Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1032

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ. Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Залилан мэхлэх гэмт хэргийн “…хуурч мэхлэх арга…”-д бусдын эд хөрөнгийг авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсэн байдал хамаарна. Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар нь газар худалдах, худалдан авах гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусаагүй, гэрээний үүргээ биелүүлэх эсэх нь тодорхойгүй, гэрээ цуцлагдах эрсдэлтэй байхад уг газар дээр холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай шат дараалсан олон төрлийн зөвшөөрлийг зохих ёсоор аваагүй байх үедээ буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдал, мөн өөрийнх нь барилгад хэрэгтэй байсан барилгын материал болох арматур төмрийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй байж бусдын барилгад арматур нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний үүрэг бүрэн биелэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа нөхцөл байдлуудыг тус тус орон сууц захиалж буй иргэдэд хэлж мэдээлэхгүй нуух замаар “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан цахим хэрэгсэл буюу интернетийн сүлжээнд фэйсбүүкийн пэйж хуудсаар сурталчилгаа явуулах, телевизийн болон богино долгионы радио сувгаар нэвтрүүлэг, шторк бэлтгэн иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам нэг метр квадратын үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр ойлгуулан тухайн үед хаана ч байхгүй нөхцөл амлан зохиомол байдлыг зориудаар бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлах арга, хэлбэрээр урьдчилгаа хэмээн 457 иргэнээс 8,661,779,880 төгрөг залилан авсан байна. Дээрх байдал нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 5 дахь заалт “Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно.” гэж тодорхой заасныг зөрчсөн нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдохоос гадна шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Баярмаагийн: “орон сууц сонирхоод очоод уулзаж байх үед Гүрсоронз “та ямар азтай хүн бэ, ийм сайхан нөхцөлөөр байртай болох гэж байна шүү дээ. Та бид хоёр сосед юм байна шүү дээ, Та манай хажуугийн байрыг авах гэж байгаан байна.” гэх зэргээр итгэл төрүүлж байсан чинь сүүлд мэдэхнээ олон хүнд яг надад хэлсэн шиг ээ “та манай сосед болж байгаа юм байна” гэдэг үгээ хэлсэн байсан” гэх мэдүүлэг, хохирогч Оюуны: “орон сууц сонирхоод очоод уулзаж байх үед Гүрсоронз “та ямар азтай хүн бэ, ийм сайхан нөхцөлөөр байртай болох гэж байна шүү дээ.” гэж хэлэхээр нь захирал нь өөрөө ингэж хэлж байгаа юм чинь гэх итгэл төрсөн гэх мэдүүлэг, гэрч Чинчулууны: “Гүрсоронз захирал “нэг ч дуудлага бүү алд, нэг ч хүнийг захиалгагүй бүү буцаа” гэдэг хатуу шаардлагыг борлуулалтын бидэнд тавьж шахдаг байсан. 500 айлын хотхоны төсөл гэж эхлүүлсэн ч 1000 хүн захиалга өгье гээд ирвэл бүгдийг нь авах л байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Батбаярын: “эхний барилга дээр зөвшөөрөл бүрдээгүй байхад барилгын ажил эхэлсэн, сүүлд нөхөж авсан юм билээ. Дараагийн барилгын зөвшөөрлийг намайг хөөцөлд гэсний дагуу би хөөцөлдсөн ч бүтээгүй. Зөвшөөрөлгүй байхад захиалга аваад байгаа нь буруу гэж би Гүрсоронзод олон хэлсэн. Заримдаа тоглоом шоглоомоор хүртэл “та хэд ч сайхан шааж байгаад захиалга авчих юм аа” гэж хүртэл хэлдэг л байсан” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан зарим хохирогч нарын “зурагтын сурталчилгаа, фэйсбүүкийн танилцуулга үзээд орон сууц захиалъя гэж холбогдоход таны сонирхсон байр дуусчихсан байна, гэхдээ хүн захиалгаа буцаавал холбогдоё гэж хэлдэг. Гоё нөхцөлтөй байрнаас хоцорчихлоо гээд харамсаад байж байтал маргааш, нөгөөдрөөс нь эргэж холбогдоод байр гарлаа гэдэг. Тэгэхээр нь олдсон дээр нь гэж яараад байгаа бүхнээ шавхаж урьдчилгаа бүрдүүлээд өгсөн. Энэ нь хүний сэтгэлзүй дээр тоглодог арга нь байсан юм билээ” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Гүрсоронз шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Нарны хүү Сарны охин ХХК нь машин борлуулах, гадаад дотоод худалдаа, барьцаа, түрээс, зуучлал, арматур борлуулалт гэсэн үйл ажиллагаанууд явуулах зөвшөөрөлтэй, харин барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй.” гэх мэдүүлэг, хэргийн 31 дүгээр хавтасны 59 дэх талд авагдсан Барилга хот байгуулалтын яамны албан бичигт ”Нарны хүү, Сарны охин” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл байхгүй. Харин “Тэгш жаргал зам” ХХК-ийн нэр дээр барилга угсралтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгогдсон байх бөгөөд аж ахуйн нэгжийн нэр өөрчлөгдөж “Гурван марал констракшн” ХХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ солигдсон нэр дээрээ болгох асуудыг тус яаманд хандаж шийдвэрлүүлээгүй байна гэсэн. Мөн хавтасны 60 дахь талд авагдсан Монголын барилгын үндэсний ассоциацын албан бичигт ”Нарны хүү, Сарны охин” ХХК болон “Гурван марал констракшн” ХХК нь барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болно гэсэн, “Ньюлонжен” компаниас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан ”манайхаас авсан газрын төлбөрийг бүрэн төлөөгүй байж Амар Амгалан-2 хотхоны нэрээр хүмүүсээс захиалга аваад байна” гэх гомдол, Хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргын “Нарны хүү, Сарын охин” ХХК нь “3 марал констракшн”-ы газар дээр зөвшөөрөлгүйгээр барилгын ажил явуулж байсан тул зогсоосон гэсэн албан бичиг зэргээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч Д.Гүрсоронз нь ганцаараа 5 удаагийн үйлдлээр, бусад 21 удаагийн үйлдлийг шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар, бусад 431 удаагийн үйлдлийг шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар тус тус бүлэглэж үйлдсэн. Бүлэглэх хэлбэр нь нэг нэгнийхээ үйлдлийг нөхөх байдлаар нөхцөлдсөн. Д.Гүрсоронз ерөнхий захирал байхгүй бол Д.Батбаяр гүйцэтгэх захирал, Д.Одгэрэл үйл ажиллагаа хариуцсан захирал нарын гэрээ байгуулах, зөвшөөрөх, мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх, захиран зарцуулах эрх, үүрэг үүсэхгүй байсан. Үйлдэл, оролцоон дээрээ санаатай нэгдсэн байдал нь шүүгдэгч Д.Батбаяр барилгын инженер мэргэжилтэй тул барилгын ажил эрхлэх зөвшөөрлийг хуулийн этгээд хооронд шилжүүлэх учиртайг, барилгын ажил эхлэхэд шаардлагатай холбогдох зураг, зөвшөөрлүүд ёсчлогдоогүй, баталгаажаагүй, газар тэдний өмчлөлд бүрэн шилжиж ирээгүй, мөн барилга ямар хугацаанд хэрхэн баригдах талаар мэдэх ёстой, боломжтой нөхцөл байдлуудыг мэдсээр байж хэт богино бодитой бус хугацаанд барилгыг ашиглалтанд оруулна гэсэн амлалт бүхий сурталчилгаа, танилцуулга хийхийг, улмаар барилгын ажил эхлэхийг таслан зогсоохын оронд эсэргүүцэхгүй, бусад шүүгдэгч нартай үйлдлээрээ нэгдэж гүйцэтгэж байсан идэвхитэй үйлдэл. Шүүгдэгч Д.Одгэрэлийн хувьд “Женерал тек” ХХК-тай холбоотой хэлцэл дээр өөрөө арматур хийдэггүй байж, мөн өөрийнх нь барилга арматургүйгээс угсралт явагдахгүй байхад шаардлагатай байсан арматурыг өөр компанид өгч оронд нь байр авах хэлцэл хийж байгаа нь. Тэгж авахдаа 409-р байр гэж байхгүй, тэр нь спорт цогцолбор байхад орон сууц хэмээн төөрөгдүүлэн бусдаас захиалга авч мөнгө авсан идэвхитэй үйлдэл зэргээр тус тус харагдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг үйлдэхээр шууд санаатайгаар нэгдэж бүлэглэж гүйцэтгэх хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэв. Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар нь хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа хууран мэхлэх аргаар өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж бусдад хохирол учруулахад зориуд хүргэж үйлдсэн тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг авахдаа үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу өөртөө шилжүүлэн авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүйг мэдсээр байж гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг авч бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилготой үйлдэл хийсэн бол залилах гэмт хэрэг гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол их хэмжээнд хамаарна. Залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно. Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ. Шүүгдэгч Д.Гүрсоронз нь хувиараа болон компаны нэр дээр гадаад улсаас машин оруулж ирж худалдаалдаг, уралдааны автомашин тоноглож зардаг, бэлэн орон сууц худалдан аваад бусдад үнэ нэмж зардаг, банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж хангалттай орлого олдог байсан, залилангийн гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох шаардлага байхгүй гэх авч орон сууц захиалгын гэрээгээр олон иргэдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлчихээд барилгын төсөл хэрэгжүүлэх зорилгын дагуу гэхээсээ аялал жуулчлалын өөр компани байгуулж тийш хөрөнгө мөнгө оруулах, өөртөө болон эхдээ үнэ бүхий автомашин худалдан авах, бартаат замын туулах чадвар сайтай машин худалдан авч тоноглон авто уралдаанд оролцох зэргээр зориулалт бусаар зарцуулж байсан болох нь хууль сануулж гаргуулсан шинжээч нарын дүгнэлт, гэрч Чинчулууны мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын хувьд 2017 оны 10-12 сар, 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл нэг жил хагасын хугацаанд нэг төрлийн залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар үйлдэж, нэр бүхий 457 хохирогчид нийт 8 661 779 880 /найман тэрбум зургаан зуун жаран нэгэн сая долоон зуун далан есөн мянга найман зуун ная/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн хангажээ. Улсын яллагч шүүгдэгч нарыг яллах дүгнэлтдээ гэмт хэргийн сэдэлт, зорилго болон гэмт хэрэг үйлдэхэд тэдгээрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог үндэслэлтэй тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлан гэмт хэрэг үйлдэхэд дагаж мөрдөж байсан буюу хууль үйлчлэх цаг хугацааг зөв тогтоох зэргээр тэдгээрт холбогдох хэргүүдийг зөв зүйлчилсэн байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж маргадаг. Шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа байсан гэх боловч эд мөрийн баримтаар хураагдсан Барилгын ажлын зургуудийг харахад “Амар Амгалан-2” хотхоны 1-р блок дээр сүүлд 2019 оны 06 сард зөвшөөрөл, зураг зэрэгт гарын үсэг зурагдаж тамга, тэмдэг дарагдаж дууссан. Барилгын зураг батлагдсан хойно барилгын ажил эхлэх эрх үүснэ. Гэтэл “Амар Амгалан-2” хотхоны 2, 3-р блок, “Амар Амгалан-3” төслүүд бүгд “Жаргалант хийц”-ээс өөр эрх бүхий байгууллагын тамга тэмдэггүй, зөвшөөрөлгүй байхад орон сууц барина гэж иргэдээс захиалга авч мөнгө авсан байдал. Хохирогч нарын “Офиссоо байн байн солиод нүүчихдэг, холбоо барих, уулзах гээд хайхаар олдохгүй байсан. “Бридж” группын байр, “Алфа буйлдинг”, “100 айл”, барилгын талбай дээрх байшинд гэх мэтээр байршлаа хэлэлгүй сольж төөрөгдүүлэн зугтаасан.” Гэх агуулга бүхий мэдүүлэг, “Женерал тек” ХХК-ийг төлөөлж иргэний хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай гэрээг хуурамчаар фотошопдож хийснийг мэдээд Гүрсоронз эд нарын араас нь хөөцөлдөөд олоогүй, сураггүй алга болсон байсан.” гэх мэдүүлэг, “Женерал тек” ХХК менежэрээр ажиллаж байсан хүний гэрчээр өгсөн: “Нарны хүү, Сарны охин” компани манайд арматур нийлүүлээд бартераар байр авах байсан. Би хүмүүстэй орон сууц захиалгын гэрээ хийхдээ манайд мэдэгдэж байгаарай гэж анхааруулж байсан ч хэлэхгүй 4 айл оруулсан тул мөн гэрээний үүрэг биелээгүй цуцлах болсон. Би үүнээс болж хариуцлага алдсан гээд ажлаас чөлөөлөгдсөн.” гэх мэдүүлэг, “Нарны хүү, Сарны охин” ХХК болон “Женерал тек” ХХК хоорондын гэрээ үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй болсноор цуцлагдах нь тодорхой болчихоод байхад хохирогч Хүрэлсүхтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж мөнгийг нь авсан байдал байх бөгөөд иргэний гэрээний үүргийн харилцаа нь талууд харилцан бие бедээ мэдээллээ нээлттэй, нөхцөл байдлаа үнэн зөвөөр өгдөг. Гэтэл бодит байдлыг мэдээлэхгүй, нуусан. Хэл чимээгүй байршлаа өөрчлөн зугтаасан байдал зэргээр тус тус үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч өмгөөлөгч нар шүүгдэгч нарын үйлдэл эрүүгийн гэмт хэрэг биш иргэний эрх зүйн харилцаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, мөн хэрэгт зөрчилтэй болон дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр мэтгэлцдэг. Үүнд дараах зөрчил, дутуу ажиллагаануудыг дурдсан. - Хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй, мөнгө тушааж, гэрээ байгуулснаас өөр хүнийг хохирогчоор тогтоосон, - Шүүгдэгч нарыг ажиллаагүй байх цаг хугацаанд буруутгасан. 2019 оны 06 сараас хойш байгуулсан гэрээнүүдийг яах вэ. - Эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, тэмдэг дарагдаагүй зөрчил, - Шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжээчдийн гаргасан дүгнэлтийн 17 дахь асуултын хариултанд дурдсан 15-р хавсралт нь байхгүй, - Яллах дүгнэлт гардуулах ажиллагаа хууль зөрчсөн, хавсралтын жагсаалтууд болох хохирлын тооцоог шүүгдэгчид гардуулаагүй, танилцуулаагүй, - Прокурорын дахин шинжээч томилсон тогтоолд нэр нь байхгүй шинжээчид дүгнэлт гаргасан, шинжээч нарт эрх үүрэг тайлбарлаагүй, танилцуулаагүй, дахин эсхүл нэмэлт шинжилгээ аль нь мэдэгдэхгүй хууль бус тогтоолоор шинжилгээ хийгдсэн, - Прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан дээд шатны прокурорын тогтоол, энэ тогтоолд шинжээчдийн нэр бичигдсэн, шинжээч ажиллагаа хийж эхэлснээс хойш уг тогтоолыг нөхөж гаргасан, - Хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээнүүд нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь, - Яллах дүгнэлтийн тодорхойлох /мэдүүлэг/, тогтоох хэсэгт бичигдсэн болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн тоо, хохирлын хэмжээ зөрүүтэй. - Шинжээчийн дүгнэлтэд компаний 2020-2021 оны санхүүгийн баримтыг хамруулаагүй, 2020 оны зарим баримтыг хүлээн авсан боловч дүгнэлтэндээ оруулаагүй, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж биелэгдээгүй зөрчлүүд, o Нарны хүү Сарны охин компаний дансаар орсон мөнгөн дүн дээр яллаж байгаа нь үндэслэлгүй. o Чинчулуун нь гарын үсэг зурж гэрээ байгуулсан тохиолдол байсаар байхад түүнийг гэрчээр асуусан нь учир дутагдалтай. o Зүйлчлэл буруу o Барилгын ажил барих тусгай зөвшөөрлийг авсны дараа барилга барих ажлыг эхлүүлнэ гэсэн хуулийг заалт байхгүй. o Хохирогч нар яг хэнээс хохирлоо нэхэмжлэх байр суурь нь өөр өөр байгааг шүүх анхаарах хэрэгтэй. o Шинжээч дутуу баримтан дээр дүгнэлт гаргасан, санхүүгийн анхан шатны баримтаас зарлага гаргасан баримтуудыг дүгнэлтэндээ дүгнээгүй байна. o Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчөөс удаа дараа гаргасан хүсэлтүүдийг одоог хүртэл шийдвэрлээгүй гэсэн дутаа ажллагаанууд тус тус байна гэсэн. Шүүгдэгч нарыг ажиллаагүй цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн асуудлын тухайд дараах дүгнэлтийг хийлээ. Яллах дүгнэлтэнд гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар гэж бичсэнийг хохирогчдоос орон сууц захиалах мөнгийг татан төвлөрүүлсэн хугацаа бөгөөд энэ эхэлсэн, дууссан цаг хугацааны дотор Д.Одгэрэлийн уг үйл ажиллагаанд орж ирсэн, Д.Батбаяр компаниас гарсан нөхцөл хамаарч байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Одгэрэл “би барилгын бизнесийн туршлагатай, ... хааяа барилгын талбай дээр нь очиж үзэж, танилцдаг байсан. Нэг удаа очсон чинь Батбаяр ажилчдаа дагуулаад зугаалганд явчихсан гээд Гүрсоронз ганцаараа, өөрөө элсээ шигшээд зогсож байхаар нь ажилд нь туслая гэж шийдээд онгойрхой байсан байшинг өвлийн хүйтэнд битүүлээд дотор засал бүх юмийг нь хийгээд гүйцээсэн” гэж мэдүүлсэн, гэрч Чинчулуун “Д.Одгэрэл анхнаасаа барилгын төсөлд хамтран оролцож эхэлсэн. Сурталчилгааны эхний брошур, тараах материал танилцуулгууд дээр гар утасны дугаар нь хэвлэгдэж байснаа больсон. Хааяа барилгын талбай, компаны офисс дээр ирээд явж байдаг байсан” гэж мэдүүлсэн. Мөн 2017 оны 10-12 сард давхардуулан 10 иргэнээс 165 сая төгрөг залилсан гэх үйлдэлд хохирогч Мянганы хувьд анх төлбөр хийсэн хүн нь хүү Мөнхтулга байсан бөгөөд Д.Одгэрэлийг албан ёсоор ажилд орохоос жилийн өмнө тул хамааралгүй юм гэж түүний өмгөөлөгч мэтгэлцсэн ч хэргийн 22 хавтасны 56-59 талд байх орон сууц захиалгын гэрээг шүүгдэгч Д.Одгэрэл баталсан. Энэ нь нөхөж хийсэн байсан ч шүүгдэгч Д.Одгэрэл хариуцлагыг хүлээхгүй байх үндэслэл болохгүй юм. Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлэг болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд Д.Батбаяр нь Д.Гүрсоронзтой хамтарч эхлүүлсэн ажиллагааг Д.Одгэрэл нь Д.Гүрсоронзтой хамтарч үргэлжлүүлсэн нөхцөл байдал тодорхой байна. Шүүгдэгч Д.Батбаяр өөрөө хууль бус, буруу зүйл болж байгааг мэдэж байсан, олон ч удаа хэлсэн сануулсан гэдэг болов ч үйл ажиллагааг эхлүүлэлцсэн, явцад нь зогсоогоогүй, болиулаагүй, зохих газар, албан тушаалтанд мэдээлээгүй, мэдэгдээгүй үргэлжлүүлж байснаас болж олон тооны хохирогчид их хэмжээний хохирол учирхад хүрсэн шалтгаант холбоотой байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд 2021оны 03 сарын 12-нд шинжээч томилох үед Шүүх шинжилгээний хүрээлэн нь санхүү, эдийн засгийн мэдлэг бүхий нийт 6 шинжээчтэйгээс өмнөх дүгнэлт гаргахад оролцсон 3 шинжээч дахин дүгнэлт гаргахад оролцож болохгүй үндэслэл бий болж нөгөө 3 шинжээч дээр зайлшгүй гаднаас 2 шинжээч нэмэх шаардлага үүссэн. Шинжилгээ хийлгэж эхлэх явцад гаднаас томилогдсон шинжээчид шүүгдэгч Д.Гүрсоронзын зүгээс нөлөөлөх байдал үүссэн үндэслэлээр нөлөөлөлд автсан байж болзошгүй шинжээчийг болиулж дээд шатны прокуророос нэр зааж өөр шинжээч дахин томилсон байдал хэрэгт авагдсан яллагдагч Д.Гүрсоронзыг дээрх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж цагдан хориулах санал мөрдөгч, прокурор нараас шүүхэд гаргаж хэлэлцүүлж байсан баримт, прокурорын тогтоол болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч, прокурор нарын хэлсэн тайлбараас харагдана. Шинжээчид шүүх хуралд мэдүүлэхдээ: “Мүүр аудит”-н шинжээч Алтанцэцэг: манайх дансны хуулга дээр үндэслэн орж, гарсан мөнгийг тогтоосон болохоос хохирлын тооцоог гаргаагүй. Орон сууц захиалгын мөнгө барилгын ажилд зарцуулагдсан уу, өөр байдлаар зарцуулагдсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Гүйлгээний утга барилгад гэсэн ч яг барилгадаа зарцуулагдсан уу гэдгийг тогтоож чадахгүй. Баримт бүрэн ирсэн бол дүгнэлт өөрчлөгдөх байсан уу? гэдэгт ямар хэмжээний баримт ирэхийг мэдэхгүй учир дүгнэлтэд үнийн дүн өсөх, хасагдах эсэхийг тааж хэлж мэдэх боломжгүй. Бусад шаардлагатай баримтаа ирүүлээч гэж 3 сар хүлээсэн ч шаардлага хангасан баримт ирүүлээгүй. Цагдаагаас нэмж 33 хавтаст хэрэг хүргүүллээ дүгнэлтээ үргэлжлүүл гэсэн бичиг ирсэн. Өмнө нь ирсэн байсан баримтууд болон сүүлд нэмсэн 33 хавтас баримтуудыг үзээд нэгдсэн байдлаар дүгнэлт гаргасан. “Уваа-Уул” аудитын байгууллагын шинжээч Д.Мөнхтуяа: шүүгдэгч тал 2020 оны баримтыг 2021 оны 5 сард программаасаа татаж аваад гарын үсэг зурсан, нөхөж бүрдүүлсэн байдалтай байсан учраас манай байгууллагыхан дотроо зөвлөлдөөд дүгнэлт гаргах боломжгүй, татгалзах шийдвэр гаргасан юм. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гаргасан шинжээчид: бид дүгнэлтдээ “Мүүр аудит”-ын дүгнэлт бүрэн үндэстэй болоогүй гэсэн болохоос огт үндэслэлгүй байна гээгүй. Хохирлын тооцоог хийгээгүй байсныг нь л хэлсэн. Бид бол дахин шинжилгээ хийсэн юм аа. Прокурорын тогтоолын толгой дахин, тогтоох хэсэгт нэмэлт гэсэн бичиглэлтэй байсан ч бид дахин шинжилгээ хийсэн. Нэмэлт шинжилгээ бол биш шүү !. Шинэ нөхцөл байдал илэрсэн тул 17-р хариултад 1 гэж байгаад тусгасан. Учир нь “Мүүр”-ийхэн дүгнэлтийнхээ явцад дотор нь бичсэн боловч яг дүгнэлт хэсэгтээ орхисон байсан. Тайлангийн зарцуулалт баримт нь байхгүй байсан. Тайлан нь базаад гаргачихдаг учраас мөнгөний эргэлт, ашиг л харагдана. Дэлгэрэнгүй зүйлс нь харагдахгүй учраас бид зарцуулалтыг яг таг мэдэх боломжгүй. 470 хуудас тоон хүснэгтэн материалыг хавсралт болгосон мөн шинжээчийн дүгнэлтдээ өгүүлбэрт оруулаад дүгнэсэн байгаа тул шүүх хуралд талууд асуувал хавсралтгүй хэсгийг ч бид дэлгэрүүлээд дэлгэцэнд харуулаад тайлбарлаад явчих бүрэн боломжтой. Дүгнэлт гаргах ажлын явцын материалуудыг файлаар нь олон хуудас баримтуудаа энэ хурал дээр аваад ирсэн байна. 15 дахь асуултын хариултыг хавсралт хүснэгтдээ зөрүүтэй бичсэн байгаа нь үнэн, Дүгнэлтэд байгаа нь зөв, хүснэгтэнд байгаа нь буруу нь. Засвар хийхээ мартаад анхны тооцоогоор үлдээсэн техникийн алдаа юм. Эцсийн байдлаар хянахдаа хүснэгт дэх тоогоо засаагүй байна. Аливаа санхүүгийн үйл ажиллагаа, баримт нь Шүүхийн шинжилгээгээр орохоос өмнө эрх бүхий байгууллагаар акт, дүгнэлт гаргуулсан байх ёстой. Түүн дотор аудитын болон шинжээчийн аль нь ч байсан болно. 2020 оны сүүлд өгсөн 5 баримт дээр тийм урьдчилсан дүгнэлт гараагүй байсан тул бид дүгнэлт гаргаагүй, буцаан өгсөн. “Мүүр”-ийн Алтанцэцэгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа Гүрсоронз нэмээд 2020 онтой холбоотой баримт хавсаргасан юм байна гэж ойлгосон. 15-р хавсралтаа дүгнэлтэндээ буюу хэрэгт хавсаргаагүй гаргаж өгөөгүй, ачааллаас болоод мартсан. Гэхдээ шинжээчийн дүгнэлтэнд 15-р асуултын хариулт нь бичгэн хэлбэрээр буусан байгаа тул огт орхигдсон асуудал биш, ноцтой зүйл биш юм. Хавсралт нь бичгэн дүгнэлтээ дэлгэрүүлж тоон үзүүлэлтээр задлан харуулсан байдаг тул шинө өөр зүйл биш. Одоо асуугаад шаардлагатай хариултаа авч болно. Бид дүгнэлт гаргахдаа нэг хохирогчид давхардуулж гаргасан байдал байхгүй. Жишээ нь Алтан-Од гэдэг хүний гэрээг Даваажаргал хийж, төлбөр төлсөн байдлыг шинжээч бид нар гэрээг харна, хэрэгт хохирогчоор хэн тогтоогдсонг үзнэ, түүн дотроо мэдүүлгээс нь гэр бүлийн хамааралтай эсэхийг ойлгож олж уншаад байрны тоот м2 таарч тохирч байгаа эсэхийг тулгаад мөнгө тушаасан баримт, харилцах дансны орлого зарлагын хуулга зэрэгтэй таарч байгаа эсэх зэрэг бүх байж болох баримтуудыг уялдуулж дүгнэсэн шүү. Түүнээс нэг айл давхар хохирогчоор тооцогдсон зүйлгүй байхгүй юм аа. Шинжээч Наранцэцэг, Мөнхцэцэг нар мэдүүлэхдээ: Эд мөрийн баримтаар авагдсан байгаа 2019 оны 1, 2, 3 сарын кассын баримтууд нь зөвхөн нэг талын бүрдүүлсэн буюу нөхсөн байх магадлалтай баримт байсан. Авсан, өгсөн хүний гарын үсэг байхгүй, шинжилгээний обектийн шаардлага хангаагүй тул шинжилгээний дүгнэлтэд хамруулахгүй гэж үзсэн. Үүнийгээ дүгнэлтдээ дурдаагүй юм. 2021 оны 5 сард ирүүлсэн 5 баримт нь тийм байсан. Хэрэгт хавсаргагдаагү, эд мөрийн баримтаар ч тооцогдолгүй бүүр буцаасан баримт бол эрх бүхий байгууллага дүгнэлт гаргаагүй байсан. Шинжээч Наранцэцэг: Булгантуяагийн Нямгэрэл гэж хохирогч дээр үнийн дүн нэмэгдэх юм бна. Тэгээд 456 байснаа 457 хохирогч болсон гэсэн үг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ асуусан Одгэрэлээс 2019оны 6 сарын 17-ны өдөр “Нарны хүү Сарны охин” ХХК-ны Худалдаа Хөгжлийн Банкны дансанд тушаасан 3 сая төгрөгийн баримт шинжээчийн дүгнэлтэд хамрагдсан эсэх дээр хэлэхэд тэр 3 сая төгрөг өөр баримтаар тооцогдсон. Өөрөөр хэлвэл компаны харилцах дансны хуулгаас харагдаж байгаа учраас орхигдоогүй. Банкны баримтаараа нотлогдчихож байгаа тул бидний дүгнэлтээс орхигдоогүй. Мөн 71 дэх тал дахь 2019 оны 6 сарын 14-ны “Дулаан чанар” ХХК-д арматурын үнэ 27 сая төлсөн баримт бол нябо бүртгэлийн Анхан шатны шаардлага хангасан баримт мөн юм. Гэхдээ дэмжих нотлох баримт нь авагдаагүй байсан тул тооцоогүй. Кассын тайлан бол орлого, зарлагын л баримт байдаг. Сар болгон хийдэг кассын тайлан гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн хүчин төгөлдөр баримтад тулгуурлана. Кассын тайлангийн ар талд хавсаргагдах учиртай дэмжих баримт нь шаардлага хангах, хангахгүйгээсээ тооцогдох уу, үгүй юу гэдэг нь хамаарна гэж мэдүүлсэн. Дээрх шинжээч нарын мэдүүлгээс үзвэл шинжилгээ хийлгэх ажиллагаа хуульд нийцсэн байна. Прокурор иргэний гомдол, хохирогчийн мэдүүлэг, мөнгө тушаасан баримт, захиалга хийсэн гэрээ, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтанд үндэслэн хохирлын тооцоог гарган, хэмжээг тогтоож шүүхэд шилжүүлэх процесс байгаа. Нөгөөтэйгүүр анхан шатны санхүүгийн шаардлага хангахгүй баримтыг шинжээч нар дүгнэх боломжгүй учир 5 хавтас санхүүгийн баримтыг буцааж өгсөн, энэ баримтыг эргэлзээтэй гэж үзэж анх томилогдсон аудитын шинжээч татгалзсан байдал тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байдлыг тодруулахаар шинжээчдийг оролцуулахад шинжээч нар санхүүгийн баримт хүлээн авснаас анхан шатны санхүүгийн баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлж дүгнэсэн, харин санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй, дэмжих баримтгүй хэсгийг үнэлж дүгнээгүй байна. Харин үүнийгээ шинжээчийн дүгнэлтэндээ тайлбарлаж бичиж тусгаагүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариултаар тодруулан хэлсэн, мөн шинжээчийн дүгнэлтийн хавсралтыг хавсаргаагүй боловч үүнийг дүгнэлтэндээ бичиж тусгасан, хэлэлцүүлэгт дэлгэрүүлэн тайлбарлах замаар хэлэлцүүлсэн гэж үзлээ. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж дахин шинжилгээ хийлгэснээр тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм. Өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй баримтыг өөрчлөх боломжгүй, нөхөн гаргуулах боломжгүй, байгаа шаардлага хангасан баримтын хэмжээнд дүгнэлт гарсан байна. Шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан асууж тодруулсан байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэсэн ажиллагаа гэж үзнэ. Иймд шүүх бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс хэрэг шүүхэд ирснээс хойш болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, шинжээчийн дүгнэлтэд хамрагдаагүй тул үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм. Хохирогч зөв тогтоосон эсэх асуудлын хувьд 457 хүн хохирогчоор тогтоогдсон, иргэний хэрэгт гэрээ байгуулсан тал л зохигч тал болдог, эрүүгийн хэргийн хувьд онцлогтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, эрүүл, мэнд, амь насаараа хохирсон хүнийг хохирогч гэж үзнэ. гэм хэргийн улмаас гэр бүлийн хуваарьт хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хэн нь ч хохирогчоор тогтоогдож болно. Мөнгө тушаасан баримт, гэрээ зэрэг нь эх хувиараа авагдаагүй хуулийн шаардлага хангагдаагүй гэх асуудалын тухайд бол эд мөрийн баримтаар тооцогдсон компаниас гаргаж өгсөн баримтууд дунд орон сууц захиалгын гэрээнүүд, мөнгө тушаасан баримтууд бүгд эх хуваариа авагдсан энэ нь шүүх хуралдааны явцад талууд шинжлэн судалсан. Жишээ нь Амар Амгалан-1 хотхоны 1-р байрны гэрээнүүдийн хавтас. ХХ-18 /36/ гэх дугаарлал бүхий 254 хуудас материалын 166 тал дээрх гэрээ нь улаан тамга тэмдэгтэй эх хувиараа хүчин төгөлдөр. Амар Амгалан-3 хотхоны гэрээнүүд гэсэн хавтасны 120 дугаар талд авагдсан Хүнбишийн гэрээ мөн адил хуулийн шаардлага хангасан байдал, мөн хохирогч нарын мэдүүлэг, мөнгө тушаасан баримт, компаний дансны хуулга зэргээр давхар нотлогдсон байна. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, доторх мэдүүллүүд зөрүүтэй, яллах дүгнэлт, хавсралтыг яллагдагч нарт хуульд зааснаар гардуулаагүй талаар. Прокурор 3 шүүгдэгчид 140 хуудас яллах дүгнэлтийг 40 хуудас хавсралтын хамт нийт 181 хуудас гардуулж гарын үсгийг зуруулсан баримт хэргийн 69 дэх хавтасны 190 дугаар талд авагдсан байна. Хохирлын тооцоо, хөрөнгө болон дансны шилжилт хөдөлгөөн хязгаарласан, эд хөрөнгө битүүмжилсэн талаарх баримтыг 2020 оны 12 сард хэрэг анх шүүхэд ирэхэд хавсарган ирүүлж байсан нь хэвээрээ хэргийн 57-58-р хавтаст байх бөгөөд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааснаас хойш нэмж Булгантуяагийн Нямгэрэл гэж нэг хохирогч нэмэгдсэн. Энэ нь хэргийн 59 дүгээр хавтасны 40-44 дэх талд байгаа баримтаар нотлогдоно. Хөрөнгө болон дансны шилжилт хөдөлгөөн хязгаарласан, Эд хөрөнгө битүүмжилсэн байдалд өөрчлөлт ороогүй. 2021 оны 7 сард хэрэг шүүхэд дахин ирүүлсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Лхагвасүрэнгийн хүсэлтээр 8 сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсний дараа прокурорын газраас албан тоотоор нэг хохирогч нэмэгдсэн хохирлын тооцоог шүүхэд ирүүлсэн. Уг хохирлын тооцоог шүүхийн шатанд шүүх хуралдаан болохоос өмнө оролцогчдод танилцуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн хуралдаанаар шинжлэн судалж хэлэлцүүлсэн болно. Нэг хохирогч нэмэгдсэн гээд яллагдагч нарт ял өөрчлөн сонсгох шаардлагагүй, зүйл анги өөрчлөгдөхгүй, тусад нь сүүлийн хохирогчтой холбоотой үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан баримт нь хэрэгт байгаа. Ингээд хохирогч нь 456-аас 457, хохирлын хэмжээ нь 8 644 301 580 төгрөгөөс 17 478 300 төгрөгөөр нэмэгдэж 8 661 779 880 төгрөг болсон байна. Прокурор яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсэгт цугларсан нотлох баримтаа тоочоод, тогтоох хэсэгт уг нотлох баримтуудаа дүгнэсэн хэсэг байх учираас тэмдэглэх хэсгээс тогтоох хэсэг нь өөрчлөгдөх боломжтой хэдий ч энэ хэргийн хувьд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ нэмэгдсэн нэг хохирогчийн нэр, мөнгөн дүнг тэмдэглэх хэсэгтээ оруулж бичсэн атлаа удиртгал болон тогтоох хэсэгтээ орхигдуулснаас хохирогчийн тоо, хохирлын дүн зөрүүтэй мэт байдал харагдаж байна. Энэ нь өмнөх яллах дүгнэлтээ засаж хуулж бичих үеийн техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлтэй байх тул 1 хохирогч нэмэгдсэн хохирлын тооцоог танилцуулах, яллах дүгнэлтийн техникийн алдааг зөвтгүүлэхийн тулд хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэсэн ажиллагаа гэж үзнэ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан мөрдөн шалгах ажиллагааны бусад зөрчил нь ноцтой биш энэ хэргийг шүүх шударгаар шийдвэрлэхэд, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байна гэж үзлээ. Давхардуулсан гэрээ хийж 10 иргэнийг хохироосон. Гэрээ байгуулчихаад байранд очиход өөр хүн, өөр айл орчихсон өөр гэрээ үзүүлдэг байсан. Орон сууц захиалгын гэрээг шүүж үзэхэд давхар гэрээ гарч ирсэн байдал хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаас тодорхой харагдана. Шүүгдэгч нарын зүгээс барилга угсралтын үйл ажиллагаа зогссон нь 1-т Чингис хаан банкнаас барилгын ажилд хөрөнгө оруулахаар авсан байсан зээлийн мөнгийг Нүүдэлчин группт газрын төлбөрт тооцож зөвшөөрөлгүй шилжүүлснээс, 2-т цагдаа, прокурорын байгууллагын буруутай ажиллагааны улмаас эд хөрөнгө битүүмжилж, данс царцааснаас болсон гэх шалтгаан хэлдэг. Гэтэл Чингис хаан банкны баримт дээрх гарын үсэг нь Д.Гүрсоронзын гарын үсэг мөн байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан, улмаар Нүүдэлчин групп, Чингис хаан банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн прокурорын газрын тогтоол гарч тус тус хэрэгт авагдсан байна. Мөн энэ гэмт хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа хуулийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 жилийн дараа эд хөрөнгө битүүмжлэх, дансны гүйлгээг хязгаарлах прокурорын шийдвэрүүд гарсан байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч: хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зарим нь “Нарны хүү, Сарны охин” ХХК, “Гурван Марал Констракшн”-ХХК-тай гэрээ байгуулсан учир хохирлоо компаниас нэхнэ гэдэг гэтэл энэ хэрэгт хуулийн этгээдийг биш хүнийг яллагдагчаар татсан байгааг шүүх анхаарна уу гэсэн. Хохирогч нар компаниас нэхэмжилнэ гэх нь тэдний хууль эрхзүйн мэдлэггүйнх ба иргэний эрх зүйн харилцаа шиг нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон асуудал биш. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хуулийн дагуу хэнээс гаргуулахыг үйл баримт, нотлох баримтыг үндэслэн тодорхойлох, тогтоох нь хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэрлэх эрүүгийн эрхзүйн асуудал юм. Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар нь “Нарны хүү, Сарны охин” ХХК, “Гурван Марал Констракшн”-ХХК-ний ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал албан тушаалтайгаар компаний нэрийн өмнөөс иргэдтэй гэрээ байгуулах, байгуулсан гэрээг батлах зэрэг байдлаар бусдаас төлбөр авсан байдал харагдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ. Дээрх хууль зүйн зохицуулалтын агуулгаас үзэхэд, хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө болон бусдаар үйлдүүлсэн байх, уг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгай ангид заасан байх тус тус нөхцлийг хангасан байхыг шаарджээ. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааснаас бусад гэмт хэрэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдэд болон хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь хариуцлага хүлээлгэхгүй бөгөөд зөвхөн хувь хүний үйлдэлд нь гэмт хэргийн шинж байгаа бол хариуцлага хүлээлгэнэ. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдэд эрүүгийн харицулага хүлээлгэхээр заагаагүй байх тул хувь хүн буюу шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар хариуцлага хүлээнэ. Шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байх учиртай ба энэ хүрээнд шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоов. Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэгээс шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарыг залилах гэмт хэрэгт гэм буруутай гэсэн дүгнэлт хэлснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ. Улсын яллагч дүгнэлтдээ эдгээр хэргүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож буй талаар нэг бүрчлэн тусгаж, тэдгээрийн харилцан хамаарал болон нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байдлыг үндэслэлтэй тодорхойлж, шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон тухайд хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ. Иймд шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дүгнэлт хийж, түүнчлэн үйлдлүүдийг нэгтгэн зүйлчилсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэмжээг баримтлан тусгай ангийг хэрэглэх үндэслэл, зарчимд нийцсэн. Залилах гэмт хэргийг “байнга” үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжтэй гэж үзсэн тул давхар “үргэлжилсэн” гэмт хэрэгт тооцож ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг удирдлага болгох хууль зүйн техникийн хэрэгцээ шаардлага байхгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино. Энэ гэмт хэргийн улмаас хохирч хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон 457 хохирогчийн 8.661.779.880 төгрөгийн хохирлоос Х.Оналбекын 20.335.710 төгрөг, О.Саруулын 18.908.000 төгрөг, Г.Цогтсайханы 16.530.000 төгрөг, Э.Бадрахын 15.689.000 төгрөг, Ц.Ариунаагийн 11.165.000 төгрөг, Д.Мөнхзаяагийн 20.893.070 төгрөг, Л.Мянганы 11.000.000 төгрөг, Ч.Эрдэнэбаатрын 15.689.000 төгрөг, Б.Мөнхтүвшингийн 20.041.500, Г.Долгормаагийн 14.058.000 төгрөг, Д.Анардарийн 9.372.000 төгрөг, Х.Лхамрагчаагийн 28.256.850 төгрөг, Р.Мэндсайханы 12.752.000 төгрөг, О.Ууганбаярын 15.649.200 төгрөг, С.Мөнхтуяагийн 15.300.000 төгрөг, Б.Алтан-Одын 14.245.000 төгрөг, Б.Адьяасүрэнгийн 22.824.450 төгрөг, Б.Эрдэнэтуяагийн 20.000.000 төгрөг, Ш.Намжилмаагийн 41.942.700 төгрөг, Ш.Жуковын 18.670.200 төгрөг, Ш.Хишигбаатарын 23.695.650 төгрөг, Б.Уранчимэгийн 11.500.000, Э.Эрдэнэцэцэгийн 11.573.600, Н.Сарантуяагийн 13.606.800 төгрөг, Т.Оюун-Эрдэний 37.340.400 төгрөг, Д.Янжмаагийн 14.241.300 төгрөг, Г.Баярмаагийн 19.739.500 төгрөг, Н.Даваанямын 95.000.000 төгрөг, А.Тунгалаг 41.225.000 төгрөг, Н.Оргилболдын 11.784.150 төгрөг, Н.Гонгоржавын 12.596.850 төгрөг, Э.Уртнасангийн 17.897.850 төгрөг, Б.Жамбалдоржийн 19.889.100.төгрөг, С.Балжмаагийн 11.356.100 төгрөг, Г.Чойгийваанчиг 12.701.700 төгрөг, Я.Үүрийнтуяагийн 2.000.000 төгрөгийн, Г.Эрдэний 17.478.300 төгрөг, Б.Одсүрэнгийн 7.288.000 төгрөг, Д.Мөнхзулын 116.420.000 төгрөг, Б.Бурмаагийн 205.000.000 төгрөгийн төлбөрүүд бэлэн мөнгөөр буцаалт хийсэн, байрандаа орж амьдарч байгаа, бараа, материал эд хөрөнгө шилжүүлж авсан зэрэг хэлбэрээр төлөгдсөн гэж үзэх, Харин хохирогч Б.Бурмаа “Нарны хүү сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж өөрийн машин, байраа оролцуулж дээр нь бэлэн мөнгө хэлбэрээр нийт 205 сая төгрөг төлөөд “Женерал Тек”-ийн байранд орсон хойно “Нарны хүү сарны охин” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан тул байрнаас гар, эсхүл манай өөрийн үндсэн үнийн зөрүүг төлөөд байрандаа үлд гэсэн тул зөрүү 29,5 сая төгрөгийг нэмж төлсөн гэх байдал хэрэгт авагдсан хохирогч Б.Бурмаагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний харуицагч “Женерал Тек” ХХК-ийн төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд 2 компани хоорондын гэрээгээ цуцалснаас болж нэгэнтэй нь анх гэрээ байгуулсан иргэн хохироход хүрсэн нөхцөл байдал нотлогдож байх тул шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нараас 29 500 000 төгрөгийг хуваан гаргуулж Б.Бурмаад олгуулах нь зүйтэй байна. Дараах хохирогч нарт хохирлын зарим хэсгийг төлсөн байна. Үүнд: Лувсандашийн Тэлмэнд 628.000 төгрөг, Гантөмөрийн Энхбаярт 7.000.000 төгрөг, Нямдоржийн Бэлэгсайхан 10.875.000 төгрөг, Цэдэвсүрэнгийн Батбаатар 9.739.250 төгрөг, Оюунгэрэлийн Жавхлан 10.184.150 төгрөг, Банзрагчийн Баярцолмон 1.295.000 төгрөг нийт 39 721 400 төгрөг төлсөн. мөн иргэн Б.Санчир 16.530.000, Б.Лхагвасүрэн 11.502.000 төгрөг, Г.Ууганцэцэг 18.670.200 төгрөг, Б.Цогсүрэн 20.823.450 төгрөг, Э.Нарантуяа 17.478.300 төгрөг, О.Ариунбаатар 27.838.800 төгрөг, Г.Шинэжаргал 27.838.800 төгрөг, Ч.Болдбаатар 24.398.500 төгрөг, Г.Хонгорзул 31.702.800 төгрөг, Ц.Даариймаа 16.743.150 төгрөг, П.Лхагвасүрэн 11.784.150 төгрөг, Д.Дайриймаа 11.800.000 төгрөг, М.Номин-Эрдэнэ 16.978.300 төгрөг, Э.Урангуа 17.478.300 төгрөг, Н.Отгонбаатар 14.008.500 төгрөг, Б.Чимэдлхам 16.743.150 төгрөг, Х.Пүрэвдорж 16.743.150 төгрөг, Ц.Золбаяр 16.743.150 төгрөг, Г.Төмөрхуяг 11.536.800 төгрөг, О.Номин-Эрдэнэ 11.769.650 төгрөг, А.Нармандах 15.207.600 төгрөг, Э.Пүрэвдорж 16.743.150 төгрөг, Б.Сайнбаяр 11.784.150 төгрөг, У.Өнөржаргал 13.259.400 төгрөг, Ш.Оюунтунгалаг 16.743.150 төгрөг, Б.Буяндэлгэр 17.478.300 төгрөг, Т.Чулуунбаатар 15.000.000 төгрөг, Б.Оюунчимэг 22.367.400 төгрөг гаргуулах 28 иргэний нэхэмжлэл нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар хангагдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелэгдэх боломжтой болсон байх тул хохирлоос үлдсэн 7.265.839.273 төгрөгийг шүүгдэгч Д.Гүрсоронзоос 2.615.889.495 төгрөг, шүүгдэгч Д.Одгэрэлээс 2.509.573.495 төгрөг, шүүгдэгч Д.Батбаяраас 2.140.976.283 төгрөг тус тус хуваан гаргуулж хохирлоо аваагүй бусад 387 нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв. Зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч нар орох орон байрны шаардлагаар байр түрээсэлсэн төлбөр, цалингийн зээл авсан тул түүний хүү зэрэг гэм хорын хохирол нэхэмжилсэн. Мөн төлбөрийг бүрэн төлөөд ороод амьдарч байгаа орон сууц, унаж хэрэглэж буй автомашины өмчлөгчөөр тогтоолгох, түүнд хэрэгтэй баримт бичгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шаардаж бна. Үүнийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж харин иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн. “Чингис хаан банк”, “Нарны хүү сарны охин” ХХК-ны хооронд хийсэн гэрээ нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй байх тул иргэний журмаар нэхэжлэх эрх нь нээлттэй байна. Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь өөрсдийн компаны нэрийн дор “Оргил зуурмаг”, “Женерал тек” компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулах хэлбэрээр тэдний эрхэлж буй ажил, үйлчилгээтэй нь холбоотойгоор залилах гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгон ашигласнаас биш эдгээр компани, тэдгээрийн эрх бүхий этгээдүүд нь гэмт хэрэгт хамтран оролцсон байдал нотлогдоогүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг мэдэлгүйгээр авч ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татсан тогтоолууд хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлбөр нэмж төлөгдөөгүй болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээн насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял, шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг хэрэглэх нь шүүхийн эрх билээ. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гүрсоронзод 10 жил хорих ялыг хаалттай, Д.Одгэрэлд 7 жил хорих, Д.Батбаярт 6 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол зарим хохирогч нарын өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг их бөгөөд төлж барагдуулаагүйг анхаарах, шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаярын тус тусын өмгөөлөгч нар өөрсдийн үйлчлүүлэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирол төлөх боломжтой, бага насны хүүхдүүдтэй, эрүүл мэндийн хувьд өвчтэй зэрэг хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл ангийн доод хэмжээ болох 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулах агуулга бүхий санал тус тус гаргасныг дурдвал зохино. Энэ хэрэгт шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар нь залилах гэмт хэргийг тодорхой хугацааны турш байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгон олон тооны хохирогчид их хэмжээний хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэднийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал мөн байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ их, гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн өөрөөр хэлвэл шүүгдэгч Д.Гүрсоронз нь “Нарны хүү, Сарны охин” ХХК, “Гурван Марал Констракшн”-ХХК-нуудын ерөнхий захирал албан тушаалтайн хувьд эрх мэдэл, шийдвэр гаргах боломж, хэрэгжүүлэх чиг үүрэг, хөрөнгө захиран зарцуулах хэмжээ зэргээр шүүгдэгч Д.Одгэрэл, Д.Батбаяр нараас давуу байдалтай, үйлдэл оролцоо, учруулсан хохирол нөгөө 2 шүүгдэгчийнхээс их, шүүгдэгч Д.Батбаярын хувьд нөгөө 2 шүүгдэгчээс үйлдэл, оролцоо, учруулсан хохирол харьцангуй бага, шүүгдэгч Д.Одгэрэл нь 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд насанд хүрсэн 2 хүүхэд нь гадаад улсад суралцдаг, бага насны 2 хүүхдэд хуульд заасан журмын дагуу асран хамгаалагч тогтоолгохоор үлдэж байгаа хувийн байдал зэрэг шалтгаан, үндэслэлийг тус тус харгалзан ял болон дэглэмийг ялгамжтайгаар шүүгдэгч Д.Гүрсоронзод 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт тус тус 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хууль ёсны, шударга ёсны болон энэрэнгүй ёсны зарчимд тус тус нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгч Д.Гүрсоронзын цагдан хоригдсон 152 хоног, шүүгдэгч Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан заасан залилах гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .”..Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт...” багтаж байгаа тул Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжилсэн “Гурван марал констракшин” ХХК-ны өмчлөлд бүртгэлтэй, БЗД, 22-р хороо, 15-р хороолол, Дандарбаатарын гудамж, 101/А байр, 5850 мкв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууц (Ү-2204102158) болон Ганбаатарын Отгонжаргалын эзэмшлийн 06-83 УНТ, Субару Порестер маркийн машин, Нямдоржийн Удахбаярын эзэмшлийн 18-25 УБК, Тоёота Харриер маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 66-52 УБЧ, Тоёота Приус-20 маркийн машин, Нямжавын Нансалмаагын эзэмшлийн 97-65 УНР, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 71-22 УБН, Тоёота Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 90-39 УНЯ, Тоёота Приус-20 маркийн машин, Сумъяагийн Хатанбаатарын эзэмшлийн 76-94 УНЦ, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 06-28 УНТ, Тоёота Приус-20 маркийн машин, Даваагийн Төмөрчөдөрийн эзэмшлийн 89-30 УБЯ, Приус-20 маркийн машин, Эрдэнэбатын Лхагвадоржийн эзэмшлийн 03-71 УБЯ, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 62-71 УБЯ, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 06-57 УБС, Тоёота Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 09-68 УБС, Тоёота Приус-20, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 32-42 УНД, Тоёота Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 94-93 УБД, Тоёота Приус-20 маркийн машин,"Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 94-93 УБД, Тоёота Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 41-65 УБГ , Тоёота Приус-20 маркийн машин,"Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 49-84 УБЧ, Тоёота Приус-20 маркийн машин, Жаргалын Бат-Эрдэнэний ХХК-ийн 83-37 УБҮ, Тоёота Приус-20 маркийн машин, Пүрэвдоржийн Ганзоригийн эзэмшлийн 97-08 УНИ, Приус-20, Бямбаагийн Ганзоригийн эзэмшлийн эзэмшлийн 25-90 УНЕ, Приус-20 маркийн машин,"Нарны хүү, сарны охин" 42-79 УНД, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 65-20 УБМ, Тоёота Приус-20 маркийн машин, Мөнхбатын Баттөмөрийн эзэмшлийн 42-16 УНА, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 79-20 УБЭ, Тоёота Приус-20 маркийн машин, Сумъяагийн Мөнхбаатарын эзэмшлийн 18-90 УНА, Приус-20 маркийн машин, Жамганы Ундрахын эзэмшлийн 72-90 УБД, Тоёота Альфард маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 89-57 УБХ, Тоёота Приус-20, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 89-23 УБҮ, Сузуки Эс-Экс-4 маркийн машин, Хоролгаравын Энх-Амгалангийн эзэмшлийн 14-73 УБД, Приус-30 маркийн машин, Нацагдоржийн Энхбатийн эзэмшлийн 96-91 УНР, Соната-6 маркийн машин, Баясгалангийн Болор-Эрдэнэний эзэмшлийн 31-72 УНЦ, Приус-20 маркийн машин, Батбилэгийн Бат-Өлзийн эзэмшлийн 35-32 УНЦ, Приус-30 маркийн машин, Ивановын Дэлгэрмаагийн эзэмшлийн 74-89 УНЧ, Соната-7 маркийн машин, Баасанжавын Нямдоржийн эзэмшлийн 68-05 УБО, Соната-7 маркийн машин, Цэвээнжамцын Болортуяагийн эзэмшлийн 32-10 УНӨ, Соната-7 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 35-23 УБЛ, Соната-7 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 02-17 УНЭ, Соната-7 маркийн машин, Сампилмаагийн Түмэндэмбэрэлийн эзэмшлийн 36-72 УНО, Соната-7 маркийн машин, Эрдэнэбатын Батмөнхийн эзэмшлийн 72-79 УББ, Соната-7 маркийн машин, Бямбацэрэнгийн Шагжсүрэний эзэмшлийн 85-63 УБЗ, Соната-7 маркийн машин, Ууганбаатарын Өнөрбаярийн эзэмшлийн 30-23 УНЯ, Соната 7 /39хх-29/, Энхтайваны Батмягмарын эзэмшлийн 35-84 УНҮ, Королла Фиелдер маркийн машин, Өрнөхбаярын Тогтуунзаяагийн эзэмшлийн 58-52 УБХ, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 77-92 УНА, Приус-20 маркийн машин, Цэрэнхандын Амартүвшиний 65-08 УНК, Приус-20 маркийн машин, Алтанбаганын Бадамгаравийн эзэмшлийн 02-18 УНЦ, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 14-26 УБЕ, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 52-38 УНЛ, Приус-20 маркийн машин, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн 39-09 УБВ, Приус-20 маркийн машин, Батцэнгэлийн Мөнхнэмэхийн эзэмшлийн 97-90 УНЯ, Приус-20 маркийн машин, Содномпилийн Ариунсувдийн 18-37 УНК, Приус-20 маркийн машин, Чулуунбатын Анхбаярын эзэмшлийн 79-80 УБЭ, Приус-20 маркийн автомашинууд нь шударга эзэмшигч, өмчлөгчийнх байх боломжтой болох нь шүүгдэгч Д.Гүрсоронзийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэрээний үүргээ биелүүлээд төлбөрөө бүгдийг болон заримыг төлсөн, энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй иргэд олон байгаа” гэх мэдүүлэг болон хохирогч, иргэний нэхэмжлэгийн өмгөөлөгч Б.Болормаа, Б.Солонго нарын мэдүүлэг, тайлбар, мөн энэ байдлыг үгүйсгэж, няцаагаагүй улсын яллагчийн байр суурь зэргээс харагдаж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан “шударга эзэмшигч” гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж ойлгодог тул дээрх 93 айлын 1 орон сууц болон 53 тээврийн хэрэгслийг тус тус битүүмжээс чөлөөлөх, хөрөнгийн эрх шилжихийг хязгаарласныг цуцлах нь зүйтэй байна. Харин "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн БЗД, 10-р хороо, Витсамо, 5-р хэсэг, 5-р гудамж, 572 тоотод байх 514 мкв талбай бүхий газар Г-2204028498, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн БЗД, 10-р хороо, Витсамо, 5-р хэсэг, 5-р гудамж, 573 тоот 623 мкв талбай бүхий газар Г-2204028259, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн БЗД, 22-р хороо, Өлгийн 18-245 тоот 700 мкв талбай бүхий газар Г-2204014857, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн БЗД, 22-р хороо, Өлгийн 19-255 тоот 478 мкв талбай бүхий газар Г-220400445, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн БЗД, 22-р хороо, Өлгийн 19-256 тоот, 463.46 мкв газар Г-2204001451, Гурван марал констракшиний БЗД, 8-р хороо, Хилчиний 67/1, 67/2 тоот, 3298 мкв, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газар №000002070, №Ү2204014016, №Ү2204014017, "Нарны хүү, сарны охин" ХХК-ийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны ард байрлах аялал жуулчлалын зориулалттай, 20,596 мкв талбай бүхий газар №00032619, “Гурван марал констракшин”-ий Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амар амгалан 2" хотхоны барилгын талбай бүхий газар, Д.Гүрсоронзийн ХУД, 11-р хороо, Зайсан, 208/2-р байр, 31 тоот, 130.35 мкв, 3 өрөө орон сууц Ү-2206056294, Д.Гүрсоронзийн БЗД, 8-р хороо, Улаанхуаран, 7а-9 тоот. 55.76 мкв, 2 өрөө орон сууц Ү-2204086007, Бүртгэлийн ү2204083822 дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол /13320/ “Да Хүрээ” гудамж 66/ё-52 тоот орон сууц, ү2205065899 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 12 дугаар хороо 4-р хороолол /16065/ Өргөө гудамж 36-6 тоот орон сууц, ү2204101105 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-201 тоот орон сууц, ү2204101104 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-206 тоот орон сууц, ү2204101102 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-405 тоот орон сууц, ү2204101099 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-1005 тоот орон сууц, ү2204101098 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-603 тоот орон сууц, ү2204101097 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-705 тоот орон сууц, ү2204101096 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-401 тоот орон сууц, ү2204101095 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-306 тоот орон сууц, ү2204101092 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 16 дугаар хороо 16-р хороолол /13321/ Улаанхуаран 19б-1006 тоот орон сууц, ү2204016562 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 5-р хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 132 тоот хувийн сууц, ү2204016092улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 8-р хороо Шар-Хад /13280/ Хилчин гудамж 67/1 тоот гараж, ү2204014017 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 8-р хороо Шар-Хад /13280/ Хилчин гудамж 67/1 тоот амины орон сууц, ү2204014016 улсын бүртгэлийн дугаартай БЗД-ийн 8-р хороо Шар-Хад /13280/ Хилчин гудамж 67/2 тоот үл хөдлөх хөрөнгө, Б.Зоригийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн 000593703, Ү-2201089171 дугааруудад бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14-р хороолол /13332/, Нарны зам гудамж, 99 байр 133 тоот хувийн орон сууц, гэр бүлийн зориулалттай газар, БЗД, 10-р хороо, Витсамо 5-р хэсэг, 5-р гудамж, 572 тоотод байрлах 10м:30м, 9м урттай, сендвичин дээвэртэй гараж, БЗД, 10-р хороо, Витсамо 5-р хэсэг, 5-р гудамж, 572 тоотод байрлах 40 тонны контэйнер, Д.Одгэрэлийн ХУД, 11-р хороо, Зайсан, 208/2-р байр, 34 тоот, 128.37 мкв, 3 өрөө орон сууц Ү-2206056290, Д.Одгэрлийн БЗД, 16-р хороо, 16-р хороолол, 66 /Ё байрны 52 тоот, 39.61 мкв, 2 өрөө орон сууц Ү-2204083822, Д.Гүрсоронзийн өмчлөлийн 04-04 УБН улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн /38хх-72-73/, 05-46 УБС улсын дугаартай ГАЗ-3307 маркийн, 66-34 УНМ улсын дугаартай Урал-375 маркийн, 69-00 УБГ улсын дугаартай УАЗ-31512 маркийн, 12-58 УНТ улсын дугаартай Хьюндай Маяти маркийн, 6327УБЗ улсын дугаартай WVGZZZ7PZCD057475 арлын дугаартай Wolkswagen маркийн, 4581УНӨ улсын дугаартай 1FMDU73E13ZD25199 арлын дугаартай Ford explorer маркийн тээврийн хэрэгсэл, 9067УБУ улсын дугаартай NHW203096236 арлын дугаартай Toyota Pruis маркийн тээврийн хэрэгсэл, 3998БӨТ улсын дугаартай ANH150035711 арлын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл, 0008УБП улсын дугаартай JTJBC1BA9A2407202 арлын дугаартай Lexus RX330 маркийн тээврийн хэрэгсэл, 6466389 регистрийн дугаартай “Авто Кэйш” ХХК, 6148352 регистрийн дугаартай “Гурван Марал Констракшн” ХХК, 5609666 регистрийн дугаартай “Нарны хүү, Сарны охин” ХХК, 6278124 регистрийн дугаартай “Номуун Номадик” ХХК, 5222435 регистрийн дугаартай “СОНОБИ” ХХК, 5701473 регистрийн дугаартай “Талын Мөнгөн Шонхор” ББСБ, 5080681 регистрийн дугаартай “Комфортмонгол нэтворк” ХХК, 5645212 регистрийн дугаартай “Төгсброс Капитал” ХХК, 6148352 регистрийн дугаартай “Гурван марал констракшн” ХХК-нд бүртгэлтэй Чингис хаан банк дахь 5101001602 тоот данс, Төрийн банк дахь 340003901102 тоот данс, Худалдаа хөгжлийн банк дахь 426010818 тоот данс, 5609666 регистрийн дугаартай “Нарны хүү Сарны охин” ХХК-нд бүртгэлтэй Төрийн банк дахь 340003901102 тоот данс, Хаан банк дахь 5000903321, 5121008814 тоот данс, Ариг банкны 9210505296, 2105012009 тоот данс, "Талын мөнгөн шонхор" ББСБ-ын Худалдаа хөгжлийн банкны 426017888 данс, Д.Гүрсоронзийн Улаанбаатар хотын банк дахь 2611178323 тоот данс, Худалдаа хөгжлийн банк дахь 452595823, 451021347, 417024293 тоот данс, Хас банкны 5000819165 тоот данс, Ариг банкны 9210600427 тоот данс, Хаан банк дахь 5034462143, 5129037257, 5910136665 тоот данс, Д.Одгэрэлийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны 104600032818, 241319851100, 245300811407, 346501840907, 107800578228, 341303347317, 2413201150303, 241320151403, 340601533933, 341302833405, 340601533940 тоот данснууд, Голомт банк дахь 3010003251, 3010003252, 3019342661 тоот данснууд, Хаан банк дахь 5131071512 данс, эд хөрөнгүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгаж шийдвэрлэв. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди, БЗД-ын 22 дугаар хороо “Гурван марал констракшн” ХХК-ийн “Амар амгалан апартмент-2” үйлчилгээтэй орон сууц гэсэн хаягтай /ажлын зураглал/ байх ба уг ажлын зураглалыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурж, тэмдэг дарсан, Онцгой байдлын ерөнхий газрын ГТТГ-ын мэргэжилтэн гэсэн нэршилтэй Онцгой байдлын ерөнхий газар хянасан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэсэн бичиглэлтэй газрын үсэг зурж баталгаажуулсан баримт, БЗД-ын 22 дугаар хороо “Гурван марал констракшн” ХХК, “Ньюлонжиен констракшн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцнууд /загвар зураг/ байх ба уг загвар зураглалыг Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал гарын үсэг зурсан, Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Г.Лхамноржин гарын үсэг зурсан, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан баримт, БЗД-ын 8 дугаар хороо “Гурван марал констракшн” ХХК-ийн “Амар амгалан апартмент-3” үйлчилгээтэй орон сууц /ажлын зураг/ байх ба уг ажлын зургийг холбогдох албан тушаалтан нараар зуруулж баталгаажуулаагүй байна. Ажлын зургийг зөвшөөрсөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гэсэн хэсэгт хоосон гарын үсэг зурж баталгаажуулаагүй, Онцгой байдлын ерөнхий газрын ГТТГ-ын мэргэжилтэн гэсэн хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулаагүй хоосон баримт, БЗД-ын 22 дугаар хороо “Гурван марал констракшн” ХХК-ийн “Амар амгалан апартмент-3” үйлчилгээтэй орон сууцны барилга /загвар зураг/ гэсэн нэршилтэй хавтастай зураглалыг холбогдох албан тушаалтан нараар гарын үсэг зурж баталгаажуулаагүй хоосон. /2 хувь/, БЗД-ын 22 дугаар хороо “Гурван марал констракшн” ХХК-ийн “Амар амгалан апартмент-2” үйлчилгээтэй орон сууцны барилга /загвар зураг/ гэсэн нэршилтэй хавтастай зураглалыг холбогдох албан тушаалтан нараар гарын үсэг зурж баталгаажуулаагүй хоосон. /3 хувь/, БЗД-ын 22 дугаар хороо “Гурван марал констракшн” ХХК-ийн “Амар амгалан апартмент-2” үйлчилгээтэй орон сууц /ажлын зураг/ гэсэн нэршилтэй хавтастай зураглалыг холбогдох албан тушаалтан нараар гарын үсэг зурж баталгаажуулаагүй хоосон. /2 хувь/, Улаанбаатар хот БЗД-ын 22-р хороо “Гурван марал констракшн ХХК”-ийн Амар амгалан апартмент-2 үйлчилгээтэй орон сууцны барилгын төсөв гэсэн хавтастай баримт 1 хувь, “Гурван марал констракшн ХХК “Тогтоол, захирамж, тушаалын бүртгэл” гэсэн нэршилтэй хавтастай цэнхэр өнгийн дэвтэр 1 хувь дотороо хар өнгийн бэхээр бичсэн бичиглэлтэй, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ ямар нэгэн бичиглэлгүй хоосон 2 хэсэг, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл гэсэн нэршилтэй 2 хувь улаан өнгийн дэвтэр, дотороо цэнхэр өнгийн бэхээр бичигдсэн бичиглэлтэй” БЗД-ын 22 дугаар хороонд баригдаж буй 93 айлын орон сууцны барилгын ил далд ажлын акт гэсэн хавтастай баримт, БЗД-ын 22 дугаар хороонд баригдаж буй 93 айлын орон сууцны барилгын ил далд ажлын фото зурагнууд гэсэн хавтастай баримт, БЗД-ын 22 дугаар хороонд баригдаж буй 93 айлын орон сууцны барилгын материалын стандарт баримт бичиг гэсэн хавтастай баримт, “Гурван марал констракшн ХХК “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгаа дэвтэр” гэсэн хавтастай улаан өнгийн дэвтэр 1 хувь, “Амар амгалан 3” хотхоны 2 дугаар байр гэрээнүүдийн хавтас-1 ХХ-1 274 хуудас, “Амар амгалан 3” хотхоны 1 байр гэрээнүүдийн хавтас-1 ХХ-2 292 хуудас, “Амар амгалан 3” хотхоны 1 байр гэрээнүүдийн хавтас-2 ХХ-3 364 хуудас, “Амар амгалан 3” хотхоны 1 байр гэрээнүүдийн хавтас-3 ХХ-4 303 хуудас, “Амар амгалан 3” хотхоны 1 байр гэрээнүүдийн хавтас-4 ХХ-5 285 хуудас, “Амар амгалан 2” хотхоны 1 байр гэрээнүүдийн хавтас-1 ХХ-6 321 хуудас, “Амар амгалан 2” хотхоны 1 байр гэрээнүүдийн хавтас-3 ХХ-7 330 хуудас, “Амар амгалан 2” хотхоны 1 байр гэрээнүүдийн хавтас-3 ХХ-8 407 хуудас, “Амар амгалан 2” хотхоны 1 байр гэрээнүүдийн хавтас-4 ХХ-9 268 хуудас, “Амар амгалан 2” хотхоны 2 байр гэрээнүүдийн хавтас-1 ХХ-10 175 хуудас, “Амар амгалан 2” хотхоны 3 байр гэрээнүүдийн хавтас-1 ХХ-11 45 хуудас, “Гурван марал констракшн” ХХК, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарын дансны хуулга ХХ-12 282 хуудас, “Амар амгалан” хотхоны захиалагч нарын гэрээнүүд давхардсан 1, ХХ-13 305 хуудас, “Амар амгалан” хотхоны захиалагч нарын гэрээнүүд давхардсан 2, ХХ-14 230 хуудас, “ГМК” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ, “Амар амгалан-3” хотхон ХХ-15, 45 хуудас, “ГМК” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ, “Амар амгалан-2” хотхон ХХ-16, 310 хуудас, “ГМК” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ, “Амар амгалан-1” хотхон ХХ-17, 330 хуудас, Хаан банкны 2018 оны хуулгууд СБ-1, 325 хуудас, “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн харилцахын баримтууд СБ-2, 477 хуудас, “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн 2018 оны 01-12 сар СБ-3, 1108 хуудас, “Амар Амгалан” хотхон байр захиалагч нарын гэрээ хавтас 1, ХХ-18 253 хуудастай, “Гурван марал констракшн” ХХК-ийн “Амар амгалан-1” хотхон хавтас-2, ХХ-19, 332 хуудас, “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн санхүүгийн тайлан 2017 оны 1-6 сар СБ-4, 309 хуудас, “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн санхүүгийн тайлан СБ-5, 1129 хуудас, “Амар амгалан-1” хотхоны гэрээнүүд-2, ХХ-20, 247 хуудас, “Амар амгалан-1” хотхоны гэрээнүүд-3 ХХ-21, 249 хуудас, “Амар амгалан-1” хотхоны гэрээнүүд-4, ХХ-22, 176 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ны “Амар амгалан-1” хотхоны ажил гүйцэтгэх гэрээ ХХ-23, 267 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2018 оны тооцооны тайлан СБ-6, 116 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн материалын орлого, зарлагын тайлан 7-9 сар, АА-1, СБ-7, 602 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн материалын орлого, зарлагын тайлан 1-6 сар, АА-1, 2018 он, СБ-8, 594 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн материалын орлого, зарлагын падаан АА-2 агуулах, СБ-9, 599 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн материалын орлого, зарлагын тайлан 10-12 сар, АА-1, 2018 он, СБ-10, 699 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2018 оны Д.Батбаярын тооцоо 2018 он, СБ-11, 277 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2018 оны санхүү, нийгмийн даатгалын тайлан СБ-12, 246, хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн харилцахын тайлан СБ-13, 442 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн кассын тайлан 9-12 сар СБ-14, 990 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн кассын тайлан СБ-15, 861 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны санхүүийг тайлан баримт 344 хуудастай, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр улирлын харилцахын тайлан баримтууд 303 хуудастай, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны 2, 3, 4 дүгээр улирлын харилцахын тайлан баримт 596 хуудастай, “ГМК” ХХК-ийн кассын тайлан-2019, 1-3 сар гэсэн хавтастай 615 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны 4-6 сарын кассын тайлан баримт 534 баримт, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны 7-12 сарын кассын тайлангын баримт 494 хуудастай, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлангын тодруулга, НӨАТ-ын тайлан, Нийгмтйн даатгалын тайлан, дуусаагүй үйлдвэрлэл, материалыг товч тайлан баримт 298 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны 1-4 дүгээр сарын бараа, материалын орлогын тайлан баримт 604 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны 5-12 дугаар сарын бараа материалын орлогын тайлан баримт 247 хуудас, “Гурван марал констракшн” ХХК-ийн 2019 оны 1-12 дугаар сарын бараа материалын зарлагын тайлан баримт 976 хуудас, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 2019 оны 1-2 дугаар улирлын кассын баримт 754 хуудас, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 2019 оны 03-04 дүгээр улирлын кассын баримт 673 хуудас, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 2019 оны тайлангууд 435 хуудас, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 2019 оны “Ариг” банк, “Хаан” банкуудын харилцах баримт 517 хуудас, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 2019 оны Худалдаа хөгжлийн банкны харилцах баримт 540 хуудас, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн буцаалт хийсэн болон “Компорт монгол нетворк” ХХК-ийн хоород байгуулсан ажлын гэрээ бүхий санхүүгийн “2018-2019 он” баримт 289 хуудас, Буцаалт хийсэн баримтууд “2017-2020 он” гэсэн гарчигтай хавтас бүхий баримтууд 358 хуудас, П.Батбаяраас гаргаж өгсөн 60 хуудастай санхүүгийн баримтуудуудыг хэрэгт хавсарган үлдээж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хөрөнгийн үнэлгээний зардал 3.066.000 төгрөгийг “Дамно” ХХК-д, МА-2019-ША-02, МА-2020-ША-02 тоот дүгнэлтийн ажлын хөлс 6.999.495 төгрөгийг “Мүүрь Аудит” ХХК-ийн /50хх-235/, шинжээчээр ажиллаж, үнэлгээний тайлан, дүгнэлтийн ажлын хөлсний үлдэгдэл 1.800.000 төгрөгийг “Тод үнэлгээ” ХХК-д /50хх-237/, шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс 3.360.000 төгрөгийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд тус тус шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.