Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 274

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шүүх хурлын  танхимд  хаалттай  хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг  125 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******  /*******/ нэхэмжлэлтэй

 

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 18 дугаар байрны 58 тоотод оршин суух, Сувд овогт ******* ******* /******* / холбогдох

 

“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай, Ж.*******ын нэхэмжлэлтэй д холбогдох “Хүү *******ын асрамж тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов. 

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ... Миний бие 2010 онд Ж.*******тай танилцан, 2013 оноос хойш гэр бүлийн харилцаатай болж хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Цэнгүнжав нь мэндэлсэн.

          Хамт амьдарсан эхний хугацаанд гайгүй байж байгаад хүүхэд төрснөөс хойш хэрүүл маргаан тасрахаа больж хамт амьдрахад бэрх болсон. Энэ хугацаанд надад хэд хэдэн удаа гар хүрч зодсон. Би хүүгээ бодож өнгөрсөн жилүүдэд удаан тэвчсэн. 2017 оны 02 дугаар сараас хойш тусдаа амдарч байгаа, цаашид эргэн нийлж хамт амьдрах бодолгүй байгаа тул Ж.******* нь хүү Цэнгүнжавын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.

 

           Нэхэмжлэгч , хариуцагч Ж.******* нар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

           1. Хариуцагч Ж.******* би нэхэмжлэгч тай эвлэрэн хэлэлцэж хүү *******ыг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүү *******ыг ээж ын асрамжинд үлдээхэд татгалзах зүйл байхгүй.

            2. Хүү *******д гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл нь бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг төлнө. Төлөхдөө хүүхдийн нэр дээр данс нээлгэж, уг дансанд мөнгийг хийнэ.

           3. Ж.******* нь хүү *******тай чөлөөтэй харилцах, уулзах, тодорхой хугацаагаар өөр дээрээ авч байхад хязгаарлалт тогтоохгүй байхаар эвлэрэн хэлэлцэж тохиролцов.

          4. Ж.******* нь хүүхдээ өөр дээр байх хугацаанд хичээл, сургуулийг тасалдуулахгүй байх үүргийг хүлээнэ.

          5. миний бие эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

    

        Эвлэрлийн гэрээ байгуулсан:

       

            Нэхэмжлэгч                                         Хариуцагч Ж.*******

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.*******т холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч тай эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох, хариуцагч Ж.******* нь хүү *******ыг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, хүү *******ыг ээж ын асрамжинд үлдээж, хүү *******д гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл нь бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг төлөхөөр хүүхдийн нэр дээр данс нээлгэж, уг дансанд мөнгийг хийж байхаар Ж.******* нь хүү *******тай чөлөөтэй харилцах, уулзах, тодорхой хугацаагаар өөр дээрээ авч байхад хязгаарлалт тогтоохгүй байхаар, хүүхдээ өөр дээр байх хугацаанд хичээл, сургуулийг тасалдуулахгүй байхаар талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг  хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, ******* сумын орон нутгийн орлогоос нэхэмжлэгч, хариуцагч нарт 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч, хариуцагч нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох, хариуцагч Ж.******* нь хүү *******ыг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, хүү *******ыг ээж ын асрамжинд үлдээж, хүү *******д гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл нь бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг төлөхөөр хүүхдийн нэр дээр данс нээлгэж, уг дансанд мөнгийг хийж байхаар Ж.******* нь хүү *******тай чөлөөтэй харилцах, уулзах, тодорхой хугацаагаар өөр дээрээ авч байхад хязгаарлалт тогтоохгүй байхаар, хүүхдээ өөр дээр байх хугацаанд хичээл, сургуулийг тасалдуулахгүй байлгах талаар зохигчид тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, ******* сумын орон нутгийн орлогоос нэхэмжлэгч, хариуцагч нарт 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч, хариуцагч нарт тус тус олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                         

                   

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ