Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/706

 

 

 

 

 

 

 

    2022               6             02                                     2022/ШЦТ/706

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч П.А............р, түүний өмгөөлөгч Х.Даваахүү (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0058)

шүүгдэгч Ц.Б..............гт, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхий дугаар 0070), А.Кадирбек (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхий дугаар 2631) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хэлэлцүүлгээр Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0117 80309 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг овогт Цагаанхүүгийн Б..............гт, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1975 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 46 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .............................................. түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ........................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Б..............гт нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчооны замд “Уран төгс шийдэл” ХХК-ийн өмчлөлийн “BEIBEN NORTH BENZ” маркийн ND42502B34J7 модельтой ................ улсын дугаартай зүтгүүрийг CIMC маркийн JG9400 модельтой 47-07 АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт чирч яваад буцаж эргэх үйлдэл хийхдээ “ХААН” банкны өмчлөлийн “Toyota” маркийн “Land Cruiser-200” моделийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.А............рын хажуу талаас мөргөж, жолооч П.А............рын эрүүл мэндэд хүндэвтэр, “Toyota” маркийн “Land Cruiser-200” моделийн тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол, иргэний нэхэмжлэгч Р..Э...............яад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.Б..............гт нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчооны замд “Уран төгс шийдэл” ХХК-ийн өмчлөлийн “BEIBEN NORTH BENZ” маркийн ND42502B34J7 модельтой ................ улсын дугаартай зүтгүүрийг CIMC маркийн JG9400 модельтой 47-07 АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт чирч яваад буцаж эргэх үйлдэл хийхдээ “ХААН” банкны өмчлөлийн “Toyota” маркийн “Land Cruiser-200” моделийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.А............рын хажуу талаас мөргөж, жолооч П.А............рын эрүүл мэндэд хүндэвтэр, “Toyota” маркийн “Land Cruiser-200” моделийн тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол, иргэний нэхэмжлэгч Р..Э...............яад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Зам тээврийн Осол, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт товчооны зам Мон-суль ШТС-ын баруун урд талын замд ................ улсын дугаартай Beiben маркийн автомашины жолооч нь 99-92 УНВ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн авто машинтай мөргөлдөж осол гарсан хэлбэрээр үйлдэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн гэх цэгийг А үсгээр, Лан круйзер маркийн авто машин тусгаарлах зурвасны хашааг мөргөсөн цэгийг 1 тоогоор...А цэгийг үл хөдлөх В цэгийг тэгш өнцөгт гарган шугамаар холбоход 9.90 х1030 м Х1330м өргөн 10.70 метр, “А” цэгээс 1 тоогоор тэмдэглэгдсэн цэг хүртэл 2.90 метр 1 тоогоор тэмдэглэгдсэн цэгээс 2 тоогоор тэмдэглэгдсэн цэг хүртэл 2.0 метр 2 тоогоор тэмдэглэгдсэн цэгээс 3 тоогоор тэмдэглэсэн цэг хүртэл 27.0 метр, 3 тоогоор тэмдэглэгдсэн цэгээс 4 тоогоор тэмдэглэсэн цэг хүртэл 17,60метр зайтай байв...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 10-22 дахь тал),

- Хохирогч П.А............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед Toyota Land Cruizer-200 маркийн ............ улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байгаад хуучин 22-н товчооны цаана Мон-Суль ШТС-н баруун урд том овын автомашинтай мөргөлдсөн...би 60-70 километр цагийн хурдтай явсан...миний машин хаан банкаар лизингээр авсан...миний унаж явсан машины урд нүүр, буфер хагарсан, баруун урд их гэрэл хагарсан, баруун урд хойд хаалганууд нь цөмөрч шил нь хагарсан, баруун урд хойд крыло, хойд буфер гэмтсэн, 3 ш дугуй, обуд хагарсан, урд шил цууралттай, баруун толь зэрэг эвдрэлтэй...хохирлоо барагдуулаад авчихвал өөр гомдолгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 31-32 дахь тал),

-“...Миний зүүн хөлийн өвдөгний үе нь гэмтсэн, өөр гэмтэл байхгүй...эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, үзүүлж эмчилгээ хийлгэж эм тариа худалдан авсан байгаа одоогоор хөлийн бүрэн гүйцэт эдгээгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 99 дэх тал)

 

- Арвижих-Эстимейт ХХК-ний 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний №18486 дугаартай тайланд: “...Эзэмшигчийн нэр...Хаан банк...Үйлдвэр загвар... Toyota Land Cruizer-200 VX...улсын дугаар..................үйлдвэрлэсэн он...2016....арлын дугаар...JTMHV05J004192972....шууд зардал....68.561.000 төгрөг, шууд бус зардал...16.505.000 төгрөг...нийт 76.411.000 төгрөг... 92.916.000...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7207 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн шилбэний дотор дээр хэсэгт 6х5см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, орчны эд бага зэргийн хавдартай, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

-2021.5.21-ний өдрийн зүүн өвдөгний үений СРТ шинжилгээнд булуу ясанд ясны эдийн хавантай, урд чагтан холбоос /АСL/ шаант ясанд бэхлэгдэх түвшинд хэсэгчилсэн урагдалтай. Тойгны шөрмөс /patellar tendon/ дунд хэсэгт нь хавантай...ДҮГНЭЛТ

1. П.А............рын биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийн материалаар хийгдсэн Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 744 дугаар дүгнэлт

-2022.5.21-ний өдрийн Зүүн өвдөгний МRI зургийг дахин уншуулахад: зүүн өвдөгний урд болон дотор хэсгээр зөөлөн эдэд хавантай, дунд чөмөгт ясны дотор булуунд ясны хэмт эдийн хавантай, өвдөгний үений зайд болон тойгийн дээд цүлхэнд шингэн бага зэрэг ихэссэн, урд чагтан холбоосны шаант ястай бэхлэгдэх хэсэгт дохионы эрчим ихэссэн, тахиралдсан хэсэгчилсэн урагдал, хаван, тойгийн мөгөөрснүүд бусад булчин шөрмөс холбооснуудад гэмтлийн өөрчлөлтгүй...ДҮГНЭЛТ

1. П.А............рын биед тухайн үед 2021.5.21-ний өдрийн зүүн өвдөгний үений соронзон үелзүүрт томографийн хариунаас харахад зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал няцрал гэмтэл учирчээ.

2. Зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл авсан хүн алхаж гишгэж явах боломжтой ба өвдөгний үеэр хавдах, өвдөх, хөдөлгөөний далайц хязгаарлагдах шинж тэмдгүүд илэрнэ. Харин урд чагтан холбоос бүрэн урагдсан үед дээрх зориурууд нэмэгдэж, алхахад бэрхшээлтэй болно.

3. 5. П.А............рын биед учирсан зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар дөрвөн долоо хоногоос дээш буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд буюу 2021.5.16-нд үүссэн байх боломжтой.

5. 2021.08.09-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7207 тоот дүгнэлтийн зүүн өвдөг шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2021.5.16-нд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй сүүлд нь үүссэн гэмтэл байх боломжтой байна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 161-163 дахь тал)

- Иргэний нэхэмжлэгч Р..Э...............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай хашааг нэг машин мөргөчихлөө гээд 16 цагийн орчим манай нөхөр Ганбат хэлсэн. манай нөхөр хажуугийн хашаанд ажилладаг өөрөө тухайн үед нь хашаа мөргөсөн жолоочтой уулзсан гэсэн...манай хашаа Сонгинохайрхан дүүргийн 32-р дугаар хороо Хийдийн баруун тал гэж бичигдсэн байдаг гэрчилгээтэй миний нэр 6995 мк2 аж ахуйн зориулалтаар авсан одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй 2 долоо хоногийн өмнө шинэчилж барьсан юм...манайх хашаандаа үнэлгээ хийлгэсэн нийт 2.360.000 төгрөгийн хохирол учирсан хоёр машин мөргөлдөөд нэг нь манай хашаа руу орсон тэгэхээр хэн буруутай төлөх байлгүй...Надад санал, гомдол байхгүй. хашааны хохирлоо гаргуулж авна бид хашаагаа өөрсдөө янзалсан тэгэхгүй бол хашаагаар мал хүн амьтан яваад болохгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал)

- Хас Үнэлгээ ХХК-ний 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...Эзэмшигч Р..Э...............яа...Хөрөнгийн байршил...Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Хийдийн баруун талд...хувийн хашаа...гэрчилгээний дугаар 12768...ажлын хөлс...1.085.000 төгрөг...материалын зардал...1.115.200 төгрөг...тээврийн зардал...160.000 төгрөг буюу нийт 2.360.200 төгрөг...” гэх үнэлгээ (1-р хавтаст хэргийн 52-56 дахь тал),

- Гэрч Ч.Бадарчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хархорин захын урд байдаг үйлдвэрээсээ төв аймгийн Баянцогт сум руу захирлын хамт 15-16 цагийн орчим байх явж байсан тэгээд хуучин 22-н товчооны тэнд нэг шланз машины хажуугаар гарах гэтэл гэнэт урдуур дарахад нь түүнтэй мөргөлдөж цаашаа яваад айлын хашаа мөргөөд зогссон...тухайн машин зүүн хүрдтэй би баруун талд нь буюу жолоочийн хажуугийн суудалд сууж явсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал)

 “...2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн...товчооны замд явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд том оврын Норд Бенз маркийн машин явж байсан. Тэгэхэд машин жолоодож явсан захирал П.А............р гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд гуравдугаар эгнээгээр Норд бенз маркийн машины чиргүүл өнгөрөөд талд нь ороод явж байтал нөгөө машин яваан дундаа зүүн дараад ороод ирсэн тэгээд Toyota Land Cruizer-200 маркийн машины баруун талын шанаа хэсгээр Норд бенз маркийн машинтай мөргөлдөөд цааш гараад төмөр хайсан хашаа мөргөөд боржууран дээр нь машин гараад зогссон...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91 дэх тал)

- Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Гацуурт компани 5 шарын призерийн урд байдаг хашаанд манай нөхрийн барьдаг машин байдаг юм тэгээд бид хоёр Увс аймаг явах гээд ачаа олчихлоо хоёулаа явъя гэхээр нь нөхрийн машиныг хашаанаас нь аваад 22-н товчооны тэндээс ачаа ачихаар МАК-н хашаанд очоод ачаагаа ачих гэсэн чинь мөнгө ороогүй байна хэд хоногоос болно гэхээр буцаад машин тавих газар руугаа явж байгаад буцаж эргэх үед машинтай мөргөлдсөн...манай нөхрийн машины дугаар ................ гэсэн дугаартай МАК-н хашаа ертөнцийн зүгээ хойноо учир бид хоёр ачаа хэд хоногоос гэхээр нь хашаанаас гараад баруун явж байгаад зүүн тийшээ машин тавьсан хашаа руугаа явж байгаад буцаж эргэх гэж байгаад хойноос ирсэн их хурдтай явсан машинтай мөргөлдсөн...машины зүүн талын хаалга, зүүн урд гэрэл хагарсан, урд буфер хугарсан, нэлээд юм эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 68-69 дэх тал)

Гэрч Б.Буян-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр цамба-2 дугаар чиглэлд 9 цагаас 20 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байхад өдөр 14 цагийн орчим товчооны замд хоёр автомашин мөргөлдсөн байна гэсэн дуудлага ирсэн. Би дуудлагын дагуу ослын газар очиж үзлэг хэмжилт хийж ажилласан. Ослын газар анх очиход Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд тухайн замын буцаж эргэх эргэлтэн дээр зогсож байсан, нөгөө тээврийн хэрэгсэл нь Toyota Land Cruizer-200 тухай тээврийн хэрэгслээс 50 орчим метр зайд замын хойд талд хашлага мөргөсөн байдалтай зогсож байсан. Хоёр тээврийн хэрэгслийн жолооч нартай уулзаж ослын талаар тодруулахад Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь би зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байгаад буцаж эргэх үйлдэл хийсэн тэр үед миний зэрэгцээ эгнээнд болон ард тээврийн хэрэгсэл байгаагүй би толиндоо хараад буцаж эргэх үйлдэл хийсэн гэж хэлсэн, нөгөө тээврийн хэрэгслийн жолооч нь би энэ машинтай зэрэгцээд явж байхад гэнэт миний жолоодож явсан машины урдуур дараад ороод ирсэн, би зогсож чадалгүй энэ машиныг мөргөөд эсрэг талд нь гараад айлын хашаа мөргөөд зогссон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 94 дэх тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын 0857 дугаартай дүгнэлт:

...Үзлэг ба шинжилгээ:

  1. Шинжилгээнд хар өнгийн будагчтай бичигч хэрэгсэл ашиглан “ТЦА” гэж «аягласан, тунгалаг ууттай, “SONY DVD-R 120min/4.7GB ACCUCORE” гэсэн бичигтэй, саарал өнгийн DVD-ийг, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн будүүвч 1 хуудас тус тус ирүүлжээ /Зураг №1, 5/.

Шинжилгээнд ирүүлсэн DVD-ийг компьютерт уншуулахад “2021.05.16 шланз.тр4” нэртэй, 16.2 MiB хэмжээтэй, 1520x2688 pixels, 20 framerate, 26 s 0 ms секундийн үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файл хадгалагдаж байна. /Зураг №2, 3/.

Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч” нь “Монсуль ШТС-ын БАРУУН УРД ЗАМД ГАРСАН ЗТО-ын ГАЗРЫН СХЕМ ЗУРАГ” гэсэн гарчигтай, 2 урсгалтай, нийт 6 эгнээ замыг харуулсан байна. “1” гэсэн тэмдэглэгээг анх мөргөлдсөн “А” цэгтээ харалдаа байгаа тусгаарлах зурвасын нэг ширхэг цагаан хэрчмийг түүнээс ертөнцийн зүгээр зүүн тийш 10 ширхэг цагаан хэрчмийг 10 хүртэл дугаарлаад хэмжилт хийж 37.0 метр гэж тэмдэглэсэн ба ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнэ 2022-03-07-ны өдөр ирж цэгүүдийг заасан ба дүрс бичлэг дээрх цагаан шугамуудад “1-10” хүртэлх тэмдэглэсэн тусгаарласан зурвасыг зааж өгсөн /Зураг №6-7/.

Дүрс бичлэгийн зүүн дээд хэсэгт байх дэлгэцийн цагаар 05-16-2021 Sun 13:41:54 секундээс хар өнгийн жийп автомашины дүрслэгдэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

Filename

MD5

SHAI

Modified Time

Created Time

xtensiom

2021.05.16 шланз.mp

B14D75B8910E0389BF6C462FE9698834

087E93A4537077A2346C946CC69091FA79D9AAE

2022.02.21 17:17:47

2022.02.21 17:17:47

MP4

Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийн Hash утгыг MD5, SHA1 алгоритмаар харуулав.

2. Шинжилгээнд ирүүлсэн “2021.05.16 шланз.тр4” нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн улаан өнгийн автомашины урттай харьцуулах боломжгүй ба, 05-16-2021 Sun 13:41:54 секундэд дүрслэгдэх хар өнгийн жийп автомашины хурдыг тодорхойлоход “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч”-д авагдсан “1”-ээс “10” гэсэн цэгийн хоорондох зай 37 метр гэсэн хэмжилтийг ашиглав.

Дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 05-16-2021 Sun 13:41:54 секундэд дүрслэгдэх хар өнгийн жийп автомашин нь “1”-ээс “10” гэж тэмдэглэсэн цэгтэй зэрэгцэх үеийн байрлалыг баримжаалан авч хурдыг тооцоолов /Зураг №8, 9/,

3. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн автомашин нь “1-10” хүртэл тэмдэглэсэн зай хэдэн км/ц-ийн дундаж хурдтай явсан болохыг тогтоох зорилгоор дүрс бичлэгийн программ хангамж ашиглан шинжилж үзэхэд “2021.05.16 лшанз.тр4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь 1 секундэд = 20 framerate/кадр/ утгатай байна. Дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 05-16-2021 Sun 13:41:54 секундэд дүрслэгдэх хар өнгийн жийп автомашин нь “1”-”10” гэсэн үл хөдлөх цэгийн хоорондох зайг туулж өнгөрөхөд бүртгэгдсэн frame /кадр/-г тооцоолоход 35 frames байна. /Зураг №8-10/ Иймд дээрх зайг 1/20=0.05 секунд => ~35*0.05=~1.75 секунд зарцуулсан байна.

- Хурд тодорхойлох дараах илэрхийллээр: S=37 метр үед V=S/t=>37 метр /~1.75 секунд =~21.14 метр/секунд *3.6=~76.104 км/цаг байна.

Шинжилж буй “2021.05.16 шланз.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 05.16.2021 Sun 13:41:54 секундэд дүрслэгдэх хар өнгийн жийп автомашин нь Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч”-д авагдсан 1”-“10” гэж тэмдэглээсэн үл хөдлөх цэгийн хоорондох зайг ~76.10км/цаг дундаж хурдтайгаар туулж өнгөрсөн гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна...ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн “2021.5.16 шланз.mp4” дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ.

2. Т.Land cruiser-200 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021.05.16 Шланз” гэсэн нэртэй бичлэгийн 13:41:54 цагт улаан өнгийн ачааны автомашины “урт нь 16,9 метр/ урттай харьцуулан хурдыг тогтоох боломжгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 2021.5.16 шланз.mp4 дүрс бичлэгт дүрслэгдсэн хар өнгийн Т.Land cruiser-200 маркийн ............ улсын дугаартай автомашин нь авто замын зорчих хэсгийн 1”-“10” тэмдэглэгдсэн цэгийн хоорондох 37 метр зайг 76.104 км/цагийн дундаж хурдтайгаар туулж өнгөрсөн байна...” гэх дүгнэлт (2-р хавтаст хэргийн 148-150 дахь тал)

- Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 22/05 тоот дүгнэлтэд

- Бейбен маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б..............гт нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6 “...Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухай чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

1.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганзоригийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №0857 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Тоёота Ланд круйзер 200 маоътйг ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.А............р нь 37 метр зайг 76.104 км/цагийн хурдтай туулж өнгөрсөн байна гэж дүгнэлт гаргасан байх тул жолооч П.А............р нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

1.3. Бейбен маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б..............гт нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

1.4 Тоёота Ланд круйзер 200 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.А............р нь хурд хэтрүүлж явсан нь уг ослоос үүдэн гарах хохирлын хэмжээг ихэсгэх байдлаар хамаарна гэж үзэх үндэслэлтэй байна.

1.5 Уг осол гарахад зам орчны байдал нөлөөлөөгүй байна.

1.6.Нэмж тусгах саналгүй болно.

2.Өмгөөлөгч А.Кадирбекээс тавьсан асуултын хүрээнд:

2.1. Хариултаар хариулсан гэж үзэж байна.

2.2 Зогсоох арга хэмжээг авах боломжтой байсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох нь зүйтэй.

2.3. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлэг нийтлэг үндэслэлийн 1.2.10-д “гүйцэх” гэж нэг чигт зэрэгцээ эгнээгээр яваа тээврийн хэрэгслээс илүү хурдтай явах үйлдлийг гэж заасан байна.

3.Өмгөөлөгч Х.Даваахүүгээс тавьсан асуултын хүрээнд:

3.1 Бейбен маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б..............гт нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.3. Бейбен маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б..............гт нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6д заасныг баримталж замын хөдөлгөөнд оролцсон бол уг осол гарахгүй байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (2-р хавтаст хэргийн 159-162 дахь тал)

- иргэний хариуцагч Г.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар ссарын 19-ний өдөр гарсан осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Ослын дараа цагдаагаас алба бичиг ирснээр мэдсэн. Бейбен маркийн ................ улсын дугаартай автомашин нь манай байгууллагын нэр дээр боловч яг манай байгууллагын автомашин биш юм. Манай байгууллага нь Зам тээврийн яам болон АТҮТ-с олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу Өмнөговь аймагт “Эрдэнэс таван толгой”-оос нүүрс тээвэрлэдэг юм. Үйл ажиллагаа явуулахад хувь хүн өөрийн автомашинаар тээвэрлэлт хийх боломжгүй байдаг учир хувьдаа өөрийн хүнд даацын автомашинтай иргэд манай байгууллагатай гэрээ байгуулан байгууллагын зарчмын дагуу Б..............гт нь өөрийн автомашинаа манай байгууллагын нэр дээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байсан. Осол гарах үед манай кампанийн ажил зогссон байсан учир манай ажилд яваагүй. Хувийнхаа ажлыг хийгээд явж байсан...Автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй. Энэ автомашин нь Б..............гтын өөрийнх нь автомашин юм...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 108 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Б..............гт нь анхаарал болгоомжгүйгээр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6 дах хэсэгт заасан “Жолооч ...зүүн гар тийш эргэхдээ ...Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг болон Замын тэмдгийн 4 дэх хэсгийн  4.2.а «Саадыг баруун гар талаар тойрч гарна»-тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө; гэснийг тус тус зөрчин зүүн гар тийш буцаж эргэх хөдөлгөөн хийхдээ Toyota Land cruiser 200 маркийн  ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийг мөргөж, тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан П.А............рын эрүүл мэндэд зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэлд 92.916.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцов.

Иргэний нэхэмжлэгч Р..Э...............яад учирсан хохирол, хор уршиг нь “...гэмт хэрэгтэй шууд холбоотой байх тул түүнд учирсан 2.360.200 төгрөгийг...” гаргуулахаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б..............гтын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь хохирогч П.А............рт учирсан хүндэвтэр гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс Ц.Б..............гт нь тээврийн хэрэгслээ зүүн гар тийш буцаж эргэх үедээ дохио өгсөн, хохирогч П.А............р нь түүний ард явж байгаад 3 секундийн дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн...” гэж мэтгэлцэх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.9. “гүйцэж түрүүлэх” гэж явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдлийг;” гэж заасан, нөгөө талаар зүүн гар тийш дохио өгсөн гэх боловч энэ талаар хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтгүй байх тул тэдний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Харин тухайн зам тээврийн хэрэг болох шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын Замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримтлах үүргээ биелүүлээгүй хэтэрхий хайнга, хариуцлагагүй байдлаас шалтгаалсан байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.А............рт 96.068.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р..Э...............яа нь 2.360.200 төгрөгийг хохирол тус тус учирсан байна. Иймд шүүгдэгч Ц.Б..............гтоос 5.512.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.А............рт 3.150.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р..Э...............яад 2.360.200 төгрөгийг олгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар “...Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно...” гэж заасан тул тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн тул түүний нэхэмжлэлээс 27.874.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал тэрээр замын хөдөлгөөний дүрэмд зааснаас өндөр хурдтай явж зам тээврийн гэмт хэргийн хохирлыг ихэсгэхэд зохих буруутай болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.

Иймд тус хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон “Урантөгс шийдэл” ХХК-аас 65.041.200 төгрөгийг гаргуулж хохирогч П.А............рт олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татагдсан “Уран төгс шийдэл” ХХК нь “North Benz” загварын ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон байх тул “Урантөгс шийдэл” ХХК нь гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Харин иргэний хариуцагч Урантөгс шийдэл” ХХК нь хохирогч П.А............рт төлсөн гэм хорын төлбөрөө гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Б..............гтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Б..............гтод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг...”

Хохирогчийн өмгөөлөгч: “...шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргаж оролцож байна. Мөн шүүхээс тогтоосон хохирлыг төлөх боломжгүй, төлөхөө илэрхийлж оролцож байгаа талаараа мэдүүлж байна. Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: “...Манай үйлчлүүлэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байгаа. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул манай үйлчлүүлэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон түүний холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...мөн манай үйлчлүүлэгч шүүхээс оногдуулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэргэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирол, хор уршиг төлсөн талаарх мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэргээр шүүгдэгч Ц.Б..............гт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан байх ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 246, 247 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 14 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1-р хавтаст хэргийн 249, 250 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 248 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Нөгөө талаар Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэг  бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна. 

Иймд шүүгдэгч Ц.Б..............гтыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан хохирол хор уршиг ихсэх нөхцөл байдалд хүрсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Гэсэн хэдий ч Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” хүнд энэ хуулийн үйлчлэл хамаарна гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Ц.Б..............гтын холбогдсон зам тээврийн гэмт хэрэг нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд түүний үйлдсэн гэмт хэрэг хамаарч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0117 80309 дугаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг овогт Цагаанхүүгийн Б..............гтыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б..............гтын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б..............гтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б..............гтоос 5.512.200 (таван сая таван зуун арван хоёр мянга хоёр зуу) төгрөгийг  гаргуулж хохирогч П.А............р 3.150.000 (гурван сая нэг зуун тавин мянга), иргэний нэхэмжлэгч Р..Э...............яа 2.360.200 (хоёр сая гурван зуун жаран мянга хоёр зуу) төгрөгийг олгож, иргэний хариуцагч “Урантөгс шийдэл” ХХК-аас 65.041.200 (жаран таван сая дөчин нэгэн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч П.А............рт олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс 27.874.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ