Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
Хэргийн индекс | 105/2021/0819/Э/220/2021/0855 |
Дугаар | 2021/ШЦТ/1032 |
Огноо | 2021-10-01 |
Зүйл хэсэг | 17.3.3.1., |
Улсын яллагч | Б.Батжаргал А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1032
Иргэн Н.Отгонбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 89 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-80-85/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Очиртулгын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр миний бие “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 92 дугаар сургуулийн урд талд “Амар амгалан 3” нэртэй хотхонд орон сууц захиалахаар болж улмаар уг хотхоны 1 дүгээр блок байрны 8 давхарын 811 тоот 42.45 мкв 2 өрөө орон сууцыг захиалж, захиалгын гэрээг тэр өдрөө Д.Одгэрэл захиралтай байгуулсан. Ингэж орон сууц захиалгын гэрээ байгуулахаас өмнө төлбөр төлөх ёстой гэж урьдчилгаа 14 008 500 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд бэлнээр тушаасан. Ингэж гэрээ байгуулснаас хойш тогтоосон хугацаанд байр баригдаж ашиглалтанд ороогүй барилга баригдах ёстой талбайд очиж үзэхэд суурь зутгаснаас өөр ямар ч ажил хийгдээгүй байсан. Одоог болтол хийгдээгүй , мөнгөө эргүүлж авъя гэхэд өөдөөс мөнгөгүй болсон гэсэн тайлбарыг хэлсэн. Би захирал нь гэх Д.Гүрсоронз гэх хүний царайг нь хараагүй, их гомдолтой байна” /4хх-104-105/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Очиртулга болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 137 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-106-109/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Сүрэнчимэгийн өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн "Бридж плаз"-ад байрлах оффисс дээр очиж байрнуудын мэдээлэлтэй танилцаж, улмаар орон сууц захиалж Д.Одгэрэлтэй 294 дугаартай гэрээг байгуулж, энэ өдөр “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар блок байрны 6 давхарын 610 тоот 35.64 мкв 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 17 941 800 төгрөгийг 2 хувааж 426010888 дугаартай дансанд шилжүүлсэн. Ингэж гэрээ хийснээс хойш сар орчмын дараа хүмүүсээс дам яриа сонсож өөрийн хийсэн гэрээгээ цуцлаж мөнгөө эргүүлж авъя гэхэд байр баригдана санаа зоволтгүй хүлээж бай гэхээр нь хүлээж байсан бөгөөд барилга баригдах ёстой талбайд очиж үзэхэд огт ажил хийгдээгүй суурийн нүх ухсанаас өөр ажил хийгдээгүй байсан. Ингээд би гэрээгээ цуцлая мөнгөө авъя гэхэд мөнгийг чинь эргүүлж хийнэ гэж хэлээд огт хийгээгүй, одоог болтол мөнгө өгөөгүй хохироож байна” /4хх-125-126/ гэх мэдүүлэг, Иргэн Л.Сүрэнчимэг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 294 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-128-134/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Чимэдлхамын өгсөн“...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний бие “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр блок орон сууцанд орон сууц захиалж Д.Одгэрэл захиралтай 29/1 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр блок байрны 9 дүгээр давхарын 905 тоот 38.49 мкв 2 өрөө орон сууцыг захиалж урьдчилгаа төлбөр болох 16 743 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушаасан” /4хх-149-150/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Чимэдлхам болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 29/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-152-162/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нандинцэцэгийн “...Анх байрны талаарх мэдээллийг ТВ-5 телвизээс авсан. Д.Гүрсоронз гэх хүн 5 хувийн хүүтэй байранд хамрагдуулна гэж ярьж байсныг нь сонссон юм. Энэ мэдээллийг сонссоноос хойш 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза”-ийн оффист очиж байрны талаарх мэдээлэлтэй танилцсан. Тухайн үед борлуулалтын менежер Э.Чинчулуун байрны талаар танилцуулсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин очиж орон сууц захиалгын гэрээг Д.Гүрсоронз захиралтай байгуулж, захиалсан “Амар амгалан2” хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 8 давхарын 803 тоот 56.24 мкв бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 24 464 400 төгрөгийг 2 хувааж 426010888 тоот дансанд тушааж байсан. Ингэж гэрээ хийснээс хойш барилгын ямар ч ажил хийгдээгүй суурийн нүх ухаж орхисон байсан” /4хх-200-201/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Нандинцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 58 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-203-207, 42хх-86/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ү.Хишигбалын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр миний бие “Нарны хүү сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 92 дугаар сургуулийн урд “Амар амгалан 3” хотхоны 2 дугаар блок байрны 12 давхарын 1201 тоот 67.78 мкв орон сууцыг авахаар орон сууц захиалгын гэрээг Д.Гүрсоронз захиралтай байгуулж, байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 19 656 200 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд бэлнээр тушаасан. Ингэж гэрээ байгуулснаас хойш тогтоосон хугацаанд орон сууцыг барьж ашиглалтанд оруулаагүй, суурь зутгаснаас өөр ажил хийгээгүй байсан тул гэрээг цуцалж мөнгөө эргүүлж авъя гэхэд төлж барагдуулах мөнгө байхгүй байна гэж хэлээд одоог болтол мөнгө өгөөгүй хохироож байна” /4хх-222-223/ гэх мэдүүлэг, Иргэн Ү.Хишигбал болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 72 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /4хх-225-228/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Даваасүрэнгийн өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр миний бие “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 92 дугаар сургуулийн урд талд баригдаж байсан “Амар амгалан 3” хотхоны 1 дугаар блок байрны 2 дугаар орцны 1 давхарын 112 тоот орон сууцыг захиалж, Д.Одгэрэл захиралтай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 11 005 000 төгрөгийг худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан боловч гэрээнд заасан хугацаанд байрыг барьж ашиглалтанд оруулаагүй, суурийн ажил хийснээс өөр ажил хийгээгүй байна” /4хх-248-249/ гэх мэдүүлэг, Иргэн Ц.Даваасүрэн болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 14/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-01-07/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Бадамсүрэнгийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр миний бие “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барих гэж захиалга авч байсан “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр блок байрны 5 давхарын 512 тоот 34.96 мкв орон сууцыг захиалж Д.Гүрсоронз захиралтай захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу байрны урьдчилгаа төлбөр болох 15 207 600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд бэлнээр тушаасан. Ингэж гэрээ байгуулаад тогтоосон хугацаанд байрандаа орох гэсэн боловч байр баригдаж ашиглалтанд ороогүй учир гэрээг цуцалж мөнгөө эргүүлж авъя гэсэн хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй ба Нүүдэлчин группээс мөнгөний авлагатай тэр мөнгийг аваад төлж барагдуулна гэсэн бөгөөд тэр нь худлаа болж таарсан. Одоо мөнгөө авчихмаар байна, энэ байдлаас үүдэж хохирч байна. Анх миний нөхөр Р.Энхбаатар нь гэрээ хийсэн. Р.Энхбаатар хөдөө ажлаар явсан тул би өөрөө хохирогчоор мэдүүлэг өгч байна” /5хх-25-26/ гэх мэдүүлэг, Иргэн Р.Энхбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 28 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-28-30, 42хх-151/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Пүрэвцагааны өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр миний бие “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулахаар байрны захиалга авч байсан “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр блок байрны 3 давхарын 310 тоот 40.18 мкв 2 өрөө орон сууцыг захиалж Д.Гүрсоронз захиралтай 45 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээг байгуулахаас өмнө байраа сонгоод улмаар байрны урьдчилгаа төлбөр болох 16 252 200 төгрөгийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Ингэж гэрээ байгуулснаас хойш байр баригдах газарт тодорхой хугацааны дараагаар очиж үзэхэд суурь цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн, өөр ажил хийгдээгүй байсан. Ингээд би Д.Гүрсоронз захиралтай утсаар ярьж танайх байраа бариагүй байна би мөнгөө эргүүлж авъя, дүү маань бөөрний хагалгаанд орох гээд яаралтай мөнгөний хэрэг байна мөнгөө авъя гэхэд миний мөнгийг бөөнд нь өгөх боломжгүй гэсэн ба хагалгаанд шаардагдах 3 сая төгрөгийг миний 5020469121 тоот дансанд шилжүүлж өгсөн” /5хх-45-46/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Пүрэвцагаан болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 45 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-48-52/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Даариймаагийн өгсөн “...миний бие 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 92 дугаар сургуулийн урд баригдах “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр блок байрны 12 давхарын 1211 тоот 42.45 мкв бүхий 2 өрөө орон сууцыг захиалж захиалгын гэрээг Д.Одгэрэл захиралтай байгуулсан. Ингэж гэрээ байгуулахаас өмнө уг байрыг сонгоод байрны урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөх ёстой гээд би 18 465 750 төгрөгийн компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд бэлнээр нь тушаасан” /5хх-68-69/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Даариймаа болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 188 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-71-77/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оюунчимэгийн өгсөн “...манай нөхөр болох А.Казах нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 92 дугаар сургуулийн урд талд байрлах “Амар амгалан 3” хотхоны 2 дугаар блок байрны 6 давхарын 601 тоот 67.78 мкв орон сууцыг захиалж Д.Гүрсоронзтой гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаа төлбөр болох 22 367,400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Тухайн үед байрны хүү 5 хувь гэсэн учир боломжтой санагдаад энэ компанид захиалга өгөх болсон ба сарын 8 хувийн хүү төлж байхаар 5 хувийн хүү төлөх нь боломжтой байсан юм. Ингэж итгэж гэрээ хийснээс хойш байр баригдаагүй суурийн ажил хийгдсэнээс өөр ямар ч ажил хийгдээгүй хохироож байна” /5хх-92-93/ гэх мэдүүлэг, Иргэн А.Казак болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 107 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-95-100/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Туулын өгсөн “...манай нөхөр А.Батдорж нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай захиалга авч байсан “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр блок байрны 6 дугаар давхарын 601 тоот 34.96 мкв орон сууцыг захиалж, Д.Одгэрэлтэй гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаа төлбөр болох 11 536 800 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Байрыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусган ашиглалтанд оруулж, түлхүүрийг хүлээлгэж өгнө гэсэн боловч тогтоосон хугацаанд байрыг барьж ашиглалтанд оруулаагүй, газар дээр нь очиж үзэхэд суурийн ажил хийгдснээс өөр ямар ч ажил хийгдээгүй байсан” /5хх-116-117/ гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Батдоржийн өгсөн“...Миний бие 2018 оны 12-р сарын 25-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай байр худалдах авах захиалгын гэрээг хийж, урьдчилгаа төлбөрт 11 536 800 төгрөг өгсөн. Надад хэлж ойлгуулахдаа 2019 оны 08-р сарын 25-ны өдөр гэхэд ашиглалтанд бүрэн орчихно, та түлхүүрээ тэр өдөр хүлээж авна” гэж хэлсэн. Одоо бодоход иргэд биднийг залилан мэхлэх гээд урьдаас төлөвлөж, хаана ч байхгүй төлбөрийн нөхцөл амлаж, урьдчилгаа төлбөрийг ихээр хийх юм бол мкв-ийн үнийн дүн багасна гэж байсан учир хамаг мөнгөө шавхаад өгсөн. Миний бие ажил ихтэй учир цаашид манай эхнэр Г.Туул хохирогчоор оролцож байгаа” /42хх-153-154/ гэх мэдүүлэг, Иргэн А.Батдорж болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 152 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-119-125/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Даваажавын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр миний бие “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 92 дугаар сургуулийн урд талд Амар амгалан-3 хотхоны 1 дүгээр блок байрны 1 дүгээр орцны 2 давхарын 38.49 мкв орон сууцыг захиалж Д.Гүрсоронзтой гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаа төлбөр болох 16 743 150 төгрөгийг 2 хувааж 426010888 тоот дансанд тушаасан. Ингэж гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хугацаанд байрыг барьж ашиглалтанд оруулаагүй учир гэрээг цуцалж мөнгөө эргүүлж авъя гэхэд мөнгийг удахгүй өгнө гэж ажилчид нь хэлээд өдийг хүрлээ. Энэ байдлаас үүдэн маш ихээр хохирч байна” /5хх-140-141/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Даваажав болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 87 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-144-152/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бямба-Очирын өгсөн “...Анх FM, радиогоос “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар сонсож мэдсэн. Ингээд боломж нөхцөл 5 хувийн хүүтэй гэсэн учир таалагдсан тул байршлыг нь мэдэж, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр барилга баригдах талбай дээр нь очиж инженертэй нь уулзсан ба барилга эхлээгүй байж танайх захиалга авч болж байгаа юмуу гэж асуухад энэ жилдээ ажил эхлээд 5 давхар хүртэл явна гэж хэлэхээр нь би итгээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр "Бридж плаз"-ад байрлах оффис дээр нь очиж уулзаад улмаар “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар блок байрны 1 дүгээр орцны 8 давхарын 802 тоот 40.18 мкв бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, Д.Гүрсоронзтой гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаа төлбөр болох 18 688 000 төгрөгийг худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Ингэж гэрээ байгуулж мөнгийг тушааснаас хойш 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр барилга баригдаж ашиглалтанд орж түлхүүрээ хүлээн авна гэсэн ба тодорхой хугацааны дараагаар газар дээр нь очиж үзэхэд миний захиалсан байр огт баригдаагүй ямар ч ажил хийгдээгүй байсан” /5хх-169-170/ гэх мэдүүлэг, Иргэн С.Бямба-Очир болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 119 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-171-179/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Баяндалайгийн өгсөн“...Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалах гэрээг байгуулж “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр блок байрны 10 давхрын 1001 тоот 34.96 мкв орон сууцыг захиалж Д.Гүрсоронзтой гэрээг байгуулсан. Гэрээний үүргийн хүрээнд урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 15 207 600 төгрөгийг энэ өдрөө бэлнээр 426010888 тоот Худалдаа хөгжлийн банканд тушаасан. Захиалга өгснөөс хойш 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиалсан байр баригдаж дуусан ашиглалтанд орно, түлхүүрээ хүлээн авна гэсэн бөгөөд очиж газар дээр нь үзэхэд барилгын суурийн ажил хийгдсэнээс өөр ямар ч ажил хийгдээгүй, маш хангалтгүй байсан” /5хх-193-194/ гэх мэдүүлэг, Иргэн Ч.Баяндалай болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 97 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-196-200/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Очирхандын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалах гэрээг байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар блок байрны 2 дугаар орцны 6 давхарын 606 тоот 47.87 мкв 2 өрөө орон сууцыг захиалж Д.Гүрсоронзтой гэрээг байгуулсан. Гэрээний үүргийн хүрээнд урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 20 823 450 төгрөгийг энэ өдрөө бэлнээр 426010888 тоот Худалдаа хөгжлийн банканд тушаасан” /5хх-219-220/ гэх мэдүүлэг, Иргэн Л.Очирханд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 84 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-221-224/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Анхзаяагийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр “Нарны хүү, сарын охин” ХХК-ний байрны захиалга авч байсан ажлын оффис дээр очиж “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр блок байрны 12 давхар 1203 тоот 40.18 мкв байрыг захиалахаар шийдэж “Нарны хүү, сарны охин” ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 17 478 300 төгрөгийг 2 удаа хувааж 426010888 тоот дансанд тушаасан” /5хх-242-243/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Анхзаяа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 129 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /5хх-245-250/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Оюуны “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бридж плаза оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 1-р орцны 6 давхарын 605 тоот орон сууцны зориулалттай 38.49 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 16 750 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан /6хх-17-18/ гэх мэдүүлэг, Иргэн Х.Оюун болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 16 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-19-22/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оюуны өгсөн “...2018 оны 11 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо 92 дугаар сургуулийн урд талд “Амар амгалан 3” нэртэй 1, 2 дугаар блок байрны 1 дугаар блок байрны 6 давхар 604 тоотод 27.09 мкв байр анх захиалж ерөнхий захирал болох Д.Гүрсоронзтой анх гэрээ хэлэлцээр хийсэн. Байрны урьдчилгаа болох 30 хувийн мөнгөн дүнгээ 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 7 856 100 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд бэлнээр тушаасан. Дараагийн мөнгөө 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөө 660 000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 300 000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 300 000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 300 000 төгрөгийг тус тус бэлнээр тушаасан. “Амар-амгалан 3” нэртэй байрны 2 дугаар блок байр нь ямар ч барилгын ажил төрөл хийгдээгүй байгаа. “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзтой би анх байр захиалах гээд очиж байхад уулзсан тэрнээс хойш уулзаагүй” /6хх-36-37, 42хх-59*60/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Оюун болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 31 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-40-50/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Лонжидын өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бридж плаза" оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 6 давхарын 610 тоот орон сууцны зориулалттай 40.18 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 17 478 300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн ажилтан гэх хүнтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа буйлдинг” оффис нь байхад захирал Д.Гүрсоронзтой уулзахад орон сууц захиалгын урьдчилгаа болгон өгсөн мөнгийг 2019 оны 08 дугаар сарын 26-нд гаргаж өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй байна” /6хх-65-66/ гэх мэдүүлэг, Иргэн Х.Лонжид болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 42 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-68-71/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Пүрэвдоржын өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй байгуулж “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 1-р орцны 5 давхарын 505 тоот орон сууцны зориулалттай 38.49 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 16 743 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле плаза” оффисын 3 давхарт 302 тоотод тус компанийн борлуулалтын менежер Булгаа гэх хүнтэй уулзахад орон сууц захиалагч иргэдийн мөнгө буцаан олголтыг хувиар гээд нэг хувиар гаргасан байсан. Тэгээд “Захирал Д.Гүрсоронз мөнгө олгохыг мэднэ, одоо захирал хаана байгааг нь мэдэхгүй” гэж байсан /6хх-88-89/ гэх мэдүүлэг, Иргэн Х.Пүрэвдорж болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 06 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-90-95/, Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Д.Энхбаатарын өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Бридж плаза” оффисын 408-4 тоотод байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис дээр очиж борлуулалтын менежер Б.Ариунболд гэх эрэгтэй хүнтэй уулзаж байрны талаарх мэдээллийг авч, орон сууцны захиалгын гэрээг хийсэн. Тухайн үед тайлбарлаж хэлснээр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор байр эцсийн байдлаар ашиглалтанд орно гэж байсан. Гэрээг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Одгэрэлтэй байгуулсан бөгөөд урьдчилгаа 18 465 750 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Улмаар байр захиалгын дагуу хугацаандаа баригдахгүй болохоор нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн холбогдох хүнтэй утсаар ярьж, биечлэн очиж уулзах бүрт удахгүй ашиглалтанд орно гэдэг тайлбарыг хэлж байсан. Тэгээд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар телевизор, фэйсбүүкээр мэдээлэл цацагдах болсноор залилуулсан гэдгээ мэдэх болсон. Ингээд өргөдөл хүсэлтээ өгч цагдаагийн байгууллагаар шалгуулж байна /6хх-107/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Энхбаатар болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 194 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-108-112/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Золбаярын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бридж группт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист 85 дугаартай гэрээг хийсэн бөгөөд “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц, 3 давхрын 308 тоот хаяг бүхий 38.49 м.кв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж 2018 оны 08-р сарын 29-ний Жуковын хойд талын автобусны буудлын баруун талд байх Худалдаа хөгжлийн банкнаас 8 сая төгрөгийг, 2018 оны 12-р сарын 25-ны өдөр 8 743 000 төгрөгийг мөн адил дээрх банкнаас Худалдаа хөгжлийн банкин дахь 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 30 хувийн урьдчилгаа төлбөрийг дээрх байдлаар 2 хувааж шилжүүлсэн. 2019 он гараад байр баригдахгүй байхаар нь 07 дугаар сард оффист нь очиж уулзаад “танай байр яагаад баригдахгүй байгаа” талаар асуухад “манай байр баригдахаа больсон, та "Амар амгалан 2" хотхон руу шилжиж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээгээ цуцлая, мөнгөө авъя гэхэд тоймтой хариу хэлэлгүй өдийг хүрсэн. Одоо оффис нь тодорхойгүй, дээрх хүмүүс хаана байгаа нь тодорхойгүй болоод байна. Анх байсан борлуулалтын алба гээд дугаар байдаг боловч огт утсаа авдаггүй, зарим нь холбогдохоо больсон байгаа. Яаралтай хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна” /6хх-178-179/ гэх мэдүүлэг, Иргэн Ц.Золбаяр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 85 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-180-188/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Төмөрхуягын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 2 давхрын 212 тоот орон сууцны зориулалттай 34.96 мкв талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болон 11 536 800 төгрөгийг тушаасан. 2019 оны 08 дугаар сарын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Экс аппартмент” хотхоны ард байрлах байрны гадаа Булгаа гэдэг хүнтэй уулзаж байсан. Уулзах үед миний байрны урьдчилгаа гэж өгсөн мөнгийг нэг 7 хоногийн дараа гаргаж өгнө гэсэн боловч өгөөгүй. Тус компанитай хийсэн орон сууц захиалгын гэрээ хийж өгсөн 11 536 800 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна” /6хх-201-202/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Төмөрхуяг болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 123 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-204-207/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баттулгын өгсөн “...2018 оны 05 дугаар сард файсбүүкт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амар амгалан 3” хотхоны талаарх мэдээллийг анх харсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх оффист нь очиж Чинчулуун гэх борлуулалтын менежертэй уулзахад уг байр маань 2019 оны 10 дугаар сард ашиглалтанд орно, “Амар амгалан 1” хотхон баригдсан байгаа гэх мэтээр хэлсэн. Надад хэлэхдээ урьдчилгаа 20 хувийг төлөөд 1 м.кв талбайг 1 650 000 төгрөгөөр тооцож авах боломжтой, үлдэгдэл төлбөрийг компанийн 10 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэнд хамруулна гэхээр нь би боломжийн байсан учир гэрээ байгуулахаар болсон. Тэгээд 2018 оны 10-р сарын 09-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” 120-г Чинчулуун гэх хүнтэй байгуулсан. Манайх “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц 4 давхрын 412 тоот 34.96 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг авахаар болсон бөгөөд 2018 оны 10-р сарын 09-ний өдөр "Бридж плаза"-гийн баруун талд байх Худалдаа хөгжлийн банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 11 536 800 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл уг байр нь огт баригдаагүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Булгатамир гэх менежертэй уулзахад газар нь бүтээгүй учир "Амар амгалан 2" хотхон руу шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Амар амгалан 2" хотхон руу шилжихгүй, гэрээгээ цуцлая гэхэд зөвшөөрч, мөнгийг чинь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгнө гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг буцааж өгөөгүй, энэ хүмүүс болон компанийнх нь оффис хаана байгаа нь тодорхойгүй байх тул цагдаад хандсан” /6хх-220-221/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Баттулга болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 120 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /6хх-223-225/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Тунгалагийн өгсөн“...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Бридж группт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж компанийн гүйцэтгэх захирал Д.Одгэрэл гэх хүнтэй “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 2-р орцны 8 давхрын 809 тоот, 40.18мкв, 2 өрөө орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тэгээд тэр өдрөө 14 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Түүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 683 700 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6 сая, 2019 оны 01 сарын 22-ны өдөр 5 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 6 041 300 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 41 225 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн данс руу шилжүүлсэн” /7хх-30-31/ гэх мэдүүлэг, Иргэн А.Тунгалаг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 154 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-32-37/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Болдбаатарын өгсөн “...“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Альфа буйлдинг”-д байрлах оффис дээр нь очиж борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэдэг хүнтэй “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орцны 10 давхрын 1001 тоот, 2 өрөө, 42.45мкв байраа сонгож анх гэрээг хийж байсан. Банкинд урьдчилгаа мөнгө болох 19 739 250 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд шилжүүлж байсан” /7хх-59-60/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Болдбаатар болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 246 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-62-65/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хонгорзулын “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай “Амар амгалан 2” хотхоны 3-р байранд 14 давхарын 1405 тоот 3 өрөө 72.88 мкв орон сууц захиалгын гэрээг Д.Гүрсоронзтой байгуулж, байрыг 1 мкв нь 1 450 000 төгрөгөөр тооцож, нийт төлбөрийн 30 хувь болох 31 702 800 төгрөгөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 23 сая төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 8 702 800 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар тус компанийн Худалдаа хөгжлийн банкны данс болох 426010888 тоот дансруу шилжүүлсэн” /7хх-80-81/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Хонгорзул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 57 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-82-93/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1-р байрны 1-р орцны 10 давхрын 1003 тоот орон сууцны зориулалттай 28.40 мкв талбай бүхий 1 өрөө байрны урьдчилгаа болох 11 502 000 төгрөгийг тушаасан. Энэхүү гэрээг тус компанийн захирал Д.Батбаяр гэдэг хүнтэй байгуулсан” /7хх-107-108/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Лхагвасүрэн болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 36 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-109-110/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ууганцэцэгийн “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банкны 2405014480 тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд 8 670200 төгрөг тушаасан. “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 2-р орцны 11 давхрын 1107 тоот орон сууцны зориулалттай 42.92 мкв талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа гэж 2 удаагийн гүйлгээгээр нийт 18 670 200 төгрөгийг тушаасан. Одоогоор миний захиалсан байрны барилгын ажил огт эхлээгүй байна” /7хх-125-126/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Ууганцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 83 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-127-132/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Жаргалсайханы өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 2-р орцны 14 давхрын 1410 тоот орон сууцны зориулалттай 42.45 мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 19 739 250 төгрөгийг тушаасан. Энэхүү гэрээг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэдэг хүнтэй байгуулсан. 2019 оны 08 дугаар сарын үед Баянзүрх дүүргийн 22 дугаарт байрлах “Кастле” плаза оффисын 3 давхарт нь байхад тус компанийн борлуулалтын менежер Булгаа гэдэг хүнтэй уулзахад “захирал цагдаа шүүхээрээ яв” гэж хэлсэн гэж байсан” /7хх-143-145 дугаар/ гэх мэдүүлэг, Иргэн П.Жаргалсайхан болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 268 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-146-149/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цэгмидийн өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Бридж” группт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист 105 дугаартай гэрээг хийсэн бөгөөд “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц 8 давхрын 809 тоот 27,09 мкв 1 өрөө байрыг авахаар болж 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 11 780 000 төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн” /7хх-164-165/ гэх мэдүүлэг Иргэн Ц.Цэгмид болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 22 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-166-170/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Отгонбаярын өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг төвийн 2 давхарт байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын албаны байранд очиж орон сууц захиалгын гэрээ Д.Одгэрэлтэй хийгээд тухайн төвийн Худалдаа хөгжлийн банкинд 426010888 дугаарын дансруу 17 478 300 төгрөг буюу “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 1-р орцны 15 давхрын 1503 тоот 40.18 мкв байрны урьдчилгаа 30 хувийг шилжүүлсэн. 2019 оны 09 дүгээр сард ашиглалтанд орно гэж байсан. Уг хугацаа болоход “Амар амгалан 3” хотхон баригдаагүй. Түүнээс хойш тухайн компани одоо хаана байрлаж байгаа нь тодорхой бус, ард иргэдийг зориудаар хууран мэхлэж, төөрөгдөлд оруулж залилсан болохоор нь цагдаад өргөдөл өгч шалгуулж байна” /7хх-185-186/ гэх мэдүүлэг, Иргэн Х.Отгонбаяр болон Д.Одгэрэл нарын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 159 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-187-189/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Оргилын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр уг компани Бридж группт байрлах оффист очиж Чинчулуун гэх хүнтэй уулзаж 17 478 300 төгрөг Худалдаа хөгжлийн банкны салбарт очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн дансанд бэлэн мөнгө хийсэн юм. Гэрээ байгуулахад 40.18 мкв 2 өрөө "Амар амгалан 3" хотхоны 2-р байрны 1-р орцны 8 давхрын 804 тоотыг захиалсан. Уг байрыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд оруулж хүлээлгэж өгнө гэсэн боловч хүлээлгэж өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна /7хх-202-204/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Хүнбиш болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар, Х.Оргилын хүсэлт /7хх-205-215/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батболдын “...2018 оны 10 дугаар сард манай ажлын баруун талд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барилгын ажил эхэлж байсан. Тэгээд тухайн үед би байрны талаар сураглахад урьдчилгаа 10-30 хувийг төлж болно, хэрэв 10 хувийг төлбөл сард төлөх төлбөр дээр нь нэмэгдэнэ. Урьдчилгаагаа өгчихвөл компанийн 5 хувийн зээлэнд хамрагдах боломжтой гэх мэтээр хэлэхээр нь би байр захиалахаар болсон юм. Тухайн үед Баянүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр, Бридж плазад байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж уулзаад 2018 оны 10-р сарын 05-ны өдөр тухайн компанийн борлуулагч /нэрийг нь санахгүй байна, гэрээн дээр байгаа, гэрээний хуулбарыг гаргаж өгье гэх/-тай гэрээг хийсэн бөгөөд “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 11 давхрын 1102 тоот байрлалтай, 40.18 м.кв талбайтай байрыг авахаар болсон. Тэгээд мөнгийг Жуковт байх Худалдаа хөгжлийн банкнаас 18 683 700 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансруу шилжүүлсэн. Анх хэлэхдээ 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түлхүүрийг чинь гардуулж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа. Барилгын ажил эхлэхгүй байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сард "Амар амгалан 2" хотхоны 1-р байр /тухайн үед 3 давхрын цутгалтын ажил явагдаж байсан гэх/-нд очиж инженертэй нь уулзаад танайхтай гэрээ байгуулсан байгаа, 09 сард ашиглалтанд орно гэсэн, гэтэл одоог хүртэл 1-р байраа ч бариж дуусаагүй байна, үлдсэн 2, 3-р байраа барьж амжих юм уу гэж асуухад манайх удахгүй 2, 3-р байрныхаа барилгын ажлыг эхлээд 3 байраа зэрэг явуулчихна, дунд талын ханыг бэлэн хана авчираад угсарчихна гэж хэлсэн. Тэгээд 05 сард дахиж очоод уулзахад тодорхой зүйл хэлэхгүй байсан бөгөөд хөрөнгө мөнгөний асуудал шийдэгчихвэл барилгаа барина гэж хэлсэн. 06 сараас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзах гэхэд олдохгүй байсан бөгөөд 07 сард борлуулалтын менежер Булгантамир гэх хүнтэй уулзахад хөрөнгө мөнгөнөөс болоод саатал гарсан, удахгүй ажил үргэлжилнэ гэж хэлсэн” /7хх-225-226/ гэх мэдүүлэг, Иргэн С.Батболд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 131 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-227-230/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Орхонтуулын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бридж плазагийн 4 давхарт байх оффист нь очиж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй уулзсан. Тухайн үед надад хэлэхдээ “Амар амгалан 1” хотхон ашиглалтанд орсон, одоо “Амар амгалан 2” хотхон нь баригдаж байгаа, “Амар амгалан 3” хотхоны суурийн ажил эхэлж байгаа гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр түлхүүрийг нь гардуулж өгнө гэж хэлсэн бөгөөд Гүрсоронз гэх захирал нь өөрөө байсан. Тэгэхээр нь байр захиалахаар болоод 2018 оны 08-р сарын 08-ны өдөр Чинчулуун гэх хүнтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулаад Гүрсоронз захирлаар нь би өөрөө гарын үсэг зуруулж байсан бөгөөд тэр өдрөө Жуковт байх Худалдаа хөгжлийн банкнаас 16 743 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 05 дугаар сард хүмүүс цагдаад хандана гэхээр нь юу болсон, яасан гээд сураглахад “Амар амгалан 3” хотхоны газар нь зөвшөөрөлгүй байна гэнэ гэж хэлсэн” /7хх-245-246/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Орхонтуул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 53 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /7хх-247-250, 8хх-01-02/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхбатын өгсөн“...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Алтай хотхоны 33 дугаар байрны 8 давхарт 112 тоот 54.23 мкв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Тэгээд уг өдөр 15 692 000 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 6 сая төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гүрсоронз хэлэхдээ уг байр 2019 оны 02 дугаар сард ашиглалтанд орох ба 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түлхүүрээ гардаж авна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн байранд очиж уулзахад тэр байр бүтэхээ больсон, наад асуудлыг чинь удахгүй шийдэж өгнө гэж хэлээд тэрнээс хойш утсаа аваагүй, уулзаж чадаагүй байна” гэх мэдүүлэг /8хх-245-246/, Иргэн Э.Энхбат болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 01 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-30-33/, Мөрдөн шалгах ажиллаганд хохирогч Ц.Баттулгын өгсөн“...“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Бридж плазад байрлах оффис дээр нь очиж 2 өрөө байраа сонгож, банкинд нийт 35 сая төгрөгийг 2018 оны 10-р сарын 15-ны өдөр шилжүүлж, мөнгөний хэрэгцээ гарсан тул тус өдөр тушаасан мөнгөнөөсөө урьдчилгаа 30 хувь болох 18 683 700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тушааж, үлдэгдэл 16 316 300 төгрөгийг манай эхнэр болох Ж.Дэмбэрэлнямын дансаар буцааж авч байсан. Гэрээг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Бридж плазад байрлах оффис дээр очиж хийж байсан” /8хх-52-53/ гэх мэдүүлэг Иргэн Ц.Баттулга болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 185 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-54-60/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Отгончимэгийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Бридж плазад байрлах оффис дээр нь очиж байраа сонгож гэрээгээ байгуулсан. Банкинд төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 18 670 200 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Барилгатай танилцахад цутгалт хийгдээгүй, суурь нүх ухсанаас өөр зүйл хийгдээгүй байсан. 11 сар хүртэл хундамаа цутгаад 3 сар хүртэл үйл ажиллагаа явуулна гэж хэлж байсан 3 сараас холбогдож эхлэхэд өдөр болгон ажил явагдаж байгаа санаа зовох зүйлгүй гэх мэтчилэн худлаа хэлж хуурч байсан. Оффис дээр нь очих уулзах гэсэн боловч хуучин байрлаж байсан хаяг дээр байхгүй байсан” /8хх-78-81/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Отгончимэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 09 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8-р хавтаст хэргийн 82-86 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Намжилмаагийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн ерөнхий захирал Д.Гүрсоронз гэдэг хүнтэй 90 болон 91 дугаартай орон сууц захиалгын 2 гэрээ байгуулсан. 90 дугаартай гэрээ нь “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 2-р орцны 12 давхрын 1208 тоот орон сууцны зориулалттай 40.18 мкв 2 өрөө байрны, мөн 91 дугаартай гэрээ нь “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 1-р орцны 14 давхрын 1403 тоот орон сууцны зориулалттай 56.24 мкв 3 өрөө байрны гэрээ хийсэн. Орон сууц захиалгын урьдчилгаа төлбөрийг Бүгд найрамдах Солонгос улсаас манай бэр Г.Саруултуяа нь дансаар шилжүүлсэн” /8хх-130-132/ гэх мэдүүлэг, Иргэн Ш.Намжилмаа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 90, 91 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-136-145/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Энх-Амгалангийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 1-р орцны 11 давхрын 1104 тоот орон сууцны зориулалттай 52.47 мкв 3 өрөө байрны урьдчилгаа болох 22 824 450 төгрөгийг зургаан удаагийн гүйлгээгээр бэлнээр нь тушаасан. Уг гэрээний 3.6 зааснаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиалагч талд байрны түлхүүрийг гардуулж өгнө гэж гэрээ байгуулсан” /8хх-157-158/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Энх-Амгалан болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 92 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-159-163/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батболдын өгсөн “...2018 оны 06 дугаар сард байр худалдан авахаар болж байрны үнэ ханш сонирхож байсан юм. Тэр үед интернетэд фэйсбүүк дээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн албан ёсны хуудас дээр “Алтай хотхон" 33-р байранд 54.44 мкв 3 өрөө байрыг зарж борлуулна гэсэн зар байсан. Түүний дагуу зараар Оюундарь гэх хүнтэй 90801112 дугаарын утсаар холбогдож ярихад Оюундарь нь “Нарны хүү, сарны охин” компанийн эзэмшлийн Алтай хотхоны 3-р ээлжийн 2019 оны эхний улиралд ашиглалтанд орон байрны 54.44 мкв байрыг зарж байгаа гэсэн юм. Байр таалагдсан учраас худалдаж авахаар болж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын албаны дарга гэх Чинчулуун гэх хүнтэй уулзсан. Тэр үед Чинчулуун нь Оюундарь нь манай компанид байр захиалсан нь үнэн та нар гэрээгээ шилжүүлээд манай компанитай гэрээгээ байгуулаарай гэсэн. Үүний дагуу Оюундарь нь “Нарны хүү, сарны охин” ХХК-д төлсөн байсан 22 сая төгрөгийг Оюундарьд өгч, гэрээгээ шинэчлэн шинэ гэрээг Чинчулуунтай хийж байгуулсан. Ингээд байрыг 2019 оны 1 дүгээр улиралд хүлээлгэж өгнө гэсэн учраас хүлээгээд 1 улирал өнгөрсөн. Тэгээд сар бүр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын албан утас руу залгаж асуухад одоо байр ашиглалтанд орох болж байгаа, засварын ажил дуусч байна гэх мэтээр хойшлуулаад байсан. Тэгээд 2019 оны 07 сард байр захиалсан хүмүүсийг хүлээж авч байна гэсэн мэдээлэл ирсэн тул байран дээрээ очиход манай захиалсан байрыг “Оргил зуурмаг” ХХК-иас өөр нэг хүн худалдаж авахаар захиалсан байсан тул юу болов гээд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ажлын байран дээр ирэхэд Ариунболд гэх борлуулалтын албаны даргатай болсон байсан би учир байдлаа хэлэхэд бид нар мэдэхгүй манай захирал, санхүүгийн албаны захирал гэх 2 хүнийг мэднэ гэж хэлсэн. Ийнхүү надад 22 сая төгрөгийн хохирол учирсан /8-р хавтаст хэргийн 191-192/, гэх мэдүүлэг Иргэн Б.Батболд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 04 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-183-189/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Анардарийн өгсөн “...“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Бридж плазад байрлах оффис дээр очиж борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй гэрээг хийж байсан. Гэрээг батлахдаа Д.Батбаяр нь баталж байсан. Чинчулуун нь гэрээг баталж байхад 2019 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэж байсан. Хэрвээ 12 сард ашиглалтанд орохгүй бол 3 дахь сараас нийт төлсөн байрны үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх мөнгийг өгнө гэж хэлж байсан. Тэгээд байраа сонгож гэрээг байгуулсан ба гэрээний урьдчилгаа 30 хувь болох 9 372 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж байсан. Гэрээ байгуулсан өдрөө барилга дээр очиж үзэхэд тус барилгын суурь тавигдсан, 12 дугаар сар хүртэл тус компанитай холбогдоогүй өөрсдөө хажуугаар нь явахдаа харахад барилга баригдаж байсан. 2019 оны 02 дугаар сард 88108286 утасруу залгахад хүйтэрсэн тул барилгын ажил зогссон, алданги тооцогдоно, цутгалт хийгдэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Энэ үеэс хойш байнга утсаар холбогдож лавлаж асуух болгонд удахгүй эхлэнэ, хүлээж бай гэх мэтчилэн нэг хариултаа өгдөг байсан” /8хх-203-204/ гэх мэдүүлэг Иргэн Д.Анардарь болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 133 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-206-215/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уранчимэгийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Бридж плазад байрлах оффис дээр очиж байраа сонгож гэрээгээ байгуулсан. Банкинд төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 17 459 550 төгрөгийг Хүрэлтогоо гэдэг хүний Хаан банкны 5015082629 тоот дансанд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Гэрээг байгуулж байхад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгнө гэж хэлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болоход борлуулалтын менежер Булгаа гэж хүн түр хойшлогдсон 2019 оны 06 сард ашиглалтанд орно гэж хэлж байсан” /8хх-219-220/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Уранчимэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 39 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-221-225/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Оюун-Эрдэнийн “...2018 оны 10-р сарын 03-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орц, 7 давхрын 704 тоот, 52.47 мкв талбай бүхий 3 өрөө байрыг авахаар болж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй “Орон сууц захиалгын гэрээ” 120 дугаартай гэрээ байгуулж, захирал Д.Гүрсоронз нь баталж гэрээг байгуулсан. Тэгээд тэр өдрөө Баянцээлд байх Голомт банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 22 824 450 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 03 сараас барилга баригдахгүй байхаар нь манай нөхөр оффист нь очоод уулзахад барилгаа барина аа гэж хэлдэг байсан” /8хх-231-232/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Оюун-Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 120 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-234-240/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Лодойгийн өгсөн “...“Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 5 давхрын 509 тоот 42.45 мкв талбайтай байрыг авахаар болж урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 19 739 250 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансруу шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөө гэрээг байгуулсан” гэх мэдүүлэг /8хх-244/, Иргэн П.Лодой болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 141 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /8хх-245-247/, Мөрдөн шалгах ажи Хохирогч Х.Лхамрагчаагийн “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бридж группын 4 давхарт байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ХХК-ийн оффист очиж орон сууц захиалгын гэрээг байгуулж, 426010888 тоот дансруу 28 256 850 төгрөгийг шилжүүлсэн. Анх хэлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид байрны түлхүүрийг гардуулан өгнө гэсэн боловч байр ашиглалтанд ороогүй. Манайх “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 5 давхрын 5050 тоот, 69.77 мкв 3 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулсан байсан” гэх мэдүүлэг /8хх-250/, Иргэн Х.Лхамрагчаа болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 37 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-01-06/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Саруулын өгсөн “....2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз гэгчтэй “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 6 давхрын 610 тоот 43.11 мкв байрны гэрээ байгуулан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 459 500 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5 сая төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5 сая төгрөг буюу нийт 22 459 500 төгрөгийг уг компанийн 426010888 дансруу шилжүүлсэн. Уг барилга заагдсан хугацаа буюу 2018 оны 12 дугаар сард ашиглалтанд ороогүй бөгөөд өнөөдрийг хүртэл баригдаагүй байна. Иймд уг байгууллага, хүнд залилуулсан хохирлоо барагдуулах санал, хүсэлттэй байна” /9хх-09/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Саруул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 35 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-10-16/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Галдандоржийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "Амар амгалан 2" хотхоны 1-р байрны 1-р орцны 6 давхрын 605 тоот 69.77 мкв байрыг худалдан авахаар сонгоод урьдчилгаа 28 256 850 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн дансаар шилжүүлээд орон сууц захиалах гэрээг хийсэн. Захиалсан байр маань 2018 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэж байсан ч ашиглалтанд ороогүй. Тэгээд очиж тоолонд материал ирж байгаа, барьж байгаа гэх мэтээр хэлээд байсан ба очих тоолонд барилгын ажил хийгдээд байдаг байсан” /9хх-19/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Галдандорж болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 38 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-20-26/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оюунсүрэнгийн “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 1-р байр 1-р орцны 6 давхар 605 тоот 69.77 мкв байрыг худалдан авахаар сонгоод урьдчилгаа 28 256 850 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн дансаар шилжүүлээд орон сууц захиалгын гэрээг хийсэн юм. Захиалсан байр маань 2018 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэж байсан ч ашиглалтанд ороогүй” /9хх-29/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Оюунсүрэн болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-30-32/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Номин-Эрдэнийн өгсөн “...2018 оны 08 дугаар сард би гадаад улсад байхдаа байрны захиалга өгөхөөр болоод хамаатны эгч Гүрбазарын Тунгалагийг байр судлаад өгөөч гэсэн. Тэгсэн Г.Тунгалаг эгч “Амар амгалан 3” хотхон гээд мкв нь 1 450 000 төгрөгөөр байр байна гэсэн. Тэгээд би эгч Г.Тунгалагт хадгалуулсан мөнгөнөөс байр захиалчих гэж хэлсэн. Тэгсэн эгч маань Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хууль сахиулах их сургуулийн хажууд талд “Амар амгалан 3” хотхоны 1 байрны 1-р орцны 11 давхарын 1104 тоот 27.09 мкв талбай бүхий 1 өрөө байр захиалсан. Тэгээд урьдчилгаанд 11 769 650 төгрөгийг 3 удаа хувааж гэрээнд заагдсан “Нарны хүү, сарны хүү” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаалгасан. Гэрээг манай эгч Г.Тунгалаг нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай байгуулж, захирал Д.Гүрсоронз нь баталсан байсан. Гэрээнд заагдсаны дагуу байр 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөхөөр байгуулагдсан боловч одоог хүртэл байр баригдахгүй газар нь маргаантай гэх асуудалтай залилсан гэж үзэж гомдол гаргаж байна” /9хх-37/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Тунгалаг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 92 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-38-44/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Сайханбаярын өгсөн “...би фесбүүкийн “Мүүн лизинг” гэсэн хуудаснаас “Амар амгалан 2” хотхонд компанийн жилийн 5 хувийн хүүтэй лизингээр урьдчилгаа 20-30 хувь төлөөд байртай болоорой гэсэн зарын дагуу Жуковын урд байрлах Бридж плаза оффисын байрны 408-4 тоотод байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК дээр очиж уулзсан. Намайг очиход байрны нөхцөл, танилцуулга зэргийг борлуулалтын албаны менежер Э.Чинчулуун гэдэг хүн байрны нөхцлийг надад танилцуулж байсан.Тухайн өдөр байр баригдах байршлыг надад зааж өгснөөр би өөрийн ээж Д.Ариунсэлэнгийн хамт Офицеруудын ордны баруун талд байр баригдах газарт очиж харахад хашаагаа тойруулаад газраа дөнгөж ухаж эхэлсэн байдалтай байсан. Улмаар би “Нарны хүү, сарны охин ХХК”-ны барих гэж буй “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 2-р орцны 1 давхарын 110 тоот 42.45 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 144 дугаартай гэрээг борлуулалтын менежер Э.Чинчулуунтай байгуулж урьдчилгаанд 2018 оны 05 дугаар 29-ний өдөр 10 сая төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4 008 500 төгрөг буюу нийт 14 008 500 төгрөгийг 2 хувааж Жуковт байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд тушаасан” /9хх-52/ гэх мэдүүлэг Иргэн М.Сайханбаяр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 144 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-53-61/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сарантуяагийн “...2018 оны 03 дугаар сард фейсбүүк болон NTV телевизээр гарсан “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захиалгаар “Гурван марал констракшн” барьж ашиглалтанд оруулах Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амар амгалан 2” орон сууцны 1 дүгээр ээлжийн байрандаа захиалга авч байна гэсэн сурталчилгааг үзсэн. Уг сурталчилгаанд хувь лизинг жилийн 5 хувийн хүүтэй хийж урьдчилгаа төлөөд байрандаа оруулна гэсэн зар байсан. Ингээд сурталчилгааны дагуу утсаар нь холбогдож хаана байдаг талаар тодруулахад Жуковын урд байрлах Бридж группын 4 давхарт оффис байгаа гэсний дагуу оффис дээр нь очиж уулзсан. Очиж уулзахад манайх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Офицеруудын ордны баруун хойд талд “Амар амгалан 2” хотхон баригдаж байгаа ба жилийн 5 хувийн хүүтэй хувь лизинг хийж болно гэсэн. Ингээд би нөхрийн хамт байр баригдах газар нь очиж үзэхэд хашаа татсан газар харуулсан. Тэгэхээр нь байршил нь зүгээр юм байна гээд захиалга өгөхөөр болоод борлуулалтын албан дээр нь очиж борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай гэрээ байгуулж “Гурван марал констракш”-ны захирал Д.Батбаяр нь баталгаажуулсан. Гэрээнд 1 дүгээр байрны 2 дугаар орцны 10 давхарын 1006 тоот орон сууц болох 3 өрөө 69.77 мкв талбайтай орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөхөөр байгуулсан. Орон сууцны урьдчилгаа мөнгө болох 23 024 000 төгрөгийг би хувааж “Гурван марал констракш”-ны Худалдаа хөгжлийн банкны 426010018 гэсэн дансруу хийсэн. Тэгтэл одоог хүртэл байр баригдаагүй залилан мэхэлж байна” /9хх-67/ гэх мэдүүлэг Иргэн Б.Сарантуяа болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 97 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-68-73/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батжаргалын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ байгуулж, Д.Гүрсоронз баталж, Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2-р орцны 3 давхрын 307 тоот орон сууцны зориулалттай 42.92 мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 18 670 200 төгрөгийг бэлнээр тушаасан” /9хх-78-79/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Батжаргал болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 17 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-80-82/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баттөрийн “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа буйлдинг” оффис 2020 тоотод гэрээгээ байгуулж, Д.Гүрсоронз баталж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 2-р орцны 2 давхрын 208 тоот, 27.09 мкв 1 өрөө байрны урьдчилгаа болох 12 596 850 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан” /9хх-91-92/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Баттөр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 126 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9-р хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Н.Батзоригийн өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Нарны охин, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа буйлдинг” оффис 202 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 9 давхарын 904 тоот орон сууцны зориулалттай 38.49 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 32 331 600 төгрөгийг Хаан банкны 5121008814 дансанд тушаасан /9хх-104-105/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Батзориг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 254 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-107-111/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бүрнээбаярын өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Б.Мөрөнбаяр гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа буйлдинг” оффист гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 2-р орцны 11 давхарын 1102 тоот орон сууцны зориулалттай 43.12 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 17 478 300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан” /9хх-120-121/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Бүрнээбаяр болон Д.Одгэрэл нарын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 317 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-123-129/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Чулуунцэцэгийн өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бридж плаза оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1-р байрны 1-р орцны 10 давхарын 1002 тоот орон сууцны зориулалттай 40.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 13 457 400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 дансанд тушаасан /9хх-133-134 /гэх мэдүүлэг, Иргэн Т.Чулуунцэцэг болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 126 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-137-142 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гэрэлмаагийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Гурван марал констракшн” ХХК- ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза” оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж,“Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 3 давхрын 309 тоот орон сууцны зориулалттай 40.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 13 457 400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 дансанд тушаасан” /9хх-155-156 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Гэрэлмаа болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 54 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-157-161/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Буянмандахын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бридж плаза оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1-р байрны 1-р орцны 3 давхарын 303 тоот орон сууцны зориулалттай 28.40 метр квадрат талбай бүхий 1 өрөө байрны урьдчилгаа болох 9 372 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 дансанд тушаасан” /9хх-167-168 /гэх мэдүүлэг, Иргэн Ж.Буянмандах болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 72 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-170-174/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Дэлгэрсайханы өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бридж плаза оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 7 давхарын 709 тоот орон сууцны зориулалттай 40.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 13 457 400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 дансанд тушаасан /9хх-180-181/ гэх мэдүүлэг, Иргэн Х.Дэлгэрсайхан болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 63 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-183-188 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Өсөхбаярын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Ж.Батманалжав гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа буйлдинг” оффисын 202 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 2-р орцны 15 давхарын 1509 тоот орон сууцны зориулалттай 40.18 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 22 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан” /9хх-195-196 / гэх мэдүүлэг, Иргэн Л.Өсөхбаяр болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 206 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-198-202 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхбаярын өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Булгатамир гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдинг оффисын 202 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 1-р орцны 2 давхрын 203 тоот орон сууцны зориулалттай 56.24 метр квадрат талбай бүхий 3 өрөө байрны урьдчилгаа болох 25 919 400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан” /9хх-207-208/ гэх мэдүүлэг, Иргэн М.Мөнхбаяр болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 112/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-209-214 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Хатанбаатарын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бридж плаза оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 1-р орцны 5 давхарын 501 тоот орон сууцны зориулалттай 35.64 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 16 572 600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан”/9хх-218-219/ гэх мэдүүлэг, Иргэн С.Хатанбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 124 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-220-223/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхболдын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компаны борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза” оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 2-р орцны 10 давхарын 1008 тоот орон сууцны зориулалттай 40.18 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 17 478 300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан /9хх-232-233/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Энхболд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 76 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-235-238/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лхагвадоржийн өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Б.Ариунболд гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдинг оффисын 202 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 2-р орцны 8 давхарын 810 тоот орон сууцны зориулалттай 42.45 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 30 776 250 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан” /9хх-242-243 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Лхагвадорж болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 247 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /9хх-244-249/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Төгөлдөрийн өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компаны борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза” оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан-2” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 10 давхарын 102 тоот орон сууцны зориулалттай 38.64 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 12 751 200 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 дансанд тушаасан. ...урьдчилгаа болох 12 751 200 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна” /10хх-05-06/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Төгөлдөр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 01 дүгэээр сарын 24-ний өдөр байгуулсан 01 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-08-14/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Байгалмаагийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза” оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 1-р орцны 8 давхарын 804 тоот орон сууцны зориулалттай 52.47 метр квадрат талбай бүхий 3 өрөө байрны урьдчилгаа болох 22 824 450 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан. Урьдчилгаа мөнгөө буцааж авах хүсэлтэй байна” /10хх-18-20 / гэх мэдүүлэг, Иргэн С.Байгалмаа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 46 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-21-24 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баясгалангийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компаны борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза” оффисын 408-4 тоотод гэрээгээ байгуулж “Амар амгалан-2” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 11 давхарын 1107 тоот орон сууцны зориулалттай 38.64 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 15 649 200 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан. Урьдчилгаа болох 15 649 200 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна” /10хх-30-31/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Баясгалан болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 34 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-32-37/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Түмэнбаярын өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Д.Одгэрэл гэгчтэй байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 7 давхарын 710 тоот орон сууцны зориулалттай 40.7 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 31 842 500 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан. Урьдчилгаа мөнгөө буцаан авах хүсэлтэй байна”/10хх-40-41/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Түмэнбаяр болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 178/2 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-42-47 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Болдбаатарын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Ж.Батманалжав гэгчтэй байгуулж “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 12 давхарын 1212 тоот орон сууцны зориулалттай 34.96 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 15 207 600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан. Орон сууц захиалгын урьдчилгаа мөнгөө буцаан авах хүсэлтэй байна” /10хх-54-55/ гэх мэдүүлэг, Иргэн Ш.Болдбаатар болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 130 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-56-60/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эрдэнэцэцэгийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компаны борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй байгуулж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 1-р орцны 1 давхарын 104 тоот орон сууцны зориулалттай 52.47 метр квадрат талбай бүхий 3 өрөө байрны урьдчилгаа болох 22 398 550 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушаасан /10хх-65-66/ гэх мэдүүлэг, Иргэн О.Эрдэнэцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 129 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-68-71/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ганзоригийн өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 7 давхрын 701 тоот орон сууцны зориулалттай 42.45 мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 19 739 250 төгрөгийг Худалдаа хөгжлийн 426010888 дансанд тушаасан. 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар амгалан 1” хотхоныг барьж буй газарт тус компанийн борлуулалтын менежер Булгаа гэдэг хүнтэй 2019 оны 06 дугаар сарын үед уулзахад барилга баригдана, удахгүй ашиглалтанд орно гэж хэлж байсан” /10хх-78-79/ гэх мэдүүлэг, Иргэн Т.Ганзориг болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 186 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-80-85/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхзулын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 11 давхрын 1104 тоот 38.64 мкв 2 өөр байрны урьдчилгаа болох 12 751 200 төгрөгийг Голомт банкны 499263257 тоот данс руу шилжүүлсэн. 499263257 тоот данс нь Алтанзул гэдэг хүний хэлж өгсөн данс ба Алтанзул гэдэг хүн нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрээгээ цуцлахад нь би тэр захиалсан орон сууцанд нь захиалга өгөөд Алтанзулд мөнгө шилжүүлж өгсөн ба Алтанзул гэдэг хүнийг бол танихгүй” /10хх-95-96 / гэх мэдүүлэг, Иргэн М.Мөнхзул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 51 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-98-101/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэбатын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 2-р орцны 7 давхрын 709 тоот 42.45 мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 19 739 250 төгрөгийг гэрээнд заасан Д.Одгэрэл гэдэг хүний 5131071512 тоот дансанд тушаасан” /10хх-110-111/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Эрдэнэбат болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 215 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-113-118/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Оргилболдын “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 6 давхрын 603 тоот орон сууцны зориулалттай 27.09 мкв 1 өрөө байрны урьдчилгаа 11 784 150 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 9 80 000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд бэлнээр 1 984 150 төгрөгийг тус тус тушаасан” /10хх-122-123 / гэх мэдүүлэг, Иргэн Н.Оргилболд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 85 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-125-127 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ундармаагийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Ж.Батманалжав гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 2-р орцны 1 давхрын 110 тоот орон сууцны зориулалттай 40.70мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 18 925 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан” /10хх-131-132 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Ундармаа болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 156 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-134-136/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ундармаагийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гурван марал констранкшн”-тай орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1-р байрны 1-р орцны 2 давхрын 204 тоот орон сууцны зориулалттай 38.64мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 12 751 200 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тушаасан. 2019 оны 07 дугаар сарын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Альфа буйлдинг” оффисын 3 давхарт тус компанийн захирал Д.Гүрсоронзтой уулзахад “та одоо гэрээгээ цуцалж болно. Харин цуцлахгүй гэвэл 2020 оны 03 дугаар сар хүртэл хүлээгээд байрандаа орж болно” гэж хэлж байсан. Тэгээд би барилга баригдахыг хүлээхээр болсон” /10хх-141-142/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Ундармаа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 73 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-144-149 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баттогтохын өгсөн “...Фейсбүүк болон фм радиогоор “Амар амгалан” хотхон компанийн хувь лизингээр жилийн 5 хувийн хүүтэй байрны захиалга авч байна гэсэн зарын дагуу нөхөр болох Баатарын Түвшин бид хоёр 2018 оны 03 дугаар сард Жуковын урд байрлах “Гурван марал констракшн” ХХК-ийн борлуулалтын албан дээр очиж уулзсан. Тэгээд борлуулалтын албаны Чинчулуун гээд залуу нь байрны нөхцөл болон байр баригдах газраа зааж өгсөн. Байр Офицеруудын ордны баруун хойд талд баригдах “Амар амгалан 2” хотхоны байр баригдах газар дээрээ очиж үзэхэд 3 давхар хүртэл цутгамал нь явчихсан байсан. Тэгээд байр баригдаж байгаа юм байна гэж бодоод 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 111 дугаартай орон сууц захиалах гэрээг борлуулалтын албаны Э.Чинчулуунтай байгуулж “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр нь баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байны 1-р орцны 14 давхарын 1401 тоот 43.11 мкв 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээний дагуу урьдчилгаан 14 226 300 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш байр баригдахгүй одоог хүртэл явж байна. Яагаад баригдахгүй байгаа талаар асуухад мөнгө төгрөг байхгүй болчихсон, хойшлогдсон байгаа гэж хэлсэн. Ингээд одоог хүртэл байшин баригдахгүй залилан мэхэлж байна” /10хх-154 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Түвшин болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 111 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-155-160/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бямбадуламын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Бридж плаза”-д байрлах оффис дээр нь очиж “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орцны 9 давхрын 905 тоот 31.28 мкв 1 өрөө байр сонгож гэрээгээ байгуулж, банкинд төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 14 900 000 төгрөгийг 2 хувааж 426010888 тоот дансанд шилжүүлж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 15-н хавьцаа NTV телевизороор тус компанийн барилгад захиалга өгсөн хохирогч нар Д.Гүрсоронз гэдэг захирал сураггүй алга болсон гэж мэдээлэл сонсож байсан. Тэгээд мэдээ үзсэний дараа манай нөхөр барилга дээр очиж үзсэн. Тэгэхэд барилга ерөөсөө баригдаагүй байна гэж надад хэлж байсан” /10хх-178-179 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Бямбадулам болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 201 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-181-188 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Мэндсайханы өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орцны 8 давхрын 807 тоот 38.64мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 12 752 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу тушаасан” /10хх-196-197 / гэх мэдүүлэг, Иргэн Р.Мэндсайхан болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 67 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-199-202 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Одмаагийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын менежер Э.Чинчулуун гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 3 давхрын 304 тоот 38. 64 мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 15 649 200 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Орон сууц захиалгын урьдчилгаа мөнгөө буцааж авах хүсэлтэй байна” /10хх-206-207 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Одмаа болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-209-213/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямсүрэнгийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2-р орцны 13 давхрын 1307 тоот 42.92 мкв 2 өрөө байр сонгож гэрээгээ байгуулж, банкинд төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 18 670 200 төгрөгийг 2 хувааж 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Орон сууц захиалгын гэрээнд заасан урьдчилгаа болох 18 670 200 төгрөгөө буцаан авч, гэрээнд заасны дагуу алданги мөнгө авах хүсэлттэй байна. Мөн сэтгэл зүйн болон эдийн засгийн хохирол хүлээж байна” /10хх-219-220 /, Иргэн Б.Нямсүрэн болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 65 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-222-225 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Гонгоржавын өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 9 давхрын 903 тоот орон сууцны зориулалттай 27.09 мкв 1 өрөө байрны урьдчилгаа болох 12 596 850 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу шилжүүлсэн. Тус хотхоны барилгын ажлыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны баруун талд барина гэж байсан. 3-р байр нь баригдаж эхлээгүй байгаа. Барилгын ажил баригдаж эхлээгүй байгаа, цаашдаа баригдах эсэх нь тодорхойгүй байгаа тул надад тус компанитай хийсэн орон сууц захиалгын гэрээ хийж өгсөн 12 596 850 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байна” /10хх-230-231 / гэх мэдүүлэг, Иргэн Н.Гонгоржав болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 262 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-233-237/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Даариймаагийн өгсөн“...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэгчтэй байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 1 давхрын 104 тоот орон сууцны зориулалттай 38.49 мкв 2 өрөө байрны урьдчилгаа болох 16 743 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу шилжүүлсэн. Тус хотхоны барилгын ажлыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны баруун талд барина гэж байсан. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрээ гардуулан өгнө гэж байсан боловч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй” /10хх-241-242 / гэх мэдүүлэг , Иргэн Ц.Даариймаа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 77 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /10хх-243-246/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нансалмаагийн өгсөн “...2018 оны 03 дугаар сард фейсбүүкийн зар харж байгаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Харуул алтай” хотхоны хойд талд баригдах “Амар амгалан 3” хотхон захиалга авч байна гэсэн. Ингээд нөхөр Эрдэнэчулууны Эрдэнэжаргалын хамт Жуковын урд Бридж группын 4 давхарт байрлах борлуулалтын алба дээр нь очиж уулзахад “Амар амгалан 1, 2” дугаар байр баригдаж байгаа захиалга дүүрсэн байгаа ба “Амар амгалан 3” хотхон захиалга өгч болно гэсэн. Үүний дагуу нөхөр бид хоёр “Харуул алтай” хотхоны хойд газар дээр очиж үзэхэд хундаам цутгахад бэлдээд, нүхийг нь ухчихсан байсан. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 11 дугаартай орон сууц захиалгын гэрээг борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай байгуулж, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз баталгаажуулсан. Гэрээн дээр нөхөр бид хоёр “Амар амгалан 3” хотхоны 1 байрны 2-р орцны 8 давхарын 812 тоотын 34.96 мкв 2 өрөө байр худалдаж авахаар байгуулсан. Урьдчилгаа болгож 15 207 600 төгрөгийг Жуковын урд байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээн дээр байрыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр гардаж авахаар тусгасан байсан. Гэтэл одоог хүртэл байр баригдаагүй, баригдаж байгаа зүйл юу ч байхгүй учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” /10хх-249-250 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Эрдэнэжаргал болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 11 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-03-11/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цэвэлмаагийн өгсөн “...2018 оны 10 дугаар сард манай бэр Аюуш надад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах гэж байгаа “Амар амгалан” нэртэй орон сууцны хотхон хямдралтай, урамшуулалтай үнээр захиалга авч байгаа юм байна гэж хэлсэн бөгөөд зурагт, фэйсбүүкээр уг компанийн талаар мэдээлэл тавигдсан байсан. Ингэж мэдээлэл аваад Бридж группийн 206 тоотод байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ажлын оффис дээр очиж борлуулалтын ажилтан нараас мэдээлэл авахад надад их боломжтой санагдаад сарын 5 хувийн хүүтэй хувь лизинг хийж болно гэхээр нь банкинд олон жил хүү төлж байхаар энэ нь ашигтай санагдсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалж захиалгын гэрээг Д.Одгэрэл байгуулж баталсан. 183 дугаартай гэрээний дагуу “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 2 дугаар орцны 15 давхарын 1507 тоот байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 21 245 400 төгрөгийг 426010888 тоот компанийн дансанд тушаасан. Ингээд гэрээнд зааснаар 2019 оны 10 дугаар сард байр ашиглалтанд орж түлхүүрээ хүлээн авах байсан боловч 2019 оны 03 дугаар сард "Амар амгалан 2" хотхоны барилгын талбай дээр очиход 2 дугаар байрны суурийн нүх ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй байсан. Ингээд би хохирсноо мэдээд ажлын оффис дээр нь очиход нүүгээд явчихсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан ба холбоо барих утасруу нь залгахаар холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон” /11хх-17-18 / гэх мэдүүлэг, Иргэн Ц.Цэвэлмаа болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 183 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-20-24/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Одгэрэлийн “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүкээс “Нарны хүү, сарын охин” ХХК-ийн захиалга авч байгаа байрны талаар олж мэдсэн. Ингээд холбогдох утасны дугаар руу нь холбогдож мэдээлэл аваад Бридж группын 4 давхарт ажлын оффис дээр нь очиж уулзсан. Тухайн үед Батманалжав гэдэг борлуулалтын ажилтан байсан ба надад байрны талаар тайлбарлаж өгсөн. Ингээд “Амар амгалан 3” хотхоны 2 дугаар байрны 9 давхрын 903 тоот 40.18 мкв 2 өрөө орон сууцыг захиалахаар болж байрны урьдчилгаа төлбөр болох 18 683 700 төгрөгийг 426010888 тоот Худалдаа хөгжлийн банкны дансанд тушаасан. Гэтэл гэрээнд заасны дагуу байрыг барьж дуусган ашиглалтанд оруулаагүй, орон сууцны суурийг цутгаснаас өөр ажил хийгдээгүй орхисон байсан. Миний хувьд цалингийн зээл авч мөнгийг өгсөн одоо зээлийн хүү төлөөд хохироод явж байна” /11хх-28-30/ гэх мэдүүлэг , Иргэн Б.Одгэрэл болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 155 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-32-36 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямбасүрэнгийн өгсөн “...2018 оны 10 дугаар сард интернетээс “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар анх мэдэж байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плазад байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ажлын оффист очиж борлуулалтын ажилтан Хонгорзул гэх хүнтэй уулзаж мэдээлэл аваад явсан ба мөнгөтэй болж орон сууц захиалахаар болж улмаар 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 2 дугаар орцны 12 давхарын 1210 тоот 42.45 мкв 2 өрөө орон сууцыг захиалж Д.Одгэрэл гэдэг захиралтай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт Приус-30 маркийн 0572УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 16 500 000 төгрөгөнд тооцож итгэмжлэлээр компанид шилжүүлж өгсөн. Ингэж гэрээ хийснээс хойш орон сууц тогтоосон хугацаандаа баригдаж ашиглалтанд ороогүй, ямар ч ажил хийгдээгүй хохироож байна” /11хх-43-44/ гэх мэдүүлэг , Иргэн Б.Бямбасүрэн болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 261 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-48-49/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Номин-Эрдэнийн өгсөн “...2018 оны 11 дүгээр сард “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгээр “Нарны хүү, сарын охин” ХХК-ийн талаарх мэдээллийг анх олж мэдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ажлын оффис дээр очиж борлуулалтын ажилтан нартай уулзаж мэдээлэл авсан бөгөөд энэ өдрөө “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхарын 1009 тоот 42.45 мкв орон сууцыг захиалахаар болж захиалгын гэрээг үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй байгуулсан. Гэрээний дагуу байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 19 739 250 төгрөгийг компанийн кассанд бэлнээр нь тушаасан. Тухайн үед байрны төлбөрийг 100 хувь төлбөр 1 мкв-ийн үнийн дүн 1 450 000 төгрөг, харин 30 хувь төлбөл 1 550 000 төгрөг болж хямдарна, үлдэгдэл төлбөрийг компанийн 5 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зээлд хамрагдуулж өгнө гэхээр нь би итгэж мөн 1 мкв-ийн үнийн дүнг багаар захиалах гэж урьдчилгаа 30 хувийн төлбөрийг тушаасан. Гэвч гэрээнд заасны дагуу 2 дугаар блок байрыг барьж ашиглалтанд оруулаагүй, байрны суурийн нүх ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй, хохироож байна” /11хх-60-61 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Номин-Эрдэнэ болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 214 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-63-67 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дугаржавын өгсөн “...би 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй байгуулж гэрээг батлуулсан ба “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар блок байрны 2 дугаар орцны 4 давхарын 410 тоот 40.70 мкв 2 өрөө орон сууцыг захиалж гэрээ байгуулан, байрны урьдчилгаа төлбөр болох 17 сая төгрөгийг компанийн кассанд бэлнээр тушаасан. Үүний дараагаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу маргааш нь 1 925 500 төгрөгийг компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Уг гэрээний 3.6 дахь заалтанд 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиалагч талд байрны түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж гэрээ байгуулсан боловч гэрээнд заасны дагуу байрыг барьж ашиглалтанд оруулан түлхүүр өгөөгүй, орон сууцны суурийн нүхийг ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй, хохироосон, би удаа дараа ажлын оффисс дээр нь очсон боловч байгаагүй, утас нь холбогдохгүй байсан, үүнээс болж их хохирч байна” /11хх-75-76/ гэх мэдүүлэг , Иргэн Б.Дугаржав болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 232 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-78-82 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Уртнасангийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сард интернетээс “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар анх мэдэж байсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плазад байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ажлын оффис дээр очиж борлуулалтын ажилтан Батманалжав гэх хүнтэй уулзаж мэдээлэл аваад явсан ба мөнгөтэй болж орон сууц захиалахаар болж улмаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 3 дугаар орцны 9 давхарын 907 тоот 38. 49 мкв 2 өрөө орон сууцыг захиалж Д.Гүрсоронз гэдэг захиралтай орон сууц захиалгын 95 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 17 897 850 төгрөгийн компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Ингэж гэрээ хийснээс хойш орон сууц тогтоосон хугацаандаа баригдаж ашиглалтанд ороогүй, ямар ч ажил хийгдээгүй хохироож байна” /11хх-93-94 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Уртнасан болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 95 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-96-104/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цогсүрэнгийн өгсөн “...анх Батлан хамгаалахын их сургуулийн баруун талд том хар тавцан дээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн байрны талаарх мэдээлэл тавигдсан байхыг олж харж мэдэж байсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плазад байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ажлын оффис дээр очиж борлуулалтын ажилтан Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж мэдээлэл аваад энэ өдрөө орон сууц захиалахаар болж “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхарын 706 тоот 47.87 мкв 2 өрөө орон сууцыг захиалж Д.Гүрсоронз захиралтай орон сууц захиалгын 05 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 20 823 450 төгрөгийн компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Ингэж гэрээ байгуулснаас хойш хэд хэдэн удаа очиж газар нь үзэхэд барилгын ажил хийгдэхгүй зогсонги байдалтай байгаад байхаар нь хийсэн гэрээгээ цуцлая гэхэд борлуулалтын ажилтан нар нь утасаа авахгүй, утсаа унтраагаад алга болсон” /11хх-110-111 /, Иргэн Б.Цогсүрэн болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 05 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-113-120/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Оюунчимэгийн өгсөн “...2017 оны сүүл үеэр телевиз, зарын сонинд “Нарны хүү, сарын охин” ХХК-ийн талаарх мэдээллийг тавьсан байхад нь анх олж мэдсэн. Эхний 30 хүнд хөнгөлөлттэй 1 мкв-ийн үнийн дүнг 1 350 000 төгрөгөөр тооцож өгнө, 30 хувийн урьдчилгааг төлбөл 10-15 жилийн хугацаатай компанийн 5 хувийн зээлд хамрагдуулна гэж байсан учир надад их боломжтой санагдсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ажлын оффис дээр очиж борлуулалтын ажилтан нартай уулзаж мэдээлэл авсан бөгөөд энэ өдрөө “Амар амгалан 2” хотхоны 1 дугаар байрны 2 дугаар орцны 2 давхарын 207 тоот 38.64 мкв орон сууцыг захиалахаар болж захиалгын гэрээг компанийн захирал Д.Гүрсоронзтой байгуулсан. Гэрээний дагуу байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 15 649 200 төгрөгийг компанийн 426010818 тоот дансанд тушаасан. Гэвч гэрээнд заасны дагуу 1 дугаар блок байрыг барьж ашиглалтанд оруулаагүй, байрыг 7 давхарт нь оруулаад ажлыг нь зогсоосон, цаашид баригдах эсэх нь тодорхойгүй хохироож байна” /11хх-124-125/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Оюунчимэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 26 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-127-132 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Гантуяагийн өгсөн “...би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй байгуулж гэрээг батлуулсан. “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар блок байрны 2 дугаар орцны 4 давхарын 411 тоот 45.61 мкв 2 өрөө орон сууцыг захиалж гэрээ байгуулан, байрны урьдчилгаа төлбөр болох 17 778 300 төгрөгийг компанийн 426010888 тоот Худалдаа хөгжлийн банкны дансанд тушаасан. Анх гэрээ байгуулж байх үед тус байр 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр захиалагч талд байрны түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж гэрээ байгуулсан боловч гэрээнд заасны дагуу байрыг барьж ашиглалтанд оруулан түлхүүр өгөөгүй, орон сууцны суурийн нүхийг ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй, хохироосон. Би удаа дараа ажлын оффис дээр нь очсон боловч байгаагүй, утас нь холбогдохгүй байсан, үүнээс болж их хохирч байна. Бусад барилгууд нь мөн адил баригдаагүй байгаа”/11хх-137-138 / гэх мэдүүлэг , Иргэн Э.Гантуяа болон Д.Одгэрэл нарын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 308 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-140-146 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Нарантуяагийн өгсөн “...анх манай эгч фэйсбүүк хуудаснаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаарх мэдээлэл авч байсан. Манай эгч Ариунгэрэл нь Солонгос улсад ажил хийдэг учир миний нэр дээр итгэмжлэл хийлгэж явуулсан. Үүний дагуу миний бие эгчийн өмнөөс Улаанбаатар хотод 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 2 дугаар орцны 12 давхарын 1213 тоот 45.61 мкв бүхий орон сууцыг захиалж Д.Одгэрэл гэх хүнтэй 347 дугаартай гэрээ байгуулж итгэмжлэлээр өмнөөс нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөнгийг эгч өгсөн бөгөөд байрны урьдчилгаа төлбөр болох 17 478 300 төгрөгийн компанийн 426010888 тоот дансанд 3 хувааж төлсөн. Ингэж гэрээ байгуулснаас хойш манай эгч Солонгос улсаас ирээд барилга бариагдаагүй болохыг мэдэж улмаар цагдаад хандсан” /11хх-154-155 / гэх мэдүүлэг, Иргэн Ж.Ариунгэрэл болон Д.Одгэрэл нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 50, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 347 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-157-175 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дамдин-Очирын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 2 дугаар орцны 3 давхарын 307 тоот 38.64 мкв бүхий орон сууцыг захиалж Д.Батбаяртай 89 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, байрны урьдчилгаа төлбөр болох 11 502 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4 147 200 төгрөгийг тус тус 426010818 дугаартай компанийн дансанд тушаасан. Тэгээд үлдэгдэл төлбөрийг 10-15 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй компани хувь лизинг хийхээр тохиролцсон. Тэгээд байрандаа 2018 оны 12 дугаар сард орохоор тохиролцсон боловч одоог болтол сураггүй, байр нь баригдаад 6 давхартаа явж байгаад ажил нь зогссон байдалтай байна” /11хх-177 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Дамдин-Очир болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 89 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-179-185 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Лхагважаргалын өгсөн “...би 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Батбаяртай байгуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 13 давхарын 1304 тоот орон сууцны зориулалттай 38.64 мкв орон сууцны урьдчилгаа төлбөр болох 12 751 200 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр 426010818 дугаарын дансанд шилжүүлсэн. Байрандаа 2018 оны 12 дугаар сард орохоор тохиролцсон боловч одоог болтол байр нь баригдаад 6 давхартаа явж байгаад ажил нь зогссон байдалтай байна. Энэ байдлаас үүдэн маш ихээр хохирч байна” /11хх-191-192 /, Иргэн Э.Лхагважаргал болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 119 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-194-200 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Жуковын өгсөн “...би өөрийн хүүдээ зориулж 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхарын 507 тоот орон сууцны зориулалттай 42.92 мкв орон сууцыг захиалж Д.Гүрсоронз захиралтай 53 дугаартай гэрээг байгуулан, байрны урьдчилгаа төлбөр болох 18 670 200 төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд оффист очиход хүүхдээ явуулчих гэхээр нь манай хүү Энхбаяр очиж гэрээнд гарын үсэг зурсан. Миний захиалсан байр одоог болтол баригдаж эхлээгүй суурийн нүх ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй. Энэ байдлаас үүдэн маш ихээр хохирч байна” /11хх-207 / гэх мэдүүлэг, Иргэн Ж.Энхбаяр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 53 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-208-212 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 1 дугаар орцны 4 давхарын 404 тоот орон сууцны зориулалттай 52.47 мкв орон сууцыг захиалж Д.Гүрсоронз захиралтай 109 дугаартай гэрээг байгуулан, байрны урьдчилгаа төлбөр болох Приус-41 маркийн 8082УБЭ улсын дугаартай автомашиныг 16 200 000 төгрөгөнд бодож өгөөд, 4 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Миний захиалсан байр одоог болтол баригдаж эхлээгүй, суурийн нүх ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй байна. Иймд өөрийн төлсөн мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна” /11хх-219 / гэх мэдүүлэг , Иргэн Ц.Эрдэнэцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 109 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-220-228 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ганбатын өгсөн “...би фэйсбүүкээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаарх орон сууцны мэдээллийг анх олж мэдсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сард компанийн оффис дээр нь очиж уулзсан ба 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 11 давхарын 1103 тоот орон сууцны зориулалттай 56.24 мкв орон сууцыг захиалж Д.Гүрсоронз захиралтай 62 дугаартай гэрээг байгуулан, байрны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Ингэж урьдчилгаа төлбөрөө төлөөд сар бүхэн 450 000 төгрөг төлөхөөр тохирсон” /11хх-232-234 /, Иргэн Т.Ганбат болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 62 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-235-238 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Тунгалагийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр “Нарны хүү сарны охин” ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй 191, 190 дугаартай 2 гэрээг байгуулсан. “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 7 давхарын 707 тоот 38,49 мкв 2 өрөө, мөн хотхоны 7 давхарын 706 тоот 72,88 мкв 3 өрөө орон сууцыг тус тус захиалж байрны урьдчилгаа төлбөр болох нийт 50,389,200 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан. Байрыг барьж 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр оруулна гэж байсан боловч тогтоосон хугацаандаа барьж ашиглалтанд оруулгүй, ямар ч ажил хийгдээгүй байна” /11хх-246-247 / гэх мэдүүлэг, Иргэн Ж.Тунгалаг болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 190, 191 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /11хх-250, 12хх-01-07 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхчулууны өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Плеханов орос сургуулийн баруун талд байрлах Альфа буйлдинг гэх нэртэй “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист 207 дугаартай гэрээ хийсэн бөгөөд “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орц 11 давхрын 1102 тоот хаяг бүхий 42.45 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны тус компанийн оффист байхдаа үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлийн Хаан банкны 5131071512 дугаарын тоот дансанд 19 740 000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 30 хувийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Яаралтай хохирлоо барагдуулж авмаар байна” /12хх-12-13 /, Иргэн Б.Мөнхчулуун болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 207 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-15-23 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Хишигбаатарын өгсөн “...“Амар амгалан 2” хотхоны 2 байрны 2 орц 4 давхрын 406 тоотод 47.87мкв 2 өрөө байр захиалахаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 104 тоот дугаартай гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзтой хийсэн. 2019 оны 04 дүгээр улиралд байр ашиглалтанд орно гэж хэлж байсан ба 2 удаагийн гүйлгээгээр нийт 23 695 650 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот данс руу шилжүүлэн хийсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна” /12хх-26 / гэх мэдүүлэг, Иргэн Ш.Хишигбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 104 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-27-31 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цэрэннадмидын өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан 2” орон сууцны 2 дугаар байр, 2 дугаар орц, 3 дугаар давхар 302 тоот 42.45 мкв 2 өрөө байр авахаар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Хонгорзул гэх хүнтэй гэрээ байгуулж, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүнээр батлуулсан. Уг гэрээг манай нөхөр болох Лхагвасүрэнгийн Отгонжаргал бид хоёр хамт явж байгаад байгуулсан. Гэрээнд манай нөхөр болох Отгонжаргал гарын үсэг зурсан. Бид 2 гэрээ байгуулаад “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Гүрсоронзын төрсөн эгч “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүний Хаан банкны 5131071512 гэсэн данс руу 10 сая төгрөг шилжүүлээд гэрээ байгуулчихаад, дараа нь буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 31-ны хооронд сар бүр 1 101 300 төгрөг төлж байсан. 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 450 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 31-ны өдөр 800 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Дээрх мөнгийг мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сард Хонгорзул гэх хүнээс асуухад манай барилага дотор засалдаа явж байна та санаа зоволтгүй 2019 оны 09 дүгээр сарын 25-нд албан ёсоор түлхүүрийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгтэл одоо байр ямарч баригдсан зүйл байхгүй суурь нь ч тавигдаагүй байна” /12хх-39-41/, Иргэн Л.Отгонжаргал болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 216 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-42-46, 42хх-64-76 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхдэмбэрэлийн өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Амар амгалан” хотхоны барилгыг очиж үзэж танилцаад байр захиалахаар болж тус өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах Альфа буйлдинг байрны 202 тоотод очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Э.Булгантамир гэдэг хүнтэй уулзаж “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1304 тоотод 27.09 мкв бүхий 1 өрөө байрыг нийт 39 280 500 төгрөгөөр зээлийн нөхцөлтэй худалдан авахаар болж урьдчилгаа мөнгө нийт үнийн 30 хувь болох 11 784 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд тушааж, гэрээг борлуулалтын менежер Э.Булгантамиртай байгуулж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл баталсан” /12хх-50/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Мөнхдэмбэрэл болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 197 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-51-59 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бадамцэцэгийн өгсөн “...Манай нөхөр болох Хүрэлбаатарын Даваабаяр нь интернетээр “Нарны хүү, сарны охин” ХХК орон сууцны захиалга авч байгаа талаар мэдээд, нөхөр бид хоёр Жуковын урд байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан Булгантамир гэж хүн байр авах боломжтой талаар хэлсэн. ...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр очиж гэрээ хийхээс өмнө баригдах байр болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалах яамны баруун хойд талд баригдах “Амар Амгалан 2” хотхон дээр очиж үзсэн. Тухайн үед 1 дүгээр блок нь билэв үү 2, 3 давхар дээр явж байсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 280 дугаартай орон сууц захиалах гэрээ байгуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 15 давхарын 1501 тоот 42.45 мкв 2 өрөө орон сууц захиалж урьдчилгаанд 18 сая төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Гэрээний дагуу байр 2020 оны 03 бил үү 04 сард ашиглалтанд орно гэсэн боловч одоогоор ямар ч ажиллагаа хийлгүй залилан мэхэлж байна” /12хх-62 / гэх мэдүүлэг, Иргэн Х.Даваабаяр болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 280 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-63-67 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Алтанцэцэгийн өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Жуковын тэнд борлуулалтын албан дээр очиж 2 өрөө байр захиалсан юм. Тэгээд байрныхаа 30 хувь болох төгрөгөнд бэлнээр 1461УБА улсын дугаартай Тида маркийн автомашинаа 9 360 000 төгрөгөөр бодож өгсөн. Ингээд нийтдээ 23 560 000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Тэгсэн зурагтаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс “Нарны хүү, сарны охин” ХХК-тай холбоотой гомдол мэдээллээ өгөөрэй гэж Монгол комментоор явахаар нь ирж мэдүүлэг өгч байна” /12хх-75-76 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Алтанцэцэг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 291 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-77-90 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Зоригтбаатарын өгсөн “...Одгэрэл гэх үйл ажиллагаа хариуцсан захиралтай уулзахад Цагдаагийн академийн хойд талд байрлах “Харуул алтай” хотхоны ард талд “Амар амгалан” апартмент орон сууц барьж байгаа одоо бол хундаам нь цутгачихсан байгаа. Ирэх 3 сараас эхлээд гүйцэтгэлийн ажил явагдаад 8 сард ашиглалтанд орно, урьдчилгаа 30 хувиа өгөөд байраа захиалж болно. Үлдэгдэл мөнгөө компанийн лизенгээр хийж болно гэсэн. Тэгээд уг байрны 3 давхарт 42.45 мкв 2 өрөө байр захиалж, нийт 19 750 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн данс руу хийж байр захиалах гэрээ байгуулсан. Тэгээд одоо болтол байр байхгүй газар нь маргаантай гэсэн шалтгаанаар гүйцэтгэлийн ажил хийгээгүй байна. Тэгээд яагаад байраа барихгүй байгаа юм бэ гэхэд сургуулийн орчмоор байр бариулахгүй гээд газрын маргаан гараад байна гэсэн тайлбарыг хэлдэг. Тэгээд гэрээ цуцлаад мөнгөө буцааж авъя гэхээр мөнгө байхгүй гэдэг. Захиралтай нь уулзъя гэхээр гадаад явчихсан байхгүй гэдэг. Уг гэрээг манай аав Энхзоригт хийсэн” гэх мэдүүлэг /12хх-93-95\ гэх мэдүүлэг, Иргэн Т.Энхзоригт болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 155 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-96-100/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхбилэгийн өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Жуковт байрлах “Гурван марал констракшн”-ын оффис дээр очиж менежер гэх Чинчулуунтай уулзаж “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1 давхар 401 тоотод 43.11 мкв 2 өрөө байр захиалахаар болж гэрээг Чинчулуунтай байгуулж “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр гэрээг баталж гарын үсэг зурж тамга дарсан. Урьдчилгаа 17 459 550 төгрөгийг “Гурван марал констракшн”-ын Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу Жуковт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Гэрээ хийсний дараа 3-4 сарын дараа барилга баригдаж эхлээгүй байсан.” /12хх-106 / гэх мэдүүлэг , Иргэн С.Энхбилэг болон Д.Батбаяр нарын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 07 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-107-112/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Батзолбоогийн өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Альфа буйлдинг” байрны 202 тоотод очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Ариунболд гэх хүнтэй уулзаж “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 4 давхарт 410 тоотод 40.18мкв бүхий 2 өрөө байрыг нийт 66 297 000 төгрөгөөр зээлийн нөхцөлтэйгөөр худалдаж авахаар болж Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэх дансанд урьдчилгаа мөнгө болох 13 259 400 төгрөгийг тушааж гэрээг байгуулж гарын үсэг зурсан. Тэр өдрөө хойш би сардаа 1 удаа 88108286 гэх утасны дугаараар холбогдож барилгынхаа төлөөр асууж тодруулахад манай барилгын доороос ус гарч ирээд байна, зураг төслийн байршлыг өөрчилж ахиж шинээр хийж байна гэж 2019 оны 05 дугаар сарын үед хэлснээсээ хойш гэрээн дээрх гар утасны дугаарууд нь холбогдох боломжгүй болсон” /12хх-117-118/ гэх мэдүүлэг, Иргэн М.Батзолбоо болон Д.Одгэрэл нарын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 172 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-119-123 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Өлзийбаярын өгсөн “...2018 оны 03 дугаар сард фэйсбүүкээр “Амар амгалан” төсөл жилийн 5 хувийн компанийн зээлтэй, урьдчилгаа 10-30 хувийг төлөөд зээлдд хамрагдах боломжтой гэсэн зарын дагуу борлуулагчийн менежер Чинчулуунтай утсаар холбогдоод би байр сонирхож байна, надад барилгын материал байна, бартерт оролцуулмаар байна гэсэн чинь материалынхаа зургыг явуулчих захирал Батбаяртаа танилцуулъя гэсэн. Би Батбаярын мессенжер рүү бараа материалынхаа зургыг явуулсан. Үзээд болох юм байна гээд 2018 оны 03 дугаар сарын 05, 06-ны үед Батбаяр, Чинчулуун хоёр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах манай эзэмшлийн хашаанд ирж үзээд болох юм байна бартер хийе гээд 35 611 500 төгрөгийн материал бартердаж, 3 өрөө байр худалдан авахаар болсон. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр надаас ирж бараа материалаа авсан ба 03 дугаар сарын 27-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 1 байрны 1 орцны 13 давхрын 1305 тоот орон сууц захиалгын 129 дугаартай гэрээг “Гурван марал констракшн”ны захирал Д.Батбаяртай хийсэн” /12хх-130 / гэх мэдүүлэг, Иргэн Х.Өлзийбаяр болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 129 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар, “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /12хх-131-142 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Байгалмаагийн өгсөн “...“Амар амгалан 2” хотхоны 1-р байр 1-р орц 13 давхар 1303 тоот 28.4 мкв талбай бүхий орон сууцыг сонгож урьдчилгаа төлбөр 15 762 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 дугаартай дансанд тушааж гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн. Гэрээнд захирал Д.Одгэрэл гэх хүний гарын үсгээр баталгаажуулсан. Би аминдаа л энэ талаар өөрийнхөө хэрээр судалж “Амар амгалан 1” гэх хотхон баригдаж айл өрхүүд орсон учраас итгэж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежертэй хийсэн” /12хх-146 / гэх мэдүүлэг, Иргэн Ж.Байгалмаа болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 112/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-147-154 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Нармандахын “...“Амар амгалан 3” хотхоны 1-р байр 1-р орц 5 давхрын 501 тоот 34.96 мкв талбай бүхий орон сууцыг сонгож урьдчилгаа төлбөр 15 207 600 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ашиглалтанд орж айлууд орчихсон болохоор итгэл үнэмшил төрөөд урьдчилгаа төлбөр 14 008 500 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушааж гэрээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийсэн. Гэрээнд захирал Гүрсоронз гэх хүний гарын үсгээр баталгаажуулсан. Гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежертэй хийсэн” /12хх-157 / гэх мэдүүлэг, Иргэн А.Нармандах болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 19 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-160-165 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цогтбаярын өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Гурван Марал Констракшн” ХХК-ийн барьж байсан “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байр 1 дүгээр орц 10 давхар 1001 тоот 43.11 мкв 2 өрөө байр авахаар тохирч гэрээ хийгээд 14 226 300 төгрөг тушаасан. Тэр жилдээ ашиглалтанд ороогүй, одоо уг барилгын 7 дугаар давхар хүртэл баригдсан” /12хх-170-171 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Цогтбаяр болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 125 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-172-176 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Базардуламын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Жуковын музейн замын урд талд байрлах Альфа гэсэн хаягтай байрны 4 дүгээр давхар байсан байхаа “Амар амгалан” хотхоны ажлын оффис байдаг гээд тэнд очиж уулзасан. Тэнд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Хонгорзул гэх хүн байсан ба тэр хүн надад байрны талаар танилцуулаад, сонголтоо хийчих гэхээр би нөхөр Жаргалсайхантай ярилцаж байгаад “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байр 2 дугаар орц 9 дүгээр давхар 909 тоот болох 27.09 мкв 1 өрөө байр авахаар тохирсон. Тэгээд намайг мөнгө тушаагаад ир гэхээр би гараад Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэсэн данс руу 8 939 700 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө тушаасан баримтаа өгөөд гэрээ хийсэн. Гэрээ хийхэд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүн байсан ба тэр хүн гэрээг баталгаажуулж өгсөн. Би гэрээ хийхдээ байрны 20 хувийг төлөөд үлдсэн 80 хувийг түлхүүр авсан өдрөөс хойш жилийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохирсон байсан. 2019 оны 03 дугаар сард залгаад асуухад хүйтэн болоод барилга эхлээгүй байгаа гэж байсан ба дараа нь 4, 5 дугаар саруудад очиход суурь хундаам нь цутгасан байсан. Одоо “Амар амгалан 3” хотхоны ажил бүрэн зогссон гэсэн” /12хх-181-182 /, Иргэн Б.Базардулам болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 142 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-183-187 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Насанбатын өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг байр 202 тоотод очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулагч Д.Одгэрэл гэдэг хүнтэй уулзаад “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-2-р байрны 611 тоот 45.61 мкв бүхий 2 өрөө байрыг захиалахаар болж тохиролцоод урьдчилгаа мөнгө 22 576 950 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэсэн дансанд тушааж гэрээгээ байгуулахад борлуулагч нь байр ашиглалтанд орох хүртэл хугацаанд сар бүр 300 000 төгрөгийг тус дансанд тушаана. Тэгээд байраа хүлээж аваад жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 25, 2019 оны 06 дугаар сарын 25, 2019 оны 07 дугаар сарын 25, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу 4 сарын турш 300 000 төгрөгийг тус дансанд хийсэн. 2019 оны 08 дугаар сарын үед интернет орчин болон зурагтаар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн гэрээнийхээ заасан хугацаанд захиалагчидаа оруулаагүй гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Тэр өдрөөс хойш өөрийн захиалсан байрыг харахад барилгын явц муу болсон” /12хх-197-198 / гэх мэдүүлэг, Иргэн С.Насанбат болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 285 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-199-211 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Солонгын өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 11-нд Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын данс руу 4 112 500 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 дугаарын данс руу 43 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдрөө нөхөр Н.Ганзамын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Альфа буйлдинг оффисын 2 давхрын өрөөнд очиж Д.Одгэрэлтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. “Амар амгалан 2” орон сууцны 2-р байр 2-р орцны 14 давхрын 1409 тоотод 42.45мкв талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан” /12хх-214-215 / гэх мэдүүлэг, Иргэн Т.Солонго болон Д.Одгэрэл нарын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 284/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-216-225 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн “...“Амар амгалан 1” хотхон ашиглалтад орж айлууд орчихон болохоор итгэл үнэмшил төрсөн. Тэгээд л урьдчилгаа төлбөр 14 008 500 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушааж, гэрээг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийж захирал Гүрсоронз гэх хүний гарын үсгээр баталгаажуулсан. Тэгээд “Амар амгалан 3” хотхон баригдахгүй болсон учир “Амар амгалан 2” руу шилжүүлнэ гэж худалдааны менежер эрэгтэй хүн ярьсан” гэх мэдүүлэг/12хх-228 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Бат-Эрдэнэ болон Д.Одгэрэл нарын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 331 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-229-237 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Балжиннямын өгсөн “...“Амар амгалан 3” хотхон 1-р байр 2-р орц 11 давхар 1111 тоот 42.45мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг сонгож урьдчилгаа төлбөрийг 7-н удаагийн гүйлгээгээр нийт 14 008 500 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушааж, 2018 он 12 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалах гэрээ хийсэн. Тэгээд гэрээний хугацаанд байр ашиглалтанд орохгүй байхаар нь барилга дээр нь очиж хартал барилга баригдаагүй байсан. Тэгэхээр нь би борлуулалтын албаны хүмүүстэй утсаар ярих гээд залгатал огт утсаа авахгүй тэгээд ажлын байранд нь очиход ажлын байранд нь хүн байхгүй байгаад байсан” /12хх-240 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Балжинням болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 143 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /12хх-241-244, 13хх-06-12 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхжаргалын өгсөн “...“Амар амгалан 2” хотхон 3-р байрны 1-р орцны 8 давхар 804 тоот 2 өрөө орон сууцыг сонгож захиалсан. Тэгээд урьдчилгаа 19 052 550 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушааж гэрээ хийсэн. Гэрээний дагуу барилга 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэсэн ч гэрээний хугацаа болсны дараа очиж уулзахад болно, та хүлээж бай гэдэг байсан. Тэгээд хэд хэд очсоны дараа “Амар амгалан 2” хотхоны ажлын байр ч үгүй болсон. Тэгээд л утсаа авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн” /13хх-15 / гэх мэдүүлэг, Иргэн Ч.Мөнхжаргал болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 180 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-16-22/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Болормаагийн өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 09 дугаартай “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 7 давхарын 702 тоот 40.78 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалах гэрээг Э.Чинчулуунтэй байгуулж, “Гурван марал констракшн” ХХК-ийн захирал Д.Батбаяр баталгаажуулсан. Ингээд гэрээний дагуу би урьдчилгаа болох 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11 сая төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5 515 000 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээнд заагдсаны дагуу байр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэсэн боловч одоог хүртэл байр баригдаж дуусахгүй 6 давхар дээрээ зогссон байгаа” /13хх- 27 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Болормаа болон Д.Батбаяр нарын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 09 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-28-32 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Болорын өгсөн “...2019 оны 05 дугаар сард байх яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Жуковын урд байрлах борлуулалтын албан дээр нь очиж Булгантамир гэж менежер залуутай уулзсан. Тэгээд баригдах байраа очиж харахад Батлан хамгаалах яамны баруун талд “Амар амгалан 2” гэсэн хаягтай хашаа байсан. Тэнд миний захиалах байр 4 давхар хүртэл баригдсан байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 300 дугаартай орон сууц захиалах гэрээг Э.Булгантамиртай байгуулсан. Гэрээнд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн байгаа “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 8 давхарын 808 тоот 28.4 мкв талбай бүхий 1 өрөө байр захиалж урьдчилгаанд 14 910 000 төгрөгийг “Нарны хүү сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Түүний дараа 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 300 000 төгрөг дээрхи дансанд тушаасан” /13хх-36 / гэх мэдүүлэг, Иргэн Ч.Болор болон Д.Одгэрэл нарын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 300 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-37-47 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхцэцэгийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 282 дугаартай орон сууц захиалгын гэрээг борлуулагч Ариунболд гэдэг хүнтэй байгуулж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүн баталгаажуулсан. Гэрээнд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 10 давхарын 1008 тоот 27.09 мкв бүхий 1 өрөө орон сууцыг захиалж урьдчилгаанд 13 410 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Мөн гэрээнд байр 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулан өгнө гэсэн боловч одоогоор байр нь юу ч баригдаагүй байна” /13хх-52 / гэх мэдүүлэг , Иргэн Г.Энхцэцэг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 282 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-53-55 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баянмөнхийн өгсөн “...2018 онд “Амар амгалан” хотхонд орон сууцны захиалга авч байгаа нөхцөл нь боломжийн хямдхан байр баригдаж байгаа талаар сурталчилгаа маш ихээр явсан болохоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Батлан хамгаалах яамны баруун талд барилгын талбай дээр нь очиход том том машинууд ихээр явсан барилга эд баригдаж байгаа дүр зурагтай байсан. Мөн тухайн үед тэндээ контейнэр байрлуулаад тэндээ сурталчилгаагаа явуулж байсан. Тэгэхээр нь итгэл төрөөд байрны захиалга өгөхөөр болсон. Тэгэхээр нь банкнаас цалингийн зээл аваад борлуулалтын албан дээр нь очиж уулзсан. Тэгэхэд борлуулалтын албаны Э.Чинчулуун гэх хүнтэй 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 64 дугаартай гэрээ байгуулж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз гэх хүн баталгаажуулсан. Гэрээнд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдаж байгаа “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 1-р орцны 1 давхарын 101 тоот 35.64 мкв 1 өрөө байрыг авахаар гэрээ тохиролцож урьдчилгаанд 15 503 400 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Ингээд байр одоог хүртэл баригдахгүй байгаа. Тухайн үед эхнэр бид хоёрыг очиж үзэхэд 1 дүгээр байр нь 6-7 давхартаа хүрээд зогссон. Одоог хүртэл ерөөсөө баригдаагүй байна. Ийм учраас байрны захиалга авч гэрээ байгуулж залилсан асуудалд маш их гомдолтой байгаа учраас өргөдөл гаргаж байна” /13хх-58 / гэх мэдүүлэг, Иргэн Ц.Баянмөнх болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 64 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-59-63 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ундармаагийн өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Жуковт байрлах борлуулалтын албан дээр нь очиж уулзан 260 дугаартай орон сууц захиалах гэрээ байгуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 1-р орцны 4 давхарын 401 тоот бүхий 42.45 мкв 2 өрөө байрыг захиалж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаанд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10 653 750 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушаасан. Дараа нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дээрх дансанд 18 сая төгрөгийг тушаасан. Үүнээс хойш байр баригдахгүй өдийг хүртэл юу ч баригдаагүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” /13хх-72 / гэх мэдүүлэг, Иргэн С.Ундармаа болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 260 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-73-80 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч К.Ганзоригийн өгсөн “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бридж группын байранд 2 давхар 201 тоот борлуулалтын менежер Булгантамир гэдэг залуутай очиж уулзсан. “Амар амгалан 3” орон сууцны одоо гэрээ нь байхгүй болохоор сайн санахгүй байна. 34 мкв 2 өрөө байр байсан. Тэр байранд компанийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээл байсан. Тэр өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс болох 476010818 дансанд 15 207 600 төгрөгийг шилжүүлсэн. Энэ байрыг 2019 оны 08 дугаар сарын 10-нд түлхүүр гардуулж өгнө гэж байсан. Түүнээс хойш удаа дараа очиж үзсэн чинь манай байр баригдахгүй болохоор нь менежерээс нь асуухаар танай байр баригдахгүй болсон. Өөр байр барихаар болсон, гэрээ шинэчилж хийгээрэй гэсэн. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг байрны 202 тоотод менежер Э.Булгантамиртай “Нарны хүү, сарны охин” ХХК-тай “Амар амгалан 2” хотхон 2-2-1 1 дугаар байрны 3 давхрын 312 тоот 33.01 мкв 2 өрөө байрыг авахаар гэрээ шинэчлэн хийсэн” /13хх-84 / гэх мэдүүлэг, Иргэн К.Ганзориг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 311, мөн иргэн К.Ганзориг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-85-86, 52хх-167-168 / , Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Уянгын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын эхээр фейсбүүкээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байгаа “Амар амгалан” хотхонд урьдчилгаа 30 хувь төлөөд байрандаа орох боломжтой гээд реклам явсан. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Жуковын урд байрлах оффис дээр нь очиж уулзахад урьдчилгаа 30 хувь төлөөд үлдсэн мөнгийг нь графикийн дагуу төлөх боломжтой гэсэн. Тэгээд нөхцөл нь боломжийн болохоор нь урьдчилгаа мөнгөө болох 13 сая төгрөгийг борлуулалтын албаны менежер гэх Ж.Хонгорзултай гэрээ хийхээр болж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлийн Хаан банкны 5131071512 гэсэн дансаар интернэт банкаар шилжүүлсэн. Ингээд гэрээгээ 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 211 дугаартай орон сууц захиалах гэрээ байгуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 1-р орцны 15 давхарын 1502 тоот 40.18 мкв 2 өрөөг байрыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөхөөр байгуулсан. Гэтэл байр нь одоог хүртэл юу ч баригдаагүй залилсан учраас өргөдөл гаргаж байна. Би урьдчилгаа болгож 13 сая төгрөг өгсөн дээр нэмээд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500 000, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 900 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1 200 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1 сая төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ мөнгөнүүдийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэсэн дансруу шилжүүлсэн” /13хх-91/, Иргэн Н.Уянга болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 211 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-92-95 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Онончимэгийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 23 сая төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бридж группын оффисын байранд очиж “Амар амгалан 2” орон сууцны 2 дугаар байр 1-р орц 6 давхар 604 тоотод 52.47 мкв талбай бүхий 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түлхүүр гардуулж өгнө гэсэн. Түүнээс хойш удаа дараа очиж барилгын үйл явцтай очиж танилцдаг байсан. Манай байр ерөөсөө баригдаагүй, тэгээд намайг асуухаар захиалагчдын хүсэлтээр зураг төсөлд өөрчлөлт орж байгаа гэдэг байсан. Мөн газрын зөвшөөрөл гарахгүй байна, хотын дарга томилогдоогүй байна гэж тайлбар тавьдаг байсан” /13хх-103-104 / гэх мэдүүлэг,