Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/950

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

                                 

2022        07            21                                         2022/ШЦТ/950

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Алтангэрэл /томилолтоор/,

хохирогч О.М-,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Д.Б- холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 22-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ... тоотод түр оршин суудаг, урьд

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.2, 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зааснаар нийт 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан,

... овогт Д.Б- (Регистрийн дугаар:МЗ9205....).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б- нь үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ... тоот хохирогч О.М-ын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Sonу” брэндийн 40 инчийн лед зурагт, Ренж ровер гэсэн бичиглэлтэй улаан өнгийн хүүхдийн тоглоомон машин, 120 гв багтаамжтай флаш диск, Төмөр оосортой 333 гэсэн бичиглэлтэй бугуйн цаг, хар арьсан гутал, монет цагаан алтны хольцтой бөгж, дунд гарын мөнгөн аяга,  үсний машин, Сони брэндийн ай3 үзүүлэлттэй зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч нийт 2,031,500 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. 2018 оны 6 дугаар сарын дундуур ... тоот хохирогч Т.С-ийн орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 12 хос пүүз, гитар, мешок зэргийг хулгайлан авч нийт 608,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... тоот хохирогч С.Б-ын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Самсунг маркийн зурагт, Асер Ай 5 загварын зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч нийт 882,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ... тоот хохирогч Б.Б-ийн орон байрны вакум цонхыг түлхэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Асер Ай 3 загварын зөөврийн компьютер, мөнгөн аяга, монетон ээмэг, манан хөөрөг, булган малгай зэргийг хулгайлан авч нийт 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ... тоот хохирогч Ж.О-ын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж ЛЖ фирмийн гар утас, мөнгөн аяга, 32 инчийн ТСЛ фирмийн зурагт, монетон ээмэг, төмөр гинж зэргийг хулгайлан авч нийт 770,000 төгрөг хохирол учруулж бусдад нийт 6,241,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            1.Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч  Д.Б- нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 05.13-07.20-ны хооронд нэр бүхий 5 иргэний гэрт нэвтрэн орж Тухайлбал: О.М-ын гэрээс 2,031,500 төгрөгийн, Т.С-ийн гэрээс 608,000 төгрөгийн, С.Б-ын гэрээс 882,000 төгрөгийн, Б.Б-ийн гэрээс 1,950,000 төгрөгийн, Ж.О-ын гэрээс 770,000 төгрөгийн эд зүйл тус тус хулгайлж бусдад нийт 6,241,500 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэрэг 27-30 хуудас),

- Хохирогч Т.С-ийн “...манайх ... тоот хашаанд оршин суудаг. 2018 оны 6 дугаар сарын дундуур жижиг өрөөнд байсан ууттай 12 хос пүүз алга болсон тухайн үед манай байшингийн хаалга цоожинд ямар нэгэн гэмтэл эвдрэл байхгүй болохоор гэрийнхээ нэг юм руу орчихлоо гэж бодоод тоогоогүй орхичихсон юм. Тэгсэн 2018 оны 9 дүгээр сарын эхээр манай хадам дүү Эрдэнэжаргалыг гэрт байхад гаднаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Бөхбаяр гэх цагдаа ирээд танай гэрээс 12 хос пүүз, гитар, мишок зэрэг эд зүйлс алдагдсан уу гэж асуусан байсан тэгэхэд Эрдэнэжаргалын мишокыг хэлэхэд нь санасан юм билээ. Тэгээд манай гэрт хулгайч орж эд зүйлс хулгайлсныг мэдээд цагдаагийн хэлтэст хандсан юм...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 32-33 хуудас),

- Дамно ХХК-ийн ХУ2-18-673 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд алдагдсан 12 хос пүүз, гитар, мишок зэргийг нийт 608,000 төгрөгөөр үнэлсэн (1 хавтаст хэрэг 38-39 хуудас),

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэрэг 74-79 хуудас),

- Хохирогч О.М-ын “...манайх ... тоотод оршин суудаг юм. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед эхнэр Уянга болон хүүхдийнхээ хамтаар гэрээс гараад явсан. Орой манай эхнэр 18 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход хананд байсан зурагт алга болсон ба өрөөгөө шалгахад эд зүйл онгойчихсон хулгайч орсон байсан тул анх цагдаагийн байгууллагад мэдэгдэж над руу утсаар хэлсэн. Би тухайн өдөр Батлан хамгаалах их сургууль дээр ажилтай байсан тул орой нь ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд эхнэр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзээд 40 инчийн Сони маркийн 2016 оны лед зурагт, хар өнгөтэй 2013 оны 11 инчийн Сони маркийн нөтбүүк, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, элемент нэртэй цагаан өнгийн бугуйн цаг 1 ширхэг, монетон 6,8 грамм сүйн бөгж 1 ширхэг,  эрэгтэй хүний хар өнгийн зуны ботинк 1 ширхэг, хүүхдийн удирдлагатай ренжровер гэсэн нэртэй цагаан өнгийн тоглоомон машин, 8гв мемори карт, 128 гв флаш диск зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 82-83 хуудас),

- Дамно ХХК-ийн ХУ2-18-651 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч О.М-ын гэрээс алдагдсан эд зүйлсийг нийт  2,031,500 төгрөгөөр үнэлсэн (1 хавтаст хэрэг 31-32 хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэрэг 152-156 хуудас),

- Хохирогч С.Б-нын “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод байрлах гэрээсээ өглөө 07 цагт ажилдаа гараад орой 18 цагийн орчимд манай хашааны хаалга болон байшингийн хаалга онгорхой эд зүйл алдагдсан байсан тэгээд цагдаагийн байгууллага дуудсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 176-177 хуудас),

- Дамно ХХК-ийн  БГ2-18-376 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч С.Б-д учирсан нийт хохирол 882,000 төгрөг (1 хавтаст хэрэг 192-193 хуудас),

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэрэг 29-31 хуудас),

- Хохирогч Б.Б-ийн “...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нөхөр бид 2 өглөө 09 цаг 40 минут өнгөрч байхад гэрээсээ гарч явсан. Тэгээд ажил дээрээ байж байгаад орой нөхөр 20 цаг 45 минутын үед уулзаад гэртээ ирсэн чинь манай хулгай орчихсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн өдөр манай нөхөр 100 айл дээр дүүгийнхээ байшинг янзалж байгаад орой найз Өлзий-Утастай уулзаж байгаад ажил дээрээс ирж авсан...” гэсэн мэдүүлэг үзүүлэлт (2 хавтаст хэрэг 142-143 хуудас),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл үзүүлэлт (2 хавтаст хэрэг 58-60 хуудас),

-Мастер Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч Б.Б-т учирсан нийт хохирол 1,950,000 төгрөг (2 хавтаст хэрэг 63-64 хуудас),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт үзүүлэлт (2 хавтаст хэрэг 143-150 хуудас),

Хохирогч Ж.О-`ын “...2018 оны 5 дугаар сарын 13-ны өглөө гэрээсээ 09 цаг 10 минутын үед гарч явсан юм. Тэгээд орой 22 цаг болж байхад иртэл манай байшингийн хаалга нь гадна талаасаа харахад эвдэрсэн байхаар нь би гайхаад байшингаа тойроод шалгаж хартал зүүн талын вакум цонхны салхивч онгорхой байхаар нь би хаалгаараа дотогшоо ороод хартал хананд байсан зурагт маань байхгүй мөн хэрэглэж байсан гар утас, мөнгөн аяга, миний төмөр гинж зэрэг эд зүйлс маань байхгүй манай гэрийн тавилга ундуй, сундуй байдалтай болгосон байхаар нь хулгай орсон юм гэж шууд л цагдаад дуудлага өгч мэдэгдэн хандах болсон...” гэсэн мэдүүлэг үзүүлэлт (3 хавтаст хэрэг 1-3 хуудас),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт үзүүлэлт (2 хавтаст хэрэг 166-169 хуудас),

- Мастер Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ Ж.О-д учирсан нийт хохирол 770,000 төгрөг (2 хавтаст хэрэг 172-173 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

2. Шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдаж нэвтэрсэн обьектүүд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр бөгөөд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч бусдын эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3.Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Дамно ХХК-ийн ХУ2-18-673 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч Т.С-ийн гэрээс алдагдсан эд зүйлсийг нийт 608,000 төгрөг (1 хавтаст хэрэг 38-39 хуудас)-өөр, Дамно ХХК-ийн ХУ2-18-651 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч О.М-ын гэрээс алдагдсан эд зүйлсийг нийт  2,031,500 төгрөг (1 хавтаст хэрэг 31-32 хуудас)-өөр, Дамно ХХК-ийн  БГ2-18-376 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч С.Б-ын гэрээс алдагдсан эд зүйлсийг нийт  882,000 төгрөг (1 хавтаст хэрэг 192-193 хуудас)-өөр, Мастер Үнэлгээ ХХК-ийн  хөрөнгийн үнийн тайланд хохирогч Б.Б-ийн гэрээс алдагдсан эд зүйлсийг нийт 1,950,000 төгрөг (2 хавтаст хэрэг 63-64 хуудас)-өөр, Мастер Үнэлгээ ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч Ж.О-ын гэрээс алдагдсан эд зүйлсийг нийт 770,000 төгрөг (2 хавтаст хэрэг 172-173 хуудас)-өөр тус тус үнэлгээг тогтоожээ. Иймд дээрх үнэлгээгээр тооцож хохирлыг гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б-аас: 608,000 төгрөг гаргуулж, Т.С (регистрийн дугаар:жя9410, Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, утас:...)-т, 2,031,500 төгрөг гаргуулж, О.М- (регистрийн дугаар:йр9006..., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, утас:8800...)-т, 882,000 төгрөг гаргуулж, С.Б- (регистрийн дугаар:йг8807..., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, утас:...)-д, 1,950,000 төгрөг гаргуулж, Б.Б (регистрийн дугаар:та9004...., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, утас:88664940, 99270713)-т, 770,000 төгрөг гаргуулж, Ж.О (регистрийн дугаар:цз6710..., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, утас 9917...)-т олгуулахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд: Шүүгдэгч Д.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар Зорчих эрх хязгаарлах ялаар солих санал гаргасан. 

Шүүгдэгч Д.Б- нь би ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Би хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлнө. Эхнэр, 2 хүүхэдтэй хувийн байдлыг минь харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ганцаараа бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг их биш, урьд нэг удаа ял шийтгүүлсэн, гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2. “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна" гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, … дэх заалт/ гэмт хэрэг  үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино,

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14.Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж тус тус заасан шаардлагыг хангаж байгаа.Тухайлбал:Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл тохирч байгаа, Д.Б-ын байнга оршин суух хаягийн бүртгэл “Улаанбаатар хот, ... тоот хаягтай/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд шүүхээс оногдуулсан 02 жилийн хугацааны хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ... овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б-ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгийг тус тус баримтлан
Д.Б-ад оногдуулсан 02 жилийн хугацааны хорих ялыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 02 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлахыг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Б-ад мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-аас:

- 608,000 төгрөг гаргуулж, Т.С (регистрийн дугаар:жя9410..., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, утас:...)-т,

- 2,031,500 төгрөг гаргуулж, О.М- (регистрийн дугаар:йр9006..., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, утас:8800...)-т,

- 882,000 төгрөг гаргуулж, С.Б (регистрийн дугаар:йг8807..., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, утас:...)-д,

- 1,950,000 төгрөг гаргуулж, Б.Б (регистрийн дугаар:та9004..., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, утас:...)-т,

- 770,000 төгрөг гаргуулж, Ж.О (регистрийн дугаар:цз6710..., Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, утас 9917...)-т тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДАШДОНДОВ