Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/шш2020/0504

 

**0 оны 0** сарын 13 өдөр Дугаар 1**/ШШ**0/0504 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:П ХХК /РД:***********/,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн сайдын **0 оны 4 дүгээр сарын **-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчП ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М миний бие 01** оноосП ХХК-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд тус компани нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 016 оны 6 дугаар сарын **-ны өдрийн дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх хугацаанд Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас **0 оны ** дугаар сарын 1-ний өдөр 7в/699 дугаартай шаардлагыг тус компанид хүргүүлсэн байдаг. Шаардлагын утга нь:

1. Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 4.1.-т Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюулгүй ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх гэж заасан байх тул автомашиныг тусгайлан тоноглох, аюулгүй ачааны таних тэмдэг байрлуулах,

. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах журам-ын 6.4.1-д Төвийн ажлын байранд борлуулж буй бүх галт зэвсгийг гохыг цоожилж аюулгүй байдлыг хангасан байх,

3. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-т Ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах-ыг хориглохоор заасан тул галт зэвсэг, сум хадгалах, агуулах байрыг хууль, журамд нийцүүлэх гэж байсан.

Дээрх шаардлагын хүрээнд "П" ХХК-ийн зүгээс шаардлагатай арга хэмжээг цаг хугацаанд нь бүрэн биелүүлэн зөрчлийг арилгах дараах арга хэмжээг авсан. Үүнд:

1. Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 4.1.-т заасан шаардлагын дагуу автомашиныг тусгайлан тоноглож аюулгүй ачааны таних тэмдэг байрлуулсан болно.

. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах журам-ын 6.4.1-д зааснаар төвийн ажлын байранд борлуулж буй бүх галт зэвсгийг гохыг цоожилж аюулгүй байдлыг хангасан.

3. Галт зэвсэг, сум хадгалах агуулахыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /1430/, дугаар байр, А блок В1 давхрын тоот хаягт шилжүүлж дараах шаардлагуудыг хангасан.

3.1 хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар тоноглогдсон.

3. харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хамгаалуулсан.

3.3 телехяналтын систем нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан Барилга, орон сууц, , талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлагыг хангасан.

3.4 агуулахын хаалгыг төмрөөр хийж, дотор талд нь галд шатдаггүй материалаар хийсэн ба давхар хаалга, лац хийсэн.

3.5 нарны гэрэл шууд тусахгүй, ус чийгнээс хамгаалагдсан, агааржуулалтын системтэй. Салхивчийг дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалсан.

3.6 галт хэрэгслийн тавиур нь хананаас 40 см-ээс багагүй зайд шалнаас 0 см-ээс багагүй өндөрт байрлуулсан.

3.7 аюулгүй байдлыг хангах дотоод журмыг агуулахад тавьсан.

**0 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан бичгийг бусад нотлох баримтын хамт Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад С.Л хүлээлгэн өгч зөрчлийг бүрэн арилгасан байдаг.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг **0 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус яамны 507 тоот өрөөнд зохион байгуулан тус компанийн зүгээс сонсох үйл ажиллагааны мэдэгдэлд дурьдсан зөрчлүүдийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас **0 оны ** дугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн шаардлагын хүрээнд бүрэн арилгасан талаарх мэдээллээ гаргаж өгсөөр байтал комиссын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэнА.Э нь тухайн үед дээрх зөрчлийг арилгасан талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан атлаа өөрсдөө газар дээр нь очиж шалгалт хийсэн, үзсэн харсан мэтээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-д заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн, тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэл ашигласан, "П" ХХК нь M ХХК-ийн хамаарал бүхий этгээд, хууль бусаар тусгай зөвшөөрөл шилжүүлсэн гэж үзэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Иймд дээрх Хууль зүй, дотоод хэргийн сайдын **0 оны 4 дүгээр сарын **-ны өдрийн дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5-д заасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, 4 дүгээр зүйлийн 4.-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, манай байгууллагаас сонсох ажиллагааны үед гаргасан саналыг тусгаагүй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайдын **0 оны 4 дүгээр сарын **-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Би 016 онд иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь 01** оноосП ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд тус компанид 016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импорлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаатай олгосон. Гэтэл **0 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах тухай дугаар тушаал гарч дээрх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1., Хууль зүйн сайдын 015 оны А/******* дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум түүнтэй адилтгах хэрэгслийг импортлох нийтэд худалдах, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.1.1, 4.1., Хууль зүйн сайдын 015 оны А/7** дугаар тушаалаар батлагдсан Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой зөвшөөрлийн талаар санал гаргах комиссын ажиллах журмын 3.3 дах заалтыг үндэслэн хүчингүй болгосон байдаг.

Дээрх тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5-д заасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх, 4..6-д заасан бусдын эрх ашиг, хууль ёсны сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьд мэдэгдэж, оролцоог хангах, захиргааны үйл ажиллагааны үндсэн журмыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу үүргээ биелүүлээгүй, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах оролцогчийн эрхийг хангаагүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй буюу эрх зүйн зөрчилтэй акт байна гэж үзэж байна.

Нэгдүгээрт: Тус тушаалд дурдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн захиргааны шийдвэр гаргах үндэслэл нь **0 оны 3 сарын 31-ний өдрийн сонсох үйл ажиллагааны тэмдэглэл болон хариуцагчийн тайлбарт дурдагдсан байдаг. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас **0 оны ** дугаар сарын 1-ний өдрийн 7/Б699 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг ирсний дагууП ХХК нь зөрчлийг арилгах хэмжээ авч, 3 дугаар сарын 3-ны өдрийн дотор тус газарт холбогдох нотлох баримтыг хавсаргаж, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 1 хороо, 13 дугаар хороолол, нарын , дугаар байр, А блокны Б1 давхрын ** тоотод байрлах 4,53 м.кв талбай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан тухай болон тээвэрлэлт хийх автомашиныг тоноглосон тухай баримтыг хүргүүлсэн. Мөн дохиолол хамгаалалтын хувьд тус компани нь 019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний дагуу зөрчил бүхий агуулахад дохиолол хамгаалалтын үйл ажиллагааг хариуцуулан явуулж байсныг шинээр худалдан авсан агуулахад **0 оны 3 дугаар сарын 0-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулж, үйл ажилагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд холбогдох албан тушаалтанд энэ тухайгаа мэдэгдсэн.

Улсын бүртгэлийн тухай хуулийн зорилт нь улсын бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцлийг бүрдүүлэх, улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн сан, Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулдаг. Энэ хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрөлд хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх асуудал багтдаг. Үүний дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 19 дугаар зүйлийн 19.1-д Нэг тал эд хөрөнгөө нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэх үүрэг хүлээсэн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол уг үүрэг тухайн эд хөрөнгийн дагалдах зүйлд нэгэн адил хамаарна гэж заасан. Мөн хуулийн 1-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж тус тус зааснаар хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Хариуцагч талаас Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. буюу ахуйн хэрэгцээнд шаардагдах бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, агуулахын байршлыг өөрчилсөн талаар комисс болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, гэрээт харуул хамгаалалтын албатай гэрээтэй ажилладаг гэж тус тус тайлбарласан байдаг. Гэтэл Орон сууцны тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь орон сууцны талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрхийг тогтоож, орон сууц төлөвлөх, орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зориулалтыг өөрчлөх болон орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан, мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т орон сууцны төлөвлөлт, ашиглалтын норм, дүрэм, журам батлах, стандарт хянах, мөрдүүлэх, мөн 7.1.4-д орон сууцны тухай хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих эрх нь орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх төдийгүй, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Мэргэжлийн хяналтын байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь орон сууцны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасны дагуу сууцандаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгана гэж заасан байдаг. Мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллага улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо улсын ерөнхий байцаагч болон маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт болон зөрчилд тооцсон асуудал байхгүй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно гэж зааснаар зайлшгүй мэргэжлийн хяналтын зөвшөөрөл шаардлагатай гэж үзэж байна. Мөн комисс нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй агуулах нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн өргөн чөлөө, 9 дүгээр байрны зоорийн давхарт байрладаг гэдэг. Гэтэл Хууль зүйн яамнаас олгосон 016 оны тусгай зөвшөөрөлтэй иргэн болон харуул хамгаалалтын галт зориулалттай галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгслийг Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа дахь Гаалийн газраас Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Нийслэлийн өргөн чөлөө 40/а байр,**тоот агуулах хүртэл тээвэрлэлтийн маршрутыг 019 оны 4 дүгээр сарын 1**, 019 оны 6 дугаар сарын 1, 019 оны 11 сарын -ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн баталсан байгаа нь мэдээгүй гэдгийг үгүйсгэж байна.

П ХХК нь ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ, харилцаа холбоо байхгүй бөгөөд Классик сити ХХК-тай дохиолол хамгаалалтын гэрээтэй ажилладаг талаар баримтыг хавтаст хэрэгт өгсөн.

Хууль зүйн сайдын 015 оны А/******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох нийтэд худалдах, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.1.1-д зааснаар өөрийн өмчлөлийн агуулахтай байх, өөрийн тээврийн хэрэгсэлтэй байхыг зөрчсөн гэж тайлбарласан байдаг. Гэтэл энэхүү журмын зорилго нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох нийтэд худалдах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Мөн тус журмын 1.-т галт зэвсэг сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг Галт зэвсгийн тухай 16.1-д зааснаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр зөвхөн хуулийн этгээдэд олгоно гэсний дагууП ХХК-д олгогдсон байсан гэж үзэж байна.

Мөн тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагатай гэсэн энэ асуудлаар **0 оны ** дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хугацаанд нь зөрчлийг арилгасан талаар албан бичгийг хүргүүлсэн. Тус журмын 16.9-д тухайн жилд импортлох галт зэвсэг сумны тоо, төрөл, хэмжээг комиссын саналыг үндэслэн хууль зүй асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно, галт зэвсэг, сумыг тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд маршрут хугацааг цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ гэсний дагууП ХХК-ийн зүгээс маршрутаа тогтоолгож, батлуулсан.

Хууль зүйн сайдын А/7** дугаар тушаалаар баталсан комиссын ажиллах журмын 3.3 дах заалт буюу Галт зэвсгийн тухай хуулийн 16.1, 16., 16.3 дах хэсэгт заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь гэмт хэрэгт холбогдсон, удаа дараа зөрчил гаргасан, тухайн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон зэрэг үндэслэлээр хяналт тавих эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгох санал гаргах, санал гаргах тохиолдолд комисс хэлэлцэж санал дүгнэлт гаргана. Гэтэл Галт зэвсгийн тухай хуулийн 16.1.-д иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум дагалдах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /цаашид борлуулагч/ нь 6 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сунгаж болно гэж заасны дагуу тус компанийн хувьд тусгай зөвшөөрөл авсан. Хяналт тавих эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргасан гэж үзэж байгаа бол энэхүү тушаал нь тухайн асуудлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ямар хяналт тавих эрх бүхий байгууллага түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргасны улмаас комисс хэлэлцэх нь тодорхойгүй, энэ нь комиссын хурлын тэмдэглэл болон сонсох үйл ажиллагааны тэмдэглэлээс харахад Монголын галт зэвсэг, сум, түүнтэй адилтгах хэрэгслийг импортлогч, борлуулагчдын холбоо буюу төрийн бус байгууллагын 019 оны 1 дугаар сарын 1**-ны өдрийн 015 дугаар албан бичгээр гаргасан гомдлын дагуу ажлын хэсгийн шалгалтын дүнг хэлэлцэж, тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн байдаг. Гэтэл тус төрийн бус байгууллага нь хяналт тавих, түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах санал гаргах эрх бүхий байгууллага мөн эсэх нь тодорхойгүй байна. Учир нь санал гаргасан тохиолдолд комисс санал дүгнэлт гаргах ёстой. Үүнээс харахад анхнаасаа процесс ажиллагаа буруу байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архиваасП ХХК-ийн лавлагаа, өөрчлөлт, баримт бичиг дүрмийн хуулбар зэргийг авч шалгахад Б.М ыг захирлаар томилсныг 01** оны 11 сарын 9-ний өдөр бүртгэсэн бүртгэл байдаг. Тусгай зөвшөөрлийг ямар хуулийн зохицуулалтаар хүчингүй болгох санал оруулсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулж өгнө үү.

Хариуцагч талаас тусгай зөвшөөрлийг худалдаж авсан нь ноцтой зөрчил гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж зааснаар хуулийн этгээдийг шилжүүлэн авсан учраас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-г зөрчсөн асуудал байхгүй. 019 оноос хойш Б.М ыг галт зэвсэг худалдах үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг төрийн байгууллага мэдээгүй гэж ярьдаг. Гэтэл 019 оноос хойш маршрут нь тогтоогдож, цагдаагийн байгууллагаас тээвэрлэлтийн маршрутыг баталж өгч байсан.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэлтэй байна гэсэн зарчмаа зөрчиж, захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог хангах ёстой гэсэн зарчмаа биелүүлээгүй гэдэг нь хариуцагчийн тайлбар болон нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Сонсох үйл ажиллагааны мэдэгдлээс харахад 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч хугацаа олгохгүй, оролцогчийн ашиг сонирхлыг харгалзахгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчА.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/******* дугаар тушаалын хавсралтаар баталсан Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилт болон дээр дурдсан холбооны гомдлоор **0 оны 01 дүгээр сарын **, 9-ний өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Эрүүгийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төв, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг холбодох шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтад иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй "П" ХХК зэрэг 6 аж ахуйн нэгж /борлуулагч/ хамрагдсан. Дээр дурьдсаны дагуу комиссын **0 оны 1 дүгээр хуралдаанаас өгсөн үүргийн дагуу "П" ХХК-ийн үйл ажиллагааг шалгахад дараах зөрчил дутагдал илэрсэн байна. Үүнд:

1. "П" ХХК /борлуулагч, Улсын бүртгэлийн дугаар ***********, регистрийн дугаар ********** Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.., Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/114 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 1** дугаар хороо, 13 дугаар хороолол 10-**7 тоот хаягт байрладаг тус компанид иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаатай олгосон. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13311, Нийслэл өргөн чөлөө ны 40а байрны ** тоотод байрладаг.

"П" ХХК нь 01** онд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг гүйцэтгэх захирал Б.Б гаргаж, тухайн үед Х ХХК-ийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн **/*байр 1 давхарт галт зэвсэг, сумны агуулахтай, 73-7* *** улсын дугаартай Альфард маркийн тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Шалгалтаар галт зэвсэг, сум хадгалах агуулахын байршлыг өөрчилсөн талаар комисст болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, агуулах нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний 40 дүгээр байрны зоорийн давхарт байрлаж байсан. Мөн гэрээт харуул хамгаалалтын албаны дохиолол, хамгаалалтын гэрээтэй ажилладаг. Хяналтын камертай, гал, ус чийгний дохиололтой хөдөлгөөн мэдрэгчтэй боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/******* дугаар тушаалаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4..-т Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хамгаалуулах, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-т Ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах-ыг хориглосон заалтыг тус тус зөрчсөн байна.

. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас "П" ХХК-ийн лавлагаа, өөрчлөлт орсон баримт бичиг, дүрмийн хуулбар зэргийг авч шалгахад улсын бүртгэлийн ***********, регистрийн *******5** дугаарын гэрчилгээнд гишүүдийн тоо 1, ******* овогтой *******ыг захирлаар томилсныг 01** оны 11 дүгээр сарын 9-ний өдөр бүртгэсэн, Бямбаа овогтой Б 01** оны 11 дүгээр сарын -ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу компанийг шилжүүлэн авсан байна. Тус компани нь *******аас Б.Ад, Б.Аээс Б.Бд, Б.Б Б.М т тус тус бэлэглэл болон худалдах гэрээгээр шилжиж байсан байна. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-тушаал Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж заасныг зөрчсөн байна.

3. Галт зэвсэг, сум тээвэрлэх тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагыг хангахгүй /тусгайлан бэлдсэн төмөр хайрцаг байрлуулсан боловч цоож, бэхэлгээгүй, аюултай ачааны таних тэмдэг байршуулаагүй/ зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Энэ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/******* дугаар тушаалаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.1.1-д Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах өөрийн өмчлөлийн агуулгатай байх, 4.1.-т Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.

Шалгалтын явцад гомдолд дурдсан M ХХК,П ХХК-иудын агуулахын байр нь нэг дор орон сууцны зоорийн давхарт байрладаг, дохиолол хамгаалалт нь нэг байгууллага, галт зэвсэг, сум тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн эзэмшигч өөр боловч хэрэглэж, ашиглаж байгаа нь M ХХК-ийн хамаарал бүхий этгээд, импортолж байгаа галт зэвсэг, сум нэг төрлийн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд "П" ХХК-ийн иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасны дагуу хүчингүй болгосон байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Галт зэвсгийн тухай хууль 015 онд шинэчлэн батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 016 онд сонгон шалгаруулалт зарлаж, эрх бүхий 10 хуулийн этгээдэд галт зэвсэг, сум, түүнтэй адилтгах хэрэгслийг импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг олгосон. Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.-т заасныг үндэслэж Хууль зүйн сайдын 016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн 1** дугаар хороо, 10-**7 тоотод байрлах тус компанид иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох худалдах, нийтэд худалдах зөвшөөрлийг 6 жилийн хугацаатай олгосон. Уг компани үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад сүүлд 01** онд н.Байгалмаа захирал дахин үйл ажилагааг явуулах хүсэлт гаргаж, галт зэвсэг хадгалах агуулахыг ажлын хэсэг комисс үзээд тухайн компанид зөвшөөрөл олгосон. Сүүлд Б.М гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу компани хэний нэр дээр шилжих нь асуудал биш боловч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т зааснаар Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдах, борлуулах бусдад шилжүүлэх зэргийг хориглоно гэж заасан. Энэ үүргийн дагуу уг хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшдэг талаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой боловч энэ шаардлагыг биелүүлээгүй.

Галт зэвсэг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хоорондоо нэгдэж Монголын галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлогч борлуулагчдын холбоог байгуулсан. Илт давуу байдлаар зөрчиж байна гэдэг байдлаар бидэнд гомдол гаргасан. Энэ холбооноос 019 оны 7 сарын 0**, 019 оны 1 сарын 1**-ны өдрүүдэд компанийг тус тусдаа тоо хэмжээний хуваарийг авч, бидний эрхийг зөрчиж байна гэдэг асуудлаар гомдол гаргасан. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох лавлагаа, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Эрүүгийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг шалгалтыг хийхэд зөрчил илэрч шаардлагыг хүрүүлсэн. Өмнө ньП ХХК-ийн захиралд хууль зөрчсөн асуудал байна, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар танилцуулж, сонсгож байсан. M ХХК,П ХХК-иудын агуулах нь нэг байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэдэг автомашинуудын эзэмшигч өөр боловч хэрэглэгч оршиж байгаа нь M ХХК-ийн хамаарал бүхий этгээд, импортолж байгаа галт зэвсэг, сум нэг төрлийн, гэрээт харуул хамгаалалт дохиолол хамгаалалтын байгууллага нэг байгаа нь хууль бус байх тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ирүүлснийг комиссоор хэлэлцүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд холбогдох баримтуудтай танилцаж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах чиглэл өгснөөр **0 оны 3 сарын 30-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраасП ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг оруулж, комиссоор хэлэлцүүлж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.П ХХК нь эрх шилжүүлж авсан, агуулах байр худалдаж авсан гэдгээ урьдчилан мэдэгдэж, холбогдох байгууллагуудын дүгнэлтийг гаргуулж, дараа дараагийн шатны арга хэмжээг авах үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжлүүлээгүй. Сонсох ажиллагааг 1 сард хийсэн. Нэхэмжлэгч нь холбогдох журам дүрмийг сайн судлаагүй, мэдэхгүй байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн асуудал нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчП ХХК нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын **0 оны 4 дүгээр сарын **-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 016 оны 6 дугаар сарын **-ны өдрийн дугаар тушаалаарП ХХК-д иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгожээ.

Монголын галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлогч, борлуулагчдын холбооноос 019 оны 1 дугаар сарын 1**-ны өдөр гаргасан Өрсөлдөөний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль зөрчсөн гэх гомдлоор **0 оны 1 дүгээр сарын **, 9-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Эрүүгийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төв, Тагнуулын ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилтийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд шалгаж, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас **0 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ******* тоотоор Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох санал гаргах комисс /цаашид комисс гэх/-т дээрх шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар дүгнэлт, санал хүргүүлсэн, үүнд "П" ХХК-ийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагаар шалгалт хийлгэх талаар тусгасан байдаг.

Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас дээрх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон **0 оны ** дугаар сарын 1-ний өдөр 7в/699 дугаартай шаардлагыг тус компанид хүргүүлсэн. Уг шаардлагад 1/ Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 4.1.-т Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюулгүй ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх гэж заасанд нийцүүлж автомашиныг тусгайлан тоноглох, аюулгүй ачааны таних тэмдэг байрлуулах, / Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах журам-ын 6.4.1-д Төвийн ажлын байранд борлуулж буй бүх галт зэвсгийг гохыг цоожилж аюулгүй байдлыг хангасан байх шаардлагыг хангуулах, 3/ Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-т Ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах-ыг хориглохоор заасан тул галт зэвсэг, сум хадгалах, агуулах байрыг хууль, журамд нийцүүлэхийг заажээ.

Дээрх шаардлагын дагуу "П" ХХК зөрчлийг арилгаж биелэлтийг шаардлагад заасан хугацаанд **0 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүргүүлсэн байна. Тухайлбал, автомашиныг тусгайлан тоноглож, аюулгүй ачааны таних тэмдэг байрлуулж, компанийн эзэмшлийн болохыг тодорхойлох тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсарган, борлуулж буй бүх галт зэвсгийг гохыг цоожилж аюулгүй байдлыг хангаж, галт зэвсэг, сум хадгалах агуулахыг өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /1430/, дугаар байр, А блок В1 давхрын тоот хаягт шилжүүлсэн /агуулахын байранд хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар тоноглож, дохиолол хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, хаалгыг төмрөөр хийж, дотор талд нь галд шатдаггүй материалаар хийсэн ба давхар хаалга, лац хийж, нарны гэрэл шууд тусахгүй, ус чийгнээс хамгаалагдсан, агааржуулалтын системтэй, салхивчийг дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалалт хийж, галт хэрэгслийн тавиур нь хананаас 40 см-ээс багагүй зайд шалнаас 0 см-ээс багагүй өндөрт байрлуулан аюулгүй байдлыг хангах дотоод журмыг агуулахад байрлуулсан/ болохоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зургуудаар бэхжүүлэн хүргүүлсэн байна.

Гэтэл **0 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дээрх шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг танилцуулах сонсох ажиллагааны мэдэгдлийг П" ХХКд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газраас тус тус өгч, мөн өдрөө сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд тус компани шаардлагад заасан зөрчлийг арилгасан талаар тайлбар өгсөн ч Хууль зүй, дотоод хэргийн сайдын **0 оны 4 дүгээр сарын **-ны өдрийн дугаар тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Тушаалаас үзвэл тусгай зөвшөөрлийг дээрх шалгалтаар илэрсэн зөрчлөөр хүчингүй болгосон байна, тухайлбал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. дахь заалтыг зөрчиж орон сууцны байрны зоорийн давхрыг галт зэвсгийн агуулахаар ашигласан, Хууль зүйн сайдын 015 оны А/******* дугаар тушаалаар батлагдсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.1.1-д Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах өөрийн өмчлөлийн агуулгатай байх, 4.1.-т Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх гэж заасныг тус тус зөрчсөн, сайдын 015 оны А/7** дугаар тушаалаар батлагдсан комиссын ажиллах журам-ын 3.3 тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь гэмт хэрэгт холбогдсон, удаа дараа зөрчил гаргасан, тухайн үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон зэрэг үндэслэлээр хяналт тавих эрх бүхий байгууллага зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргаснаар комисс хэлэлцэж санал дүгнэлт гаргасан гэсэн заалтуудыг үндэслэжээ.

Нэг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын **0 оны 4 дүгээр сарын **-ны өдрийн дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг 1/төрийн бус байгууллагын гомдлоор шалгасан нь, /Нийслэлийн цагдаагийн удирдах газар шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дурьдаад 1 дүгээр сарын 31-нд шалгах саналыг комисст оруулсан, комисс дугаар сарын 1-нд хуралдаанаар хэлэлцэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал гаргасан байхад хүчингүй болгосон нь, 3/шалгалтаар илэрсэн зөрчлийг хяналт тавих эрх бүхий байгууллагын дугаар сарын 1-ний шаардлагаар арилгаж 3 дугаар сарын 3-нд хариу хүргүүлж, зөрчлийг арилгасан болохоо 3 дугаар сарын 31-нд сонсох ажиллагаанд тайлбарласан ч комисс зөрчлийг арилгасан эсэхийг хэлэлцээгүй нь, 4/ зөрчлийг арилгасны дараа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг дахин тогтоолгүй хүчингүй болгосон нь тус тус үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Төрийн бус байгууллагын өрсөлдөөнийг хязгаарласан, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зөрчсөн гэх гомдлоор шалгасан нь Галт зэвсгийн тухай хуульд болон Хууль зүйн сайдын 015 оны А/7** дугаар тушаалаар батлагдсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, сум дахин цэнэглэх, төв ажиллуулах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал гаргах, үүнтэй холбоотой сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий комиссын ажиллах журамд нийцээгүй байна.

Учир нь уг журмын 3.3-т Галт зэвсгийн тухай хуулийн 16.1-д заасан иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах  тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь гэмт хэрэгт холбогдсон, удаа дараа зөрчил гаргасан, тухайн үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон зэрэг үндэслэлээр хяналт тавих эрх бүхий байгууллага зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргасан тохиолдолд комисс хэлэлцэж санал дүгнэлт гаргах-аар заасан.

Өөрөөр хэлбэл хяналт тавих эрх бүхий Нийслэлийн цагдаагийн удирдах газар шалгаад зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргасан тохиолдолд комисс хэлэлцэж, санал дүгнэлт гаргахаар тодорхой заажээ.

. Нийслэлийн цагдаагийн удирдах газар шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг шалгах саналыг 1 дүгээр сарын 31-нд комисст оруулсан, комисс дугаар сарын 1-нд хуралдаанаар хэлэлцэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал гаргасан атал тухайн зөрчлөөр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

3. Шалгалтаар илэрсэн зөрчлийг хяналт тавих эрх бүхий байгууллагын дугаар сарын 1-ний шаардлагаар арилгаж 3 дугаар сарын 3-нд хариу хүргүүлж, зөрчлийг арилгасан болохоо 3 дугаар сарын 31-нд сонсох ажиллагаанд тайлбарласан ч комисс зөрчлийг арилгасан эсэхийг хэлэлцээгүй нь, хэлэлцээгүй байж тухайн зөрчлийг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл комисс нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хугацаатай шаардлага, түүний хариуг хэлэлцээгүй, зөрчлийг арилсан эсэхийг дүгнээгүй нь комиссын ажиллах журмын 3.3 дахь заалтад болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Цагдаагийн байгууллага нь төрийн тусгай алба хэдий ч тус байгууллагын гэмт хэрэг мөрдөх ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүйгээр хуульчилсан тул бусад үйл ажиллагаа, тухайлбал тусгай зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгохтой холбоотой шийдвэр, үйл ажиллагаа тус хуулийн үйлчлэлд хамаарна.

4. Зөрчлийг арилгасны дараа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг дахин шалгаж тогтоолгүй хүчингүй болгосон нь мөн л Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.5-д тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол хүчингүй болгоно гэсэнд нийцэхгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой хуульчилсан, тухайлбал 14.1.4-т тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол, 14.1.5-д тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол хүчингүй болгох-оор заасан. Гэтэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа, ноцтой зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй атал, зөрчлийг арилгуулах даалгаврыг биелүүлсэн эсэхийг хэлэлцэлгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр үндэслэлгүй байна.

Хоёр. Шалгалтаар илэрсэн зөрчил тус бүрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болох эсэхэд, зөрчил нь шийдвэр гаргахаас өмнө арилсан байсан эсэхэд дүгнэвэл.

Анх 016 онд сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл авахдаа галт зэвсэг, сум, адилтгах хэрэгсэл хадгалах агуулахаар тус компанийн хувьцаа эзэмшигч иргэн Б.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт 11 Их сургуулийн **/*тоот хаягт байрлах 1 давхрын 45,3** м.кв талбайтай байрыг ашиглаж байсан, мөн галт зэвсэг, сум, адилтгах хэрэгсэл тээвэрлэхээр компанийн эзэмшилд бүртгэлтэй -6* *** улсын дугаартай Хьюндай старекс маркийн ачааны микроавтобусыг тоноглосон, харуул хамгаалалтын Хүннү секьюрити ХХК-иар хамгаалуулах гэрээтэй байсан ч үйл ажиллагаа явуулахгүй байсаар 01** онд үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргах үед агуулах нь хэвээр харин Х ХХК-ийн дохиолол хамгаалалтын гэрээтэй, галт зэвсэг, сум, адилтгах хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгслээ сольж 73-7* *** улсын дугаартай Альфард маркийн тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийг бүртгүүлсэн байна.

Гэвч **0 оны 1 дүгээр сарын **, 9-ний өдрийн шалгалтаар компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний дээр агуулах нь орон сууцны байрны зоорийн давхарт байрладаг, тээврийн хэрэгслийг тусгайлан тоноглоогүй, тэмдэглэгээ байрлуулаагүй, агуулахад байх галт зэвсгийн аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай, дохиолол хамгаалалт нь M ХХК-тай хамаарал бүхий, нэг дор үйл ажиллагаа явуулдаг, дохиолол хамгаалалтын нэг компаниар хамгаалуулдаг зэрэг зөрчил илэрсэн гэж үзээд зөрчлийг арилгуулахаар ийнхүү шаардлага бичсэн байдаг.

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дахь заалтыг зөрчиж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэх зөрчлийн тухайд:

016 оны 6 дугаар сард тусгай зөвшөөрлийг авах үед тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Б.А байсан бөгөөд тусгай зөвшөөрөл авсны дараа компанийн эрхийг 01** оны 1 дүгээр сарын 1**-нд Б.Бд шилжүүлж, Б.Б одоогийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.М 01** оны 11 дүгээр сарын 9-нд компанийн хувьцаа, эрхийг шилжүүлэн авсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгджээ.

Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь П" ХХК хэвээр тул тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дахь Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдах, борлуулах бусдад шилжүүлэх зэргийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Хуулийн этгээдийг шилжүүлснээр үр дагавар үүсгэсэн зөрчил үүсээгүй, тодруулбал тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон хувьцаа эзэмшигч нь гэмт хэрэгт холбогдсон, удаа дараа зөрчил гаргасан, тухайн үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон гэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь тухайн үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах шаардлагыг хангахгүй гэх, харшлах шалтгаан тогтоогдоогүй, тухайлбал ял шийтгэгдсэн, Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангахгүй болсныг хариуцагч болон комисс шалгаж тогтоогоогүй. Тус компанийн гүйцэтгэх удирдлага Б.М нь 016 онд иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байдаг ч үүнийг харгалзан үзээгүй байна.

Иймээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

. Мөн адил төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг M ХХК-тай хамаарал бүхий, дохиолол хамгаалалтын нэг компаниар хамгаалуулдаг, импортлож байгаа галт зэвсэг, сум нэг төрлийнх гэх зөрчлийн тухайд:

Төрийн бус байгууллагын гомдолд дурдсан болон шалгалтаар зөрчил гэж үзсэн "П" ХХК, M ХХК нь хамаарал бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдоогүйн дээр энэ төрлийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулахад хамаарал бүхий этгээдүүд байхыг хориглосон зохицуулалт хуульд ч, журамд ч байхгүй юм. Хариуцагч нь тэдгээр компаниудын гүйцэтгэх удирдлага нь найз нөхдийн хамааралтай гэж тайлбарлах авч энэ нь хамаарал бүхий этгээд гэх тодорхойлолтод хамаарахгүй. Харуул хамгаалалтын эрхгүй ХХК-тай гэрээт дохиолол, хамгаалалтын гэрээтэй ажилладаг хэмээн шалгалтын танилцуулгад зөрчилд дурдсан ч ХХК-тай гэрээт дохиолол, хамгаалалтын гэрээтэй ажилладаг гэх баримт авагдаагүй байна. Харин 019 оны 4 дүгээр сарын 13-ны, **0 оны 3 дугаар сарын 0-ны өдрийн дохиолол хамгаалалтын гэрээгээр Классик сити ХХК-тай хамгаалуулдаг баримт нэхэмжлэгчээс ирүүлсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/******* дугаар тушаалаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4..1-д хамгаалалтын болон дохиоллын системээр тоноглогдсон байх-аас гадна 4..-т Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хамгаалуулах-аар заасан, тиймдээ ч анх тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад орохдоо Хүннү секьюрити ХХК-тай харуул хамгаалалтын гэрээтэй, гэрээнд хамгаалалтын алба хаагчийг ээлжээр томилж ажилуулахаар буюу биечилсэн хамгаалалттай байхаар заасан байжээ.

Гэтэл шалгалт хийгдэх үед харуул хамгаалалтын зөвшөөрөлтэй этгээдээр хамгаалуулаагүй, зөвхөн дохиолол хамгаалалттай байсан нь дээрх журмын заалтад нийцэхгүй байгаа ч энэ нь ноцтой гэж үзэх үр дагавар үүсгээгүй байх тул цаашид засуулах, журмын шаардлагыг хангуулах боломжтой, тусай зөвшөөрлийг хүчингүй болгох ноцтой зөрчил болохооргүй байна.

ХэдийгээрП ХХК нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй ч тусгай зөвшөөрлийн хүрээнд тухайн жилд импортлох галт зэвсэг, сум, адилтгах хэрэгслийн төрөл, марк, тоо хэмжээгээр импортийн лиценз комиссын хуралдаанаар хэлэлцэгдсэн дүгнэлтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар олгогддог тул импортлож байгаа галт зэвсэг, сум M ХХКынхтай нэг төрлийнх гэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болгож буй нь ойлгомжгүй.

3. Орон сууцны тухай хууль зөрчиж, агуулахыг орон сууцны байрны зоорийн давхарт ашигласан гэх зөрчлийн тухайд:

Тусгай зөвшөөрлийн дагуу галт зэвсэг, сум импортлох лицензийг сайдын тушаалаар 019 онд удаа олгохдоо гаалийн хилээс агуулах хүртэл тээвэрлэн хүргэх маршрутыг цагдаагийн байгууллага баталсан, энэ үедээ агуулах нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавиагүй, ийнхүү батлагдсан маршрут дээр нөхцөл шаардлагад нийцээгүй гэх агуулахын хаяг бичигдсэн байдаг.

Шалгалтаар орон сууцны байранд агуулах байрласныг зөрчил гэж үзээд зөрчлийг арилгуулах шаардлагын дагуу галт зэвсэг, сум хадгалах агуулахыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /1430/, дугаар байр, А блок В1 давхрын * тоот хаягт шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүргүүлсэн байдаг. Түүнчлэн агуулахын байрны болон галт зэвсгийн аюулгүй байдлыг хэрхэн хангуулснаа фото зургаар хүргүүлсэн байна. Тухайлбал, борлуулж буй бүх галт зэвсгийг гохыг цоожилж аюулгүй байдлыг хангаж, агуулахын байранд хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар тоноглож, дохиолол хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, хаалгыг төмрөөр хийж, дотор талд нь галд шатдаггүй материалаар хийсэн ба давхар хаалга, лац хийж, нарны гэрэл шууд тусахгүй, ус чийгнээс хамгаалагдсан, агааржуулалтын системтэй, салхивчийг дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалалт хийж, галт хэрэгслийн тавиур нь хананаас 40 см-ээс багагүй зайд шалнаас 0 см-ээс багагүй өндөрт байрлуулан аюулгүй байдлыг хангах дотоод журмыг агуулахад байрлуулсан байна. Гэвч шаардлагыг ийнхүү биелүүлсэн эсэхийг шалгалгүй, эдгээрийг зөрчил гэж үзсэн байна.

4. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагыг зөрчсөн гэх тухайд:

Автомашиныг тусгайлан тоноглож, аюулгүй ачааны таних тэмдэг байрлуулж, компанийн эзэмшлийн болохыг тодорхойлох тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсарган шаардлагын хариу хүргүүлсэн, өөрөөр хэлбэл зөрчлийг ийнхүү арилгасны дараа зөрчил гэж үзэн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болгожээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр "П" ХХК-ийн иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзлээ.

"П" ХХК-ийн иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг **0 оны 4 дүгээр сарын **-нд хүчингүй болгосон атлаа комисс 5 дугаар сарын 6-ны хуралдаанаар тус компанийн тусгай зөвшөөрлийн дагуу галт зэвсэг, сум импортлох лицензийг сунгахаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ хуралдаанаар тус компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон талаар танилцуулагдаагүй байдаг.

Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн гэх шалгалтын дагуу гаргасан захиргааны байгууллагын шийдвэрийг шүүх хянасан бөгөөд тодорхой зөрчлүүд тогтоогдож, эрх бүхий этгээдийн даалгавраар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангуулсан байдгийг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.1 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5, Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16., Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5 дахь заалтыг баримтлан "П" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын **0 оны 4 дүгээр сарын **-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7**00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА