Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2022/0080/Э |
Дугаар | 2022/ШЦТ/84 |
Огноо | 2022-08-03 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/84
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Улсын яллагч: П.Нарантуяа,
Хохирогч:*******,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогтой **************** холбогдох эрүүгийн 2227000520085 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ************аймгийн **********суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***************аймгийн *************сумын **************баг, **************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************овогтой *********************************** /РД:*********************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар
Шүүгдэгч ************* нь 2022 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ************** аймгийн ************сумын ***************** багийн нутаг дэвсгэрт Даюун загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн ****************** 79-43 УАА улсын дугаартай тоёота аллион маркийн тээврийн хэрэгслээр мөргөж унагаан, зүүн чөмөгний гадна ясны эдийн няцрал, зүүн өвдөгт шарх гэмтэл үүсгэж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ************************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Би 2022 оны 02 дугаар сарын 08-аас 09-ний шилжих шөнө машинтай гэр лүүгээ явж байхад хажуугаар мотоциклтой ************** нь гүйцэт түрүүлчихээр нь би араас нь сигналдаад байхад зогсохгүй байхаар нь уур хүрээд араас нь хөөж яваад санаандгүй байдлаар мөргөсөн. Би сандарсандаа болоод хэргийн газраас зугтааж явсан гэв.
Хохирогч ******************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 02 дугаар сарын 08-аас 09-ний шилжих шөнө би найз охиныхоо гэрээс гараад мотоциклоо унаад гэр лүү явж байсан. Тэгээд замд *************************** таарахаар нь ардаа сундлаад замаар явж байхад зам голлосон машин яваад байхаар нь сигналдаад хажуугаар нь гарч гүйцэт түрүүлсэн. Тэгээд араас дагаад хөөгөөд байсан. Намайг зогсохоор тулж ирээд зогсоод цаашлаад явахаар мөн адил тулж ирээд зогсоод байсан. Тэгээд сүүлдээ намайг дайрчхаад зугтаагаад явсан гэв.
Хохирогч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...00 цаг өнгөрөөд гэртээ харих гээд манай найз охин *************ээж * мотоциклийг н*************ь гуйж аваад жолоодож явж байгаад ************ сумын***************дугаар багийн доод өргөн чөлөөнд ****************** гэх залуутай таараад ахынд хүргээд өг гэсэн. Тэгээд би ***************мотоциклийн араар сундлаад дунд өргөн чөлөөнд явж байсан чинь урд зам голлоод цагаан өнгийн жижиг тэрэг яваад байхаар нь сигналь өгөөд хажуугаар нь гараад явсан. Тэгээд зүүн гар руу гудамж руу эргэсэн чинь араас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл сигналдаад хөөгөөд эхэлсэн. Тэгээд намайг хөөж байгаад хоёр удаа тулж ирсэн. Бид хоёр зугтаад явж байсан чинь араас ирээд мөргөчихөөд яваад өгсөн. Тэгээд би *****************мотоцикльтойгоо газар унаад миний зүүн хөлний өвдөг, зүүн гарны тохой шалбарч цус гарсан. Тэгээд би эмнэлэг орж үзүүлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн дугаар нь ********************** улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд гэртээ байж байсан чинь над руу *************миний фэйсбүүк хаяг руу чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм. Цэрэгт яваад санаа суучихсан байна уу. Цагдаа сэргийлэх гэхгүй эндээ тохирчихий гэсэн. Би ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй **********гэх хүний тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Миний жолоодож явсан ногоон Даюун маркийн тээврийн хэрэгсэлд шатахууны савны зүүн талын доод тал нь хонхойсон жолооны хүрд далийсан, өвдөг хамгаалагчийн будаг нь халцарсан, гэрлийн хамгаалалтын будаг нь зулгарч халцарсан, араа ачааны зүүн талын хөл тавьдаг гишгүүрний будаг халцарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
Гэрч *******************мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
“...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би гэрээс гараад найз *********** гэр лүү очих гээд алхаад явж байсан. *************” дэлгүүрийн гадна ***************тааралдсан би мотоциклийнх нь араар сундлаад ******************* мотоциклоо унаад дунд өргөн чөлөөнд ****************дэлгүүрийн хажуу талаар явж байгаад цагаан өнгийн машиныг бид хоёр гүйцэж түрүүлсэн чинь зөрсөн машин араас хөөсөн бид зугтаад дээд өргөн чөлөөнд явж байхад араас машин мөргөсөн. Бид 2 мотоцильтойгоо газар унасан. Мөргөсөн машин буцаж ухараад зугтсан. ******** түрүүлж босоод машины араас гүйгээд дугаарыг нь харсан. Би мотоциклоо босгож унаад машины араас хөөсөн чинь гудамж эргээд машин байхгүй болчихсон. Тэгээд бид хоёр цагдаа дээр очиж дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч ************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн үед ************* гэмтээх санаа зорилго байгаагүй. Би араас нь хөөгөөд зогсоох гээд зогсохгүй байсан. Тэгээд сигналдаад хөөгөөд байсан. Тэгсэн *********** удааширсан чинь араас нь очоод мөргөсөн. Тэгээд би зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,
Яллагдагч.*************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би араас нь айлгах санаатай явж байгаад очоод мөргөсөн. Би тийм айхтар гэмтээж гэмтэнэ гэж бодоогүй мөргөсний дараа босоод ирчихсэн хувцсаа гөвөөд хөөе пизда минь гээд хэрэлдэх гээд байхаар нь зугтаагаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №169 дугаартай:
“...1. Үзүүлэгч **************** биед зүүн дунд чөмөгний гадна латериал хэсэгт ясны эдийн няцрал, зүүн өвдөгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн шинжээчийн дүгнэлт, *************мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, хохирол төлсөн баримтууд, ****** аймгийн ************* сумын**********дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ********************* дансны хуулга, хохирлыг баримтууд /хх-ийн 61-71, 87, 88, 90-91, 112-114, 118, 119-120, 121, 122, 128-129, 140-142, .... дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ***********нь 2022 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ***********аймгийн ************* сумын ************** багийн нутаг дэвсгэрт Даюун маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн ***************** ************** улсын дугаартай тоёота аллион маркийн тээврийн хэрэгслээр мөргөж унагаан, зүүн чөмөгний гадна ясны эдийн няцрал, зүүн өвдөгт шарх гэмтэл үүсгэж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ***************үйлдсэн болох нь
хохирогч *******************мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/, гэрч *******************мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №169 дугаартай: “...1. Үзүүлэгч ****************биед зүүн дунд чөмөгний гадна латериал хэсэгт ясны эдийн няцрал, зүүн өвдөгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, шүүгдэгч ***************шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч *****************эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас О.Сүлд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ********************* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч **************** биед учирсан эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч ************** нь шүүгдэгч ***************** хохиролд 3 617 500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1 200 000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч**********************нь хохиролд нийт 3 617 500 төгрөг нэхэмжилснээс нотлох баримттай 2 880 341.46 төгрөг байна. Үүнээс шүүх нотлох баримтын шаардлага хангасан 2 638 741.46 төгрөгийг хангаж, юунд зарцуулсан нь тодорхойгүй, зөвхөн банкны посс машинд уншуулсан, өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг үзүүлэхэд зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул 241 600 төгрөг, нотлох баримтгүй 737 158.54 төгрөг, нийт 978 758.45 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нотлох баримтын шаардлага хангасан 2 638 741.46 төгрөгөөс хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 200 000 төгрөгийг авсан тул үлдэх 1 438 741.46 төгрөгийн шүүгдэгч ******************** гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Хохирогч нь цаашид хөдөлмөрийн чадвараа алдаж ажил хийх боломжгүй болсон гэх ба энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ***************** эзэмшлийн мотоциклд шинжээчийн дүгнэлтээр 95 000 төгрөгийг хохирол учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Нарантуяад олгох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгч ************************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *********************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************овогтой ************************* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар **********************600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******************* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч нь хохирол 1 200 000 төгрөг төлсөн, шүүгдэгч **************95 000 /ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *********** овогтой ************* /************** аймаг, ***************сум ********* дүгээр багт оршин суух РД:*****************/, 1 438 741.46 /нэг сая дөрвөн зуун гучин найман мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогч ************** овогтой *************д /РД:***************/ олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 978 758.45 /есөн зуун далан найман мянга долоон зуун тавин найман төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. *******************нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА