Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1032

 

2021 10 01                                               2021/ШЦТ/1032

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баасанбат, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний, Б.Солонго, Улсын яллагч Б.Батжаргал, А.Сайнбаяр, Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг Гэрч А.Одхүү, Э.Чинчулуун, Иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.Наранболд, Г.Баярсайхан, Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Золбоо , Шинжээч Л.Алтанцэцэг, Д.Мөнхцэцэг, Д.Баяраа, Б.Нэргүй, Г.Чинтуяа, С.Наранцэцэг, Д.Мөнхтуяа /цахимаар/, Хохирогч Б.Оюун, Т.Чулуунцэцэг, У.Баярцогт, Э.Балжинням, Б.Бүрнээбаяр, Ц.Баярмаа, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Мөнхням, Б.Эрдэнэчулуун, Б.Доржжүгдэр, Хохирогч нарын өмгөөлөгч Б.Ариунбуян, Б.Бурмаа, Д.Оюунбаатар, А.Буянжаргал, Ц.Алтанцэцэг, Т.Туул, Р.Мөнх-Очир, С.Даваасүрэн, Б.Энхзаяа, Б.Батерөөлт, Г.Мөнхбат, О.Санчирбал, Б.Болормаа, Б.Солонго, Шүүгдэгч Д.Гүрсоронз, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Б.Баатарсайхан, Д.Алтансүх, Шүүгдэгч Д.Одгэрэл, түүний өмгөөлөгч Т.Ундрах-Эрдэнэ, Л.Ган-Очир, Шүүгдэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “А, Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сутай овогт Дамдинсүрэнгийн Батбаяр, Амбагай овогт Дариймаагийн Гүрсоронз, Амбагай овогт Дариймаагийн Одгэрэл нарт холбогдох эрүүгийн 1906 04462 2232 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд 1986 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 73-р байр 36 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:ЕП86091211, Сутай овогт Дамдинсүрэнгийн Батбаяр, 2. Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач, санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн захирал ажилтай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Peace Village хотхоны 208 дугаар байрны 31 тоотод оршин суудаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:ХЕ81050577, Амбагай овогт Дариймаагийн Гүрсоронз, 3. Монгол Улсын иргэн. 1978 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Гурван марал констракшн” ХХК-д гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан, одоогоор “Төгс брос” ХХК, “Комфорт нетворк” ХХК-д ажилладаг, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Peace Village хотхоны 208 дугаар байрны 34 тоотод оршин суудаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:ХЕ78061861, Амбагай овогт Дариймаагийн Одгэрэл Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 8, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар амгалан 1” буюу шинэчилсэн “Амар амгалан 312” хотхоныг “2018 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно, эхний 15 айл захиалгаа 30 хувь төлсөн тохиолдолд урамшуулал олгоно, 10-20 хувийн урьдчилгаа авч, жилийн 5 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар орон сууц худалдана” хэмээн цахим хэрэгсэл ашиглан зар байршуулж, зарын дагуу ирсэн иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан боловч бусдад давхардуулан худалдаж, улмаар иргэн Х.Оналбекээс 19 863 210 төгрөг, иргэн О.Саруулаас 18 908 000 төгрөг, иргэн Г.Цогтсайханаас 16 530 000 төгрөг, иргэн Э.Бадрахаас 15 689 000 төгрөг, иргэн Ц.Ариунаагаас 11 165 000 төгрөг, иргэн Б.Энхболдоос 18 908 000 төгрөг, иргэн Д.Мөнхзаяагаас 20 893 070 төгрөг, иргэн Б.Санчираас 16 530 000 төгрөг, иргэн Л.Мянганаас 11 000 000 төгрөг, иргэн Ч.Эрдэнэбаатараас 15 689 000 төгрөг буюу нийт 10 иргэнээс 165 175 280 төгрөг, Мөн шүүгдэгч Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан уг нөхцөл байдлаа нуух замаар “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, “Баянзүрх дүүргийн 8, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар амгалан 2” дугаар хотхоны 1 дүгээр байрны “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн иргэн Б.Мөнхтүвшингээс 20 041 500 төгрөг, иргэн Г.Долгормаагаас 14 058 000 төгрөг, иргэн Б.Лхагвасүрэнгээс 11 502 000 төгрөг, иргэн Д.Анардариас 9 372 000 төгрөг, иргэн Б.Уранчимэгээс 17 459 550 төгрөг, иргэн Х.Лхамрагчаагаас 28 256 850 төгрөг, иргэн Э.Саруулаас 22 459 500 төгрөг, иргэн Ж.Галдандоржоос 28 256 850 төгрөг, иргэн Д.Оюунсүрэнгээс 28 256 850 төгрөг, М.Сайханбаяраас 14 008 500 төгрөг, Б.Сарантуяагаас 23 024 000 төгрөг, иргэн Т.Чулуунцэцэгээс 13 457 400 төгрөг, иргэн Д.Гэрэлмаагаас 13 457 400 төгрөг, иргэн Ж.Буянмандахаас 9 372 000 төгрөг, иргэн Х.Дэлгэрсайханаас 13 457 400 төгрөг, иргэн Б.Төгөлдөрөөс 12 751 200 төгрөг, иргэн Г.Баясгалангаас 15 649 200 төгрөг, иргэн М.Мөнхзулаас 12 751 200 төгрөг, иргэн Э.Ундармаагаас 12 751 200 төгрөг, иргэн Т.Баттогтохоос 14 226 300 төгрөг, иргэн Р.Мэндсайханаас 12 752 000 төгрөг, иргэн Б.Одмаагаас 15 649 200 төгрөг, иргэн Ж.Оюунчимэгээс 15 649 200 төгрөг, иргэн Б.Дамдин-Очироос 15 649 200 төгрөг, иргэн А.Лхагважаргалаас 12 751 200 төгрөг, иргэн С.Энхбилэгээс 17 459 550 төгрөг, иргэн Х.Өлзийбаяраас 35 611 500 төгрөг, иргэн Ж.Байгалмаагаас 15 762 000 төгрөг, иргэн Д.Цогтбаяраас 14 226 300 төгрөг, иргэн Д.Болормаагаас 16 515 000 төгрөг, иргэн Ч.Болороос 15 810 000 төгрөг, иргэн Д.Ууганцэцэгээс 9 372 000 төгрөг, иргэн Д.Одбаяраас 13 000 000 төгрөг, иргэн А.Одончимэгээс 13 457 400 төгрөг, иргэн А.Туулаас 11 784 150 төгрөг, иргэн Г.Ганжолоогоос 20 000 000 төгрөг, иргэн Д.Баярмаагаас 13 457 400 төгрөг, иргэн Ц.Батцэцэгээс 12 751 200 төгрөг, иргэн С.Болдбаатараас 17 500 000 төгрөг, иргэн Э.Хулангаас 7 534 800 төгрөг, иргэн Б.Одгэрэлээс 22 021 200 төгрөг, иргэн П.Батбаяраас 23 024 100 төгрөг, иргэн Б.Адъяасүрэнгээс 9 372 000 төгрөг, иргэн С.Энхээгээс 42 800 400 төгрөг, иргэн Э.Оюунбилэгээс 23 024 100 төгрөг, иргэн Г.Наранжаргалаас 14 226 300 төгрөг, иргэн Г.Эрдэнэцэцэгээс 14 226 300 төгрөг, иргэн Б.Эрдэнэбатаас 23 024 100 төгрөг, иргэн Б.Эрдэнэбаяраас 27 151 200 төгрөг, иргэн Ц.Батзаяагаас 14 226 300 төгрөг, иргэн С.Наранцэцэгээс 11 502 000 төгрөг, иргэн Л.Тогтохбаяраас 12 751 200 төгрөг, иргэн Л.Амарсанаагаас 20 000 000 төгрөг, иргэн Д.Булганаас 14 226 300 төгрөг, иргэн Б.Болормаагаас 38 591 800 төгрөг, иргэн Н.Наранбаатараас 12 500 000 төгрөг, иргэн Д.Алтанхүүгээс 21 445 220 төгрөг, иргэн Д.Энхжаргалаас 15 649 200 төгрөг, иргэн Т.Уранцэцэгээс 10 000 000 төгрөг, иргэн Н.Бат-Эрдэнээс 14 226 300 төгрөг, иргэн Ч.Цоггэрэлээс 16 515 000 төгрөг, иргэн Д.Наранцэцэгээс 14 226 300 төгрөг, иргэн А.Ганбатаас 11 502 000 төгрөг, иргэн Б.Сайнбуянгаас 12 751 200 төгрөг, иргэн Ц.Баярмаагаас 17 сая төгрөг, иргэн Б.Оюунбилэгээс 9 372 000 төгрөг, иргэн М.Булганаас 16 сая төгрөг, иргэн Л.Тэлмэнгээс 10 сая төгрөг, иргэн Д.Эрдэнэцэцэгээс 23 сая төгрөг, иргэн Д.Жамбалдоржоос 17 459 600 төгрөг, иргэн С.Цог-Эрдэнээс 16 515 000 төгрөг, иргэн С.Хорол-Эрдэнээс 15 сая төгрөг, иргэн Б.Минжүүрээс 39 539 100 төгрөг, иргэн Э.Мичидсамбуугаас 11 502 000 төгрөг, иргэн Д.Пүрэвжаваас 13 457 400 төгрөг, иргэн С.Эрдэнэбаяраас 13 457 400 төгрөг, иргэн Ж.Үүрцайхаас 13 457 400 төгрөг, иргэн Д.Буянжаргалаас 12 654 000 төгрөг, иргэн Б.Ууганбаяраас 11 502 000 төгрөг, иргэн Д.Энхмаагаас 27 480 750 төгрөг, иргэн Д.Отгондэлгэрээс 28 256 850 төгрөг, иргэн Б.Пүрэвдуламаас 9 372 000 төгрөг, иргэн Л.Дэлгэрмөрөнгөөс 13 457 400 төгрөг, иргэн Б.Эрдэнэчулуунаас 23 004 000 төгрөг, иргэн Д.Амаржаргалаас 28 256 850 төгрөг, иргэн М.Мөнгөнцоожоос 6 515 000 төгрөг, иргэн М.Эрдэмбилэгээс 23 024 100 төгрөг, Ч.Болортунгалагаас 23 024 100 төгрөг, иргэн О.Ууганбаяраас 15 649 200 төгрөг, иргэн Б.Цэвээндоржоос 16 515 000 төгрөг, иргэн Б.Чинбатаас 22 632 900 төгрөг, иргэн М.Бадамгараваас 14 226 300 төгрөг, иргэн С.Цэгмидээс 11 502 000 төгрөг, иргэн Т.Ганхүүгээс 11 сая төгрөг, иргэн М.Тэмүүлэнгээс 13 сая төгрөг, иргэн Г.Эрдэнэбатаас 28 256 650 төгрөг, иргэн Э.Балжиннямаас 10 971 450 төгрөг, иргэн Д.Даваахүүгээс 10 900 000 төгрөг, иргэн Ж.Ягаанцэцэгээс 26 730 000 төгрөг, иргэн Ч.Анхтуулаас 8 406 450 төгрөг, иргэн Н.Эрдэнэбаатараас 14 233 300 төгрөг буюу нийт 102 иргэнээс 1 724 092 020 төгрөг, “Амар амгалан 2” дугаар хотхоны 2 дугаар байрны “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн иргэн С.Мөнхтуяагаас 15 300 000 төгрөг, иргэн Б.Алтан-Одоос 14 245 000 төгрөг, иргэн Б.Адъяасүрэнгээс 22 824 450 төгрөг, иргэн Х.Түвшинтөгсөөс 22 824 450 төгрөг, иргэн Г.Түмэнбаатараас 19 739 250 төгрөг, иргэн О.Мягмараас 22 824 450 төгрөг, иргэн Б.Эрдэнэтуяагаас 20 000 000 төгрөг, иргэн Л.Сүрэнчимэгээс 17 941 800 төгрөг, иргэн Г.Нандинцэцэгээс 24 464 400 төгрөг, иргэн Л.Очирхандаас 20 823 450 төгрөг, иргэн Г.Ууганцэцэгээс 18 670 200 төгрөг, иргэн Г.Отгончимэгээс 18 670 200 төгрөг, иргэн Ш.Намжилмаагаас 41 942 700 төгрөг, иргэн Ж.Энх-Амгалангаас 22 824 450 төгрөг, иргэн Г.Оюун-Эрдэнээс 22 824 450 төгрөг, иргэн П.Лодойгоос 19 739 250 төгрөг, иргэн Б.Батжаргалаас 18 670 200 төгрөг, иргэн Б.Бүрнээбаяраас 17 478 300 төгрөг, иргэн М.Мөнхбаяраас 25 919 400 төгрөг, иргэн С.Хатанбаатараас 16 572 600 төгрөг, иргэн Г.Энхболдоос 17 478 300 төгрөг, иргэн С.Байгалмаагаас 22 824 450 төгрөг, иргэн Н.Түмэнбаяраас 31 842 500 төгрөг, иргэн О.Эрдэнэцэцэгээс 22 398 550 төгрөг, иргэн Б.Эрдэнэбатаас 19 739 250 төгрөг, иргэн Э.Ундармаагаас 18 925 500 төгрөг, иргэн Д.Бямбадуламаас 14 900 000 төгрөг, иргэн Б.Нямсүрэнгээс 18 670 200 төгрөг, иргэн Ц.Цэвэлмаагаас 21 245 400 төгрөг, иргэн Д.Номин-Эрдэнээс 19 739 250 төгрөг, иргэн Б.Дугаржаваас 18 925 500 төгрөг, иргэн Б.Цогсүрэнгээс 20 823 450 төгрөг, иргэн Э.Гантуяагаас 17 778 300 төгрөг, иргэн Э.Нарантуяагаас 17 478 300 төгрөг, иргэн Ш.Жуковоос 18 670 200 төгрөг, иргэн Ц.Эрдэнэцэцэгээс 20 200 000 төгрөг, иргэн Т.Ганбатаас 20 000 000 төгрөг, иргэн Б.Мөнхчулуунаас 19 740 000 төгрөг, иргэн Ш.Хишигбаатараас 23 695 650 төгрөг, иргэн О.Цэрэннадмидаас 16 650 000 төгрөг, иргэн Б.Алтанцэцэгээс 23 560 000 төгрөг, иргэн С.Насанбатаас 22 576 950 төгрөг, иргэн Т.Солонгоос 47 112 500 төгрөг, иргэн Б.Бат-Эрдэнээс 14 008 500 төгрөг, иргэн Ц.Баянмөнхөөс 15 503 400 төгрөг, иргэн К.Ганзоригоос 15 207 600 төгрөг, иргэн Б.Онончимэгээс 23 сая төгрөг, иргэн Б.Баярцэцэгээс 25 972 650 төгрөг, иргэн Б.Цогтгүенгээс 22 259 550 төгрөг, иргэн О.Ариунбаатараас 27 838 800 төгрөг, иргэн Г.Мөнгөншагайгаас 9 950 000 төгрөг, иргэн С.Дашпунцагаас 24 500 000 төгрөг, иргэн Л.Аварзэдээс 16 572 600 төгрөг, иргэн Г.Мөнхтогоогоос 19 889 100 төгрөг, иргэн К.Мөнхбатаас 18 670 200 төгрөг, иргэн Ж.Баярмаагаас 14 545 200 төгрөг, иргэн Д.Цэцэгдариас 27 838 800 төгрөг, иргэн Д.Рэнцэнхорлоогоос 19 739 250 төгрөг, иргэн Ц.Нарангараваас 18 683 700 төгрөг, иргэн З.Гэрэлмаагаас 17 480 000 төгрөг, иргэн Ч.Баттулгаас 11 сая төгрөг, иргэн Э.Болорчимэгээс 15 483 600 төгрөг, иргэн Б.Отгонбаяраас 10 сая төгрөг, иргэн Г.Шинэжаргалаас 27 838 800 төгрөг, иргэн Ё.Оюунтөгсөөс 17 478 300 төгрөг, иргэн П.Тэмүүлэнгээс 19 739 250 төгрөг, иргэн Г.Ариунжаргалаас 15 503 400 төгрөг, иргэн Б.Уранчимэгээс 11 500 000 төгрөг, иргэн Ц.Ойдовоос 20 823 450 төгрөг, иргэн Б.Будбаатараас 19 739 250 төгрөг, иргэн Б.Мөнхтуулаас 17 478 300 төгрөг, иргэн У.Доржжүгдэрээс 19 739 250 төгрөг, иргэн Э.Ялалтбаатараас 18 678 300 төгрөг, иргэн Г.Буян-Өлзийгөөс 15 503 400 төгрөг, иргэн М.Ариунчимэгээс 6 568 800 төгрөг, иргэн Б.Гантогтохоос 12 сая төгрөг, иргэн О.Өнө-Эрдэнээс 23 сая төгрөг, иргэн Н.Энхтайванаас 20 146 500 төгрөг, иргэн Г.Оюун-Эрдэнээс 18 841 800 төгрөг, иргэн Ө.Одончимэгээс 17 478 300 төгрөг, иргэн Э.Бадамчулуунаас 15 сая төгрөг, иргэн Э.Бямбасүрэнгээс 10 052 700 төгрөг, иргэн Г.Цэенпилээс 24 500 000 төгрөг, иргэн Ц.Алтанцэцэгээс 15 483 600 төгрөг, иргэн Ч.Мартмаагаас 21 012 750 төгрөг, иргэн Д.Хорлоогоос 18 581 480 төгрөг, иргэн А.Ганчимэгээс 22 824 450 төгрөг, иргэн Т.Золжаргалаас 15 сая төгрөг, иргэн Б.Батчимэгээс 22 сая төгрөг, иргэн Д.Цогзолмаагаас 23 695 650 төгрөг, иргэн А.Батзоригоос 14 408 500 төгрөг, иргэн Н.Цэрэнпилээс 13 163 000 төгрөг, иргэн Б.Ундрахбаяраас 19 889 100 төгрөг, иргэн Б.Ганболдоос 20 сая төгрөг, иргэн Б.Нямхандаас 24 464 400 төгрөг, иргэн Ө.Мөнхчимэгээс 20 146 500 төгрөг, иргэн Ч.Болдбаатараас 24 398 500 төгрөг, иргэн Г.Ганбатаас 18 465 750 төгрөг, иргэн И.Мөнхтогоогоос 21 120 750 төгрөг, иргэн Г.Энхбаяраас 14 545 200 төгрөг, иргэн Б.Мягмарсүрэнгээс 2 сая төгрөг, иргэн Г.Болдбаатараас 13 000 000 төгрөг, иргэн Э.Эрдэнэцэцэгээс 11 573 600 төгрөг, иргэн Т.Оргилболдоос 20 830 000 төгрөг, иргэн Б.Амгалангаас 17 280 600 төгрөг, иргэн Г.Гандоржоос 9 сая төгрөг, иргэн М.Ариунсүрэнгээс 11 сая төгрөг, иргэн Э.Хатантуулаас 17 510 000 төгрөг, иргэн Г.Далайжаргалаас 18 670 200 төгрөг, иргэн Б.Золзаяагаас 18 925 500 төгрөг, иргэн Ц.Ангарагаас 19 101 700 төгрөг, иргэн П.Мөнгөнцоожоос 18 683 700 төгрөг, иргэн Л.Батбаатараас 18 925 500 төгрөг, иргэн С.Асилбекээс 25 сая төгрөг, иргэн С.Мөнгөнтуяагаас 27 838 800 төгрөг, иргэн Б.Балдоржоос 15 207 600 төгрөг, иргэн Г.Халиунаас 7 484 000 төгрөг, иргэн Н.Сарантуяагаас 13 606 800 төгрөг, иргэн Т.Оюун-Эрдэнээс 37 340 400 төгрөг, иргэн Л.Булгамаагаас 17 925 000 төгрөг, иргэн Д.Ганболдоос 18 465 450 төгрөг, иргэн Ц.Мөнхцэцэгээс 15 483 600 төгрөг, иргэн Ч.Пүрэв-Очироос 18 465 750 төгрөг, иргэн Д.Дагийгаас 13 120 000 төгрөг, иргэн Н.Бэлэгсайханаас 24 900 000 төгрөг буюу нийт 125 иргэнээс 2 381 638 830 төгрөг, “Амар амгалан 2” дугаар хотхоны 3 дугаар байрны “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн иргэн Д.Янжмаагаас 14 241 300 төгрөг, иргэн Г.Баярмаагаас 19 739 500 төгрөг, иргэн Ө.Батбаатараас 31 сая төгрөг, иргэн Н.Даваанямаас 95 сая төгрөг, Т.Энхсайханаас 18 сая төгрөг, иргэн Х.Отгонбаяраас 12 039 250 төгрөг, иргэн А.Уламбаяраас 31 702 800 төгрөг, иргэн С.Бямба-Очироос 18 688,000 төгрөг, иргэн А.Тунгалагаас 41 225 000 төгрөг, иргэн Ж.Болдбаатараас 19 739 250 төгрөг, иргэн Г.Хонгорзулаас 31 702 800 төгрөг, иргэн Б.Жаргалсайханаас 19 739 250 төгрөг, иргэн С.Батболдоос 18 683 700 төгрөг, иргэн Ц.Баттулгаас 18 683 700 төгрөг, иргэн Н.Баттөрөөс 12 596 850 төгрөг, иргэн Н.Батзоригоос 32 331 600 төгрөг, иргэн Л.Өсөхбаяраас 22 сая төгрөг, иргэн Д.Лхагвадоржоос 30 776 250 төгрөг, иргэн Т.Ганзоригоос 19 739 250 төгрөг, иргэн Н.Оргилболдоос 11 784 150 төгрөг, иргэн Н.Гонгоржаваас 12 596 850 төгрөг, иргэн Ц.Даариймаагаас 16 743 150 төгрөг, иргэн Н.Нансалмаагаас 15 207 600 төгрөг, иргэн Б.Одгэрэлээс 18 683 700 төгрөг, иргэн Б.Бямбасүрэнгээс 16 500 000 төгрөг, иргэн Э.Уртнасангаас 17 897 850 төгрөг, иргэн Ж.Тунгалагаас 50 389 200 төгрөг, иргэн Н.Бадамцэцэгээс 18 сая төгрөг, иргэн Ч.Мөнхжаргалаас 19 052 550 төгрөг, иргэн Г.Энхцэцэгээс 13 410 000 төгрөг, иргэн С.Ундармаагаас 28 653 750 төгрөг, иргэн Н.Уянгаас 20 900 000 төгрөг, иргэн Т.Наранцэцэгээс 11 784 150 төгрөг, иргэн П.Мөнх-Эрдэнээс 24 050 400 төгрөг, иргэн О.Цэрэндэмбэрэлээс 31 702 800 төгрөг, иргэн П.Лхагвасүрэнгээс 11 784 150 төгрөг, иргэн Б.Бат-Эрдэнээс 16 743 150 төгрөг, иргэн Д.Отгонжаргалаас 17 300 000 төгрөг, иргэн Б.Батсүхээс 19 052 550 төгрөг, иргэн Г.Оюунцэцэгээс 18 683 700 төгрөг, иргэн Б.Сэнгэдоржоос 19 739 250 төгрөг, иргэн Б.Майдарьсүрэнгээс 22 408 650 төгрөг, иргэн Т.Отгончулуунаас 16 743 150 төгрөг, иргэн Ц.Батбаатараас 10 сая төгрөг, иргэн Б.Ариунболдоос 9 сая төгрөг, иргэн Б.Бадамгараваас 11 784 150 төгрөг, иргэн С.Байгалмаагаас 37 735 000 төгрөг, иргэн Д.Маналаас 16 743 150 төгрөг, иргэн Б.Цэдэвсүрэнгээс 18 683 700 төгрөг, иргэн П.Шүрэнцэцэгээс 11 784 150 төгрөг, иргэн М.Гансүхээс 19 739 250 төгрөг, иргэн С.Пүрэвсүрэнгээс 17 478 300 төгрөг, иргэн Д.Сувд-Эрдэнээс 12 596 850 төгрөг, иргэн Б.Жамбалдоржоос 19 889 100 төгрөг, иргэн У.Отгонтөгсөөс 17 870 850 төгрөг, иргэн Н.Амарчулуунаас 39 778 200 төгрөг, иргэн Б.Баасансүрэнгээс 19 739 250 төгрөг, иргэн И.Янжмаагаас 19 889 100 төгрөг, иргэн П.Мөнхдэлгэрээс 19 023 150 төгрөг, иргэн Ж.Хишигдэлгэрээс 21 012 750 төгрөг, иргэн Г.Цэдэнсодномоос 16 743 150 төгрөг, иргэн Б.Отгонбаяраас 12 596 850 төгрөг, иргэн Д.Одбаяраас 11 377 800 төгрөг, иргэн Р.Жамьяандагваас 11 785 000 төгрөг, иргэн Х.Доржпаламаас 17 879 850 төгрөг, иргэн З.Оюунгэрэлээс 8 сая төгрөг, иргэн Ч.Баярсүрэнгээс 17 900 000 төгрөг, иргэн М.Загдсүрэнгээс 18 683 700 төгрөг, иргэн М.Батбаяраас 16 739 250 төгрөг, иргэн Д.Дайриймаагаас 11 800 000 төгрөг, иргэн Д.Ариунаагаас 19 889 100 төгрөг, иргэн Б.Чинбатаас 11 784 150 төгрөг, иргэн Ц.Алтанцэцэгээс 19 052 500 төгрөг, иргэн Ж.Уламбаяраас 25 193 700 төгрөг, иргэн Б.Сүхтөмөрөөс 11 784 150 төгрөг, иргэн Г.Жүгдэрнамжилаас 13 410 000 төгрөг, иргэн А.Мөнхцэцэгээс 17 243 150 төгрөг, иргэн Ц.Болдсайханаас 19 739 250 төгрөг, иргэн Б.Батсүхээс 30 сая төгрөг, иргэн Д.Өнөрцэцэгээс 13 409 550 төгрөг, иргэн Ш.Цэцэгбадамаас 18 683 700 төгрөг, иргэн Э.Нямдоржоос 11 784 150 төгрөг, иргэн Т.Туяагаас 17 478 300 төгрөг буюу нийт 83 иргэнээс 1 653 404 250 төгрөг, “Амар амгалан 3” дугаар хотхоны 1 дугаар байрны “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн иргэн Н.Мөнхцэцэгээс 17 478 300 төгрөг, иргэн О.Жавхлангаас 15 184 150 төгрөг, иргэн Б.Тунгалагтуяагаас 15 207 600 төгрөг, иргэн М.Номин-Эрдэнээс 16 978 300 төгрөг, иргэн Э.Урангуагаас 17 478 300 төгрөг, иргэн А.Оюунчимэгээс 11 185 000 төгрөг, иргэн Ц.Нарантуяагаас 9 сая төгрөг, иргэн Э.Нандинцэцэгээс 11 536 800 төгрөг, иргэн Ж.Отгонцэцэгээс 17 478 300 төгрөг, иргэн З.Алтанчимэгээс 20 сая төгрөг, иргэн С.Халиунаас 16 743 150 төгрөг, иргэн Н.Отгонбаатараас 14 008 500 төгрөг, иргэн Ж.Очиртулгаас 14 008 500 төгрөг, иргэн Б.Чимэдлхамаас 16 743 150 төгрөг, иргэн Ц.Даваасүрэнгээс 8 615 000 төгрөг, иргэн Ж.Бадамсүрэнгээс 15 207 600 төгрөг, иргэн Б.Пүрэвцагаанаас 16 252 200 төгрөг, иргэн Ж.Даариймаагаас 18 465 750 төгрөг, иргэн Г.Туулаас 11 536 800 төгрөг, иргэн Э.Даваажаваас 16 743 150 төгрөг, иргэн Ч.Баяндалайгаас 15 207 600 төгрөг, иргэн Б.Анхзаяагаас 17 478 300 төгрөг, иргэн Х.Оюунаас 16 750 000 төгрөг, иргэн Б.Оюунаас 9 416 100 төгрөг, иргэн Х.Лонжидоос 17 479 300 төгрөг, иргэн Х.Пүрэвдоржоос 16 743 150 төгрөг, иргэн Д.Энхбаатараас 18 465 750 төгрөг, иргэн Ц.Золбаяраас 16 743 150 төгрөг, иргэн Г.Төмөрхуягаас 11 536 800 төгрөг, иргэн Б.Баттулгаас 11 536 800 төгрөг, иргэн Ц.Цэгмидээс 11 784 150 төгрөг, иргэн Х.Отгонбаяраас 17 478 300 төгрөг, иргэн Ж.Орхонтуулаас 16 743 000 төгрөг, иргэн О.Номин-Эрдэнээс 11 769 650 төгрөг, иргэн Ш.Болдбаатараас 15 207 600 төгрөг, иргэн Б.Мөнхдэмбэрэлээс 11 784 150 төгрөг, иргэн Э.Зоригтбаатараас 19 747 500 төгрөг, иргэн М.Батзолбоогоос 13 259 400 төгрөг, иргэн А.Нармандахаас 15 207 600 төгрөг, иргэн Б.Базардуламаас 8 939 700 төгрөг, иргэн Б.Балжиннямаас 14 008 500 төгрөг, иргэн Д.Элбэгсайханаас 9 сая төгрөг, иргэн А.Буянхишигээс 11 536 800 төгрөг, иргэн У.Баярцогтоос 12 751 200 төгрөг, иргэн Б.Пүрэвдоржоос 16 743 150 төгрөг, иргэн Б.Баяртуулаас 16 207 600 төгрөг, иргэн Ч.Эрдэнэболдоос 16 743 150 төгрөг, иргэн Э.Пүрэвдоржоос 16 743 150 төгрөг, иргэн П.Цэрэн-Одоос 8 939 700 төгрөг, иргэн С.Балжмаагаас 11 356 100 төгрөг, иргэн О.Ариунаагаас 18 сая төгрөг, иргэн Т.Дуламсүрэнгээс 15 207 600 төгрөг, иргэн П.Даваасүрэнгээс 14 008 500 төгрөг, иргэн В.Ууганбаяраас 9 985 800 төгрөг, иргэн М.Оюунчимэгээс 13 163 100 төгрөг, иргэн Э.Одончимэгээс 13 763 100 төгрөг, иргэн Б.Баярцолмонгоос 13 259 400 төгрөг, иргэн Г.Чойгийваанчигаас 12 701 700 төгрөг, иргэн Б.Сайнбаяраас 11 784 150 төгрөг, иргэн Б.Шинэбаяраас 17 478 300 төгрөг, иргэн Г.Зуунбилэгээс 15 207 600 төгрөг, иргэн Х.Жаргалтуяагаас 17 сая төгрөг, иргэн Х.Гансүхээс 15 425 000 төгрөг, иргэн У.Өнөржаргалаас 13 259 400 төгрөг, иргэн Д.Пүрэвсүрэнгээс 17 500 000 төгрөг, иргэн Э.Солонгоос 8 сая төгрөг, иргэн С.Эрдэнэсүрэнгээс 15 207 600 төгрөг, иргэн С.Даваадоржоос 16 743 150 төгрөг, иргэн Б.Бат-Эрдэнээс 8 939 700 төгрөг, иргэн Б.Пүрэвдоржоос 11 536 800 төгрөг, иргэн Т.Пүрэвдоржоос 15 270 000 төгрөг, иргэн Б.Доржзовдоос 12 701 700 төгрөг, иргэн Ц.Норжинцэрэнгээс 11 701 700 төгрөг, иргэн Э.Бат-Эрдэнээс 4 845 000 төгрөг, иргэн Б.Цэнд-Очироос 11 536 800 төгрөг, иргэн Р.Оюунхүүгээс 17 478 300 төгрөг, иргэн П.Болортуяагаас 13 163 100 төгрөг, иргэн Б.Болд-Эрдэнээс 18 465 750 төгрөг, иргэн Д.Дүгэрээс 18 сая төгрөг, иргэн В.Энхболдоос 13 163 100 төгрөг, иргэн Б.Аззаяагаас 9 400 000 төгрөг, иргэн Г.Батзаяагаас 12 705 000 төгрөг, иргэн П.Наранцацралаас 16 076 100 төгрөг, иргэн Ж.Жанчиваас 12 500 000 төгрөг, иргэн З.Өлзийжаргалаас 12 701 700 төгрөг, иргэн Я.Үүрийнтуяагаас 8 939 700 төгрөг, иргэн Ч.Цэрэнсамбуугаас 16 743 150 төгрөг, иргэн Ш.Отгонтунгалагаас 16 743 150 төгрөг, иргэн Э.Мөнхсүхээс 10 150 000 төгрөг, иргэн Э.Төгсцогтоос 8 476 350 төгрөг, иргэн О.Нарангоогоос 12 310 500 төгрөг, иргэн М.Лхагварагчаагаас 29 000 000 төгрөг, иргэн Б.Бадамхандаас 16 сая төгрөг, иргэн Г.Эрдэнээс 17 478 300 төгрөг, иргэн Ж.Нарангэрэлээс 18 465 750 төгрөг, иргэн З.Ундрахаас 20 сая төгрөг, иргэн Г.Замбагаас 11 652 200 төгрөг, иргэн Б.Буяндэлгэрээс 17 478 300 төгрөг, иргэн Э.Баттөмөрөөс 11 536 800 төгрөг, иргэн Т.Энхбаяраас 8 939 700 төгрөг, иргэн Э.Мишээлээс 29 906 250 төгрөг буюу нийт 101 иргэнээс 1 447 205 000 төгрөг, “Амар амгалан 3” дугаар хотхоны 2 дугаар байрны “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн иргэн Б.Одсүрэнгээс 7 288 000 төгрөг, иргэн Т.Уянгаас 18 465 750 төгрөг иргэн Т.Чулуунбаатараас 15 сая төгрөг, иргэн Х.Мөнхбаатараас 26 сая төгрөг, иргэн Ү.Хишигбалаас 19 656 200 төгрөг, иргэн Б.Оюунчимэгээс 22 367 400 төгрөг, иргэн Х.Оргилоос 17 478 300 төгрөг, иргэн Ж.Чинбатаас 18 сая төгрөг, иргэн Ш.Нэргүйгээс 18 465 750 төгрөг, иргэн Г.Ганболдоос 14 008 500 төгрөг, иргэн Г.Долмоогоос 17 778 300 төгрөг, иргэн Б.Нарангараваас 21 сая төгрөг, иргэн П.Мөнхөөгөөс 25 980 750 төгрөг, иргэн Б.Энх-Оюунаас 11 784 150 төгрөг, иргэн Э.Сэргэлэнбатаас 18 465 750 төгрөг, иргэн Д.Янжинхорлоогоос 12 701 700 төгрөг, иргэн А.Одсольмаагаас 14 008 500 төгрөг, иргэн Г.Мөнхсувдаас 17 478 300 төгрөг, иргэн Б.Ариунтуяагаас 13 259 400 төгрөг, иргэн Г.Туяагаас 18 465 750 төгрөг буюу нийт 20 иргэнээс 347 652 500 төгрөг, Мөн шүүгдэгч Д.Гүрсоронз нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийг төлөөлж, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Оргил зуурмаг” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, улмаар “Оргил зуурмаг” ХХК болон “Тайгам Алтай” ХХК хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 33-06 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээтэй боловч “Оргил зуурмаг” ХХК-ийн захиран зарцуулах эрхэд бүрэн шилжээгүй байсан орон сууцнуудыг бусдад худалдах зорилгоор “Би зуурмагийн компанитай, манай компанийн бартераар авсан байр байгаа юм, урьдчилгаа 20 хувь авч, жилийн 5 хувийн хүүтэй компанийн хувь линзингээр борлуулна” гэх мэтээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоныг захиран зарцуулах, бусдад худалдах, борлуулах бодит эрх үүсээгүй байхдаа бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар “Алтай” хотхоны байранд “Орон сууц захиалгын гэрээ” байгуулан, урьдчилгаа болгож иргэн Э.Энхбатаас 21 692 000 төгрөг, иргэн Б.Батболд оос 22 сая төгрөг, иргэн Б.Хандсүрэнгээс 17 552 000 төгрөг, иргэн Э.Мөнгөнтуулаас 22 696 000 төгрөг, иргэн Б.Бат-Эрдэнээс 21 776 000 төгрөг буюу нийт 5 иргэнээс 105 716 000 төгрөг, Мөн шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь бүлэглэн, улмаар “Женерал Тек” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр БМ-01/19 дугаартай “Чухаг-2" барилгын арматур бартераар нийлүүлэх гэрээ” байгуулж, улмаар гэрээний 2 дугаар хавсралтад заагдсан А, Б блок байрны 3-7 хүртэл давхрын хооронд байрлах орон сууцуудыг бартераар авахаар тохирсон боловч, тухайн хотхоноос байр авах бодит эрх үүсээгүй байхдаа буюу уг гэрээнд заасны дагуу талууд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах бодит эрсдэлтэй, тухайн байрнаас орон сууцыг захиран зарцуулах эрх цуцлагдаж болохуйц нөхцөл байдлууд гэрээнд тусгагдсан болохыг мэдсээр байж, нэр бүхий хохирогч нарт мэдээлэл өгөхгүйгээр нууж, улмаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй “Чухаг-2 хотхон” хэмээн гэрээнд тусган бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 2019 оны 04, 05 дугаар саруудад иргэн Б.Төгөлдөрөөс 35 165 000 төгрөг, иргэн Б.Мөнхнямаас 77 841 000 төгрөг, иргэн Д.Наранцэцэгээс 27 сая төгрөг, иргэн С.Хишигбуянгаас 49 350 000 төгрөг, иргэн Ц.Оюун-Эрдэнээс 43 920 000 төгрөг, иргэн Д.Мөнхзулаас 54 600 000 төгрөг, иргэн С.Хүрэлсүхээс 71 720 000 төгрөг, иргэн Б.Бурмаагаас 205 сая төгрөг, иргэн Д.Сувд-Эрдэнээс 65 сая төгрөг, иргэн Ш.Мөнхзулаас 118 сая төгрөг, иргэн Б.Урантэсээс 89 300 000 төгрөг буюу нийт 11 иргэнээс 836 896 000 төгрөгийг тус тус “Нарны хүү, сарны охин” ХХК, “Гурван марал констракшн” ХХК-уудийн нэр дээр буюу Худалдаа хөгжлийн банкны 426010888, 426010818, 426010018, 457053362, Хаан банкны 5121008814, 5131071512 дугаартай данснууд болон байр, автомашин оролцуулан бартер /солилцоо/-ны аргаар тус тус шилжүүлэн авч, нийт 456 хохирогчид, 8 644 301 580 /найман тэрбум, зургаан зуун дөчин дөрвөн сая, гурван зуун нэг мянга, таван зуун ная/ төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гүрсоронз мэдүүлэхдээ: “...Урьд олсон ашиг орлогоо гэр бүл, төрөл төрөгсөддөө зориулсан гэдэг үндэслэлээр амьдралын эх үүсвэр болгосон гэж байна. Миний бие 1981 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын гавьяат хуульч Үржингийн Жамбалдагвын зээ болж Улаанбаатар хотод төрсөн. Аав Цэрэндорж, ээж Дариймаа нар нь хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан. Хэрэгт холбогдохоос өмнө болон хэрэг үүссэний дараа Капитрон банкнаас хоёр удаа, Ариг банкнаас хоёр удаа, Газар Капитал банкнаас зургаан удаа, Кредит Банк Бус Санхүүгийн байгууллагаас нэг удаа нийтдээ 573.664.000 төгрөгийн зээл авч улсад 105.663.001 төгрөгийг төлж нийтдээ 1.000.000.000 гаруй төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгөөр компаниас тусдаа автомашин худалдаалдаг байсан. Үүнээс гадуур ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлж байсан. Шүүх шинжилгээний дүгнэлт, Мүүр аудитын дүгнэлтийн аль алинд нь хувьдаа мөнгө төгрөг идэж уусан, ашигласан гэсэн тодорхойлсон зүйл гараагүй байна. Манай гэр бүлийн орлого гэр бүлийн хэрэгцээнд хүрээд илүү гараад хуримтлал үүсдэг байсан. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад гэдгээр яллаж байгаа буруу гэж үзэж байна. 2016 онд Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгч болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар жилийн 5 хувийн зээлийн төсөл батлагдаж хэрэгжиж эхэлсэн юм. Тус зээлийг Голомт банк, Хас банкнуудаар дамжуулан олгосон байдаг. Монголын ипотекийн корпорацад 8, 6, 5 хувь гэсэн 3 төрлийн ипотекийн зээл хэрэгжиж байна. Миний бие 2016 онд Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуульд ороод моргэйж буюу ипотекийг өөрийн төсвөөр санхүүжүүлж болох боломжийн судалгаа гэдгээр магистрын зэрэг хамгаалсан нь үнэн. Тухайн жилийнхээ онцлох диплом болоод амьдрал дээр хэрэгжүүлээд одоогийн байдлаар Амар Амгалан 1 хотхоноос гадна 40 гаруй айлыг жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээлээр хангаад орон сууцад оруулаад явж байна. Үүнээс үзэхэд жилийн 5 хувийн зээл гэдэг нь бодит бус орчныг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах бус харин ч олон улсын ипотекийн зээлийн хүүгийн түвшнээр иргэдийн орон сууцжуулж ажиллаж байсныг илэрхийлэх болов уу гэж бодож байна. Одоо хөгжингүй орон, хойшоо Улаан-Үүд ороход 3 хувь, Япон улс 1 хувь, бүүр сайхан улсад байр авсныхаа төлөө банкнаас мөнгө өгдөг хасах хувийн зээлтэй болсон. Засгийн газраас баталсан жилийн 5 хувийн хүүтэй зээлийн үйл ажиллагааг явуулсан нь зөв үйл ажиллагаа байсан гэж бодож байна. 2017 оны зун манай компаниас 9015 улсын дугаартай гранд марк хоёр маркийн автомашин зээлээр худалж авсан Батбаяр гэх залуу над руу 96659272 дугаараас залгаад өмнө нь манай компаниас машин авч байсан бөгөөд би тухайн үед мастер кроссоор хичээллэдэг байсан тул намайг эчнээ таньдаг байсан. Над руу залгаад Гүрээ ахаа та автомашин бизнесээ хийж байгаа юу барилгын салбар руу орвол боломжийн санал байна гэж надад хэлсэн. Тухайн үед би барилгын чиглэлийн мэргэжилгүй байсан тул бэлэн ашиглалтад орсон байрыг худалдаж аваад түүнийгээ жилийн 5 хувийн хүүтэйгээр зараад эхэлсэн байсан. Надад хэрэгжүүлээд явах боломжийн төсөл байна. Үүн дээр хамтраад ажиллая гэхээр нь би бодолцъё гэж хэлсэн Дахиад залгахаар уулзъя гээд Амар Амгалан 1 төсөл дээр уулзаж байсан. Батбаяр тухайн үед цэнхэр өнгийн приүс маркийн машинтай хоёр хүнтэй ирж уулзаж байсан. Тэр хоёр хүнийг миний багын найз Чинчулуун, Лхагвасүрэн гэх хүмүүс байгаа юм гэж хэлээд танилцуулж байсан. Энэ яадаг барилга юм бэ хэнээс худалдаж авах вэ? ямар үнэтэй вэ? ах нь барилгын чиглэлийн хүн биш болохоор бэлэн аваад бэлэн зардаг болохоос биш мэдэхгүй гэхэд “Арга Барил” гэх компани дээр очоод уулзъя гээд намайг дагуулаад явсан. “Арга Барил” компанийн Чөдөр гэх захиралтай уулзахад манай хамаатны Батсайхан гэх хүний барилга байгаа юм. Санхүүжилтгүй болоод зогссон юм. Та өөрийнхөө санхүүжилтийг оруулаад энэ барилгыг дуусгаач гэж хэлсэн. Манайх барилга руу ороод 2017 ондоо иргэн Батсайханаас Нарны хүү Сарны охин компани 1.650.000.000 төгрөгөөр худалдаж аваад Амар Амгалан 1 төсөл эхэлсэн. Уг төсөл эхлэхээс авхуулаад бүх барилгын ажил, Амар Амгалан 1, 2 дугаар төслийг Батбаяр захирал хариуцаж ажиллаж байсан. Энэ нь гэрчийн мэдүүлэг дээр нь байгаа юм. Амар Амгалан 2 төслийн үеэр Батбаяр намайг Эрдэнэбат гэх хүнтэй танилцуулсан. Энэ ямар учиртай хүн бэ гэхээр манайхаас доошоо явахаар газартай, барилга барих зөвшөөрөлтэй, санхүүжилт нь зогсоод хоёроос гурван жил болсон юм байна лээ гэж хэлж байсан. Эрдэнэбат гэх хүнийг байлцуулаад очоод уулзтал ийм ийм байгаа юм. Ингээд барилга баръя гэж хэлсэн. Батбаяр Эрдэнэбатын хажуу талд дахиад Цамба гэх хүнтэй танилцуулсан. Эрдэнэбат, Цамба, Батбаяр бид нарын барилгын тайлбай дээр хийсэн уулзалтын тэмдэглэл байгаа юм. Цамбаас худалдсан газар нь Нью Ленжин гэх компанид зарагдсан гээд тэрийг асуугаад Нарны хүү Сарны охин компани Нью Ленжин компанитай гэрээ байгуулж Амар Амгалан 2 төслийг эхлүүлсэн юм. Хожим энэ гэрээг хийж өгснийхөө төлөө иргэн Цамбаас Батбаяр 50.000.000 төгрөг хүүгүй зээл авсан байсан. Би үүнийг хүүгүй зээлсэн гэж үзэхгүй байгаа юм. Чинчулуун борлуулалтын албаны даргаар, Лхагвасүрэн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар орсон. Энэ талаар мэдүүлэг дээр нь байгаа юм. Ингээд Амар Амгалан 1, 2 төсөл үргэлжлээд явсан. Иргэний хууль болон Барилгын тухай хуульд барилга архитектурын даалгавар аваад эхэлнэ. Барилгын ажил явагдаж дууссаны дараа захиалга авна гэх зэргээр яг таг тусгагдсан зүйл байхгүй. Амар Амгалан 1 төслийг 2017 онд авахад тус төсөл нь 2014 онд иргэн Батсайханы нэр дээр 77 айлын орон сууцаар батлагдсан төсөл байсан. Одгэрэлийн ярьснаар 93 айлын орон сууц болгож манай компани өөрчлөөд улсын комисс хүлээж авсан. Хуульд өөрөөр заагаагүй болохоор барилга эхлэхэд захиалгаа авч байсан, барилга дуусахад захиалгаа авч байсан. Амар Амгалан 2 хотхоны үйл явцтай холбоотойгоор манай компанид санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болсон. Ингэхэд Батбаяр намайг Нүүдэлчин группийн захирал Бүтэд гэх хүнтэй уулз гэж хэлээд уулзуулсан. Тэр хүн уулзаад манайд барилгын газар байгаа танайх төслөө хэрэгжүүлээ гэж хэлсэн. Миний бие тухайн үед очоод уулзаад үзтэл Эко Хангал гэх нэртэй гарсан төсөл байсан. Тухайн газрыг худалдаж авахаар болоод Чингис хаан банкнаас 3.000.000.000 төгрөгийг Амар Амгалан 2 хотхоны санхүүжилтэд зээлсэн. Уг зээлийн мөнгийг 2018 оны 07 дугаар сард авсан. Захиалагчдын барьцаа хөрөнгө, захиалагчдын хохирлыг барагдуулна гээд байгаа хөрөнгө одоогийн байдлаар Чингис хаан банканд байгаа юм. Манайх авсан 3.000.000.000 төгрөгийн зээлээсээ 1.100.000.000 төгрөгийг Амар Амгалан 1 төсөлд оруулаад үлдэгдэл зээлийн санхүүжилтээ татаад Амар Амгалан 2 төслийг дуусгая гэхэд зээлийн санхүүжилтийн мөнгө байхгүй болсон. Чингис хаан банкны хэргийг яриагүй. Нэгдүгээрт Чингис хаан банк энд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Хоёрдугаарт барилга зогссон шалтгааныг хэлж байгаа юм. Гуравдугаарт шинжээчийн дүгнэлтүүдийг мөрдөн байцаах хэлтсийн Төгс-Ухаан даргад хандаж шүүгчийн захирамжийн дагуу хавсаргаж өгөх хүсэлт гарсан. Тэр дарга хавсаргасан гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар хэрэгт хавсаргаагүй байна. Өнөөдөр үүнийг заавал мэдэх хэрэгтэй. Өмнө нь хэлье гэхээр мөрдөн байцаалтын нууц гээд надаар гарын үсэг зуруулаад энэ талаар ямар нэгэн байдлаар мэдээлэх боломжгүй байсан зүйл бий. Амар Амгалан 2 төслийг дуусгах гэхэд зээлийн санхүүжилтээр авсан 1.900.000.000 төгрөг байхгүй болчихсон. Би банк дээр очоод Түвдэндорж гэх захиралтай уулзсан. Манай банканд байсан мөнгө байхгүй болчихлоо ямар учраас байхгүй болсон юм. Бид нарт бас шаардлагатай байна гэхэд Бүтэд захирлын нэг компаниа байдаг юм. Манай хувьцаа эзэмшигч байгаа юм. Энэ компани уул уурхайн тоног төхөөрөмж яаралтай авах шаардлагатай болоод танай мөнгийг хэрэглэчихлээ уучлаарай та нар 1.100.000.000 төгрөгөө хэрэглээд явж бай. Энэ мөнгийг чинь дуусахаас өмнө үлдсэн санхүүжилтийг чинь өгье гэж хэлсэн. Бид нар тэр үед итгээд хэрэглээгүй 1.900.000.000 төгрөгийнхөө хүүг төлж байсан. Чингис хаан банкнаас Амар Амгалан 2 төслийг санхүүжүүлэх мөнгө орж ирэхгүй болохоор эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан. Манай мөнгийг хэрэглээд байхгүй болчихлоо. Бид нар төслөө дуусгаж чадахгүй байна гэсэн. Үүнээс гэрч нарын мэдүүлгүүд өгөгдсөн байдаг. Тухайн өдрийн теллер хийсэн Батцэцэгийн мэдүүлэг байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Гүрсоронз өөрөө ирээд зарлагын гүйлгээ хийгээд орлогын гүйлгээ хийгээд явсан гэдэг. Хэрэгт авагдсан материалаар уг 1.900.000.000 төгрөгийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Нүүдэлчин групп рүү шилжүүлсэн гэдэг. Үүнтэй Батцэцэг теллерийн мэдүүлэг таарахгүй байна. Нөгөө талаар энэ хэргийг 03 дугаар сарын 30-ны өдөр хаасан тогтоол хэрэгт авагдсан. Хэрэгт хавсаргагдсан тогтоол нь шинжээчийн дүгнэлттэйгээ зөрдөг. Батцэцэг теллерийн мэдүүлэгтэй таардаг гэсэн үг. Дараагаар нь гүйцэтгэх захирал Сандагдоржийн мэдүүлэг байдаг. Түүний мэдүүлэг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Гүрсоронз захирал өөрөө ирээд зарлагын гүйлгээ хийгээд мөнгөө бэлнээр аваад явсан. Нүүдэлчин групп рүү орлого хийгээгүй гээд Батцэцэгээс өөр мэдүүлэг болоод явчихдаг. Манай компанийн мөнгийг авч ашигласан гэх Эрдэнэс хүнс компанийн захирал О.Амгаланбаяр гэх хүний мэдүүлэг байдаг. Тэр хүний мэдүүлэгт 99111144 гэсэн дугаараас Нүүдэлчин группийн захирал Бүтэд залгаад худалдаа хөгжлийн зээлээ төлөх мөнгөө Чингис хаан банк дээр яаралтай очоод орлогодуулаад ав гэж хэлсэн. Намайг очиход уг теллер гүйлгээг мэдэж байсан бөгөөд шууд хийж өгсөн. Би Гүрсоронз гэх хүнийг танихгүй бөгөөд миний өмнө их хэмжээний мөнгө бэлнээр авч явсан хүн байхгүй гэх хариулт өгсөн байдаг. Энэ хэрэг явсаар байгаад Монгол Банкны хоёр шинжээчийн гэрчийн мэдүүлэг байдаг. Тухайн мэдүүлэгт Гүрсоронз захирлын гарын үсэг, тамга мөн байна гэхдээ энэ шилжүүлгийн баримт гэсэн байна. Шилжүүлгийн баримт гэдгээр зарлагын баримт гарах боломжгүй гээд эхний шинжээч дүгнэсэн байдаг. Хоёрдугаар шинжээч нь яг дээд талыг дурдаад дахиад нэмээд шилжүүлж байгаа талын бүрдүүлбэр бүрэн байна. Шилжүүлж авч байгаа талын бүрдүүлбэр хоосон байна. Бүрдүүлбэр дутуу буюу Чингис хаан банкны 679590004881 дугаартай төлбөрийн баримтаар гүйлгээ хийх ёсгүй гэж гарсан байгаа юм. Хэргийн харьяаллаар Авлигатай Тэмцэх Газарт шилжсэн. Авлигатай Тэмцэх Газраас шалгаад 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Чингис хаан банканд 1.900.000.000 төгрөг бэлнээр байгаагүй нь тогтоогдсон. Шилжүүлэг хийсэн гээд байхад шилжүүлэг хийгдээгүй болчихдог. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад Нийслэлийн Прокурорын газрын прокурор Долгион эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хаасан. Бид нар холбогдох мөрдөгч, прокурорыг Авлигатай Тэмцэх Газар хандаж шалгуулж байна. Нэг өдөр үр дүн нь гарна гэж найдаж байна. Гэрч Батцэцэгийн мэдүүлгийг дахин дурдахад Гүрсоронз захирал өөрөө ирээд зарлагын гүйлгээ хийгээд орлогын гүйлгээ хийсэн гэдэг. Би очоод орлогын гүйлгээ хийсэн баримтаа үзье гэж хэлдэг. Чингис хаан банк миний мөнгийг завшаад хэрэглэсэн учраас тийм баримт байхгүй. Ийм баримт байхгүй 1.900.000.000 төгрөгөөр манай компанийг хохироогоод энэ олон хүмүүсийг байр сууцанд орох боломжгүй болгосон банкийг тухайн үед хяналтын прокурор байсан Гантулгабат нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод явж байгаа юм. Чингис хаан банктай холбоотой хэрэг 3 дугаар сарын 30 өдөр хаагдсан байдаг. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг 1 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Тэнд хэрэг хаагдаагүй байхад энд Чингис хаан банкийг Гантулгабат иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод явж байгаа нь өөрөө Чингис хаан банканд давуу байдал олгосон хэрэг гэж үзэж байна. Ингээд Гурван Марал констракшн, Нарны хүү Сарны охин компани зээл байхгүй болоод төслөө дуусгаж чадахгүй зогссон. Бид нар хичээж бариад 7 давхар хүртлээ барьсан байна. Үүнийг зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх зүйл байхгүй гэж үзэж байна. Чингис хаан банк дээр 3.000.000.000 төгрөгийн зээлтэй гээд Монгол Банкны мэдээллийн санд орчихсон. Өөр банкнаас зээл аваад төслөө эхэлье гэхээр Монгол Банкны мэдээллийн санд зээлтэй байна. Энэ асуудлаа шийдэж ирэхгүй бол зээл өгөх боломжгүй байна гээд одоо болтол зээл авах боломжоор хангаагүй ирсэн. Чингис хаан банкны хэргийг Нийслэлийн Прокурорын Газраас хаасан тогтоол гарснаас хойш Улсын Ерөнхий Прокурорын газраас хаасан тогтоол байхгүй. Гэтэл манай компанийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хааж Чингис хаан банкийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосонд гомдолтой байна. Улсын Ерөнхий Прокурорын газраас энэ хэргийг эрүүгийн хэрэг биш гэж тогтоол гарсан ч манай компанийн зүгээс Чингис хаан банкны буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилж шударга ёсыг тогтоолгох болно. Чингис хаан банк шүүгдэгч нартай зээлийн гэрээ байгуулсан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин Гурван Марал констракшнтай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд санхүүжилт олгосон эсэх нь одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Гэтэл Гурван Марал констракшн эрүүгийн хэргийн оролцогч биш байх тул тус компаниас нэхэмжилж байгааг эрүүгийн хэргийн нэхэмжлэлээс хасуулах хүсэлтэй байна. Хариуцагчаар татах дээр шүүгч хэрэгт хамааралгүй учраас хариуцагчаар татах боломжгүй байна гэсэн байгаа юм. Амар Амгалан 2 төслийн санхүүжилт зогссон. Амар Амгалан 3 төсөл дээр татварын зөрүүтэй байдлаас болж зогссон. Худалдах худалдан авах гэрээний алдаанаас болж зогссон. Шаардлагатай бол намайг зогсоогоод нотлох баримт үзэж болно. Би итгэхээргүй юм ярьж байж магадаггүй. Амар Амгалан 3 төсөл дээр Өргөн Хүрээ компанийн орон сууцны барилгын техникийн нөхцөлийн хүлээн зөвшөөрөгдсөн архитектур төлөвлөлтийн даалгавар авсан гэдэг нь Тод үнэлгээ компанийн зүгээс үнэлсэн үнэлгээ хавтаст хэрэгт авагдсан байна. Гурван Марал констракшны захирал Батбаяр нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж татварын зөрүүтэй нөхцөл байдал үүсгэснээр Амар Амгалан 3 төсөл зогссон юм. Учир нь Д.Батбаяр захирал нь Нүүдэлчин групптэй худалдах худалдан авах гэрээ хийх үедээ нэг газар дээр гурван өөр үнийн дүнтэй гэрээ хийсэн байдаг. 1.300.000.000 төгрөгөөр нэг, 299.000.000 төгрөгөөр нэг, 10.000.000 төгрөгөөр нэг байгаа юм. Үүнээс болж Амар Амгалан 3 төсөл зогссон. Гэхдээ яагаад Нүүдэлчин группэд давуу байдал олгосон бэ гэдгийг одоо болтол ойлгохгүй байгаа юм. Тухайн газар худалдан авах гэрээний өмнө газрыг Баянзүрх газрын алба Баянзүрх дүүрэгтэй нийлүүлж хийсэн газар дүгнэсэн акт байдаг. Энэ актын доор Нүүдэлчин группийн захирал Батбаяр гэх хүн байдаг. Энэ хүн өөрөө гарын үсэг зурсан. Гурван өөр гэрээ Нүүдэлчин групптэй хийгээд буцаад газар Гурван Марал констракшнд ирэхэд Батбаяр нь Гурван Марал констракшны захирал болоод ороод ирсэн. Энэ асуудлыг чадах чинээгээрээ шийдэж өгье гээд Нүүдэлчин группийн захирал Шүхэртийн Бүтэд дээр очиж уулзсан. Очиж уулзахад ийм юм болсон юм. Үүнийгээ татвараас нуугдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Энэ тухай “Нүүдэлчин групп”-ийн ерөнхий нягтлан бодох Хишигтогтох гэх хүний гэрчийн мэдүүлэг байдаг. Бид нар татвараас нуун далдалсан нь үнэн. Тухайн үед танай компанитай тохиролцсон гэж үзээд энэ гэрээг хийсэн гэж хэлдэг. Би хэзээ ч өөртөө алдаатай гүйлгээ хийгээдэх гэж Батбаярт хэлэхгүй. Мөн өндөр дүнтэй гэрээ хийхийн тулд төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Миний зүгээс тэгж өгсөн зөвшөөрөл байхгүй. Шүхэртийн Бүтэд захирал ийм болсон юм чинь танайхаас Амар Амгалан 3 төсөл дээр хийгдсэн 2.889.000.000 төгрөгийг танайх руу эргүүлж өгье гэхдээ 989.000.000 төгрөгийн үнийн дүн дээр харилцана тохиролцоод тухайн газар дээр хийгдсэн ажиллагааг үнэлье гэсэн юм. Энэ үнэлэгдвэл үүнийг танайх руу шилжүүлнэ гэсэн боловч одоо болтол хариу байхгүй. Амар Амгалан 3 төсөл дээр захиалсан захиалагч нарынхаа мөнгийг ч өгч чадахгүй, Нүүдэлчин группээс авлагаа авч чадахгүй Амар Амгалан 2, 3 гэсэн төсөл зогссон. Төсөл зогссонтой холбогдуулан хүмүүсийн яриад байгаа шиг нууж хааж зугтсан зүйл байхгүй. Харин ч МН25 телевизийн байранд цуглуулж байгаад хэвлэлийн бага хурал хийгээд төсөл ийм ийм шалтгааны улмаас зогссон. Нүүдэлчин группээс мөнгө орж ирэх юм байна. Харилцан тохиролцсон. График гаргая. Нүүдэлчин группээс нэг дор учиргүй хэдэн тэрбум төгрөг ороод ирэхгүй байх графикийн дагуу мөнгийг чинь өгье гээд график гаргасан нь үнэн. Яаж ийж байгаад эдгээр хүмүүсийн төлбөрийг өгье гэж бодож байсан. Би Батбаяр, Чинчулуун нарт төрсөн дүү шигээ хандаж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд ийм хачин зүйл яриад зогсож байна гэж үнэхээр бодсонгүй. Маш хүнд байна. Төсөл зогссонтой холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа өөрөө шударга бус эхэлсэн. Чингис хаан банкны хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад байхад намайг анх удаа Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс холбогдож Номин-Эрдэнэ гэх захиалагчийн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна гэсэн. Тийм нэртэй захиалагч манай компанид байгаагүй учраас орон сууц захиалгын тоотоор хайхад Шийлэгдамбын Батсайхан гэх захиалагч гарч ирсэн. Уг хүн нь Номин-Эрдэнийн гэр бүлийн хүн болж таарсан. Гэрээний оролцогч биш хүнийг хохирогчоор тогтоож намайг хүчээр яллагдагчаар татсаныг санаатай бий болгосон нөхцөл байдал гэж үзэж байна. Учир гэрийн үндсэн захиалагч Шийлэгдамбын Батсайхан нь цагдаагийн албан хаагч байсан төдийгүй эхнэр Номин-Эрдэнийн гомдлоор яллагдагчаар татаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад хүргэсэн байдаг. Гэтэл Шийлэгдамбын Батсайхан гэх хүн нь өөрөө гэрээ цуцлах хүсэлтээ иргэний шүүхэд гаргаад шийдвэрлүүлээд явсан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед эвлэрээд төлбөрийн график гаргаад явж байхад иргэний шүүхээр нийтдээ 131 хэрэг шийдэгдээд байгаа учраас иргэний хэрэг гэж хараад байгаа юм. Төлбөрөө өгөөд явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга Цогтбаатар Иргэний хэргийн шүүхэд хандсан захиалагч нарыг хохирогчоор тогтоож эрүүгийн хэргийн журмаар шийдэх гэж байгаа. Нэхэмжлэл гардаж авахгүй байх тухай албан бичгийг Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүх рүү явуулсан байдаг. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй иргэний асуудлыг Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхээс шийдэж болох уу гээд лавлагаа нь явуулахаар энэ хүн нь одоогоор хохирогчоор тогтоогдоогүй боловч цаашид зайлшгүй хохирогчоор тогтоож мэдүүлэг авах шаардлагатай тул иргэний хэргийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэх хариуг явуулсан байдаг. Харин мөрдөн шалгах ажиллагаа дуусаад харьяаллын дагуу залилах гэмт хэрэгт шилжсэний дараа 8 гаруй хүн дээр нөхцөл байдал өөр болсон. Тухайн үед Цогтбаатар шиг хариу очихоо болиод уг хүн нь Нарны хүү Сарны охин компанийн Гүрсоронзтой холбогдох хэргийн оролцогч биш тул Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Шүүхээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх бичиг гардаг болсон. Цогтбаатар дарга дээрээс анхнаасаа ийм бичиг гараад явдаг байсан бол өнөөдөр хэрэг байдал ийм болохгүй байсан гэж бодож байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед өөр дүүргүүд дээр гаргасан гомдлууд байдаг. Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн хяналтын прокурорын шийдвэр нь эрүүгийн гэмт хэрэг биш гээд хаасан байхад Баянзүрх дүүргийн прокурор дээр эрүүгийн хэрэг гээд нээчихсэн. Үүний эрх зүйн хувьд аль нь дээр доороо орохыг мэдэхгүй байна. Мөн Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн ажилтан Мөнхшүр Баянзүрх Дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан хошууч Баяр-Эрдэнэ нар нь 800 гаруй хохирогчтой онц их хэмжээний хохиролтой залилангийн гэмт хэрэг илрүүллээ гэж нэр ус компанитай минь зарласан. Худал мэдээлэл зарласан. Нийтдээ 547 захиалагч байсан байна. 130 нь иргэний хэргийн журмаар шийдэгдсэн. Үлдсэн хүмүүс нь байж байгаа гэж ойлгож байна. Ийм мэдээлэл тарснаас болж урьдчилгаа төлбөрөө авч чадаагүй, гэрээ цуцлагдсан цуцлагдаагүй бүхий л хохирогч нар цагдаагийн байгууллагад хандаж гомдлоо гаргах болсон. Энэ үед Баянзүрх Дүүргийн цагдаагийн мөрдөгч Гантулга нь манай гэрийн хаягийг захиалагч нарт зааж өгснөөс болж гэр бүлийн хүмүүсийн минь аюулгүй байдалд ноцтой аюул учирсан. Энэ хүн та нар Гүрсоронзоос очоод өөрөө мөнгөө ав гээд захиалагч нарт утсыг нь минь өгөөд явуулсан байдаг. Гэрийн минь гадаа баахан олон хүн ирэхээр нь би айсандаа Хан-Уул дүүргийн цагдаа руу ярьсан. Хан-Уул дүүргийн цагдаагаас ирээд тодорхойлолт авахад мөрдөгч Гантулга гэх хүн таны дугаарыг өгсөн учраас танаас мөнгөө авах гээд энд хүрээд ирлээ гээд гэрт маань ирсэн байдаг. Тухайн мөрдөгч намайг гадагшаагаа явуулахгүй гээд хилийн хориг тавина гээд миний гадаад паспортыг авсан байдаг. Хоёроос гурван улсын визтэй байсан. Одоо хэрэгт миний гадаад паспорт байхгүй байна. Өнөөдрийг хүртэл намайг гурван удаа цагдан хорьсон. Анх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдан хорьсон. Тухайн үеийн прокурор прокурорын дуудсан цагт ирээгүй гээд хорьсон. Хавтаст хэрэгт намайг дуудсан прокурорын дуудах хуудас байдаггүй. Өмгөөлөгч маань тэрийг үндэслэж гаргасан байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цагдан хорьсон байдаг. Гэрч Батсүх Ургамал гэх хүмүүсийг дарамталлаа гээд 05 дугаар сар хүртэл хорьсон. Одоо тийм нэртэй хохирогч энэ хэрэгт алга байна. Би үүнийг ойлгохгүй байна. Хилсээр ингээд гурван удаа хорьж байгаа юм. Захиалагч Оюун гэдэг хүн гурван жилийн хугацаанд нэг ч удаа хорьсонгүй. Наад хүн чинь тавиас жаран хүн тогтмол цуглуулж иргэний хэргээр явахгүй юм бол мөнгийг чинь өгөхгүй гэдэг, шинжээчид нөлөөлсөн. Одоо цагдан хориулъя гээд хориулсан. Энэ тухай 2020 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд мөрдөн байцаах албаны мөрдөгч Тэмүүжин илтгэл цагдан хорих тухай саналд авагдсан байдаг. Мөрдөгч намайг Гүрсоронз гэх хүн дарамталдаг. Шинжээчид нөлөөлсөн байна. Энэ хүнийг цагдан хориулъя гээд санал гаргаад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр прокуророос гаргасан саналын дагуу цагдан хорих хурал явагдсан. Уг хурлын дагуу мөрдөгч, прокуророос гаргасан саналыг шүүх хүлээж авахгүй гэж шийдвэр гаргасан. Шинжээч, гэрч, хохирогчид нөлөөлсөн эсэх нь тогтоогдоогүй үндэслэлээр үргэлжлүүлэн хориод байгааг эсэргүүцэж байна. Намайг 461 дүгээр ангид хоригдож байхад 2020 оны хавар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Мөнх-Эрдэнэ Мүүр аудитыг томилсон тухай 0720 албан бичгээр мэдээлэл авах тухай бичиг явуулсан гэх боловч надад тийм бичгийг огт танилцуулж байгаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр уг Мүүр аудитын газраас Мөнх-Эрдэнэ мөрдөгчөөр явуулсан албан бичиг байхгүй байсан. Сая нөхөгдөөд ороод ирсэн байна. Хаанаас яаж орж ирснийг мэдэхгүй байна. Хэрэв Мүүр аудитын газраас нэмэлтээр баримт бичиг шаардлагатай байсан юм бол манай компани руу ирүүлсэн албан бичиг, хүсэлт хэрэгт хавсаргагдаагүй байдаг. Тухайн үед бий 461 дүгээр ангид хоригдож байсан. 461 дүгээр ангид хоригдож байхад Мөнх-Эрдэнийн надаас ирж авсан байцаалтад ч энэ талаар дурдсан байцаалт тайлбар алга байна. Харин ч Мөнх-Эрдэнэ байцаагч над дээр ирээд чи Чингис хаан банканд гарсан гомдлоо татаад авчих. Тэгэх юм бол чиний хэрэг угаасаа иргэний хэрэг юм чинь би энүүгээр чинь шийдээд өгнө гэсэн байдаг. Мөрдөн байцаах өрөөнд болсон учраас энэ аудио бичлэгийг нь өмгөөлөгчөөрөө дамжуулж хэрэгт хавсаргуулъя гэсэн хүсэлтийг гаргаад байгаа юм. Шүүх шинжилгээ томилсон талаар надад мэдэгдэж байгаагүй. Тэмүүжин байцаагч нэг өдөр дуудаад гарын үсэг зур гэж хэлсэн. Юун дээр вэ гэхэд шүүх шинжилгээний дүгнэлттэйгээ танилцсан гэсэн. Би өмгөөлөгчөөс ийм юм байдаг юм уу гэж асуухад томилсон тогтоол байх ёстой. Тэгж байж шинжээч гарах ёстой гэж хэлсэн. Би томилсон тогтоолтой танилцаагүй байж дүгнэлттэйгээ танилцахгүй юм байна шүү дээ гэхэд чамайг энэ дээр гарын үсэг зурахгүй бол би хорино. Хуурамчаар материал бүрдүүлж байгаад хорино шүү гэж хэлж байсан. Шүүх шинжилгээний дүгнэлт, томилсон тогтоолыг гаргаж ирээд үзвэл адилхан балаар нэг өдөр гарын үсэг зурсан байгаа юм. Эрүүгийн хэргийн хохирогчоор захиалагч нарыг хүчээр тогтоогдчихоод гомдлоо татаж авъя гээд очихоор тийм асуудал байхгүй гээд буцааж байсан тайлбар манай компани дээр ирсэн байна. Үүнийг нотариатаар баталгаажуулсан. Мөнх-Эрдэнэ Амар Амгалан 1 төсөл эхлэхээс өмнө манайд жилийн таван хувийн хүүтэйгээр орсон айлууд байсан. Манай компаниас машин аваад явж байсан хүмүүстэй холбогдоод наад компани чинь дампуурах гэж байна. Мөнгө идээд уусан байна. Зээлээ битгий төлөөрэй гээд яриад явсан байгаа юм. Энэ талаар холбоотой материалуудыг манай компанийн харилцагч хүмүүс ирүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 2017 оны 11 сараас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх дансны хуулгыг хавсаргалаа. 2018 оны тайланг орууллаа гэсэн байдаг. Шинжээч дүгнэлт хийхдээ. Тэгснээ арын хуудас дээр 2020 оны тайлан дээр хөндлөнгийн эрх бүхий байгууллагын аудитын дүгнэлт гараагүй байх тул шүүх шинжилгээнд дүгнэлт хийх боломжгүй гэсэн байгаа юм. 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх дансны хуулгыг хавсаргасан юм бол шүүх шинжилгээний дүгнэлт бүхэлдээ буруу байгаа юм. Хөндлөнгийн аудит хийгдээгүй материал дээр шүүх шинжилгээ дүгнэлт хийсэн байна. Шүүх шинжилгээний дүгнэлтэд 2018 оны тайланг хавсаргасан гэсэн байна. 2020 оны тайланг эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй гээд буцаасан байна. Гэтэл 2019 оны компаниас ирүүлсэн тайлан байхгүй байна. Хаачсан нь мэдэгдэхгүй байна. Мөрдөн байцаах албанд өгсөн. Мөрдөн байцаах алба нь шүүх шинжилгээнд өгөөгүй юу эсхүл шүүх шинжилгээ нь авсныгаа хэрэглээгүй хаясан юм уу мэдэгдэхгүй бүтэн оны тайлан байхгүй. Гаргасан тайлан нь эрх бүхий байгууллагын аудитын дүгнэлт хийгдээгүй тайлан дээр хийгдсэн байсан. Эрх бүхий байгууллагын хөдлөнгийн аудитын дүгнэлт хийгдээгүй гэсэн дээр мөрдөгч Тэмүүжин Уваа-Уул гэх аудитаар дүгнэлт хийлгэхээр тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх Нарны хүү Сарны Охин компани, Гурван Марал констракшны санхүү тайланд дүгнэлт хийж өгнө үү гээд асуултууд тавьсан байдаг. Уг тогтоолд асуулт нь ихсэхээр 2020 оны гээд бүтнээр нь асуугаад явсан байдаг. Томилсон тогтоол дээр 6 сар гэсэн хэр нь асуулт дээрээ 2020 он гээд бүтэн болоод байгаа юм. Ингэхээр тухайн аудит дүгнэлт хийх боломжгүй болж байгаа юм. 2020 оны 05 дугаар сар хүртэлх материал нь шүүх шинжилгээний хүрээлэнд байдаг. 06 дугаар сарын 01-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлхийг чи хий гэсэн хэр нь 2020 оны асуулт тавьсан байдаг. Тэгсэн хэр нь 05 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны хэсгийг хаана ч томилоогүй үлдээсэн байдаг. Ингэснээр урьдчилсан хэлэлцүүлэг дээрээс гарсан шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн. 2020 оны тайланд аудит хий гэсэн болохоос биш дундуур нь гурав хуваа гэсэн зүйл байхгүй. Амар Амгалан 1, 2, 3 хотхоны 673 захиалагчаас 14.812.711.000 төгрөгийн татан төвлөрүүлсэн гэдэг. Үүнээс Амар Амгалан 2, 3 хотхоноос татан төвлөрүүлсэн мөнгийг 8.606.727.000 төгрөг гэсэн байна. Үүнээс хасаад үзэхээр Амар Амгалан 1-ийн захиалга 6.256.000.984 төгрөг болж таарч байгаа юм. Гэтэл шүүх шинжилгээний өөрийнх нь гарсан дүгнэлтэд Амар Амгалан 1-ээс татан төвлөрүүлсэн мөнгийг 2б хүснэгтэд 481.000.070 төгрөг гэж бичсэн байна. Зөрүү 5.000.800.000 төгрөг ямар гэдэг нь ойлгомжгүй. Мүүр аудитын дүгнэлтийг зөв гээд шүүх шинжилгээ ажилсан. Гэтэл Мүүр аудитаас Амар Амгалан 1 хотхонд татан төвлөрүүлсэн мөнгийг 1.215.000.000 төгрөг гэсэн байгаа юм. Зөрүү 732.000.000 төгрөг нь хаанаас гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй. Мүүр аудитын газраас бусад хотхоноос авсан захиалгыг 385.344.627 төгрөг гэсэн байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүн нь 664.592.000 гэсэн буюу зөрүү 292.248.000 төгрөг нь тодорхойгүй. Шинжээч Балхжавын Мөнхцэцэгийн мэдүүлэгт Алтай хотхон, Чухаг хотхон, офицер таун хотхонуудаас 33 иргэнээс 1.564.723.243 төгрөгийг төвлөрүүлсэн байна гэсэн байгаа юм. Үүнээс алтай хотхоны 105.716.000, офицер таун хотхоны 356.309.166 төгрөгийг хасвал Чухаг хотхоны 16 иргэнээс 1.102.698.243 төгрөг шүүх шинжилгээнээс гарсан дүн болж таарч байгаа юм. Асуулт 12 дээр Чухаг хотхоноос хэдэн төгрөгийн захиалга авсан бэ гэхэд 21 иргэнээс 2.171.430.077 төгрөг гээд нэг газраас гаргасан дүгнэлт хоорондоо 1.000.000.000 төгрөгөөр зөрчихдөг. Ахиад энэ асуулт хүснэгт 12 дээр Чухаг хотхоноос 16 иргэнээс 1.176.722.000 төгрөг гээд нэг шүүх шинжилгээнээс гаргасан дүн нь гурван өөр дүн болчихдог. Үүний аль нэг нь Мүүр гэх аудитын дүгнэлттэй таарах болов уу гэхээр Мүүрийн дүгнэлт нь 16 иргэнээс 1.080.490.956 төгрөг гээд гараад явчихсан. Мүүр аудитын газраас Чингис хаан банктай холбоотойгоор 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1.900.000.000 төгрөгийг Чингис хаан банкны данснаас газрын төлбөр гэдэг утгаар зарлагдсан гэж байгаа юм. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 1.900.000.000 төгрөгийг Нүүдэлчин групп рүү шилжүүлсэн гээд байгаа юм. Тэгэхээр энэ хоёр газар хоёулаа худал дүгнэлт гаргасан байгаа юм. Эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс холбогдох материалаа журмаар өөрсдөө аваад гаргасан бол ийм гүйлгээний баримт байгаа боловч тухайн үедээ ийм мөнгө хийгдээгүй байна гэх дүгнэлт гарах ёстой байсан. Авлигатай Тэмцэх Газрын дүгнэлтээр 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 1.900.000.000 төгрөг Чингис хаан банканд байгаагүй нь тогтоосон. Мүүр аудитын дүгнэлтээр Вайс энд Си компани руу мөнгө шилжүүлсэн гэж байгаа юм. 110.000.000 төгрөгөөр нэг удаа, 45.404.000 төгрөгөөр нэг удаа гээд хоёр гүйлгээ гарсан. Манай компаниас ийм компани гүйлгээ хийдгээгүй учраас худал баримт үүсгэсэн гэдгийг өөрсдөө гүйлгээний баримтаараа нотолсон. Мөнгөн дүнгээр нь хайгаад үзэхээр уг гүйлгээний баримт нь Төйм электрик гэх компани руу шилжүүлсэн болж таарсан. Мүүр аудитын газар өөрсдөө зохиомлоор Вайс айнд Си гэдэг компани руу мөнгө шилжүүлсэн болгож гаргасан байна. Түүм электрик гэдэг компани нь ямар компани юм бэ гээд үзэхээр шүүгдэгч Батбаярын гэр бүлийн компани болж таарсан. 150.000.000 төгрөгөөс 160.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа юм. Тэгсэн хэр нь Түүм электрик гэдэг компани нь Мүйр дээр байхгүй юм бол шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт дээр байгаа юм болов уу гээд харахаар байдаггүй. Гүйлгээ шилжүүлсэн баримтууд дээр Түүм электрик компанийг хаясан байгаа юм. Би шүүх шинжилгээнд биш Батбаяр нөлөөлдөг мэт харагдаж байгаа юм. Ямар шалтгаанаар ингэж гарсныг ойлгохгүй байна. Батбаяр манай компанид байхдаа цахилгааны гэрээ хийнэ гэж тухайн мөнгөний гэрээг хийсэн байдаг. Тэгсэн хэр нь энэ хүн өөрөө цахилгааны ажил хийгээгүй ажлаа хаяад явсан гэдгийн та бүхэн сонссон. Батбаярын баримтууд дундаас Вайс айнд Си, Түүм электрик гэдэг чиглэлээр цахилгааны баримтаар өөрийн авсан мөнгөнөөс хаасан байвал энэ хүчингүй баримт юм. Амар Амгалан 2, 3 дээр цахилгааны ажил хийгдээгүй. Намайг компаниас 4.600.000.000 төгрөг аваад 2.000.000.000 төгрөг буцааж хийгээд 2.600.000.000 төгрөгийг хийгээгүй байна гэж хэлсэн. 2019 он 2020 оны тайланг оруулаагүй учраас аргагүй юм. 2019 он 2020 оны тайланг харахаар 5.493.236.242 буюу компаниас авсан мөнгөнөөсөө илүү мөнгө хийсэн. Надад авч идээд байх шаардлага байхгүй. Компаниас орлогдсон мөнгөөрөө бизнесийн үйл ажиллагаа дэлгэрүүлсэн гэж яриад байна. Зардлуудыг дурдвал Амар Амгалан 1 хотхонд 5.500.000.000 төгрөг гаруй, Амар Амгалан 2 хотхоны 1 дүгээр байранд 3.713.000.000 төгрөг, Амар Амгалан 2 хотхоны 3 дугаар байранд 1.659.000.000 төгрөг, Амар Амгалан 3 хотхоны 1 дүгээр байранд 2.889.000.000 төгрөг нийтдээ 14.000.000.000 орчим төгрөг зарцуулсан байна. Хэрэгт холбогдолтой материал юм. Бид нар захиалагч нараас 8.600.000.000 төгрөг авсан гэж байгаа юм. Энэ дүн бол 2019 он, 2020 оны тайланд ороогүй дүн юм. Тод үнэлгээ одоогийн шүүхийн шинжилгээний дүгнэлтийг харвал энэ дүн гарч ирэх юм. Бусад хотхонууд байгаа. Офицер таун хотхонд 12 байр, Жаргалант налайх хотхонд 7 байр, Шинэ налайх хотхонд 12 байр, Баянголд 1 байр, нисэхэд 1 байр, Баянзүрхэд 2 байр, Сүхбаатар 2 байр, Чухаг хотхонд 397.672.000 төгрөг гээд нийтдээ бусад хотхоноос 3.648.000.000 төгрөг зарцуулсан байна. Энэ хугацаанд автомашин худалдан авахад 1.362.666.530 төгрөг зарцуулсан байна. Удирдлагын зардалд 2017 оноос 2020 он хүртэл 1.515.000.000 төгрөг зарцуулсан. Шүүхийн журмаар явж байгаа 400.000.000 гаруй төгрөг байгаа юм. Нийтдээ 4.209.000.000 төгрөгийн буцаалт өгсөн байдаг. Одоо шүүхэд баталгаажуулахаар 3.913.000.000 төгрөгийн баримтыг хүлээлгэж өгсөн. 2017 оны 11 дүгээр сараас 2020 он хүртэл тус компани 23.906.813.000 төгрөгийн үйл ажиллагаа төлбөр зарцуулсан байна. Манай компани Чингис хаан банкнаас болж санхүүжилт нь зогссон болохоос биш бусад хүн амьтны мөнгийг аваад хууран мэхлэх үйл ажиллагаа явуулаад байх шаардлага байхгүй. Энэ дундаа миний бие үндэслэлгүйгээр хоригдож байгаад 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр суллагдсан. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл миний бие даалтад байх хугацаандаа 1.982.811.223 төгрөгийн буцаалт өгсөн. Иргэний хариуцагч гээд хоёр компани явж байгаа юм. Женерал Тек компанийн асуудал байнга яригддаг. 20 айлын захиалга авсан. Үнээс 16-д нь захиалга авсан байна. Үүний мөнгийг идэж уусан гээд байдаг. Тийм зүйл байхгүй. 397.000.000 төгрөгийг Женерал Тек компани руу бараа материал авах гээд шилжүүлээд түүндээ 4 хүн амьдарч байна. Үйлдсэн 400.000.000 төгрөгийг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжилж байгаа юм. Хоёроос гурван хүний байрыг өгөөд хохирлоо барагдуулсан. Үүнийг албаар эрүүгийн хэрэг болгож байна гэж дүгнэж байна. Хавтаст хэрэгт хохирогчоор тогтоохдоо захиалагч Бурмааг 205.000.000 төгрөгийн хохиролтой гэж оруулж ирсэн байгаа юм. Гэтэл манай компани Женерал Тек компанитай хийсэн гэрээн дээр уг байр нь 236.000.000 төгрөгийн байр байдаг. Өөрөөр хэлбэр манайд өглөгтэй хүнийг хохирогчоор тогтооно гэдэг нь Баянзүрх Дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн байцаагч нарын хийж байгаа ажил гэж үзэж байна. Энэ хүн манайд өглөгтэй юм чинь иргэний хариуцагчаар татаад явах ёстой. Гэхдээ би үндсэн хэргээ иргэний хэрэг гэж үзэж байгаа учраас Бурмааг иргэний хариуцагч болгож өгөөч гэсэн хүсэлт гаргаагүй. Оргил зуурмаг гэх компани байдаг. Энэ компаниас манайх 22 айлын орон сууцыг жилийн 5 хувийн хүүтэйгээр зарахаар 1.722.000.000 төгрөгөөр бартерлаж авсан байдаг. 17 айл жигдлээд явж байтал сүүлийн 5 айл дээрээ явуулж чадаагүй зогссон үнэн. Яллах дүгнэлтэд Оргил зуурмаг компанид шилжээгүй байхад уг байрыг зарсан гэдэг. Шилжих эрх нь бүрдсэн байсан юм. Оргил зуурмаг компаниас Тайгам алтай компани руу уг 5 айлын орон сууц авах бетоноо 100 хувь нийлүүлсэн байсан. Тэгтэл Тайгам алтай компани өгөөгүй. Одоо энэ 5 айлын асуудлаар Оргил зуурмаг компани Тайгам алтай компанийг Баянгол Дүүргийн Шүүхэд өгөөд явж байна. Тухайн үед манай компани бас санхүүгийн байдал муу байсан. Түүнээс биш дундаас нь аваад идээд уугаад завшсан зүйл байхгүй. Оргил зуурмаг компани Тайгам алтай компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд бүх зуурмагаа өгсөн учраас энэ байрыг танайх аваад өмнөх 17 байртай шигээ зараарай гээд явж байсан. Ашиглалтад ороогүй байрыг гэрээгээр дамжуулж зарахаас биш ордер гарахыг нь хүлээгээд зардаг зүйлийг Монголын зах зээлээс лав мэдэхгүй байна. Болормаа гэх өмгөөлөгч Амар Амгалан 1 хотхонд 42 хүн байгаа, байхгүй гэх зүйл яриад байдаг. Энэ 43 хүн хавтаст хэрэгт байгаа юм. Өмнөх улсын яллагч нар болох Цэрэнцамж болон Гантулгабат нар мэдэж байсан. Дансны хуулга дээрээс Амар Амгалан 1 хотхоноос энэ 93 айл байрны урьдчилгаа төлсөн гэдгийг харж болно. Энэ бол шинжээчийн дүгнэлтээр гарсан зүйл юм. Хавтаст хэрэгт манай компанийн талаар гарсан банкны дүгнэлт байдаг. Үүн дээр Амар Амгалан 1 хотхон борлуулалтаа 100 хувь хийгдээд орсон байна гэсэн байгаа юм. Тэр 93 айлын эрх ашиг заавал яригдах ёстой гэж үзэж байна. Хохирогч нараас Нийслэлийн мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан гомдол байдаг. Үүн дээр Амар Амгалан 1 хотхоны 93 айлаас орж ирж байгаа төлбөрийг нэг дансанд битүүмжилж өгөөч гэсэн агуулгатай хүсэлт байдаг. Тэгэхээр захиалагч нар хүртэл мэдэж байсан гэсэн үг юм. Мөрдөн байцаах албаны хариултад Нарны хүү Сарны охин компанийн хувийн асуудал тул үүнийг шийдвэрлэх боломжгүй гэсэн тул мөрдөн байцаах алба болон мөрдөгч нар мэдэж байсан гэсэн үг юм. Үнэлгээний асуудал гэж том асуудал байдаг. Хохирол барагдуулалт дээр үнэлгээ буруу хийгдсэн. Амар Амгалан 1 хотхон нийт 5805 метр квадрат талбайтай баригдсан барилга. Үүнийг үнэлэхдээ 5.797.000.000 төгрөг буюу 1 метр квадратыг нь 1.000.000 төгрөгөөр үнэлсэн Улаанбаатар хотод ашиглалтад орсон байрны нэг метр квадратыг 1.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэж байхгүй. Манай хажуу талын барилга 1.900.000.000 төгрөг, ахиад жоохон яваад 2.200.000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Үнэлгээ хийгдээд нийтдээ 8.600.000.000 төгрөгийн хохирол барагдуулна гээд энд байгаа бүх хүмүүс ойлгоод явж байна. Гэтэл 7 давхар хүртлээ баригдсан Тод үнэлгээ компаниас 4.500.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй барилгыг одоо болтол хохирол барагдуулах үнэлгээнд оруулж ирж үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна. Байраа захиалаад хүлээж байгаа хүмүүс байгаа юм. Тэр хүмүүст хадгалаад байгаа юм уу хэнд хадгалаад байгаа юм гэдгийг нь ойлгохгүй байна. Амар Амгалан 1 хотхоны үнэлгээг бодитой хийлгээд Амар Амгалан 2 хотхоны үнэлгээ оруулж ирвэл хохирол барагдуулах үнэлгээ 8.000.000.000 төгрөг биш 20.000.000.000 төгрөг болчих юм. Үнэлгээг зөв хийлгүүлж захиалагч нарын байраа хүлээж байгаа байрандаа орох гэж байгаа захиалгын мөнгөө буцааж авах гэж байгаа бүх хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд хохирлын үнэлгээг зайлшгүй шийдвэрлүүлэх ёстой гэдгийг дурдмаар байна...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Одгэрэл мэдүүлэхдээ: “...Дариймаагийн Одгэрэл миний бие Баянзүрх Дүүргийн Прокурорын Газраас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Одгэрэл нь 2017 оноос эхлэн Гүрсоронз Батбаяр нартай хамтран 456 хохирогчид 8.666.301.580 төгрөгийн хохирол учруулж, байнга үйлдэж, амьдралын эс үүсвэр болгосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэнгүй гэсэн яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2002 оноос эхэлж Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд багш, Капитрон банканд захирлын туслах, Эм-Си-Эс группэд 12 жилийн турш маркетингийн менежерээс хэлээд албан дарга хүртэл албан тушаал дэвшин ажиллаж 2012 оноос Шунхлай группийн дэргэдэх барилга угсралтын Эс Деволопмент компанид борлуулалт маркетинг хариуцсан захирал 2016 оноос Арвайн Үндэс компанид борлуулалт маркетинг хариуцсан захирал зэрэг ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж, ажил албан тушаалын хувьд Монгол Улсын нэр хүндтэй группүүдэд ажиллаж группийн жуух бичиг, худалдааны байгууллагын ойн медаль, Баянзүрх дүүргийн хүндэт иргэн гэх зэрэг гавьяа шагналыг авч ажил үйлсээ улс эх орон болон тухайн байгууллуудаар үнэлүүлж ирсэн. Үүнээс хойш өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийдэж Комфорт Монгол нетворк, Төгсброс компануудыг байгуулан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, улсад тайлан татвараа төлж ирсэн. Энэ компаниуд нь үл хөдлөх хөрөнгө, барилгын сантехник угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Миний хэлсэн зүйлтэй холбогдох бүх материалыг хувийн байдлыг харуулах материалтай хавсаргаж шүүхэд өгсөн. Нарны хүү Сарны охин компаний Гүрсоронз миний дүү боловч бид хоёр бизнесийн хувьд ямар ч холбоо харилцаа байхгүй. Хамтран эрхэлсэн бизнес, Гүрсоронзын эзэмшдэг компанид миний эзэмшдэг хувь байхгүй. 2018 оны 09 дүгээр сард Батбаяр захирал ажилчдаа аваад 3 хоног баяр тэмдэглэнэ гээд Амар Амгалан 1 хотхоныг хаяад явсан. Гүрсоронз ганцаараа шороо, элсээ шигшээд зогсож байсан. Үүнийг олон захиалагч нар мэдэж байгаа юм. Тэр үед очиж уулзахад Батбаяр, Чинчулуун нар найзууд юм. Энэ хоёр компаниас мөнгө завшаад байж магадгүй байна. Би санхүүгийн талаар мэдлэг дутмаг байдаг учраас та манай компанид тодорхой хугацаанд ажиллаад энэ асуудлыг баримттай баттай тогтоож өгөөч гэсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ байгуулж үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилд орсон. Энэ үедээ үйл ажиллагаа хариуцсан захирал гэх тушаал гаргуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу 1.500.000 төгрөгийн цалин авч тэр цалингаасаа нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татвар зэрэг шаардлагатай татваруудыг төлж явж байсан. Энэ баримт бичиг, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг хэрэгт хавсаргуулсан. Би ажилд орсон цагаасаа хойш Гурван Марал констракшн компанийн захирал Батбаяр түүний найз борлуулалтын албан дарга Чинчулуун нар нь компаниас бодитой хөрөнгө мөнгө завшиж байгааг олж тогтоосон. Тухайлбал Чинчулуун нь захиалагч Энхболдоос 10.560.000 төгрөгийг авч захиалагч Энхболд нь 5.000.000 төгрөгийг компанийн дансанд тушааж Энхболд нь 15.60.000 төгрөгийг төлж гэрээ хийсэн гэх Чинчулууны гарын үсэгтэй гэрээ байгуулсан болохыг илрүүлсэн. Энэ талаар Гүрсоронзод мэдэгдэж Чинчулуун Гүрсоронз нар муудалцаж байсан. Дараа нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Батбаяр компанийн данснаас 1.800.000.000 төгрөгийн өөрийн гарын үсгээр авсан байсан бөгөөд үүндээ ямар ч баримт бичиг бүрдүүлж өгөөгүй байсан учраас тодорхой хугацаа өгч яаралтай авсан 1.800.000.000 төгрөгийн баримтыг бүрдүүлж өг эсхүл цагдаагийн байгууллагад хандана гэж хэлсэн. Үүний дагуу Батбаяр нь материал бүрдүүлээд явж байна гэснээ 10 дугаар сарын сүүлээр ажилаа хаяад алга болоод утсаа авахаа больсон. Ажил хаяж явсан учраас 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халах тушаал гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гарган шалгуулсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Батбаяр нь Өлзийбаяр гэх найзынхаа нэрээр 35.000.000 төгрөгийн тоног төхөөрөмж авсан гэх гэрээ хийж, компанид хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч гэрээ баталсан байсан. Гэтэл Өлзийбаяр нь захиалагч, хохирогчийн тоонд орчихсон явж байгаа юм. Энэ хүний өгсөн бичиг баримтын дагуу 35.000.000 төгрөгийн тоног төхөөрөмж авсан гэх ямар ч бичиг баримт байхгүй. Тухайн үедээ Өлзийбаяр болон барилгын хоёр инженертэй хамтран уулзаад бараа материал өгөөгүй учраас гэрээг чинь цуцалж байсан. Энэ гэрээний талаар Батбаяртайгаа учраа ол гээд явуулсан. Батбаярын нэр дээр хоёр гэрээ, Чинчулууны хоёр гэрээ, нягтлан Даваахүүгийн нэр дээр нэг гэрээ, даатгалын менежер Алтанчимэгийн нэр дээр нэг гэрээ гэх мэтээр тухайн үед ажиллаж байсан хүмүүс Батбаяраар гарын үсэг зуруулж өөрсдөдөө 100 хувийн зээлээр байр авах байсныг тухайн үед бүгдийг нь хүчингүй болгож байсан. Намайг ажилд ороод энэ асуудлыг шалгаж байх үед Амар Амгалан 1, 2, 3 дугаар хотхоны барилгын ажил болон борлуулалтын ажил аль хэдийн эхэлчихсэн явж байсан. Тухайлбал борлуулалтын холбогдолтой брошурын хэвлэлтийн ажил үргэлжлэн явагдаж байсан бөгөөд Амар Амгалан 2 хотхоны 1 дүгээр байрны 3 давхрын цутгалт, 2 дугаар байрны газрыг ухаад бэлдээд сууриа хийх гэж байсан. Амар Амгалан 3 хотхоны суурийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Өвөл ажлаа зогсоогоод 3 дугаар сараас үргэлжилнэ гэж төлөвлөгдөж байгаа гээд барилга хариуцсан захирал Батбаяр нь нийт ажилчдын хурал дээр удаа дараа ярьж байсан. Мөн хоёрдугаар хотхоны барилга эхлэхэд бүх бэлэн санхүүжилтээ шийдэж өгөөд энэ өвөлдөө багтаад сууриа хиймээр байна гэж хурал дээр ярьж байсан. Бүх ажилчид оролцож байсан учраас гэрчилнэ гэж үзэж байна. Миний хувьд борлуулалтын ажилд биечлэн оролцож байгаагүй. Амар Амгалан хотхоныг мэдэж холбогдож байсан шалтгаан нь 2018 оны 1 дүгээр сард Гүрсоронз нь Амар Амгалан гээд манайх төсөл эхлүүлсэн. Хүмүүсээс зээлээр газар аваад төлбөрийг нь хувааж төлөх нөхцөлтэй явж байна. Та байр сонирхвол өртгөөр нь байр худалдаж авч болно гэж санал тавьсны дагуу. 2018 оны 02 дугаар сард өөрийн охин Батгэрэлийн нэр дээр Амар Амгалан 2 хотхоны 407 тоотыг захиалж мөнгийг нь 100 хувь төлсөн. Тухайн үед захилга өгөхдөө Чинчулуунтай уулзахад барилгын ажил бүх зүйл бэлэн, зураг төсөл батлагдсан, 4 дүгээр сард газар гэсэхээр барилгын ажил эхэлнэ. Та гурван өрөө байр сонирхож байгаа бол энэ, энэ давхарт байгаа гэж хэлсэн. Гэрээ батлагдахад Чинчулуун гэрээг зурж хийгээд Батбаяраар батлуулж өгч байсан. 2018 оны 09 дүгээр сард буюу ажилд орохоосоо өмнө өөрийн охин Мөнхгэрэлийн нэр дээр Амар Амгалан 2 хотхоны 3 дугаар барилга дээр дахин байр захиалсан. Ингэх үедээ бартераар төлөхөөр тохиролцоод өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13а байрны 30 тоот 90 метр квадрат байрыг өгөхөөр болж Гүрсоронзын нэр дээр шилжүүлж өгсөн. Би ажилд орсноос хойш буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлж өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэр би ажилд орохынхоо өмнө болон ажилд орсныхоо дараа энэ барилга баригдана гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил дээрээ хоёр охиндоо байр захиалсан. Надаас авсан байраа Гүрсоронз Материал импекс компанийн захирал Зоригийн нэр дээр шилжүүлж өгөөд арматур худалдаж авсан байдаг. Зоригийн нэр дээр шилжүүлж өгөхдөө миний байрнаас гадна хохирогчоор тогтоогдсон Дархансүх гэх хүний байрыг давхар шилжүүлж өгсөн байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Ялгаа нь Дархансүх нь байраа өгөөгүй зөвхөн гэрээ шилжүүлж өгсөн. Миний хувьд байраа өгөөд төлбөр тооцоо бүрэн дуусгасан байсан. 1.500.000 төгрөгийн цалингаа аваад сар гаран ажиллаад Гүрсоронз захирлын даалгасан ажлын дагуу гэрээний хүрээнд хийх ёстой бүх ажлаа хийгээд Батбаяртай холбогдолтой бүх асуудлыг гаргаж ирсэн. Батбаяр үүнээс болж 2018 оны 10 дугаар сард ажлаа хаяж яваад 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд Амар Амгалан 1 хотхон огт дуусах шинжгүй, цонхоо битүүлээгүй, халаалтаа аваагүй байдалтай хаягдаж үлдсэн. Гүрсоронз нь өөрөө барилгын талаар анхан шатны мэдэгдэхүүн байхгүй. Би үүнийг яаж барих вэ? 10 дугаар сард ашиглалтад оруулна. 07 дугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэрээн дэрээ гурван сарын дараа оруулж болно гэсэн заалттай юм. 10 дугаар сар болж байхад барилгаа битүүлээгүй байна. Та барилгын компанид олон жил ажилласан юм чинь энэ барилгыг дуусгаж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж Амар Амгалан 1 хотхоныг ашиглалтад оруулахаар хариуцаж ажилсан. Хэрэв би энэ компанид ажиллаагүй бол Амар Амгалан 1 хотхон ашиглалтад орохгүйгээр 2019 оны дундаас ч хойшилж, хохирогчид гэж бичигдсэн хүмүүсийн тоо 93 хүнээр нэмэгдэх байсан. Би барилга болон сангийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай тул цонхоо битүүлж, халаалтаа авсан. 11 дүгээр сарын 28-ны өдөр халаалтаа авсан. Барилгын чиглэлийн биш хүн бол үүнийг хэр хэцүү ажил вэ гэдгийг мэдэхгүй. 12 дугаар сар гарч байхад халаалт авч байгаа барилга гэж бараг байхгүй. Хөлдсөн барилгын бүх давхарт нь халаагч тавьж байгаад халаалтаар цементийг халааж хатааж байгаад 1 дүгээр сард дотоод засал руугаа орж байсан. 2019 оны 04 дүгээр сард гэхэд барилгын дотор засал, гадна дотно, цахилгааны угсралт зэргийг дуусгаад 2019 оны 5 дугаар сард улсын комисс ажиллуулсан. Нэг эмэгтэй хүний хувьд ийм богино хугацаанд бүтэн барилгыг битүүлээд дотор заслыг бүрэн хийлгээд улсын комисст хүлээлгэж өгнө гэдэг нь ямар хүнд ажлыг амжуулчих ваа гэж барилгын чиглэлийн хүмүүс хэлэхээр амжилттай ажилласан юм. Ингэж ажиллаж байх үедээ борлуулалтын үйл ажилд оролцож, прокурорын буруутгаж байгаа шиг фейсбүүкийг нь ажиллуулаад брошур тараагаад явах зав зай байгаагүй. 1 давхраас 12 давхар байрны 1 давхраас 12 давхар хүртэл өдөржин дээшээ доошоо гүйж, барилгын ажил дуусгахаар барилгын материал авах гэж Зуун айлаар өдөрт гурван удаа эргэлдэж явж байгаад 4 дүгээр сар хүрсэн. Захиалга хэрхэн явагддаг байсан гэдгийг хүмүүс сонирхох байх. Борлуулалтын менежерүүд байр сонирхож ирсэн хүмүүст мэдээлэл өгч танилцуулдаг байсан. Брошур танилцуулах материал бэлэн байдаг байсан. Барилгын макет ширээн дээр нь хийгдсэн байдаг. Мэдээллээ өгөөд хэдэн давхар сул байгаа гэх мэтийг танилцуулаад хүмүүс гэрээ хийхийг зөвшөөрвөл мөнгөө төлөөд ир гээд банк руу явуулдаг байсан. Мөнгөө төлөөд ирсэн хүмүүсийн захиалгын гэрээг батлаад өгдөг байсан. 457 хүн гэж байгаа дотор Чинчулуун гэх борлуулалтын албаны даргын зурсан гэрээ 100 гаруй, Батбаярын зурсан гэрээ 50-аас 60, Гүрсоронзын зурсан гэрээ 100 гаруй, миний зурсан гэрээ 100 гаруй байх. Хэн байна тэр хүнээр зуруулаад тамгалуулаад батлаад өгдөг байсан. Анх борлуулалтын менежерүүд Гүрсоронз захирал байхгүй байхад танаар зуруулж болно гэсэн гээд над дээр хоёроос гурван удаа ирэхэд би Гүрсоронзоос асууж байсан. Чинчулуун борлуулалтын албан даргын бэлдсэн брошур байгаа, түүнийг бүх захиалагч нар мэдэх байх. Үүн дээр 30 хувь төлбөр 1.350.000 гэдэг байдлаар үнэ бүх зүйл нь бичигдсэн. Дээрээс нь урьдчилгаа 30 хувь нь тэдэн төгрөг гэдэг байдлаар бичигдсэн. Энэ брошурын дагуу урьдчилгаагаа төлсөн хүмүүст гэрээ баталж болно. Үүнийг бид нар маш сайн бодож төлөвлөж хийсэн гэж хэлж байсан. Үүний дагуу батлах бол надад албан ёсны итгэмжлэл хэрэгтэй байна гэхэд 10 дугаар сарын 20-ны өдөр худалдаж худалдан авах компанийн холбогдолтой гэрээнүүдийг хийх итгэмжлэл хийж санхүүгийн албанд өгсөн. Энэ итгэмжлэл нь миний хувийн баримт гэх хавтаст байгаа юм. Би гэрээг баталгаажуулахдаа бататгасан үнэ, урьдчилж баталсан хүснэгттэй таарч байгаа эсэхийг үзээд таарч байвал гарын үсэг зурж баталдаг байсан. Миний бие Нарны хүү Сарны охин компаниас санхүүгийн төлбөр тооцоо хийж байгаагүй. Баянзүрх Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад захиалагч нарын мэдүүлэгт Нарны хүү Сарны охин компанид ажиллаж байхдаа Одгэрэл байр танилцуулж захилга авдаг байсан гэх мэтээр нэлээн хэдэн удаа дурдагдсан байсан. Үүний талаар мөрдөн байцаах газрын ахлах байцаагч Тэмүүжинд хүсэлт өгч тухайн үед надтай ижил нэртэй Дамдинсүрэнгийн Одгэрэл гэх борлуулалтын менежер ажиллаж байсан бөгөөд уг менежер нь Амар Амгалан болон Чухаг хотхон дээр хоёулан дээр нь ажиллаж байсан учраас ирж уулзаж байсан захиалагч нар андуурч тайлбар гаргаад байна. Энэ талаар тодруулга авч өгөөч гэсний дагуу тодруулга оруулсан, хавтаст хэрэгт авсан гэж надад хэлсэн. Би тэр талаар нь хараагүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг удаа дараа буруу гарч байсан гэсэн асуудлаар прокурорын газарт Тэмүүжинд гэх мэт маш олон санал, баримтаа өгсөн. Огт үндэслэлгүйгээр хоёроос гурван удаа буруу илт худал дүгнэлт гарсан асуудлыг зайлшгүй ярих хэрэгтэй байна. 52 тоот шинжээчийн дүгнэлт гэж гарсан. Уг дүгнэлтэд Одгэрэл нь Худалдаа Хөгжлийн банкаар 199.000.000 төгрөг, Хаан банкаар 114.000.000 төгрөг авсан гэдэг. Энэ мөнгийг хэрхэн зарцуулсан талаар тодорхой зүйл хэлэхгүйгээр өөртөө авч завшсан мэтээр худал дүгнэлт гаргасан. Төрийн банкны 104600332818 тоот миний хувийн дансаар 2017 онд орсон 81.000.000 төгрөг нь Нарны хүү Сарны охин компанид ажиллаж эхлэхээс өмнөх орлого байхад Нарны Хүү Сарны охины байрны төлбөр мэтээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан байдаг. Төрийн банкны 8 хувийн зээлээ төлөхөөр өгсөн 457.000 төгрөгийг мөн Нарны хүү Сарны охин компанийн байрны орлого гэж бичсэн байгаа юм. Тухайн орлого хийсэн хүмүүсийн нэр, утасны дугаарыг бүрэн шалгах боломжтой байхад огт шалгалтгүйгээр ийм дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтэд Одгэрэл нь Хаан, Худалдаа Хөгжил, Төрийн банкны данснуудаар байрны төлбөр гэж орж ирснээс 397.441.676 төгрөгийг зарцуулсан байна гээд өөртөө зарцуулсан мэтээр дүгнэлт гаргасан байна. 2019 оноос 2020 оны хооронд 327.000.000 төгрөгийн орлого олсноос 327.532.750 төгрөгийг компанийн санхүүд болон бэлнээр орлогдож авсан нь хэрэгт авагдсан 2019 оны дансны хуулга болон кассын баримт, 2020 оны кассын хуулга мэтээр тодорхой харагдаж байхад илт нотлох баримтыг үндэслэхгүйгээр гуйвуулсан дүгнэлт гаргаж байгаад маш их гомдолтой байна. Уг дүгнэлтийг үнэн зөв гаргуулах зорилгоор дахин дүгнэлт гаргуулах, шинжээчээс тайлбар мэдүүлэг авах, тодруулга авч хавтаст хэрэгт хавсаргуулахаар өөрийн өмгөөлөгч Лхагвасүрэнгийн хамтаар удаа дараа хүсэлт гаргасан боловч Тэмүүжин, Батжаргал нар нь миний болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдсан асуудлыг огт хүлээж авахгүйгээр өмнө нь өгсөн баримтуудыг хүртэл шинжээч нарт өгөлгүйгээр дахин шинжээч томилоход оруулахгүйгээр холбогдох ажиллагааг хийхгүйгээр шүүхэд шилжүүлж байгаад маш их гомдолтой байна. 2020 оны Мүүр аудитын дүгнэлтэд 2018 он болон 2019 онд хувийн дансаар орж ирсэн мөнгийг Нарны хүү Сарны охин компанийн дансанд болон бэлнээр тушаасан харин 2020 оны баримт нь санхүүгийн шинжилгээнд ирээгүй байна гэж тайланд тусгасны дагуу 2020 оны баримтуудыг өмгөөлөгч Лхагвасүрэнгээр дамжуулан нотариатаар баталгаажуулж шаардлагыг хангасан байдлаар хүргүүлсэн боловч 2021 оны шинжилгээнд дахин хамрагдаагүй. Яагаад хамрагдаагүй гэдэг нь тодорхойгүй байна. Миний бие өөрийн зүгээс Батжаргал прокурорт хүсэлт гаргасан боловч хариу өгөхгүйгээр шүүх рүү шилжүүлсэн. Шинжээч: Одгэрэл нь хувийн дансаараа 54.110.000 төгрөгийн авсан гэх дүгнэлт гаргасан. Би ажилд орохоосоо өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр уг компанитай зээлийн гэрээ хийж 50.000.000 төгрөгийг хүүтэй олгож зээл ба зээлийн хүүг гэрээний хуваарьт заасан үнийн дүнгээр өөрийн дансаар буцааж авсан. Эдгээр гүйлгээний бүх утга нь зээл, зээлийн хүү, өглөг төлөв гэх мэт утгатай байсан бөгөөд зээлийн гэрээний хавсралтад заасан үнийн дүнтэй адил дүнгээр гүйлгээ хийгдсэн байхад энэ талаар огт дурдахгүйгээр зөвхөн Нарны хүү Сарны охин компаниас 54.000.000 төгрөг авсан мэтээр дүгнэлтэд тусгасан байгаа юм. Би энэ талаар залилах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөгч Энхзаяад өөрийн биеэр мэдүүлэг өгсөн байхад энэ талаар тусгалгүй шинжээчийн дүгнэлт гаргаж байгааг гайхаж байна. Шинжээч нар нь Гурван Марал констракшнаас 524.000.000 төгрөг авч 128.000.000 төгрөгийг эргүүлэн тушаасан гэж байна. Миний бие Гурван Марал констракшнаас Амар Амгалан 1 хотхоны барилгын зарцуулалтад зориулж 524.232.553 төгрөгийг хүлээн авч 524.232.553 төгрөгийг компанийн касс руу эргүүлэн тушааж кассын нярав нь зарцуулах ёстой зарцуулалтыг нь гаргасан юм. Энэ бүх юм нь бараа материал, кассын тайлан, НӨАТ зэрэг бүх тайлангууд дээр бүрэн тусгасан байхад 128.000.000 төгрөг тушаасан мэтээр баримтаас гажуудалтай дүгнэлт гаргаж байгаад туйлын гомдолтой байна. 2020 оны 05 дугаар сар Мүүр аудитын тайланд Нарны хүү Сарны охин компани нь Одгэрэлийн оролцоотой Комфорт Монгол Нетворк компанид 535.000.000 төгрөг шилжүүлсэн гэж тусгасан. 2021 оны шинжээчийн дүгнэлтэд Комфорт Монгол Нетворк компаниас сан техникийн барилга угсралтын гэрээ болон түүний зарцуулалтын тайлан гэсэн бүтэн хавтаст баримтыг бэлдүүлэн өгсөн бөгөөд. Энэ баримтын дүн 674.488.890 төгрөг. Өөрөөр хэлбэл би энэ компаниас 140.000.000 төгрөгийн авлагатай гэж харагдаж байгаа юм. Гурван Марал констракшн нь тухайн үед Амар Амгалан 1 хотхоны сангийн ажлыг хийхдээ гэрээний ажлаа гүйцэтгээд үлдэгдэл төлбөрийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа төлнө гэж байсан боловч одоогоор манай компани уг төлбөрийг гүйцэт авч чадаагүй явж байна. Энэ мэт байдлуудыг удаа дараа нотлох баримтаар гаргаж өгч байхад шийдвэрлэхгүйгээр шүүхэд шилжүүлж байгааг хэт нэг талыг барьсан, өөрсдийн үзэмжээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан гэж үзэж яллах дүгнэлтэд дурдсан асуудлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэж яллах дүгнэлт үйлдэж байгаад гомдолтой байна. Санхүүгийн баримтыг бүрэн зөв үнэлж, үнэн зөв байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батбаяр мэдүүлэхдээ: “...Би 2017 онд Гүрсоронз захиралтай танилцаж байсан. Улмаар барилгын ажлаар холбогдож инженер мэргэжилтэй гэж хэлэхэд барилгын ажил санал болгосон. Улмаар Гурван Марал констракшнд 2017 оны 10 дугаар сараас барилгын инженерийн албан тушаалаар 1.200.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож ажилд орсон. Уг ажлын байрны тодорхойлолтын дагуу барилгын инженерийн ажил, барилга угсралтын ажил, туслан гүйцэтгэгч нарын ажилд хяналт тавих ажлыг хариуцаж ажиллаж байсан. 2017 оны 11 дүгээр сараас Гүрсоронз захирлыг гадаад дотоод, хөдөө орон нутаг яваад эзгүй байх үед нь гэрээнд гарын үсэг зуруулах зорилгоор намайг Гурван Марал констракшны гүйцэтгэх захирлаар томилсон. Гүрсоронз захирлыг байхгүй үеэр би нэлээдгүй олон гэрээн дээр гарсан үсэг зурсан. Намайг гүйцэтгэх захирал гэх тушаал гарсан боловч албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гүйцэтгэх захирал нэртэй боловч барилгын инженерийн ажлаа гүйцэтгэж байсан. Барилгын тайлбай дээр өөрөө харж хяналтаа хийдэг байсан. Бодит байдал дээр надад гүйцэтгэх захирлын эрх хэмжээ, хөрөнгө захиран зарцуулах эрх байгаагүй. Гүрсоронз захирал намайг байхгүй байх үед нэг ч захиалагч алдаж болохгүй гэж үүрэг өгсөн учраас би хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Миний гарын зурсан гэрээнүүд дандаа Гурван Марал констракшн дээр хийгдсэн. Нарны хүү Сарны охин компани дээр нэг ч гэрээ хийгдэж байгаагүй. Захиалгын гэрээний бүх мөнгө Гурван Марал констракшны 426010818 гэх данс руу ордог байсан. Захиалагч нартай уулзаж бодит байдлыг төөрөгдүүлж брошур танилцуулга хийж тараах ажил хийж байгаагүй. Энэ миний ажил үүргийн хуваарьт ч байгаагүй. Би зөвхөн барилгын ажлаа гүйцэтгэж энэ компаниас цалингаа авч явдаг байсан. Энэ хугацаандаа би өөрөө Нарны хүү Сарны охин компаниас автомашин лизингдэж хувийн болон албаны ажилдаа хэрэглэдэг байсан. Намайг ажлаас гарах үед албаны машин авч явсан гээд миний машиныг хурааж авсан. Би 3.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд сар бүр лизингээ төлж байсан. Надад Гүрсоронз, Одгэрэл нартай нийлж бусдыг залилах санаа зорилго байгаагүй. Энэ компанид ажиллаж байх хугацаандаа захиалагч нарын мөнгийг хувьдаа авч, өөртөө орлого болгож байгаагүй. Гүйцэтгэх захирал гэх албан тушаалд тавьснаар 1.200.000 төгрөгийн цалин дээр 800.000 төгрөгийн цалин нэмэгдсэн. Захиалагч нарын мөнгийг хувьдаа авч завшаагүй. Би барилгын инженерийн ажил гүйцэтгэх үедээ барилгад хэрэглэгдэх мөнгө авч хэрэглэдэг байсан. Би үүнээс нэг ч төгрөг дутаалгүй өгдөг байсан. Гүрсоронз захирал бид хоёр зарцуулалтын хүснэгттэй байсан. Би барилгын тийм тийм материал авна гээд Гүрсоронз захирал дээр барьж ороход Гүрсоронз захирал 50.000.000 төгрөг бол 50.000.000 төгрөг 20.000.000 төгрөг бол 20.000.000 төгрөг гэж өгөөд түүнийгээ тулгаад авсан мөнгөний баримтаа санхүүд тушаагаад эхний мөнгө дууссаны хойно дараагийн барилгын материалын санхүүжилтийг авч явдаг байсан. Миний хувьд Гүрсоронз захирлын компани учраас шүүхийн шинжээчийн дүгнэлт гаргахад өөрийн гэсэн зарлагын баримтыг өгч чадаагүй. Миний тэр баримт хаана байна. Надад тийм баримт байна гэх давуу эрх байгаагүй. Би ажлаас гарснаасаа хойш тэр компани дээр очиж байгаагүй, уулзаж байгаагүй, энэ хоёр хүнтэй холбоо барьж байгаагүй. Энэ компанид давуу эрх байхгүй учраас санхүүгийн баримтуудыг цуглуулж чадаагүй учраас 500.000.000 төгрөгийн зохиомол дүн гарсан гэж үзэж байна. Барилга барих зөвшөөрөл аваагүй байж захиалга авах ажлыг би удаа дараа эсэргүүцэж байсан. Гүрсоронз захирлаа барилгын зөвшөөрөл гараагүй байгаа шүү дээ захиалга аваад байх юм. Үүнийгээ болихгүй юм уу захиалга арай хэтэрлээ гэж хэлж байсан. Би барилгын хүн учраас барилга барих хугацааг мэднэ. Барилга жил хагасын дотор барина гэвэл жилийн дотор барилга ашиглалтад орно гэж хэлээд борлуулалтаар мөнгө татчихдаг байсан. Сүүлдээ ажил удаашраад хууль бус болоод байгааг анзаараад би өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Барилгын ажил зогсонги байдалд орохоор санхүүжилт хүсээд борлуулалтын албанаас хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирсэн бэ? барилгын ажил зогсонги байдал орох гээд байна гэж хэлэхэд Гүрсоронз захирал чамд хэдэн төгрөгийн төсөв орж ирсэн гэдгийг битгий хэлээрэй гэсэн гэж хэлдэг болсон. Би энэ төслийг цааш нь явна гэж бодож байсан. Амар Амгалан 1 төсөл намайг байхад сайхан явагдсан. Амар Амгалан 2 хотхоны угсралтын ажил явагдаж байсан. Би энэ төсөлд итгэж байсан учраас өөрийн ойр дотны хүмүүсээрээ захиалга өгүүлсэн. Миний эхнэрийн төрсөн дүү 10.000.000 төгрөг, найзын дүү Тэлмэн 10.000.000 төгрөг, найз Ууганбаяр гэх хүмүүс байгаа юм. Би энэ төслийг явахгүй гэдгийг мэдэж байсан бол ойр дотны хүмүүсээрээ байр захиалуулахгүй байсан. Намайг ажлаас гарснаас хойш Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2019 оны 01 дүгээр сард надтай холбогдуулан гүйцэтгэх захирал хийж байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэж өргөдөл өгсөн. Энэ талаар хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарч намайг буруугүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд энэ компаниас цалин авдаг ажилтан байснаас биш Гүрсоронз, Одгэрэл нартай хамтарч иргэдийг залилах санаа зорилго байгаагүй. Энэ компаниас гарахдаа хууль бус гэдгийг мэдээд гарсан .Иргэдийг залилж нэмэлт ашиг олж амьдралын эх үүсвэр болгоогүй. Цалингаас өөр нэмэлт ашиг олсон зүйл байхгүй. Энэ төслийг эхэлж байх үед Гүрсоронз захирал миний магистрын зэрэг хамгаалсан ипотекийн зээлийн 5 хувийн хүүтэй төсөл байгаа юм. Энэ төсөл цаашаа амжилттай явна гэхэд нь итгэсэн учраас энэ компанид ажилд орсон. Прокурорын яллах дүгнэлтэд заасан шиг бусадтай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдээгүй тул шүүхээс миний гэм буруугүйг минь тогтоож өгнө үү...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюун мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Нарны хүү Сарны охин компанийн захирал Гүрсоронзтой 31 тоот гэрээ хийсэн байдаг. Тухайн гэрээ дээр Амар Амгалан 3 хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 давхарт 606 тоот 27 метр квадрат 1 өрөө байранд урьдчилгаа төлбөр 30 хувийн төлсөн. Урьдчилгаа төлбөрийг төлөхдөө 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 7.856.100 төгрөг худалдаа хөгжлийн банкаар мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нь 660.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ний өдөр 300.000 төгрөг, нийт 9.416.100 төгрөгийг тушаасан байна. Анх гэрээнд тусгахдаа 2019 оны 08 дугаар сард түлхүүрээ гардан авах байсан. Би тэр үед Оюу-Толгойд ажиллаж байсан. Тухайн би наашаа орж ирэх ямар ч боломжгүй байсан тул яг жилийн дараа 08 дугаар сард түлхүүрээ гардан авах юм байна гэж бодоод тухайн компани руу залгатал Чинчулуун утсаа аваад байр баригдаагүй та маргааш Амар Амгалан 1 хотхоны оффис дээр хүрээд ир гэж хэлсэн. Оффис дээр нь очтол та нарын мөнгийг өгнө 3 дахь өдөр ирээрэй гэж хэлсэн. 3 дахь өдөр очтол сураггүй алга болсон байсан. Сураглаж үзээд хэн нь ч олдоогүй. Ямар ч байсан залилуулсан юм байна гэж бодоод цагдаад хандсан. Эзэн нь олдохгүй, оффис нь байхгүй. Би одоо цагдаад өргөдөл өгөөд 3 жилийн нүүрийг үзэж явна. Энэ хугацаанд хохирогч нар маш их байсан. Монгол Улсын иргэний хүний хувьд бүх хүмүүс хуулийн мэдлэггүй байх албагүй боловч анхан шатны байдлаар болон цагдаа нар иргэний хэргээр шийдүүл гээд Иргэний Хэргийн Шүүх рүү ихэнх хүмүүсийг явуулсан. Дараа нь Цогтбаатар хурандаа дээр яригдаад байдаг асуудал нь энэ юм. Би Монгол Улсын иргэний хувьд хууль бус үйл ажиллагаатай тэмцэх үүрэгтэй. Би шударга бус зүйл ерөөсөө хийхгүй. Би насаараа шударга явсан тул үүнийг толгойлж яваад хүмүүст тус больё гэж бодсон. Үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Энэ хэрэг арай их хохирогчтой. 800 хохирогч гэж ярьж байгаа боловч үүний цаана бидний ар гэр сэтгэл санаа, эдийн засгаараа маш их хохирч байна. Миний хувьд ажлаасаа цалингүй чөлөө аваад энэ хэргийн ард гарчихъя гээд явж байна. Бидний ирээдүй үр хүүхэд цааш цаашдаа ийм гэмт хэрэгт ормооргүй байна. Хүн гал голомтоо бадраах гэж байхад хүний гал голомтыг самарчихдаг асуудал байж болохгүй. Гэр бүл салат, дутуу төрөл гээд энэ гурван жилийн хугацаанд үхэхээс наагуур зовлон амсаж байна. Миний хувьд олон хүнийг толгойлсон чинь эсрэгээрээ над руу дайралт ороод ирсэн. Прокурорын газрын гадаа майхан барихад Гүрсоронзын эхнэр Уянга ирж уулзаад Оюун 3.000.000.000 төгрөг 10 хүнтэй Шангри-Ла дээр ирээд зугтаачихсан гэж хэлсэн. Тэгээд манайхан над руу залгаад луйварчин мөнгө авч ир гэж хэлсэн. Би гааль дээр хачин амьтан буугаад Батжаргал прокурор руу залгаад прокурорын гадаа баахан хохирогч нар занаж байна. Би алуулах юм шиг байна. Та надад цагдаагийн хамгаалалт гаргаж өгөөч гэсэн. Гүрсоронзын эхнэр 3.000.000.000 төгрөг авсан гээд гүтгэж байна. Маш 3 жилийн хугацаанд маш их тэвчсэн. Энэ хугацаанд би Гүрсоронз руу нэг ч удаа дайралт, хууль бус зүйл хийж байгаагүй, цагдан хориоч гэж хэлж байгаагүй. Би олон эрэгтэй дүүтэй хүний хувьд эр хүний хувьд алдаж гэж дээ гэж бодож маш их зөөлрүүлж байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүйсгээд байна. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй хүн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй. Гэтэл эхнэр Уянгын хамт Монгол ЭЙЧ-ДИ телевизийн өглөө хөтөлбөрөөр ороод Энэ Уянга нь Хан-Монгула компанийн захирал Солонгос улс дахь төлөөлөгч байна. Гүрсоронзтой хамтраад ажиллаж байна гэж хэлсэн. Би өөрөө сэтгүүлж мэргэжилтэй болохоороо бодохдоо үнэн бодитой мэдээлэл тараах ёстой гээд 100 хувь итгэсэн. Бусад зүйлийг харсан боловч итгээгүй. Эхнэр нь Солонгос талыг нь хариуцна гэж хэлсэн. Эрсдэл гарлаа гэж бодоход Солонгос улс мундаг гэж бодоод итгэл үнэмшил төрч байгаа юм. Үүн дээр итгэл үнэмшил төрсөн юм. Үүнийг Гүрсоронз үгүйсгээд байсан. Би үүнийг нотлох баримттай нь авч ирсэн. Би хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маш их гомдолтой байна. Монгол Улсын хувьд хууль хяналт, хэвлэл мэдээлэл, иргэд сайхан нийгэм бүтээхийн төлөө тэмцэх нь зүйтэй юм. Арван хүн дуудаж уулзсан гэж Оюун намайг гүтгэсэн гэх зүйл ярьж байна. Би өнөөдрийг хүртэл нэг ч хүн гүтгэж байгаагүй. Би хуулийн статустай ажил хийдэг хүн. Би Гүрсоронзыг цагдан хориоч гэж хэлсэн шалтгаан нь биднийг хохирсны дараа 2019 онд Чухагийн гэрээ байгуулагдсан байдаг. Тухайн үед би хууль хяналтын байгууллагад энэ хүнийг цагдан хориоч нэг л биш байна гэхэд нэг ч удаа хариу өгөөгүй. Тухайн үед цагдан хорьсон байсан бол өнөөдөр энэ танхимд хэдэн зуугаараа суухгүй байсан. Ядаж Чухаг, Алтай хотхоны хохирогч нар орж ирэхгүй байх байсан. Заавал хүний мууг үзэх гэж байгаа юм биш тухайн үед Гүрсоронзыг хорьсон бол дахин дахин хэрэг гарахгүй байсан. 10 хүн дуудаж уулзсан гэж гүтгэсэн гэж хэлдэг. Би мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Би 07 дугаар сарын 10-ны өдөр Хас банкнаас зээл аваад авсан даруйдаа авч ирж өгсөн байдаг. Би жил ажил хийгээгүй. Энэ хэргийг ахалсны хувьд хаяж болоогүй. Ажилгүй байсан тул зээлийнхээ хүүд дарагдсан. Би төлбөрөө төлүүлэхээс гадна банкны хүүгээ төлүүлнэ...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Чулуунцэцэг мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 04 дүгээр сард Амар Амгалан 2 хотхоны 1 дүгээр байранд орон сууц захиалсан. Би 13.400.000 гаруй төгрөг урьдчилгаанд өгсөн. Амар Амгалан гэдэг төсөл нь Гүрсоронзын дипломын ажил юм байна. Бид нар дипломын ажлын золиос нь юм байна. Энэ төсөл анхнаасаа Гүрсоронзын тархи толгойд төсөөлөгдөөд хэрэгжүүлэх санааг нь гаргаад барилга барих зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж төслийг үргэлжлүүлж захиалагч нарыг залилах шийдвэр гаргаж зохион байгуулсан хүн нь Гүрсоронз гэж дүгнэж байна. 500 орчим хохирогчтой асуудал яригдаж байгаа боловч гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийн ар гэрийг бодвол 2000 хүнээс 3000 хүн байгаа юм. Цар тахлын хүнд хэцүү үед бүх хохирогч орон гэргүй байна. Гүрсоронз Одгэрэл нар хохирогч нарын байр сууриас ганцхан минут бодоод үзэх хэрэгтэй. Таван хүүхдээ дагуулаад түрээсийн байранд цар тахлын үед хүн амьтны нүдний үзүүрт чичлэгдээд амьдрах ямар хэцүү байх вэ? Би оронд нь байсан бол эр хүн шиг өнөөдөр хэргээ хүлээгээд энэ олон хүмүүсийг хэд хоногоор чирэгдүүлэхгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх байсан. Би энэ хүмүүсийг хохироосон юм. Миний битүүмжлэгдсэн эд хөрөнгийг зарж үрээд гэрээсээ халба сэрээгээ авч ирээд ч боловч хүмүүсийн хохирол төлбөрийг барагдуулъя гэж хэлээд зогсож байх байлаа. Тэгэхэд би мэдэхгүй би чадахгүй, намайг мэдээгүй байхад энэ төсөл үргэлжилсэн гэх мэтээр энхийн цагаан тагтааны дүрд битгий тоглоод байгаач гэж хэлмээр байна. Гайхалтай сайн жүжиглэдэг юм байна. Олон мянган хүн чирэгдүүлж байгаа гэдгээ ойлгохгүй байна. Компанийн талаар энгийн мэдлэгтэй хүн ч нэг хоёрдугаар гарын үсэг зурдаг хүн тэр компанийн данс дахь мөнгийг захиран зарцуулдаг гэдгийг мэднэ. Ерөнхий захирал нь реклам сурталчилгаа зурагтаар явахыг мэдээгүй, төсөл нь үргэлжилж байхыг мэдээгүй байхад төсөл үргэлжлээд яваад байдаг юм уу? Хоёр компанийн ерөнхий захирал юм бол хөлийн чигчий хурууны чинээ хүн чанар байдаг бол шүүх бүрэлдэхүүн, хохирогч нарыг хүндлээч гэж хэлмээр байна. Би хийсэн юм. Би нэгдүгээр гарын үсэг зурсан юм. Энэ төслийг Батбаяр бид хоёр хэлэлцэж байгаад шийдвэрлэсэн гээд хэлчих. Яасан их гуйвж дайвдаг юм. Гэрээ байгуулах үед би 13.500.000 төгрөг өгсөн. Би гурван жилийн өмнө тэр мөнгөөр авах байсан зүйлээ би авч чадахгүй байдал орж байна. Мөнгөний ханш унасан. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа удааширч сунжирснаас болоод иргэд бид нар хохирсон дээрээ нэмж хохирч байна. 13.500.000 төгрөг авч гарахад тэр нь чихрийн цаас болчхоод байна. Энэ ажиллагаагаа хурдан шийдэх хэрэгтэй. Хэрэг хийсэн бол эр хүн шиг хүлээх хэрэгтэй. Процессын үр дүн нь тодорхой. Хүссэн хүсээгүй ялаа аваад битүүмжлэгдсэн хөрөнгөөс чинь хүмүүсийн хохирлыг шийднэ. Өмгөөллийн бүхэл бүтэн баг ажиллуулаад тэр өмгөөлөгч нар нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй зүйлийг хоёр өдөр яриад хоёр талын өмгөөлөгч нар нь хэн хэнийгээ өмгөөлж байгаа мэдэхээ больсон. Би Гүрсоронзын оронд эр хүн байсан бол Гүрсоронзын оронд 2000, 3000 хүн хохироосон байсан бол би хэргээ хүлээе гээд гараа өргөх байлаа. Энэ хэргийг яаралтай шийдэж өгөөч гэж хүсэж байна. Ямар зүйл ангиар орж ирсэн тэр зүйл ангийн дээд ялыг оногдуулмаар байна...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чухаг 2 гэх хотхонд байр захиалж очсон. Тэр үед 601 а блокын байранд борлуулалтын албан ажиллаж байсан. Тэнд орж уулзаад байрны сонголт хийгээд байраа захиалсан. Гэрээ дээр Одгэрэл захирал ирж гарын үсэг зурсан. Үүнд иргэний хариуцагчаар татагдсан Женерал Тек гэх компани хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Энэ хоёр байгууллагын гэрээний улмаас Чухаг 2 гэх байрны захиалагч нар хохирсон гэж үзэж байна. Арматур нийлүүлэх гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж 10 гаруй иргэн хохирсон. Женарал Тек гэх компани эдний компанид борлуулалтад хийх зөвшөөрөл бий болгоод орон байраар хангаад брошур сурталчилгаа тараах боломжийг нь бүрдүүлээд өгсөн. Нэг ёсондоо Женерал Тек гэх компани өөрсдөө нэг байр борлуулах салбартай хэр нь ахиад бартераар байр борлуулах нөхцөлийг Нарны хүү Сарны охин компанид бүрдүүлээд өгсөн. Энэ компанитай ороод уулзахад бид нарт та ийм ийм шүү гэж хэлж сануулаагүй. Хэрэв та сонирхож байгаа бол гурвалсан гэрээ хийж болох талаар дурдаагүй. Шүүгдэгч нар гурвалсан гэрээ санал болгож байсан гэж мэдүүлж байна. Тийм асуудал яригдаагүй. Би орж уулзаад ийм компани хэрэгжүүлж байгаа Чухаг 2 хотхон гэж ойлгосон. Би Амар Амгалан гэх хотхонд байр захиалаагүй, Чухаг 2 хотхонд байр захиалсан. Иргэний хариуцагчаар татагдаж байгаа Женерал Тек гэх компани хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байна. Би 43.920.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр төлсөн...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Баярмаа мэдүүлэхдээ: “...Манай нөхөр 2018 оны 04 сард офицерын энд явж байгаад эднийхийг хараад надад санал болгосон. Би тухайн үед нэг их ойшоогоогүй. Гэтэл телевизээр Гүрсоронз эхнэрийн хамт гарсан. Би 5 хувь гэдэг чинь эднийх зүгээр юм байна гэж бодоод утсаар ярьсан. Утсаар ярихад манай захиалга дууссан та ямар ч байсан утасны дугаараа үлдээчих гэж хэлсэн. Үүнээс хойш 1 сар гаран хугацааны дараа яриад нэг давхар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай байр суларлаа. Газрын эзний хүргэн байсан. Тэр хүн гэрээгээ цуцалсан тул та маш яаралтай ирнэ үү гэж хэлсэн. Би гүйгээд очтол Гүрсоронз өөрөө сууж байсан. Мөн Чинчулуун байсан. Надад байраа танилцуулахаар нь би танай ажил эхэлсэн үү гэж асуухад одоо газар шорооны ажил эхэлж байна гэж хэлсэн. Би надад бэлэн мөнгө байхгүй зээл авна гээд үнэнээ хэлэхэд цаад талын хугацаа гэхэд хоёр хоног шүү гэж хэлсэн. Би хаан банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авсан. Нийтдээ 17.000.000 төгрөг өгөх байсан. Би 15.000.000 төгрөгийг аваад 2.000.000 төгрөгөө нэмээд 17.000.000 төгрөг болгосон байсан. Ингээд газар дээр нь очиж үзье гээд очтол хэдэн шороо ухсан байсан. Би эргэлзээд утасдаад мөнгөө шилжүүлэх гэж байна, танайх асуудалгүй юу гэхэд эгчээ асуудал байхгүй яг газар шорооны ажил эхэлж байгаа биз дээ та нар оффис дээр хүрээд ир гэж хэлсэн. Намайг яваад очтол нягтлан гээд нэг эмэгтэй байсан. Намайг мөнгөө шилжүүлчих гэрээ хийх ёстой гээд намайг шамдуулаад байсан. Мөнгөө хийх үедээ жоохон эргэлзээд 14.000.000 төгрөг хийгээд 3.000.000 төгрөгөө авч үлдээд эгч нь 14.000.000 төгрөг хийсэн. Танай ажил ийм байгаа учраас би эргэлзээд байна гэхэд за яахав яахав эхний удаа гэрээгээ хийчих гэж хэлсэн. Ингээд 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ хийхэд Гүрсоронз өөрөө байсан. Гүрсоронз танд ийм нэг давхарт үйлдвэр үйлчилгээний зориулалтай байр хэзээ ч олдохгүй. Та их азтай хүн юм. Манай компани 1 давхарт үйл ажиллагаагаа явуулна. Би өөрөө нэг давхарт байна. Та бид хоёр сосед юм байна гэж хэлсэн. Одгэрэл, Гүрсоронз нарын өөрийгөө хамгаалж ярьж байгааг харахад их авьяас чадвартай хүмүүс юм байна. Энэ байдлаар намайг хуурсан. Би дөхүүлж байгаад үлдэгдэл мөнгөө шилжүүлье гэхэд тэгэлгүй яахав гэж хэлсэн. 9 дүгээр сард ирээд үзэхэд газар шорооны ажил нь яг хэвээрээ байсан. Асуух гэхэд Гүрсоронзтой тааралдаагүй. Ажилчид нь байнга солигдоод байсан. Хэлэхээр эхлэнэ гэсэн. Дарга мэдэж байгаа. Хойд талынх ашиглалтад оронгуут шууд эхэлнэ. Танайх хоёрын нэг учраас асуудалгүй гэж хэлсэн. 1 дүгээр сард Чинчулуун залгаад эгчээ та яагаад үлдэгдэл мөнгөө хийхгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Би тэгэхээр нь танайх ажлаа эхлэхгүй байгаа учраас би эргэлзээд байна гэхэд та өөрөө л мэд гэж хэлсэн. Тэгтэл 3 дугаар сард Гүрсоронз өөрөө над руу залгаад би Амар Амгалангийн захирал Гүрсоронз байна. Та мөнгөө яагаад хийхгүй байна. Хийхгүй бол би дараагийн хүндээ өгөх гээд байна. Та нэгэнт гэрээгээ хийсэн хүн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтай ийм зүйл олдохгүй шүү дээ гээд захирал нь залгахаар итгээд 3.800.000 төгрөгөө хийх үү яах уу гэж бодож байгаад 3.000.000 төгрөг хийчихлээ шүү 800.000 төгрөгөө яах вэ гээд хэлж дуусаагүй байхад үлдэгдлийг нь яахав яахав эгчээ та байрандаа орохоороо болно шүү дээ гээд өлгөж авсан. Түүнээс хойш холбоо тасарсан. 2019 онд хэд дахин явсан. Арга ядаад цагдаагийн байгууллагад хандахад юу хийж байгаа юм бэ хохирогч нар явж байгаа гэж хэлсэн. Гүрсоронз Одгэрэл нарын яриаг сонсож байхад бид нэгдүгээр байранд захиалга өгөөгүй. Энэ талаар Батбаяр нь гэрчилсэн. Нэгдүгээр байрыг авахад ямар ч мөнгөгүй байсан. Газрын мөнгө өгөх ч мөнгө байгаагүй. Тал байрны мөнгө ч байгаагүй. Ямар ч мөнгөгүй байж Амар Амгалан хоёрын нэг гээд захиалга авсан байсан. Намайг очиход Гүрсоронз эгчээ нуух юу байх вэ хойд талын байр руу хэдэн төгрөг орсон юм. Удахгүй хоёрын нэг хамгийн түрүүнд орно. Та нарын мөнгө ийшээ орсон байгаа юм гэж хэлж байсан. Би тэр үедээ бизнес хийдэг хүнд наануу цаануу юм байгаа байх гэж бодсон. Гэтэл өнөөдөр Гүрсоронз өөрийнхөө эд хөрөнгөөр юм уу, баян хүний юм уу гэдэг байдлаар ярьж байна. Бид нараас хойш Алтай хотхон, Чухаг хотхоныг байрыг хуурч хүмүүсээс мөнгө авсан. Нэг өмгөөлөгч яаж барагдуулах юм бэ гэж асуухад миний нэгдүгээр байр байгаа тэрний сар бүрийн мөнгө орж ирдэг. Тэр миний мөнгө учраас өгнө гэж байна. Ямар аймар хувиралгүй худлаа ярьдаг юм бэ? Одгэрэл эмэгтэй хүн байж яаж ийм аймар өөрийгөө өмгөөлж хамгаалдаг юм. Би супер эмэгтэй учраас тэр байрыг ашиглалтад орууллаа гэж ярьсан. Тийм юм бол дүү нь өчнөөн олон хүнийг хулхидаад захиалга аваад байхад эгч хүн байж миний дүү боль болохгүй гэж яагаад хэлээгүй юм. Маш нарийн байсан нь өнөөдөр харагдаж байгаа юм. Прокурорын гаднаас өгсүүлээд хохирогч нар яваад зовлон жаргалаа ярьж байхад надад би нэг давхарт байна. Бид хоёр сосед юм байна гэж хэлсэн. Гэтэл 5, 6 давхрын айлуудын хүмүүст бас эгчээ, ахаа хоёулаа сосед юм байна гэж хэлсэн байгаа юм. Одгэрэл супер эмэгтэй байсан юм бол дүү нь олон хүнээс залилж мөнгө авч байхад яагаад болиулаагүй юм. Бид нар маш их хохирч байна...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Баярцогт мэдүүлэхдээ: “...Манай ээж анх энэ компанитай уулзаад ийм зүйл байна гэж надад хэлсэн. Мөнгө нь байхгүй багаж байна гэхэд болно аваад ирээ гэж хэлсэн. 12.750.000 төгрөг болно гээд 8.000.000 төгрөгт нь тавилгын багаж төхөөрөмж өгөөд 4.751.000 төгрөг дансанд нь тушаасан. 8.000.000 төгрөгийн. багажийг буцааж авсан. Ганц нэг суурин хүрээний тавцан битүүмжлэгдсэн байранд байгаа юм. 4.150.000 төгрөгийн асуудал байгаа юм. Үүнийг өгсөн гээд байдаг. Би тийм зүйл аваагүй. Намайг хөдөө байхад багажаа ав гэж хэлсэн. Би хөдөө байсан учраас ээжийгээ явуултал ээжид багажаа өгснөө хэдэн үг зааж өгөөд өргөдөл бичүүлсэн байсан. 4.751.000 төгрөгийг 12 дугаар сарын 01-ний өдөр өгье гомдолгүй гээд биччих гээд өргөдөл бичүүлсэн байсан...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бүрнээбаяр мэдүүлэхдээ: “....: 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр захиалга өгсөн. Мишээл экспо дээр байрны үзэсгэлэн худалдаа явагдаж байхад Нарны Хүү Сарны охин гэх компанийн танилцуулгыг харсан. Түүн дээр Амар Амгалан хотхон Апартмент гэж байсан. Түүний дагуу брошур бүх зүйлтэй нь танилцсан. Дараа нь Монгол Эйч-Ди телевизийн өглөө хөтөлбөрөөр эхнэр Уянгын хамт Гүрсоронз захирал өөрөө орж байсан. Мөн МЖЛ радио ФМ-ээр байрны зар нь явж байсан. Үүнээс итгэл үнэмшил төрж оффис дээр нь очиж гэрээгээ байгуулсан. Нийтдээ 17.478.300 төгрөг тушааж байсан. Амар Амгалан 3 дээр захиалга өгөөд сарын дараа очиход барилга нь хундамын нүх ухсан байдалтай хөрсний ус дүүрсэн байсан. Намар барилгаа эхэлнэ гэж байсан. Намайг захиалга өгч байхад сарын дараа эхлэх болно. Амар Амгалан 2 хотхоны 1 дүгээр байр захиалга аваад дүүрсэн. Он дуусахаас өмнө байрны 30 хувийн бүрэн гүйцэт төлөх юм бол байрны метр квадрат нь хямдарч байгаа гэж хэлсэн. Үүний дагуу мөнгөө хоёр хувааж он гарахаас өмнө хийж байсан. Газар дээрх барилгын ажил нь хөрсний усаа шавхаж байна. Үүнийг дуусгаад барилгын ажлаа эхэлнэ. Түлхүүрийг 2019 оны 08 дугаар сард гардуулна гэж байсан. Хавар барилгын ажил эхэлж байхад очиход барилгын ажил нь эхлээгүй байсан. Оффис дээр нь очоод танай барилгын ажил хэзээ эхлэх вэ гэж асуухад манай барилгын ажил эхлэх болно. Санаа зоволтгүй гэж хэлсэн. Би хүмүүсийн урьдчилгааны мөнгөөр байр босгож хүрэх үү гэж асуухад санаа зоволтгүй манайх хоёр компанитай. Гурван марал констракшн болон банк бус санхүүгийн байгууллагатай. Үүнээсээ санхүүжилтээ татчихна. Ямар нэгэн нь санхүүгийн гацалтад орохгүй. Байр бүгд баригдаж дуусна гэж хэлж байсан. Дараа нь оффис нь нүүгээд Алфека хүрээлэн дээр очсон байсан. Түүн дээр очиход бөөн юм болцон, хүмүүс мөнгөө буцааж авна гээд бөөн хэрүүл шуугиан очер дараалал болсон байсан. Би гайхаад очоод асуутал санаа зоволтгүй. Манай гурвын барилга баригдахаа больсон. Нэг бол гэрээгээ шилжүүлж нэг бол мөнгөө ав гэж Булгантамир борлуулагч нь хэлсэн. Танай захиалга дүүрсэн гэсэн биз дээ яаж ахиж захиалга авах гээд байгаа юм бэ гэхэд манайх хоёрын нэгээ хоёрын хоёр, хоёрын гурав болгоод зургаа өөрчлөөд гурван блок барихаар болсон. Нэмэлт захиалга авч байгаа санаа зоволтгүй. Манай 7 дугаар сар гээд арматур татаад барилгын ажил явагдах болно. Гэрээ шилжүүлж болно гэхээр нь гэрээгээ шилжүүлье гэж хэлсэн. Ингэхэд метр квадратын зөрүү гарсан. Би 40.18 метр квадратаар байр захиалж байсан. Хоёрын гурав дээр 42.57 метр квадратын зөрүү гарсан. Гэтэл энэ зөрүүний мөнгийг яг одоо хий гэж хэлсэн. Тэр мөнгө нь 2.000.000 гаруй төгрөг болж байсан. Би яг одоо хийх боломжгүй байна. 30 хувийн урьдчилгаа өгчхөөд баригдаагүй барилга дээр нэмж мөнгө өгнө гэж байхгүй шүү дээ гэж хэлэхэд тэгвэл өргөдлөө бичиж орж ирээд наад асуудлаа шийд гэж хэлэхээр нь өргөдлөө бичиж орж байсан. Би барилга баригдаж байгаа байх гэж бодож байтал эдний оффис нь алфекад байхаа больсон байсан. Оффис нь хаачсан бэ гээд залгаад асуух гэтэл утсаа авахаа больсон. Хүмүүсээс асуухаар мэддэг хүн байгаагүй. Сургалж явсаар байгаад Булгантамир гэх борлуулалтын менежерийн утсыг олж аваад танай оффис хаана байгаа вэ? барилга баригдаж байгаа юу тодруулах авах гэсэн юм. Барилгын талбай дээр ажилчид байхгүй хоосон байсан. Тэгж байтал мэдэгдэл хийгээд Амар Амгалан 2 хотхоныхоо хашаанд контейнер дотор байрлаж байгаа гэсэн. Тухайн үед барилгын ажил хийнэ гээд барилгачид байж байсан. Тэгж байгаад ахиад байхгүй болсон. Ахиад оффисыг нь хайсан. Би эргэлзэж хэлсэн. Яагаад оффисгүй болсон бэ? хэнд хандах вэ гээд Гүрсоронз захирал руу залгахад утсаа авдаггүй, хариу өгдөггүй. Энэ барилгын компани уулзмаар байхад ямар ч хүн байгаагүй. Хохирогч нар бүгд зугтаачихлаа гээд бөөн зүйл болсон. Монел дээр оффистой болсон гэхээр нь очиж уулзахад Булгантамир байсан. Барилга яасан бэ танай барилга явахгүй байна. Чи баригдаж байна гээд надад жил гаран хэллээ. Танай барилга явахгүй байна шүү дээ гэхэд одоо яг манай барилга явагдах гэж байна. Арматур дээр гацчихсан байна. Одоо 3 удаагийн арматур таталт хийнэ. Барилга явах гэж байна. Санаа зоволтгүй гэх хариугаа өгсөн. Би хүмүүстэй уулзаад санаа бодлоо хуваалцаж байхад хохирогч нар групптэй болсон гэхээр нь ороод санаа бодлоо бичилцэж байхад гэнэт эрүүгийн хэрэг үүссэн гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэст хохирогч нарын өргөдөл гомдлыг авч эхэлсэн. Би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст гомдлоо гарахад 3 дугаар хэлтэс дээр нэгтгэсэн байсан. Амар Амгалан 1 дээр бас оффистой болсон байсан. Тэр үед Гүрсоронз захирал өөрөө байж байсан. Би өргөдлөө бариад очтол хүлээж авсан. Тэр үед бөөн зүйл болж байсан. Би барилга баригдан гэж итгээд яваад байсан. Түүнээс хойш оффис нь байхгүй болоод одоо болтол оффис нь байхгүй байна. Энэ компани яаж явж байгаа нь мэдэгдэхгүй. Очоод уулзъя гэхээр нь оффис байхгүй. Гурван жилийн хугацаанд барилгаа барина гэж бодсон бол яагаад хохирогч нарыг яагаад дуудаж уулзахгүй байгаа юм. Яагаад зугтаад яваад байгаа юм. Өчигдөр өмгөөлөгч нь Гүрсоронз хохирогч нартай ерөөсөө уулзаагүй гэж хэлсэн. Бид нартай уулзаж байсан. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр. Бид нар прокурорын гадаа очиход манай хэргийг авсан Цэрэнжамц гэх прокурор ажлаасаа гарсан гэх мэдэгдэл гарсан. Хэн гэдэг прокурорт манай хэрэг байгаа нь ойлгомжгүй байсан. Бид нар хэргийг хурдан шийдэж өгөөч гэж прокурорт хандсан. Манай хэрэг эзэнгүй болчихсон байсан. Ингээд Гантулгабат гэх прокурорыг томилсон. Бид нар Гантулгабат прокурортой уулзахад би хэрэгтэйгээ танилцаж амжихгүй байна. Хэргийг хурдлуулах боломжгүй байна гээд хугацаа алдсан. Бид нар Батжаргал прокурортой уулзаж та нар ядаж баг гаргаж өгөөч нэг хүний хэрэг биш 456 хохирогчтой цаана нь гэр бүл нь хохирогч гэж хэлээд баг гаргаж ажилласан. 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг гэхэд Гүрсоронзтой хохирогч нар тавуулаа уулзсан. Тэр үед Гүрсоронз өөрийн Одонтуяа гэх эмэгтэй өмгөөлөгчтэй ирсэн. Тэр шинэ барилын хууль зүйн зөвлөгөө өгдөг газар уулзсан. Надад одоо бичлэг нь байгаа. Би тэрийг хууль бусаар хийгээгүй. Гүрсоронз захирал хийж болно гэж хэлсэн. Бид нар хохирол барагдуулах талаар ярилцсан. Одоо та бид нарын хохирлыг яаж барагдуулах вэ? энэ барилга цаашид үргэлжлэх үү гэж асууж байсан. Бид нар мухардалд орсон. Энэ компанийн хэнтэй ч уулзаж чадахгүй байж байгаад арай гэж олж уулзаж байгаа юм. Тэр үед та нарын хохирлыг барагдуулж болно. Та нар өргөдлөө татаад иргэний хэргээр шийдүүлчих гэж хэлсэн. Та бидний хохирлыг яаж барагдуулах вэ гэхэд Амар Амгалан 2, 3 дугаар блокийн газрыг 1.600.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр компанийн захиралтай хатуу гэрээ хийсэн байсан. Одоо бид нар хэлэлцээр хийж тал мөнгөө авахаар болсон. Та нар хэргээ иргэний хэрэг рүү шилжүүлбэл та нарын хохирлыг 100 хувь барагдуулж өгнө гэж хэлсэн...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхням мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чухаг 2 хотхонд байр захиалсан. 05 дугаар сарын 16-ны өдөр 34, 33 гэх хоёр байранд 7 болон 8 дугаартай гэрээ байгуулж байр захиалсан. Эдний Худалдаа Хөгжлийн банкны 426010888 тоот дансанд нийтдээ 89.816.541 төгрөг тушаасан. Эхэлж гэрээ хийхдээ 77.841.000 төгрөг тушааж гэрээ хийсэн. Гэрээ байгуулаад сар болгоны 25-ны өдөр 3.999.000 төгрөг төлөх байсан. Сар болгон гэдэг нь 06 дугаар сарын 25-ны өдрөөс хэлээд 07 дугаар сарын 25-ны өдөр, 08 дугаар сарын 25-ны өдөр гээд мөнгөө тушаасан. Мөнгөө тушааж байхад эдний үйл ажиллагаа нэг л биш болсон. Хонгорзул гэх борлуулагч нь утсаа авахаа больсон. Би гэрээт борлуулагч руу нь ороод 33, 34 тоот байр хэний нэр дээр байна вэ гэж асуухад надаас өөр хүний нэр дээр байсан. Миний нэр дээр байгаагүй учраас би буруу газар хийсэн гэдгээ ойлгосон. Би банканд төлсөн хүүгээ нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ: “...Би энэ компанийг Нарны хүү Сарны охин гэж мэдээгүй. Эхлээд Гурван Марал констракшн гэдгээрээ эхний 30 хүний захиалгыг 1.350.000 төгрөгөөр авна гээд явж байсан. Намайг очиж уулзах үед захирал Батбаяр, борлуулалтын менежер Чинчулуун гэх залуучууд байсан. Миний зүгээс 5 хувийн нөхцөл, орлого нотлох шаардлагагүй гэх нь таалагдаж байсан. Би танайх юу хийдэг вэ? өмнө нь барилга барьж байсан уу гэж асуухад хойд талд нэг барилга худалдаж аваад дуусгаад үүнийхээ урд талд хоёрын нэгийг барих гэж байгаа юм гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зураг батлагдаж түүнээс хойш захиалга авсан гэж ярьж байна. Би бүүр нэгдүгээр сард рекламыг нь харчхаад 2 дугаар сарын 2-ны өдөр гэрээгээ хийсэн юм. Ярьдаг зүйлсэд нь маш их зөрүү гарч байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр захиалгын гэрээ хийгээд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид байрны түлхүүрээ гардуулж өгнө гэсэн байдаг. Тэр ондоо гэсэн үг юм. Барилгын явц олигтой яваагүй. Ямар ч барилгын компани 3 эсхүл 4 дүгээр сард ажилаа эхэлдэг. Гэтэл энэ компани эхлээгүй. Би яагаад барилга чинь эхлэхгүй байгаа юм бэ гэхэд юм болохгүй байна. Шугам гэх зэрэг зүйл ярьж байсан. Ингэж байгаад 07 дугаар сард арай гэж ажил нь эхэлсэн. 07 дугаар сард эхлээд нөгөө барилга нь явахгүй байсан. Би танайх 12 дугаар сард амжих уу гэхэд амжина. Бид нар бэлэн хэв хашмалаар хийнэ гэж хэлсэн. Танайх сард хэдэн давхар гаргах вэ гэхэд бид нар 7 хоногт 1 давхар гаргана гэж хэлсэн. Гайгүй барилгын компани сард 4 давхрыг гаргадаг. Би сансрын хурдаар хэзээ барих вэ гэхэд намар 2 давхар цутгаж хаяад дууссан. Ингээд өвөл болсон. Ахиад хаврыг хүлээж байгаад 2019 он гарсан. Хавар офисс нь нүүгээд зүүн дөрвөн зам руу явсан байдаг. 3 дугаар сард очиход баахан хүмүүс бужигнаж байсан. Зарим нь гэрээгээ цуглах гэж байгаа юм шиг зарим нь Амар Амгалан 3 гээд шинэ төсөл авч байх шиг байсан. Намайг ороход Одгэрэл гэх хүн байсан. Би хавар болоод газар гэссэн байхад ажлаа яагаад эхлэхгүй байгаа юм бэ гэхэд манайх стандартын дагуу барьдаг компани. 4 дүгээр сард эхлэх болно. 3 дугаар сард барилга баривал хөлдөх болно гэж хэлсэн. Би тийм байх гэж бодоод өнгөртөл 4 дүгээр сардаа эхлээгүй. Гонжирч явж байгаад 5 дугаар сард хүний нүд аргацааж байгаа юм шиг 1 давхрын угсралт явж байгаа юм. 2018 онд 2 давхар, 2019 онд 4 давхрын угсралт явагдаад 6 давхар яваад зогссон. Ингээд ажил нь явахаа больсон. Очиж уулзахад материал байхгүй гэдэг. Би Булгаа гэх нөхөртэй очоод уулзаад яагаад явахгүй байгаа юм бэ гэхэд материал байхгүй гэж хэлнэ. Та нар өөрсдийн барилгаа явуулж чадахгүй байж фейсбүүк дээр яах гэж бүх төрлийн арматур, зуурмаг, гадна хаалга бартераар өгнө барина гээд томроод байдаг юм гэж хэлэхэд тодорхой хариулт өгч чадаагүй. Энэ нэг л утгагүй болоод эхэлсэн. 2019 онд захиалагч нар зутарч эхэлсэн.2018 оны 12 дугаар сард орох байсан байр 2019 онд худлаа болоод барилга зогсож байгаа юм. Бид нар яах вэ гэж ярилцаад хавар болтол хүлээе гээд 2020 оны хавар болсон. Нөхцөл байдал улам л хүндрээд хүмүүс шүүх цагдаа руу хандаж эхэлж байгаа юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард нь барилга дээр очиж уулзах үед бартераар арматур авах гэх зэрэг бүтэлгүй зүйл ярьсан. Ерөөсөө бүтэхгүй юм байна гэж бодоод “Амар-Амгалан 2” хотхоны нэгдүгээр байрны нэлээн олон хүн өргөдлөө өгсөн...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Балжинням мэдүүлэхдээ: “...Энэ бол 456 хүний хэрэг биш 456 айл өрх бүх гэр бүлийн гишүүдийн хохирч байгаа хэрэг юм. Энэ хэрэг гэр бүлийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Чи очиж захиалга өгсөн. Чиний санаачилгаар очсон гэдэг байдлаар маш их үл ойлголцол үүссэн байдаг. Гэр бүлийн тогтворгүй байдал үүсгэдгээс гадна нийгэмд маш их стресс үүсгэдэг. Сошиал сүлжээгээр Нарны хүү Сарны охин компани хойшлогдлоо гээд гурван жил яваад маш их хүн мэддэг болсон. Гадуур явж байхад хүмүүс энэ ямар шийдэгддэггүй хэрэг вэ? энэ хүмүүсийг ямар их зовоодог юм бэ? юунаас болоод гурван жил болчихож байгаа хэрэг юм бэ гээд ярьж байдаг. Өнөөдрийг хүртэл шударгаар шийдэгдэхэд итгэсээр ирсэн. Нарны хүү Сарны охин гэрээнийхээ ихэнх нөхцөлийг хангаагүйгээс болоод энэ олон айл өрх орох оронгүй, гал голомтгүй болсон. Үүнээс болж бид нар оршин суух тодорхой хаяггүй явж байна. Оршин суух тодорхой хаяггүйгээс болоод бид нар үр хүүхдээ аль сургууль, цэцэрлэгт өгөх вэ гэдэг асуудалтай. Маш их банк бус санхүүгийн байгууллага дээр зээл авсан. Зөрөөд гарсан ах Прадо гэх машинаа зараад урьдчилгаанд өгсөн гэж байгаа юм. Өмнөх хүмүүс хүүгээ нэхэмжилж байх шиг байна. Орох оронгүй хүмүүс байр түрээслэх эсхүл хүний юманд амьдрах болно. Асар их хохирол байдаг юм байна. Өндөр настай хүмүүс хүүхдээ байртай болгох гээд тэтгэврээ аваад өгсөн байдаг юм байна. Гурван давхар масктай эмээ үүдэнд байж байна. Ойролцоогоор 80 орчим настай хүн байна. 7 дугаар сард Баянзүрх дүүргийн прокурорын газраас эхлээд өнөө хүртэл маш их цаг хугацаа, амьдралын боломжоо алдсан. Жирийн хүмүүс шиг урагшлах амьдралын бүхэл бүтэн боломжоо алдаж байгаа юм. Маш олон залуу гэр бүл байдаг. Энэ залуу гэр бүлүүд гурван жилийн хугацаанд өөрийн гэсэн байртай болох боломж байсан. Нарны хүү Сарны охин компанийн 5 хувийн нөхцөл нь үнэн байсан бол үлдэгдэл мөнгөө босгож өгөөд байртай болчих байсан. Ингээд амьдралын дараагийн үед шат руугаа орох дараагийн амьдралаа өсгөх боломжийг боомилж байгаа юм. Ийм байдалтай маш олон хүмүүс байна. Маш их зовж шаналж, сэтгэл санаагаар унаж, сэтгэл зүйгээр хохирч буй янз бүрийн хүмүүс байна. Хөдөө орон нутгаас маш их зардал чирэгдэл болж ирж өвлийн хүйтэн, хаврын шороонд хонон өнжиж уйлж явдаг гэдгийг хохирогч нар дундаас олж мэдсэн. Шударга төрийн байгууллага хуульдаа өдий хүртэл итгэсээр ирсэн. Зах зээлээр Монгол төгрөгийн худалдан авах чадвар маш их муудаж байна. 3 жилийн өмнөх 10.000.000 гаруй төгрөг одоо маш бага мөнгө болоод хохирч байна. Бид нар гомдож байгаа, хохирч байгаа зүйлээ ярьж дуусахааргүй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдээд хуулийн дэнсээр дэнслээд хохирогч нарыг хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Хуулийн байгууллагад орж ирээд та бүхэнтэй уулзаж байгаадаа хохирогч хүний хувьд маш их найдаж байна. Эдийн засаг, эрүүл мэнд боломж бололцоо сэтгэл зүй байхгүй болсон. Монголчууд гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг ард түмэн. Гэр орны асуудлаа шийдээгүй хүн ажлын байран дээрээ очоод яаж сэтгэл хангалуун ажиллаж амьдрах юм. Яаж ажилттай ажиллах юм. Миний хажууд өөр байранд хамт захиалга өгч байсан найзууд маань байрныхаа 70 хувийг төлөөд явж байна. Одоо машин аваад үр хүүхэдтэй болоод явж байна. Эхнэр бид хоёр байр түрээсэлж байна. Гэр бүл төлөвлөлтөд хүртэл өөрчлөлт орж ирж байна. Үр хүүхэдтэй болохоо хойшлуулсан. Орох оронгүй хүний хажуу өрөөнд амьдарч байгаа хүмүүс ковидын үед үр хүүхэдтэй болж чадахгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Доржжүгдэр мэдүүлэхдээ: ”... Би 2018 оны 10 дугаар сард байранд захиалга өгч байсан. Одоо болтол хохироод явж байна. Би цэргийн байгууллагад ажилдаг. Маш олон цэргийн хүмүүс үүнд хохирсон байдаг. Би маш их гомдолтой байна. Намайг анх очиж уулзахад газар дээр нь нүх ухсан барилга дээр нь нэг хүн байсан. Удахгүй баригдана гэж хэлж байсан. Оффисын байрандаа Гүрсоронз, Чинчулуун нар байсан. Тэнд нь очиж гэрээ хийж байсан. Тэр үед маш их баярлалаа гэж байсан. Би хотод айлаар байдаг байсан. Бид нар гэр оронтой болгох гэж байгаад талархаад гарсан боловч одоо болтол байргүй байна. Ярих зүйлийг өмнөх хүмүүс хэлсэн. Гадаа маш олон хүмүүс байна. Настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Гэр бүл салах зүйл их болсон. Энэ олон хүмүүс амьдралаа сайжруулъя байранд оръё гэж бодсон байсан. Маш их гомдолтой байна. Шударга шүүх шийдэж өгнө гэж үзэж байна...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Л.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “...Манай “Мүүр аудит” 2 шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтэд “Нарын хүү Сарны охин” компанийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хоорондох дансны хуулганууд, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох санхүүгийн баримтууд, Гурван Марал констракшны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох дансны хуулганууд, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл кассын санхүүгийн баримтуудыг үзэж дүгнэлт гаргасан. Дансаар орж ирсэн бүх мөнгөнөөс барилгын ажилд гэсэн гүйлгээний утгатайгаар 5.337.000.000 төгрөгийг зарцуулсан байсан. “Нарны хүү Сарны охин” ХХК нь ихэнх мөнгөө “Гурван Марал” констракшн руу шилжүүлсэн. “Гурван Марал” констракшн нь 4.224.000.000 төгрөгийг барилгын ажилд гэж шилжүүлэг хийсэн байсан. “Нарны хүү Сарны охин” компани нийт 5.337.000.000 төгрөг барилгын ажилд гэж зарцуулаад үүнээс 2.000.000.000 төгрөгийг “Гурван Марал” констракшн шилжүүлсэн. Үүнээс хасахаар “Нарны хүү Сарны охин” компани 3.000.000.000 төгрөг барилгын ажилд шилжүүлсэн. Гурван Марал констракшн барилгын ажилд 4.000.000.000 төгрөг гэж зарцуулсан гэж шилжүүлсэн. Хоёр компани нийлээд 7.000.000.000 төгрөг барилгын ажилд зарцуулсан гэж шилжүүлсэн боловч яг зарцуулалтыг тогтоох баримтууд ирээгүй. Энэ нь дансны хуулганаас түүгдсэн дүн юм. Компарт Монгол Нетворк компанид захиалгат сан техникийн ажлын урьдчилгаа гээд 250.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ сан техникийн ажлын урьдчилгаа гэсэн боловч үүнтэй холбоотой гэрээ нь ирээгүй учраас тодорхойгүй гэдэгт орсон. Гурван Марал констракшн Компарт Монгол Нетворк компани руу 280.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Шилжүүлэг хийсэн баримт нь байхгүй. Манай Мүйр аудит компани 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шинжилгээний ажил эхэлсэн. 2020 оны 1 дүгээр сарны 10-ны өдөр хүртэл шинжилгээнд ирсэн санхүүгийн баримт дансны хуулгыг боловсруулаад зарцуулалттай холбоотой гэх гүйлгээг тодруулахын тулд нэмэлт баримт шаардлагатай болсон. Нэмэлт баримт шаардаад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс рүү албан тоот явуулсан. Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсээс 01 дүгээр сарын 13-ны өдөр шинжилгээний ажлыг түр хойшлуулсан. Энэ хугацаанд шаардлагатай баримтуудыг олж өгөх талаар мэдэгдсэн. Уг албан тоот дээр тус тасагт шалгагдаж байгаа дугаартай хэрэгт яллагдагч нар нь санхүүгийн баримт баримтыг гаргаж өгөхгүй нуун дарагдуулсан бөгөөд олж тогтоохоор ажиллаж байгаа тул шинжилгээнд хүргүүлэх хүртэл хугацаагаар шинжилгээний ажлыг түр зогсоож өгнө үү гэсэн байсан. Үүний дагуу шинжилгээний ажлыг зогсоосон. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бүтэн хоёр сар баримт ирүүлэхийг хүлээсэн. Баримт ирэх эсэх нь тодорхойгүй болсон учраас 22-ны өдөр шинжилгээний ажлаа эхлүүлээд 05 дугаар сарын 29-ний өдөр шинжилгээний ажиллаа дуусгасан. Би шинжээчийн дүгнэлтээр хохирлын тооцоо гаргаагүй харин хоёр компанийн дансанд орсон бүх дүнг холбогдох баримтын хамт үзэж байгаад тэр хотхоноос тэдэн төгрөгийн дүн орсон байна гэдгийг тогтоосон. Дансны хуулгыг мөрдөн байцаах албанаас авсан. Тэр дансны хуулга дээрх дүнг тодруулахын тулд нэмэлт буюу дэмжих баримтаа хавтаст хэрэг дэх санхүүгийн баримттай тулгаж үзсэн. Санхүүгийн баримт иж бүрэн байсан гэж хэлсэн. “Нарны хүү Сарны охин” компанид 18.941.157.750 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэнээс 12.827.430.043 төгрөг нь орон сууцны борлуулалтын орлого гэж орж ирсэн. Гурван Марал констракшнд 15.238.930.236 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэнээс 1.932.696.050 төгрөг нь захиалагчтай байгуулсан гэрээний дагуу орж ирсэн байна. “Нарны хүү Сарны охин” компани Гурван Марал констракшны зарлагын гүйлгээг шалгасан. Барилга баригдах хугацааны зарлагын гүйлгээг шалгахал эдгээр компанийн хувьд шинжилгээнд хамрагдсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын хоорондох дансны хуулганд хамрагдсан болон санхүүгийн баримтын хувьд 2018 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэлх хугацааны баримтыг үзсэн. “Нарны хүү Сарны охин” компанийн барилгын ажилд зарцуулагдсан эсэх гүйлгээг шалгахад дансны хуулга дээр үндэслэж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Тэр дансны хуулгыг тодруулахын тулд нэмэлт буюу дэмжих баримт авсан. Барилгын ажилд гэж шилжүүлсэн болохоос биш зарцуулалт гарсан болохоос биш зарлагыг дүгнэх боломжгүй учраас тодорхойгүй гэж шинжилж гаргасан. Уг компаниуд барилгын ажилд биш өөр зүйлд зарцуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаа хөгжил банк, хаан банк, ариг банк, кассын дансаар нийт 18.973.264.229 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна. Үүнийг холбогдох баримтын дагуу шинжлэн судлахад 3.676.747.285 төгрөгийг бэлнээр зарлагдсан болон хувийн дансанд шилжүүлсэн, 719.460 төгрөгийг банкны шимтгэлд төлсөн, 1.273.203.999 төгрөгийг данс хооронд, 4.438.273.000 төгрөгийг Гурван Марал констракшнд, 197.225.925 төгрөгийг компанийн зардалд, 233.032.957 төгрөгийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварт, 931.043.159 төгрөгийг материалын үнэд 1.492.816.813 төгрөгийг байрны үнэ төлбөрт, 332.949.059 төгрөгийг Номун номадик, Компарт Монгол Нетворк компанид, 2.169.671.271 төгрөгийг Мэргэн Батсайхан Вайс анд Сий компанид, Нарны хүү Сарны охин компани нь шинжилгээнд хамрагдсан баримтын хүрээнд 18.973.000.000 төгрөг зарцуулснаас барилгын ажилд гэсэн гүйлгээний утгатай 5.337.091.000 төгрөг шилжүүлсэн, Гурван Марал констракшн нь шинжилгээнд хамрагдсан баримтын хүрээнд 15. 235.245.167 төгрөг зарлагдсанаас 4.204.461.233 төгрөгийн барилгын ажилд гэсэн утгатайгаар шилжүүлж зарцуулсан бусад гүйлгээ нь өөр утгатай байсан. “Гурван Марал” констракшн нь нийтдээ 15.238.930.236 төгрөгийн орлогын гүйлгээг хүлээж авсан. Үүнээс Амар Амгалан 1 хотхоны төлбөрт гэрээгүйгээр 264.250.000 төгрөг, Амар Амгалан 2 хотхоны төлбөрт гэрээтэй гэж 1.900.086.000 төгрөг, Амар Амгалан 2 хотхоны төлбөрт гэрээгүй гэж 47.000.000 төгрөг, тодорхойгүй байрны төлбөрт гэж 87.955.000 төгрөг гэж авсан. Үүнээс Амар Амгалан 2 хотхоны 1.900.086.000 дээр 47.000.000 төгрөгөө нэмэхээр 2.000.000.000 төгрөг нь гарч ирнэ. Нарны хүү Сарны охин компанийн 4.000.000.000 төгрөг нь дээд хүснэгтийн эхний 3 мөрнөөс гарах юм. Зарцуулалтыг нийтээр нь ангилахад Батбаярын авсан мөнгө гэх 1.337.000.000 төгрөг нь дансаар зарлагдсан зарлагад байгаа юм. Эргүүлж тушаасан нь Батбаяраас орлого гэсэн хэсэгт байгаа юм. Зөрүү 5.350.000.000 төгрөг нь яасан гэдэг нь тодорхойгүй учраас зарцуулалт тодорхойгүй гэх дүгнэлт гарсан. Давхардсан дүн байхгүй. 1.000.000.000 гаруй төгрөг аваад буцаагаад 862.000.000 төгрөг тушаасан. 535.000.000 төгрөгийн юунд зарцуулсан нь тодорхойгүй гэдэг нь баримт нь байхгүй учраас юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан. Анхан шатны баримт шинжилгээнд ирсэн бол тоо өөрчлөгдөх боломжтой юу гэж асууж байх шиг байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл холбогдох баримт байвал шинжилгээнд ирүүл гэж 3 сар хүлээсэн. Уг үйл явдал нь 2018 он болон 2019 онд болсон. 2020 онд баримтууд нь байж байх ёстой юм. Ирээгүй учраас зарцуулаагүй гэж гарч ирсэн. Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс байсан учраас Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст рүү нэмэлт материал явуулах албан бичиг явуулсан. “Нарны хүү Сарны охин” компанийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, Гурван Марал констракшны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх баримтууд шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээг хийх үедээ Гурван Марал констракшнтай холбоотой худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банкны дансны хуулганууд, шинжилгээнд ирсэн хэргийн хавтаст гэсэн 23 хавтас материал, санхүүгийн баримт гэсэн 15 хавтаст гэх баримтууд харагдсан. Нэг бүрчлэн хэлэхэд Амар Амгалан 2 дугаар хотхон гэрээний хавтас 1 дугаар хх1, Амар Амгалан 3 274 хуудас, Амар Амгалан 3 хотхон 1 дүгээр байр гэрээнүүдийн хавтас 1 дугаар хх2 292 хуудас, Амар Амгалан 3 хотхон 1 дүгээр байр гэрээнүүдийн хавтас 2 дугаар хх3 364 хуудас, Амгалан 3 хотхон 1 дүгээр байр гэрээнүүдийн хавтас 3 дугаар хх4 303 хуудас, Амгалан 3 хотхон 1 дүгээр байр гэрээнүүдийн хавтас 4 дугаар хх5 гэх зэрэг байгаа юм...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нар мэдүүлэхдээ: “...Анх шинжилгээ хийхэд 456 хүн байж байгаад Булгантуяагийн Нямгэрэл гэх хүний материалыг ирүүлээд нийт 457 хохирогч болсон. Энэхүү дүгнэлтийг бид бүрэлдэхүүнтэйгээр гаргасан. Шинжилгээ хийх явцад голдуу шатахуун баримт байсан. Шинжилгээнд анхан шатны баримтууд авагдаагүй байсан. Гурван Марал констракшнаас Гүрсоронзын гарны үсэгтэй шатахууны баримттай холбоотой гарсан гүйлгээг оруулсан байсан. Ямар зорилготой авагдсан нь тодорхойгүй хүснэгтэн жагсаалтууд байсан. Ямар учиртай хүснэгт нь тодорхой учраас тоонд оруулах боломжгүй. Хөдөлмөрийн гэрээ, Нууц заруулах гэрээ гэдэг нь тамга тэмдэггүй хуулбар мэт хүчин төгөлдөр биш баримтууд авагдсан байсан. Шатахуунтай холбоотой баримт Гурван Марал констракшны кассын тайланд орсон байнаБайгууллагын харилцах дансаар орсон мөнгө нь 1.059.000.000 төгрөг, бартераар 1.112.000.000 төгрөг гээд нийтдээ 2.171.000.000 татан төвлөрүүлсэн байгаа гэж хариулсан байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын хэмжээ тооцоод үзэхээр Энхбаатарын 994.000.000 төгрөгийн бартер байдаг. Тухайн үед ямар бараа материал авсан талаарх анхан шатны баримт олоогүй учраас нэг дэх хүснэгтэд 994.000.000 төгрөгөө аваад бартераар төлсөн мөнгө 117.500.000 төгрөг болгож хассан нь ингээд 994.000.000 төгрөгөөр зөрж байсан. Гурван Марал констракшнаас Нүүдэлчин групп газрын төлбөрт хэдэн төгрөгийг ямар хөрөнгийн эх үүсвэрээс хэдэн он хэдэн сард шилүүлсэн эсэх асуултыг тавьсан. Хариулахдаа Гурван Марал констракшны Чингис хаан банк дахь 5101001602 тоот харилцах дансны хуулгаар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1.900.000.000 төгрөгийн газрын төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэг хийгдсэн бөгөөд Нүүдэлчин группэд газрын төлбөр төлсөн гэх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг шинжилгээнд ирүүлээгүй тул тогтоох боломжгүй гэж хариулсан. .. Материалын үнэ гэсэн гүйлгээний утгатай Гурван Марал констракшнд шилжүүлснийг барилгын ажилд зарцуулсан байх магадлалтай шилжүүлэг нь 4.000.000.000 төгрөг байгаа юм. Дараагийнх нь гүйлгээний утгаас салгасан Гурван Марал констракшны 8015 тоот дансанд шилжүүлсэн гүйлгээний утгаар материалын үнэд гээд 138.000.000 төгрөг шилжүүлсэн. Гурван Марал констракшны Ариг банканд байрших дансанд материалын үнэд, хоорондоо тооцоо гэдэг утгатайгаар 8.440.000 төгрөг шилжүүлсэн. Ажлын төлбөр материалын үнэд гэсэн утгатай гүйлгээнүүд 854.000.000 төгрөг байгаа юм. Урьдчилгаа төлбөр гэсэн утгатай байгаа бол ороогүй байсан. Газрын төлбөрийн шилжүүлсэн нь Худалдаа хөгжлийн банкны 421060888 тоот данснаас 144.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь тусгагдсан. 1.900.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоох боломжгүй гэсэн тул оруулаагүй....” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Одхүү мэдүүлэхдээ: “...Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 5 дахь заалт “Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно.” гэж хуульд тодорхой заасан байдаг. “Нарны хүү Сарны охин” ХХК нь газрын зөвшөөрөл аваагүй байсан...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгч гэрч Э.Чинчулуун мэдүүлэхдээ: “...Би тухайн компанид 2017 оны 09 дүгээр сараас тус компанид борлуулалтын менежерийн албан тушаалд 2018 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. 2017 оны 09 сард ажилд ороод 2018 оны 07 сараас борлуулалтын албаны дарга болж доороо 2 менежертэй болж цалин 200.000 төгрөгөөр нэмэгдсэн. Эхлээд маркетингийн борлуулалтын менежер гэдэг албан тушаалд ажиллаж байхдаа тухайн борлуулалт, төслийн танилцуулга болон фейсбүүкээр цацагдах видеог бэлтгэх болон гаргаж байгаа зарын эхийг бэлтгэх, орж ирж байгаа хүмүүст Гүрсоронз захирал эхний хугацаанд танилцуулга хийдэг байсан. Дараа дараад нь би хамжилцаад хүмүүст нь цуг мэдээлэл өгч ажилладаг байсан. Захирлаас өгсөн үүргийн дагуу телевиз, РМ, сонин, фейсбүүк, олон нийтийн сүлжээ гэсэн сувгуудаар сурталчилгаа явуулдаг байсан. Тэр сурталчилгаанд орж байгаа сурталчилгааны ерөнхий утгыг Гүрсоронз захирлын баталсны дагуу бэлдэж явуулдаг байсан. Монгол ТВ телевизээр нэг удаа явсан. Өглөөний мэдээгээр Гүрсоронз захирал болон түүний эхнэр бид 3 оролцоод яриа өгч байсан. Байрны захиалгын талаар болон шинэ залуу гэр бүлийг дэмжиж, 5 хувийн зээл гаргаж байгаа талаар ярилцлага өгсөн. Намайг албаны дарга болсноосоо хойш Д.Гүрсоронз захирал Япон Солонгос руу явах буюу байхгүй байх үед нь өөрийнх нь хэлсний дагуу хэд хэдэн гэрээн дээр гарын үсэг зурсан. Хүмүүс мөнгөө тушаачихаад гараад явахгүй. Гэрээгээ авмаар байна гэсэн хүмүүс байгаа ийм тохиолдолд яах вэ гээд Гүрсоронз захиралтай ярьж байсан. Өмнө нь тэр гэрээнүүдийг хүлээлгэж байгаад “та маргааш захирлыг ирэхээр аваарай, гарын үсэг зураад өгье, эсвэл би зураад орой гэрт чинь аваачаад өгье гээд шөнө орой айлын гэрт очоод гэрээг нь өгдөг байсан. Үүнээс үүдээд Гүрсоронз захирал бид 2 ярилцаад Гүрсоронз захирал ер нь чамайг албаны дарга болгоё. Иймэрхүү яаралтай зүйл дээр гарын үсэг зурж байгаарай гэсэн үүрэг өгсний дагуу яаралтай хүмүүстэй өгдөг. Яараагүй хүмүүсийнхээ байлгаж хүлээлгэж байгаад захирлаар өөрөөр нь гарын үсэг зуруулдаг байсан. Д.Одгэрэл захиралтай 2018 оны 6 сараас хойш яг хамт ажилласан. Ер нь Д.Одгэрэл захирал 8 сараас 9 сарын эхэн хүртэл буюу ажлаас гарах хүртлээ үйл ажиллагаа хариуцсан захирал гэж орж ирээд 1 сарын хугацаанд хамтарч ажиллаж байсан. Тэрнээс өмнө яг тодорхой компанийн үйл ажиллагаанд ороод байгаа нь ч мэдэгдэхгүй, орохгүй байгаа нь ч мэдэгдэхгүй ирэн очин байгаад байдаг байсан. надад энэ компанид хөрөнгө захиран зарцуулах эрх байхгүй. Санхүүг захиран зарцуулах бүх эрхийг Д.Гүрсоронз захиралп байсан. Би маркетинг борлуулалт, хэвлэл мэдээлэлтийн төсвүүдээ нягтландаа хэлээд цохолтоо гаргаад өгдөг. Нягтлан тэрийг захиралд танилцуулаад цохилт хийлгээд гараад ирдэг байсан. . Өмнө нь 2018 оны эхээр би Батбаярт боруулалтын талаар мэдээлэлдэг байсан боловч 7 сараас энэ мэдээллийг Д.Батбаярт өгч болохгүй гэдгийг Д.Гүрсоронз захирал надад тушаасан. Түүнээс хойш би мэдээлэл өгч байгаагүй. Байрны зар сурталчилгаа явагдаад ирэхээр миний утас байнгын ачаалалтай ажилладаг байсан. Д.Гүрсоронз захирлын байнгын хэлдэг байсан зүйл гэвэл дуудлага болгоныг алдахгүй ав, ирсэн хүн болгоныг захиалга өгүүл гэсэн шаардлага тавьдаг байсан. Тэрний дагуу ажилладаг байсан. Тухайн үед барилга баригдахгүй удсан. Барилгын ажил нэлээн хойшилсон. Тэгэхэд захиалагч нар над руу эхэлж ханддаг. Д.Гүрсоронз захирал руу биш, Д.Одгэрэл рүү биш над руу л ханддаг байсан. Яагаад гэвэл би борлуулж, би хамтарч ажилласан учраас над руу эхэлж залгадаг байсан. Сэтгүүлч захиалагч нартай уулзаад барилгын талбайгаар яваад зураг аваад “Амар амгалан” гэх барилга ард иргэдийг шулж байна гэсэн мэдээ бичээд тавьсан байсан. Тэрийг Гүрсоронз захирал эртхэн шиг мэдсэнгүй. Энэ яагаад ингэж байгаа юм. Энэ сэтгүүлчийг яаж аргалах вэ гэсэн. Би тэрнээс өмнө сэтгүүлчтэй яриад мэдээгээ устгачих, ийм юм болоогүй гээд учрыг нь тайлбарласан. Гэтэл сэтгүүл 1.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Гүрсоронз захиралд “сэтгүүлч 1.000.00 төгрөг өгчих” гэж байна, яах вэ гэсэн чинь Гүрсоронз захирал над руу уурлаж байсан. Тэгүүл ийм дээрээ тулаад байгаа юм бол барилгынхаа мөнгийг барилга руу оруулалдаа битгий өөр юм руу оруул гэж хэлсэн чинь ерөөсөө л чимээгүй явж байгаад араас сандлаар цохисон. Д.Гүрсоронз захирал авто машины уралдаанд ордог гэж би хэлсэн. Тэрэндээ зориулж хэдэн төгрөг төсөвлөснийг мэдэхгүй байна. Маш их мөнгө зарцуулдаг байсан. Сэргээгдэх эрчим хүчний зүйлд 500.000.000 төгрөгийн баримтыг би харж байсан. Д.Гүрсоронз захирал эхнэртэйгээ хүүхдийн цэцэрлэг ч билүү, асрамжийн газар ч билүү, тийм зүйлд мөнгө өгдөг байсан. Намайг ажиллаж байх явцад Д.Батбаяр захирал надад хэлж байсан. Зөвшөөрөлгүй барилга дээр захиалга авмааргүй байна гэсэн. Үүнийг Д.Гүрсоронз захирал сонсож байсан. Энэ байгууллагад ажиллахад дарамт шахалт их байдаг байсан. Би энэ компанид ажиллаж байхдаа ганцхан удаа 12 цаг хүртэл хоцорсон. Тэр бол би өөрийн буруутай үйлдлээс болоод ажлаас хоцорсон. Тэгэхэд над руу принтер, нөүтбүүк авч шидэх, аашилж загнах зүйл их байдаг байсан. Энэ компанийн борлуулалт ихсэж байгаа учраас чи ганцаараа дийлэхгүй. Чи борлуулагдсан байгаа автомашин, орон сууцны зээлийг давхар татах учраас чи доороо 2 менежер аваад хийлгэ гэсэн зүйл хэлж намайг Д.Гүрсоронзо ах намайг борлуулалтын албаны дарга болгосон... “ гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Х.Наранболд мэдүүлэхдээ: “... Манай компани арматурын гэрээг “Нарны гүүр сарны охин” ХХК-тай “Баянхайрхан трейд” гэдэг компаниас дамжуулаад Бүгд Найрамдах Хятад ард улсаас импортоор оруулж ирсэн арматураасаа танайд нийлүүлъя гээд энэтэйгээ дүйцэхүйц хэмжээний 100 хувийн бартерын гэрээг байгуулаад дараа ажил ашиглалтад орох байрнаас аваад борлуулалт хийж ажиллая гэдэг зүйлийг анх ярьж тохиролцсон. “Баянхайрхан трейд” ХХК, “Нарны охин сарны хүү” ХХК, “Женерал тек” ХХК энэ нь гуравласан гэрээ хамгийн сүүлд хийсэн. Анх “Нарны хүү сарны охин” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээ нь дээр юу гэж заасан бэ гэхээр нийт 6.100.000.000 төгрөгийн үнэ бүхий арматурыг манай компанийн барьж ашиглалтад оруулж байгаа “Чухаг-2” хотхоны 2 дугаар ээлжийн барилга 2020 оны 08 дугаар сарын 30-нд ашиглалтад орох байрнуудаас авна гэсэн тохиролцоотой гэрээ байсан. Энэ гэрээг 03 дугаар сарын 22 өдөр байгуулснаасаа хойш 4 дүгээр сарын 15-нд манайх бараа материалаа нэхээд холбогдоход “одоохон арматур нийлнэ” гэсэн. Тэгээд 5 дугаар сарын эхээр манай талбайд 200 орчим тонн арматур буулгасан. Манай өөрийн авч байгаа арматур хоцрогдолтой нийлүүлэлт явагдах гээд байна. Дундуур бид нар өөрийнхөө нийт 6.100.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний нэг хэсгийг “Баянхайрхан трейд” ХХК-д эрхийг шилжүүлж өгмөөр байна. Энэ эрхийг шилжүүлж өгвөл “Баянхайрхан трейд” ХХК танай бараа материалыг таслахгүй нийлүүлэх цаашаагаа энэ гэрээг үргэлжлүүлэх боломжтой болж байна гэдэг үндэслэлээр гэрээний эрх шилжүүлэх гэрээг давхар хийсэн. Энэ гэрээг 5 дугаар сарын 8-нд “Нарны хүү сарны охин” ХХК болон “Женерал тек” ХХК хоёр компанийн хооронд хийгдсэн. 5 дугаар сарын 9-нд гуравласан гэрээ хийгдсэн. Энэ дээр “Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Гүрсоронз гэж хийгдсэн. Эрх хүлээн авагч нь “Баянхайрхан трейд” ХХК-ийн ерөнхий захирал Дамба, тэгээд манай компани “Женерал тек” ХХК гээд гуравласан гэрээ хийгдсэн. Энэ гэрээнд нийт 2.100.000.00 төгрөгийн үнэ бүхий 2 дугаар ээлжийн барилгаас 12 орон сууц, нэгдүгээр ээлжийн ашиглалтад орсон байрнаас 12 орон сууц авахаар гэрээ хийгдсэн. Нийлүүлсэн арматурын үнэ болон тухайн орон сууцанд орсон 4 иргэний мөнгөн дүн хоорондоо таарч байгаа. Бурмаа гэх иргэний асуудлаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Мөнх-Эрдэнэ дээр манайх дуудагдаж очсон. Бид нар “Нарны хүү сарны охин” ХХК-тай гэрээгээ цуцлаад нөгөө оруулсан байсан байраа буцааж аваад наадмын өмнө буюу 6 дугаар сарын 20 гэхэд бүх гэрээ дуусгавар болсон. Бүх ажиллагаагаа дуусгасан байсан. Манай зүгээс 4 айлыг оруулсныг ч мэдээгүй байсан. Тухайн үеийн манай борлуулалтын албаны дарга Түвшинжаргал гэх залуугийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Баримтаар нотлогдсон байгаа байх. Энэ 4 байрны түлхүүрийг нь аваад яваад очсон чинь дотор нь айл амьдарч байна гээд СӨХ-өөс мэдээлэл ирсэн. Юун айл орчихсон юм бэ гэсэн чинь энэ 4 айлын урьдчилгаа төлбөрийг нь аваад байранд нь оруулсан гэсэн. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Нарны хүү сарны охин” ХХК-ны ажилтан Хонгорзул гэдэг хүн барилгын ерөнхий инженер Нямдаваа гэдэг хүнтэй бараа материал нийлүүлэх гэрээ байгуулъя гээд анх холбогдсон байдаг. Манай хоёрын хооронд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бараа материал нийлүүлэх гэрээ нь дээр заагдсан заалтуудаараа бол нийт 6.100.000.000 төгрөгийн үнэ бүхий 2020 оны 8 дугаар сарын 30-нд ашиглалтад орох 2 дугаар ээлжийн барилгаас нийтдээ 40-50 орон сууц авахаар тохиролцоод өөрсдөө болохоор эхний захиалгаар 2697 тонн арматурыг нийлүүлэхээр анхны гэрээ хийгдсэн байдаг. Тэр хийгдсэн гэрээний хавсралтад тухайн оныхоо 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд манай компанид 295 тонн арматур нийлүүлэх ёстой байсан. Гэтэл 295 тоон арматур ирдэггүй. Ингээд сар орчим хүлээгээд гэрээг цуцлах шатад хүрээд байж байтал 4 дүгээр сарын сүүлээр 200 орчим тонн арматур буулгасан. Тухайн арматураа буулгангуутаа манайхтай хийсэн анхны гэрээний нэг хэсгийг “Баянхайрхан трейд” гээд компанид эрхээ шилжүүлж өгсөн. Цаашид энэ компаниас давхар арматур нийлүүлэхээр болсон гээд харилцаа үргэлжлээд явж байтал 5 дугаар сарын 15-наас хойш дахиж арматур буухаа байгаад манайх хүлээж байгаад 6 дугаар сарын 13-нд мэдэгдэл өгөөд анхны хийсэн бүх гэрээг хүчингүйд тооцож байна. Танай манай харилцаа дууссан гэж хэлсэн. Манай талаас бол харилцаагаа дуусгавар болгосон байсан. Анхны гэрээн дээр тусгасан бүх зүйлүүд дээр манай 2 борлуулалт зэрэг явна. Гэхдээ танайх ямар нэгэн байдлаар буулгасан бараа материалаа дүйцүүлж борлуулалт хийнэ. Борлуулалт хийсэн мэдээгээ тухай бүрт нь манай борлуулалтын албанд мэдэгдэж тэмдэглэгээ хийлгэж явна гэдгийг л зөрчсөн үйлдэл байсан. Манай байгууллагаас нийтдээ 32 байр өгөх байсан, 5 дугаар сарын 10-нд хамгийн сүүлийн арматур буугаад нийтдээ 397.000.000 төгрөгийн арматур буусан. Түүнийг акт үйлдэж хүлээж аваад тэрнээс хойш арматур ирдлэггүй. Манайх 2 дугаар ээлжийн барилга эхлээд явж байсан. Одоогийн байдлаар “Нарны хүү сарны охин” ХХК-тай холбоотойгоор 4 хүн манайд бүрэн орон сууцад орсон. Тухайн байрныхаа урьдчилгаа төлбөр нь “Нарны хүү сарны охин” ХХК-ны 397.000.000 төгрөгийг хувьчилж өөрсдөдөө ноогдуулаад үлдэгдэл төлбөрөө манай компанитай гэрээ байгуулаад төлөөд байраа авсан...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Г.Баярсайхан мэдүүлэхдээ: “...“Оргил зуурмаг” ХХК нь “Нарны хүү сарны охин” ХХК-тай шууд байрны гэрээ байгуулаагүй. Эхлээд бид нар бетон зуурмаг нийлүүлж эхэлсэн. Тэгээд Гүрсоронз захиралтай танилцаад улмаар хоорондоо ярилцаж байгаад 5 хувийн ипотекийн зээл гаргаж байгаа гэдгээ надад ярьсан. Бид нар жилдээ 1 бетон зуурмагийнхаа борлуулалтын явцад орж ирсэн 60 машин, 40-60 байрнуудыг зарах гэж их асуудал болдог байсан. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад хамтын ажиллагааны гэрээ хийхээр ярилцсан. Бетон зуурмагийн гэрээ тусдаа байдаг. Бетон зуурмагийн гэрээ 500.000.000 гаруй төгрөг байдаг. Орон сууцны гэрээнүүд нь манайд бартераар орж ирж байгаа орон сууцны тоо хэмжээг урьдчилж мэдэх боломжгүй учраас бид нар ерөнхий нэг гэрээ хийсэн байдаг. Тэр гэрээ нь дээр хавсралтаар орж ирсэн байрнуудаа нэмэх хувилбар явж байсан. Бид нарын нэхэмжлэлийн шаардлага бол “Тайгам Алтай” ХХК-ийн гэрээ нь дээр дурдагдсан 6 байрыг “Тайгам Алтай” ХХК аль хэдийн өөр хүмүүст өгсөн байгаа. Нөгөө хүмүүс нь тухайн байранд ороод амьдарч байгаа учраас “Тайгам Алтай” ХХК-аас байр авахаа болиод мөнгөө авъя гэсэн шаардлага тавьсан... гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт “Чингис хаан” банкны хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Золбоо: “...Барьцааны гэрээний 3 газрыг “Гурван Марал констракшн” ХХК-аас нэхэмжилж байна...” гэв. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Оналбекийн мэдүүлэг /1хх-184/, иргэн Х.Оналбек болон Д.Гүрсоронз нарын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 19 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-185-190/, хохирогч О.Саруулын мэдүүлэг /2хх-177-180/, иргэн О.Саруул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 43 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /2хх-168-174/, хохирогч Г.Цогтсайханы мэдүүлэг /2хх-232-234/, иргэн Г.Цогтсайхан болон Д.Гүрсоронз нарын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 78 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /2хх-225-228/, хохирогч Э.Бадрахын мэдүүлэг /6хх-158-159/, иргэн Э.Бадрах болон Д.Гүрсоронз нарын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 26 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-153-155/, хохирогч Ц.Ариунаагийн мэдүүлэг /7хх-08-10/, иргэн Ц.Ариунаа болон Д.Гүрсоронз нарын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 57 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-15-17/, хохирогч Б.Энхболдын мэдүүлэг /14хх-237/, иргэн Б.Энхболд болон Д.Гүрсоронз нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 67 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-238-241/, хохирогч Д.Мөнхзаяагийн мэдүүлэг /21хх-35-36/, иргэн Д.Мөнхзаяа болон Д.Гүрсоронз нарын 02 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-37-43/, хохирогч Б.Санчирын мэдүүлэг /21хх-79/, иргэн Б.Санчир болон Д.Гүрсоронз нарын 82 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-80-83/, хохирогч Л.Мянганы мэдүүлэг /22хх-54-55/, иргэн Л.Мянган болон Д.Одгэрэл нарын 25/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-56-60/, хохирогч Ч.Эрдэнэбаатарын мэдүүлэг /22хх-104-105/, иргэн Ч.Эрдэнэбаатар болон Д.Гүрсоронз нарын 32 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-106-111/, хохирогч Д.Янжмаагийн мэдүүлэг /1хх-21-22/, хохирогч Н.Мөнхцэцэгийн мэдүүлэг /1хх-24/, иргэн Н.Мөнхцэцэг, Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 94 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-27-31/ хохирогч Б.Мөнхтүвшингийн мэдүүлэг /1хх-40/, хохирогч С.Мөнхтуяагийн мэдүүлэг /1хх-42/, хохирогч Г.Долгормаагийн мэдүүлэг/1хх-45-46/, иргэн Г.Долгормаа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 49 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний хуулбар /52хх-124-125/, хохирогч Г.Баярмаагийн мэдүүлэг /1хх-49-50/, иргэн Г.Баярмаа болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 266 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-51-58/, хохирогч О.Жавхлангийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/, иргэн О.Жавхлан болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 134/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-69-77/, хохирогч Б.Алтан-Одын мэдүүлэг /1хх-83-84/, иргэн Б.Даваажаргал болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 250 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-86-91/, хохирогч Ө.Батбаатарын мэдүүлэг /1хх-94/, иргэн Ө.Батбаатар болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 205 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-95-99/, хохирогч Б.Одсүрэнгийн мэдүүлэг /1хх-104-105/, хохирогч Б.Адъяасүрэнгийн мэдүүлэг /1хх-108-109/, иргэн Б.Адъяасүрэн болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 32 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /52хх-126-127/, хохирогч Т.Уянгын мэдүүлэг /1хх-120/, иргэн Т.Уянга болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 74 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-121-128/, хохирогч Х.Түвшинтөгсийн мэдүүлэг /1хх-134-136/, иргэн Х.Түвшинтөгс болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 88 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-137-141/, хохирогч Б.Тунгалагтуяагийн мэдүүлэг /1хх-179/, иргэн Б.Тунгалагтуяа болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 124 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-180-183/, хохирогч Н.Даваанямын мэдүүлэг /1хх-205/, иргэн Ч.Дархансүхийг төлөөлж иргэн Н.Давааням болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 105 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон бусад баримтын хуулбар /1хх-211-224/, хохирогч Г.Түмэнбаатарын мэдүүлэг /1хх-239-240/, иргэн Г.Түмэнбаатар болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 220 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /1хх-243-250, 2хх-01-03/, хохирогч Т.Энхсайханы мэдүүлэг /2хх-18/, иргэн Т.Энхсайхан болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 242 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /2хх-29-32/, хохирогч М.Номин-Эрдэнийн мэдүүлэг /2хх-78-80/, иргэн Ш.Батсайхан болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 112 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /2хх-86-90/, хохирогч Э.Урангуагийн мэдүүлэг /2хх-114-116/, иргэн Ц.Одхүү болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /2хх-120-125/, хохирогч О.Мягмарын мэдүүлэг /2хх-143-144/, иргэн О.Мягмар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 16 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /2хх-146-149/, хохирогч Х.Отгонбаярын мэдүүлэг /3хх-08-09/, иргэн Х.Отгонбаяр болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 271 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-10-14/, хохирогч А.Оюунчимэгийн мэдүүлэг /3хх-30-31/, иргэн А.Оюунчимэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 117 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-33-35/, хохирогч Ц.Нарантуяагийн мэдүүлэг /3хх-58-59/, иргэн Ц.Нарантуяа болон Д.Гүрсоронз нарын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 175 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-61-65/, хохирогч Т.Чулуунбаатарын мэдүүлэг /3хх-103-104/, иргэн Т.Чулуунбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 76 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-107-109/, хохирогч Б.Буяндэлгэрийн мэдүүлэг /3хх-136/, иргэн Б.Буяндэлгэр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-137-143/, хохирогч Х.Мөнхбаатарын мэдүүлэг /3хх-163-164/, иргэн Х.Мөнхбаатар болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 181 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-166-171/, хохирогч Б.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /3хх-185-186/, иргэн Б.Эрдэнэтуяа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 177 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-187-189, 42хх-77-78/, хохирогч А.Уламбаярын мэдүүлэг /3хх-213-214/, иргэн А.Уламбаяр болон Д.Одгэрэл нарын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 8 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-202-205/, хохирогч Э.Нандинцэцэгийн мэдүүлэг /3хх-233-235/, иргэн Э.Нандинцэцэг болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 138 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /3хх-236-244/, хохирогч Ж.Отгонцэцэгийн мэдүүлэг /4хх-09-10/, иргэн Ж.Отгонцэцэг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 167 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4-р хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас/, хохирогч З.Алтанчимэгийн мэдүүлэг /4хх-31-32/, иргэн З.Алтанчимэг болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 122 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-34-35/, хохирогч С.Халиуны мэдүүлэг /4хх-54-55/, иргэн С.Халиун болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 23 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-57-62/, хохирогч Н.Отгонбаатарын мэдүүлэг /4хх-77-78/, иргэн Н.Отгонбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 89 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-80-85/, хохирогч Ж.Очиртулгын мэдүүлэг /4хх-104-105/, иргэн Ж.Очиртулга болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 137 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-106-109/, хохирогч Л.Сүрэнчимэгийн мэдүүлэг /4хх-125-126/, иргэн Л.Сүрэнчимэг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 294 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-128-134/, хохирогч Б.Чимэдлхамын мэдүүлэг /4хх-149-150/, иргэн Б.Чимэдлхам болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 29/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-152-162/, хохирогч Г.Нандинцэцэгийн мэдүүлэг /4хх-200-201/, иргэн Г.Нандинцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 58 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-203-207, 42хх-86/, хохирогч Ү.Хишигбалын мэдүүлэг /4хх-222-223/, иргэн Ү.Хишигбал болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 72 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-225-228/, хохирогч Ц.Даваасүрэнгийн мэдүүлэг /4хх-248-249/, иргэн Ц.Даваасүрэн болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 14/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-01-07/, хохирогч Ж.Бадамсүрэнгийн мэдүүлэг /5хх-25-26/, иргэн Р.Энхбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 28 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-28-30, 42хх-151/, хохирогч Б.Пүрэвцагааны мэдүүлэг /5хх-45-46/, иргэн Б.Пүрэвцагаан болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 45 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-48-52/, хохирогч Ж.Даариймаагийн мэдүүлэг /5хх-68-69/, иргэн Ж.Даариймаа болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 188 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-71-77/, хохирогч Б.Оюунчимэгийн мэдүүлэг /5хх-92-93/, иргэн А.Казак болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 107 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-95-100/, хохирогч Г.Туулын мэдүүлэг /5хх-116-117/, гэрч А.Батдоржийн мэдүүлэг /42хх-153-154/, иргэн А.Батдорж болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 152 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-119-125/, хохирогч Э.Даваажавын мэдүүлэг /5хх-140-141/, иргэн Э.Даваажав болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 87 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-144-152/, хохирогч С.Бямба-Очирын мэдүүлэг /5хх-169-170/, иргэн С.Бямба-Очир болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 119 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-171-179/, хохирогч Ч.Баяндалайгийн мэдүүлэг /5хх-193-194/, иргэн Ч.Баяндалай болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 97 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-196-200/, хохирогч Л.Очирхандын мэдүүлэг /5хх-219-220/, иргэн Л.Очирханд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 84 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-221-224/, хохирогч Б.Анхзаяагийн мэдүүлэг /5хх-242-243/, иргэн Б.Анхзаяа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 129 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-245-250/, хохирогч Х.Оюуны мэдүүлэг /6хх-17-18/, иргэн Х.Оюун болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 16 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-19-22/, хохирогч Б.Оюуны мэдүүлэг /6хх-36-37, 42хх-59-60/, иргэн Б.Оюун болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 31 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-40-50/, хохирогч Х.Лонжидын мэдүүлэг /6хх-65-66/, иргэн Х.Лонжид болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 42 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-68-71/, хохирогч Х.Пүрэвдоржын мэдүүлэг /6хх-88-89/, иргэн Х.Пүрэвдорж болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 06 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-90-95/, хохирогч Д.Энхбаатарын мэдүүлэг /6хх-107/, Иргэн Д.Энхбаатар болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 194 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-108-112/, хохирогч Ц.Золбаярын мэдүүлэг /6хх-178-179/, иргэн Ц.Золбаяр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 85 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-180-188/, хохирогч Г.Төмөрхуягийн мэдүүлэг /6хх-201-202/, иргэн Г.Төмөрхуяг болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 123 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-204-207/, хохирогч Б.Баттулгын мэдүүлэг /6хх-220-221/, иргэн Б.Баттулга болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 120 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-223-225/, хохирогч А.Тунгалагийн мэдүүлэг /7хх-30-31/, иргэн А.Тунгалаг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 154 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-32-37/, хохирогч Ж.Болдбаатарын мэдүүлэг /7хх-59-60/, иргэн Ж.Болдбаатар болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 246 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-62-65/, хохирогч Г.Хонгорзулын мэдүүлэг /7хх-80-81/, иргэн Г.Хонгорзул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 57 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-82-93/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /7хх-107-108/, иргэн Б.Лхагвасүрэн болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 36 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-109-110/, хохирогч Г.Ууганцэцэгийн мэдүүлэг /7хх-125-126/, иргэн Г.Ууганцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 83 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-127-132/, хохирогч П.Жаргалсайханы мэдүүлэг /7хх-143-145/, иргэн П.Жаргалсайхан болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 268 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-146-149/, хохирогч Ц.Цэгмидийн мэдүүлэг /7хх-164-165/, иргэн Ц.Цэгмид болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 22 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-166-170/, хохирогч Х.Отгонбаярын мэдүүлэг /7хх-185-186/, иргэн Х.Отгонбаяр болон Д.Одгэрэл нарын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 159 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-187-189/, хохирогч Х.Оргилын мэдүүлэг /7хх-202-204/, иргэн Э.Хүнбиш болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар, Х.Оргилын хүсэлт /7хх-205-215/, хохирогч С.Батболдын мэдүүлэг /7хх-225-226/, иргэн С.Батболд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 131 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-227-230/, хохирогч Ж.Орхонтуулын мэдүүлэг /7хх-245-246/, иргэн Ж.Орхонтуул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 53 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-247-250, 8хх-01-02/, хохирогч Э.Энхбатын мэдүүлэг /8хх-245-246/, иргэн Э.Энхбат болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 01 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-30-33/, хохирогч Ц.Баттулгын мэдүүлэг /8хх-52-53/, иргэн Ц.Баттулга болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 185 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-54-60/, хохирогч Г.Отгончимэгийн мэдүүлэг /8хх-78-81/, иргэн Г.Отгончимэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 09 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-82-86/, хохирогч Ш.Намжилмаагийн мэдүүлэг /8хх-130-132/, иргэн Ш.Намжилмаа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан