Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “-д нормчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сайхан сум Номгон 0-р баг 0 дугаар хэсэг 0002 тоотод оршин суух ******* /*******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжин шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн 4 дүгээр хэсэг 3 дугаар гудамжны шороон зам дээр улсын дугаартай Тоёота Чезерь маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус сумын иргэн *******ыг зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хэвтэж байхад нь тээврийн хэрэгслээр дайрч зам тээврийн осол гаргасны улмаас  *******ын биед зүүн 1,2,3 дугаар хавирганы хоёрлосон, 5,6,7,8 дугаар хавирганы гуравласан, баруун 2,3,4 дүгээр  хавирганы далд хугарал, сээрний 4 дүгээр нугалмын их биеийн далд хугарал, 3 дугаар нугалмын гулсалт, зүүн уушгины эдийн няцрал, хавчилт, цээжний зүүн хөндийн дэх хий хугаралт, эрүүний зүүн булан, зүүн зулайд шарх, зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, дух, баруун хөмсөгт зулгаралт бүхий хүнд гэмт учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

 

Улсын яллагчаас:

 

-Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

-Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

-2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 03-07-р хуудас/,

-2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-11-р хуудас/,

-2022 оны 05  дугаар сарын 04-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа мансуурах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

- 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6916 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-24-р хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно.  

                                                                                               

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжин шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн 4 дүгээр хэсэг 3 дугаар гудамжны шороон зам дээр улсын дугаартай Тоёота Чезерь маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус сумын иргэн *******ыг зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хэвтэж байхад нь тээврийн хэрэгслээр дайрч зам тээврийн осол гаргасны улмаас  *******ын биед зүүн 1,2,3 дугаар хавирганы хоёрлосон, 5,6,7,8 дугаар хавирганы гуравласан, баруун 2,3,4 дүгээр  хавирганы далд хугарал, сээрний 4 дүгээр нугалмын их биеийн далд хугарал, 3 дугаар нугалмын гулсалт, зүүн уушгины эдийн няцрал, хавчилт, цээжний зүүн хөндийн дэх хий хугаралт, эрүүний зүүн булан, зүүн зулайд шарх, зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, дух, баруун хөмсөгт зулгаралт бүхий хүнд гэмт учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч *******ийн: “...Би ажлаасаа бууж ирээд ээждээ ус дөхүүлж өгдөг. Ээжийнд очоод удаагүй 10-20 минут болсон. Тэр үед агаар хэцүү, харагдах орчин байхгүй, тэнгэр хангай муудсан байсан. Би 20 км цагийн хурдтай явж байгаад түг гэд юм сөргөсөн буугаад харсан чинь ах хэвтэж байсан. Тэгээд сандраад эмнэлэгт хүргэж өгсөн. Сандраад эхнэр дээрээ очоод дагуулж ирээд гэрийнхнийгээ дуудаад тэр шөнөдөө Дархан авч явсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

 

-Хохирогч *******ын өгсөн: “...Би тэр өдөр, нартай хамт өдөржингөө архи уусан. Тэгээд орой хамгийн сүүлд гийн гэрт байж байхад Болороо гээд дүү нь ирээд гэрт архи уулаа  гээд биднийг хөөж гаргасан би тэдний гэрээс гараад гэр лүүгээ явж байгаад манай гудамжинд байдаг Баяанаа гэх айлынд орж тэднийд тал шил архи уугаад тасарсан байсан. Тэдний гэрээс яаж гарснаа ч санахгүй байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,  

 

-Гэрч *******ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байсан. Үдээс хойш 09 цагийн орчимд ах, төөгөө ах,******* ах бид гурвыг үхрийн баас арилгаад өг гэхээр нь бид гурав очиж үхрийн баасыг нь цэвэрлэж өгсөн. Тэгсэн ах бид гуравт 1 шил их Монгол гэдэг архи авч өгсөн тэр архийг нь шинэ барьсан халуун усны тэнд очиж уусан. Тэгээд одоо яах вэ гээд байж байтал******* ах хойшоо явчхаад ирье гээд явсан. Тэгээд байж байж байтал миний дансанд хүн мөнгө шилжүүлэхээр нь ганц юм авах гээд явж байтал******* ах хойноос хүрээд ирсэн. Тэгээд хамт дахиж 1 шил Их монгол гэх архи аваад тэрийгээ төөгөө,******* ах бид гурав усан сангийн толгой дээр очиж уусан. Тэгээд буцаад буугаад явж байтал ах Ногоон дэлгүүрийн ард согтуу унтаж байхаар нь тэргээ авч ирээд тэргэн дээр тавьж түрээд ахыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн******* ах тэргээ хүргэж өгчхөөд ирье гээд явсан харин би үлдсэн 8,000 төгрөгөөрөө дахин 1 шил 0,5 литрийн Их монгол архи аваад ахын хашааны гадаа ирээд Төөгөө ах******* ах бид гурав хувааж уусан. Тэгээд архиа дуусч байтал Булдиан******* ах ирээд бид гуравт 1 шил архи өгчхөөд явсан. Тэгээд Төөгөө ахын гэрт очоод******* ах бид хоёр амрах гээд орсон тэгээд байж байтал гаднаас Төөгөө ахын дүү орж ирээд******* ахыг харь гээд явуулсан. Тэгсэн******* ах харина гээд явсан. Харин би төөгөө ахын гэрт амарсан... гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

 

-Гэрч *******ийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны 22 цаг 40 минут орчимд гэрээсээ гарч хадам ээж ын гэрт очиж тариаг нь хийж өгчхөөд 23 цаг 40 минутад орчимд хадам ээжийн гэрээс гарсан. Тэгээд машинтайгаа хадагтай******* ах гудамжинд зам дээр дээш хараад хэвтчихсэн хажууд нохой нь хэвтэж байхаар нь би машинаасаа бууж байгаад******* ахын хөлөөс нь тэмтрээд Та гэрийнхээ амралдаа байна гэрт ор ээж ганцаараа байна шүү би тариаг нь хийж өгчхөөд харьж явна гэж хэлээд босгох гэтэл дийлэхгүй байсан бүүр тасарчихсан байсан. Тэгсэн******* ах өндийж хараад за за гэж хэлэх шиг болсон. Тэгээд би босоод орчих байх гэж бодоод шууд гэртээ харьсан. Намайг гэртээ ороход 23 цаг 40 өнгөрч байхад орчихсон байсан. Тэгсэн манай нөхөр ******* хадам ээжийн үхрийн усыг нь татаж өгөх гээд машин аваад гарч явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

 

-Гэрч *******ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Эрүүл мэндийн төвд оройн ээлжийн сувилагчаар ажилласан. Тэгсэн орой 00 цаг 20 минутын орчимд******* гэх хүн ухаангүй байдалтай дүү нь тэвэрчихсэн орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуутал манай төрсөн ах байгаа юм гудамжнаас зам дээр хэвтэж байхад нь оллоо гээд шууд гараад гүйсэн. Харин би амин үзүүлэлтийг үзэхэд зүрхний цохилт 43, даралт 64-34, хүчилтөрөгч 46% болсон байсан. Тэгээд эмчийг яаралтай дуудаж утсаар залгаад эмч ирэх хооронд  утсаа салгахгүй эмчийн заавраа амьсгалын замыг чалааж ам хамрыг цэвэрлэж амьсгалын хүчилтөрөгч залгаад дараа нь биед учирсан гэмтэл шархыг шалгахад ил харагдах духны баруун хэсэгт зулгарсан шарх, толгойн ар хэсэгт ман зулгарсан үс халзарсан шарх, чихний доор зулгарсан шарх үүссэн байсан. Тэгээд эмч ирээл дахин амин үзүүлэлтийг үзээд дусал залгаж амин үзүүлэлт дээшилсний дараа Дархан-Уул аймаг руу тээвэрлэсэн би үлдсэн эмч аргорийн гишүүдийн хамт явсан... гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 6916 тоот дугаартай

1.“*******ын биед зүүн 1,2,3-р хавирганы хоёрлосон 5,6,7,8-р хавирганы гуравласан, баруун 2,3,4-р хавирганы далд хугарал, сээрний 4-р нугалмын их биеийн далд хугарал, 3-р нугалмын гулсалт, зүүн уушгины эдийн няцралт, авчилт, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, эрүүний зүүн булан, зүүн зулайд шарх, зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, дух, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тээврийн хэрэгсэлд дайруулах үед үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-24-р хуудас/,

 

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай

улсын дугаартай Тоёота чезерь загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* //-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм Арванхоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дурэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч ******* //-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг 5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед унадаг дугуй турж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.

5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:

Б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна

3. Ослын шалтгаан нь: улсын дугаартай Толота чезерь загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* //-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм Арванхоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,

-2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 03-07-р хуудас/,

-2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-11-р хуудас/,

-2022 оны 05  дугаар сарын 04-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа мансуурах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас *******т холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн ба шүүх *******т холбогдох хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хуулийн шаардлагыг хангаж байсан тул шүүгдэгчид холбогдох хэргийг зохих журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокурорын газраас *******ийг тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас  зам тээврийн осол гарган төрсөн ах *******ыг зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хэвтэж байхад нь тээврийн хэрэгслээр дайрч зам тээврийн осол гаргасны улмаас  *******ын биед зүүн 1,2,3 дугаар хавирганы хоёрлосон, 5,6,7,8 дугаар хавирганы гуравласан, баруун 2,3,4 дүгээр  хавирганы далд хугарал, сээрний 4 дүгээр нугалмын их биеийн далд хугарал, 3 дугаар нугалмын гулсалт, зүүн уушгины эдийн няцрал, хавчилт, цээжний зүүн хөндийн дэх хий хугаралт, эрүүний зүүн булан, зүүн зулайд шарх, зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, дух, баруун хөмсөгт зулгаралт бүхий хүнд гэмт учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *******, хохирогч буюу явган зорчигч ******* нарын хэн хэн нь Замын хөдөлгөөний холбогдох дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх боловч шүүгдэгч *******ийн гэм буруутай буюу замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг мөрдөөгүй буюу зөрчсөн үйлдлээс үүдэн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь төрсөн ахыгаа согтуугаар зам дээр хэвтэж байхад нь тээврийн хэрэгслээр дайрч түүний биед хүнд зэргийн буюу учрах үедээ амь насанд аюултай гэмтэл учруулсан ба гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг шууд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн эмнэлэгт хүргэсний хүчинд хохирогчийн амь нас аврагдсан үйл явдал болсон байна.

  

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ “...Миний төрсөн дүү нь намайг асарч сувилж, эмчилгээний бүх зардал тооцоог гаргаж байгаа. Миний бие нь дүү т гомдол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх”  хүлээн зөвшөөрсөн нь “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-аар тогтоогдлоо /хх-ийн 112-113-р  хуудас/.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 79-80 тал/

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа прокурортой тохиролцож, хүлээн зөвшөөрсөн ял, эрүүгийн хариуцлагын хэмжээнд оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх  ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хохирогч *******ын өмсөж явсан хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нэг ширхэг  CD-ийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10,  заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* /РД:МФ-/-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хохирогч *******ын өмсөж явсан хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нэг ширхэг CD -ийг хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН