| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0141/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/662 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 26.1.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/662
2022 06 22 2022/ШЦТ/662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч С.Батболд, М.Батхүү,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан эрүүгийн 1809031261064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Л.Д, /регистрийн дугаар /, 1992 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, “.....” ХХК-нд тээврийн менежер ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт ...... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д.Б, /регистрийн дугаар /, 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... компанид туслах ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Л.Д, Д.Б нар урьдаас тохиролцож үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 3 сарын дундаас 2018 оны 5 сарын хооронд нэр бүхий хохирогч нарын дансны мэдээллийг хууль бусаар тусгайлан бэлтгэсэн төхөөрөмж дээр хуулбарлан бэлтгэж, Малайз улсын иргэн NG YEONG BING /Нг Ёона Бинг/, LIEW TAU KONG /Лиев Тау Конг/, TEO CHUAN CHZE /Тио Чуан Чзи/, THONG ZHI YIN /Тхонг Зи Ян/ нарт мэдээллийг өгч, хамжигчаар оролцон 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан, Капитрон, Төрийн, Худалдаа хөгжлийн, Голомт банкнуудын бэлэн мөнгөний машинаас нэр бүхий 42 хохирогчийн данснаас нийт 71.790.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
Л.Д, Д.Б нар бүлэглэн 2018 оны 3 сарын дундаас 2018 оны 5 сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлан авч 2018 оны 7 дугаар сарын 08-аас 11-ний өдрүүдэд Малайз улсын иргэн NG YEONG BING /Нг Ёона Бинг/, LIEW TAU KONG /Лиев Тау Конг/, TEO CHUAN CHZE /Тио Чуан Чзи/, THONG ZHI YIN /Тхонг Зи Ян/ нарт хууль бусаар мэдээллийг дамжуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Л.Д, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч Л.Д, Д.Б нарыг урьдаас тохиролцож үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 3 сарын дундаас 2018 оны 5 сарын хооронд нэр бүхий хохирогч нарын дансны мэдээллийг хууль бусаар тусгайлан бэлтгэсэн төхөөрөмж дээр хуулбарлан авч, Малайз улсын иргэн NG YEONG BING /Нг Ёона Бинг/, LIEW TAU KONG /Лиев Тау Конг/, TEO CHUAN CHZE /Тио Чуан Чзи/, THONG ZHI YIN /Тхонг Зи Ян/ нарт мэдээллийг өгч, хамжигчаар оролцон 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан, Капитрон, Төрийн, Худалдаа хөгжлийн, Голомт банкнуудын бэлэн мөнгөний машинаас нэр бүхий 42 хохирогчийн данснаас нийт 71.790.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч Л.Д, Д.Б нар нь 2018 оны 3 дугаар сараас мөн оны 5 дугаар сарын хооронд цахим төхөөрөмж ашиглан нэр бүхий хохирогч нарын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж тэдгээрийн мэдээллийг хуулбарлан авч, энэхүү авсан мэдээллээ Малайз улсын иргэн NG YEONG BING /Нг Ёона Бинг/, LIEW TAU KONG /Лиев Тау Конг/, TEO CHUAN CHZE /Тио Чуан Чзи/, THONG ZHI YIN /Тхонг Зи Ян/ нарт мэдээллийг өгсөн, тэдгээрийн өгсөн цахим мэдээллийг дээрх нэр бүхий Малайз Улсын 4 иргэн цахим хэрэгсэл ашиглан нэр бүхий 42 иргэний эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа хэдий боловч прокуророос шүүгдэгч Л.Д, Д.Б нарын цахим төхөөрөмж ашиглан олж авсан мэдээллээ Малайз улсын иргэн NG YEONG BING /Нг Ёона Бинг/, LIEW TAU KONG /Лиев Тау Конг/, TEO CHUAN CHZE /Тио Чуан Чзи/, THONG ZHI YIN /Тхонг Зи Ян/ нарт өгсөн, уг мэдээллийг ашиглан дээрх нэр бүхий Малайз Улсын 4 иргэн нь цахим хэрэгсэл ашиглан нэр бүхий 42 иргэний эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууь бусаар авсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь буруу байх ба шүүдэгч нарын дээрх цахим төхөөрөмж ашиглан олж авсан мэдээллээ Малайз Улсын 4 иргэн өгсөн, тэдгээр нь нэр бүхий 42 иргэний эд хөрөнгийн эрхийг цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гэхээс илүүтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй илүү тохирч байна.
Өөрөөр хэлбэл “Залилах” гэмт хэрэг нь бусдын өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа өмчлөх эрхийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой байдаг бөгөөд шүүгдэгч Л.Д, Д.Б цахим төхөөрөмж ашиглан нэр бүхий хохирогч нарын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, тэдгээрийн мэдээллийг хуулбарлан авч, энэхүү авсан мэдээллээ Малайз улсын иргэн NG YEONG BING /Нг Ёона Бинг/, LIEW TAU KONG /Лиев Тау Конг/, TEO CHUAN CHZE /Тио Чуан Чзи/, THONG ZHI YIN /Тхонг Зи Ян/ нарт мэдээллийг өгсөн, тэдгээрийн өгсөн цахим мэдээллийг дээрх нэр бүхий Малайз Улсын 4 иргэн нь цахим хэрэгсэл ашиглан нэр бүхий 42 иргэний эд хөрөнгийн эрхийг хуурч, ирээдүйд тэдгээрийн өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүйгээр ашиглаж, захиран зарцуулах зорилготой байсан нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч Л.Д, Д.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Д, Д.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 3 сарын дундаас 2018 оны 5 сарын хооронд нэр бүхий хохирогч нарын дансны мэдээллийг хууль бусаар тусгайлан бэлтгэсэн төхөөрөмж дээр хуулбарлан бэлтгэж, Малайз улсын иргэн NG YEONG BING /Нг Ёона Бинг/, LIEW TAU KONG /Лиев Тау Конг/, TEO CHUAN CHZE /Тио Чуан Чзи/, THONG ZHI YIN /Тхонг Зи Ян/ нарт мэдээллийг өгч, хамжигчаар оролцон 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан, Капитрон, Төрийн, Худалдаа хөгжлийн, Голомт банкнуудын бэлэн мөнгөний машинаас нэр бүхий 42 хохирогчийн данснаас нийт 71.790.800 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
мөн Л.Д, Д.Б нар бүлэглэн 2018 оны 3 сарын дундаас 2018 оны 5 сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлан авсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлсэн: “...Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэдийгээр би өөртөө захиран зарцуулсан нь 45.000.000 төгрөг ч гэсэн хохирол төлбөрийг бүгдийг төлж барагдуулсан... гэв.
шүүгдэгч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /7хх-н 164/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлсэн: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би зарим хохирогч нарын картын нууц дугаарыг нь худал хэлсэн бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд тодруулаагүй. Нийт хохирогч нараас хэдэн хүний картын нууц дугаарыг өгснийг тодруулмаар байна... гэв.
шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Энд шалгагдаж байгаа асуудал бол би анх удаагаа хэрэгт холбогдоод цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Надад өөрөөр үйлдсэн хэрэг, цагдаагийн байгууллагад холбогдогч болж шалгагдаж байгаа асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /7хх-н 123/,
хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Худалдаа хөгжлийн банкны ахлах хуульч ажилтай бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр манай банкны 4 харилцагчийн банкны картаас нийт 1.900.000 төгрөгийн хууль бус зөвшөөрөлгүй, гүйлгээ хийгдсэн байсан...Тухайлбал харилцагч .... /РД: /, утас: /....../ дугаартай картаас 13 цаг 31 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбайн урд талд байрлах Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс 300.000 төгрөг шимтгэл 100 төгрөг нийт 300.100 төгрөг, харилцагч ..... /РД:/, утас: /....../ дугаартай картаас 13 цаг 46 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбайн урд талд байрлах Худалдаа хөгжлийн банкны АТС-ээс 500.000 төгрөг, шимтгэл 100 төгрөг нийт 500.100 төгрөг, харилцагч ...... /РД: /, утас: /.... дугаартай картаас 15 цаг 58 минутад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөг, шимтгэл 500 төгрөг нийт 800.500 төгрөг, харилцагч Баянжаргал овогтой Алтангадас /РД: /, утас:/....../ дугаартай картаас 16 цаг 37 минутад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны АТМ-ээс 300.000 төгрөг шимтгэл 500 төгрөг нийт 300.500 төгрөг нийт 1.901.200 төгрөгийг хууль бусаар авч хохирол учирсныг манай банкны зүгээс сайн дураар төлж барагдуулсан байгаа ба харилцагчийн анх гаргасан гомдол, хохирлыг барагдуулж харилцагч хохиролгүй болсон баримтыг хуулбарлан хэрэгт өгч байна...АТМ-ын хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд харилцагч нар нь өөрсдөө байгаагүй өөр хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс нь Ази бор царайтай гадаад улсын иргэд байсан. /камерын бичлэгийг анх гомдол гаргахдаа хавсаргасан байгаа/ ...Тухайн тусгай төхөөрөмж гэдэг нь мэдээж хууль бус мэдээлэл хуулбарлан авах зориулалттай зүйл байдаг..." гэсэн мэдүүлэг /1хх-н 22-27/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манайхаас нийт 4 харилцагчийн мэдээлэл алдагдаж 1 харилцагчийн карт уншигдсан ч зарлага гараагүй. .... хэргийн холбогдогч .... гэх хүн уулзаж бэлнээр бүх хохирлыг өгсөн..." гэсэн мэдүүлэг /1хх-н 33-34/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 300.000 төгрөг алдагдсан. Худалдаа хөгжлийн банкнаас миний данснаас алдсан 300.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 28-29, 38/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 500.000 төгрөг алдагдсан. Худалдаа хөгжлийн банкнаас миний данснаас алдсан 500.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 43/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “өнгөрсөн жилийн наадмаар би эхнэр хүүхдийн хамт цэцэрлэгт хүрээлэнд баярлаад явж байхад өдөр 13 цагийн орчим байх минутыг нь хэлж мэдэхгүй байна, данснаас 2 удаагийн давтамжтайгаар нийт 800.500 төгрөг гарчихсан...хохирлоо барагдуулж авсан болохоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 50-51/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 300.100 төгрөг алдагдсан. Худалдаа хөгжлийн банкнаас миний данснаас алдсан 300.100 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 55-56/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад 14:51-14:55 минутын хооронд миний эзэмшлийн голомт банкны ..... дугаартай данснаас нийт 3.500.000 төгрөг уншуулсан байсан. Тэгээд би голомт банканд гомдол гаргаад удалгүй 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирлыг минь барагдуулж өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 69-71/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 17 билүү 18-ны өдөр байх Архангай аймгийн төв дээр очоод бензин хийх гэтэл миний данснаас одоо сайн санахгүй байна 500 гаруй мянган төгрөг гараад явчихсан байсан. Тэгээд би гайхаад тухайн үед амралтын газарт байхад төлбөр тооцоо төлсөн байна гэж бодоод тухайн үедээ нээх юм бодоогүй...2018 оны 7 сарын 21-ний өдөр байх өдөр хот руу орж ирэх гээд 22 товчоон дээр явж байхад одоо дугаарыг нь сайн санахгүй байна, Голомт банкны хуулийн ажилтан байна гээд нэг залуу яриад уучлаарай манай байгууллагаас техникийн саатлын улмаас хэд хэдэн харилцагчийн данснаас мөнгө гарчихсан байна гээд энэ асуудлыг цагдаад шалгуулахаар өгсөн байгаа гээд удалгүй миний дансанд мөнгө орсон..." гэсэн мэдүүлэг /1хх-н 76-78/,
хохирогч ....... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие нь Капитрон банканд ажилладаг бөгөөд манай байгууллагын карт эзэмшигч ....данснаас 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс 700.000 төгрөг эзэмшигчийн зөвшөөрөлгүй зарлагадсан талаар ..... манай байгууллагад хандсан юм аа. Тэгээд манай байгууллагаас шалгаж үзээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Манай байгууллага нь .... 700.000 төгрөг төлж барагдуулсан байгаа..." гэсэн мэдүүлэг /1хх-н 83-84/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад 14 цагийн үед миний эзэмшлийн капитрон банкны 3001015222 тоот данснаас нийт 700.500 төгрөг уншуулсан байсан. Тэгээд би капитрон гомдол гаргаад удалгүй капитрон банкнаас 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр миний хохирлыг барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 86-87/,
хохирогч ...... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын дундуур буюу баяр наадмын үеэр гэр бүлийн хамт гэртээ байж байтал миний төрийн банкны цалингийн картаас 1.800.000 төгрөгийн зарлага гарсан тухай мессеж гар утсанд маань ирсэн. Тэгэхээр нь би төрийн банкнаас утасдаж миний данснаас мөнгө гараад явчихлаа, ямар учиртай юм бэ? Гэж асуутал оператор нь АТМ машинаас авсан байна, та өөрөө авахаас өөрөөр хэн нэгэн авах боломж байхгүй гэтэл таны карт чинь одоо байна уу, гэхээр нь өөрийнхөө цүнхийг шалгаж үзтэл миний төрийн банкны шинэ болон хуучин карт хоёулаа цүнхэнд маань байхаар нь операторт хэлж төрийн банкны картаа хаалгасан. Энэ талаараа Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан. Хэд хоногийн дараа төрийн банкнаас над руу залгаад та өөрөө данснаасаа мөнгө авсан уу гэхээр нь би өөрөө данснаасаа мөнгө аваагүй гэнэт миний картаас зарлага гарсан, гэж хэлсэн чинь надтай ярьсан ажилтан манай байгууллага таны хохирлыг барагдуулна гэж хэлээд удаагүй буцаан өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 114-115/,
хохирогч ...... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэртээ бөх үзээд сууж байтал миний эзэмшлийн 17300020731 дугаарын данснаас өдөр 13:25 минутад нэг удаагийн үйлдлээр 500.000 төгрөг гарчихсан гайхаад миний карт надад байхад яагаад мөнгө гарсан талаар тэр дор нь Төрийн банк руу залгаж хэлэхэд өнөөдөр амралтын өдөр болохоор манай холбогдох ажилтан нар амарч байгаа гээд ерөөсөө болохгүй байхаар нь төв салбар дээр тэр дор нь очоод хэл ам хийж байгаад хуулийн хэлтсийн ажилтны утсыг олж аваад ярьсан...таны хохирлыг бид нар барагдуулна гэж хэлээд удалгүй дансанд мөнгө орсон...хохирлоо барагдуулж авсан болохоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 119-121/,
хохирогч ...... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 700.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 700.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 151/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 2.101.500 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 2.101.500 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 153/,
хохирогч ...... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “би өнгөрсөн жилийн 7 дугаар сард гэр бүлийн хамт Хэнтий аймгийн хар зүрхний хөх нууранд амарчхаад буцаж яваад зам дагуу байсан одоо нэрийг нь сайн санахгүй байна, сумын төвөөр дайрах замаараа бензин авах гээд зогсож байтал дансанд байсан 2.800.000 төгрөг байхгүй болчихсон клонкын ажилтан таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь тэр дор нь Хаан банк руу залгаж болсон асуудлын талаар хэлэхэд та маргааш манай ажил дээр ирээд уулзаарай гэж хэлсэн...хаан банкин дээр очиж уулзахад техникийн саатлын улмаас бас өөр хүмүүсийн данснаас мөнгө алга болчихсон асуудал байгаа бид нар энийг шалгаж байгаад хариу мэдэгдэнэ гэхдээ таны мөнгийг одоо шийдээд өгье гэж хэлээд данс руу мөнгө хийсэн....миний хохирол барагдсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...би шүүх хуралдаанд оролцохгүй... хэргийн материал танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 157-159/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамт булган аймгийн могот суманд аялаад явж байхад өдөр 16:00 цагийн орчим миний эзэмшлийн .... дугаарын данснаас нийт 550.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь Хаан банктай холбогдоход бид шалгаж үзээд хариу өгье гэж хэлээд удалгүй 3-4 хоногийн дараа Хаан банкнаас залгаад манай системд алдаа гарсан байна гэж хэлээд удалгүй миний дансанд мөнгө орж ирсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 162-163/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 600.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 600.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 167/,
хохирогч ...... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамт гадуур баяр тэмдэглээд явж байхад өдөр 12:53 минутад миний эзэмшлийн ... дугаарын данснаас 200.700 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь Хаан банктай холбогдоход бид шалгаж үзээд хариу өгье гэж хэлээд удалгүй 3-4 хоногийн дараа Хаан банкнаас залгаад манай системд алдаа гарсан байна гэж хэлээд удалгүй миний дансанд мөнгө орж ирсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 170-172/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “миний эзэмшлийн .... дугаарын данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 3.500.000 төгрөг татагдсан яг хаашаа хэн гэдэг хүний данс руу татагдсан мэдээлэл ирээгүй маш ойрхон 1.200.000 гаруй төгрөгөөр 3 удаа гарчихсан...2-3 хоногийн дараа байх Хаан банкнаас залгаад уучлаарай манайд техникийн саатал гараад ганц 2 хүний данснаас мөнгө гарчихсан асуудал байна бид нар энийг шалгуулахаар цагдаад өгчихсөн байгаа гэхдээ таны мөнгийг одоо дансанд чинь буцаагаад хийчихье гэж хэлээд удалгүй мөнгө орж ирсэн... миний хохирол барагдсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийн материал танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 176-177/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 400.500 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 400.500 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 182/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 сарын 12-ны өдөр гэр бүлийн хамт цэнгэлдэх хүрээлэнд наадам үзээд явж байхад өдөр цагийг нь сайн санахгүй байна, миний эзэмшлийн Хаан банкны 5016263161 дугаарын данснаас 3 удаагийн үйлдлээр 2.701.500 төгрөг уншуулсан. Би гайхаад надад карт байхад миний данснаас яагаад мөнгө гарсан талаар тодруулахаар одоо дугаарыг санахгүй байна. Хаан банк руу залгаж асуухад өнөөдөр баярын өдөр тул та 2018.7.18-ны өдөр ажил цуглахаар манайд ирээд уулзаарай гэж хэлээд тухайн өдөр Хаан банкны төв салбар руу очих гээд явж байтал хуулийн зөвлөх нь гээд нэг хүн яриад уучлаарай манайхаас техникийн саадал гарсан байна одоо мөнгийг чинь буцаагаад хийнэ гэж хэлээд удалгүй мөнгө дансанд орж ирсэн...миний хохирол барагдсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материал танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 186-188/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэртээ бөх үзээд сууж байхад өдөр 14:00-15:00 цагийн хооронд гар утсанд миний эзэмшлийн 5111014332 дугаарын Хаан банкны данснаас 700.500 төгрөг уншуулсан мэдээлэл утсанд ирэхээр нь гайхаад Хаан банктай холбогдож “Миний карт надад байхад миний данснаас мөнгө гарчихсан байна ямар учиртай юм бэ” гэхэд ажлын өдөр шийдэж өгий та одоо дансаа хаалгачих гэхэд удалгүй 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв хаан банкин дээр очиж уулзахад тэр өдөртөө миний хохирлыг барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 192-194/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 400.500 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 400.500 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 196/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 7.005.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 7.005.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 198/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт гэр бүлийн хамт амарч явж байхад 7 дугаар сарын 20-ны өдөр буцаж аймгийн төв ороод дэлгүүр орж үйлчлүүлэх гэхэд миний эзэмшлийн ..... дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 1 сая төгрөг гарчихсан байсан. Тэгээд би эхнэртээ чи хотоос хөдлөхдөө миний данснаас мөнгө авсан юм уу гэхэд үгүй гэхээр нь гайхаад Хаан банк руу залгаж асуухад холбогдох ажилтнаа яриулъя гэж хэлээд нэрийг нь санахгүй байна нэг ах харин тиймээ манайд наадмын өдрүүдэд нэг техникийн саатал гараад одоо бид нар энэ асуудлыг шийдээдэхье гэж хэлээд удалгүй миний данс руу мөнгө хийгээд намайг хотод ирэхээрээ ирж уулзаарай гэж хэлж байсан...миний хохирол барагдсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй... би шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 202-204/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 500.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 500.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 206/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 3.200.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 3.200.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 208/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Хаан банканд .... дугаарын данс эзэмшдэг юм. 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр байж байтал миний утсанд миний данснаас 800.000 төгрөгөөр 3 удаагийн зарлага гарч нийт 2.400.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгээд би Хаан банкны лавлах утсанд гомдол гаргасан. Тэгтэл та цагдаад гомдол гарга гэж байгаад өөрсдөө удалгүй холбогдоод манай банкнаас буцаагаад төлөх байх гэж байсан тэгээд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэж санаж байна миний данснаас гарсан 2.400.000 төгрөгийг Хаан банк буцаан олгосон. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 211-212/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 1.500.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 1.500.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 214/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 1.200.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 1.200.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 216/,
хохирогч . мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12 билүү 13-ны үед байх яг наадмын өдрүүдэд байсан. Намайг яармагт салхинд гарсан явж байтал утсанд маань мессеж ирээд миний Хаан банкны .... дугаарын данснаас зарлага гээд мөнгө гарсан мессеж ирсэн. 5 удаагийн 800.000 төгрөгийн гүйлгээгээр нийт 4.000.000 төгрөг алдагдсан. Тэгээд хаан банканд мэдэгдсэн тэгтэл баяр наадмын өдрүүд таарсан ажлын өдөр асуудлыг тань шийднэ таны гомдлыг хүлээн авсан удахгүй холбогдоно гэсэн. Тэгээд удалгүй намайг Хаан банкны төв дээр дуудаад надаар хүсэлт бичүүлээд 4 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 219-220/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 2.000.000 төгрөг алдагдсан. Худалдаа хөгжлийн банкнаас миний данснаас алдсан 2.000.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 222/,
хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-нд наадам болчихсон хүний ачаа ачаад миний дансанд 3 сая гаруй төгрөг байсан ба тухайн өдөр гэр бүлийн хамт ээж аав дээрээ очих гээд хөдөө явж байхад миний эзэмшлийн 5084446632 тоот данснаас 2 удаа нийт 800.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. би гайхаад эхнэрээсээ асуухад мэдэхгүй. Тэгээд эхнэр Хаан банктай холбогдоход техникийн саатал гарсан байна уучлаарай энэ асуудлыг чинь яаралтай шийдэж өгнө хотод ирэхээрээ ирж уулзаарай гэж хэлж байсан... миний хохирол барагдсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй, хэргийн материал танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 226-228/,
хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт гэр бүлийн хамт баяр тэмдэглээд явж байхад өдөр 15:00 цагийн орчим байх минутын сайн санахгүй байна миний эзэмшлийн .... дугаарын данснаас 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь Хаан банктай холбогдоход бид шалгаж үзээд хариу өгъе гэж хэлээд удалгүй 3-4 хоногийн дараа Хаан банкнаас залгаад манай системд алдаа гарсан байна гэж хэлээд удалгүй миний дансанд мөнгө орж ирсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 231-233/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 4.000.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 4.000.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 235/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамт төв цэнгэлдэх наадам үзээд явж байхад өдөр 15:00 цагийн үед байх шиг санагдаж байна, миний эзэмшлийн Хаан банкны 5024105546 дугаартай данснаас 2.600.000 төгрөг уншуулсан байсан. Тэгээд би Хаан банканд гомдол гаргаад удалгүй Хаан банкнаас 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр миний хохирлыг барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 238-240/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын цагаан нуурын эрэг дээр гэр бүлийн хамт амарч байхад 14:00 цагийн үед байх шиг санагдаж байна. Миний эзэмшлийн Хаан банкны тоот данснаас нийт 4.000.000 төгрөг уншуулсан байсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 242-244/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн цагаан үүр суманд аялаад явж байгаад 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирээд утсаа шалгахад миний эзэмшлийн .... дугаарын данснаас нийт 1.200.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь тухайн үед би намайг хөдөө явж байх хойгуур эхнэр хүүхэд маань хэрэглэх гээд авсан байх гээд тоогоогүй байхад хэд хоногийн дараа хаан банкнаас утасдаад та өргөдөл өгсөн байна ирээд уулзаадхаарай гэхээр нь тэр өдөртөө очиж уулзахад таны данснаас хэн мөнгө авсан бэ гэхээр нь би уурлаад танай ажилтны буруутай үйл ажиллагаатай холбоотой асуудал биз дээ гэхэд баярын өдрүүдэд манай харилцагч нарын данснаас мөнгө авсан хэрэг гарсан байна таны данснаас бас авсан байж магадгүй бид нар цагдаад гомдол гарсан байгаа гэж хэлээд удалгүй дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 219-220/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 2.900.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 2.900.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /2хх-н 2-3/,
хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Алдагдсан зүйл байгаа. Тухайн үед миний данснаас 1.001.000 төгрөг алдагдсан. Хаан банкнаас миний данснаас алдсан 1.001.000 төгрөгийг олгож буцаан хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /2хх-н 5/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Солонгос улс руу ээжийгээ -хагалгаанд оруулахаар явсан юм. Тэндээ би 2018 оны 08 сар хүртэл байж байгаад ирсэн. Намайг Солонгос улсад байх хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 11-ны өдөр шиг санагдаж байна яг наадмын өдөр байсан Солонгост гүйлгээ хийх гэтэл картын үлдэгдэл хүрэхгүй болохоор нь дансаа шалгахад Монгол улсад 2 удаагийн гүйлгээгээр 800.000 төгрөг нийт яг хэд гэдгийг нь санахгүй уншуулсан байсан. тэгээд хаан банканд гомдол гаргасан удалгүй банкнаас миний хохирол барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /2хх-н 8-9/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “өнгөрсөн жилийн наадмаар байх өдөр хоногийг сайн санахгүй байна 11 билүү 12 өдөр байсан шиг санагдаж байна гэр бүл ах дүү нарын хамт Архангай аймгийн цэнхрийн рашаан гэх газарт амарч байхад өдөр 13:00 цагийн орчим байсан би амарчхаад буцаад тэндээсээ гараад Өгий нуур сум орох гээд явж байх замдаа Шунхлай клонкоос бензин авчхаад утсаа асаагаад ажлын хүнтэй ярих гэтэл данснаас 500.000 төгрөгөөр 2 удаа мөнгө гарчихсан байсан гайхаад эхнэрээсээ чи амралтын мөнгө миний картаар төлсөн юм уу гэхэд үгүй гэхээр нь гайхаад тэр дор нь Хаан банк руу залгаж асуухад уучлаарай баярын өдөр холбогдох хүмүүс нь алга байна ажил ирэх 7 хоногоос цуглана гэхээр нь хаан банкин дээр очиж ахлах мэргэжилтэн гэдэг нэрийг нь хэлж мэдэхгүй байна нэг хүүхэнтэй уулзахад уучлаарай манай харилцагч нарын данснаас мөнгө гарчихсан байна, энэ асуудлын талаар бид нар цагдаад хандсан байгаа гэхдээ энэ манай техникийн асуудалтай холбоотой болохоор эхний ээлжийн бид нар мөнгийг чинь одоо данс руу чинь хийчихнэ гэж хэлээд удалгүй мөнгө орж ирсэн...миний хохирол барагдсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...би шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 219-220/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Хаан банканд ..... дугаарын данс эзэмшдэг юм. 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байтал миний утсанд миний данснаас 700.000 төгрөгийн зардал гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгээд би Хаан банкны лавлах утсанд гомдол гаргасан. Тэгээд ажил цуглахаар шалгаж өгнө гэсэн хариу өгсөн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэж санагдаж байна миний данснаас гарсан мөнгийг хаан банкнаас буцаан олгосон. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /2хх-н 18-19/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр баярын өдөр цэнгэлдэх хүрээлэнд бөх үзээд сууж байхад 16:00 цагийн орчим миний эзэмшлийн .... дугаарын данснаас 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь Хаан банктай холбогдоход бид шалгаж үзээд хариу өгье гэж хэлээд удалгүй 3-4 хоногийн дараа Хаан банкнаас залгаад манай системд алдаа гарсан байна гэж хэлээд удалгүй миний дансанд мөнгө орж ирсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /2хх-н 22-24/,
хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамт цэнгэлдэх хүрээлэнд наадам үзээд явж байхад өдөр 13.30 цагийн орчим байх гэнэт миний данснаас хэдхэн секундийн дотор 3 удаагийн үйлдлээр 2.800.000 төгрөг гарчихсан....бид нар цагдаад өгчихсөн байгаа гэхдээ бид нар таны хохирлыг одоо барагдуулъя гэж хэлээд миний данс руу мөнгө хийсэн....миний хохирлыг барагдсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...би шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /2хх-н 28-30/,
иргэний нэхэмжлэгч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би төрийн банкны хуулийн мэргэжилтэн ажилтай бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр манай банкны 2 харилцагчийн банкны картаас нийт 1.562.950 төгрөгийн хууль бус зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн хууль бус гүйлгээ хийгдсэнийг харилцагч нар нь манай банкны 1900-1988 дугаарын утсанд анх мэдэгдсэн. Манай банкны зүгээс гомдол гаргасан хүмүүсийг хохирлыг барагдуулсан. Өөр манай банкны зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Дахин энэ хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтгүй байна. Гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 110-111/,
хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “шат дараалсан арга хэмжээг банкнаас шуурхай авч хэрэгжүүлэх явцад гарсан зардал болох 26.171.992 төгрөг гэмт хэргийн улмаас шууд хохиролд нэхэмжилж байна. ...дээрх нэхэмжилсэн шууд бус хохирлоос яллагдагч нараас манай банканд төлсөн барагдуулсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /5хх-н 48-49/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №3112 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн төхөөрөмжүүдээр соронзон туузтай картын мэдээллийг хуулж авах зориулалттай төхөөрөмж байна. Цагаан өнгийн картын бэлдцэд картын мэдээллийг хуулбарлаж ашиглах боломжтой...” /5хх-н 78-82 дугаар хуудас/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 75-83/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Л.Д, Д.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 3 сарын дундаас 2018 оны 5 сарын хооронд нэр бүхий хохирогч нарын дансны мэдээллийг хууль бусаар тусгайлан бэлтгэсэн төхөөрөмж дээр хуулбарлан бэлтгэж, Малайз улсын иргэн NG YEONG BING /Нг Ёона Бинг/, LIEW TAU KONG /Лиев Тау Конг/, TEO CHUAN CHZE /Тио Чуан Чзи/, THONG ZHI YIN /Тхонг Зи Ян/ нарт мэдээллийг өгч, хамжигчаар оролцон 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан, Капитрон, Төрийн, Худалдаа хөгжлийн, Голомт банкнуудын бэлэн мөнгөний машинаас нэр бүхий 42 хохирогчийн данснаас нийт 71.790.800 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн Л.Д, Д.Б нар бүлэглэн 2018 оны 3 сарын дундаас 2018 оны 5 сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Л.Д, Д.Б нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Л.Д, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор 10.000 нэгжээр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжээр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрт оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн тэдгээрийн нийт эдлэх ялын хэмжээг тус бүр 15.400 нэгжээр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч нарын хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Л.Д нь тус эрүүгийн хэрэгт нийт 2 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 2 /хоёр/ хоногоор тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 30.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 15.370.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн карт уншуулахад ашигладаг доод буландаа MINI 4B CNPOSTECH Tested Comply with FCC гэсэн бичигтэй нарийхан хар өнгийн төхөөрөмж 2 ширхэг, карт бүхий хэлбэртэй, цагаан өнгийн гялгар, зүүн дээд буландаа цэнхэр өнгийн балаар 102 гэсэн бичигтэй, мөн карт бүхий хэлбэртэй доод хэсэгтээ хар өнгөтэй, цагаан өнгийн эд зүйл 2 ширхэг, 11 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокуророос шүүгдэгч Л.Д, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Л.Д, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх сэгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт хамжигчаар хамран оролцож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Л.Д, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Д.Б нарт энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.400.000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 30.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 15.370.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Д, Д.Б нар нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Д, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
8.Шүүгдэгч Л.Д, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн карт уншуулахад ашигладаг доод буландаа MINI 4B CNPOSTECH Tested Comply with FCC гэсэн бичигтэй нарийхан хар өнгийн төхөөрөмж 2 ширхэг, карт бүхий хэлбэртэй, цагаан өнгийн гялгар, зүүн дээд буландаа цэнхэр өнгийн балаар 102 гэсэн бичигтэй, мөн карт бүхий хэлбэртэй доод хэсэгтээ хар өнгөтэй, цагаан өнгийн эд зүйл 2 ширхэг, 11 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Д, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР