Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1032

 

Иргэн Б.Онончимэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 43 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-105-107/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярцэцэгийн өгсөн “...дүү Батцэцэг, түүний нөхөр Энхбилэг нар байр захиалсан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байсан “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 1-р орц 2 давхар 204 тоот 52.47 мкв 3 өрөө байрыг захиалсан. Уг байрыг захиалахдаа урьдчилгаа болгож 10 сая төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Хаан банкны 5121008814 дугаарын дансанд хийсэн. Тэгээд орон сууц захиалгын гэрээ хийсэн. Түүнээс хойш 6 удаагийн үйлдлээр 15 972 650 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Гэрээг Баянзүрх дүүргийн Жуковын музейн урд талд байрлах Бридж группын 4 давхар 408 тоотод “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай хийж, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз баталсан. Анх байрыг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэж хэлж гэрээ хийсэн” /13хх-113-115 /, Иргэн С.Энхбилэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 114 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-116-129 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Чинбатын өгсөн “...2018 оны 06 сарын 22-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байгаа “Амар Амгалан 3” хотхонд байраа захиалаад 2019 оны 06сарын 22-ны өдөр Жуковын тэнд яг хаягыг нь мэдэхгүй нэг байрны 13 дугаар давхарт оффис дээр нь очиж 2 өрөө буюу 42.45 мкв байр авахаар гэрээ хийж урьдчилгаанд нь 18 сая төгрөг бэлнээр буюу тухайн байгууллагын Худалдаа хөгжлийн 426010888 тоот дансруу хийсэн. Тухайн байр нь 2019 оны 08 сард ашиглалтанд орно гэж анх гэрээ хийсэн байдаг. Би бол байгуулаагүй, манай төрсөн эгч Жамбалын Цэрэнлхам нь 2 өрөө байр захиалсан” /13хх-133-135 / гэх мэдүүлэг, Иргэн Ж.Цэрэнлхам болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 21 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-136-143 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ууганцэцэгийн өгсөн “...2018 оны 03 дугаар сард би фээсбүүкээс “Амар амгалан 2” хотхон захиалга авч байна гэсэн зар байгааг харсан. Тэгээд 88108286 гэсэн дугаар байсан тэр утсаар залгаад асуухад Баянзүрх дүүрэг Жуковын музейн замын урд талд байх Бридж төвд ирээд уулз гэж хэлсэн. Тэгээд би 7 хоногийн дараа Бридж төвд дахин очоод “Амар амгалан 2” хотхон 1 дүгээр байр 2 дугаар орц 3 давхар 308 тоотод 28.40 мкв 1 өрөө байр авахаар тохиролцоод байрны урьдчилгаа төлбөр 20 хувь болох 9 372 000 төгрөг Худалдаа хөгжлийн банкы 426010818 дугаартай дансанд тушаагаад гэрээг “Гурван марал констракшн” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай гэрээ байгуулсан. Уг гэрээг Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр баталсан.” /13хх-148-149 /, Иргэн Д.Ууганцэцэг болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 103 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх- 150-154/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Одбаярын өгсөн “...2018 оны 03 дугаар сарын дундуур зүс таних хүнээс “Амар амгалан 2” хотхоны талаар сонссон. Нөхцөл бололцоо нь гайгүй, тавих шаардлага бага юм юм байна гэх хэлэхээр нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Жуковын замын урд талд байрлах Бридж төвд дотор байрлах “Гурван марал констракшн” ХХК-ийн оффис дээр очин борлуулалтын албаны ажилтан гэх Э.Чинчулуунтай уулзахад урьдчилгаа 10-20 хувийг өгчих юм бол үлдэгдэл мөнгөө компанийн 5 хувийн хүүтэй лизенгээр авах боломжтой, мөн дараагийн байрны захиалга дээр захиалахаар бол урьдчилгаа мөнгөгүй байр захиалах боломжтой гэдэг санал тавьсан. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр оффис дээр нь очиж 123 тоот дугаартай Э.Чинчулуунтай гэрээ хийж, “Гурван марал контракшн” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Батбаяр уг гэрээг баталж гарын үсэг зурж, тамга дарсан. Би 40.78 мкв байрыг 1 650 000 төгрөгөөр мкв-г нь бодоод нийт 53 829 600 төгрөгийн 2 өрөө байр захиалсан ба урьдчилгаа 20 хувь гэж 13 457 400 төгрөгийг 3 хувааж төлсөн. Эхний төлөлтийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2 сая, 9 сая төгрөгөөр тус тус, дараагийн төлөлтийг 04 дүгээр сарын 06-нд 2 сая төгрөгөөр Жуковт байрлах Худалдаа хөгжлийн банкинд уг компанийн 426010818 тоот дансанд тушаасан” /13хх-159-160/, Иргэн О.Одбаяр болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 123 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-161-170/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цогтгүенгийн өгсөн “...би фм, радиогоор болон фэйсбүүкээр дамжуулан “Амар амгалан 2” хотхонд компанийн жилийн 5 хувийн хүүтэй лизингээр урьдчилгаа 20-30 хувь төлөөд байртай болоорой гэсэн мэдээллийг олж мэдээд Жуковын урд байрлах ALFA BUILDING гэсэн байрны 2 давхарт байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис дээр очиж Гүрсоронз захирлын эгч гэх Одгэрэл гэх эмэгтэйтэй уулзаж байрны талаарх мэдээллийг авсан. Ингээд тухайн өдрөө буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байр баригдах байршлыг холбогдох ажилтнаар нь заалгаж өөрийн биеэр Офицеруудын ордны баруун талд байр баригдах газарт очиж харахад А блок нь гражтайгаа нийлээд 3 давхар хүртлээ цутгалт хийгдсэн байдалтай, В блокын газрыг ухаж эхэлж байсан. Иймд би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөө Хас банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд урьдчилгаа мөнгө болгож 22 259 550 төгрөгийг тушааж, компанийн оффис дээр очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барих гэж буй “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 2-р орцны 1 давхарын 106 тоот 47.87 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 234 дугаартай гэрээг борлуулалтын менежер Ж.Хонгорзултай байгуулж, үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл баталгаажуулсан. Улмаар байр захиалгын дагуу хугацаандаа баригдахгүй, холбогдох хүмүүс нь ямарч хариу мэдээлэл байхгүй, холбоо тасарснаар байрын үйл ажиллагаанд доголдол үүссэн болохыг мэдсэн. Улмаар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар телевизор, фэйсбүүкээр мэдээлэл цацагдах болсноор залилуулсан гэдгээ мэдэх болсон” /13хх-173 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Цогтгүен болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 234 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх 174-178 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Элбэгсайханы өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Амар амгалан 3” хотхоны 1-р блокт байраа захиалаад 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Жуковын тэнд яг хаягыг нь мэдэхгүй нэг байрны 13 дугаар давхарт оффис дээр нь очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-тай 1 өрөө буюу 27.09 мкв байр авахаар гэрээ хийж урьдчилгаанд нь 9 сая төгрөг бэлнээр буюу тухайн байгууллагын Худалдаа хөгжлийн 426010888 тоот дансруу хийсэн. Намайг байр захиалж байхад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалсан байрны түлхүүрийг гардуулж өгнө гэж гэрээ хийсэн” /13хх-184-185 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Элбэгсайхан болон Д.Одгэрэл нарын 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 194 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх- 186-193 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Одончимэгийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүний буцаасан байр байна гэсэн тул очиж гэрээ байгуулахаар очсон. Тэгэхэд Булгаа гэдэг залуу “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулж буй “Амар амгалан 2” орон сууцны 1 дүгээр байр 2-р орц 15 давхар 1509 тоот орон сууцны зориулалтай 40.78мкв талбай бүхий 2 өрөө байрыг 1 мкв 1 650 000 төгрөгөөр бодож нийт 67 287 000 төгрөгөөр бодож авахаар тохирч урьдчилгаа болох 13 457 400 төгрөгийг барилгын захиалга хариуцсан менежер Булгаагийн хажууд гэрээгээ цуцалсан гэх С.Сандуйжавын Хаан банкны 5065140775 дугаарын данс руу шилжүүлсэн” /13хх-199-200 / гэх мэдүүлэг, Иргэн А.Одончимэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 128 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримты хуулбар /13хх-201-213/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ариунбаатарын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээ байгуулж Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 1-р орцны 3 давхрын 303 тоот орон сууцны зориулалттай 56.24 мкв талбай бүхий 3 өрөө байрны урьдчилгаа болох 27 838 800 төгрөгийг тушаасан. Энэхүү гэрээг тус компанид үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэдэг хүнтэй 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай аав болох Д.Отгонхүү нь гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /13хх-217-218/, Иргэн Д.Отгонхүү болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 189 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-219-224 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнгөншагайгийн өгсөн “...“Шуурхай зар” сонин дээрээс “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар Амгалан” хотхонд байрны захиалга авч гэсэн зарын дагуу Жузовын урд байрлах оффис дээр нь очиж уулзсан. Анх барилга хариуцсан Э.Булгантамир болон Ариунбаяр гэх хүнтэй уулзсан. Тэгэхэд байрны урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдэгдлийг нь графикийн дагуу төлж болно гэсэн. Ингээд би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд 47.7 мкв 2 өрөөтэй “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 2-р орцны 12 давхарын 1206 тоот орон сууцыг захиалсан. Ингээд би 9 950 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд байшин баригдахгүй болохоор нь би очиж уулзсан чинь манай байшин баригдана гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сард надруу “Нарны хүү, сарны охин” ХХК-иас ярьж байна гээд ирж уулз гэсэн. Тэгээд очоод уулзсан чинь манай хамгийн том байр 45 мкв болсон тул гэрээгээ шинэчилж хий гээд миний гэрээг авсан. Тэгээд шинэчилж гэрээ хийж өгөөгүй, захирал гадагшаа явчихсан ирэхээр нь гарын үсэг зуруулаад өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа” /13хх-231/, Иргэн Г.Мөнгөншагай болон Д.Гүрсоронз нарын байгуулсан 55 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон төлбөр төлсөн баримтын хуулбар /13хх-232, 52 хх-173-174 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Наранцэцэгийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сард байр авъя гэж ярилцсан бөгөөд манай нөхөр Бор хэлэхдээ хямдхан байр байна, ипотекийн 5 хувийн зээлд хамруулна гэнэ, орлого нотлохгүй гэнэ, их боломжийн юм байна гэхээр нь нөхөр бид хоёр 2018 оны 09-р сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бридж группын 4 давхарт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очсон. Тухайн үед борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүн байсан бөгөөд тэр хүн хэлэхдээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэхэд түлхүүрийг чинь гардуулж өгнө гэж хэлсэн. Манайх “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 1303 тоот 27.09 мкв талбайтай 1 өрөө байрыг авахаар болж “Орон сууцны захиалгын гэрээ”-г байгуулж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 8 сая төгрөг, 2018 оны 12-р сарын 24-ний өдөр 3 784 150 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу шилжүүлсэн. Тэгээд барилгын ажил огт эхлэхгүй байсан бөгөөд гэрээгээр халхавчилж залилсан гэж үзэж байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байна. Одоог хүртэл барилгын ажил огт эхлээгүй байгаа”/13хх-236 / гэх мэдүүлэг, Иргэн Т.Наранцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 45 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /13хх-237-241/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Мөнх-Эрдэнийн өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг ХХК-н байранд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 132 дугаартай “Амар амгалан 2” хотхоны 3-р байр 11 давхрын 1105 тоот 72. 88 мкв 3 өрөө байрыг авахаар гэрээг тухайн байгууллагын захирал болох Гүрсоронзтой байгуулсан. Тухайн үед 1 мкв 1 650 000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 20 хувь болох 24 050 400 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансаар бэлнээр шилжүүлсэн” /13хх-249-250 / гэх мэдүүлэг , Иргэн П.Мөнх-Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 132 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-01-04/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Нэргүйгийн өгсөн “...миний бие интернэтээс “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар анх олж мэдсэн. Уг барилга нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Батлан хамгаалах яамны баруун талд баригдана гэж байсан, 16 давхар бүрэн цутгамал гэж сурталчилж байсан. Ингээд компанийн оффис дээр очиж уулзаад орон сууц захиалах гэрээ Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Альфа буйлдинг ХХК-н байранд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 33 дугаартай гэрээг Д.Гүрсоронзтой байгуулсан. Гэрээнд тусгагдсан “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 12 давхрын 1205 тоот 45.45 мкв 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувь төлбөр болох 18 465 750 төгрөгийг компанийн 426010888 тоот дансанд тушаасан. Урьдчилгаа 30 хувийг төлсний дараа үлдэгдэл 70 хувийн төлөлтийг сар бүр төлөлт хийж байхаар тохирсон. Гэвч тогтоосон хугацаанд байрыг барьж ашиглалтанд оруулаагүй, хохироож байна. Иймд мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна” /14хх-14-15 / гэх мэдүүлэг, Иргэн Ш.Нэргүй болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 33 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-17-25 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Дашпунцагийн өгсөн “...миний бие 2018 оны 07 дугаар сард телевизороор “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз яриа өгч байхад нь 5 хувийн хөнгөлттэй зээлээр байртай болох байрны талаар анх олж мэдсэн. Ингээд уг компанид байрны захиалга өгөхөөр шийдсэн. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Альфа буйлдинг ХХК-н байранд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр очиж 56 дугаартай гэрээг Д.Гүрсоронзтой байгуулсан. Гэрээнд тусгагдсан “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орц 4 давхрын 403 тоот 3 өрөө 56.24 мкв байрыг 1 мкв-г 1 450 000 төгрөгөөр авахаар тохирч урьдчилгаа 30 хувь төлбөр болох 24 500 000 төгрөгийг компанийн 426010888 тоот дансанд тушаасан. Гэвч тогтоосон хугацаанд байрыг барьж ашиглалтанд оруулаагүй, хохироож байна. Иймд мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна” /14-хх-30-31/ гэх мэдүүлэг, Иргэн С.Дашпунцаг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 56 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-33-38 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Туулын өгсөн “...2018 оны 10 дугаар сард фэйсүүкээр лайв үзэж байгаад ипотекийн 5 хувьд хамрагдаж байртай болох боломж байгаа талаар олж мэдсэн. Ингээд Бридж группын байранд байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ажлын оффист очиж мэдээлэл аваад явсан. Үүнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр очиж уг компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулж “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 8 давхрын 808 тоот 28.4 мкв 1 өрөө байрыг захиалж, үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй 302 дугаартай гэрээг байгуулж, байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 11 784 150 төгрөгийг 426010888 тоот компанийн дансанд тушаасан. Гэвч барилга дутуу баригдаад орхигдсон. Баригдах боломжгүй болсон тул өөрийн оруулсан мөнгийг гаргуулж авах хэрэгтэй байна. Миний бие түрээсийн байраар явж маш ихээр хохирч байна”/14хх-45-46 / гэх мэдүүлэг, Иргэн А.Туул болон Д.Одгэрэл нарын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 302 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-48-50, 42хх-120/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Буянхишигийн өгсөн “...2018 оны 12 дугаар сарын сүүл үед манай нөхөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хууль сахиулах их сургуулийн хойд талд явж байгаад “Нарны хүү, сарны охин” компанийн барьж ашиглалтанд оруулах “Амар амгалан” хотхоны талаарх мэдээллийг харсан байсан. Тэгээд Жуковт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж уулзахад манайх "Амар амгалан" хотхоныг үе шаттайгаар барих гэж байгаа, 1 мкв талбайн үнэ 1 650 000 төгрөг, урьдчилгаа төлбөрийг 10-30 хувиар төлж болно, тэгээд байр ашиглалтанд орсны дараа компанийн 5 хувийн зээлэнд хамрагдах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь боломжийн санагдаад манай нөхөр Баярсайханы Мягмар гэрээ байгуулахаар болж 2019 оны 01-р сарын 05-ны өдөр 160 дугаартай гэрээг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Одгэрэл гэх хүнтэй гэрээг байгуулсан. Манайх “Амар амгалан 3” хотхоны 1-р байр 1-р орц 14 давхар 1412 тоот 34.96 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж 2019 оны 04-р сарын 05-ны өдөр Жуковт байх Худалдаа хөгжлийн банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу 11 536 800 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл захиалсан байрны суурь цутгагдсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй хохироож байна. Иймд мөнгөө эргүүлж авах хүсэлтэй байна. Манай нөхөр Мягмар Хятадад сурч байгаа бөгөөд Монголд ирэх боломжгүй байгаа”/14хх-54-55 / гэх мэдүүлэг , Иргэн Б.Мягмар болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 160 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-57, 42хх-79/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганжолоогийн өгсөн “...миний бие интернэтээс “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар анх олж мэдсэн. Ингээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Бридж плазагийн 408 тоотод компанийн оффист очиж борлуулалтын ажилтан Э.Чинчулуун гэдэг хүнтэй уулзаж барилгын талаар мэдээлэл авсан. Ингээд орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 43 дугаартай орон сууц захиалгын гэрээг “Гурван марал консракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяртай байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 12 давхрын 1203 тоот 28.40 мкв 1 өрөө байрны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөгийг 2 хувааж 426010818 тоот компанийн дансанд тушаасан. Гэрээнд барилга ашиглалтанд орох өдрийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж байсан боловч тогтоосон хугацаандаа барилгаа барьж ашиглалтанд оруулаагүй дутуу баригдсан байдалтай орхигдсон. Миний хувьд өөрийн алдсан 20 сая төгрөгийг эргүүлж авах хүсэлтэй байна” /14хх-71-72 / гэх мэдүүлэг , Иргэн Г.Ганжолоо болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 43 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-74-83/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баярмаагийн өгсөн “...2018 оны эхээр интернетээс “Гурван марал констракшн” компанийн барьж ашиглалтанд оруулах “Амар амгалан” хотхоны талаарх мэдээллийг анх харсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бридж плазад байх “Гурван Марал констракшн” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй уулзсан. Тухайн үед надад хэлэхдээ 2 өрөө байр цөөхөн үлдсэн байгаа, манайх “Амар амгалан 1” хотхоныг барьж байгаа, цаашид “Амар Амгалан 2, 3” хотхоныг барих гээд захиалга авч байгаа юм гэж хэлсэн. Мөн тухайн үед хэлэхдээ урьдчилгаа 20 хувийг өгөөд үлдэгдэл төлбөрөө компанийн 10-15 жилийн хугацаатай, 5 хувийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломжтой гэж хэлэхээр нь болзол нь их боломжийн санагдаад байр захиалахаар болсон. Тэгээд 2018 оны 02-р сарын 14-ний өдөр “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орц, 2 давхрын 202 тоот 40.78 мкв талбай бүхий 2 өрөө байрыг авахаар болж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй “Орон сууц захиалгын гэрээ 77” байгуулж, захирал Д.Батбаяр гэх хүн нь баталж гэрээг байгуулсан. Тэгээд тэр өдрөө Улаанбаатар их дэлгүүрийн эсрэг талд байдаг Голомт банкнаас “Гурван марал констракшн” ХХК-ний 426010818 тоот дансанд 13 457 400 төгрөгийг шилжүүлсэн. Байрны 1 мкв талбайн үнийг 1 650 000 төгрөгөөр тооцсон. Гэрээнд 2018 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэсэн боловч тогтоосон хугацаанд байрыг барьж ашиглалтанд оруулаагүй үүнээс үүдэн компанийн хүмүүстэй уулзахаар очиход огт байдаггүй учир компанийн захирал Гүрсоронз, Одгэрэл гэх хүмүүс алга болчихсон тул хохирогч нар нийлж гомдол гаргая гэх мэт чатууд явах болсон. Тэгээд цагдаад гомдол гаргасан юм” /14-хх-87-88/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Баярмаа болон Д.Батбаяр нарын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 77 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-90-94/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батцэцэгийн өгсөн “...анх мэдээллийг фэйсбүүкээс мэдсэн. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бридж плазад байрлах компанийн оффист очиж уулзахад 5 хувийн хүүтэй урьдчилгаа 20-30 хувийг өгөх боломжтой, компанийн хувь лизинд хамрагдана гэсэн мэдээллийг өгсөн. Ингээд боломжийн санагдаад энэ өдрөө “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронзтой 74 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээнд тусгагдсан “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 12 давхрын 1204 тоот 38.64 мкв 2 өрөөний урьдчилгаа төлбөр болох 12 751 200 төгрөгийг компанийн 426010818 тоот дансанд тушаасан. Гэрээ хийж байхад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байрыг ашиглалтанд оруулж түлхүүрийг гардуулж өгнө гэсэн. Ингээд барилга баригдахыг хүлээж байсан боловч ямар ч ажил хийгдээгүй, дутуу баригдсан чигээрээ орхигдож, тогтоосон хугацаанд байрыг ашиглалтанд оруулаагүй хохироосон. Өөрийн өгсөн мөнгийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна” /14хх-101-102 /, Иргэн Ц.Батцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 74 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-104-107/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цэрэндэмбэрэлийн өгсөн “...би фэйсбүүк цахим мэдээллийн хуудас, зурагт хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан” хотхоны талаарх мэдээллийг анх харж мэдсэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн байрлаж байгаа байранд нь очиж уулзсан. Тэгээд борлуулалтын менежер Хонгорзул гэх залуутай танилцаж мэдээлэл авахад “Амар амгалан 1” хотхон ашиглалтанд орсон, “Амар амгалан 2” хотхон захиалга авч байгаа, урьдчилгаа 30 хувийг төлөөд компанийн жилийн 5 хувийн хүүтэй зээлд хамруулана, банк дамжуулахгүй гэж хэлсэн. Тэгээд би танай компани 10-30 хувь урьдчилгаа өгөхөд захиалгын гэрээ хийх юм байна шүү дээ гэтэл манай компанийн захиалга дуусаж байгаа учраас заавал 30 хувийн урьдчилгаа авна гэж хэлсэн. Тэгээд би байсан мөнгө маань 30 хувь хүрэхгүй байсан учраас тэтгэвэрийн зээл авч нэмээд нийт 31 702 800 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг тус компанийн 426010888 дугаартай дансанд төлөөд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 2-р орц 6 давхар 606 тоотод 72.88 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалж, гэрээг үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүнтэй 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Тэгээд тэр цагаас хойш байр ашиглалтанд орох хугацаа дуусаад тэгээд л хүмүүстэй нь уулзаж асуух гэтэл бүгд л мэдэхгүй гээд мэдэх хүн байхгүй болсон ба захиралтай чинь уулзая гэтэл гадаадад ажлаар явж байгаа гээд байсан. Тэгээд л баригдчих байх гэсээр өнөөдрийг хүртэл хүлээсэн ба цагдаагийн байгууллагаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирлыг яллагдагчаар татсан гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хараад цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Төрийн банкнаас нийт 9 731 100 төгрөгийн зээл авсан, 18 сарын зээлийн хүү нь 1 383 770 төгрөг төлж байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 1 065 487 төгрөгийг төлчихөөд байна. Одоо надад нийт 32 768 287 төгрөгийн хохирол учирсан байгаа” /14хх-115/, Иргэн С.Дөлгөөн, О.Цэрэндэмбэрэл болон Д.Одгэрэл нарын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 275 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-116-120 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Болдбаатарын өгсөн “...2018 оны 01 дүгээр сард фэйсбүүк дээрээс "Амар амгалан" хотхоны хөнгөлттэй байртай болох мэдээллийг олж үзсэн. Ингээд компанийн оффис дээр очиж захирал Д.Гүрсоронзтой уулзахад Батлан хамгаалах яамны баруун талд байр баригдаж эхлэнэ. Эхний 20 хүнд 1 мкв-г 1 350 000 төгрөгөөр захиалах урамшуулал олгоно. “Амар амгалан 2” хотхоны флан зургийг нь харуулсан. Мөн урьдчилгаа 30 хувь төлөөд үлдэгдэл мөнгийг компанийн 10-15 жилийн хугацаатай компанийн 5 хувийн зээлд хамрагдах боломжтой гэж боломжийн санал тавьсан тул орон сууц захиалахаар болж 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзтой 02 дугаартай гэрээг байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 8 давхар 40 тоот орон сууцны зориулалттай 43.11 мкв 2 өрөө байрыг захиалж байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 17 500 000 төгрөгийг компанийн 5121008814 дансанд тушаасан. Гэвч барилга тогтоосон хугацаандаа баригдаж ашиглалтанд ороогүй хохироож байна”/14хх-130/ гэх мэдүүлэг, Иргэн С.Болдбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 02 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-131-136 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Аварзэдийн өгсөн “...Фейсбүүкээс “Амар амгалан 2” хотхоны сурталчилгаа маш ихээр явсан. Тэгэхээр нь зарын дагуу жуковын урд байрлах Бридж барилгад байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис дээр очиж уулзсан. Тухайн үед борлуулалтын менежер залуу байсан одоо нэрийг нь санахгүй байна. Байрыг урьдчилгаа 30 хувийг дансанд шилжүүлээд жилийн дараа ашиглалтанд орохоор нь үлдэгдэл мөнгийг тус компанийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй үлдэгдэл мөнгийг төлөх нөхцөлтэй гэсэн учраас гэрээ байгуулсан. Гэрээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 175 дугаартай гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй байгуулж үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэж хүн баталсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орцны 2 давхарын 201 тоот бүхий 35.64 мкв 2 өрөө байрыг 2019 оны 09-р сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөхөөр байгуулсан. Гэрээний дагуу би урьдчилгааны 16 572 600 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Ингээд одоог хүртэл байр баригдаагүй байгаа тул залилсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна /14хх-140/, Иргэн Л.Аварзэд болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 175 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-141-147, 42хх-121/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Баярцогтын өгсөн “...би 2018 оны 07 дугаар сарын үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаарх мэдээллийг олж мэдсэн. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плазагын 4 давхар 408 тоот компанийн оффист очиж захирал Д.Гүрсоронз гэдэг хүнтэй уулзаж мэдээлэл аваад байр захиалахаар болсон. “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 1-р орцны 12 давхрын 1205 тоот 38.49 мкв бүхий 2 өрөө байрыг 1 мкв-г 1 650 000 төгрөгөөр захиалахаар болж гэрээг Д.Гүрсоронзтой байгуулж, урьдчилгаа 20 хувь буюу 12 751 200 төгрөгний 8 сая төгрөгөнд мужааны цехийн тоног төхөөрөмжийг дүйцүүлэн төлж, үлдэгдэл 4 751 200 төгрөгийг компанийн 426010888 тоот дансанд тушаасан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүр гардуулж өгнө гэсэн боловч байрны хундаам цутгаснаас өөр ямар ч ажил хийгдээгүй, газрын маргаантай гэсэн асуудлыг ярьж хэлж байсан. Энэ асуудлаас үүдэн маш ихээр хохирч байна” /14хх-150/ гэх мэдүүлэг, Иргэн У.Баярцогт болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 56 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-151-162 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнхтогоогийн өгсөн “...анх мэдээллийг фэйсбүүкээс олж мэдсэн. Ингээд 2018 оны 08 дугаар сарын эхээр Бридж плазагийн оффист очиж компанийн борлуулалтын ажилтан Чинчулуунтай уулзаж мэдээлэл аваад явсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр компанийн оффис дээр очиж орон сууц захиалах 01 дугаартай гэрээг захирал Д.Гүрсоронзтой байгуулж “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2-р орцны 9 давхрын 908 тоот байрны урьдчилгаа 30 хувь төлбөр болох 19 889 100 төгрөгийг компанийн 426010888 тоот дансанд тушаасан. Гэрээнд 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байрыг барьж дуусган, түлхүүрийг гардуулан өгнө гэсэн боловч миний захиалсан байрны суурийн нүх ухагдсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй, хохироож байна” /14хх-166-167 / гэх мэдүүлэг, Иргэн Г.Мөнхтогоо болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-169-173/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Хулангийн “...анх мэдээллийг Монголын үндэсний телевизороос олж мэдсэн. Д.Гүрсоронз захирал шууд нэвтрүүлгээр ярилцлага өгч байсан юм. Тухайн үед компанийн 5 хувийн зээлд хамрагдаж байртай болох болмжтой гэсэн нь надад таалагдсан. Ингээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плазагын оффис дээр очиж байрны талаарх мэдээллийг авсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронзтой 71 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орцны 7 давхрын 707 тоот 38.64 мкв 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 10 хувийн 7 534 800 төгрөгийг 2 хувааж 426010818 тоот дансанд тушаасан. Гэвч байрыг тогтоосон хугацаанд барьж ашиглалтанд оруулаагүй, дутуу баригдсан байдалтай орхигдсон, энэ байдлаас үүдэн маш ихээр хохирч байна” /14хх-179-180 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Хулан болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 71 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-182-188 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Лхагвасүрэнгийн өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр компанийн оффис дээр очиж мэдээлэл аваад орон сууц захиалахаар болж энэ өдрөө 26 дугаартай гэрээг Д.Гүрсоронзтой байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орцны 4 давхрын 403 тоот байрны урьдчилгаа төлбөр болох 11 784 150 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан. Гэвч байрыг тогтоосон хугацаанд барьж ашиглалтанд оруулаагүй, орон сууцны суурийг цутгаснаас өөр ямар ч ажил хийгдээгүй хохироож байна” /14хх-196-197 /, Иргэн П.Лхагвасүрэн болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 26 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-198-201 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч К.Мөнхбатын өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр компанийн оффис дээр очиж мэдээлэл аваад орон сууц захиалахаар болж энэ өдрөө 73 дугаартай гэрээг Д.Гүрсоронзтой байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2-р орцны 8 давхрын 807 тоот 42.92 мкв 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувь төлбөр болох 18 670 200 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан. Гэвч байрыг тогтоосон хугацаанд барьж ашиглалтанд оруулаагүй, орон сууцны суурийн нүх ухагдсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй хохироож байна” /14хх-210-211 / гэх мэдүүлэг, Иргэн К.Мөнхбат болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 73 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-212-215/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Одгэрэлийн өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр компанийн оффис дээр очиж мэдээлэл аваад орон сууц захиалахаар болж, энэ өдрөө 12 дугаартай гэрээг “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяртай байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орцны 8 давхрын 809 тоот 40.78 мкв 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувь төлбөр болох 22 021 200 төгрөгийг 426010818 тоот дансанд тушаасан. Байрыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусган, түлхүүрийг гардуулж өгнө гэсэн боловч байрыг тогтоосон хугацаанд барьж ашиглалтанд оруулаагүй, дутуу баригдсан байдалтай орхигдсон. Үүнээс үүдэн маш ихээр хохирч байна” /14хх- 224-225 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Одгэрэл болон Д.Батбаяр нарын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан 12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /14хх-226-230 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн “...2018 онд байр авахаар хайж байсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сард “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй байрны талаарх мэдээллийг олж мэдсэн. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр компанийн оффис дээр очиж орон сууцны талаарх мэдээллийг Э.Чинчулуун гэх хүнээс авсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр компани дээр очиж Д.Гүрсоронзтой 41 дугаартай гэрээг байгуулж “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 2-р орцны 11 давхрын 1107 тоот 38.49 мкв 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр болох 16 743 150 төгрөгийг компанийн 426010818 тоот дансанд тушаасан” /15хх-01 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Бат-Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 41 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-02-06 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Батбаярын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Гурван марал констракшн”-ны ерөнхий захирал Д.Гүрсоронзтой 85 дугаартай гэрээг байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орцны 12 давхрын 1206 тоот 69.77 мкв байрыг 1 мкв 1 650 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр болох 23 024 100 төгрөгийг Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкнаас Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд тушаасан. Тухайн үед тус байр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэж гэрээ хийсэн. Тэрнээс хойш ямар нэгэн барилгын ажил явагдаагүй. Тэгээд нөгөө хүмүүстэй нь уулзахаар шугам сүлжээний ажил барилгын доогуур хийгдээд ажил удаашраад байна гэж хэлсэн. Ингэж итгээд хүлээсэн боловч одоог болтол байр нь ашиглалтанд ороогүй байна” /15хх-15-16/, Иргэн П.Батбаяр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 85 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-17-22 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Баярмаагийн өгсөн “...би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орцны 8 давхрын 805 тоот 31.28 мкв байрыг 1 мкв-г 1 550 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 121 дугаартай гэрээг Д.Гүрсоронзтой байгуулж, байрны урьдчилгаа төлбөр болох 14 545 200 төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Анх гэрээ хийхэд 2019 оны 06 дугаар сард байр ашиглалтанд орно гэж хэлж байсан боловч одоо болтол уг орон сууц нь ашиглалтанд ороогүй бөгөөд иргэдийг залилж, төлсөн мөнгийг хувьдаа завшиж байна. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандах болсон”/15хх-29-31/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Баярмаа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 121 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-33-36 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цэцэгдарийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүкээр явж байсан зарын дагуу утсаар холбогдож байгаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг 202 тоотод очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Одгэрэлтэй “Амар амгалан 2” хотхоны 2-р блок байрны 1-р орцны 6 давхрын 603 тоотод орон сууцны зориулалттай 54.24 мкв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч 8 дугаартай гэрээг байгуулж, 30 хувийн төлбөр болох 27 838 800 төгрөгийг Хаан банкны 5085118724 дугаарын данснаас Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан” /15хх-45-46/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Цэцэгдарь болон Д.Гүрсоронз нарын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 8 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-47-55 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Рэнцэнхорлоогийн өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2-р орцны 11 давхрын 1109 тоот орон сууцны зориулалттай 42.45мкв бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19 739 250 төгрөгийг тушаасан” /15хх-60-61/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Рэнцэнхорлоо болон Д.Одгэрэл нарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 221 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-62-66/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонжаргалын өгсөн “...2018 оны 12 дугаар сард би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг эгчийнхээ гэр рүү явж байхад Батлан хамгаалах яамны хойд талд “Амар амгалан 2” хотхоны 1-р байр 2 давхартаа баригдаж байсан. Тэгэхэд зарлалын самбар байсан бөгөөд тэр самбар дээр урьдчилгаа төлбөрөө өгөөд компанийн 5 хувийн хүүтэй зээлэнд хамруулж байрны захиалга авч байна гэсэн утгатай зар байсан. Тэгээд тухайн самбар дээр байсан утсаар холбогдоод 2019 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Альфа бьюлдинг компанийн 2 давхарт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очсон. Тухайн үед борлуулалтын менежер Ариунболд, Булгатамир гэх хүмүүстэй уулзсан бөгөөд тэр хүмүүс хэлэхдээ “Амар амгалан 1” хотхон баригдаад одоо ашиглалтанд орж байгаа гэсэн. Тэгэхээр нь би “Амар амгалан 2” хотхоны 1-р байранд захиалга өгье гэхэд 1, 2-р байрны захиалга дууссан, “Амар амгалан 2” хотхоны 3-р байранд захиалга авч байгаа гэхээр нь би “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 2-р орц, 3 давхрын 310 тоот 42.45 мкв талбай бүхий 2 өрөө байрыг авахаар болж, 2019 оны 02-р сарын 11-ний өдөр “Орон сууц сахиалгын гэрээ” 274 дугаартай гэрээг байгуулсан. Тэгээд 2019 оны 02-р сарын 11-ний өдөр 10 сая төгрөгийг тухайн компанийн байранд байхдаа интернет банкаар шилжүүлсэн. 2019 оны 02-р сарын 12-ны өдөр Альфа бьюлдингийн дэргэд байх Худалдаа хөгжлийн банкнаас 5 сая төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 03-р сарын 26-ны өдөр 2 300 000 төгрөгийг мөн адил дээрх дансруу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /15хх-72-73/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Отгонжаргал болон Д.Одгэрэл нарын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 274 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-75-81/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Адъяасүрэнгийн өгсөн “...2018 онд зурагтаар харж байгаад “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах “Амар амгалан” хотхоны талаархи мэдээллийг харж байсан бөгөөд хүмүүс бас энэ хотхоны талаар ярьж байхыг нь сонсож байсан юм. Тэгээд би өөрөө байр авъя гэж бодож байсан учир 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Бридж плазад очиж уулзаад байрны талаар асуугаад “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 9 давхрын 908 тоот орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээг “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяртай байгуулсан. Захиалсан байрны 1 мкв 1 650 000 төгрөгөөр тооцож байрны 10 хувийн урьдчилгаа төлбөр болох 9 372 000 төгрөгийг 2 хувааж 426010818 тоот дансанд шилжүүлсэн. Дээрх байр ашиглалтанд орохгүй байгаа ба 1-р байр баригдаад 6 давхар дээр явж байгаа, цааш үргэлжлүүлж бариагүй байгаа тул орон сууц захиалгын гэрээг цуцлаад урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан авмаар байна” /15хх-87-88/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Адьяасүрэн болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 91 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-90-97/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батсүхийн өгсөн “...анх хүнээс энэ барилгын талаар сонсож байсан. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бридж плазад байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Батманалжав гэх хүнтэй уулзаж мэдээлэл аваад орон сууц захиалгын гэрээг үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй гэрээ байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орцны 4 давхрын 404 тоот байрыг сонгож байсан. Байрны түлхүүрийг 2019 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгнө гэж байсан. Байрны урьдчилгаа төлбөр болох 19 052 550 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Гэрээ хийснээс хойш барилгын явцтай танилцаж байгаагүй 2019 оны 04 дүгээр сард Исламын бүгд найрамдах Афганистан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр яваад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монголдоо ирээд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа болон барилга баригдахгүй байгаа талаар олж мэдсэн” /15хх-104-105/, Иргэн Б.Батсүх болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 181 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-107-116/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Оюунцэцэгийн өгсөн “...анх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн зарыг сонингоос уншиж байсан. Тухайн заранд давхар зээлтэй байж болно, 5 хувийн банк бус санхүүгийн байгууллагын зээл олгоно гэх мэт зүйлс бичсэн зар байсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бридж плазад байрлах оффист очиж борлуулалтын менежер Батманалжав гэх хүнээс мэдээлэл авч орон сууц захиалгын гэрээг үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй байгуулж тус гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 2-р орцны 7 давхрын 709 тоот 40.15 мкв 2 өрөө орон сууцыг сонгож гэрээний урьдчилгаа 18 683 700 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцож Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байрны түлхүүрийг гардуулж өгнө гэж байсан. Гэвч тогтоосон хугацаанд байрыг барьж ашилалтанд оруулаагүй тул гэрээг цуцалж, өөрийн тушаасан мөнгийг буцаан авах хүсэлтэй байна” /15хх-120-121 / гэх мэдүүлэг, Иргэн Г.Оюунцэцэг болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 146 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-123-133/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Нарангаравын өгсөн “...анх фэйсбүүк дээр байсан "Амар амгалан" хотхон гэдэг хаягаар мэдээлэл авч байсан. ...авсан мэдээллийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Бридж плазад байрлах барилгын талаарх мэдээлэлтэй танилцаж барилга таалагдсан тул 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.Гүрсоронз захиралтай 144 дугаартай гэрээг байгуулсан. Э.Чинчулуун гэх борлуулалтын менежер барилгын ажил эхэлсэн байгаа барилга хугацаандаа орно гэж байсан. Түлхүүр гардуулж өгөх өдрийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр товлож байсан. Тухайн үед миний бие дээд сургуульд сурдаг байсан тул Чинчулуун гэх хүнээс ээж аавын аль нэгнийх нь нэр дээр гэрээг шилжүүлж болох уу гэж асуухад болохгүй барилга ашиглалтанд орсны дараа хамтран зээлдэгчийн хувиар ээж аавын чинь нэр дээр шилжүүлж болно гэж байсан. Ингээд “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2 давхрын 208 тоот 40.18 мкв орон сууцны урьдчилгаа төлбөр болох 18 683 700 төгрөгийг тушаасан” /15хх-137-138 / гэх мэдүүлэг , Иргэн Ц.Нарангарав болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 144 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-140-146/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сэнгэдоржийн өгсөн “...анх мэдээллийг фэйсбүүк хаягнаас авч байсан. Авсан мэдээллийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Альфа буйлдингийн 202 тоотод очиж борлуулалтын менежер гэх Б.Ариунболд гэдэг хүнтэй гэрээг хийж байсан. Б.Ариунболд гэх хүн нь гэрээг хийж Д.Одгэрэл баталж байхад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгнө гэж хэлж байсан ба 10 дугаар сарын 25-наас хойш барилга баригдахгүй бол алданги мөнгийг буцаан олгоно гэж хэлж байсан. Гэрээг хийж “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 2-р орцны 11 давхрын 1110 тоот 42.45 мкв 2 өрөө байрны гэрээний 30 хувийг урьдчилгаа мөнгө болох 17 700 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд хийж байсан. Үлдэгдэл 2 039 250 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд хийж байсан” /15хх-153-154 /, Иргэн Б.Сэнгэдорж болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 258 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-156-158 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Гэрэлмаагийн өгсөн “...би фэйсбүүкийн “Мүүн лизинг” нэртэй хуудаснаас “Амар амгалан 2” хотхонд компанийн жилийн 5 хувийн хүүтэй лизингээр урьдчилгаа 20-30 хувь төлөөд байртай болоорой гэсэн мэдээллийг олж мэдээд Жуковын урд байрлах UNION BUILDING гэсэн байрны 4 давхарт байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис дээр очиж борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх эрэгтэй хүнтэй уулзаж байрны талаарх мэдээллийг авсан. Ингээд гэрээ хийсэн өдрөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байр баригдах байршил руу “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулууны хамт Офицеруудын ордны баруун талд байр баригдах газарт очиж харахад 1 дүгээр блокны нь хундамын цутгалт хийгдсэн байдалтай, 2 дугаар блокын ажил эхлээгүй байсан. Надад тухайн үед тайлбарласнаар 1 дүгээр блокын цутгалт дууссаны дараа 2, 3 дугаар блокын цутгалтын ажил эхлээд барилгын ажил зэрэг явагдана гэж хэлж байсан. Иймд би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөө Цайз салбарын Хаан банкны салбараас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд урьдчилгаа мөнгө болгож 17 480 000 төгрөгийг тушааж, компанийн оффис дээр очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барих гэж буй “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 2-р орцны 11 давхарын 1108 тоот 40.18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 78 дугаартай гэрээг борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай байгуулсан. Улмаар байр захиалгын дагуу хугацаандаа баригдахгүй болохоор нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффисын байрууд дээр очиж уулзах бүрт удахгүй баригдана гэдэг хариулт хэлдэг байж байгаад сүүлдээ оффисын байр нь ч нүүгээд тодорхойгүй болсон. Улмаар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар телевизор, фэйсбүүкээр мэдээлэл цацагдах болсноор залилуулсан гэдгээ мэдэх болсон. Ингээд өргөдөл хүсэлтээ өгч цагдаагийн байгууллагаар шалгуулж байна” /15хх-163 /, Иргэн З.Гэрэлмаа болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 78 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-164-166 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Баттулгын өгсөн “...анх фм радиогоор зарыг сонсож байсан. Урьдчилгаа 20-30 хувийг төлөөд Банк бус санхүүгийн байгууллагаар 5 хувийн зээлэнд хамруулах боломжтой гэсний дагуу Альфа буйлдинг барилгын 202 тоот өрөөнд Булгантамир гэх хүнтэй 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр уулзаж “Амар амгалан 3” хороололд захиалга өгж байсан барилга баригдахгүй байсан тул Гүрсоронз захирлаас нь уулзаж асуухад “Амар амгалан 3” хороолол баригдахааргүй болсон тул тэнд захиалга өгсөн хүмүүсийг “Амар амгалан 2” болгон өөрчилнө гэсний дагуу оффис дээр нь дахин очиж “Амар амгалан 2” хотхоны 2-2-1 байрны 9 давхрын 912 тоот 33.01 мкв орон сууцны захиалгын шинэчилсэн гэрээг хийж, захирал Д.Одгэрэл баталж байхад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орж түлхүүрийг гардуулж өгнө гэсэн. Гэрээний дагуу урьдчилгаа 30 хувь болох 11 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд хийсэн. Гэрээ хийснээс хойш шалгахад суурь нүх ухагдсанаас өөр хийсэн зүйлгүй байсан” /15хх-170-171 / гэх мэдүүлэг, Иргэн Ч.Баттулга болон Д.Одгэрэл нарын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 313 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-173-179/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Болорчимэгийн өгсөн “...анх мэдээллийг фэйсбүүкт байдаг “Нарны хүү, сарны охин” ХХК гэх нэртэй хуудаснаас авч байсан. Авсан мэдээллийн дагуу “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис болох Бридж плаза 408-4 тоотод 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр очиж борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэдэг хүнтэй “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орцны 11 давхрын 1105 тоот 31.28 мкв 1 өрөө орон сууц захиалгын гэрээг байгуулж, Д.Одгэрэл баталж байсан. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 15 483 600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд шилжүүлж байсан гэрээ байгуулж байхад Хонгорзул гэдэг хүн нь 2019 оны 09 дүгээр сарын 25-нд түлхүүр гардуулж өгнө барилга хугацаандаа баригдаж дуусна гэж байсан. 2019 оны 06 дугаар сард “Амар амгалан 1” дээр байрлах оффис дээр очиж Булгантамиртай уулзахад наадам өнгөрөөд хүрээд ир, танай байрыг “Амар амгалан 1” рүү шилжүүлээд өгье гэж хэлж байсан. 2019 оны 07 дугаар сард очиж Булгантамиртай уулзахад мөнгийг нь олгож өгөх хугацаа 1 сараар хойшилсон, тийм учраас гэрээ шилжүүлэх боломжгүй байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /15хх-183-184 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Болорчимэг болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 187 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-186-189 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Пүрэвдоржийн өгсөн “...анх мэдээллийг фэйсбүүк хаягнаас авч байсан мэдээллийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Альфа буйлдингын 202 тоотод очиж борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэдэг хүнтэй “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 1-р орцны 15 давхрын 1505 тоот 38.49 мкв 2 өрөө орон сууц захиалгын гэрээг байгуулж, Д.Одгэрэл баталж байсан. Хонгорзул гэх хүн гэрээг хийж байхад 2019 оны 08 дуаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгнө гэж хэлж байсан ба хамгийн цаад хугацаа 10 сар гэхэд орно гэж байсан. Гэрээний урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 16 743 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банзны 426010888 дансанд шилжүүлж байсан. Гэрээ хийснээс хойш 2019 оны 09 дүгээр сар хүртэл барилга баригдахыг хүлээж байсан ба барилга баригдахаа больсон талаар Зариг.мн шууд нэвтрүүлэг фэйсбүүк хуудсанд гарж байхыг үзээд Булгантамир гэх хүний утасны дугаарлуу залгахад нэг ч удаа утсаа аваагүй” /15хх-197-198 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Пүрэвдорж болон Д.Одгэрэл нарын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 163 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-200-204/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхээгийн өгсөн “...2017 оны 12 дугаар сард интернэтээс “Амар амгалан” хотхоны талаар мэдээллийг аваад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бридж плазад байх “Гурван марал констракшн” ХХК-ийн оффист очиж байрны талаар тодруулахад манайх “Амар амгалан 1” хотхоныг барьж байгаа, цаашид “Амар амгалан 2” хотхоныг барих гээд захиалга авч байгаа юм гэж хэлсэн. Мөн тухайн үед хэлэхдээ урьдчилгаа 30 хувийг өгөөд үлдэгдэл төлбөрөө компанийн 5 хувийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломжтой. Манай байр бүрэн цутгамал байр гэж хэлсэн. Гэрээнд 2018 оны 12 дугаар сард ашиглалтанд орно, тэрнээс цаашиллаа гэхэд 2019 оны эхний улиралд багтаад ашиглалтанд орчихно гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Амар амгалан 1” хотхоныг очиж харахад баригдаж байсан. Мөн “Амар амгалан 2” хотхоныг барина гэх газарт очиж харахад суурийн нүх ухсан байсан. Би тухайн үед оффист нь 3 удаа очиж уулзсан бөгөөд намайг 3 удаа очиход Гүрсоронз гэх хүн байсан. Тухайн үед 8 хувийн зээл гарахгүй байсан бөгөөд ийм боломжийн санал тавьсан учир хүүхдүүддээ байр авчихъя гээд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орц 8 давхрын 804 тоот 38.64 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй “Орон сууц захиалгын гэрээ 18” байгуулж Барилгачдын талбайн тэнд байх Худалдаа хөгжлийн банкнаас “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 тоот дансанд 15 649 200 төгрөг, 2018 оны 02-р сарын 03-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орц 7 давхрын 704 тоот 38.64 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй “Орон сууц захиалгын гэрээ 19” байгуулж Барилгачдын талбайн тэнд байх Худалдаа хөгжлийн банкнаас “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 тоот дансанд 15 649 200 төгрөг, 2018 оны 02-р сарын 03-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орц 5 давхрын 503 тоот 28.40 мкв талбайтай 1 өрөө байрыг авахаар болж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй “Орон сууц захиалгын гэрээ 20” байгуулж Барилгачдын талбайн тэнд байх Худалдаа хөгжлийн банкнаас “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 тоот дансанд 11 502 000 төгрөг гээд нийт 3 байрны төлбөр болох 42 800 400 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр баригдаагүй байхаар нь тэр жил баригдахгүй юм байна гэж ойлгосон. Тэгээд 2019 оны 03 сард компанийнх нь борлуулалтын менежер гэх хүн рүү залгахад “Амар амгалан 1” хотхон маань ашиглалтанд орсон, одоо “Амар амгалан 2” хотхоныг барьж эхэлнэ гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 06 сараас уулзах гээд чадаагүй, оффист нь очиход ямар нэгэн хүн байдаггүй, борлуулалтынх нь менежерийн утас бүр болохгүй болсон, нэг дугаар нь дуудаад авдаггүй юм” /15хх-216-217/ гэх мэдүүлэг , Иргэн С.Энхээ болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 18 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх-220-231/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Майдарьсүрэнгийн өгсөн “...анх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бридж группын 4 давхарт байх оффист нь очиж уулзахад борлуулалтын албаны гэх хүн байсан бөгөөд тэр хүн хэлэхдээ 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд орж түлхүүрийг гардуулан өгнө гэж хэлсэн. Тэгээд байр захиалахаар болж тус компанийн байранд 159 дугаартай гэрээг байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 3-р байр 2-р орцны 5 давхрын 510 тоот 42.45 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 65 797 500 төгрөгөөр худалдаж авахаар болж тус үнийн дүнгээс урьдчилгаа 30 хувь болох 19 739 250 төгрөгийг тэр өдрөө тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу шилжүүлж байсан. Гэтэл тус байрны үйл ажиллагаа нь эхлэхгүй байхаар нь компани дээр удаа дараа очиж уулзахад ямар нэгэн шалтгаан хэлж хойшлуулж байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын дундуур дахин очиж уулзахад одоо баригдаж 6 дугаар давхар хүртлээ баригдсан 1 дүгээр байр руу шилжүүлж өгье гээд гэрээ байгуулахаар болсон ба түүний зөрүү гэж 1 469 400 төгрөгийг бас тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд дахин шилжүүлсэн. Ингээд нийт 22 408 650 төгрөгийг тус байрыг захиалахаар шилжүүлж одоог хүртэл байр нь огт баригдаж эхлээгүй байдалтай байгаа” /16хх-01-02/, Иргэн Б.Майдарьсүрэн болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 159 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /15хх- 234-248 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Отгончулууны өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын эхээр фэйсбүүк, телевизороор “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтанд орох “Амар амгалан” хотхоны талаарх мэдээллийг харж байсан. Тэгээд тус байрыг сонирхож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бридж группын 4 давхарт байх оффист нь очиж уулзахад ерөнхий захирал Гүрсоронз нь өөрөө байсан ба уулзахад “Амар амгалан 1” хотхон баригдчихсан, одоо “Амар амгалан 2, 3” дугаар хотхон баригдах гээд суурийн ажлаа эхэлсэн байгаа. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орж, түлхүүрийг гардуулан өгөх болно, манай барилга хугацаандаа ашиглалтанд орно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бридж группын 4 давхарт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж 14 дугаартай гэрээг хийсэн бөгөөд “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орцны 7 давхрын 704 тоот хаяг бүхий 38.49 мкв 2 өрөө байрыг авахаар болж 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус компанийн 426010888 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 16 743 150 төгрөгийг шилжүүлсэн. Яаралтай хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна” /16хх-07-08 / гэх мэдүүлэг, Иргэн Т.Отгончулуун болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 14 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-10-13/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганболдын өгсөн “...би фэйсбүүк цахим мэдээллийн хуудас, зурагт хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан” хотхоны талаарх мэдээллийг анх харж мэдсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн байрлаж байгаа байранд нь очиж уулзсан. Тэгээд борлуулалтын менежер гэх нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй байсан тэр бидэнд мэдээлэл өгөхдөө 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орно, түлхүүр гардаж авна, та нар өөр бусад зээлтэй эсэх чинь хамаагүй компанийн зээлээ төлж чадна гэвэл хамаагүй, компанийн зээл нь жилийн 5 хувийн хүүтэй, орлого нотохгүй гэж хэлээд эхний 6 сарын эргэн төлөлтийг хугацаанд нь төлсөн тохиолдолд манай Банк Бус Санхүүгийн Байгууллагаас автомашин зээлээр авах эрхтэй болно гэж хэлсэн. Тэгээд миний шаардсаны дагуу компанийн бүхий л бичиг баримтаа бидэнд үзүүлж мөн манайх 100 хувь даатгалтай гэж байсан. Тэгээд би бичиг баримтуудыг нь үзэж хараад итгэл төрсөн. Мөн зээлийн нөхцөл нь таалагдаж тэгээд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 14 008 500 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансад шилжүүлэн хийгээд “Амар амгалан 3” хотхон 2 дугаар байрны 1-р орц 4 давхар 405 тоотод 42.45 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан гэрээгээ хийсэн. Тэгээд тэр цагаас хойш байр ашиглалтанд орох хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 02 дугаар сард очиж асуух гэтэл тэр компанийн ажлын байр нүүчихсэн, байр маань баригдаагүй байдалтай байсан. Тэгээд өнөөдрийг хүртэл хүлээсээр цагдаагийн байгууллагаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирлыг яллагдагчаар татсан гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хараад тэгээд л цагдаагийн байгууллагад хандаж байна” /16хх-20/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Ганболд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 71 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-21-27 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Отгонбаярын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бридж плаза 408-4 тоотод очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Батманалжав гэдэг хүнтэй уулзаж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-1406 тоот 47.87 мкв бүхий 2 өрөө байрыг 1 мкв-г 1 450 000 төгрөгөөр буюу нийт 69 411 500 төгрөгөөр, зээлийн нөхцөлтэйгөөр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа 10 сая төгрөгийг 426010888 тоот дансанд тушааж, Алтанчимэг гэдэг хүнтэй гэрээ байгуулж, үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл баталсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түлхүүрээ гардан авч байрандаа орох байсан боловч одоог хүртэл барилгын явц зогсонги байдалтай байгаад байна” /16хх-32 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Отгонбаяр болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 152 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-33-34/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Шинэжаргалын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг компанийн Бридж группт байрлах оффист очиж Булгантамир гэх хүнтэй уулзаж 27 838 000 төгрөг хажууханд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн н дансанд бэлэн мөнгө хийсэн юм. Гэрээ байгуулахад 56.24 мкв талбай бүхий 3 өрөө “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орц 1 давхрын 103 тоотод захиалсан. Уг байрыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд оруулж, хүлээлгэж өгнө гэсэн боловч хүлээлгэж өгөөгүй. 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2-2-2 дугаар байрны 14 давхрын 1404 тоотод 57.36 мкв талбай бүхий 3 өрөө сууцыг өгөхөөр болж шинэчилж гэрээ байгуулж, Д.Одгэрэл баталсан. Гэрээнд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд 100 хувь оруулж хүлээлгэж өгнө гэсэн боловч барилгын ажил эхлээгүй 2-1-р байр 6 давхрын цутгалтын ажил хийгдэж байгаа учир би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм” /16хх-41-42 /, Иргэн Г.Шинэжаргал болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 184, 2019 оны 06-р сарын 22-ны өдрийн 99/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-44-59/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Оюунбилэгийн өгсөн “...2018 оны 03 дугаар сард фэйсбүүкээс “Гурван марал констракшн” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах “Амар амгалан 2” хотхоны талаарх мэдээллийг анх харсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бридж группт байх “Гурван марал констракшн” ХХК-ийн оффист 105 дугаартай гэрээг хийсэн бөгөөд “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орц 2 давхрын 205 тоот хаяг бүхий 69.77 мкв талбайтай 3 өрөө байрыг авахаар болж 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 22 624 100 төгрөгийг 2 хувааж 426010888 тоот дансанд шилжүүлсэн” /16хх-63-64 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Оюунбилэг болон Д.Батбаяр нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 105 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-65-71 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ё.Оюунтөгсийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронзтой 68 дугаартай гэрээг Баянзүрх дүүргийн 14 дүээр хороо Альфа буйлдинг дээр хийсэн ба 1 мкв-г 1 450 000 төгрөгөөр бодож 40 мкв 2 өрөө “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 3-308 тоот байрыг захиалсан. Урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 17 478 300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 данс руу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн” /16хх-75-76/ гэх мэдүүлэг, Иргэн Ё.Оюунтөгс болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 68 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-77-80/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Тэмүүлэнгийн өгсөн “...анх 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зарын дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Альфа буйлдингын 2 давхарт очиж борлуулалтын менежер Хонгорзул гэх хүнтэй уулзсан. Тухайн үед борлуулалтын менежер хэлэхдээ 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байр ашиглалтанд орж, түлхүүрийг чинь гардуулж өгнө гэж хэлсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж 238 дугаартай гэрээг хийж, Д.Одгэрэл баталсан бөгөөд “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 1-р орц 14 давхрын 1402 тоот хаяг бүхий 42.45 мкв талбайтай 2 өрөө байрыг захиалахаар болж, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 426010888 тоот дансанд 19 739 250 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /16хх-87-88 /, Иргэн П.Тэмүүлэн болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 238 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-90-100/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Наранжаргалын өгсөн “...би 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн орон сууц захиалгийн гэрээг тус компанийн борлуулалтын албаны дарга Чинчулуун гэдэг хүнтэй байгуулсан ба гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-орцны 2 давхрын 210 тоот 43.11 мкв талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгааг 2 удаагийн гүйлгээгээр Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансруу нийт 14 226 300 төгрөгийг шилжүүлсэн. Одоогоор би түрээсийн байранд амьдарч байгаа” /16хх-105-106/ гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эрдэнэцэцэгийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 78 дугаартай гэрээг Д.Гүрсоронзтой байгуулсан. “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орц 2 давхар 201 тоот 43.11 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 14 226 300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Цаашид сар бүр 450 000 төгрөг тушаахаар санал болгосон бөгөөд байраа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэсэн боловч одоо болтол барилгын ажил эхлээгүй байгаа” /16хх-111-113/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Эрдэнэцэцэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 78 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-114-119/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ариунжаргалын өгсөн “...анх мэдээллийг фэйсбүүк хуудаснаас байр хайж байгаад олж байсан. Тэгээд Бридж плазад байрлах оффист 2018 оны 08 дугаар сарын дундуур очиж борлуулалтын менежер Булгантамир гэх хүнтэй уулзаж, байрны талаар мэдээлэл авсан. Тэгээд гэрээг байгуулахдаа 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байрны урьдчилгаа 30 хувь болох 15 503 400 төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлж “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 1-р орц 9 давхар 901 тоот 35.64 мкв 2 өрөө байрыг сонгож, гэрээг Гүрсоронз гэх хүн баталж байсан. Түлхүүр гардуулах өдрийг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр товлож байсан. Барилгын үйл явцтай танилцахад удаашралттай барилга баригдахгүй байсан” /16хх-124-125/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Ариунжаргал болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 93 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-127-132/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батбаатарын өгсөн “...2018 оны 09 дүгээр сард телевизороор “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн баригдаж байгаа “Амар амгалан 2” хотхон захиалга авч байна гэсэн зарын дагуу 88100598 дугаараар холбогдож, борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай уулзсан. Тэгээд “Амар амгалан 2” хотхоны 3-р байр 9-р давхар 901 тоот 42.45 мкв байрыг захиалахаар болсон. Ингээд орон сууц захиалгын гэрээ байгуулж, байрны 30 хувь болох 19 739 250 төгрөгийг 426010888 дугаарын дансруу шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр захирал Д.Гүрсоронзтой уулзахад байраа тодорхой шалтгааны улмаас бариагүй гэхэд тэгвэл урьдчилгаа мөнгөө авмаар байна гэхэд миний Голомт банкны 1235104946 дугаарын дансруу 9 739 250 төгрөг шилжүүлсэн. Одоо би үлдэгдэл 10 сая төгрөг “Нарны хүү сарны охин” ХХК-иас авах дутуу байгаа” /16хх-140-142 / гэх мэдүүлэг, Иргэн Ц.Батбаатар болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 118 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-144-151 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Уранчимэгийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй 190 дугаартай гэрээг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плаза дээр хийсэн ба 1 мкв-г 1 450 000 төгрөгөөр бодож 30.26 мкв 1 өрөө “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 5-507 тоот байрыг захиалсан. Урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 20 хувийг буюу 11 500 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орж, түлхүүрээ гардуулна гэж хэлж байсан боловч одоог хүртэл суурь нь тавигдаагүй тул би хохирол мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /16хх-154-155 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Уранчимэг болон Д.Одгэрэл нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 334 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-157-162/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ойдовын өгсөн “...2018 оны 09 дүгээр сард фэйсбүүк хаягаар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан 2” хотхонд төлбөрийн уян хатан нөхцөлтэй захиалга авч байна гэхээр нь сонирхоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж группын “Амар амгалан” хотхоны борлуулалтын ажилтантай очиж уулзсан. Тэгээд “Амар амгалан 2” хотхонд байр захиалахаар болоод урьдчилгаа 20 823 450 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн дансанд тушаасан. “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 11 давхар 1106 тоот 47.87 мкв 2 өрөө байрыг захиалсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болоход “Амар амгалан 2” хотхоны 2-р байр баригдаагүй”/16хх-169-171/, Иргэн Ц.Ойдов болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 35 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-173-179/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Будбаатарын өгсөн “...2018 оны 10 дугаар сард фэйсбүүк хаягаар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан 2” хотхонд төлбөрийн уян хатан нөхцөлтэй захиалга авч байна гэхээр нь сонирхоод 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг ХХК-н 202 тоотод очиж "Амар амгалан" хотхоны борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэдэг хүнтэй уулзаад байр захиалахаар болоод 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 1-р орц 15 давхар 1502 тоот 42.45 мкв 2 өрөө орон сууц захиалгын гэрээ хийж, Д.Одгэрэл батлаад, урьдчилгаа 30 хувь болох 19 739 250 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн 426010888 тоот дансруу шилжүүлсэн” /16хх-184-186 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Будбаатар болон Д.Одгэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 244 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-188-197/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхтуулын өгсөн “...2018 оны 10 дугаар сард фэйсбүүк хаягаар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан 2” хотхонд төлбөрийн уян хатан нөхцөлтэй захиалга авч байна гэхээр нь сонирхоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж группын "Амар амгалан" хотхоны борлуулалтын ажилтантай очиж уулзсан. Тэгээд “Амар амгалан 2” хотхонд байр захиалахаар болоод урьдчилгаа 17 478 300 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн дансанд тушаасан. “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 8 давхар 808 тоот 40.18 мкв 2 өрөө байрыг захиалж, гэрээг Д.Гүрсоронз захирал баталсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болоход "Амар амгалан 2" хотхоны 2-р байр баригдаагүй” /16хх-201-203/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Мөнхтуул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-205-208 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баяртуулын өгсөн “...2018 оны 04 дүгээр сард Монгол телевизийн өглөө хөтөлбөрөөр “Нарны хүү сарны охин” ХХК нь "Амар Амгалан" хотхон орон сууцны урьдчилгаа төлөөд үлдэгдлийг нь ипотекийн 5 хувийн хүүтэй орон сууцны захиалга авч байгаа гэсэн мэдээллийг аваад Жуковын урд байрдах оффис дээр нь очиж борлуулалтын албаны хүмүүстэй нь уулзсан. Тухайн үед байр хугацаандаа орно хугацаанаасаа хэтэрлээ гэхэд 60 хоногийн хугацаатай байна. Эхний ээлжинд цалингын зээлтэй байсан ч хамаагүй урьдчилгаа 20-30 хувь төлөөд байрандаа ороод үлдэгдлийг нь компаны хувь лизингээр төлж болно гэсэн. Ингээд надад байр баригдах газрыг зааж өгөөд би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах газарт очиж үзэхэд ямар ч ажил хийгдээгүй нүх л ухчихсан байсан. Ингээд би байр захиалахаар болоод 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 1-р орцны 8 давхарын 801 тоот 34.96 мкв 2 өрөө байр захиалж “Нарны хүү сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 15 207 600 төгрөгийг тушаасан. Тэгээд тэрнээс хойш байр баригдахгүй байхаар нь 2019 оны 06 дугаар сард очиж уулзахад зарим хүмүүс гэрээгээ цуцлаад мөнгө төгрөгийг нь буцааж өгнө гэж байсан. Тухайн үед "Амар амгалан 3" хотхон баригдахааргүй болчихсон "Амар амгалан 2" хотхон баригдаж байгаа тийшээ шилжүүлж болно гээд дахиад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 315 дугаартай гэрээг Б.Мөрөнбаяр гэх хүнтэй байгуулж үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл хүнтэй баталгаажуулсан. Тэгээд шинэ гэрээнд байрны хэмжээ томорсон учраас нэмж 4 сая төгрөг төлөх үү, эсвэл сар бүр график гаргаад мөнгөө төлөх үү гэсэн. Тэгэхээр би сар бүр төлье гээд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг нэмж дансанд нь тушаасан. Тэгээд тэрнээс хойш компанийн оффисыг хайгаад олоогүй. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна” /16хх-216 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Баяртуул болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 07, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 315 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-217-232/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Эрдэнэболдын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Жуковын замын урд "Амар амгалан" хотхоны оффис дээр очиж “Амар амгалан 3” хотхоны 1-р байр 1-р орц 3 давхрын 305 тоотод 2 өрөө 38.49 мкв байрны 30 хувийн урьдчилгаа болох 16 743 150 төгрөгийг өгч 125 дугаартай гэрээг хийж, үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл баталсан. Байр 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орохоор гэрээг хийсэн. Тэгээд 2019 оны хавар очиж барилга яагаад баригдахгүй байгаа тодруулж асуухад манаач гэх нэг хүн байсан. Тэр хүн хөрсний ус гараад байна гэж байсан. Тэрнээс хойш нэг ч ажил хийгээгүй, тэгээд байж байгаа” /16хх-235-237/ гэх мэдүүлэг, Иргэн Ч.Эрдэнэболд болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 125 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /16хх-238-245 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Доржжүгдэрийн өгсөн “...би 2018 оны 10 дугаар сард телевизор болон радиогоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах "Амар амгалан" хотхоны талаарх мэдээллийг анх сонсож байсан. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 137 дугаартай гэрээг тус компанийн борлуулалтын менежер Чинчулуунтай гэрээг байгуулж, захирал Д.Гүрсоронз нь баталж гарын үсэг зурсан. Манайх “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 2-р орц 9 давхар 909 тоот 42.45 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу 19 739 250 төгрөгийг шилжүүлсэн” /17хх-04-05 / гэх мэдүүлэг, Иргэн У.Доржжүгдэр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 137 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-07-09 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Буян-Өлзийгийн өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сард Facebookээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах “Амар амгалан” хотхоны талаарх мэдээллийг харсан. Тэгээд Жуковт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй уулзахад манайх “Амар амгалан“ хотхоныг барьж дууссан. Одоо “Амар амгалан 2” хотхоныг барих гэж байгаа. "Амар амгалан 2" хотхоны 1-р байрны захиалга дууссан ба 2 дахь байрандаа захиалга авч байна гэж хэлсэн. Байрны захиалгын талаар хэлэхдээ урьдчилгаа төлбөрийг 30 хувиар төлбөл 1 мкв талбайн үнэ 1 450 000 төгрөг болж байгаа ба байр ашиглалтанд орсны дараа компанийн 10 жилийн хугацаатай 5 хувийн зээлэнд хамрагдах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхцөл нь их боломжийн санагдаад захиалахаар болж 2018 оны 10-р сарын 05-ны өдөр 133 дугаартай гэрээг байгуулж, Чинчулуун гэх хүн гарын үсэг зурсан. Гэрээг байгуулахын өмнө мөнгөө тушаачихаад ир гэхээр нь Жуковт байх Альфа бьюлдингд байх Худалдаа хөгжлийн банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот данс руу 15 503 400 төгрөгийг шилжүүлчихээд гэрээг байгуулсан. Тэр үед суурийн нүхийг ухаад, хүйтэн сэрүүн болчихлоо, дулаан орохоор байрыг барьж эхэлнэ гэж ойлгосон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард барилга баригдана гэх талбайд очиход барилгын ажил эхлээгүй байсан бөгөөд яасан талаар асуухад газрын асуудалтай байгаа, 05 сарын 01-ний өдрөөс ажил эхэлнэ гэж хэлсэн. Тэгээд 05 сарын дундуур очиход мөн адил хэвэндээ байсан бөгөөд дүүргийн Засаг дарга өөрчлөгдөөд газар нь болохгүй байна, 05 сарын 20-ны өдөр гэхэд найдвартай баригдана гэж байсан. Тэгээд 05 сарын сүүлээр очиход мөн адил хэвэндээ байсан бөгөөд янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд байсан. 2019 оны 08 сараас тэдгээр компанийн хүмүүс огт олдохгүй байсан бөгөөд хаана байгаа нь тодорхой, оффис нь тодорхойгүй байсан. Мөн байр захиалсан иргэд цагдаад гомдол гаргасан гэдгийг сүүлд мэдээд ирж мэдүүлэг өгч байна” /17хх-13-14/, Иргэн Г.Буян-Өлзий болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 133 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-16-19 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Пүрэвдоржийн өгсөн “...би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын 126 дугаартай гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 2-р орцны 12 давхрын 1208 тоот орон сууцны зориулалттай 38.49 мкв талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 16 743 150 төгрөгийг тушаасан” /17хх-26-27/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Пүрэвдорж болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 126 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-28-32 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунболдын өгсөн “...анх мэдээллийг фэйсбүүкээс авч байсан. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Бридж плазад байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй гэрээг байгуулж тус өдрөө Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 9 сая төгрөгийг шилжүүлж байраа сонгож байсан. Анх гэрээ байгуулж байхад барилга 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэж байсан. 2019 оны 01 дүгээр сард захиалга өгсөн байран дээрээ очиход барилгын ажил хийгдээгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын дундуур Бридж плазад байрлаж байсан оффист очиж Булгантамир гэх хүнтэй уулзахад манай барилга удахгүй баригдаж эхэлнэ гэж хэлж байсан тул барилга баригдаж дуусахыг хүлээж байсан” /17хх-41-42 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Ариунболд болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 138 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17-хх-44-48/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэбатын өгсөн “...би 2018 оны 04 дүгээр сард Facebookээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах “Амар амгалан 2” хотхоны талаарх мэдээллийг харсан. Тэгээд нөхцөл нь их боломжийн санагдаад захиалахаар болж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 136 дугаартай гэрээг байгуулж, Чинчулуун гэх хүн гарын үсэг зурсан. Тухайн үед “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал гээд Батбаяр гэх хүн гэрээг баталж гарын үсэг зурсан. Гэтэл тухайн компанийн гэрчилгээн дээр захирлаар Батбаяр гэх хүн байхгүй байсан болохыг сүүлд мэдсэн. Тэгээд “Гурван марал констракшн” компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансруу 23 024 100 төгрөгийг шилжүүлчихээд гэрээг байгуулсан. Гэрээнд байр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд оруулна гэсэн байсан боловч байр ашиглалтанд орох байтугай огт баригдаагүй” /17хх-52-53 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Эрдэнэбат болон Д.Батбаяр нарын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 136 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-55-60/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бадамгаравын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Жуковт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Манайх “Амар амгалан 2” хотхоны 3-р байр 2-р орц 13 давхрын 1308 тоот 27.09 мкв талбайтай 1 өрөө байрыг авахаар болж гэрээг байгуулсан бөгөөд тэр өдрөө Сансарт байдаг Худалдаа хөгжлийн банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот данс руу 11 784 150 төгрөгийг шилжүүлсэн” /17хх-68-69 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Бадамгарав болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 69 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-71-76/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ариунчимэгийн өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бридж группын 4 давхарт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж уулзсан. Тухайн үед нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд би тэр эмэгтэй хүнтэй уулзаад 1 өрөө байр авахаар тохироод гэрээгээ байгуулсан. Тэр хүн хэлэхдээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэхэд түлхүүрийг чинь гардуулж өгнө гэсэн. Манайх “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 705 тоот 31.28 мкв талбай бүхий 1 өрөө байрыг авахаар болж орон сууц захиалгын гэрээг байгуулж, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 6 568 800 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу шилжүүлсэн. Тэгээд барилгын ажил огт эхлэхгүй байсан бөгөөд гэрээгээр халхавчилж залилсан гэж үзэж байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байна. Одоог хүртэл барилгын ажил огт эхлээгүй байна” /17хх-79 / гэх мэдүүлэг, Иргэн М.Ариунчимэг болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 71 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-80-83/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гантогтохын өгсөн “...Манайх “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 12-р орц 5 давхрын 508 тоот 39.7 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж 296 тоот гэрээг байгуулсан бөгөөд тэр өдрөө “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот данс руу 12 сая төгрөгийг шилжүүлсэн. Анх хэлэхдээ уг байр маань 2019 оны сүүл үе гэхэд ашиглалтанд орно гэж хэлж байсан бөгөөд би байр баригдах газрын хажуугаар явахдаа харахад барилга баригдахгүй байсан” /17хх-91-92 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Гантогтох болон Д.Одгэрэл нарын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 296 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-94-102 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Байгалмаагийн өгсөн “...тухайн үед надад болзол нь их боломжийн санагдаад "Амар амгалан 2" хотхоны 3-р байр 2-р орц 12 давхар 1209 тоот 40.18 мкв талбай бүхий 2 өрөө байр захиалсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Офицеруудын ордны зүүн талд байх Төрийн банкнаас 18 682 000 төгрөгийг 426010888 тоот дансанд, мөн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн замын хойд талд байх Голомт банкнаас 19 053 000 төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /17хх-106-107/, Иргэн С.Байгалмаа болон Д.Одгэрэл нарын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 179 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-109-116 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнбаярын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орц 6 давхрын 604 тоот 38.64 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй орон сууц захиалгын 31 дугаартай гэрээг байгуулж Гандирс төвд байх Худалдаа хөгжлийн банкнаас “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 тоот дансанд 15 649 200 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орц, 4 давхрын 403 тоот 28.40 мкв талбайтай 1 өрөө байрыг авахаар болж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй “Орон сууц захиалгын 69 гэрээ"-г байгуулж “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 тоот дансанд 11 502 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сард би байр баригдах газарт очиход нүх ухаад шугам татаж байсан бөгөөд компанийнх нь оффист очоод уулзахад төвийн шугам татаж байгаа, дээрх ажлыг дуусгаад эхэлнэ гэж хэлсэн.Тэгэхээр нь би итгэсэн” /17хх-120-121\ гэх мэдүүлэг, Иргэн Б.Эрдэнэбаяр болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 31 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-122-129 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батзаяагийн “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бридж плазад байрлах оффист очиж лавлаж асуухад 5 хувийн хүүтэй урьдчилгааг 20-30 хувиар өгөх боломжтой хувь лизингээр авч болно гэсний дагуу 20 хувийн урьдчилгаа мөнгө болох 14 226 300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд шилжүүлж байсан. Гэрээг борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй миний нөхөр болох Алтангэрэл овогтой Алтангинж нь хийж, Гүрсоронз гэх хүн баталж байсан. Гэрээг хийж байхдаа яг хугацаандаа орно биздээ гэж асуухад орно оо гэж байсан” /17хх-134-135 / гэх мэдүүлэг , Иргэн А.Алтангинж болон Д.Гүрсоронз нарын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 134 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-137-142 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Долмоогийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Амар амгалан 3” хотхоны 2-р байрны 5 давхрын 504 тоот 40.18 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж 2019 оын 03 дугаар сарын 15-ны өдөр Жуковт байх Худалдаа хөгжлийн банкнаас 14 500 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 900 000 төгрөгийг мөн адил дээрх банкнаас шилжүүлсэн. Тэгээд байж байтал 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булгантамир надруу залгаад ирж гэрээгээ шинэчилнэ үү, “Амар амгалан 3” хотхон газрын зөвшөөрөлгүй гээд баригдах боломжгүй больсон, та “Амар амгалан 2” хотхоны 3-р байр руу орох уу гэхээр нь зөвшөөрч 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалах гэрээг хийсэн. Тэгээд сар бүр төлбөр төлөх хуваарь гэж гаргахаар нь би 2019 оын 07 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөгийг уТэнгэр Плаза"-д байх Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Тэгээд байрыг огт барихгүй байхаар нь дахиж мөнгө хийгээгүй” /17хх-150-151/, Иргэн Г.Долмоо болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-153-161 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Маналын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Гүрсоронзтой 79 дугаартай гэрээг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж паза дээр хийсэн ба 1 мкв нь 1 450 000 төгрөгөөр бодож 38.49 мкв 2 өрөө “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 2-1007 тоот байрыг захиалсан. Урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 16 743 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот данс руу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Дээрх байрны 3-р блок 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орж, түлхүүрээ гардуулна гэж хэлж байсан боловч одоог хүртэл суурь нь ч тавигдаагүй тул би хохирол мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна” /17хх-165-166/, Иргэн Д.Манал болон Д.Гүрсоронз нарын 79дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-168-176, 52-хх-200-201/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэдэвсүрэнгийн өгсөн “...би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэдэг хүнтэй байгуулсан ба гэрээнд “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 5 давхрын 502 тоот орон сууцны зориулалттай 40.18 мкв талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болох 18 683 700 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансруу шилжүүлсэн” /17хх-180-181/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Цэдэвсүрэн болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-183-186/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Шүрэнцэцэгийн өгсөн “...би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орцны 5 давхрын 503 тоотод 27.09 мкв 1 өрөө байрыг 1 мкв-г 1 450 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа мөнгө гэж 11 784 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд хийж байсан. Гэтэл миний захиалсан байр баригдахгүй байсан тул 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцалж мөнгөө эргүүлж авах гэсэн боловч одоо болтол миний мөнгийг эргүүлж өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж болсон” /17хх-196-197/ гэх мэдүүлэг, Иргэн П.Шүрэнцэцэг болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-198-203 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Цэрэн-Одын өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орцны 5 давхрын 512 тоотод 29.6 мкв 1 өрөө байрыг 1 мкв-г 1 650 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа 20 хувь буюу 8 939 700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушааж гэрээ байгуулж байсан” /17хх-210-211/ гэх мэдүүлэг , Иргэн П.Цэрэн-Од болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-212-225/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Наранцэцэгийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн борлуулалтын менежер ажилтай Э.Чинчулуун гэх хүнтэй 50 дугаартай гэрээгээ Баянзүрх дүүргийн 14-р хороо Бридж плаза дээр хийсэн ба 1 мкв-г 1 350 000 төгрөгөөр бодож 28.40 мкв 1 өрөө байрыг “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орцны 6 давхрын 508 тоот байрыг захиалсан. Урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 11 502 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авмаар байна” /17хх-231-233 / гэх мэдүүлэг, Иргэн С.Наранцэцэг болон Д.Батбаяр нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-235-242/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гансүхийн “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Жуковт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Ариунболд гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тэгсэн тэр хүн урьдчилгаа болох 30 хувийг дансанд тушаагаад баримтаа аваад ир гэсэн. Тухайн үед нөхцөл нь боломжийн санагдахаар нь очиж уулзсан өдрөө 248 дугаартай гэрээг байгуулж, борлуулалтын албаны менежер Ариунболд гэх хүнтэй гэрээ байгуулаад үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүн гэрээнд гарын үсэг зурсан. Манайх “Амар амгалан 2” хотхоны 3-р байр 2-р орц 10 давхрын 1010 тоот 42.45 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж гэрээ байгуулсан бөгөөд тэр өдрөө “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот данс руу 19 739 250 төгрөгийг шилжүүлсэн. Анх хэлэхдээ уг байр маань 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэж хэлж байсан. Одоо дээрх компанийн хүмүүс огт олдохгүй байгаа бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй, оффис нь тодорхойгүй байна” /17хх-245-246/ гэх мэдүүлэг, Иргэн М.Гансүх болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /17хх-247-250, 18хх-01 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Тогтохбаярын өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уг байрыг барьж байгаа “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис болох Жуков замын урд байрлалтай байран дээр нь очиж гэрээгээ хийгээд 12 400 000 төгрөгийг 4 тасалж, “Гурван марал констракшн”-ын 426010818 тоот Худалдаа хөгжлийн банкны данс руу хийсэн. Тэгээд байр баригдаж эхлэхгүй байж байгаад 2018 оны 09 сараас эхлэн уг байрны суурийг тавьж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сар гартал баригдаж байгаад 3 давхрыг цутгаад барилгын ажил зогссон. Тэгээд байр ашиглалтанд орохыг хүлээгээд л байсан байр ашиглалтанд ороогүй учир өнөөдөр ирж өргөдлөө өгч байна” /18хх-6-08 / гэх мэдүүлэг, Иргэн Л.Тогтохбаяр болон Д.Батбаяр нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-09-19/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Өнө-Эрдэнийн өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр борлуулалтын албан дээр нь очиж “Орон сууц захиалгын 117” дугаартай гэрээг борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй байгуулж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз гэх хүнээр албажуулж, нэг хувь гэрээг нь авсан. Би “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барих “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 15 дугаар давхарын 1501 тоот 2 өрөө 35.64 мкв байр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Урьдчилгаанд 23 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө Тэнгэр худалдааны төвд байрлах Худалдааны хөгжлийн банкинд 426010888 тоот дансанд бэлнээр мөнгөө тушаасан” /18хх-23-24 / гэх мэдүүлэг, Иргэн О.Өнө-Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-27-32 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Балжмаагийн өгсөн “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амар амгалан 3” хотхоны 1-р байр 1-р орц 4 давхрын 401 тоот 34.96 мкв 2 өрөө орон сууцыг захиалж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг хийсэн. Гэрээний дагуу урьдчилгаа мөнгийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 7 856 100 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд тушааж, тухайн өдрөө гэрээгээ байгуулж байсан." /18хх-41 / гэх мэдүүлэг, Иргэн С.Балжмаа болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-42-45/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Энхтайваны өгсөн “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2-р орцны 10 давхрын 1010 тоот 40.70 мкв 2 өрөө байрыг авахаар сонгож, мөнгийг уг компанийн байрны доор байх Худалдаа хөгжлийн банкны салбар орж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд байсан 15 сая төгрөгөө шилжүүлж, маргааш нь Говьсүмбэр аймагт очиж мөн дээрх дансанд 5 146 500 төгрөгийг шилжүүлсэн” /18хх-54 / гэх мэдүүлэг, Иргэн Н.Энхтайван болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-55-66 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Амарсанаагийн өгсөн “...би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр борлуулалтын албан дээр очиж урьдчилгаа 20 сая төгрөгийг Жуковт байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Гурван марал констракш”-ны 426010818 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд борлуулалтын албанд орж орон сууц захиалгын гэрээг "Гурван марал констракшн"-ны борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй байгуулж гүйцэтгэх захирал Д.Батбаяр гэх хүн баталгаажуулсан. Би “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарын 206 тоотод байрлах 3 өрөө 69.77 мкв орон сууцны захиалга өгсөн. Байр нийт 115 120 500 төгрөгийн дүнтэй, урьдчилгаанд би 20 сая төгрөгийг л төлсөн” /18хх-69-70/ гэх мэдүүлэг, Иргэн Л.Амарсанаа болон Д.Батбаяр нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-71-76/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Оюун-Эрдэнийн өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 17 641 800 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 дугаартай дансанд тушаагаад тэгээд гэрээгээ хийсэн. Тэгээд сар бүр эргэн төлөлт 300 000 төгрөгийг хийхээр болсон юм. Тэгээд би гэрээнийхээ дагуу 2019 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд 300 000 төгрөгийг 4 удаа төлсөн ба 2019 оны 08 дугаар сард энэ төсөл бөөн юм болж байгаа талаар мэдээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. 2019 оны 09 дүгээр сард барилга баригдахгүй байхаар нь би уулзах гэж хайгаад олж чадаагүй” /18хх-82/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Оюун-Эрдэнэ болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-83-92/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямгэрэлийн өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сарын эхээр “Амар амгалан 2” хотхоны талаарх зарыг харсан. Ингээд 1 дүгээр байрны 9 давхар 903 тоот 27.09 мкв орон сууцыг авахаар 30 дугаартай гэрээ байгуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2 удаагийн шилжүүлгээр мөнгө шилжүүлсэн ба нийт 17 478 300 төгрөгийг тушаасан.” /59хх-40-44 / гэх мэдүүлэг , Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ариунаагийн өгсөн “...миний төрсөн дүү болох Одсүрэнгийн Дашцэрэн нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 6 давхарын 605 тоотыг худалдаж авахаар захиалга өгч гэрээ байгуулж урьдчилгаанд 18 400 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд шилжүүлж өгсөн. Миний дүү нь О.Дашцэрэн нь хөдөө ажилладаг учраас би уг асуудлыг нь хөөцөлдөж, хамт эхнээс нь явсан. Орон сууц захиалгын гэрээн дээр 47.5 мкв 2 өрөө байрыг 2019 оны 06 дугаар сард түлхүүр гардаж авахаар захиалга өгч гэрээ байгуулсан байсан” /18хх-95-96 / гэх мэдүүлэг, Иргэн О.Ариунаагийн төлбөр төлсөн талаарх баримт /18хх-97-98 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Булганы өгсөн “...Очиж уулзаж орон сууцны макетыг нь үзэж хараад “Амар амгалан 2” хотхоны 1-р байранд 1 ширхэг орон сууц үлдсэн гэхээр нь яараад 14 266 300 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010818 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд тушаагаад орон сууц захиалах гэрээг нь хийсэн. Тэгээд л барилгын ажил “Амар амгалан 1” хотхоны барилга баригдаж дууссаны дараа хүмүүсийн эргэн төлөлт эхлэхээр барилгын ажил явагдана, мөн сантехникийн ажил гарсан гэх мэт шалтгаанаас бага зэрэг удаж байгаа гэж хэлсэн. Тэгээд л хүлээсээр байгаад 2019 оны 05 дугаар сард Офицеруудын ордны орчим байдаг ажлын байранд нь очиж гэрээ цуцлах хүсэлтээ өгч Гүрсоронз гэгчтэй анх удаагаа уулзсан. Тэгтэл 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буцаан олгоно гэж дансны дугаар тэмдэглэн авч үлдсэн ба барилга удахгүй баригдана гэж хэлж байсан” /18хх-101/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Булган болон Д.Батбаяр нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-102-108/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Одончимэгийн өгсөн “...“Амар амгалан 2” хотхоны баригдаж байгаа барилга дээр очиж үзэхэд 3 давхар баригдчихсан байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын ажилтан Ж.Хонгорзултай 2318 дугаартай орон сууц захиалгын гэрээ хийсэн. Байрны нийт мөнгө 59 015 000 төгрөг болж байсан ба урьдчилгаа 7 сая төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 5001967405 тоот данс руу шилжүүлсэн . “Нарны хүү, сарны охин” ХХК-иас графикт заасны дагуу сар бүр 2 100 000 төгрөгийг 5001967405 тоот дансруу 5 сарын хугацаанд шилжүүлсэн. Хохирлоо шуурхай буцаан авмаар байна” /18хх-113/ гэх мэдүүлэг, Иргэн Ө.Одончимэг болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-114-125/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болормаагийн өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 08-нд, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барих гэж байсан "Амар амгалан 2" хотхонд тус тус 2 өрөө байр захиалж, гэрээгээ Зүүн дөрвөн замын. зүүн талд байрлах Альфа буйлдинг гэх оффис дээр нь очиж байранд хийсэн. Эхний гэрээ нь 19 052 550 төгрөг, 2 дахь гэрээгээр 20 539 250 төгрөг тус тус “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш барилга огт баригдахгүй байхаар удаа дараа захиалга авсан хүнтэй нь очиж уулзаад танай барилга яагаад баригдахгүй байна гэж шаардлага тавьж байсан. Тэгсэн тэр оффисоо солиод алга болохоор нь хэд хэдэн утас байдаг болохоор нь залгатал утсаа авахаа байсан. Тэгээд л одоо үндсэндээ мөнгө, барилга ч байхгүй болоод цагдаагийн байгууллагад хандаж байна”/18хх-128-130/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Болормаа болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-131-145/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бадамчулууны өгсөн “...Альфа буйлдинг барилгад байх ажлын байранд нь очиж уулзсан. Тэгэхэд үл таних борлуулалтын албаны эрэгтэй хүн тосож уулзаад байрны захиалга авч байгаа гээд нөхцөлүүдээ хэлсэн. Тэгээд л байрны газрыг очиж үзэлгүй зөвхөн нөхцөлтэй нь танилцаж орон сууц захиалах гэрээг хийсэн. Миний хувьд урьдчилгаа 15 059 000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд шилжүүлэн хийсэн. Гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийж Д.Одгэрэл гэх захирал гарын үсэг зуран баталгаажуулсан”/18хх-150/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Бадамчулуун болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-151-164/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нарангаравын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 21 сая төгрөгийг шилжүүлэн гэрээг Д.Гүрсоронзтой хийсэн. Гэрээний дагуу байр маань 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардан авах нөхцөлтэйгөөр гэрээг хийсэн. Гэрээг манай нөхөр Бэхбатын Амгаланбаатар хийсэн” /18хх-167/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Амгаланбаатар болон Д.Гүрсоронз нарын 100 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-169-174, 52хх- 202 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бямбасүрэнгийн өгсөн “...би хүмүүс захиалга өгч байгаа эсэхийг ажигласан. Тэгтэл захирал нь гээд Д.Гүрсоронз борлуулагч 4-5 хүн байсан ба хүмүүсээс орон сууц захиалах захиалга аваад байхаар нь итгээд “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2-р орц 3 давхар 306 тоот 47.87 мкв талбайтай 2 өрөө орон сууцийг захиалсан. Захиалгын урьдчилгаа төлбөр 10 052 700 төгрөгийг 426010888 тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн” /18хх-177 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Бямбасүрэн болон Д.Гүрсоронз нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-187-186/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Пүрэвсүрэнгийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 дугаартай гэрээ байгуулж урьдчилгаанд 17 478 300 төгрөгийг Жуков дээр байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК гэсэн хүлээн авагчтай 426010888 гэсэн данс руу мөнгөө тушаасан. Төлбөрийн зориулалт дээр нь “Амар-амгалан 2" хотхоны 3 дугаар байр 1-р орц 1 давхар 102 тоот” гэсэн утга бичсэн. Гэрээн дээрээ 3 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарын 102 тоот гэсэн 40.18 мкв 2 өрөө байр авахаар захиалга өгсөн. Байрны нийт дүн 58 261 000 байснаас урьдчилгаа болгож 30 хувь буюу 17 478 300 төгрөгийг тушаасан. Тухайн үед гэрээн дээрээ 2019 оны 08 дугаар сард ашиглалтанд орохоор гэрээ байгуулсан. Тэгтэл одоог хүртэл байр нь баригдаагүй нөхөр бид хоёрын мөнгийг залилсан байна. Гэрээг манай нөхөр Б.Мөнх-Очир байгуулсан” /18хх-190-191/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Мөнх-Очир болон Д.Гүрсоронз нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-194-197, 42хх-89 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сувд-Эрдэнийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бридж групт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй гэрээг байгуулсан. Тухайн үед манайх “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орц 15 давхрын 1503 тоот 27.09 мкв талбайтай 1 өрөө байрыг авахаар болж “Орон сууц захиалгын 128 дугаартай гэрээ”-г байгуулсан. Тэгээд тэр өдрөө Баянзүрх дүүргийн 13-р хорооллын автобусны буудлын замын урд талд байх Голомт банкнаас 12 596 850 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Тэрнээс хойш барилгын ажил нь огт явагдаагүй, сүүлд байр захиалсан иргэд энэ хүмүүс залилаад байна гэж фэйсбүүкт пост тавьж, цагдаад гомдол гаргах болсон. Мөн байр баригдаж ашиглалтанд орно гэсэн хугацаа болсон боловч байр нь ч баригдаж эхлээгүй байгаад гомдолтой байн, мөнгөө гаргуулж авмаар байна”/18хх-209-210/, Иргэн Д.Сувд-Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-212-220/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Наранбаатарын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Амар амгалан 3” хотхоны байранд 102 дугаартай гэрээг байгуулж, урьдчилгаа 30 хувьд 12 500 000 төгрөгийг 2 хувааж 426010888 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл тус байрны үйл ажиллагаа нь сууриа цутгаад зогсонги байдалтай байгаад байсан. Тухайн үед 2-р хотхоныг очиж үзэхэд баригдаж байсан тул итгэсэн юм. Тэгээд “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 13 давхрын 1304 тоот хаяг бүхий 38.64 мкв талбайтай 2 өрөө байрыг захиалахаар болж 2019 оны 06 дугаар сарын 5-ны өдөр 119/1 дугаартай гэрээг байгуулж, өмнө захиалсан гэрээг сүүлд байгуулсан гэрээний төлбөртөө шилжүүлэн авсан” /18хх-224-225/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Наранбаатар болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-227-235/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цэенпилийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Жуковын Альфа буйлдинг байрны 2 давхарт очиж уулзаад, 108.1 дугаартай гэрээгээ хийгээд Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд 24 500 000 төгрөг шилжүүлсэн” /18хх-238-240/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Цэенпил болон Д.Одгэрэл нарын “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /18хх-243-249/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Алтанцэцэгийн өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Зүүн хүрээ хотхонд байрлах борлуулалтын байранд ирж менежер Хонгорзултай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 222 дугаартай орон сууц захиалгын гэрээ хийсэн. Би 31.28 мкв байрыг 1 мкв 1 650 000 төгрөгөөр авахаар болоод 30 хувь болох 15 483 600 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансруу шилжүүлсэн. Манай байрыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түлхүүрийг нь гардуулж өгнө гэсэн. Би анх “Амар амгалан 1” хотхонд захиалга өгсөн. Гэтэл гэрээн дээр “Амар амгалан 2” хотхоны 1505 тоот байр гэж тусгасан байсан” /19хх-03-05/ гэх мэдүүлэг, Иргэн Ц.Алтанцэцэг болон Д.Одгэрэл нарын 222 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-07-12/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мартмаагийн өгсөн “...Альфа буйлдингд байрлах оффис дээр нь очиж борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэдэг хүнтэй 2 өрөө байраа сонгож, анх гэрээг хийж байсан. Банкинд нийт 21 012 750 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушааж байсан. Гэрээг байгуулахад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулна гэж тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Амар амгалан 1” дээр очиж үзэхэд барилгын инженер гэх хүн барилгын материал дутагдалтай байгаа удахгүй баригдаж эхэлнэ гэж хэлж байсан” /19хх-20-21 / гэх мэдүүлэг, Иргэн Ч.Мартмаа болон Д.Одгэрэл нарын 228/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-23-27 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хорлоогийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Жуковын Альфа буйлдинг байрны 2 давхарт гэрээгээ хийгээд, гэрээ хийсэн өдрөө 11 сая төгрөг шилжүүлсэн ба үүнээс хойш данс руу нь шилжүүлсээр байгаад 18 581 480 төгрөг өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэсэн боловч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа” /19хх-36-38 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Хорлоо болон Д.Одгэрэл нарын 176 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-40-52/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жамбалдоржийн өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байр нь ашиглалтанд орж, түлхүүрийг гардуулж өгнө, урьдчилгаа төлбөрөө төлөөд, үлдэгдэл төлбөрийг компанийн 5 хувийн зээлэнд хамруулна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Альфа буйлдинг-н 2 давхарт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж 208 дугаартай гэрээг хийсэн бөгөөд “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орц 12 давхрын 1209 тоот хаяг бүхий 40.18 мкв талбайтай 2 өрөө байрыг захиалахаар болж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 426010888 дансанд 19 889 100 төгрөгийг шилжүүлсэн”/19хх-56-57 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Жамбалдорж болон Д.Одгэрэл нарын 208 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-50-63/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Отгонтөгсийн өгсөн “...би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг тус компанийн ерөнхий захирал Д.Гүрсоронз гэдэг хүнтэй байгуулсан. Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 11 давхрын 1104 тоот орон сууцны зориулалттай 38.49 мкв талбай бүхий 2 өрөө байрны урьдчилгаа болгон 17 870 850 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр тушаасан. Уг гэрээний 3.6 зааснаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиалагч талд байрны түлхүүрийг гардуулж өгнө гэж гэрээ байгуулсан” /19хх-71-72/, Иргэн У.Отгонтөгс болон Д.Гүрсоронз нарын 116 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-73-84/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ганчимэгийн өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг захирал Д.Гүрсоронзтой байгуулж Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-р байрны 1-р орцны 12 давхрын 1204 тоот орон сууцны зориулалттай 52.47мкв талбай бүхий 3 өрөө байрны урьдчилгаа болгон 22 824 450 төгрөгийг бэлнээр тушаасан. Уг гэрээний 3.6 зааснаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиалагч талд байрны түлхүүрийг гардуулж өгнө гэж гэрээ байгуулсан” /19хх-92-93/ гэх мэдүүлэг, Иргэн А.Ганчимэг болон Д.Гүрсоронз нарын 52 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-94-97/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Золжаргалын өгсөн “...би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1305 тоот 31.28 мкв талбай бүхийн 1 өрөө байрыг худалдаж авахаар тохирч гэрээг байгуулсан. Тэр өдрөө 10 сая төгрөгийг 426010888 тоот дансруу шилжүүлсэн. Түүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5 сая төгрөгийг дээрх данс руу тус тус шилжүүлээд мөнгө төгрөгний хэрэг гарсан учраас өргөдөл бичээд буцаагаад 5 сая төгрөгийг авсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сард би 5 сая төгрөгийг өгөх боломжгүй байсан учраас ер нь гэрээгээ цуцалж 10 сая төгрөгөө авъя гэж өргөдөл өгөхөд 8 эсвэл 9 дүгээр сад буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш залгахаар утсаа авахгүй, оффист нь очиж уулзах гэхээр хүн байдаггүй, ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй өдийг хүрсэн учраас гомдол гаргаж байгаа юм” /19хх-106/ гэх мэдүүлэг, Иргэн Т.Золжаргал болон Д.Одгэрэл нарын 227 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-107-114/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Алтанхүүгийн өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Альфа буйлдинг барилгад байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Дам.Одгэрэл гэх хүнтэй байгуулж, тус өдрөө Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 21 445 200 төгрөгиийг шилжүүлж байраа сонгож байсан. Анх гэрээ байгуулж байхад барилга 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэж байсан. 2019 оны 06 дугаар сард захиалга өгсөн байран дээрээ очиход барилгын ажил хийгдээгүй байсан. Мөнгө буцаан өгөх талаар 2019 оны 09 дүгээр сард хүсэлтээ өгсөн одоог хүртэл хариу байхгүй байна” /19хх-119-120/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Алтанхүү болон Д.Одгэрэл нарын 118/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-122-124/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батчимэгийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр очиж Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 22 сая төгрөг шилжүүлж гэрээг байгуулж байсан. 2019 оны 05 дугаар сард өөрийн биеэр ирж уулзахад өвөл болсон тул барилгын ажилд зогссон, одоо удахгүй баригдаж эхэлнэ газрын зөвшөөрөл зөвшөөрөгдөөгүй байгаа гэж хэлж байсан” /19хх-128-129 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Батчимэг болон Д.Гүрсоронз нарын 140 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-131-133/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цогзолмаагийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плазад байрлах оффист очиж борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй гэрээг хийж, Д.Гүрсоронз нь баталж байсан. Гэрээг хийж байхад тус байр нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулна, манай барилга нь хугацаандаа орно гэж хэлж байсан. Тэгээд Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 23 695 650 төгрөгийг бэлнээр тушааж байсан. Энэ байранд захиалга өгснөөс болж би өөрөө одоог хүртэл түрээсийн байранд байгаа” /19хх-142-143/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Цогзолмаа болон Д.Гүрсоронз нарын 111 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-145-148/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Батзоригийн өгсөн “...“Амар амгалан 3” хотхонд байр захиалахаар болоод урьдчилгаа 14 008 500 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн дансанд тушаасан. “Амар амгалан 3” хотхоны 2-р байрны 8 давхрын 805 тоот 42.45 мкв байр захиалаад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалах гэрээг өөрчилж “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 9 давхарт 901 тоот 42.45 мкв байр захиалахаар өөрчилж, гэрээнд зааснаар сар бүр 400 000 төгрөг хийхээр график гарсны дагуу 2019 оны 07 дугаар сард 400 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 дугаарын дансанд нэмж төлсөн” /19хх-157-159/ гэх мэдүүлэг, Иргэн А.Батзориг болон Д.Одгэрэл нарын 314 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-161-168/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Амарчулууны өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 3 давхрын 309 тоот 40.18 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тэгээд нийт 4 удаагийн гүйлгээгээр 39 778 200 төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд 2019 он гарахад барилгын ажил явагдахгүй байсан бөгөөд 07 сараас байр захиалсан иргэд барилга баригдахгүй байгаа талаар цагдаад хандаж эхэлсэн” /19хх-175-176/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Амарчулуун болон Д.Одгэрэл нарын 150 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-178-185/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баасансүрэнгийн өгсөн “...2019 оны 01-р сарын 29-ний өдөр үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Одгэрэлтэй 272 дугаартай гэрээг Альфа буйлдинг дээр хийсэн ба 1 мкв-ийг 1 550 000 төгрөгөөр бодож, 42.45 мкв 2 өрөө “Амар амгалан 2” дугаар хотхоны 3-р байрны 2-1510 тоот байрыг захиалсан. Урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 19 739 250 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот данс руу 2019 оны 01-р сарын 28-ны өдөр шилжүүлсэн” /19хх-197-199/, Иргэн Б.Баасансүрэн болон Д.Одгэрэл нарын 272 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-201-207/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхжаргалын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-тай гэрээ хийгээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амар амгалан” хотхон 2-1 байрны 4 давхрын 404 тоот 38.64 мкв 2 өрөө байрны урьдчилгаа 15 649 200 төгрөгийг 426010818 дугаартай данс руу бэлнээр хийлгэсэн Тэгээд 2018 оны 12 дугаар сард байрандаа орохоор тохиролцсон боловч одоог болтол сураггүй, байр нь баригдаад 6 давхартаа явж байгаад одоо барилгын ажил хийгдэхгүй байна” /19хх-212-213/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Энхжаргал болон Д.Батбаяр нарын 75 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-215-224/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Уранцэцэгийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плазад байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй уулзсан. Мөн гүйцэтгэх захирал Батбаяр гэх хүнтэй уулзаж “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орц 9 давхрын 907 тоот 38.64 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж орон сууц захиалгын 58 дугаартай гэрээг байгуулсан. Тэгээд тэр өдрөө 10 сая төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 426010818 тоот дансанд шилжүүлсэн” /19хх-228-229/, Иргэн Т.Уранцэцэг болон Д.Батбаяр нарын 58 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-231-233/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэрэнпилийн өгсөн “...“Амар амгалан 3” хотхонд байр захиалахаар болоод урьдчилгаа 9 163 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн дансанд тушаасан. “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 3 давхрын 306 тоот 30.26 мкв байр захиалаад 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалах гэрээг өөрчилж “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 4 давхарт 412 тоот 29.6 мкв байр захиалахаар өөрчилж 4 сая төгрөг нэмж төлсөн” /19хх-243-245/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Цэрэнпил болон Д.Одгэрэл нарын 331 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /19хх-247-250, 20хх-02-06/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ундрахбаярын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 31-ниий өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй "Амар амгалан 2" хотхоны 2-р байрны 2-р орц 13 давхарт 1308 тоот 40.18 мкв байрыг 1 мкв-г 1 650 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, худалдаж худалдан авах гэрээ байгуулж байсан. Тэгээд би урьдчилгаа мөнгө гэж 19 889 100 төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн. /20хх-12-13 /, Иргэн Б.Ундахбаяр болон Д.Одгэрэл нарын 195 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-14-20/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бат-Эрдэнийн өгсөн “...“Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 15 давхрын 1510 тоот 43.11 мкв байрыг захиалахаар болсон. Ингээд орон сууц захиалгын гэрээ байгуулж байрны 20 хувь болох 14 226 300 төгрөгийг 426010818 дугаарын дансруу шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүрээ гардаж авна гэсэн заалттай байсан. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 113 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан” /20хх-28-30/, Иргэн Н.Бат-Эрдэнэ болон Д.Батбаяр нарын 133 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-32-37/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганболдын өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай “Зээрэн бүрд” ХХК нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан 1” хотхоны барилгын засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэхээр болоод ажлын хөлсөндөө “Амар амгалан 2” хотхонд байр захиалах гэрээ байгуулсан. Манай бригадын 5-6 хүн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 39 сая төгрөгийн ажил хийсэн. Үүнээс 19 сая төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр “Нарны хүү, сарны охин” ХХК-иас аваад үлдсэн 20 сая төгрөгийг “Амар амгалан 2” хотхонд байрны урьдчилгаанд өгөхөөр тохиролцсон. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 287 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан” /20хх-45-47/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Ганболд болон Д.Одгэрэл нарын 287 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-49-59/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямхандын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Жуковт байх Худалдаа хөгжлийн банкнаас 14 сая төгрөгийг 426010888 тоот дансанд, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10 464 400 төгрөгийг 2 хувааж дээрх тоот данс руу шилжүүлсэн. Манайх “Амар Амгалан-2” хотхоны 2-р байр 1-р орц 15 давхар 1503 тоот 56.24 м.кв талбайтай байрыг авахаар болсон. Тэгээд 2018 оны 12 дугаар сард оффист нь очиж уулзахад 2019 оны 03 дугаар сард барилгын ажил эхэлнэ гэж байсан. Тэрнээс хойш би Булгатамир гэх менежертэй нь уулзах гээд уулзаж чадаагүй, хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй, мөн оффис нь байхгүй болчихсон байсан. Байр огт баригдаагүй. Би анхнаасаа нөхөр Батбаярын хамт байр судалж байсан. Манайх нөхөр Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явсан” /20хх-65-66 / гэх мэдүүлэг, Иргэн Р.Батбаяр болон Д.Гүрсоронз нарын 72 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-68-72 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Янжмаагийн ирсэн “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай Офицеруудын ордны тэнд баригдах “Амар амгалан 2” хотхоны 3-р байр 1-р орц 12 давхрын 1202 тоот 42.45 мкв 2 өрөө байр авахаар анх гэрээгээ Жуковын тэнд байрлах түрээсийн оффист байгуулсан. Байрны урьдчилгаа 19 889 100 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 2 удаагийн үйлдлээр гүйлгээ хийсэн юм. Тухайн байгууллагатай анх 2019 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэж гэрээ хийсэн боловч одоог хүртэл барилгын ажил явагдахгүй, баригдахгүй байгаа” /20хх-81-83 / гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Мөнхчимэгийн өгсөн “...““Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Бридж плазад байрлах 408 тоот оффис дээр нь очиж “Амар амгалан 2” хотхонд 2 өрөө 40.70 мкв байраа сонгож 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээ байгуулж байхад 2019 оны 09 дүгээр сард түлхүүр гардуулж өгнө гэж хэлж байсан. “Амар амгалан 1” дээр очиж Булгантамир гэх хүнтэй уулзахад зураг төсөл хойшлогдсон барилгын ажил удааширсан удахгүй баригдаж эхлэнэ гэж хүмүүст мэдээлэл өгч байсан” /20хх-89-90 / гэх мэдүүлэг, Иргэн Ө.Мөнхчимэг болон Д.Одгэрэл нарын 198 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-92-97 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Мөнхдэлгэрийн өгсөн “...би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Амар амгалан 2” хотхон 3-р байрны 2-р орц 1 давхрын 107 тоот 38.49 мкв байрыг 1мкв-г 1 550 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, худалдаж худалдан авах гэрээ байгуулж байсан. Тэгээд би урьдчилгаа 30 хувь буюу 17 897 850 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр 426010888 дугаарын дансанд шилжүүлсэн. Анх гэрээ байгуулж байхад тус байр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэхэд ашиглалтанд орж түлхүүр гардуулж өгнө гэж байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын дундуур байдал өөрчлөгдөж барилгын зураг болон хугацаанд өөрчлөлт орсон нэрийдлээр “Амар амгалан 2” орон сууцны 2-р байрны 1-р орцны 1 давхрын 108 тоотод 40.91 мкв 2 өрөө байрыг худалдаж авахаар болж өмнө өгсөн мөнгө дээрээ нэмээд 1 125 300 төгрөгийг 426010888 тоот дансанд тушааж байсан. Нийт 19 023 150 төгрөгийг өгсөн. Тус байр нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэсэн боловч одоо болтол тус байр нь хундаам ч байхгүй барилга явагдаж байгаа зүйл байхгүй байна” /20хх-107-109 / гэх мэдүүлэг, Иргэн П.Мөнхдэлгэр болон Д.Одгэрэл нарын 253 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-111-127/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Болдбаатарын өгсөн “...би 2018 оны 10 дугаар сард байр авах гэж байсан бөгөөд телевизээр зар харж байгаад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр байрлах Бридж группын 4 давхарт байх “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж гэрээг хийсэн. Тухайн үед манайх “Амар амгалан 2” хотхонд баригдана гэх 52.47 мкв 3 өрөө байрыг авахаар болсон бөгөөд тэр өдөр Тэнгэр плазад байх Худалдаа хөгжлийн банкнаас 24 398 500 төгрөгийг 426010888 тоот данс руу шилжүүлсэн. Анх хэлэхдээ 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байр ашиглалтанд орчихно гэж хэлж байсан” /20хх-135 /, Иргэн Ч.Болдбаатар болон Д.Гүрсоронз нарын 139 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-136-139/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Хишигдэлгэрийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 116 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 1 мкв-ийг 1 650 000 төгрөгөөр тооцож 30 хувийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 21 012 750 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 8 012 750 төгрөгийг н 426010888 дугаарын дансруу шилжүүлсэн” /20хх-148-150/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Хишигдэлгэр болон Д.Одгэрэл нарын 164 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-152-160/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Цоггэрэлийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын эхээр Ц.Эрдэнэзаяа гэдэг хүн “Амар амгалан 2” хотхонд захиалсан гэрээгээ зарна гэсний дагуу Ц.Эрдэнэзаяатай хамт "Амар амгалан" хотхоны борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй холбогдоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж группын 4 давхрын 404 тоотод очиж уулзсан. “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаас зөвшөөрснөөр би шинээр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай гэрээ байгуулаад Ц.Эрдэнэзаяагийн гэрээг хүчингүй болгоод байрны урьдчилгаа 30 хувь болох 16 515 000 төгрөгийг Ц.Эрдэнэзаяагийн 1205032532 дугаарын данс руу шилжүүлсэн” /20-хх-166-168/ гэх мэдүүлэг, Иргэн Ч.Цоггэрэл болон Д.Гүрсоронз нарын 32 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-170-184/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Дуламсүрэнгийн өгсөн “...байр маань 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр түлхүүрийг чинь гардуулж өгнө гэж хэлсэн бөгөөд нөхцөл нь боломжийн санагдаад захиалахаар болж 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 1-р орц 1 давхрын 101 тоот 34.96 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар болж борлуулалтын албаны дарга Чинчулуун гэх хүнтэй “Орон сууц захиалгын 24 дугаартай гэрээ” байгуулж, захирал Д.Гүрсоронз нь гэрээг баталсан. Тэгээд тэр өдрөө Жуковт байх Худалдаа хөгжлийн банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 15 207 200 төгрөгийг шилжүүлсэн. 2018 онд барилга баригдахгүй байхаар нь утсаар асуухад манай барилга баригдана гээд байсан. Тэгээд 2019 оны хавар барилга баригдах газарт очиж харахад ачааны машин байхаар нь барилгын ажил эхлэх гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл барилгын ажил эхлээгүй, барилгаа огт бариагүй” /20хх-189-190/, Иргэн Т.Дуламсүрэн болон Д.Гүрсоронз нарын 24 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-192-196/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Даваасүрэнгийн өгсөн “...барилга болон төлбөрийн нөхцөл боломжийн болохоор нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронзтой “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц 3 давхрын 311 тоотод орон сууцны зориулалттай 42.45 мкв талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцон 70 042 500 төгрөгийн 20 хувийн урьдчилгаа болох 14 008 500 төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш байр баригдахгүй удаад байхаар нь борлуулалтын менежер Булгантамир гэдэг залуугаас энэ талаар асуухад Хятад улсаас барилгын материал татагдаж байгаа учраас удахгүй баригдчихна гэдэг байсан” /20хх-202-203 / гэх мэдүүлэг, Иргэн П.Даваасүрэн болон Д.Гүрсоронз нарын 103 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-204-209/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Наранцэцэгийн өгсөн “...гэрээг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр борлуулалтын албаны Э.Чинчулуун гэх хүнтэй байгуулж захирал Д.Батбаяр гэх хүн баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 2-р орцны 14 давхарын 1410 тоот бүхий 43.11 мкв 2 өрөө орон сууц захиалж, урьдчилгаанд 14 226 300 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд тушаасан. Гэрээнд байрны түлхүүрийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулан өгнө гэсэн боловч одоог хүртэл байр баригдахгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Гэрээг манай хүү Даржаагийн Оюун-Эрдэнэ хийсэн” /20хх-215 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Оюун-Эрдэнэ болон Д.Батбаяр нарын 100 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-217-222/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Ууганбаярын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд урьдчилгаа мөнгө болгож 9 985 800 төгрөгийг тушааж, компанийн оффис дээр очиж “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 1-р орцны 8 давхрын 806 тоот 30.26 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 141 дугаартай орон сууц захиалгын гэрээг борлуулалтын менежер Ж.Хонгорзултай байгуулсан. Улмаар байр захиалгын дагуу хугацаандаа баригдахгүй болохоор нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффисын байрууд дээр очиж уулзах бүрт удахгүй баригдана гэдэг хариулт хэлдэг байж байгаад сүүлдээ оффисын байр нь ч нүүгээд тодорхойгүй болсон” /20хх-225 / гэх мэдүүлэг, Иргэн В.Ууганбаяр болон Д.Одгэрэл нарын 141 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-226-235 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ганбатын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр борлуулалтын албан дээр нь очиж уулзсан. Тэгэхэд борлуулалтын албаны Э.Чинчулуун гэх хүн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Батлан хамгаалах яамны баруун хойд талд баригдах “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байранд захиалга авч байгаа гээд надад баахан бичиг баримт зөвшөөрлүүд үзүүлж байсан. Тэгээд энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 41 дугаартай орон сууц захиалгын гэрээг борлуулалтын албаны Э.Чинчулуун гэх хүнтэй байгуулж “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр гэх хүн баталсан. Гэрээн дээр “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орцны 10 давхарын 1008 тоот 28.40 мкв 1 өрөө байрыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан. Ингээд гэрээний дагуу би урьдчилгаа 30 хувь болох 11 502 000 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд тушаасан. Үүнээс хойш байр баригдаагүй 2 жил болж байна. Цаашид энэ байр баригдахгүй болсон учир цагдаагийн байгууллагад хандаж байна” /20хх-238 / гэх мэдүүлэг, Иргэн А.Ганбат болон Д.Батбаяр нарын 41 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /20хх-239-245 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сайнбуянгийн өгсөн “...би 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Амар амгалан 3” хотхоны байрыг сонирхож очсон чинь борлуулалтын менежер Э.Чинчулуун надад “Амар амгалан 2” хотхоны 1-р блок 15 давхрын 1504 тоот 38.64 мкв талбай бүхий 2 өрөө байрыг өмнөх захиалагч нь гэрээгээ цуцалж байгаа тул 63 756 000 төгрөгийн урьдчилгаа 20 хувь болох 12 751 200 төгрөгийг өгөөд гэрээгээ шилжүүлж болно” гэсэн. Би тэр өдөр Ж.Чимэддоржид бэлэн 12 751 200 төгрөгийг бэлнээр өгч гараар өргөдөл бичүүлж авсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээг миний нэр дээр шинээр байгуулсан. Байрыг 2019 оны 05 дугаар сарын 25-нд барьж дуусган байрны түлхүүрийг гардуулан өгнө гэсэн боловч байр маань хугацаандаа ашиглалтанд ороогүй” /20хх-249 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Сайнбуян болон Д.Гүрсоронз нарын 121 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-02-10 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Оюунчимэгийн “...манай дүү Очмаа 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байгаа “Амар амгалан 3” орон сууцны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 давхар 606 тоот орон сууцны зориулалттай 30.26 мкв талбай бүхий 1 өрөө байрыг урьдчилгаа төлбөрт 13 163 100 төгрөгийг 2 хувааж, Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэдэг хүнтэй байгуулж, “Нарны хүү Сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз гэх хүн баталгаажуулсан” /21хх-15 / гэх мэдүүлэг, Иргэн М.Очмаа болон Д.Гүрсоронз нарын 98 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-18-22/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баярмаагийн өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 дугаарай дансанд 14 сая төгрөгийг тушаагаад, тэгээд дараа нь 3 сая төгрөгийг шилжүүлэн өгснөөр 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалах гэрээг хийсэн” /21хх-25 / гэх мэдүүлэг, Иргэн Ц.Баярмаа болон Д.Батбаяр нарын 86 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-26-32 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Одончимэгийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа Буйлдинг оффисын байр 2 дугаар давхарт 202 тоотод Булгантамир гэх борлуулалтын менежертэй орон сууц захиалах гэрээ хийсэн. Гэрээгээр 1 мкв 1 450 000 төгрөгөөр захиалсан. Орон сууц захиалах гэрээ хийхдээ урьдчилгаа төлбөр 13 163 100 төгрөгийг дансаар тушаасан. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байр 2 давхар 206 тоот буюу 30.26 мкв 1 өрөө байрыг авахаар тохиролцсон. Төлбөрийг би “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн данс болох 426010888 дугаарын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн” /21хх-46-47 /, Иргэн Э.Одончимэг болон Д.Одгэрэл нарын 187 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21-48-64/,