| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0179/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/188 |
| Огноо | 2022-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2215001640172 дугаартай, 163/2022/0179/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 1 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, нэмж нэгтгэх журмаар түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 160/96 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан түүний эдлээгүй үлдсэн 3 жил, 4 сар, 14 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын нэг жилийг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр жилийн хорих ялыг тус тус өршөөн хасаж, үлдэх 4 сар 14 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:ГИ90012410,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ууганбаярын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001640172 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт Г.******* нь Ш.*******, Б.******* нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ орон дээр унтаж байсан Б.*******ыг нүүр хэсэгт алгадаж сэрээснээс үүдэлтэйгээр Б.*******, Г.******* нар нь хоорондоо маргалдан зодолдож улмаар Г.******* нь Б.*******ын нүүрэн тус газарт өшиглөж түүний биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдэд нэг тооны цус хуралт, баруун хөмсөгөн дээр нэг тооны зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газар байх манай гэрт гаднаас нутгийн дүү нар болох *******, *******, ******* нар орж ирсэн. Тухайн үед би орон дээр унтаж байсан ба миний гэдэс рүү нэг удаа цохихоор нь би манай эхнэр цохиж байна гэж бодоод тоохгүй унтаад байсан чинь миний нүүр рүү алгадахаар нь босч ирээд харахад ******* намайг алгадсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ? унтаж байгаа хүн алгадаад гэтэл юун сүртэй юм тоглож байна гэж хэлэхээр нь би уурлаад *******гийн хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгээд би гэрээс гараад гадаа бие засаад зогсож байтал манай эхнэр наадах чинь чамайг хутгаллаа гээд орилохоор нь эргээд харахад ******* хутга бариад над руу ирж явсан. Тэгэхээр нь би *******тэй ноцолдож байгаад хутгыг нь аваад гэрийн хаяа руу шидсэн. Хутга булаалцалдаж байхад *******гийн шуун дээр бага зэрэг зүсэгдсэн байсан. Тэгээд *******, *******, ******* гурав гурвуулаа над руу дайраад ******* намайг доош тонгойлгож байгаад миний нүүр рүү өшиглөж хөмсөгнөөс цус гаргасан. ...Надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг түргэн шийдэж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10, 40-41 дэх тал/,
3. Гэрч Ш.*******ын өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын сарын 14-ний өдөр найзууд болох *******, ******* нарын хамт голын эрэг дээр нэг шил LX нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи, 2 литрийн хэмжээтэй нэг сав пиво хувааж уугаад дуусаж байхад манай найз ******* багийн төв рүү яваад дэлгүүрээс дахин нэг шил архи, нэг пиво аваад ирэхээр нь манай хамаатны ах болох *******ынд очиж архиа ууя гэж тохироод ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт оршин суух *******ынд очсон. Бид нарыг гэрт нь ороход ******* нь гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байхаар нь бид нар орны доод хэсэгт нь сууж байгаад Ууганбаатрыг сэрээхэд яачаад байгаа юм бэ? гээд орноосоо босч ирээд Лхагсүрэнгийн нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохичихоод орны хажуу талаас алх гаргаж ирээд цохих гэхэд нь ******* хойшоо болж алхнаас нь бултсан. Тэгээд ******* гэрээсээ шууд гараад явахаар нь би араас нь гараад *******т хандаж “яагаад байгаа юм бэ? Ах, архи уусан байгаа юмуу?” гэж асуухад “тийм, би уусан, гэж надад хариулахаар нь согтуу балайраад байна гэж бодоод тамхи асаагаад гэрийн баруун талд гараад байж байхад гэрийнх нь зүүн талд хүмүүс зодолдоод байхаар нь буцаж очиход *******, ******* хоёр хоорондоо зодолдоод салж байсан. Тэгээд ******* миний хажуугаар зөрөөд шууд гэр рүүгээ ороод гэрээсээ хутга авч гарч ирээд ******* дээр очоод баруун гарынх нь шуу хэсгийг зүссэн. Тэгээд *******, ******* хоёр цаашаа зугтаад, ******* эргээд гэр рүүгээ ороход нь би араас нь гэр рүү нь орж “Ууган ах яагаад байгаа юм, тайвшир” гэж ярьж байгаад гараас нь хутгыг авсан. Тэгээд гаднаас ******* орж ирээд бид хоёрын хажууд ирж суугаад “Ууган ах яагаад байгаа юм бэ?, уучлаарай” гээд гар бариад авчирсан нэг шил архиа гаргаж ирээд тойруулаад байж байхад нь би тэр архинаас нэг хундагыг уучихаад шууд гэртээ харьсан. Цааш нь юу болсоныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
4. Гэрч Б.*******ийн өгсөн: Бид нар архиа ууж дуусаад манай хамаатны ах болох Б.*******ынд очсон. Бид нарыг гэрт нь ороход ******* нь гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байхад нь ******* ах очиж гэдсэн дээр нь гараараа хүрээд Ууган ахаа сэрээрэй гэж хэлэхэд орноосоо босч ирээд Лхагсүрэнгийн нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохичихоод орны хажуу талаас алх гаргаж ирээд цохих гэхэд ******* хойшоо болж алхнаас нь бултсан. Тэгээд бид гурвыг гэрээс нь гарахад араас хутга барьж гарч ирээд бид нарыг ална гээд хөөгөөд байсан. Тэгээд ******* эргээд гэр рүүгээ ороход нь араас нь гэр рүү нь орж Ууган ах яагаад байгаа юм, тайвшир гэж хэлээд *******, ******* хоёр уучлалт гуйгаад эвлэрэхээр нь би түрүүлж гадаа гараад мотоцикл дээрээ хүлээгээд сууж байсан. Тэр хоёр миний араас гарч ирээд ******* бид хоёр багийн төв рүү гэртээ харьсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
5. Гэрч М.ын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд манай нөхөр гэртээ унтаж байсан ба энэ үед гаднаас *******, *******, ******* нар орж ирсэн. ******* манай нөхрийг унтаж байхад гэдэс рүү нь хоёр удаа алгадаад авахаар нь би зүгээр унтаж байгаа хүнийг яагаад алгадаад байгаа юм бэ? гэж хэлэхэд ******* манай нөхрийн нүүр рүү нь нэг удаа алгадсан чинь манай нөхөр босож ирээд яагаад алгадаад байгаа юм гэж хэлээд *******г нэг удаа алгадчихаад гэрээс гараад бие засаж байхад нь ******* араас нь хутга бариад очиж байхаар нь би нөхөртөө араас чинь хутгаллаа гээд хашгирахад манай нөхөр эргэж хараад *******гээс хутгыг нь булааж аваад гэрийн хана руу шахаад ноцолдож байхад нь ...нүүр рүү нь өшиглөөд хөмсөгнөөс нь цус гаргасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 44 дэх тал/,
6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 456 дугаартай: Б.*******ын биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдэд нэг тооны цус хуралт, баруун хөмсөгөн дээр нэг тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн гуяны ард үүссэн хоёр тооны зулгаралт нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.*******гийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хамаатны дүү нар болох *******, ******* нарын хамт ******* сумын 2 дугаар багийн нутаг Нумт гэх газар голын эрэг дээр нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад бид гурав 2 дугаар багийн төв орж нэг шил архи, нэг пиво аваад манай хамаатны ах болох *******ынд очсон. Бид нарыг гэрт нь ороход ******* гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байхаар нь гэдсэн дээр нь нэг удаа алгадаад Ууган ахаа сэрээрэй гэж хэлэхэд сэрэхгүй болохоор нь нүүр рүү нь гараараа хоёр удаа алгадаад орны хажуу талаас алх гаргаж ирээд цохих гэхээр нь бултсан. Тэгээд алхыг булааж авах гээд бид хоёр ноцолдоод гэрээс нь гарсан. Гадаа гараад гэрийнх нь зүүн талд ноцолдож байхдаа би толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр зодолдохоо больсон. Энэ үед ******* гэр рүүгээ ороод хутга барьж гарч ирээд ******* бид хоёрыг ална гээд дайрахад нь бид хоёр зугтаасан. Тэгтэл намайг хөөж ирээд баруун гарын шуун орчимд хатгаад бага зэргийн цус гарсан. Тэгээд гэр рүүгээ ороход нь ******* орж хутгыг нь салгаж авсан. Би араас нь орж уучлалт гуйгаад бид хэд нэг шил архиа уусан. Ууж дуусаад шууд гэр, гэртээ харьсан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, гэрч Ш.*******, Б.*******, М. нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Г.*******гийн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ******* сумын нутагт Б.*******ын бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Г.******* гэм буруутай үйлдэл хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 456 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.*******гийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Г.*******гийн Б.Ууганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийн хувьд шүүгдэгч Г.*******гийн ахуйн хүрээнд архидан согтуурсан байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Г.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд “...надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 58-81 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 32 настай, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт аав, ээж, дүү нарын хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг, дөрвөн удаа хүний эрүүл мэндийн болон бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 4/91 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчтай тохирсон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД