| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0819/Э/220/2021/0855 |
| Дугаар | 2021/ШЦТ/1032 |
| Огноо | 2021-10-01 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Батжаргал А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1032
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярцолмонгийн өгсөн “...“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 4 давхарын 410 тоот орон сууцны зориулалттай 40.18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа Буйлдингийн 2 давхарт 203 тоотод 70 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр 1 мкв 1 450 000 төгрөгөөр захиалсан. Орон сууц захиалах гэрээ хийхдээ урьдчилгаа төлбөр 13 259 400 төгрөг Худалдаа хөгжлийн банкны дансаар тушаасан” /21хх-67-68 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Баярцолмон болон Д.Одгэрэл нарын 70 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21-69-76 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чойгийванчигийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плаза оффисын байр 4 давхрын 408 тоотод борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 119 гэж байсан. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 11 давхар 1105 тоот бүхий 38.49 мкв бүхий 2 өрөө байрыг 63 508 500 төгрөгт авахаар болж урьдчилгаа 20 хувь буюу 12 701 700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэх дансанд тушаасан” /21хх-87-88 / гэх мэдүүлэг, Иргэн Г.Чойгийванчиг болон Д.Гүрсоронз нарын 119 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-90-93/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сайнбаярын өгсөн “...“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулж буй “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1 давхарын 104 тоот орон сууцны зориулалттай 27.09 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж Плаза оффисын байр 408-4 тоотод 62 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр 1 мкв 1 450 000 төгрөгөөр захиалсан. Орон сууц захиалах гэрээ хийхдээ урьдчилгаа төлбөр 11 784 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар тушаасан” /21хх- 99-100/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Сайнбаяр болон Д.Гүрсоронз нарын 62 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-101-106/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шинэбаярын “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Альфа Буйлдинг байр 202 тоотод борлуулалтын менежер Б.Ариунболд гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 18/1 гэж байсан. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 2 давхарын 203 тоот буюу орон сууцны зориулалттай 40.18 мкв 2 өрөө байрыг 58 261 000 төгрөгт авахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 17 478 300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаар данс руу мөнгөө тушаасан” /21хх-112-113 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Шинэбаяр болон Д.Одгэрэл нарын 18/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-114-118/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Зуунбилэгийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сард “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж Плазагийн оффисын байр 4 давхар 408 тоотод “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр орцны 3 давхар 301 тоот 34.96 мкв орон сууц худалдан авахаар орон сууц захиалах гэрээ байгуулж мөнгөө гурав хувааж шилжүүлсэн бөгөөд “Тэнгэр плаза” худалдааны төвөөс 13 950 000 төгрөг, Зүүн хүрээ хотхоны хажуу талд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1 257 600 төгрөгийг тус тус шилжүүлсэн” /21хх-127/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Зуунбилэг болон Д.Гүрсоронз нарын 81 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-128-134/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Жаргалтуяагийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж Плаза оффисын 4 давхар 408 тоотод борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед захирал Д.Гүрсоронз нь байгаагүй. Гэрээний дугаар 58 гэж байсан. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 5 давхарын 510 тоот буюу 48.18 мкв 2 өрөө байрыг 58 261 000 төгрөгт авахаар болж, урьдчилгаа 30 хувь буюу 17 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын данс руу шилжүүлсэн” /21хх-140-141 / гэх мэдүүлэг, Иргэн Х.Жаргалтуяа болон Д.Гүрсоронз нарын 58 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-142-145/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Гансүхийн өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Альфа Буйлдингийн 2 давхарт 204 тоотод борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед захирал Д.Гүрсоронз нь байгаагүй. Гэрээний дугаар 176 гэж байсан. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 7 давхрын 706 тоот буюу орон сууцны зориулалттай 30.26 мкв 1 өрөө байрыг 43 877 000 төгрөгөөр авахаар болж, урьдчилгаа 30 хувь буюу 15 425 000 төгрөгөөр үнэлж Toyota Mark X Zio маркийн 8643УНК улсын дугаартай ANA15005272 дугаартай тээврийн хэрэгслийг урьдчилгаа төлбөрт бартераар тооцож өгсөн” /21хх-153-154 / гэх мэдүүлэг, Иргэн Х.Гансүх болон Д.Одгэрэл нарын 176 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон машин хүлээлцсэн баримтын хуулбар /21-хх-155-160 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Өнөржаргалын өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа Буйлдингийн 2 давхарт 204 тоотод Борлуулалтын менежер Б.Ариунболд гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл нь байгаагүй. Гэрээний дугаар 169 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 давхарын 103 тоот буюу орон сууцны зориулалттай 40.18 мкв 2 өрөө байрыг 66 297 000 төгрөгт авахаар болж, урьдчилгаа 20 хувь буюу 13 259 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэх дансанд шилжүүлсэн” /21хх-167-168 / гэх мэдүүлэг, Иргэн У.Өнөржаргал болон Д.Одгэрэл нарын 169 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-169-175/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плаза оффисын 4 давхар 408 тоотод борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед захирал Д.Гүрсоронз нь байсан. Гэрээний дугаар 26 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 2 давхарын 208 тоот буюу орон сууцны зориулалттай 38.49 мкв 2 өрөө байрыг 55 810 500 төгрөгт авахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 17 500 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын данс руу шилжүүлсэн” /21хх-180-182/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Пүрэвсүрэн болон Д.Одгэрэл нарын 26 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-183-187 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Солонгын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа Буйлдинг байр 202 тоотод борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 133 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 11 давхарын 1108 тоот буюу орон сууцны зориулалттай 38.49мкв 2 өрөө байрыг 55.810.500 төгрөгт авахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 8 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын данс руу эгч болох Энхбатын Золзаяагийн данснаас интернет банкаар шилжүүлсэн” /21хх-201-202 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Солонго болон Д.Одгэрэл нарын 133 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-203-207/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эрдэнэсүрэнгийн өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа Буйлдингийн байр 202 тоотод борлуулалтын менежер Ж.Батманалжав гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 132 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 12 давхарын 1201 тоот буюу орон сууцны зориулалттай 34.96 мкв 2 өрөө байрыг 50 692 000 төгрөгт авахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 15 207 600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаар данс руу тушаасан. Борлуулалтын албаны менежер Ж.Маналжав гэх хүн хэлэхдээ урьдчилгаа 50 хувь төлвөл 1 мкв нь 1 350 000, 30 хувь төлвөл 1 450 000 болно гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэхэд байрны түлхүүрийг хүлээлгэж өгнө гэж хэлж байсан” /21хх-213-214/ гэх мэдүүлэг, Иргэн С.Эрдэнэсүрэн болон Д.Одгэрэл нарын 132 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-215-219/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Даваадоржийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Альфа Буйлдинг” байр 202 тоотод борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 149 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 13 давхарын 1308 тоот буюу орон сууцны зориулалттай 38.49 мкв 2 өрөө байрыг 55 810 500 төгрөгт авахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 16 743 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаар данс руу тушаасан.” /21хх-224-225/ гэх мэдүүлэг, Иргэн С.Даваадорж болон Д.Одгэрэл нарын 149 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-226-229/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Бридж” группын байр 408 тоотод борлуулалтын менежер Ж.Батманалжав гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 128 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 10 дугаар давхарын 1009 тоот буюу орон сууцны зориулалттай 27.09 мкв 1 өрөө байрыг 44 698 500 төгрөгт авахаар болж урьдчилгаа 20 хувь буюу 8 939 700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаар данс руу тушаасан. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэхэд байрны түлхүүрийг хүлээлгэж өгнө гэж хэлж байсан” /21хх-232-233 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Бат-Эрдэнэ болон Д.Одгэрэл нарын 128 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-234-238/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Пүрэвдоржийн өгсөн "...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Альфа Буйлдинг” байр 202 тоотод борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 161 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 15 давхарын 1512 тоот буюу орон сууцны зориулалттай 34.96 мкв 2 өрөө байрыг 57 684 000 төгрөгт авахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 11 536 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэх дансанд тушаасан.” /21хх-245-246 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Пүрэвдорж болон Д.Одгэрэл нарын 161 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /21хх-247-250 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Пүрэвдоржийн өгөсн “...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Альфа буйлдинг” оффисын байр 2 давхарт 202 тоотод 200 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр 1 мкв-ийг 1 650 000 төгрөгөөр “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 10 давхрын 1006 тоот 30.26 мкв 1 өрөө байрыг захиалсан. Орон сууц захиалах гэрээ хийхдээ урьдчилгаа төлбөр 15 270 000 төгрөг дансаар тушаасан. Барилга нь баригдаагүй байхад баригдаж байгаа гэж хэлж байсан” /22хх-03-04\ гэх мэдүүлэг, Иргэн Т.Пүрэвдорж болон Д.Одгэрэл нарын 200 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-05-11 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Доржзовдын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо “Бридж плаза” оффисын 4 давхар 408 тоотод борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед захирал Д.Гүрсоронз нь байсан. Гэрээний дугаар 63 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 7 давхрын 708 тоот буюу орон сууцны зориулалттай 38.49мкв 2 өрөө байрыг 63 508 500 төгрөгт авахаар болж 426010888 дугаарын данс руу шилжүүлсэн. Надад борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүн хэлэхдээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрийг хүлээлгэж өгнө гэж хэлж байсан. Тэгээд би итгээд байр захиалаад залилуулсан” /22хх-17-18 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Доржзовд болон Д.Гүрсоронз нарын 63 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-19-24 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Мөнхөөгийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо “Альфа буйлдинг” байр 202 тоотод борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 179 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 2-р байрны 1-р орцны 10 давхрын 1002 тоот буюу орон сууцны зориулалттай 38.49 мкв 2 өрөө байрыг 51 961 500 төгрөгт авахаар болж урьдчилгаа 50 хувь буюу 25 980 750 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаарын дансруу мөнгөө тушаасан.” /22хх30-31 / гэх мэдүүлэг, Иргэн П.Мөнхөө болон Д.Одгэрэл нарын 179 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-32-34 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Норжинцэрэнгийн өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо “Альфа буйлдинг” байр 202 тоотод борлуулалтын менежер Б.Ариунболд гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 170 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 15 давхарын 1508 тоот буюу орон сууцны зориулалттай 42.45 мкв 2 өрөө байрыг 63 508 500 төгрөгт авахаар болж урьдчилгаа 20 хувь буюу 11 701 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаарын данс руу тушаасан. Борлуулалтын менежер Б.Ариунболд гэх хүн хэлэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд байрны түлхүүрийг хүлээлгэж өгнө гэж хэлж байсан. Тэгээд би итгээд байр захиалаад залилуулсан” /22хх-44-45/ гэх мэдүүлэг, Иргэн Ц.Норжинцэрэн болон Д.Одгэрэл нарын 170 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-46-51/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бат-Эрдэнийн өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Бридж плаза” оффисын байр 4 давхрын 408 тоотод борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 39 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 9 давхар 912 тоот бүхий 34.96 мкв бүхий 2 өрөө байрыг 64 676 000 төгрөгт авахаар болж урьдчилгаа 5 хувь буюу 4 845 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаарын дансанд тушаасан.” /22хх-64-65 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Бат-Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын 39 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-66-77/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэнд-Очирын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Бридж плаза” оффисын байр 4 давхрын 408 тоотод борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 116 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 10 давхар 1012 тоот бүхий 34.96 мкв бүхий 2 өрөө байрыг 57 684 000 төгрөгт авахаар болж урьдчилгаа 20 хувь уюу 11 536 800 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаарын дансанд тушаасан.” /22хх-79-80/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Цэнд-Очир болон Д.Гүрсоронз нарын 116 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-81-86, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энх-Оюуны өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Бридж плаза” оффисын байр 408-4 тоотод борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Гэрээний дугаар 111 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 2-р байрны 1-р орцны 4 давхар 403 тоот бүхий орон сууцны зориулалттай 27.09 мкв бүхий 1 өрөө байрыг 39 280 500 төгрөгт авахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 11 784 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 426010888 дугаарын дансанд тушаасан. Борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүн хэлэхдээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэхэд байрны түлхүүрийг хүлээлгэж өгнө гэж хэлж байсан. Тэгээд би итгээд байр захиалаад залилуулсан” /22хх-91-92/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Энх-Оюун болон Д.Гүрсоронз нарын 111 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-93-99/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Оюунхүүгийн өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Жуковын “Альфа буйлдинг” 203 тоот өрөөнд борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед захирал нь байгаагүй. Ж.Хонгорзул захирлаараа гэрээгээ батлуулаад байж байя гэж хэлээд би маргааш нь очиж гэрээгээ авч байсан. Гэрээ баталсан захирлын нэр нь Одгэрэл гэж байна. Гэрээний дугаар 165 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц 15 давхрын 1510 тоот буюу орон сууцны зоиулалттай 40.18 мкв байрыг 58 261 000 төгрөгт авахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 17 478 300 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд би итгээд байр захиалаад залилуулсан” /22хх-115-117/ гэх мэдүүлэг, Иргэн Р.Оюунхүү болон Д.Одгэрэл нарын 165 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-118-128 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Болортуяагийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Жуковын “Альфа буйлдинг”-ийн 203 тоот өрөөнд борлуулалтын менежер Э.Булгантамир гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед захирал нь байгаагүй Э.Булгантамир захирлаараа гэрээгээ батлуулаад байж байя гэж хэлээд би 2 хоногийн дараа очиж гэрээгээ авч байсан. Гэрээгээ баталсан захирлын нэр Д.Одгэрэл гэж байна. Гэрээний дугаар 191 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 10 давхрын 1007 тоот буюу орон сууцны зориулалттай 30.26 мкв 1 өрөө байрыг 43 877 000 төгрөгт авахаар болж урьдчилгаагаа 30 хувь буюу 13 163 100 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд бэлнээр тушаасан” /22хх-32-134/ гэх мэдүүлэг, Иргэн П.Болортуяа болон Д.Одгэрэл нарын 191 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-135-139/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болд-Эрдэнийн өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Жуковын “Альфа буйлдинг”-ийн 202 тоот өрөөнд борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүн байсан бөгөөд гэрээг тухайн өдөр гэрээн дээр гарын үсэг зурж, баталсан. Гэрээний дугаар 168 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц 5 давхрын 511 тоот буюу орон сууцны зориулалттай 42.45 мкв 2 өрөө байрыг 61 552 500 төгрөгт авахаар болж урьдчилгаагаа 30 хувь буюу 18 465 750 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд бэлнээр тушаасан” /22хх-146-148/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Болд-Эрдэнэ болон Д.Одгэрэл нарын 168 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-149-152 \ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дүгэрийн өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Жуковын “Альфа буйлдинг”-ийн 203 тоот өрөөнд борлуулалтын менежер Булгантамир болон Дам.Одгэрэл гэх 2 хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүн гэрээг тухайн өдөр гэрээг баталсан. Гэрээний дугаар 196/1 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 1-р орц 12 давхарын 1202 тоот буюу орон сууцны зориулалттай 42.45 мкв 2 өрөө байрыг 61 552 000 төгрөгт авахаар болж урьдчилгаагаа 30 хувь буюу 18 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд 2 удаагийн гүйлгээгээр тушаасан” /22хх-155-156/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Дүгэр болон Д.Одгэрэл нарын 196/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-158-170 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Энхболдын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Жуковын “Альфа буйлдинг”-ийн 203 тоот өрөөнд борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед захирал нь байгаагүй Ж.Хонгорзул захирлаараа гэрээгээ батлуулаад байж байя гэж хэлээд би маргааш нь очиж гэрээгээ авч байсан. Гэрээ баталсан захирлын нэр Д.Одгэрэл байна. Гэрээний дугаар 145 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц 8 давхрын 807 тоот буюу орон сууцны зориулалттай 30.26 мкв 1 өрөө байрыг 43 877 000 төгрөгт авахаар болж урьдчилгаагаа 30 хувь буюу 13 163 100 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд бэлнээр тушаасан” /22хх-175-177 / гэх мэдүүлэг, Иргэн В.Энхболд болон Д.Одгэрэл нарын 145 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-178-180 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сэргэлэнбатын өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” 32 дугаартай гэрээг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза” оффис байрны 408-4 тоотод борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж хийж байсан. Гэрээ хийсэн байрны байршил “Амар амгалан 3” орон сууцны 2-р байрны 5 давхар 505 тоот 42.45 мкв 2 өрөө орон сууцыг 61 552 500 төгрөгөнд авахаар болж урьдчилгаа болох 18 465 750 төгрөгийг нийт 2 удаагийн гүйлгээгээр Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэсэн дансруу шилжүүлсэн. Би гомдолтой байна” /22хх-187-188 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Сэргэлэнбат болон Д.Гүрсоронз нарын 32 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-189-195/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Аззаяагийн өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгын 36 дугаартай гэрээг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза” оффис байрны 408-4 тоотод борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж хийж байсан. Гэрээ хийсэн байрны байршил “Амар амгалан 3” орон сууцны 1-р байрны 1-р орцны 5 давхар 506 тоот 30.26 мкв орон сууцыг 55 981 000 төгрөгөнд авахаар болж урьдчилгаа болох 9 400 000 төгрөгийг нийт 15 удаагийн гүйлгээгээр Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэсэн данс руу шилжүүлсэн. Би гомдолтой байна” /22хх-202-203/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Аззаяа болон Д.Гүрсоронз нарын 36 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-204-225/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Янжинхорлоогийн өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгын 109 дугаартай гэрээг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж плаза” оффис байрны 408-4 тоотод борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж хийж байсан. Гэрээ хийсэн байрны байршил “Амар амгалан 3” орон сууцны 2-р байрны 1-р орцны 8 давхар 802 тоот 38.49 мкв орон сууц буюу нийт үнэ нь 63 508 500 төгрөгөнд авахаар болж урьдчилгаа болох 12 701 700 төгрөгийг нийт 2 удаагийн гүйлгээгээр Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэсэн дансруу шилжүүлсэн” /22хх-227-228/, Иргэн Д.Янжинхорлоо болон Д.Гүрсоронз нарын 109 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-229-233/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батзаяагийн өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Жуковын “Альфа буйлдинг”-ийн 202 тоот өрөөнд борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэх хүнтэй уулзаад гэрээ байгуулсан. Тухайн үед захирал нь байгаагүй Ж.Хонгорзул захирлаараа гэрээгээ батлуулаад байж байя гэж хэлээд би маргааш нь гэрээгээ авч байсан. Гэрээ баталсан захирлын нэр үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэж байна. Гэрээний дугаар 164 гэж байна. Би “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц 14 давхрын 1408 тоот буюу орон сууцны зориулалттай 38.49 мкв 2 өрөө байрыг 63 508 000 төгрөгт авахаар болж урьдчилгаа 20 хувь буюу 12 705 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд 2 удаагийн гүйлгээгээр тушаасан” /22хх-241-244/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Батзаяа болон Д.Одгэрэл нарын 164 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /22хх-245-250/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оюунбилэгийн өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байгаа гэх “Амар амгалан 2” хотхоны 1-р байр 1-р орцны 14 давхрын 1403 тоот 23.40 мкв 1 өрөө байрыг захиалж, худалдаж авахаар гэрээ хийж, 2 удаагийн гүйлгээгээр нийт 9 372 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансруу шилжүүлсэн. Анх гэрээ хийхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК нь байрны түлхүүрийг гардуулж өгнө гэж тохирсон. Гэтэл барилга нь баригдаж байгаа гэдэг байсан бол одоо бүүр баригдахаа байгаад зогссон” /23хх-07-09/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Оюунбилэг болон Д.Батбаяр нарын 131 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-10-18/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цэдэнсодномын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плазагийн оффисын байрны 40-4 тоот өрөөнд “Амар амгалан” хотхоны 2 барилгыг барьж байгаа “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн байран дээр нь очиж уг хотхоны борлуулалтын албаны дарга Чинчулуун гэх хүнтэй “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 10-р давхрын 1004 тоот 38.49 мкв 2 өрөө байрыг авахаар захиалга өгч, нийт үнэ 55 810 500 төгрөгийн байрны урьдчилгаа болох 30 хувь буюу 16 743 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушааж гэрээгээ хйисэн. Гэрээний заалтын дагуу 2019 оны 08 дугаар сарын 25-ны дотор байрандаа орох байсан боловч уг хотхоны 3 байрны 1-р байр нь ч ашиглалтанд ороогүй, хэзээ байр баригдаад ашиглалтанд орох нь тодорхойгүй байгаа учраас итгэл алдаж урьдчилгаа мөнгөө авахаар цагдаагийн байгууллагад хандаж байна” /23хх-21-23/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Цэдэнсодном болон Д.Гүрсоронз нарын 18 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-24-27/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Наранцацралын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бридж группын байран дээр 55 дугаартай орон сууц захиалгын гэрээг Ж.Батманалжав гэх хүнтэй ярилцаж тохироод Э.Чинчулуун гэх хүн нь гэрээ байгуулж, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз баталгаажуулсан. Гэрээ байгуулахдаа байр чинь яг баригдана биздээ, сүүлийн үед ийм залилангууд их байгаа гэсэн чинь манайх тийм асуудал байхгүй “Амар амгалан 1, 2” хотхоныг барьж ашиглалтанд оруулчихсан гэж хэлж байсан. Ингээд гэрээ байгуулаад би урьдчилгаанд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5 826 100 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5 250 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Би гэрээн дээр “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 11 давхрын 1110 тоот бүхий 40.18 мкв 2 өрөө байр захиалсан. Гэрээний дагуу байр 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орно гэсэн боловч одоог хүртэл байр юу ч баригдаагүй залилсан байна” /23хх-34/ гэх мэдүүлэг, Иргэн П.Наранцацрал болон Д.Гүрсоронз нарын 55 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-35-40/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Отгонбаярын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж группын 408 тоотод очиж, борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж “Амар амгалан 2” орон сууц хотхоны 3-р байрны 508 тоот 27.09 мкв бүхий 1 өрөө байрыг нийт 41 989 850 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа мөнгө болох нийт дүнгийн 30 хувь болох 12 596 850 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушаасан. Гэрээг компанийн ерөнхий захирал Д.Гүрсоронз баталсан. Гэрээнд заагдсаны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байрны түлхүүрээ гардан авч байранд орох байсан боловч уг байрны газар нь маргаантай барилгын явц зогссон учраас залилуулсан гэж үзэж байна” /23хх-49/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Отгонбаяр болон Д.Гүрсоронз нарын 127 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-50-52/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Булганы өгсөн “...2019 оны 03 дугаар сарын орчим ажлын байранд нь очиход 3 өрөө байр гарсан гэхээр нь орохоор шийдсэн. Гол нь тухайн үед барилга 3 давхар хүртлээ баригдсан, мөн төлбөрийн нөхцөл нь таалагдсан учраас байр захиалахаар болж захиалсан. Би Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд 16 сая төгрөгийг хийгээд орон сууц захиалах гэрээг хийсэн. Гэрээ хийсэн боловч Хонгорзул “захирал байхгүй байна” гэдэг шалтгаанаар гэрээ хийлгүй байсаар тэд ажлын байраа сольж, би ч гэрээгээ олж авахаа байсан” /23хх-58-59/ гэх мэдүүлэг, Иргэн М.Булганы мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-60/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Одбаярын өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж группын 408 тоотод очиж борлуулалтын албаны менежер Ж.Батманалжав гэдэг хүнтэй уулзаж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1408 тоот 27.09 мкв бүхий 1 өрөө байрыг нийт 56 889 000 төгрөгөөр зээлийн нөхцөлтэй худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа мөнгө болох 20 хувь болох 11 377 800 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушааж, борлуулалтын менежер Батманалжавтай байгуулсан. Гэрээг үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл баталсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 09 дүгээр саарын 25-ны өдөр байрны түлхүүрээ гардан авч байрандаа орох байсан боловч уг байрны газар нь маргаантай барилгын явц зогссон учраас залилуулсан гэж үзэж байна” /23хх-63/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Одбаяр болон Д.Одгэрэл нарын 194 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-64-69/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Жамъяндагвын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис болох Жуковын замын урд Бридж плазагийн 408-4 тоот өрөөнд очиж “Амар амгалан 2, 3” дугаар байрны 8-р давхрын 808 тоот 27.8 мкв 1 өрөө байрыг 40 310 000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 30 хувь болох 11 785 000 төгрөгийг төлөөд, уг байрыг авахаар орон сууц захиалгын гэрээ хийсэн. Мөнгөө Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд бэлнээр тушаасан. Байр нь 2019 оны 08 дугаар сард амжихгүй бол 12 сар гэхэд бол асуудалгүй түлхүүр өгнө гэж хэлсэн. Миний захиалга өгсөн байр бол хундаам ч байхгүй байна” /23хх-73-75/ гэх мэдүүлэг, Иргэн Р.Жамъяндагва болон Д.Гүрсоронз нарын 28 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-76-79/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Жанчивын өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг байрны 202 тоотод очиж, тус компанийн борлуулалтын менежер Ж.Хонгорзул гэдэг хүнтэй уулзаж, “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 607 тоотод 30.26 мкв бүхийн 1 өрөө байрыг нийт 43 877 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд өөрийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орж ирсэн өөрийн Тоёота Приус-30 автомашиныг 12 500 000 төгрөгөнд үнэлж бартерт өгсөн. Гэрээнд заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байрын түлхүүрээ гардаж авах байсан боловч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй, газрын маргаантай байгаа гэсэн асуудлаар залилуулсан гэж үзэж гомдол гаргаж байна” /23хх-84/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Жанчив болон Д.Одгэрэл нарын 136 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-85-91/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Өлзийжаргалын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плаза 4 давхарт 408 тоотод очиж тус компанийн борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэдэг хүнтэй уулзаж “Амар амгалан 3” орон сууцны хотхоны 1-р байрны 1005 тоот 38.49 мкв бүхийн 2 өрөө байрыг нийт 63 508 0500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа мөнгө болох 20 хувь болох 12 701 700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэсэн дугаарын дансанд тушааж, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэдэг хүнтэй гэрээгээ байгуулсан” /23хх-97/ гэх мэдүүлэг, Иргэн З.Өлзийжаргал болон Д.Гүрсоронз нарын 61 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-98-101/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганбатын “...би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байсан “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байр 2 дугаар орц 13 давхар 1309 тоот 42.45 мкв 2 өрөө байрыг худалдан авахаар гэрээ хийсэн. Уг байрыг захиалахдаа урьдчилгаа болгож 18 465 750 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаарын дансанд хоёр хувааж хийсэн.” /23хх-110/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Ганбат болон Д.Одгэрэл нарын 233, Д.Гүрсоронз нарын 43 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-111-116, 52хх-211 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Мөнхтогоогийн өгсөн “...“Амар амгалан 2” орон сууц хотхоны 2-р байрны 2-р орцны 1 давхрын 109 тоот 2 өрөө 42.45 мкв орон сууцыг нийт 70 425 000 төгрөгөөр авахаар урьдчилгаа 21 120 750 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд бэлнээр тушааж орон сууц захиалгын гэрээ хийсэн. Гэрээний дагуу бол 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байраа хүлээж авах байсан боловч манай байр өнөөдрийг хүртэл 1 давхар ч баригдаагүй учраас цагдаагийн байгууллагад хандаж байна” /23хх-122-123 / гэх мэдүүлэг, Иргэн И.Мөнхтогоо болон Д.Одгэрэл нарын 173 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-124-127/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Доржпаламын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Амар амгалан 2” хотхоны 3-р байр 2-р орц 4 давхрын 407 тоот орон сууцны зориулалттай 38.49 мкв талбай бүхий 2 өрөө байрны нийт үнэ 59 659 500 болж байсан. Үүний урьдчилгаа 30 хувь буюу 17 879 850 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд байршуул гэсний дагуу шууд хийсэн. Энэ байрыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түлхүүрийг нь гардуулж өгнө гэж гэрээн дээр заасан байдаг. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Гүрсоронз гэдэг залуу ирж уулзаад “Амар амгалан 3” байр баригдахгүй болсон та “Амар амгалан 2” хотхоны 1-р байран дээр гэрээ шинээ хий 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэсэн. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдинг төвийн 2 давхарын оффис дээр очиж менежер Булгантамир гэдэг залууд үүрэг өгөөд мөнгөний зөрүү байхгүйгээр зөвхөр байр захиалах гэрээ шинээр хийхээр тохирч “Амар амгалан 2” байрны 1-р байрны 7 давхрын 707 тоотод орон сууцны зориулалттай 38.6 мкв талбай бүхий 2 өрөө байрыг шинээр гэрээ байгуулсан” /23хх-139-140/ гэх мэдүүлэг, Иргэн Х.Доржпалам болон Д.Одгэрэл нарын 193 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-141-159/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Оюунгэрэлийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр борлуулалтын менежер Э.Булгантамиртай Альфа буйлдинг оффисын 4 давхрын 402 тоотод орон сууц захиалгын гэрээ байгуулсан. “Амар амгалан 2” хотхоны 3-р байр 2 давхрын 210 тоот орон сууцны зориулалттай 42.45 мкв талбай бүхий 2 өрөө байрыг 73 532 500 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Урьдчилгаанд нь миний ажлын хөлс болох 8 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 15 559 750 төгрөгийг “Амар амгалан 2” хотхоны 1-р блок дээр дотор заслын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийж дуусгаад байрны 30 хувийг урьдчилгааг гүйцээж төлөх ёстой байсан боловч уг байр нь баригдахгүй зогссон тул урьдчилгаа мөнгийг гүйцээж өгч чадаагүй. Гэрээнд 2020 оны 03 сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгнө гэсэн боловч одоо болтол баригдахгүй суурь нь цутгагдаагүй байгаа. Тийм учраас урьдчилгаанд өгсөн мөнгө буцааж авахаар цагдаад хандсан” /23хх-163-164 / гэх мэдүүлэг, Иргэн З.Оюунгэрэл болон Д.Одгэрэл нарын 281 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-165-172/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Үүрийнтуяагийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр борлуулалтын албаны Э.Чинчулуун гэх хүнтэй гэрээ байгуулж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 7 давхарын 709 тоотод 27.09 мкв 1 өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа болгож 8 939 700 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 2 хувааж тушаасан. Ингээд байрандаа орохгүй байсаар байгаад 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээгээ цуцлуулсан. Ямар учраас гэж асуухад газрын маргааны асуудлаас болж байр баригдахгүй болсон “Амар амгалан 1, 2” хотхон руу шилжүүлж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь шилжүүлэх боломжгүй байна, гэрээгээ цуцлъя гээд цуцлуулсан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буцааж олгоно гэсэн боловч 2019 оны 11 дүгээр сарын дундуур 2 сая төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгээд нэг дугаараас залгаад Одончимэг гэж өмгөөлөгчтэй 89110442 дугаарын утсаар холбогд. Энэ хүнээс асуу гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ хүнтэй нь холбогдож урьдчилгаанд өгсөн мөнгө төгрөгөө буцааж авая гэхэд эвлэрлийн гэрээ байгуулах юм бол үлдэгдэл мөнгийг 2020 оны 9 юм уу 10 сард гурав хувааж олгох боломж гарах байх гэж хэлсэн. Тэгээд ажил амжихгүй байсаар байгаад одоо л цагдаа дээр ирж байна” /23-хх-177/ гэх мэдүүлэг, Иргэн Я.Үүрийнтуяа болон Д.Гүрсоронз нарын 67 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-178-184/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Цэрэнсамбуугийн өгсөн “...би 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байр 2 дугаар орц 8 давхар 808 тоот 38.49 м.кв 2 өрөө байрыг худалдан авах гэрээ хийж захиалга өгсөн. Уг байрыг худалдан авах гэрээ хийж захиалахдаа урьдчилгаа болгож байрны үнийн 30 хувь буюу 16 743 150 төгрөгийг 426010888 дугаарын дансанд хийсэн. Гэрээг Баянзүрх дүүрэг Жуковын музейн урд талд байрлах Бридж группын 4 дүгээр давхарт 408 тоотод Э.Чинчулуунтай хийж, захирал Д.Гүрсоронз баталсан. Анх гэрээ байрыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орж түлхүүрээ гардан авахаар тохиролцож гэрээ хийгдсэн боловч одоо болтол байр баригдаагүй байна. Бүр баригдахааргүй болсон байна” /23хх-190-191/ гэх мэдүүлэг, Иргэн Ч.Цэрэнсамбуу болон Д.Гүрсоронз нарын 25 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-192-198\, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мягмарсүрэнгийн өгсөн “...би өөрийн нөхөр Эрдэнэбулганы хамт Солонгос улсад амьдарч байх хугацаанд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад Сөүл хотод байрлах “Монгол таун” хотхоны 6 дугаар давхарт тус компанийн Д.Одгэрэл болон Э.Чинчулуун гэдэг хүмүүстэй уулзаж “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1408 тоотод 40.18 мкв бүхий 2 өрөө байрыг нийт 66 297 000 төгрөгөөр зээлийн нөхцөлтэй худалдаж авахаар гэрээг байгуулсан ба урьдчилгаа мөнгийг 6 хувааж төлөхөөр тохиролцсон. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны 5121008814 тоот дугаарын данс руу 2 сая төгрөгийг урьдчилгаа мөнгөний эхний төлөлт болгож тушаасан. Тэр өдрөөс хойш хувийн шалтгаанаар урьдчилгаа мөнгөний үлдэгдэл мөнгийг тушаагаагүй ба одоо байр баригдахгүй байгаа, газрын маргаантай байгаа гэдэг шалтгаанаар залилуулсан гэж үзэж байна” /23хх-203/ гэх мэдүүлэг, Иргэн Ч.Эрдэнэбулган болон Д.Гүрсоронз нарын 106 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-204-210/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Болдбаатарын “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Амар амгалан 2” хотхоны 2-2-1002 тоотод 42.45 мкв 2 өрөө байр авахаар гэрээгээ Жуковын тэнд байрлах түрээсийн оффист байгуулсан. Байрны урьдчилгаа гэж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Хаан банкны 5131071512 тоот дансанд 13 сая төгрөгийг шилжүүлсэн. Захиалсан байр маань 2019 оны 09 сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэж гэрээ хийсэн. Гэтэл одоо хугацаа нь хэтрээд байна” /23хх-217-218 / гэх мэдүүлэг, Иргэн Г.Болдбаатар болон Д.Одгэрэл нарын 217 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-219-228/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ялалтбаатарын өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хууль сахиулахын их сургуулийн ард байрлах барилгын талбай дээр очиж 34.7 мкв бүхий 2 өрөө байрыг 1 мкв-г 1 450 000 төгрөгөөр нийт 57 565 000 төгрөгөөр худалдан авах гэрээг хийсэн. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр очиход дахин гэрээ хийж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардаж авахаар гэрээг хийсэн. Уг гэрээнд ьүлхүүр гардаж авах өдөр хүртэл сар болгон 300 000 төгрөгийг 426010888 гэсэн дансанд тушаахаар болсон. Тэгээд би 2019 оны 07, 08, 09, 10 дугаар саруудад гэрээнд заагдсаны дагуу нийт 1 200 000 төгрөг тушаасан. Тэгээд зурагтаар тус компанийн барилгын ажил явагдахгүй байгаа гэсэн мэдээлэл авсан учраас залилуулсан гэж үзэж байна” /23хх-231/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Ялалтбаатар болон Д.Одгэрэл нарын 309 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-232-238/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Баярсүрэнгийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдаа хөгжлийн банкнаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд урьдчилгаа мөнгө болгож 17 900 000 төгрөгийг тушааж, компанийн оффис дээр очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орцны 6 давхрын 604 тоот 38.49 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах 158 дугаартай гэрээг борлуулалтын албаны менежер Ж.Хонгорзултай байгуулсан. Улмаар байр захиалгын дагуу хугацаандаа баригдахгүй болохоор нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффисын байрууд дээр очиж уулзах бүрт удахгүй баригдана гэдэг хариулт хэлдэг бөгөөд сүүлдээ оффисын байр нь ч нүүгээд тодорхойгүй болсон” /23хх- 243/ гэх мэдүүлэг, Иргэн Ч.Баярсүрэн болон Д.Одгэрэл нарын 158 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /23хх-244-246, 24хх-1 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Тэлмэнгийн өгсөн “...2018 оны эхээр фэйсбүүк дээрээс “Амар амгалан 2” хотхоны зар явж байсан ба худалдан авах нөхцөл нь боломжийн байсан болохоор 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Жуковын автобусны буудлын зүүн талд байрлах “Гурван марал констракшн”-ны оффис дээр очоод “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 3 давхрын 305 тоот 69.77 мкв орон сууцыг захиалж, “Гурван марал констракшн”ХХК-н гүйцэтгэх захирал Д.Батбаяртай 102 дугаартай гэрээг байгуулж, байрны урьдчилгаа төлбөр болох 10 сая төгрөгийг 426010818 тоот дансанд тэр өдрөө тушаасан. Хэд хоногийн дараа компанийн оффис дээр очиж 3 өрөө 69.77мкв байраа болиод 29.07 мкв 1 өрөө байр болгож гэрээгээ өөрчлөн хийж 2-р орцны 14 давхрын 1408 тоот болгож өөрчилсөн. 1 өрөө байрны урьдчилгаа 30 хувь 9 372 000 төгрөг болсон бөгөөд би 10 сая төгрөгийн урьдчилгаа гэж хийсэн байсан учир тэр мөнгөнөөсөө бодуулж, зөрүү болох 628 000 төгрөгийн буцаан авсан” /24хх-7 / гэх мэдүүлэг, Иргэн Л.Тэлмэн болон Д.Батбаяр нарын 158 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-08-13/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Загдсүрэнгийн өгсөн “...миний ээж Сурмаажавын Ундармаа нь орон сууц захиалгын 18 683 700 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв салбараас 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бридж группын 4 давхарт байрлах 408 тоот өрөөнд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын ажилтан гээд хүнтэй орон сууц захиалгын 174 дугаартай гэрээг байгуулж, гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл баталсан. “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орцны 3 давхрын 302 тоот орон сууцны зориулалттай 40.18 мкв 2 өрөө орон сууцыг захиалсан” /24хх-31/ гэх мэдүүлэг, Иргэн С.Ундармаа болон Д.Одгэрэл нарын 174 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-23-25/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Отгонтунгалагийн өгсөн “...миний бие 2018 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Амар амгалан 3” хотхонд байрны захиалга өгсөн юм. Тухайн байрыг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байсан компанийн захирал Д.Гүрсоронз гэх хүн байсан. Ингээд би байрны захиалга өгөхөөр болж 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д.Гүрсоронз захиралтай 13 дугаартай гэрээг байгуулан “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 5 давхрын 508 тоот орон сууцны зориулалттай 38.49 мкв 2 өрөө орон сууцыг захиалж, байрны урьдчилгаа төлбөр болох 16 743 150 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш байр ашиглалтанд ороогүй бөгөөд дахин захиалга шилжүүлэн "Амар амгалан 2" хотхон руу шилжиж 2019 оны 06 дугаар сард дахин гэрээ байгуулсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл байрандаа ороогүй байна. Тухайн үед барилга зогсох хүртэл “Амар амгалан” хотхон 4 давхар хүртэл баригдана гэж байсан. Тэгтэл одоо барилгын суурь ч байхгүй байгаа учраас хохиролыг нөхөн төлүүлэх, эд хөрөнгө залилуулсан гэж цагдаад хандан мэдүүлэг өгч байна” /24хх-58 / гэх мэдүүлэг, Иргэн Ш.Отгонтунгалаг болон Д.Гүрсоронз нарын 13 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-50-54/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Батбаярын өгсөн “...би фейсбүүкийн “Мүүн лизинг” гэсэн хуудаснаас “Амар амгалан 2” хотхонд компанийн жилийн 5 хувийн хүүтэй лизингээр урьдчилгаа 20-30 хувь төлөөд байртай болоорой гэсэн зарын дагуу Жуковын урд байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК дээр очиж уулзсан. Намайг очиход байрны нөхцөл, танилцуулга зэргийг борлуулалтын албаны менежер Ариунболд гэж хүнтэй уулзсан. Тэгээд борлуулалтын албаны хүнээр заалгаж Офицеруудын ордны баруун талд байр баригдах газрыг заалгаж очин харахад эхний блок нь 3 давхар хүртэл баригдсан байсан. Манай захиалга өгөх 3 дугаар байр нь газар шорооны ажил хийгдэж эхлээгүй байсан. Тэгээд тухайн үед “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байранд манай үеэл захиалга өгчихсөн байсан болохоор би бас энэ байранд захиалга өгье гэсэн. Ингээд би “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 1-р орцны 11 давхрын 1101 тоот 42.45 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 265 дугаартай гэрээ “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй байгуулж, урьдчилгаанд 16 739 250 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан. Ингээд 2019 оны 6, 7 дугаар сар болж байхад ажил нь эхлэхгүй ямар ч газар шорооны ажил хийхгүй, цахим орчноор хүмүүс бас энэ байрууд баригдахаа болилоо гэж зарлаж байсан. Ингээд залилуулсан гэдгээ мэдсэн” /24хх-74 / гэх мэдүүлэг, Иргэн М.Батбаяр болон Д.Одгэрэл нарын 265 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-75-79/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дайриймаагийн “...2018 оны 10 дугаар сард “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны байрыг компанийн жилийн 5 хувийн хүүтэй лизингээр урьдчилгаа 20-30 хувийг төлөөд байртай болоорой гэсэн зар фм, радио, зурагт, фэйсбүүк зараар явж байсан. Иймд уг зарын дагуу энэ байрыг баригдаж байгаа гэх Офицеруудын ордны баруун талд “Амар амгалан 1” хотхоны урд очиж үзэхэд “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны барилгын үйл явц 2 давхар хүртлээ цутгалт хийгдсэн байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плаза оффисын 408-4 тоотод байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж борлуулалтын менежер Батманалжав гэх хүнтэй уулзаж, байрны талаарх мэдээллийг авч орон сууц захиалгын гэрээг хийхээр болсон. Гэрээг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 3 байрны 2 орцны 14 давхрын 1409 тоот 40.18 мкв орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19 889 100 төгрөгийн 3 210 000 төгрөгөнд бартераар модон материал үлдэгдэл мөнгийг 2 хувааж компанийн 426010888 тоот дансанд тушаасан. Улмаар байр захиалгын дагуу хугацаандаа баригдахгүй болохоор нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис болон барилга хариуцсан менежер нартай очиж уулзахад барилгын материал ирж байгаа барилгын зураг өөрчлөгдсөн гэх байдлаар шалтгаан хэлдэг байсан” /24хх-07-108 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Дайриймаа болон Д.Одгэрэл нарын 169 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон зарлагын баримтын хуулбар /24хх-109-115/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунаагийн өгсөн “...2018 оны 10 дугаар сард аав, ээждээ захиалгат байр хайж байтал “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны байрыг жилийн 5 хувийн хүүтэй, урьдчилгаа 20-30 хувийг төлөөд байртай болоорой гэсэн зар фм, радиогоор явж байсан. Иймд уг зарын дагуу байрыг баригдаж байгаа Офицеруудын ордны баруун талд “Амар амгалан 1” хотхоныг очиж үзэхэд барилгын явж 3 давхар хүртэл цутгалт хийгдсэн байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бридж плазагийн оффисын 408-4 тоотод байрлах компанийн оффис дээр очиж борлуулалтын ажилтан гэх хүнтэй уулзаж мэдээлэл авсан. Ингээд орон сууц захиалгын гэрээ байгуулахаар болж 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй 188 тоот гэрээг байгуулж “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 1-р орцны 9 давхрын 902 тоот 40.18 мкв орон сууцны зориулалттай орон сууцыг захиалж, байрны урьдчилгаа төлбөр болох 19 889 100 төгрөгийн 17 сая төгрөгөнд ACR550022650 арлын дугаартай, сувдан цагаан өнгийн 9083УНН улсын дугаартай Тоёота Стима маркийн автомашиныг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл 2 889 100 төгрөгийг компанийн 426010888 дансанд тушаасан” /24хх-120/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Ариунаа болон Д.Одгэрэл нарын 188 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-121-124/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Одсольмаагийн өгсөн “...би 2018 оны 08 дугаар сард зурагтын мэдээ болон цахим мэдээлэл авах сүлжээний хэрэгслээр “Нарны хүү сарны охин” ХХК-ийн“Амар амгалан 3” хотхоны талаарх мэдээлэл аваад 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бридж плаза 408 тоотод очиж борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж, “Амар амгалан 3” орон сууц хотхоны 2-р байрны 305 тоот 42.45 мкв бүхий 2 өрөө байрыг 1 мкв-г 1 650 000 төгрөгөөр тооцож авахаар тохирч, урьдчилгаа төлбөр болох 20 хувийн 14 008 500 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр түлхүүрээ гардан авч байрандаа орох байсан боловч уг байрны газар нь маргаантай, барилгын явц зогссон учраас залилуулсан гэж үзэж байна” /24хх-134/ гэх мэдүүлэг, Иргэн А.Одсольмаа болон Д.Гүрсоронз нарын 69 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-135-143/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Чинбатын өгсөн “...манай охин Ч.Ганцэцэг нь надаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны байрыг компанийн 5 хувийн хүүтэй лизингээр урьдчилгаа өгөөд байр авна гэж хэлээд мөнгө авч 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 11 784 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансанд урьдчилгаа мөнгө болгож хийсэн. Тухайн үед манай охин “Нарны хүү, сарны охин” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан бөгөөд тэр үедээ орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй юм. Сүүлд нь ажлаас гарсан хойно буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай охин Ч.Ганцэцэг нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй орон сууц захиалгын 270 дугаартай гэрээг байгуулсан” /24хх-146/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Чинбат болон Д.Одгэрэл нарын 270 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-147-153/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнхсүхийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зурагтаар “Амар амгалан” хотхон баригдаж байна. Урьдчилгаа 30-50 хувийг төлөөд байрандаа орох боломжтой гэсэн зарын дагуу энэ оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер ажилтай Чинчулуун гэх залуутай уулзсан. Хажууд нь Д.Гүрсоронз захирал хамт байсан. Надад тайлбарлахдаа “Амар амгалан 1, 2” хотхон баригдаж дууссан, одоо “Амар амгалан 3” хотхон баригдаж эхлээд 4 давхар дээрээ явж байгаа”, та урьдчилгаа 30 хувиа төлөөд компанийн 15-20 жилийн хугацаатай хувь лизингээр авах боломжтой гэж Чинчулуун, Гүрсоронз хоёр 2 хэлсэн. Нөхцөл нь гоё болохоор би захиалахаар болж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дахин очиж “Амар амгалан 3” хотхоны 1-р байр 1-р орцны 7 давхрын 701 тоот 34.96 мкв орон сууцыг захиалж Д.Гүрсоронзтой 82 дугаартай гэрээг байгуулсан. Энэ өдрөө байрны урьдчилгаа төлбөр болох 7 650 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 төгрөгийг мөн тоот дансанд тушааж нийтдээ 10 150 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээ хийхээс өмнө байрыг очиж үзээгүй ба гэрээ хийснээс 2 сарын дараа цагдаагийн академийн хойд талд очиж үзэхэд суурийн ажил цутгагдсан байсан.” /24хх-159-160/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Мөнхсүх болон Д.Гүрсоронз нарын 82 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-161-167/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эрдэнэцэцэгийн өгсөн “...2018 онд зурагтаар “Амар амгалан” хотхон байрны захиалга авч байгаа. Хүмүүст маш их боломжийг олгож байгаа. Жилийн 5 хувийн хүүтэй ямар ч орлого нотлох шаардлагагүй гэж захирал Гүрсоронз мэдээлэл өгсөн. Үүний дагуу 2018 оны 06 дугаар сард Бридж групп дээр байрлах оффис дээр нь очиж борлуулалтын менежер Чинчулуун гэх хүнтэй уулзсан. Тухайн үед эхлээд 5 сая төгрөг өгч захиалга өгч болно. Та сар бүр төлөлт хийж байгаад байр ашиглалтанд орохоор үлдэгдэл мөнгийг нь жилийн 5 хувийн хүүтэй зээлээр авч болно гэсэн. Ингээд би Э.Чинчулуун гэх хүнээр нь байр баригдах газрыг заалгаж очиход хууль сахиулах их сургуулийн хойд талд байр баригдах газар нь зүгээр хашаа барьчихсан байсан. Тэгээд би “Амар амгалан 3” хотхонд байрны захиалга өгч 5 011 850 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаагаад захиалгын гэрээ хийсэн. Ингээд би сар бүр 450 000 төгрөг төлж байхад 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Амар амгалан 2” хотхон нь баригдаж байранд гэрээгээ шилжүүлж болно гэсний дагуу анх захиалсан байрнаасаа хэмжээг нь томруулаад захиалга өгсөн. Захиалгын гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 1-р орцны 1 давхарын 105 тоотын 31.28 мкв байрыг захиалгын гэрээг байгуулж Одгэрэл гэж захирал нь баталгаажуулсан. Би 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 5 011 850 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөс хойш сар бүр 450 000 төгрөг буюу 2 261 750 төгрөгийг тушаасан. Нийт 11 573 600 төгрөг тушаасан” /24хх-175 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Эрдэнэцэцэг болон Д.Одгэрэл нарын 196 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-176-183/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Алтанцэцэгийн өгсөн “...би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Ж.Батманалжавтай “Амар амгалан 2” хотхонд 38.49 мкв 2 өрөө "Амар амгалан 2" хотхоны 3-р байрны 2-р орцны 2 давхрын 207 тоот байрыг захиалж захирал Д.Одгэрэлтэй 202 дугаартай гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаа болгож 19 052 500 төгрөгийг компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд байрандаа 2019 оны 09 дүгээр сард орохоор болж гэрээ хийсэн боловч одоо болтол барилгын суурь босоогүй байхаар нь оффис дээр нь очиж уулзахаар очиход оффис нь нүүгээд явсан байсан” /24хх-193-194/ гэх мэдүүлэг, Иргэн Ц.Алтанцэцэг болон Д.Одгэрэл нарын 202 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-195-200/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Төгсцогтын өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барих гэж байгаа “Амар амгалан 3” хотхоноос 1 өрөө 27.9 мкв байр худалдаж авахаар болж 8 сая төгрөгийг урьдчилгаа болгон Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансан тушаасан. Гэрээг анх Бридж группын байранд байгуулж байсан. Захиалсан байрны түлхүүрийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гардаж авахаар гэрээ хийсэн боловч барилга баригдаагүй, барих гэж байгаа гэх газарт барилгын суурийн нүх ухсанаас өөр ажил хийгдээгүй. Мөн захиалах явцад байр баригдаагүйн улмаас би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан юм. Тэгсэн “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал надруу утсаар яриад “Амар амгалан 1” хотхонд 12 давхарт 1204 тоотыг чи ав гэсэн. Тэгэхээр нь би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр очиж санал болгоод байгаа байрыг нь үзээд байрыг авахаар болж гэрээг дахин хийсэн. Тэгсэн амь даатгалын мөнгө гэж 43 900 төгрөг, байрны даатгал 67 300 төгрөг, нийт 365 150 төгрөгийг тушааж байр худалдаж авахаар 426010888 тоот дансанд тушаасан. Тэрнээс хойш дээрх байгууллагын ажилчид утсаа авахгүй алга болсон” /24хх-203-205 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Төгсцогт болон Д.Гүрсоронз нарын 80 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-206-218/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Уламбаярын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плаза төюийн 408-4 тоотод очиж борлуулалтын менежер Батманалжав гэх хүнтэй уулзаж “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 103, 108 тоотод 27.09 мкв бүхий өрөө 2 ширхэг байрыг 1 мкв-г 1 550 000 төгрөгөөр тооцож нийт 83 979 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа мөнгө болох нийт дүнгийн 30 хувь буюу 27 193 700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушааж борлуулалтын менежер Батманалжавтай гэрээг байгуулж тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл баталсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байрны түлхүүрээ гардан авч байрандаа орох байсан боловч уг байрны газар нь маргаантай барилгын явц зогссон учраас залилуулсан гэж үзэж байна” /24хх-221/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Уламбаяр болон Д.Одгэрэл нарын 172 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-222-230 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Оргилболдын өгсөн “...захиалгын нөхцөл нь дажгүй сонсогдож байсан болохоор Жуковын урд байрлах Бридж группын байранд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффис дээр очиж борлуулалтын албаны ажилтан гэх Чинчулуунтай уулзахад 30 хувийн урьдчилгаагаа өгөөд 20 жилийн хугацаатай, компанийн 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой гэж хэлсэн. 2019 оны хавар баригдаад намар нь ашиглалтанд орчихно гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дахин очоод “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 2 орц 15 давхар 1506 тоотод 47.87 мкв 2 өрөө байрыг захиалахаар 54 дугаартай захиалгын гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 4 630 000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 20 830 000 төгрөгийг урьдчилгаа гэж өгсөн. Байрны түлхүүрийг 2019 оны 08 дугаар сард гардан авахаар байсан” /24хх-236 / гэх мэдүүлэг, Иргэн Т.Оргилболд болон Д.Гүрсоронз нарын 54 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /24хх-238-242/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнхсувдын өгсөн “...манай нөхөр Төмөрмөнх фэйсбүүк дээр зар үзээд “Амар амгалан 3” хотхоны 2-р байр, 11 давхар, 1104 тоот, 40.18 мкв, 2 өрөө байрыг захиалахаар болж 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 192 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд урьдчилгаа 30 хувь болох 17 478 300 төгрөгийг 426010888 тоот дансанд бэлнээр тушаасан. Захиалга өгөхийн өмнө 1 удаа очиж үзэхэд газраа ухчихсан, барилгын материал буулгачихсан байсан. Дараа нь гэрээ хийсний дараа 4, 5 дугаар сард очиж үзэхэд барилгын ажил сайн явагдаагүй бараг хуучин газар ухаж байсан хэвэндээ байсан” /24хх-250/ гэх мэдүүлэг, Иргэн Т.Төмөрмөнх болон Д.Одгэрэл нарын 192 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-01-11/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эрдэнэцэцэгийн өгсөн “...2018 оны 04 дүгээр сард фэйсбүүк дээр “Амар амгалан 2” хотхоны зар явж байсан ба худалдан авах нөхцөл нь боломжийн байсан болохоор 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Жуковын замын урд талд байрлах “Гурван марал констракшн” ХХК-ийн оффис дээр очиж борлуулалтын ажилтан Э.Чинчулуунтай уулзахад 5 хувийн компанийн зээлээр 15-20 жилийн хугацаатай байр байгаа гэж хэлсэн. Тэр байр нь боломжийн байсан учраас 1 дүгээр байрны 2 орцны 2 давхрын 206 тоотод 69.77 мкв 3 өрөө байр захиалахаар болоод тус өдрөө 137 дугаартай гэрээг нагац эгч Дугарлхагвын Төмөрийн нэр дээр хийсэн. Тэгээд урьдчилгаа 16 сая төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 тоот данс руу бэлнээр тушаасан. Үлдэгдэл 7 сая төгрөгийг 2018 оны 05 сарын 26-ны өдөр 426010818 тоот дансруу тушаасан ба нийт 23 сая төгрөг тушаасан.” /25хх-18/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Төмөр болон Д.Батбаяр нарын 137 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-19-28/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амгалангийн өгсөн “...“Амар амгалан 2” хотхоны 2 байрны 1 орцны 6 давхарт 602 тоотод 42.45 мкв 2 өрөө захиалахаар болсон. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 240 дугаартай гэрээг хийхээр болж манай нөхөр Бадарчийн Батбаяр очиж гэрээг хийсэн. Гэрээг хийхээс өмнө 10 дугаар сарын 29-ний өдөр 426010888 дансанд 7 980 000 төгрөг, үүнээс хойш цувуулж хийгээд нийт 15 710 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээ хийсний дараа график гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 785 300 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 785 300 төгрөг нийт 17 280 600 төгрөг өгсөн байна. Байрны түлхүүрийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардан авах нөхцөлтэй гэрээг байгуулсан. Гэрээг борлуулалтын менежер Хонгорзул хийсэн ба “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Одгэрэл гэрээг баталсан” /25хх-33/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Батбаяр болон Д.Одгэрэл нарын 240 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-34-47/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гандоржийн өгсөн “...2018 оны 11 сард Бридж группын 4 давхарт байрлах оффис дээр нь очиж менежер гэх Хонгорзул гэх эмэгтэйтэй уулзсан. Тэгээд Хонгорзултай ярилцаж намайг 30 хувийг төлснөөр байрны метр квадратыг багасгаж болох уу гэж асуусан. Тэгээд амаар тохиролцож “Амар Амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 14 давхарын 1409 тоот байрыг авахаар тохиролцож гэрээ байгуулна гэхэд эхлээд чи ядаж 10 сая төгрөгийн урьдчилгаагаа хийчих, тэгээд гэрээ хийе гэсэн. Тэгэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яамны хажууд байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансад 5 сая төгрөг тушаагаад баримтыг нь Хонгорзулд өгсөн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 сая төгрөг тушаасан. Ингээд баримтыг нь авч Хонгорзулд өгөөд одоо гэрээгээ хийе гэхэд дахиад мөнгөө нэмчих тэгээд гэрээ хийе гээд хийгээгүй. Түүнээс хойш Хонгорзул над руу удаа дараа залгаад урьдчилгаагаа нэмж хийгээчээ гэж хэлсэн. Тэгээд л миний ажил төрөл амжихгүй байж байгаад 5 билүү 6 сард очиход Булгантамир гэх залуу байсан. Тэр залууд би тухайн үед Хонгорзулд хэлчихсэн байсан одоо гэрээгээ байгуулаад өгөөч, гэрээ байгуулах юм бол би захиралдаа харуулаад нэмж мөнгө авах боломжтой байна гэж хэлсэн. Тэгсэн би захиралдаа хэлье гээд гэрээ байгуулаагүй. Тэрнээс хойш гэрээ байгуулахгүй явсаар байсан чинь тэр компанийг байраа барихаа больсон гэдгийг сонссон” /25хх- 50/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Гандоржийн мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-52-53/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Жамбалдоржийн өгсөн “...2018 оны 02 дугаар сард захиалах байр хайж байтал “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны байрыг компанийн жилийн 5 хувийн хүүтэй лизингээр урьдчилгаа 20-30 хувиа төлөөд байртай болоорой гэсэн зар фэйсбүүк, фм, радиогоор явж байсан. Иймд уг зарын дагуу энэ байрыг баригдаж байгаа гэх байршил руу буюу Офицеруудын ордны баруун талд “Амар амгалан 1” хотхоны урд очиж үзэхэд барилгын явц нь эхлээгүй байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Бридж плаза оффисын 408-4 тоотод байрлых оффис дээр очиж борлуулалтын менежер Батманалжав гэх хүнтэй уулзаж мэдээлэл авч орон сууц захиалгын гэрээг хийхээр болсон. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Гүрсоронз захиралтай 25 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орцны 9 давхрын 910 тоот, 43.11 мкв, 2 өрөө орон сууцыг захиалж байрны урьдчилгаа төлбөр болох 17 459 600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 2 хувааж тушаасан” /25-хх-56 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Жамбалдорж болон Д.Гүрсоронз нарын 25 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-57-63/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ариунсүрэнгийн өгсөн “...би найз Гандоржоос “Амар амгалан” хотхоны талаар болон “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 5 хувийн хүүтэй хувь лизингээр орон сууцны захиалга авч байгаа талаар сонссон. Тэгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг дээр очиж борлуулалтын албаны ажилтан Булгантамир гэх залуутай уулзсан. Тэгээд уулзахад Гандоржоос сонсож авсан зүйлийн талаар ярьж, өмнө нь “Амар амгалан 1” хотхоныг барьж дууссан. Энэ барилгад хүмүүс жилийн 5 хувийн хүүтэйгээр компанийн хувь лизингээр захиалга авч байгаа гэж хэлэхээр нь орон сууцны захиалгын гэрээ байгуулахаар болж 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 299 дугаартай гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 12 давхрын 1205 тоот 31.28 мкв 1 өрөө орон сууцыг захиалж байрны урьдчилгаа төлбөр болох 11 сая төгрөгийг 426010888 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээ хийснээс хойш барилга баригдахгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн” /25хх-66/ гэх мэдүүлэг, Иргэн М.Ариунсүрэн болон Д.Одгэрэл нарын 299 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-67-71/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цог-Эрдэнийн өгсөн “...би 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Амар амгалан 2” хотхоны 1-р байр 1-р орцны 9 давхрын 902 тоот 2 өрөө 40.78 мкв орон сууц худалдан авахаар “Гурван марал констракшн”ХХК-н гүйцэтгэх захирал Д.Батбаяртай гэрээ байгуулсан. Би уг байрыг 55 053 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа 30 хувь болох 16 515 000 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан. Тэгтэл одоо болтол байрандаа орж чадахгүй, байр нь баригдахгүй намайг хохироож байна” /25хх-75/ гэх мэдүүлэг, Иргэн С.Цог-Эрдэнэ болон Д.Батбаяр нарын 64 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-76-81/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Хорол-Эрдэнийн өгсөн “...2018 оны эхээр байх яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Манай гэр Офицеруудын ордны ойролцоо байсан. Тухайн үед Батлан хамгаалах яамны баруун хойд талд баригдаж байгаад барилгын хашааны гадна талаас сурталчилгааны самбарыг харж байгаад очиж уулзсан. Тухайн үед уулзахад борлуулалтын албаны ажилтан Чинчулуун гэх хүнтэй уулзахад эхний 30 хүн байр захиалах юм бол 1 мкв байрыг 1 350 000 төгрөгөөр захиалж болно гэсэн. Үүний дагуу би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Жуковын Бридж группын 4 давхарт байрлах “Гурван марал консракшн” ХХК-ийн оффис дээр нь захиалгын 87 дугаартай гэрээг Д.Гүрсоронз захиралтай байгуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 2-р орцны 4 давхарын 406 тоотод байрлах 69.77 мкв талбай бүхий 3 өрөө байранд захиалга өгч урьдчилгаанд 10 сая төгрөгийг “Гурван марал консракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоотод дансанд тушаасан. Дараа нь буюу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дээрх дансанд 5 сая төгрөгийг нэмж тушаасан. Ингээд барилга баригдахгүй байхаар нь хүлээж байхад байр баригдахгүй компанийн хүмүүс нь утсаа авахгүй болчихсон. Би нийт 15 сая төгрөг тушаасан” /25хх-87/ гэх мэдүүлэг, Иргэн С.Хорол-Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын 87 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-88-95 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Минжүүрийн өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барих гэж байгаа “Амар амгалан 2” хотхоноос эхнийх нь 2 өрөө 40.78 мкв байрны урьдчилгаа 16 515 000 төгрөг, 2 дахь нь 69.77 мкв 3 өрөө байр худалдаж авахаар болж 23 024 100 төгрөг урьдчилгаа болгон Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансруу тушаасан. Жуковын тэнд байх оффис дээр 2 гэрээ байгуулсан. Гэрээг Д.Одгэрэл, Д.Гүрсоронз нар тус тус баталсан. Эхний байрны түлхүүрийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гардаж авахаар гэрээ хийсэн. Дараагийн байрыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр түлхүүрээ гардаж авахаар гэрээ хийсэн боловч барилга баригдаагүй 6 давхрын цутгалт хийгдээд зогссон байгаа. “Нарны хүү, сарны охин” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, барилгын ажил хугацаандаа баригдаж дуусаагүй, дээрээс өнөөдөр хэдэн он билээ, 2020 он гарчихаад байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь намайг залилсан гэж үзэж цагдаагийн байгууллагад хандаж байна” /25хх-100-102/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Минжүүр болон Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарын 94, 28 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-103-118/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сүхтөмөрийн өгсөн “...2018 оны эхээр 09 дүгээр сард өөрийн охин Энхтунгалагаас мэдээллийг авч, урьдчилгаа 30 хувь төлөөд үлдэгдэл мөнгийг нь компанийн хувь лизингээр 10 жилийн дотор 5 хувийн хүүтэй байранд орох боломжтой гэсэн зарын дагуу Баянзүрх дүүргийн 14-р хороо “Бридж Плаза” оффисын байр 408-4 тоот очиж “Амар амгалан” хотхоны борлуулалтын албаны дарга Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж, “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 708 тоотод 27.09 мкв бүхий 1 өрөө байрыг 39 280 500 төгрөгөөр зээлийн нөхцөлтэйгээр худалдан авахаар тохиролцож нийт үнийн 30 хувь болох 11 784 150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэх дансанд тушааж, борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай гэрээг байгуулж тус компанийн ерөнхий захирал Д.Гүрсоронз гэрээг баталсан. Гэрээнд заасны дагуу 2019-оны 08 сарын 25-ний өдөр байрны түлхүүр хүлээлгэн өгнө гэсэн боловч одоог хүртэл байр баригдахгүй гэх шалтгаанаар залилуулсан гэж үзэж байна.” /25хх-121/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Сүхтөмөр болон Д.Гүрсоронз нарын 23 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-122-130/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мичидсамбуугийн өгсөн “...2019 оны 02 дугаар сард онлайн, интернэт цахим орчноос “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар мэдээлэл авч 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бридж плазагийн 408 тоотод очиж борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж “Амар амгалан 2” хотхоны орон сууцны 1-р байрны 5 давхрын 508 тоот 28.40 мкв 1 өрөө байрыг 1 мкв-г 1 350 000 төгрөгөөр тооцож 38 340 000 төгрөгөөр зээлийн нөхцөлтэйгээр худалдан авахаар тохиролцож гэрээг Д.Гүрсоронз захиралтай байгуулсан. Байрны 30 хувь болох 11 502 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд тушаасан.” /25хх-133 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Мичидсамбуу болон Д.Гүрсоронз нарын 30 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-134-137 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Нарангоогийн өгсөн “...2019 оны эхээр 1 дүгээр сард фм-ээр урьдчилгаа 30 хувь төлөөд үлдэгдэл мөнгийг нь компанийн хувь лизингээр жилийн 5 хувийн хүүтэй байранд орох боломжтой гэсэн зарын дагуу Жуковын урд талын Альфа буйлдингийн 2 давхарт “Амар амгалан” хотхоны борлуулалтын албаны менежер гэх Ариунболд гэх хүнтэй уулзахад 30 хувийн урьдчилгаагаа төлөөд үлдэгдлийг нь компанийн хувь лизингээр төлөх боломжтой” гэсэн. Тэгээд надад та өөрөө байр баригдах газраа очиж үзчихээд ир гэсэн. Би “Амар амгалан 3” хотхон баригдах Хууль сахиулах их сургуулийн хойд талд очиход хашаа барьчихсан, нэг кран байрлуулсан, хундаам ухчихсан байсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээг Ж.Хонгорзул гэх хүнтэй байгуулж, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэх хүн гэрээг баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 10 давхарын 1011 тоот 42.45 мкв 2 өрөө байрыг захиалсан. Гэрээний дагуу урьдчилгаа 12 310 000 төгрөгийг тэр өдрөө Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Энэ байр одоог хүртэл баригдаагүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна” /25хх-42 / гэх мэдүүлэг, Иргэн О.Нарангоо болон Д.Одгэрэл нарын 173 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-143-145/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Жүгдэрнамжилын өгсөн “...би 2019 оны 03 дугаар сард манай гэрийн тэнд баригдаж байгаа барилгын гадна очиж гадна самбараас нь “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар мэдээлэл авч, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Альфа буйлдинг 202 тоотод очиж борлуулалтын менежер Б.Ариунболд гэх хүнтэй уулзаж, “Амар амгалан 2” хотхоны талаарх мэдээллийг авч, “Амар амгалан 2” хотхоны 3-р байрны 2-р орцны 9 давхрын 908 тоот 27.09 мкв 1 өрөө байрыг 1 мкв-г 1 650 000 төгрөгөөр тооцож, нийт 44 698 500 төгрөгөөр зээлийн нөхцөлтэй худалдан авахаар тохиролцож, байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 13 410 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушааж, борлуулалтын менежер Ариунболдтой гэрээг байгуулсан. Тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэрээг баталсан. Гэрээнд заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрээ гардан авч байрандаа орох байсан боловч уг байрны газар нь маргаантай, барилгын явц зогссон учраас залилуулсан гэж үзэж байна” /25хх-149 / гэх мэдүүлэг, Иргэн Г.Жүгдэрнамжил болон Д.Одгэрэл нарын 21 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-150-156/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пүрэвжавын өгсөн “...би 2018 оны 02 дугаар сард “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” хотхоны 1-р байрыг компанийн жилийн 5 хувийн хүүтэй урьдчилгаа 20-30 хувийг төлөөд байртай болоорой гэсэн зарыг фэйсбүүк хаягнаас мэдсэн. Ингээд зарын дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бридж плаза оффисын 408-4 тоотод байрлах ажлын оффист очиж борлуулалтын менежер Э.Чинчулуун, “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр нартай уулзаж, байрны талаарх мэдээллийг авсан. Ингээд надад боломжийн санагдаж орон сууц захиалахаар болж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 42 дугаартай гэрээг “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяртай байгуулсан. Гэрээний дагуу “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 11 давхрын 1102 тоот 40.78 мкв байрны урьдчилгаа төлбөр болох 13 457 400 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан. Гэвч байр дутуу баригдаж орхигдсон, одоог болтол баригдаагүй хохироож байна” /25хх-159-160 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Пүрэвжав болон Д.Батбаяр нарын 42 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-161-163/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Хатантуулын өгсөн “...би 2018 онд цахим орчноос “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн талаар мэдээлэл авч, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо 15-р хороолол 101а байрны 2 тоотод очиж борлуулалтын менежер Э.Булгантамиртай уулзаж “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 11 давхрын 1110 тоот 2 өрөө байрыг 1 мкв-г 1 450 000 төгрөгөөр тооцож нийт 59 305 000 төгрөгөөр зээлийн нөхцөлтэйгээр худалдан авахаар тохиролцож, энэ өдрөө орон сууц захиалгын 30/1 дугаартай гэрээг Д.Одгэрэл захиралтай байгуулсан. Гэрээний үүргийн хүрээнд байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 17 510 000 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан.” /25хх-171 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Хатантуул болон Д.Гүрсоронз нарын 30 дугаартай, Д.Одгэрэл нарын 30/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-172-181, 52хх-217/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Далайжаргалын өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 4 давхрын 407 тоот 42.92 мкв 2 өрөө орон сууцыг худалдан авахаар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзтой гэрээг байгуулсан. Би уг байрыг нийт 62 234 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч байрны 30 хувь болох 18 670 200 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан. Гэтэл одоо болтол байрандаа орж чадахгүй, байр нь бүр баригдаагүй намайг хохироож байна” /25хх-185 / гэх мэдүүлэг, Иргэн Г.Далайжаргал болон Д.Гүрсоронз нарын 74 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-186-189 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эрдэнэбаярын өгсөн “...Тухайн үед байрны захиалга авч байгаа урьдчилгаа 20 хувь төлөх юм бол жилийн 5 хувийн хүүтэй лизингээр авах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь тохиролцоод урьдчилгаа болгож 4 600 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Жуковт байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 гэсэн данс руу тушаагаад гэрээгээ борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй байгуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 11 давхарын 1109 тоот бүхий 40.78 мкв 2 өрөө байрыг захиалсан. Гэрээний дагуу уг дансанд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3 757 400 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 5 100 000 төгрөгийг уг дансанд тушаасан. Энэ байр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орно гэсэн боловч одоог хүртэл ороогүй 6 давхар хүртэл баригдаад тэрнээс хойш ерөөсөө баригдаагүй байна ийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон” /25хх-198/ гэх мэдүүлэг, Иргэн С.Эрдэнэбаяр болон Д.Гүрсоронз нарын 70 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-199-209/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Үүрцайхын өгсөн “...би 2018 оны 03 дугаар сард автомашинтайгаа явж байгаад фм радиогоор “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байгаа “Амар амгалан 2” хотхонд жилийн 6 хувийн хүүтэй 10-15 жилийн хугацаатай орлого нотлохгүй компанийн хувь лизингээр байртай болох боломжтой гэсэн зар явсны дагуу 88108682 гэсэн дугаарын утсаар холбогдоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуковын музейн замын урд талд байх ажлын байранд очсон. Тэгээд Чинчулуун гэх менежер хүлээн авч уулзаж байрны талаарх мэдээллийг авсан. “Амар амгалан 1” хотхон ашиглалтанд ороод хүмүүс орчихсон байгаа ба бусад байрууд удахгүй баригдаж дуусна гэсэн учир итгэл төрөөд “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 13 давхрын 1309 тоот 40.78 мкв 2 өрөө байрыг сонгож байрны урьдчилгаа төлбөр болох 13 457 400 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан. Гэвч гэрээг батлуулж өгнө гэж хэлээд гэрээгээ авахаар араас нь холбогдсон боловч захирал байхгүй гадагшаа явсан гэх шалтгаанаар гэрээг маань өгөөгүй. Надад одоо гэрээ байхгүй байна” /25хх-212 / гэх мэдүүлэг, Иргэн Ж.Үүрцайхын мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-213/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золзаяагийн өгсөн “...би дунд сургуулийн найз Болд-Эрдэнээс “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байгаа “Амар амгалан 2” хотхонд жилийн 6 хувийн хүүтэй 10-15 жилийн хугацаатай орлого нотлохгүй компанийн хувь лизингээр байртай болох боломжтой, би өөрөө захиалчихсан гэж сонсоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуковын музейн замын урд талд байх ажлын байранд очсон. Тэгээд Хонгорзул гэх эмэгтэй менежер уулзаж байрны талаарх мэдээллийг өгсөн. Ингээд тус компаниас тавьж байгаа нөхцөл таалагдсан. Мөн би ипотекын 8% зээлд хамрагдах боломжгүй байсан учраас энэ худалдааны нөхцлийг зөвшөөрч, байр захиалахаар болсон. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 2-р орцны 3 давхрын 310 тоот, 40.70 мкв, 2 өрөө орон сууцыг захиалж гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл баталж, байрны урьдчилгаа төлбөр болох 18 925 500 төгрөгийг 426010888 тоот дансанд тушаасан” /25хх-217/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Золзаяа болон Д.Одгэрэл нарын 229 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-218-220/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ангарагийн өгсөн “...би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, улмаар тус гэрээ нь барилгын зураг төсөл өөрчлөгдсөний улмаас 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр компанитай орон сууц захиалгын гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлтэй дахин хийж, тус гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орцны 13 давхрын 1308 тоот орон сууцны зориулалттай 39.7 мкв 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр болох 12701 700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаасан” /25хх-229-230 / гэх мэдүүлэг, Иргэн Ц.Ангараг болон Д.Одгэрэл нарын 318 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /25хх-235-244, 42хх-80-81 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Лхагварагчаагийн өгсөн “....би 2018 оны 11 дүгээр сарын эхээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн бариулж байгаа “Амар амгалан” хотхоноос 3 өрөө 72.88 мкв байр худалдаж авахаар болоод урьдчилгаа 29 сая төгрөгийг компанийн данс руу хийсэн. Тэгээд компанитай байр худалдан авах гэрээгээ хийх гэтэл захирал байхгүй байгаад байна, захирлыг ирэхээр гэрээгээ хийе гээд 2-3 удаа хойшлуулсан. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр манай хүүхдийн бие нь муудаад би эмнэлэгт түр хугацаагаар хэвтсэн ба тухайн үед “Нарны хүү, сарны охин” ХХК-иас надруу утсаар яриад захирал маань ирчихсэн гэрээгээ хийчих үү гэж асуусан. Эмнэлгээс гараад тус компанитай гэрээгээ хийх гээд очтол захирал нь ахиад байхгүй байсан. Тэгээд би 2019 оны 02 дугаар сар хүртэл гэрээгээ хийхийг нь хүлээсэн бөгөөд тэр хугацаанд захирал байхгүй гэх шалтгаанаар надтай гэрээг хийдэггүй байсан” /26хх-7-18 / гэх мэдүүлэг, Иргэн М.Лхагварагчаагийн мөнгө тушаасан баримтын хуулбар /26хх-9-54/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Буянжаргалын өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах Альфа буйлдингийн 2 дугаар давхарт очиход Чинчулуун гэх борлуулалтын менежер залуу байсан. Тэгээд уулзахад дээрх зараар явж байсан мэдээллийг хэлсэн ба барилгын газрыг заалгаж очиж үзэхэд газар шорооны ажил хийгдэж байсан. Тэгээд боломжийн санагдаад худалдааны нөхцөл нь таалагдсан учраас орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11 784 150 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушаасан. Дараа нь гэрээний дагуу “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 5121008814 тоот дансанд 589 850 төгрөгийг нэг удаа, 300 000 төгрөгөөр нэг удаа нийт 12 654 000 төгрөгийг мөн дээрх дансанд тушаасан. Тэгээд мөнгөө тушаагаад гэрээгээ хийсэн байрны сонголтоо “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байранд сонгож захиалсан ба тэгээд “Амар амгалан 2” хотхоны 2, 3 дугаар байр баригдах эсэх нь тодорхойгүй байна, тиймээс 1-р байранд шилжүүлж өгье гэж хэлээд 1-р байрны 08 дугаар давхрын 808 тоот 28.4 мкв талбайтай байрыг сонгож өмнөх гэрээгээ өгөөд дахин шинэ гэрээ хийсэн. Энэ байранд Д.Гүрсоронзтой өөртэй нь уулзаж байгаад шилжүүлсэн. 2019 оны эхний улиралд ашиглалтанд ороогүй тэгээд л өнөөдрийг хүрч байна” /34-хх-06-07 / гэх мэдүүлэг, Иргэн Д.Буянжаргал болон Д.Одгэрэл нарын 304 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-08-16/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Мөнгөнцоожийн өгсөн “...борлуулалтын менежер Батманалжавтай уулзахад худалдааны нөхцөл нь таалагдсан учраас орон сууц захиалахаар шийдэж 2 удаагийн гүйлгээгээр нийт 18 683 700 төгрөгийг тушаасан. Тэгээд мөнгөө тушаагаад гэрээгээ хийсэн. 2019 оны эхний улиралд ашиглалтанд ороогүй би цагаан сарын орчим очиход болоогүй байсан. Тэгээд л зун, намар гэсээх өнөөдрийг хүрсэн” /34хх-23-24 /гэх мэдүүлэг, Иргэн П.Мөнгөнцоож болон Д.Одгэрэл нарын 182 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-25-30 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ууганбаярын өгсөн “...2018 оны 02 дугаар сард фейсбүүк дээр “Амар амгалан” хотхон байрны захиалга бүртгэж байна гэсэн пост оруулсан байсан. Ороод үзэхэд эхний 10 захиалагчид амжиж захиалгаа өгөх юм бол 1 мкв нь 1 350 000 төгрөгөөр захиалах боломжтой. Мөн 0.5 хувийн компанийн зээлд хамрагдах боломжтой гэсэн байсан. Тэгэхээр нь 1 мкв-н үнэ нь хямдхан, мөн ашиглалтад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй гэсэн болохоор боломжийн санагдаад Жуковт байрлах Бридж плаза байрны 4 дүгээр давхарт 408 тоотод очиж уулзсан. Борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй уулзаж нөхцөлийн ярилцахад “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байр нь 1 байр үлдсэн бусад байр нь дууссан гэсэн. Би яг 28 мкв байр сонирхож байсан болохоор захиалгаа өгөхөөр ярилцаад урьдчилгаа мөнгөө төлөөд ир гэсэн. Тэгээд тэр өдрөө Сансарт байрлах Төрийн банкинд “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд 11 502 000 төгрөгийг тушаагаад баримтаа аваад “Гурван марал констракшн” ХХК-ны оффис дээр нь очиж гэрээгээ байгуулсан. Гэрээг борлуулалтын менежер Э.Чинчулуунтай байгуулж “Гурван марал констракшн” ХХК-ны захирал Д.Батбаяр гэх баталсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 11 давхарын 1103 тоотод байрлах 28.4 мкв 1 өрөө байрыг захиалсан.” /34хх-37 / гэх мэдүүлэг, Иргэн Б.Ууганбаяр болон Д.Батбаяр нарын 45 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-38-43/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхмаагийн өгсөн “...2019 оны эхээр “Амар амгалан” хотхон байрны захиалга авч байна гэсэн зар явж байсан. Тэгэхээр нь 2019 оны 06 дугаар сард Жуковын урд байрлах Альфа булдинг гэсэн бичигтэй байрны 3 давхарт очиж борлуулалтын албаны менежер Э.Булгантамир, Б.Ариунболд гэх хүмүүстэй уулзаж байрны талаар асуусан. Ингээд “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байранд нь захиалга өгч гэрээ байгуулсан. Гэрээнд урьдчилгаанд өөрийн унаж байсан 2116УНК улсын дугаартай Приус-20 маркийн машиныг 7 сая төгрөгөнд бодож, нөхрийн унаж байсан 1668УНЧ улсын дугаартай Клугер маркийн машиныг 9 сая төгрөгөнд бодож өгөхөөр болоод нотариатоор орж машинуудаа шилжүүлсэн. Мөн 9 980 750 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн данс руу АТМ-ээс шилжүүлсэн. Ингээд график гаргаад сар 300 000 төгрөг тушаахаар гэрээ байгуулсан. Тухайн үедээ “Амар амгалан 3” хотхон 38.49 мкв бүхий 2 өрөө байр захиалж гэрээ байгуулсан. Тэгээд дараа нь байр баригдахгүй байхаар нь оффис дээр нь очиж уулзахад хүмүүс маргаан үүсгэсэн байдалтай байхаар нь Э.Булгантамир гэх хүнтэй уулзаж “Амар амгалан 3” хотхон чинь баригдахгүй юм байна намайг "Амар амгалан 2" хотхонд шилжүүлээд өгчих гээд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 9 давхарын 904 тоотод байрлах 38.6 мкв бүхий 2 өрөөг байрыг захиалж гэрээ байгуулаад “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Одгэрэл гэх хүн баталсан. Үүнээс хойш “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 тоот дансанд 5 удаа 300 000 төгрөг сар бүр шилжүүлээд нийт 1 500 000 төгрөг тушаасан. Ингээд одоог хүртэл байр баригдахгүй залилж байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” /34хх-50/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Энхмаа болон Д.Одгэрэл нарын 307 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-51-62/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгондэлгэрийн өгсөн “...би гэр бүлийн хүн болох С.Даваадоржийн хамтаар 2018 оны 02 сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдингийн 2 давхарт очиход компанийн захирал Д.Гүрсоронз, борлуулалтын менежер Чинчулуун нар байсан ба уулзахад зар сурталчилгаагаар явуулсан худалдааны нөхцлүүдийг дахин тайлбарлаж өгсөн. Тэгээд боломжийн санагдаад худалдааны нөхцөл нь таалагдсан учраас орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 28 256 850 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 дугаартай дансанд тушааж “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гүрсоронзтой гарын үсэг зурж баталгаажуулан нөхөр С.Даваадоржийн нэрээр захиалгынхаа гэрээг хийсэн юм. Гэрээ хийгээд барилга цаг хугацаандаа бригдахгүй удаад байсан, тэгээд өнөөдрийг хүртэлх хугацаанд хулээлтийн байдалтай байсан” /34хх-69-70/ гэх мэдүүлэг, Иргэн С.Даваадорж болон Д.Гүрсоронз нарын 24 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-71-77/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Мөнхцэцэгийн өгсөн “...би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдингийн 2 давхарт очиход компанийн захирал Д.Гүрсоронз гэх залуу байсан. Уулзахад зар сурталчилгаагаар явуулсан худалдааны нөхцлүүдийг дахин тайлбарлаж өгсөн. Тэгээд боломжийн санагдаад орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 5 581 050 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ныөдөр 11 162 100 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушаасан. Тэгээд гэрээгээ хийсэн. Дараа Д.Гүрсоронз 3-р байр баригдахгүй болсон. Тэгэхээр ирж гэрээгээ шинэчлэн хийгээрэй гэж хэлсний дагуу очиж “Амар амгалан 2” хотхоны 2-2-1-р байрны 7 давхарт 702 тоот 42.45 мкв талбайтай байрыг авахаар сонгож дахин гэрээгээ хийсэн. Тэгээд барилга баригдахгүй 1 дүгээр байрны барилгын ажил зогсохоор нь Д.Гүрсоронзтой уулзахад манай барилга баригдана аа, та нар хүлээж бай гээд байсан” /34хх-84-85/ гэх мэдүүлэг, Иргэн А.Мөнхцэцэг болон Д.Гүрсоронз нарын 94, 94/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-86-102 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Пүрэвдуламын өгсөн “...би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдингийн 2 давхарт очиход Чинчулуун гэх борлуулалтын менежер залуу байсан. “Амар амгалан 1” хотхоны барилга баригдаж байгаа, “Амар амгалан 2” хотхон баригдана гээд макет үзүүлж өрөөний зохион байгуулалтыг танилцуулсан. Тэгээд боломжийн санагдаад худалдааны нөхцөл нь таалагдсан учраас орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 9 372 000 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 дугаартай дансанд тушааж “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шинэчилж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзтой хийсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм” /34хх-109-110/гэх мэдүүлэг, Иргэн Б.Пүрэвдулам болон Д.Батбаяр, Д.Одгэрэл нарын 66, 66/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-111-119 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Дэлгэрмөрөнгийн өгсөн “...би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдингийн 2 давхарт очиход захирал Батбаяр, Чинчулуун гэх борлуулалтын менежер залуу байсан. “Амар амгалан 1” хотхоны барилга баригдаж байгаа, “Амар амгалан 2” хотхоны байшин баригдана гээд макет үзүүлж өрөөний зохион байгуулалтыг танилцуулсан. Тэгээд боломжийн санагдаад худалдааны нөхцөл нь таалагдсан учраас орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 13 457 400 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 дугаартай дансанд тушааж “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээ хийгээд барилга цаг хугацаандаа баригдахгүй удаад байсан. Тэгээд ер нь бол өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлтийн байдалтай байсан” /34хх-28-129 / гэх мэдүүлэг, Иргэн Л.Дэлгэрмөрөн болон Д.Батбаяр нарын 46 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-130-136/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчулууны өгсөн “...би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдингийн 2 давхарт очиход Чинчулуун гэх борлуулалтын менежер залуу байсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 16 сая төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7 004 000 төгрөгийг нийт 23 004 000 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 дугаартай дансанд тушааж “Гурван марал констракшн”ХХК-н гүйцэтгэх захирал Д.Батбаяр гарын үсэг зурж баталгаажуулсан.” /34хх-143-144/гэх мэдүүлэг, Иргэн Б.Эрдэнэчулуун болон Д.Батбаяр нарын 16, 17 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-145-156 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бадамхандын өгсөн “...би 2018 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн байранд нь очиж уулзсан. Биднийг очиж үзэхэд газар шорооны ажил хийгдээд нүхээ ухчихсан байдалтай байсан. Тэгээд гэр бүлийн хүн бид 2 дээрх байранд орон сууц захиалж 2 удаагийн гүйлгээгээр нийт 16 сая төгрөгийг өгөөд 2 өрөө орон сууцаа захиалж орон сууц захиалах гэрээгээ хийсэн. Гэрээ хийснээс хойж байр ашиглалтанд орохгүй баригдахгүй байхаар нь очиж мөнгө төгрөгөө авъя гэхэд маргааш, 2 хоногийн дараа гэж амаар болон бичгээр хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн” /34хх-163-164/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Бадамханд болон Д.Одгэрэл нарын 134 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-165-172/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Амаржаргалын өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдингийн 2 давхарт очиход Чинчулуун гэх борлуулалтын менежер залуу байсан. Тэгээд уулзахад дээрх зараар явж байсан мэдээллийг хэлсэн ба барилгын газрыг заалгаж очиж үзэхэд газар шорооны ажил хийгдэж байсан. Тэгээд боломжийн санагдаад худалдааны нөхцөл нь таалагдсан учраас орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 28 256 850 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 дугаартай дансанд тушаасан. Тэгээд “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 8 давхрын 805 тоот орон сууц захиалах гэрээгээ хийцгээсэн.” /34хх-181-182/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Амаржаргал болон Д.Батбаяр нарын 04 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-183-191/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Батбаатарын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер Батманалжав гэх хүнтэй уулзаж “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 11 давхрын 1110 тоот 40.70 мкв 2 өрөө байр авахаар тохирч орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тэгээд тухайн өдрөө буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 гэсэн данс руу байрны урьдчилгаа болох 18 925 500 төгрөг шилжүүлсэн” /34хх-206-207/ гэх мэдүүлэг, Иргэн Л.Батбаатар болон Д.Одгэрэл нарын 163 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-214-221 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Болдсайханы өгсөн “...2018 оны 10 дугаар сард Монгол телевизийн өглөө хөтөлбөрөөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал гэх Д.Гүрсоронз гэх хүн ороод Батлан хамгаалах яамны баруун хойд талд баригдах байранд 5 хувийн хүүтэй захиалга авч байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь зурагтаар гарч байсан утасны дугаараар нь асууж байгаад Жуковт байрлах оффис дээр нь очсон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би 5 шард байрлах худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 18 сая төгрөгийг тушаасан. Ингээд баримтаа аваад борлуулалтын албан дээр очиж Э.Чинчулуун гэх хүнтэй орон сууц захиалгын 143 дугаартай гэрээ байгуулж “Нарны хүү, Сарны охин” ХХК-ны захирал Д.Гүрсоронз гэх хүн баталсан. Гэрээнд “Амар амгалан-2” хотхоны 3 дугаар байрны 1-р орцны 8 давхарын 801 тоотод байрлах 42.45 мкв талбай бүхий 2 өрөөг захиалсан. Урьдчилгаа 30 хувь төлөхөд 1.739.250 төгрөгийг Жуковт байрлах Худалдаа хөгжлийн банкинд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Нарны хүү сарны охин” ХХК-ны 426010888 тоот дансанд тушаагаад баримтаа аваачиж өгөөд хуулбар хувийг нь өөртөө авч үлдсэн.” /34хх-242 / гэх мэдүүлэг, Иргэн Ц.Болдсайхан болон Д.Одгэрэл нарын 143 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-236-238/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Асилбекийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Офицеруудын ордны хажууд байрлах Төрийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 15 сая төгрөг, Жуковт байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 10 сая төгрөгийг шилжүүлээд баримтаа аваад Жуковын урд байрлах оффис дээр нь очиж борлуулалтын менежер Э.Чинчулуун гэх хүнтэй гэрээ байгуулаад захирал Д.Гүрсоронз гэх хүн баталсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 1-р орцны 10 давхарын 1003 тоотод байрлах 56.24 мкв бүхий 3 өрөө орон сууц захиалсан.” /35хх-09 / гэх мэдүүлэг, Иргэн С.Асилбек болон Д.Гүрсоронз нарын 07 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /34хх-249-250, 35хх- 01-04/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнгөнцоожын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бридж плаза оффис байрны 408-4 тоотод очиж “Гурван марал констракшн” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулж буй “Амар амгалан 2” орон сууц хотхоны 1 байрны 1 орцны 6 давхрын 602 тоот орон сууцны зориулалттай 40.78 мкв талбай бүхий 2 өрөө байрыг авахаар орон сууц захиалгын гэрээг “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяртай байгуулсан. “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд байрны урьдчилгаа 16 515 000 төгрөгийг шилжүүлж байсан. Түүнээс хойш байр баригдаж байсан газар 5,6 удаа очоод харсан чинь манай байрны 6 давхрын цутгалт хийчихээд 2019 оны зунаас хойш ямар ч ажил хийхгүй, компанийн удирдлагууд байхгүй олдохгүй байсан. Сүүлдээ 2019 оны 11 дүгээр сараас хойш хариуцсан хүн байхгүй оффис нүүгээд алга болчихсон байсан” /35хх-15-16/ гэх мэдүүлэг, Иргэн М.Мөнгөнцоож болон Д.Батбаяр нарын 47 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-17-24/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эрдэмбилэгийн өгсөн “...худалдааны нөхцөл нь боломжийн санагдсан ба тэгээд манай ах маань захиалсан байсан учир эргэлзэлгүйгээр уг хотхонд захиалга өгсөн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд 10 сая төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 13 024 100 төгрөгийг тус тус тушаасан. Нийт 23 024 100 тушаагаад орон сууц захиалах гэрээгээ 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хийсэн. Гэрээг “Гурван марал констракшн”ХХК-н захирал Д.Батбаяр, менежер Чинчулуун нартай хийсэн” /35хх-32-33/ гэх мэдүүлэг, Иргэн М.Эрдэмбилэг болон Д.Батбаяр нарын 109 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-38-41/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Болортунгалагийн өгсөн “...нөхөр Батдоржийн хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдингийн 2 давхарт очиход захирал Батбаяр, Чинчулуун гэх борлуулалтын менежер залуу байсан. ...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 024 100 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 дугаартай дансанд тушааж, “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяртай гарын үсэг зурж баталгаажуулан нөхөр Д.Батдоржийн нэрээр захиалгынхаа гэрээг хийсэн. Гэрээ хийгээд барилга цаг хугацаандаа баригдахгүй удаад байсан, тэгээд өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлтийн байдалтай байсан” /35хх-50-51/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Батдорж болон Д.Батбаяр нарын 80 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-52-58/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ууганбаярын өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг 208 тоотод очиход Д.Гүрсоронз, борлуулалтын менежер Чинчулуун нар байсан. Тэгээд орон сууц захиалах талаар асуухад зар сурталчилгаагаар зарлаж байсан худалдааны нөхцлийг дахин тайлбарлаж өгсөн. Тэгээд барилгын газрыг нь заалгаж очиж үзэхэд хашаагаа барьсан байдалтай байсан. Тэгээд миний хувьд хүү бага, хугацаа урт, зээлийн нөхцөл боломжийн, барилгын байршил таалагдсан учраас орон сууц захиалахаар болсон. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-н Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд 15 649 200 төгрөгийг тушаагаад орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэрээнд Д.Гүрсоронз өөрөө зурж баталгаажуулсан. Тэгээд л удахгүй баригдана гэх мэтээр хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн” /35хх-65-66/ гэх мэдүүлэг, Иргэн О.Ууганбаяр болон Д.Гүрсоронз нарын 33 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-67-73/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэвээндоржийн өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг 208 тоотод очиход борлуулалтын менежер Чинчулуун гэх залуу байсан. ...Тэгээд боломжийн санагдаад худалдааны нөхцөл нь таалагдсан учраас орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 13 300 000 төгрөг, дараа нь 3 215 000 “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд тушааж захирал Д.Гүрсоронз гарын үсэг зурж баталгаажуулсан.” /35хх-80-81/гэх мэдүүлэг, Иргэн Б.Цэвээндорж болон Д.Гүрсоронз нарын 29 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-86-92/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Чинбатын өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуковын музейн замын урд талд байх Альфа буйлдинг барилгын 2 давхарт очсон. Булгантамир гэдэг борлуулагчтай уулзсан. Тэгэхэд Булгантамир “Амар амгалан 2” хотхоны 1-р байрынд хүмүүс гэрээгээ цуцлаад 2-3 байр гарсан байгаа гэж хэлсэн. ...тэгээд л итгээд уг байрыг захиалахаар шийдсэн. Төлбөрт тухайн үед өөрийн унаж байсан 3398УБЦ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслэлийг 13 сая төгрөгт бодож, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 дугаартай дансанд 9 632 900 төгрөгийг шилжүүлэн байрны урьдчилгаа 30 хувь болох 22 632 900 төгрөгийг төлсөн. Тэгээд “Нарны хүү сарны охин”ХХК-н үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэлээр гэрээнд гарын үсэг зуруулж гэрээгээ хийсэн” /35хх-95-96/ гэх мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04-р сарын 21-ний өдрийн 938 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /35хх-98/, Иргэн Б.Чинбат болон Д.Одгэрэл нарын 108/1 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-99-107/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бадамгаравын өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа буйлдингийн 2-р давхарт очиход компанийн захирал Д.Гүрсоронз гэх залуу байсан. Уулзахад зар сурталчилгаагаар явуулсан худалдааны нөхцлүүдийг дахин тайлбарлаж өгсөн. Тэгээд боломжийн санагдаад худалдааны нөхцөл нь таалагдсан учраас орон сууц захиалахаар шийдэж 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 226 300 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны 426010818 дугаартай дансанд тушааж “Гурван марал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяртай гарын үсэг зурж баталгаажуулан нөхөр Д.Батдоржийн нэрээр захиалгын гэрээ хийсэн юм. Гэрээ хийгээд барилга цаг хугацаандаа баригдахгүй удаад байсан, тэгээд өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлтийн байдалтай байсан” /35хх-114-115/ гэх мэдүүлэг, Иргэн М.Бадамгарав болон Д.Батбаяр нарын 52 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-116-120 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батсүхийн өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуковын музейн замын урд талд байх Альфа буйлдинг барилгын 2 давхарт очсон. Тэгэхэд тус компанийн менежер гэх Хонгорзул гэх залуу намайг хүлээн авч уулзсан. ...тэгээд л итгээд уг байрыг захиалахаар шийдсэн. Төлбөрт “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 дугаартай дансанд байрны урьдчилгаа 30 сая төгрөгийг шилжүүлэн гэрээг хийсэн” /35хх-129-130/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Батсүх болон Д.Одгэрэл нарын 213 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-135-139/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнгөнтуяагийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бридж группын 4 давхарт байх оффист очиж “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Одгэрэл гэх хүнтэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан. ...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Нарны хүү сарны охин”ХХК-н 426010888 тоот дансанд 27 838 800 төгрөгийг тушаасан. Тэгээд 2019 оны зун болон намар “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн баригдаж буй барилга дээр олон удаа очсон бөгөөд тэдний компанийн удирдлагууд нь олддоггүй байсан” /35хх-149/ гэх мэдүүлэг, Иргэн С.Мөнгөнтуяа болон Д.Одгэрэл нарын 89 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-153-159/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цэгмидийн өгсөн “...намайг газар дээр нь очиход барилгын ажил эхэлсэн байсан. Барилгын газар дээр Д.Гүрсоронз ирсэн. Тэгээд асуухад найдвартай, манайх цаг хугацаандаа ашиглалтандаа орно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Гурван марал констракшн” ХХК-н Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд 11 502 000 төгрөгийг тушааж “Амар амгалан 2” хотхон 1-р байрны 1-р орцны 2 давхрын 203 тоот 28.40 мкв талбайтай 1 өрөө орон сууцийг худалдан авах гэрээ хийсэн” /35хх-183-184/ гэх мэдүүлэг, Иргэн С.Цэгмид болон Д.Батбаяр нарын 11 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-176-180/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Өнөрцэцэгийн өгсөн “...манай нөхөр С.Мөнх-Эрдэнэ бид хоёр Баянзүрх дүүргийн 14-р хороо, Альфа буйлдинг байрны 202 тоотод очиж борлуулалтын менежер Э.Булгантамир гэх хүнтэй уулзаж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 15 давхрын 1508 тоотод 27.09 мкв бүхий 1 өрөө байрыг нийт 44 698 500 төгрөгөөр зээлийн нөхцөлтэйгээр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа мөнгө болох 13 409 550 төгрөгийг 426010888 дугаартай дансанд 2 хувааж тушааж борлуулалтын менежер Э.Булгантамиртай гэрээг байгуулж тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл гэрээг баталсан.” /35хх-193-194/ гэх мэдүүлэг, Иргэн С.Мөнх-Эрдэнэ болон Д.Одгэрэл нарын 283 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-195-202/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ганхүүгийн өгсөн “...урьдчилгаа боломжийн, хугацаа урт, хүү бага байсан учир “Амар амгалан 2” хотхон 1-р байранд сонголт хийгээд урьдчилгаа 11 сая төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Гурван марал констракшн” ХХК-н 426010818 тоот дансанд тушаагаад орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэрээ хийх үед захирал байхгүй гэх шалтгаанаар тэр өдрөө гэрээгээ аваагүй. Харин 2 хоногийн дараа гэрээгээ аваад харахад захирал Д.Батбаяр гарын үсэг зурж, баталгаажуулсан байсан” /35хх-232-233/ гэх мэдүүлэг, Иргэн Т.Ганхүү болон Д.Батбаяр нарын 83 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-222-227/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Цэцэгбадамын өгсөн “...миний төрсөн охин Т.Золжаргал нь нөхөр Нэргүйн Хишигбатын хамт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж байгаа “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 2-р орцны 4 давхарын 409 тоотод байрлах 40.18 мкв бүхий 2 өрөө орон сууцны захиалга өгч 153 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа мөнгө болох 18 683 700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд 426010888 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус 2 удаагийн гүйлгээгээр тушаасан. Ингээд манай хүргэн охин хоёр орон сууцаа хүлээж байхад байр нь баригдахгүй байсан юм. Манай хүргэн Н.Хишигбат, охин Т.Золжаргал нар 2019 оны 10 дугаар сард Бүгд найрамдах Унгар улс руу ажиллаж амьдрахаар явсан юм. Манай бага охин учраас би хүргэн охин хоёрыгоо байранд оруулахаар урьдчилгаа мөнгийг нь гаргаж өгсөн учраас энэ хэрэгт хохирогчоор оролцохоор итгэмжлэл хийлгэсэн юм. Байр 2019 оны 03 дугаар сард түлхүүр гардуулж өгөхөөр байсан боловч одоог хүртэл байр баригдахгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна” /35хх-242/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Хишигбат болон Д.Одгэрэл нарын 153 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /35хх-243-250, 36хх-01-06/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эрдэнийн өгсөн “...урьдчилгаанд 17 478 300 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушааж мөн өдрөө 12 дугаартай гэрээ байгуулж захирал Д.Гүрсоронз баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орцны 8 давхрын 810 тоотод байрлых 40.18 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 07 дугаарс арын 01-ний өдөр ашиглалтанд оруулна гэсэн. Гэтэл одоогоор байр ашиглалтанд ороогүй залилуулсан учраас гомдол гаргаж байна” /36хх-16-17/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын 12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-18-23/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Тэмүүлэнгийн өгсөн “...зарын дагуу утсаар холбогдоход “Машинаа бартер хийж болох уу” гэж асуусан чинь болно гэж байсан. Тэгээд Жуковын урд байрлах “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффисын байран дээр нь борлуулалтын албаны дарга Чинчулуун гэх хүнтэй уулзсан. Тухайн үед Чинчулуунтай уулзаад 7337 серийн дугаарыг нь санахгүй байна “Toyota Hilux” маркийн машиныг 13 сая төгрөгөөр үнэлүүлээд өгөхөөр болсон. Тэгээд барилга хариуцсан гүйцэтгэх захирал Д.Батбаяр гэх хүнтэй орон сууц захиалгын 108 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 5 давхарын 502 тоотод байрлах 40.78 мкв 2 өрөө байрны захиалга өгсөн. Миний авах байрны 55 053 000 төгрөгийн урьдчилгаа 30 хувь болох 16 515 900 төгрөгийн 13 сая төгрөгөнд нь бодож үлдэгдэл 3 515 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор намайг мөнгөө дансанд хийгээрэй гэсэн. Гэтэл байр нь баригдахгүй байсан учраас би мөнгөө хийгээгүй юм” /36хх-41-42/ гэх мэдүүлэг, Иргэн М.Тэмүүлэн болон Д.Батбаяр нарын 108 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-34-36/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эрдэнэбатын өгсөн “...Жуковын урд байрлах Бридж группын 2 давхарт байрлах “Гурван марал констракшн” ХХК-ийн оффисын байран дээр очиж уулзахад Д.Батбаяр гэх захирал нь байсан. Уулзахад урьдчилгаа төлбөрөө төлсөн тохиолдолд үлдэгдэл мөнгийг нь компанийн жилийн 5 хувийн хүүтэй 15-20 жилийн хугацаатай зээлэнд хамруулж болно урьдчилгаа төлбөрөө тушаагаад ир гэсэн. Тэгэхээр нь Их дэлгүүрийн хойд талд байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Гурван марал констракшн” ХХК-ийн 426010818 тоот дансанд 28 256 650 төгрөг тушаагаад баримтаа аваад буцаад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 65 дугаартай гэрээг менежер Д.Лхагвасүрэн гэх хүнтэй байгуулсан.” /36хх-51/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Эрдэнэбат болон Д.Батбаяр нарын 65 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36-хх-52-58/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Балдоржийн өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Альфа буйлдинг байрны 202 тоотод очиж Булгантамир гэдэг залуутай “Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 1-р орцны 15 давхрын 1501 тоот орон сууцны зориулалттай 40.9 мкв 2 өрөө байрыг худалдан авахаар тохирч урьдчилгаа болох 15 207 600 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 452601138 тоот дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байраа хүлээгээд байж байсан тэгсэн чинь фэйсбүүкээр гэнэт байр баригдахгүй талаар мэдээлэл авсан. Тэгээд “Альфа буйлдинг” байранд очоод Булгантамиртай очиж уулзсан чинь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүрээд ир, гэрээгээ шинэчилье “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 2-2-1 байрны 11 давхрын 1110 тоот орон сууцны зориулалттай 40.9 мкв байрыг авахаар орон сууц захиалгын гэрээг шинэчлэн Д.Гүрсоронз гарын үсэг зураад, зөрүү 2 583 900 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сард 300 000 төгрөгөөр төлж байрагдуулахаар гэрээ хийсэн. Энэ мөн төлж барагдуулаагүй байгаа. 2020 оын 06 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрийг гардуулан өгнө” гэж заасан байсан боловч уг байрыг бариагүй залилсан” /36хх-70-71/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Балдорж болон Д.Гүрсоронз нарын 163/1, 171 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-72-83 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Халиуны өгсөн “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Альфа буйлдинг 208 тоотод очиход борлуулалтын менежер Э.Чинчулуун байсан. Тэгээд орон сууц захиалах талаар асуухад зар сурталчилгаагаар зарлаж байсан худалдааны нөхцлийг дахин тайлбарлаж өгсөн. ...2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд 7 484 000 төгрөгийг тушаагаад орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэрээнд Д.Гүрсоронз өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Тэгээд л удахгүй баригдана гэх мэтээр хэлсээр байгаад л өнөөдрийг хүрсэн” /36хх-94-95/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Халиун болон Д.Гүрсоронз нарын 102 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-96-103/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Нарангэрэлийн өгсөн “...Тухайн үед “Амар амгалан 3” хотхон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн академийн хойд талд баригдах орон сууцанд жилийн 5 хувийн хүүтэй компанийн хувь лизингээр авах боломжтой, давхар зээлтэй байж болно гэсэн нөхцөл нь таалагдаад нөхөр бид хоёр орох боломжтой байсан болохоор урьдчилгаа 30 хувь болох 18 465 750 төгрөгийг 426010888 тоот дансанд урьдчилгаагаа тушаагаад баримтаа борлуулалтын албан дээр очиж орон сууц захиалгын 40 дугаартай гэрээг борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай байгуулж, захирал Д.Гүрсоронз гэрээг баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 3” хотхоны 1 дүгээр байрны 1-р орцны 6 давхарын 602 тоотод байрлах 42.45 мкв бүхий 2 өрөө байрыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгээр байгуулсан.” /36хх-115/ гэх мэдүүлэг, Иргэн Ж.Нарангэрэл болон Д.Гүрсоронз нарын 40 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-116-120/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунтуяагийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих “Амар амгалан 3” хотхоны 2-р байрны 6 давхрын 604 тоот буюу 40.18 мкв 2 өрөө байрыг захиалахаар болж урьдчилгаа төлбөрт нь 13 259 400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаагаад орон сууц захиалгын 186 дугаартай гэрээг борлуулалтын менежер Э.Булгантамиртай байгуулж, Д.Одгэрэлээр батлуулж байсан. 2019 оны 07 дугаар сард Булгантамир руу барилгын үйл явцын талаар мэдээлэл авмаар байна гэсэн утгатай мессеж бичихэд Булгантамир надруу буцаж залгаад “Амар амгалан 3” хотхоны байр баригдах хугацаа хойшилж байгаа тул уг байранд байр захиалсан гэрээгээ авч ирээд шилжүүлээрэй гэсний дагуу би 2019 оны 07 дугаар сарын 3-ны өдөр өөрийн захиалсан байрыг “Амар амгалан 2” хотхоны 2-3 дугаар байрны 13 давхрын 1302 тоотод 40.18 мкв 2 өрөө байраар солиулж орон сууц захиалын 160/1 дугаартай гэрээг борлуулалтын менежер Э.Булгантамиртай байгуулж, захирал Д.Одгэрэл баталгаажуулахаар гэрээний төслийг байгуулсан байсан боловч тухайн үед Д.Одгэрэл захирал нь ажил дээрээ байхгүй байсан тул борлуулалтын менежер Э.Булгантамир нь орон сууц захиалгын гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзоор батлуулж надад өгч байсан. Үүнээс хойш өдийг хүртэл хугацаанд байр баригдсан зүйлгүй байсан” /36хх-133-134/ гэх мэдүүлэг, Иргэн Б.Ариунтуяа болон Д.Одгэрэл нарын 160/1, 186 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-135-149/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Сарантуяагийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1 орц 5 давхрын 505 тоотод 31.28 мкв бүхий 1 өрөө байрыг захиалахаар болоод 31 дугаартай гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронзтой байгуулж, урьдчилгаа 13 606 800 төгрөгийн төлсөн. Хохирлоо барагдуулмаар байна” /36хх-157/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Сарантуяа болон Д.Гүрсоронз нарын 31 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-162-174 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Ундрахын өгсөн “...манай төрсөн дүү Н.Бадам нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 1-р орцны 14 давхрын 1405 тоот орон сууцны зориулалттай 38.49 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцож Д.Одгэрэл гэрээг баталсан. Урьдчилгаа төлбөрт 20 сая төгрөг өгсөн боловч уг гэрээ байгуулсан байрандаа ороогүй. Гэрээн дээрээ энэ байрны түлхүүрийг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгнө гэж гэрээ байгуулсан боловч хугацаандаа байр баригдаагүй уг компанид залилуулсан” /36хх-183-184/ гэх мэдүүлэг, Иргэн Н.Бадам болон Д.Одгэрэл нарын 151 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-185-192/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Балжиннямын “...тэгэхээр нь борлуулалтын албан дээр нь Бридж группын 4 давхар 408 тоотод очиж уулзсан. Тухайн үед борлуулалтын албаны Э.Чинчулуун гэх хүнтэй уулзахад 1 өрөө, 1 байр үлдсэн. Чамд энэ байрыг мкв-г нь 1 350 000 төгрөгөөр өгч болно гэсэн. Нийт байрны мөнгө болох 36 571 500 төгрөгийн урьдчилгаа төлбөр болох 10 971 450 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд төлөөд баримтаа аваад борлуулалтын албан дээр очиж гэрээгээ байгуулсан. Гэрээг борлуулалтын албаны Э.Чинчулуун гэх хүнтэй байгуулж, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз баталсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 1 давхарын 108 тоот байрлах 27.09 мкв 1 өрөө байрыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулж түлхүүр гардуулж өгнө” гэсэн” /36хх-199/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Балжинням болон Д.Гүрсоронз нарын 143 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-200-208/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баттөмөрийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөө “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай данс руу 11 536 800 төгрөгийг өөрийн нэрээр шилжүүлсэн. Гүрсоронзтой өөртэй нь уулзаад “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2-р орц 6 давхар 612 тоот 2 өрөө орон сууцыг 1 мкв-г 1 650 000 төгрөгөөр тооцож захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл байр ашиглалтанд ороогүй, баригдаагүй өөрийн өгсөн захиалгын мөнгөө буцааж аваагүй учраас цагдаагийн байгууллагад хандаж байна” /36хх-215/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Баттөмөрийн мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-213/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Оюун-Эрдэнийн өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист байрлаж байсан Бридж группын байранд очиж орон сууцны талаар асууж захиалгын гэрээ байгуулсан. Ингэхдээ “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 2-р орц 6 давхар 607, 7 давхар 707 тоот 2 орон сууцыг захиалахаар болж тус тусад нь гэрээг байгуулсан. Гэрээг байгуулахдаа Чинчулуун борлуулагчтай нь уулзаж, мөн Гүрсоронзтой өөртэй нь уулзсан. Гэрээ байгуулаад “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 37 340 400 төгрөгийг шилжүүлсэн. Очоод уулзахаар барилга баригдана гэж хэлдэг байсан, сүүлдээ очихоор нь ажилтнууд нь ч олдохоо больсон” /36хх-226/ гэх мэдүүлэг Иргэн Ц.Оюун-Эрдэнэ болон Д.Гүрсоронз нарын 59, 60 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-217-222/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Замбагын өгсөн “...би 2018 оны09 дүгээр сарын 20-ны өдөр “Амар амгалан 3” хотхоны 1-р байр 2-р орц 12 давхар 1210 тоот 40.18 мкв 2 өрөө орон сууц захиалахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн баруун талд байсан “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист очиж менежер залуутай уулзаад гэрээг байгуулсан. Худалдаа хөгжлийн банкинд очиж 5 900 000 төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн нэр дээрх 426010888 дугаартай данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5 752 000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш барилга ч баригдаагүй, байранд орж, байрны урьдчилгаа мөнгөө авч чадаагүй байна. Иймд өөрийн өгсөн мөнгөө буцааж авмаар байна” /36хх-229/ гэх мэдүүлэг, Иргэн Г.Замбага болон Д.Гүрсоронз нарын 114 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-230-239/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Булгамаагийн өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Жуковт байрлах Худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 16 875 000 төгрөг төлөөд буцаж уг компанийн оффис дээр нь очиж гэрээ байгуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 3 давхрын 311 тоотод байрлах 45.61 мкв бүхий 2 өрөө орон сууцыг захиалж Э.Булгантамиртай байгуулж, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одгэрэл нь баталгаажуулсан. Гэрээнд байрыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөхөөр заасан боловч гэрээний дагуу байр ерөөсөө баригдахгүй залилж байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Гэрээний дагуу сар бүрийн 25-ны өдөр 350 000 төгрөгийг тушаах ёстой байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 350 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 350 000 төгрөгийг уг компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мобайл банкаар гэрээнд заагдсан Хаан банкны 5121008814 тоот дансанд 350 000 төгрөг тушаасан. Ингээд нийт 17 925 000 төгрөг төлөөд залилуулсан” /36хх-242/ гэх мэдүүлэг, Иргэн Л.Булгамаа болон Д.Одгэрэл нарын 294 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /36хх-243-250, 37-01-04/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Нямдоржийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын үед Амгаланд байрлах Tiger үйлдвэр дээр манай ажил дээр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн борлуулалтын менежер гэх хүмүүс ирээд танилцуулга хийгээд явж байсан. Тэгээд танилцуулга дээрээ урьдчилгаа 30 төлөөд байр ашиглалтад орсоны дараа үлдэгдэл төлбөрийг компаны 5 хувийн хүүтэй зээлээр олгох боломжтой гэсэн. Мөн урьдчилгаа төлбөрөө хуваагаад төлж болно гэсэн. Боломжийн нөхцөлтэй байсан учраас би Жуковын урд байрлах Бридж группын байранд очиж уулзсан. ...Би урьдчилгаа төлбөрөө 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 9 сая төгрөг төлөөд баримтаа аваад буцаж оффис дээр нь очиж 66 дугаартай гэрээг Э.Чинчулуун гэх хүнтэй байгуулж, захирал Д.Гүрсоронз баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 3 дугаар байрны 1-р орцны 12 давхарын 1203 тоотод байрлах 27.09 мкв 1 өрөө байрыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан.” /37хх-15 / гэх мэдүүлэг, Иргэн Э.Нямдорж болон Д.Гүрсоронз нарын 66 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /37хх-16-20/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганболдын өгсөн “...тэгэхээр нь орон сууц захиалахаар болоод урьдчилгаа төлбөр болох 17 478 300 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд тушаагаад гэрээ байгуулахаар болсон. Тэгээд мөнгөө тушаасны дараа мкв-ийг нь томсгохоор болоод дахиад нэмж дээрх дансанд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 987 450 төгрөгийг нэмж тушаасан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 61 дугаартай орон сууц захиалгын гэрээг борлуулалтын албаны дарга Э.Чинчулуунтай байгуулж, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байны 1-р орцны 8 давхарын 802 тоотод байрлах 42.45 мкв бүхий 2 өрөө сууцыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Гэтэл гэрээнд заагдсан хугацаанд орон сууцаа ашиглалтад оруулаагүй мөн барилгын ажил ерөөсөө явагдахгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” /37хх-29/ гэх мэдүүлэг, Иргэн Д.Ганболд болон Д.Гүрсоронз нарын 61 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /37хх-30-34/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мөнхцэцэгийн өгсөн “...тэгэхээр нь тэр өдрөө Худалдаа хөгжлийн банкинд “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн 426010888 тоот дансанд 13 483 600 төгрөгийг тушаагаад 209 дугаартай орон сууц захиалгын гэрээг борлуулалтын менежер Ж.Хонгорзултай байгуулж, захирал Д.Одгэрэл баталгаажуулсан. Гэрээнд “Амар амгалан 2” хотхоны 2-р байрны 1-р орцны 14 давхарын 1405 тоотод байрлах 31.28 мкв 1 өрөө байрыг 2019 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулах нөхцөлтэй байгуулсан. Ингээд би гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 30 хувийн үлдэгдэл мөнгийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1 сая төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 500 000 төгрөг тушаагаад нийт 15 483 600 төгрөгийг тушаасан. Гэтэл одоог хүртэл байрандаа орж чадахгүй байр баригдахгүй залилуулсан учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна” /37-хх-48 /гэх мэдүүлэг, Иргэн Ц.Мөнхцэцэг болон Д.Одгэрэл нарын 209 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /37хх-49-56/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Даваахүүгийн өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Амар амгалан 2” хотхон орон сууцны 1 дүгээр байрны 2-р орцны 7 давхарын 708 тоотод байрлах 28.4 мкв 1 өрөө орон сууцыг захиалж, урьдчилгаа төлбөр болох 11 500 000 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд тушаасан. Тухайн үед нэг өрөө байр захиалсан боловч нэг хүн байраа буцаая гээд явж байхаар нь тэр байрыг нь авахаар болоод тэр хүнээс 600 000 төгрөг аваад би өөртөө ашигласан. Тэгтэл одоог хүртэл байр нь баригдахгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна” /37хх-68/ гэх мэдүүлэг, Иргэн П.Дагвасамбуу болон Д.Батбаяр нарын 99 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /37хх-69-71/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхбаярын өгсөн “...“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн оффист борлуулалтын албаны ажилтантай уулзсан. Тэгээд “Амар амгалан 2” хотхоны 2-р байр 1-р орц 10 давхрын 1005 тоот 1 өрөө орон сууц авахаар захиалгын гэрээг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Урьдчилгаа 14 545 200 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө өгснөөс хойш барилга 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд орно гэсэн боловч хугацаандаа баригдаагүй. Тийм учраас мөнгөө гаргуулж авахаар цагдаад хандаж байна” /37хх-88/гэх мэдүүлэг, Иргэн Г.Энхбаяр болон Д.Гүрсоронз нарын 136 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /37хх-79-86/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Туяагийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр Ганболд бид 2“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Жуковын урд байрлалтай оффисын газарт нь очиж борлуулалтын менежер Чинчулуун гэдэг залуутай уулзаж байрны талаар мэдээлэл авсан. Тэгээд нөхөр бид хоёр 42.25 мкв байр авахаар болж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр уг компанитай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээг борлуулалтын менежер Чинчулуун байгуулж, Д.Гүрсоронз захирал нь баталсан. Гэрээ байгуулсан өдрөө уг компаний Худалдаа хөгжлийн банкны дансруу 18 465 750 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш барилга ч баригдахгүй, очоод асуухаар албан даалгавар ирээгүй, удахгүй баригдана гэж хэлдэг байсан. Одоогоор өгсөн мөнгөнөөс огт аваагүй, барилга баригдаагүй байна” /42хх-93/ гэх мэдүүлэг, Иргэн Я.Ганболд болон Д.Гүрсоронз нарын 106 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /42хх-94-104/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ягаанцэцэгийн өгсөн “..."Амар амгалан 2” хотхоны 1-р байрны 25-р орц 1 давхар 107 тоот 66 мкв үйлчилгээний талбайг худалдан авахаар болж, урьдчилгаа гэрээ байгуулсан өдрөө 21 780 000 төгрөг, дараа нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4 950 000 төгрөгийг буюу нийт 26 730 000 төгрөгийг “Гурван марал констракшн” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Би гэрээг Чинчулуун гээд борлуулагчтай уулзаж, Д.Батбаяр гэж хүн гэрээг баталгаажуулсан.” /42хх-112/, гэх мэдүүлэг Иргэн Ж.Ягаанцэцэг болон Д.Батбаяр нарын 95 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /42хх-106-110/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Пүрэв-Очирын өгсөн “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Амар амгалан” 2 хотхоны 2-р байр 1-р орц 12 давхар 1202 тоот 42.45 мкв 2 өрөө байрыг авахаар тохироод гэрээ хийгээд орой нь Офицеруудын ордны хажууд цэнхэр байранд очоод нэг хүнтэй уулзаад гэрээнийхээ 1 хувийг авсан. Тэр өдрөө урьдчилгаа төлбөр болох 13 сая төгрөгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаар дансанд тушаасан. Үлдэгдэл 5 465 750 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5121008814 дугаартай дансанд тушаасан. Гэрээ хийхдээ 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түлхүүр гардуулж өгөхөөр тохирсон боловч одоо болтол баригдаж дуусаагүй барилгын ажил зогссон байдалтай байна." /51хх-28-29/ гэх мэдүүлэг, Иргэн Ч.Пүрэв-Очир болон Д.Одгэрэл нарын 212 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /51хх-31-41/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Анхтуулын өгсөн “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гурван марал констракшн” ХХК-аас барьж буй “Амар амгалан 2”-ийн 1-р байрны 1-р орц 6 давхар 601 тоотод 2 өрөө 43.11 мкв байрны 1 мкв 1 950 000 төгрөгөөр тооцож нийт 84 064 500 төгрөгийн үнэтэй байрны урьдчилгаа 10 хувь буюу 8 406 450 төгрөгийг төлөхөөр тохирч 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 57 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2 удаагийн гүйлгээгээр 426010818 дугаартай дансанд тушаасан. Гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалсан байрыг бүрэн дуусгаж захиалагчид түлхүүрийг гардуулж өгнө гэж заасан байсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын байдлаар байр ашиглалтанд ороогүй. Барилгын ажил нь 2019 оны 10 дугаар сарын үед зогссон, тэрнээс хойш ямар ч өөрчлөлт ороогүй” /51хх-56-57 / гэх мэдүүлэг, Иргэн Ч.Анхтуул болон Д.Батбаяр нарын 57 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /51хх-58-65/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мишээлийн өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар амгалан 3” хотхонд 407 тоот 30.26 мкв 1 өрөө байр, 408 тоот 83.49 мкв, 2 өрөө байрны захиалга өгч орон сууцны гэрээ байгуулсан. Уг гэрээг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронзтой байгуулж, гэрээ байгуулсан өдрөө 2 байрны урьдчилгаа 20 буюу 407 тоот байранд 8 775 400 төгрөг, 408 тоот байранд 11 162 100 төгрөгийг тус тус тухайн компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд тушаасан. Мөн 407 тоотод 4 387 700 төгрөг, 408 тоот байранд 5 581 050 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус тушаасан. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Амар амгалан 1” хотхоны 1 давхарт байдаг оффист очиж шинэчилсэн гэрээг байгуулсан боловч гэрээг захирал Д.Гүрсоронзоор гарын үсэг зуруулж, баталгаажуулаад нэг хувийн захиалгачид өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй, утсаар холбогдохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа бичиг баримт гаргах боломжгүй, эсхүл оффис нүүж байна, мөн бичиг баримт гаргаж өгөх боломжгүй гэх мэтээр одоог хүртэл аргацаасан. Би нийт 29 906 250 төгрөг төлсөн” /51хх-79-80/ гэх мэдүүлэг, Иргэн Э.Мишээл болон Д.Гүрсоронз нарын 37, 38 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-нүүд болон мөнгө тушаасан баримтын хуулбар /51хх-81-96 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Энхбаярын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Амар амгалан 3” хотхоны 1-р байрны 2 дугаар орц 5 давхрын 509 тоотод 27.09 мкв 1 өрөө байрыг захиалж, орон сууцны захиалгын гэрээ байгуулж, байрны урьдчилгаа 20 хувь буюу 8 939 700 төгрөгийг тушаасан. Тухайн мөнгийг “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тушаасан. Захиалагчид байрыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүрэн хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан. Гэтэл одоо болтол захиалсан байр маань баригдаагүй байна” /51хх-120-121/гэх мэдүүлэг, Иргэн Т.Энхбаяр болон Д.Гүрсоронз нарын 68 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” болон мөнгө тушаасан баримтын хуулбар /51хх-109-117/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Эрдэнэбаатарын өгсөн “...эхнэр Э.Ариунсанаа бид 2 орон сууц захиалгын 116 дугаартай гэрээг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тур Булгаа гэдэг залуутай байрны гэрээ хийж, урьдчилгаа байрны төлбөр мөнгө болох 14 233 300 төгрөгийг 426010818 тоот дансанд мөнгийг байршуулсан. Уг гэрээнд