Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2018/00292

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, бага тойруу ** тоотод оршин суух, ** настай, эмэгтэй, одоо “С” ломбарданд үйлчлэгч ажилтай Ч******* овогт Ө*******ын Б*******ийн / ******* / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дүгээр баг * дугаар хэсэг ** тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сүхбаатар сумын * дугаар баг ** тоотод оршин суух, ** настай, эрэгтэй, одоо Улаанбаатар төмөр замын эрчим хүч, ус хангамжийн 1-р ангид гэрээт ажилчин Б овогт Б*******ын И*******од  / ******* / холбогдох

  “Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ө.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, хариуцагч Б.И*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Б.И******* бид хоёр 2006 оны 09 дүгээр сард танилцан, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин И.Г*******, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин И.С******* нар төрсөн. Бидний амьдрал 2011 оны эхэн хүртэл хэвийн үргэлжилж байсан. Бага охиноо гаргаад охиноо бага байхад нь хатгаа авч хүндрээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэхэд Б.И******* “2 хүүхдээ харж чадахгүй” гээд би тух үед шүүхэд “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэл гаргаж шүүхээс хүнд өвчтэй үед гэрлэлт цуцлахгүй, эмчилгээ хийлгэж ирээд дахин шүүхэд хандах боломжтой гээд намайг эмчилгээ хийлгэж дуусах хүртэл хугацаагаар эцгээр нь харж хандуулахаар шийдвэрлэсэн. Би 2011 онд би 06 сар эмчилгээ хийлгэж ирээд түүнээс хойш таарч тохирохоо болин 2012 оны 11 дүгээр сард хоёр охиноо аваад хот руу шилжсэн. 2015 он хүртэл тус тусдаа амьдарч байсан тух үед Б.И******* нэг хүүхэнтэй суугаад салсан байсан.

2015 оны 12 дугаар сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан боловч хоорондоо таарч тохирохгүй, бгын хэрүүл маргаантай  2 жил гаруй болсон. Хөдөө ажиллаж байгаад ирэхдээ гэр орондоо хонодоггүй, найз нөхөдтэйгөө нийлээд архи, дарс ууж гадуур хоноод алга болдог. Тэр ч битгий хэл утсаа кодлоод утаснаас нь энэ хүний юу хийж байгааг харах ямар ч боломжгүй байдаг. Би бодохдоо нэг гэр бүлийн хүмүүсийн хооронд нууж хаах зүйл байхгүй бүх зүйл л ил тод байх ёстой гэж боддог. Гэтэл энэ хүний бүх зүйл нууцлагдмал, гэр орондоо анхаарал, хайр халамж байхгүй, хоёр хүүхэддээ тусалдаггүй, нэхэж байж хэдэн төгрөг өгдөг боловч тэр нь хаанаа ч хүрдэггүй. Хоёр охин маань сургуульд сурдаг, бага охины сурлага муу байдаг нь аавыгаа их санадаг гадуур хичээлтэй нь холбоотой секц дугуйланд суралцуулах боломжгүй учраас энэ байдал ч нөлөөлдөг гэж үздэг.  

Бид цаашид хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Б.И******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Б*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонслоо. Бас арай ч хэтрүүлэгтэй зүйл яриад ба. Ө.Б*******ийг өвчтэй үед манай гэр бүлд нэг зүйл тохиолдсон юм. Тух үед манай дүү эхнэр авах гээд бэр гуйхад миний жил таарч бэр гуйхаар явсан. Тэгээд Ө.Б*******ийг Улаанбаатар хотод эмчилгээнд явахад манай хоёр хүүхдийг ээж харж, асарч байсан. Би бодохдоо анх Ө.Б******* бид хоёр үерхэж байхад миний хувьд амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй, бие биеэ с ойлгож мэдээгүй, үерхэж байгаад л удахгүй жирэмсэн болоход би их цочирдож тух үедээ юу юу ч үгүй байж хүүхэдтэй болох боломжгүй гэж үзэн анхныхаа хүүхдийг авахуулах талаар хэлж байсан. Тэгэхэд Ө.Б******* намайг “Надтай гэр бүл болохгүй бол өөрийнхөө амийг хорлоно” гэхээр нь би хүн амины хэрэгт холбогдож магадгүй юм ба гэж бодоод их айж байсан. Тэгээд цаашид хамтран амьдрахаар шийдсэн.

Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа бие биеэ с ойлгодоггүй, бгын гэрт хэрүүл, маргаантай, аль алиндаа хайр халамж байхгүй, хэцүү байсан учраас сүүлдээ би гэртээ очих сонирхолгүй болдог юм ба лээ. Миний хувьд гэр орон үр хүүхэдтэй анхаарал сул тавьсан байж магадгүй. Би өөрийнхөө боломжийн хирээр хүүхдүүддээ мөнгө явуулдаг боловч бга л чамалж байдаг. 2016 онд Улаанбаатар хотод автобус баазад автобус бариад боломжийн хэмжээгээр амьдардаг байсан. Гэтэл мөнгө олигтой өгсөнгүй л гэдэг.

Миний хувьд Ө.Б*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ба. Таарч тохирохгүй үргэлж хэрүүлтэй амьдарч, бие биеийнхээ амьдралыг үрж байхаар үлдсэн амьдралаа с сайхан хүнтэй таарч сайхан амьдрах нь дээр гэж үзэж ба. Хоёр охин маань миний хүүхэд мөн учир хүүхдийн талаар  маргаангүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Өнөөдрийг хүртэл бид хоёр өөрийн гэсэн гэр, оронгүй л явж ба гэх.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Ө.Б*******ийн нэхэмжлэлтэй Б.И*******од холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй ба.

Зохигчид нь 2006 онд танилцан гэр бүл болж, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин И.Г*******, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин И.С******* нар төрсөн болох нь дараахи нотлох баримтуудаар нотлогдож ба. Үүнд:

Б.И*******, Ө.Б******* нар нь гэр бүл болсон болох нь 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №0047976, Г-70 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, охин И.Г******* 2007 оны 06 дугаар сарын 21-ны өдөр төрснийг 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  №, , охин И.С*******  2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрснийг 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №, дугаарт тус тус бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд зэрэг болно.

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.И******* бид хоёр 2006 оны 09 дүгээр сард танилцан, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин И.Г*******, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин И.С******* нар төрсөн. Бидний амьдрал 2011 оны эхэн хүртэл хэвийн үргэлжилж байсан...Би 2011 онд би 06 сар эмчилгээ хийлгэж ирээд түүнээс хойш таарч тохирохоо болин 2012 оны 11 дүгээр сард хоёр охиноо аваад хот руу шилжсэн. 2015 он хүртэл тус тусдаа амьдарч байсан...2015 оны 12 дугаар сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан боловч хоорондоо таарч тохирохгүй, бгын хэрүүл маргаантай  2 жил гаруй болсон. Хөдөө ажиллаж байгаад ирэхдээ гэр орондоо хонодоггүй, найз нөхөдтэйгөө нийлээд архи, дарс ууж гадуур хоноод алга болдог...Бид цаашид хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэх,

 хариуцагч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:”...Би бодохдоо анх Ө.Б******* бид хоёр үерхэж байхад миний хувьд амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй, бие биеэ с ойлгож мэдэхгүй, үерхэж байгаад л удахгүй жирэмсэн болоход би их цочирдож тух үедээ юу юу ч үгүй байж хүүхэдтэй болох боломжгүй гэж үзэн анхныхаа хүүхдийг авахуулах талаар хэлж байсан...Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа бие биеэ с ойлгодоггүй, бгын гэрт хэрүүл, маргаантай, аль алиндаа хайр халамж байхгүй, хэцүү байсан учраас сүүлдээ би гэртээ очих сонирхолгүй болдог юм ба лээ...Би өөрийнхөө боломжийн хирээр хүүхдүүддээ мөнгө явуулдаг боловч бга л чамалж байдаг...Миний хувьд Ө.Б*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ба. Таарч тохирохгүй үргэлж хэрүүлтэй амьдарч, бие биеийнхээ амьдралыг үрж байхаар үлдсэн амьдралаа с сайхан хүнтэй таарч сайхан амьдрах нь дээр гэж үзэж ба. Хоёр охин маань миний хүүхэд мөн учир хүүхдийн талаар  маргаангүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй...” гэх тайлбаруудаас үзэхэд зохигчид нь таарч тохирохгүйн улмаас  тус тусдаа амьдарсан нь зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул  гэрлэлтийг цуцлах  үндэслэл болно.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин И.Г*******, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.С******* нарыг эх Ө.Б*******ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар  2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.С*******ийг  11 нас хүртэл нь тух орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин И.Г*******, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.С******* нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.И*******оор тус тус тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.

Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон ба.  

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь эцэг Б.И*******оос охин И.Г*******, И.С******* нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул ((175.600:2)х12)+(175.600х12)=3.160.800 төгрөг)  улсын тэмдэгтийн хураамжинд 65,523 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар нарын Ө*******ын Б*******, Б*******ын И******* гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин И.Г*******, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.С******* нарыг эх Ө.Б*******ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.С*******ийг 11 нас хүртэл нь тух орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин И.Г*******, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.С******* нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.И*******оор тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.И*******оос 65,523 төгрөг гаргуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарын Төрийн сангийн 100130000957 дансанд  оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ч.Нарангэрэлд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.СОЁЛМАА