Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2018/00045/И |
Дугаар | 134/ШШ2018/00086 |
Огноо | 2018-05-09 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 134/ШШ2018/00086
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Б.У-ийн нэхэмжлэлтэй
Ш.Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Б.У, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.У миний бие нь Ш.Б 2001 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Амьдарч байхдаа 2002 оны 10 дугаар сарын 25-нд охин Б.М , 2005 оны 07 дугаар сарын 01-нд охин Б.М нараа төрүүлсэн. Амьдарч байхдаа Ш.Б нь архи ууж, ааш зан нь өөрчлөгдөж, архи уугаад агсам тавьж, зоддог болсон. Тиймээс бид нар цаашид хамт амьдрах боломжгүй болсон бөгөөд 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон.
Би 2014 онд өөр хүнтэй гэр бүл болж, 2015 онд охин М 2017 онд охин М нарыг төрүүлсэн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.
Иймд, охин Б.М охин Б.М нарт тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтийг минь цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.У гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ш.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Ш.Б нар нь 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Б.М , 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Б.М нар нь төрсөн болох нь №0042500 дугаартай Б.М төрсний гэрчилгээний хуулбар, №0042450 дугаартай Б.М төрсний гэрчилгээний хуулбар, №04 дугаартай Б.У Ш.Б нарын гэрлэлтийн баталгаа, Б.У иргэний үнэмлэхийн хуулбар, Ш.Б иргэний үнэмлэхийн хуулбар, Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн жишиг Политехник коллежийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 204 дүгээр тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч өргөдөл гаргагч нь тустай амьдралтай болсон, тайлбар гаргагч нь цаашид хамт амьдрах боломжгүй гэсэн учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон талаарх Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №13 дугаар тэмдэглэл хэрэгт авагджээ.
Тэдний хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, нэхэмжлэгч нь тусдаа амьдралтай болсон, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсөж бойжих орчин, эх, эцгийн анхаарал халамж зэргийг харгалзан 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.М, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.М нарыг эх Б.М асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хэдийгээр зохигч гэрлэлтээ цуцлуулсан боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Ш.Б нь энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх Б.У саад учруулахгүй байх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр сар бүр гаргуулах үндэслэлтэй байна.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 152 580 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч Б.У чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 152 580 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ш.Б Б.У 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Б.М , 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Б.М нарыг эх Б.У асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Б.М , 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Б.М нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.Батбаясгалангаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Б.Б , энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.У тус тус мэдэгдсүгэй.
6. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бат-Оргилд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 152 580 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч Б.У чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 152 580 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА