Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 247

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “Урсгал Ус” ХХК-ийн /РД: *******/, /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам 3 дугаар хэсэг, гудамж 20-16 тоотод оршин суух ******* овогт *******ийн *******ид /*******/ холбогдох “517,881 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “Урсгал Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

М.******* нь 07 дугаар баг, шинэ 20 айл, 16 тоотод оршин суудаг. 2013 оны 01 сараас 2018 оны 04 сарын хугацаанд үүссэн төлөгдөөгүй усны төлбөр нь 345,254 төгрөг болно. Энэ хугацааны алданги нь 172,627 төгрөг болно. М.*******ид усны төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэх хуудас өгч, сануулж байсан боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүй. Иймд хариуцагч н.*******оос усны төлбөр 345,254 төгрөг, алданги 172,627 төгрөг нийт 517,881 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ. 

 

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч “Урсгал Ус” ХХК, хариуцагч М.******* бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч нь алданги 172,627 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.******* үлдэх усны төлбөр 275,254 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Шүүхийн шатанд хариуцагч нь 70,000 төгрөгийг төлсөн тул үүнийг хасч /345,254-70,000=275,254/ тохиролцсон болно. Дээрх 275,254 төгрөгийг 2018.07.28-ны дотор төлөхөөр тохиролцов... гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Урсгал Ус” ХХК нь /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ хариуцагч М.*******ид холбогдуулан “517,881 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.  

“Урсгал Ус” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 172,627 төгрөгөөс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгийг төлж, үлдэх 275,254 төгрөгийг 2018 оны 07 дугаар 28-ны дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцсон болох нь тэдний шүүхэд гаргасан “Эвлэрлийн гэрээ”-гээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16,187 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 275,254 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 8,908  төгрөгийн тал хувь болох 4,454 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4,454 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Урсгал УС” ХХК-ийн /РД: *******/, /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам 3 дугаар хэсэг, гудамж 20-16 тоотод оршин суух ******* овогт *******ийн *******ид /*******/ холбогдуулан “517,881 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид 275,254 төгрөгөнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16,187 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,454 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4,454 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА