Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/0718/Э |
Дугаар | 2022/ШЦТ/717 |
Огноо | 2022-06-03 |
Зүйл хэсэг | 11.6.2., 16.7.1., |
Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/717
2022 6 03 2022/ШЦТ/717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал,
шүүгдэгч З.Д...........н, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0287 40804 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол овогт Заяатын Д...........н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “................... ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Баянзүрх ......................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар Ш............8.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан ........................ тоотод өөрийн хамтран амьдрагч М.П........................аагийн 7 настай хүү П.Ш........................сийн бэлэг эрхтнийг гарынхаа хумсаар хавчиж эрүүл мэндэд тээрхийн арьсанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч З.Д...........н нь 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан ........................ тоотод М.П........................аатай хамтран амьдрах хугацаандаа түүний хүү болох 7 настай П.Ш........................стэй тоглож байна гэх нэрийдлээр удаа дараа хүүхдийн зүүн хацар, 2 гарын шуу, зүүн өгзөг, зүүн гуянаас нь гараараа чимхэх, цохих зэргээр бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцсан,
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан ........................ тоотод өөрийн хамтран амьдрагч М.П........................аагийн 7 настай хүү П.Ш........................сийн бэлэг эрхтнийг гарынхаа хумсаар хавчиж эрүүл мэндэд тээрхийн арьсанд шарх” бүхий гэмтэл учруулсан нь эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- насанд хүрээгүй хохирогч П.Ш........................сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав дүү бид 2-той заримдаа тоглодог. Тоглож байхдаа намайг чанга чанга гараараа базаж өвтгөсөн. Тэгээд бас миний боожгойноос татаад цус гаргаж намайг уйлуулсан. Аав заримдаа намайг чанга загнадаг....Ээжийг ажилдаа явсан хойгуур хойд эцэг Д...........н болон 2 дүүтэйгээ хамт бид 4 гэрээ харж үлдсэн. Аав Сүлдээ бид 2-той ноцолдож тоглож байгаад аав миний дотуур хувцсыг тайлаад өгөхгүй байсан. Тэгээд хазна гээд намайг гэрт хөөж байсан тэгээд намайг барьж байгаад боожгойноос нэг удаа хазаад боожгойноос гараараа татахаар нь би /ёоё/ гэж хэлэхэд миний дотуур надад өгсөн тэгэхээр нь би дотуур хувцсаа өмсөөд гэртээ байж байтал миний боожгой хорсоод байхаар нь аавдаа хэлтэл би үзье гээд миний боожгойг хараад гайхсан. Тэгээд ийм юм байдгаа гээд байсан. Тэгснээ миний боожгойнд бор өнгөтэй шингэн юмнаас асгаж байгаад түрхэхэд аймар хорсоод байсан. Намайг боожгой хорсоод байна гээд хойд аавдаа хэлээд юм түрхүүлж байхад ээж гаднаас орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-53 дахь тал),
- Гэрч М.П........................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчим З.Д...........н болон түүний / 5 настай/ хүү Мөнхсүлд, манай хүү Ш........................с бид нар гэртээ байж байгаад би гал тогооны өрөөнд юм хийж байх хооронд Д...........н том өрөөнд 2 хүүхэдтэй тоглож байсан.Тэгсэн манай хүү Ш........................с уйлахаар нь том өрөө рүү ортол манай хүүгийн шодойгоос бага зэрэг цус гарчихсан байхаар нь би Д...........нээс юу болсон талаар асуухад Д...........н надтай тоглож байгаад санаандгүй Ш........................сийн шодойноос татчихсан цус гарчихлаа юун сүртэй юм гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоорондоо маргалдсан. Миний хүүгийн бэлэг эрхтний арьс хэсэгт шарх үүссэн...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11373 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Шодойн арьсны доод хэсэгт 0,6x0,4см, дээд хэсэгт 0,3x0,2см зузаан хар хүрэн өнгийн тав бүхий шархтай. Зүүн хацарт 2x1см, зүүн шууны гадна дунд хэсэгт 2x1см, 2,5x2см, баруун шууны дотор дунд хэсэгт 1,5x1см, зүүн өгзөгт 2x1см, зүүн гуяны гадна дээд хэсэгт 1,5x1см, 2x1см, 1x1см бүдэг шар ногоон өнгийн цус хуралтуудтай.
“...1.П.Ш........................с-н биед тээрхийн арьсанд шарх, зүүн хацар, хоёр шуу, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал)
Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 299 дугаартай дүгнэлт:
“Болсон хэргийн талаар / өөрийн үгээр/: Тоглоод хөөж байгаад баригдчихаар шоглоод байдаг юм. Баригдахаар чимхээд, 10 удаа хазаад байдаг. Ээж ажилтай байхад тэгдэг. Өвдөөд уйлдаг. Бас боожгой чимхсэн. Би бас 2 дүүтэй, хамгийн бага нь эмэгтэй. /Д...........ний хүүхдүүд/ Д...........нг юу гэж дууддаг вэ? аав гэж дууддаг. Дүү бид нарыг адилхан шоглоод байдаг. Байнга л тэгээд байдаг юм.
Ээж М.П........................аа: Одоо бол хүүхдэд илэрсэн зовиур шаналал байхгүй. Уйлах, хар дарж зовиурлах зүйл бол ажиглагдаагүй.
“...1. П.Ш........................с нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
2. П.Ш........................сийн удамд сэтгэцийн өвчтэй хүн бий гэх баримт үгүй байна.
3. П.Ш........................с нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. П.Ш........................с нь өөрийн насны түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ илэрхийлэх чадвартай байна.
5. П.Ш........................с нь өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодно.
6. П.Ш........................с нь хэрэг үйлдэгдсэнээс шалтгаалан сэтгэцийн байдалд эмгэг, өөрчлөлт орсон гэх шинж одоогоор үгүй байна.
7. П.Ш........................с нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дахь та ) дүгнэлт зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч З.Д...........ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 8 дугаар байрны 36 тоотод хамтран амьдрагч П........................аа, Ш........................с, миний хүү Мөнхсүлд нарын хамт байсан. Тэгээд П........................ааг гал тогоонд хоол хийж байх зуур намайг том өрөөнд сууж байхад 2 хүүхэд толгой дээр суучхаад тоглоод байхаар нь тэр 2-ыг газар унагааж тоглож ноцолдож байх үедээ Ш........................сийг алив сахилгагүй шарын боожгойг авна гээд шодойноос нь санаандгүй татчихсан юм, тэгсэн Ш........................с ээж рүүгээ гүйгээд эндээс цус гарчихлаа гээд үзүүлж байсан тэгэхээр нь би очиж харсан чинь шодойноос нь шалбарчихсан цус гарчихсан байсан. Тэгтэл ээж нь энэ яасан гээд надаас асуухаар нь тоглож байгаад санаандгүй ийм юм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн дараа 2-3 хоногийн дараа цагдаа залгаад гомдол ирсэн байна гэж хэлсэн. Ш........................сийн шодойг нь би санаандгүй байдлаар гэмтээсэн нь үнэн...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 182 дахь тал)
- Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 231 дугаартай дүгнэлт:
“Болсон хэргийн талаар / өөрийн үгээр/: Эхнэрээсээ салаад П........................аа гэж хүнтэй хамтран амьдрагч байсан юм. 2021.11.12-ны өдөр би сахилгагүй хүүхдийн боожгойг нь авна гээд шодойноос нь татсан юм. Бага зэрэг цус гарсан. П........................ааг би зодож байгаагүй.
“...1. З.Д...........н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. З.Д...........н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. З.Д...........н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. З.Д...........н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. З.Д...........н нь хэрэг хариуцах чадвартай байна.
6. З.Д...........н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
7. З.Д...........н эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11373 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч З.Д...........н нь хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу П.Ш........................сийн биед халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч З.Д...........н нь хүүхдэд хэрцгий байдлаар хандаж хохирогч П.Ш........................сийн биед тээрхийн арьсанд шарх, зүүн хацар, хоёр шуу, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Д...........н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар
-мөн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч П.Ш........................с нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч З.Д...........нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч З.Д...........нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Хохирогчийн өмгөөлөгч: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүгдэгчид торгох ял оногдуулбал...түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлгэх арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...манай үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн эрхэлсэн тодорхой ажил, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ялын доод хэмжээг торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч З.Д...........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 88, 97 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 114,115 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 126 дах тал), гэрлэсний бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89,90 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 197,198,199 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.Д...........н, хохирогч П.Ш........................с нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч З.Д...........н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн зарим хэсгийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 1875 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.875.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч З.Д...........н торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бага насны хохирогчид Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл залуучуудын төвөөс хууль ёсны төлөөлөгчийг томилж, тэднийг өмгөөлөгчөөр хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид төлөх зардал” –ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж тодорхойлон, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2022 оны а/42 тоот тушаалаар өмгөөлөгч Л.Батжаргалд өмгөөллийн үйлчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг төсвөөс гаргахыг зөвшөөрсөн, мөн тус хэлтэс нь өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа байгуулах гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан байна.
Иймд хуульд заасны дагуу шүүгдэгч З.Д...........нээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 2.000.000 төгрөгийг гаргаж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст олгох нь зүйтэй байна.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2108 0287 40804 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Заяатын Д...........н Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
- Хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д...........нийг 675 (зургаан далан тав.) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 (зургаан зуун далан таван мянга) төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 (мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч З.Д...........нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 675 нэгж буюу 675.000 төгрөгийг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх торгох ялыг 1875 нэгж буюу 1.875.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д...........н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д...........нээс 2.000.000 (хоёр сая) төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ