| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2022/0083/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/85 |
| Огноо | 2022-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/85
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгч: **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ********************* холбогдох эрүүгийн 2227000000106 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр **************аймгийн**************** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ************** аймгийн ********* сумын*******дүгээр баг “**************” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ********* овогтой **************** /РД:************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч *************нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** аймгийн ***********сумын ******* дүгээр баг “*********” гэх газарт оршин суух **************гэрийн гадна хохирогч *************** маргалдаж түүнийг хутгалж биеийн хэвлийн зүүн хажуу доод хэсэгт шарх гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд
Хохирогч ******************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ************аймгийн ***********т сумын *********дүгээр баг “*************” гэх газар өөрийн гэртэй байж байгаад 12 цагийн үед адуундаа зүүн урагшаа салаа гэх газар руу өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Hoajie” загварын мотоциклийг жолоодож явсан. Замаараа адуугаа сурч яваад “************” гэх газар нутагладаг ************гэх айлд бууж адуугаа асуутал “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи, мөн 5 литрийн орчим ваартай айраг гаргаж өгөхөөр нь хоёулаа хамт талд нь оруулж дуусчхаад, гадаа гарч унагыг нь таталцаж өгчхөөд адуундаа явж адуугаа баруун Хайрханаас олоод буцаж адуугаа туугаад***********гэх айлын баруун хойд талд байх булаг руу оруулчхаад дахин ************очоод сууж байсан. Гаднаас хүн орж ирээд *********архи өгсөн. ************ өгсөн архийг нь задлаад бид нар уусан. Гэтэл гаднаас *******************орж ирсэн сууж байсан. Тэгэхээр нь би чамайг хуучин эхнэрийн чинь ах **********сураад байсан гэж байсан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь гадаа сууж байсан. Тэгтэл ************** хүрэн өнгөтэй иштэй хатуу зүйлээр миний зүүн талын бөөр хэсэг рүү хатгасан чинь юм орох шиг болсон. Гэтэл **********цамцаар дараад машиндаа суулгаад эмнэлэг дээр авч ирж үзүүлж цэвэрлэгээ хийлгэж 2 оёо тавиулж боолгочхоод намайг эмнэлэг дээр үлдээгээд явсан. Тухайн үед************ямар шалтгааны улмаас маргалдсан талаар санахгүй байна. Гомдол нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай гэрт ******** адуу сурч буусан. Би “Болор” нэртэй тал архи, айраг өгсөн чинь нэлээд халчихсан сууж байсан. Тэр үед гаднаас*********** орж ирээд айраг жоохон, архи ууж байсан. Намайг гадаа гарч унага татаж байх хооронд гадаа гарч гэрийн зүүн талд байсан мотоциклийн дэргэд хоорондоо юм яриад сууж байсан. Гэтэл *********** нь намайг хатуу мохоор зүйлээр хатгачихлаа гэж хэлэхээр нь би яваад очтол зүүн талын бөөр хэсгээс цус мэт зүйл гарсан байсан. Би өөрийн эзэмшлийн 18-50ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээ асааж авч яваад сумын эрүүл мэндийн төв хүргэж өгөөд гэртээ ирсэн. Тухайн үед хутга хаанаас авсан талаар мэдэхгүй. Тэр үед ************* би манай гэрийн хүн бид нар байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
Гэрч ********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...**************** нар 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манайд адуу сураглаж ирсэн. Манайд ирэх үедээ их согтоогүй юм шиг байсан. Тэр үед ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Манай гэрт хэрүүл маргаан хийсэн зүйл огт байхгүй гэртээ харилаа гэж гараад гэрийн зүүн талд хоорондоо юм яриад сууж байгаа харагдсан. Би нөхөр Цэрэндуламын хамт унага татаж гүүгээ саачхаад ирж байтал ********намайг ***********хатгачихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч*********** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...*********** манай сумын иргэн гэдэг утгаар нь танина ямар нэгэн төрлийн холбоо байхгүй. *************нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед манай эмнэлэгт биеийнхээ зүүн талын бөөр хэсэг рүү хатуу мохоо зүйлээр хатгуулсан байдалтай хүргэгдэж ирсэн. Тэр үед биеийн байдлыг үзэхэд ухаан санаа эрүүл, асуултад хариулна, артерийн даралт 130/80, зүрхний цохилт 94 байсан. Тухайн үед ************биеийн зүүн талын хэвлийн гадна талын доод хэсэгт 2х3 см урттай, гүн нь 1-1.5 см урттай иртэй зүйлээр зүсэгдсэн 1 удаагийн шарх үүссэн байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. Би *****************сумын эрүүл мэндийн төвийн дарга албан тушаалтай мэргэжлээрээ 17 жил ажиллаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч **************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тус өдөр би **************сумын төв орж биеэ үзүүлэх зорилготой эхнэр Бямбын хамтаар явж байгаад 17-ны өдөр гэртээ ирсэн. Гэрт ирэх үед манай бага хүү ********нутгийн ******** гэх хүнийг хутгалсан гээд байж байсан. Манай хүү нь эхнэр хүүхдүүдийн хамтаар манайд амьдардаг. Миний бага хүү ************гэрийн хамаг ажлыг нугалан тус нэмэр болдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №437 тоот:
“...1.***** биед хэвлийн зүүн хажуу доод хэсэгт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй 1 зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт гоо сайханд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11, 15-19 дүгээр/ хуудас зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** аймгийн *******сумын *********** баг ************ гэх газарт оршин суух ********гэрийн гадна хохирогч **********маргалдаж түүнийг хутгалж биеийн хэвлийн зүүн хажуу доод хэсэгт шарх гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох ************** үйлдсэн болох нь
Хохирогч *************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ****************нарын мэдүүлэг /хх-ийн 30-31, 36-38, 40-41, 43, 48-49 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №437 тоот: “...1.************биед хэвлийн зүүн хажуу доод хэсэгт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй 1 зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт гоо сайханд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *************** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *********** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч Ж.Даваа нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ************гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6 см урттай бариулын урт 4 см улаан иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой ************ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар **********нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 см урттай бариулын урт 4 см улаан иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
5. Б.Лхагва нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА