Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2018/00328

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2018/00328

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Л.Э-ийн  хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хүсэлт гаргагч Ховд аймгийн ******* суманд айлын бага охин болж төрсөн бөгөөд аав нь 1981 онд нас барсан. Хүсэлт гаргагч 1983 онд 8 дугаар анги төгссөн гэж хэлсэн. 1983 онд 8 дугаар анги төгсөж, ээжтэйгээ хамт мал малласан. 1988 онд гэр бүлтэй болсон бөгөөд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Яагаад Л.*******ийн 8 дугаар ангиа төгсөөд гарсан жилүүд тогтоогдохгүй байгаа вэ гэхээр баримт материал байхгүй байсан. Яагаад баримт материал байхгүй байсан бэ гэвэл хүсэлт гаргагч Л.******* нь өөрийнхөө нэрээр архиваас шүүлгэсэн байдаг. Өмнө нь материал олдоогүй учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадаагүй. Хүсэлт гаргагчийн нэр дээр тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээж байгаагүй бөгөөд цалин, хөлс нь ээжийнх нь нэр дээр хамт бодогддог байсан. Ээж *******ын нэрээр баримт шүүлгэхээр 1986-1987 онуудын баримт гарч ирсэн. 1983-1985 онуудын 70 дугаар дансны баримт гарч ирдэггүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас хайлгахаар өмнө нь Л.******* олон удаа хайлгаж байсан. Одоо баримт байхгүй гэж хэлээд цаад материалыг үздэггүй. Ээжийнхэн нэрээр баримт хайлгах гэсэн юмаа гэхэд та цагийн дараа хүрээд ир гэж хэлчихээд хайж өгдөггүй байсан. Хүсэлт гаргагч Л.*******ийг 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн ******* бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Хүсэлт гаргагч бид хоёр нэхэмжлэлийг хамт бичсэн юм. Тэгэхэд 1983, 1984 онуудын аль нэгэнд нь 8 дугаар анги төгссөн гээд хүсэлт гаргагч эргэлзээд байсан юм. Насыг нь тоолоод үзэхэд 1983 онд 16 нас хүрсэн байсан учир 1983 онд 8 дугаар анги төгссөн гэж нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл сая хүсэлт гаргагч 8 дугаар ангийнхаа журналыг сургуулиасаа авчирч ирлээ. Журналаас харахад хүсэлт гаргагч нь 1984 онд 8 дугаар анги төгссөн байна. Тийм учраас би 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

   Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Л.Э-ийн Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн ******* бригадад 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хүсэлт гаргагч Л.Э нь Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн ******* бригадад 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 552 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн ******* бригадын 1986, 1987 онуудын 70 дугаар дансны хуулбарыг ирүүлсэн байна. Уг ******* бригадын 1986, 1987 онуудын 70 дугаар дансны хуулбарт З.******* гэх нэр бичигдсэн байх бөгөөд олгогдсон цалин хөлс нь баримтад дурдагдсан нэг хүний цалин хөлстэй тохирсон, мөн хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд буй гэрч Д.гийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн фото зургийг хүсэлт гаргагч нь хэзээ, ямар хүмүүстэй, ямар үйл ажиллагаанд оролцож авахуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тус тус нотлогдохгүй байна.

Мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн шүүх хуралдаанд гаргасан .            ...Хүсэлт гаргагч бид хоёр нэхэмжлэлийг хамт бичсэн юм. Тэгэхэд 1983, 1984 онуудын аль нэгэнд нь 8 дугаар анги төгссөн гээд хүсэлт гаргагч эргэлзээд байсан юм. Насыг нь тоолоод үзэхэд 1983 онд 16 нас хүрсэн байсан учир 1983 онд 8 дугаар анги төгссөн гэж нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл сая хүсэлт гаргагч 8 дугаар ангийнхаа журналыг сургуулиасаа авчирч ирлээ. Журналаас харахад хүсэлт гаргагч нь 1984 онд 8 дугаар анги төгссөн байна. Тийм учраас би 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.... гэх тайлбараар хүсэлт гаргагчийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрий 2/108 дугаартай ....1983 онд бүрэн дунд сургуулийн 8-р анги төгсөж илгээлтээр мал дээр гарч улмаар 1987 онд сумын ******* багийн иргэн Ц.тай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн....Л.******* нь сургууль төгссөн цагаасаа сумандаа амьдарч мал маллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх бичилттэй албан бичиг /ХХ-ийн 10 дугаар тал/, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай Лхагва овогтой ******* нь Ховд аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийг 1983 онд н.Рэнцэнлхүндэв багштай 8а ангийг төгссөн нь үнэн болно гэх бичилттэй албан бичиг /ХХ-ийн 11 дүгээр тал/, хавтаст хэргийн 24-25 дугаар хуудсанд авагдсан гэрч О.ын ....Намайг 1980 оны 2 сард Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 2 дугаар бригад буюу ******* бригадад шилжиж ирэхэд Л.******* ээжтэйгээ хамт нэгдлийн мал малладаг байсан. Намайг ******* суманд шилжиж ирснээс хойш Л.******* нь сургуульд сурч байгаагүй. Түүнээс өмнө сургуульд сурч байсан, үгүйг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг нь үгүйсгэгдэж, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудсанд авагдсан иргэн О., Д. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Иймд хүсэлт гаргагч Л.Э-ийн Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн ******* бригадад 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Э-ийн Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн ******* бригадад 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ