаа камерыг шүүж үзтэл 07-08 цагийн хооронд нэг танихгүй хүн манай байр руу ороод ойролцоогоор 1-2 минут болоод гараад явсан байсан. Тэгээд би миний утсыг авсан хүн энэ хавиар явах байх гэж бодоод ажиглаж байтал 20 цагийн үед Орбитын тойргийн нэг хүнсний дэлгүүрт миний гар утсыг хулгайлсан хүнтэй таарсан, би өмссөн байсан гутлыг нь хараад таньсан... Би гар утсаа 2021 онд фейсбүүкийн "гар утас зарна" гэсэн зарын групп харж байгаад хуучин барьж байсан iphone XR маркийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авч байсан... Миний алдсан гар утас нь улаан өнгөтэй, хар өнгийн цулгуй хар өнгийн кейстэй, шилэн наалт нь булан хэсгээрээ хагархайтай утас байсан...Гар утасны хар өнгийн кейс утас худалдаж авахад үнэгүй дагалдаж ирж байсан. Шилэн наалтыг нь 2 сарын өмнө 10.000 төгрөгөөр хийлгэж байсан. Гар утасны кейсээ худалдаж аваагүй болохоор үнэдэхгүй, шилэн наалтаа 10.000 төгрөгөөр үнэлнэ. Харин гар утсаа 700.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин зах дээр гар утас засварын лангуун дээрээ байж байхад зүс таних Баатар нэг залуугийн хамт хүрч ирээд "сэлбэгт гар утас өгье" гэхээр нь би ямар утас юм бэ" гэж асуухад Баатар надад таксинд явж байгаад хамт явсан хүн нь олсон гэж хэлээд iphone XR гэсэн улаан утас гаргаж ирээд 50.000 төгрөгөөр  сэлбэгт аваач гэхээр нь би уг хүнээс 30.000 төгрөгөөр авсан...Би уг гар утсыг аваад харахад дэлгэц нь түгжээтэй байсан, ажиллагааг нь үзээгүй, гар утас нь гадна талдаа эвдрэл гэмтэлтэй байсныг нь би анзаараагvй... Би тухайн хүнээс 30.000 төгрөгөө нэхэмжилмээр байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р тал/,

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 787 дугаартай хөрөнгийн vнэлгээний нийт хохирол 700.000 төгрөг ..." гэх тайлан /хавтаст хрэгийн 18-19-р хуудас/,

-Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 7 өнгөрч байхад гэрийнхээ ойролцоох Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг приус засварын хажуу талд байрлах байшингийн хаалга онгорхой байхаар нь ороход засварын хоёр залуу унтаж байсан. Тэгээд орон дээр нь нэг гар утас байсан бөгөөд би уг утсыг нь архиныхаа халуунд авч гараад Хархорин захад утас засварын газарт зүс таних Б гэх залуугаар энэ утсыг зараад өгөөч гэж хэлээд 30.000 төгрөгөөр заруулсан... би гар утсыг нь аваад хүлээлгээд өгчихсөн..." гэж /хавтаст хэргийн 29-р хуудас/ мэдүүлж  байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 39-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 45-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 48-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-56-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь нууц аргаар, шууд санаатай үйлдлээр “iphone XR” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу “iphone XR” маркийн гар утсыг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

Хохирогчийн “iphone XR” маркийн гар утас 700,000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.С нь одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч О.Н нь 30,000 төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б-д гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч О.Н-д учирсан хохирол болох 30,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.   

Иймд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа, хувийн байдал /ам бүлийн хувьд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, эрүүл мэндийн байдал/ зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б-д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Б-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

         

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас 30,000 /гучин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Н-нд олгосугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА