| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2018/0039/и |
| Дугаар | 164 |
| Огноо | 2018-04-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгда сум, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: *******
*******т холбогдуулж албадан дуудлага худалдаа зохион байгуулах 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх, эд хөрөнгө дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г би Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Худалдаа хөгжлийн банкинд зээлийн төлбөр төлөхөөр эвлэрч үүнийг баталгаажуулсан. Өнөөг хүртэл шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлэх талаар идэвхитэй ажиллаж байна. Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум, тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн 1080 м2 талбайтай барилгыг худалдсан. Гэрээний үнэ болох 490.000.000 төгрөгийг төлбөр авагчид шууд шилжүүлэн өгсөн. Үлдэх төлбөрийн талаар төлбөр авагчтай хэлэлцээр хийх зорилгоор Улаанбаатар хотод ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Даланзадгад суманд ирсэн. Гэтэл Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг манай ээж, аавын гэрт ирүүлсэн болохыг энэ өдөр мэдлээ. Тэдний хэлж байгаагаар 2018 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанаас хүргүүлсэн юм байна. Хэдийгээр би болон хамтран төлбөр төлөгч ******* бид Худалдаа хөгжлийн банкинд төлбөр төлөх үүрэгтэй боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, ажиллагааны талаар мэдээлэл авах, хүсэлт гаргах эрхтэй. Дуудлага худалдаа болох тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан эсэх нь тодорхойгүй, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлагад нийцэхгүй байх бөгөөд энэ нь миний эрхийг зөрчиж байх тул нэхэмжлэл гаргалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэхгүй дээрх Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/05, 01/04, 01/03, 01/02, 01/01 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Тухайн тогтоолууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн 1, 4, 8 дахь хэсэгт заасан мэдээллийг багтаагаагүй байгаа тул тухайн тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тогтоолоор бол миний болон *******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад дуудлага худалдаанд оруулах тухай заасан байна. Гэвч тухайн дуудлага худалдаа нь анхны болон хоёр дахь дуудлага худалдааны алин болох нь тодорхойгүй байна. Урьд өмнө нь дуудлага худалдаа болж байсан боловч түүнийг нь хуульд заасан журам зөрчсөн гэж үзээд гомдол, нэхэмжлэл гаргаж байсан. Миний бодлоор энэ нь анхны дуудлага худалдаа болох ёстой. Харин шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс энэ нь хоёр дахь дуудлага худалдаа байх тухай урьд өмнө нь ярьж байсан. Үүнтэй санал нийлэхгүй байна. Дуудлага худалдаа зохион байгуулахад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх нь миний эрх ашгийг хамгаалах гол үүрэгтэй юм. Гэвч өнөөдрийг хүртэл ямар мэдээллийн хэрэгслээр, хэзээ зарлаж нийтэд мэдээлсэн болох нь мэдэгдэхгүй байгаа. Мөн тогтоолуудад дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон өдрөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд ам доллар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш өссөн. Үүнээс шалтгаалан би өөрийн хөрөнгийг ахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон хугацаанаас хойш зэх зээлийн өөрчлөлттэй холбоотойгоор би алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэн. Албадан дуудлага худалдаа энэ сарын 24-ний өдөр товлогдсон тул яаралтай иргэний хэрэг үүсгэж, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00020 тоот шүүгчийн захирамжаар *******, нараас 524.276.422 төгрөгийг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк”-нд олгохоор шийдвэрлэсэн болно. Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 143/Ш32016/00300 дугаартай захирамжуудаар шүүхээс гарсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 102 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн 67 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулжээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сум тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 525 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ хийж тухайн хөрөнгийн үнэлгээг иргэн ******* нь хүлээн зөвшөөрөхгүй шалтгаанаар 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт болохоор зарлагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг цуцлуулах тухай нэхэмжлэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1270 дугаартай “Иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарсан билээ. Уг нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 509 дугаартай шийдвэр, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 02 дугаартай магадлал, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 441 дугаартай тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн болно. Тус газраас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01-01/05 дугааруудтай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Зууны мэдээ” сонинд нийтэд мэдээлсэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн 2 дахь албадан дуудпага худалдааг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Зууны мэдээ” сонинд тодорхой хэсгийг алдаатай тавигдсан байсныг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минут болгон залруулга хийж дуудлага худалдааг явуулах гэсэн боловч төлбөр төлөгч А.Г 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143/Ш32018/00143 дугаартай иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан байна. шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад: 1. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01-01/05 хүртэлх дугааруудтай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 2. Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р багт байрлалтай “Орчин үе дэлгүүр”-ийн барилга 144 мкв талбайтай 5 өрөө худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р багт байрлалтай “Орчин үе дэлгүүрийн өргөтгөл 31,79 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, 31,75 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар, Өмнөговь аймаг Даланзадгад сум тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 мкв талбайтай өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар оруулах шаардлагагүй. 3. Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албадан дуудпага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгох, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2-р баг Ёлын 2-6-10 тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг ахин үнэлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 4. Доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийн тодорхой хэсгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахад миний зээл хаагдах нөхцөл боломж бүрдээд байна. Үүнд: Өмнөговь аймаг Даланзадгад сум тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөлийн газар, Шинэговь худалдааны төв А объект 2 давхар 1080 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг Хүнсний зах 2 хаягт байршилтай Шинэговь дэлгүүрийн барилга 680 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 890 мкв талбайтай эзэмших эрхийн газар зэрэг үл хөдпөх эд хөрөнгүүдийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад миний зээл төлөгдөх боломж байгаа гэх мэтчилэн нэхэмжлэлдээ дурьджээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбар: 1. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийи 01/01-01-05 дугааруудтай мөн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/01-01-05 дугааруудтай залруулга хэлбэрээр гаргасан Албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүх хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ШШГТХуулийн 271.3.1-т заасан үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхэд хамаарч байгаа учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Өмнөговь аймаг Даланзадгад сум тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талаар: Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк, төлбөр төлөгч *******, А.Г нар нь хоорондоо харилцан тохиролцож дээрх обьектыг Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газартай худалдах худалдан авах гэрээ байгуулан 490.000.000 төгрөгөөр худалдсан тухай тус газарт Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч *******ын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7-414/701, 7-414/702, 7-414/703 дугааруудтай А4 албан тоотоор тус бүрдээ 3 гүйцэтгэх хуудасны нийт 443.066.063 төгрөгний төлбөрийг гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/08 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/13, 01/14 дугааруудтай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг үйлдсэн байна. Албадан дуудлага худалдааны тогтоол гардуулан өгсөн талаар: 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01-01/05 дугааруудтай албадан дуудлага худалдааны тогтоолуудыг төлбөр төлөгч *******, А.Г нарт мэдэгдэхээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цаг 30 минутанд 99093934, 88014599 дугаарын утас руу залгахад холбогдохгүй байсан учир оршин суугаа хаяг болох Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг Хийд 8 тоотод гэрт нь очиход хашаанд нь цасаар шуурсан байсан учир ойрын хэд хоног гэртээ ирээгүй бололтой машин орж гарсан болон хүн орсон мөр байхгүй эзгүй байсныг тэмдэглэлд тусган мөн өдрийн 14 цаг 30 минутанд Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг Мод үржүүлэг 3-1 тоотод ээж Ж.Отгон гэх хүнд албадан дуудлага худалдааны 5 ширхэг тогтоолыг гардуулан яаралтай А.Г, ******* нарт дамжуулан өгөөрэй гэж сануулан тэмдэглэл үйлдэн материальд хавсаргасан. Тус газрын зүгээс талуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, мэдээлэл авах, хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй. А.Г, ******* нар нь хот хөдөө явсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, утсаар холбоотой байгаагүйгээс болоод иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Албадан дуудлага худалдаа хэзээ болох, ямар сонин дээр тавигдсан талаар тодорхойгүй гэх нэхэмжлэлд: Дуудлага худалдаа нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Зууны мэдээ”сонины 6-р нүүрт зарлуулсан, залруулга нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 8-р нүүрт тавигдсан байгааг харж болох юм. А.Г, ******* нарт мэдэгдэхийн тулд шийдвэр гүйцэтгэгч миний бие болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс бүхий л төрлийн мэдэгдлийг утсаар болон биечлэн дамжуулж өгөх бүрэн үйлдэл хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8-д тогтоолд гомдол гаргах журам, хугацаа гэж заасан байна. ШШГЕГ-ын даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/167 тоот тушаалаар батлагдсан маягтаар тогтоол үйлддэг тул тогтоолд өөрчлөлт оруулах эсэх нь тус газрын эрх хэмжээнд хамаарахгүй гэж ойлгож байна. Анхны дуудлага худалдаа нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт болж өнгөрсөн байхад нэхэмжлэгч нь өөрийнхөө бодлоор анхны дуудлага худалдаа гэж ойлгож байгаа талаар нэхэмжлэлдээ дурьджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. Жишээ нь: Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг тоот хаягт байрлах 1080 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай обьект нь 608.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, тухайн үнийн гуравны нэг нь 202.666.666 төгрөгний өөрчлөлт орсон эсэх нь тодорхойгүй байгаа тул холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа юм. Иймд: Дээрх обьектийг дахин үнэлгээ хийлгүүлэх болон зарим хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох А.Г миний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна. Анх Худалдаа хөгжлийн банкинд төлөх төлбөрийн үлдэгдэл 967.342.599 төгрөг байсан бөгеөд үүнээс 522.890.221 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үлдээд байгаа. Иймд төлбөрийн үлдэгдэлтэй харгалзуулан доорх эд хөрөнгүүдийг төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанаас чөлөөлөх хүсэлтэй байна. Үүнд: Даланзадгад сумын хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга Өмнөговь аймаг Даланзадгад сум, тоотод байрлах өмчлөлийн газар гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх Дээрх барьцааг чөлөөлөхөд цаана нь 608.000.000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа Даланзадгад сумын тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект барьцаагаар үлдэх бөгөөд үүгээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангах боломжтой юм. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 ны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжид заасан төлбөрийн үүргийн барьцааны зүйл болох доорх эд хөрөнгүүдийг ахин үнэлүүлэх хүсэлтэй байна. Учир нь тухайн хөрөнгүүдийн үнэлгээг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргасан. Энэ үнэлгээгээр өнөөг хүртэл эд хөрөнгүүдийг үнэлж, дуудлага худалдаанд оруулж байна. 2016 оны 05 дугаар сараас хойш зах зээл дэх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эрс өөрчлөгдсөн болно. Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн байршиж байгаа газрын үнэлгээг тусгаагүй. Дахин үнэлүүлэх хүсэлтэй байгаа хөрөнгүүд: 1. Даланзадгад сумын тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект, 2. Даланзадгад сумын хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, 3. Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, 4. Орчин үе дэлгүүрийн өргөгтөл, 5. Өмнөговь аймаг, Даланзадгад сум, тоотод байрлах өмчлөлийн газар гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00020 тоот шүүгчийн захирамжаар *******, нараас 524.276.422 төгрөгийг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк”-нд олгохоор шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч А.Г нь нэмэлт нэхэмжлэлийн шаардлагадаа: 1. Дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ. Үүнд: Өмнөговь аймаг Даланзадгад сум хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, Өмнөговь аймаг Даланзадгад сум тоот хаягт байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, 2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжинд заагдсан үл хөдлөх эд хөрөнгө Үүнд: Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг тоот хаягт байрлах Шинэговь худалдааны төвийн Б обьект, Өмнөговь аймаг Даланзадгад сум тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, Мөн Орчин үе дэлгүүрийн өргөтгөл 31,79 м.кв талбай бүхий үл хөдпөх хөрөнгө, Өмнөговь аймаг Даланзадгад сум тоот хаягт -байрлах 750 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн газар зэрэг үл хөдпөх эд хөрөнгүүдийг дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ. Хариу тайлбар: 1. Иргэн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий гүйцэтгэгч, хурандаа д хандан гаргасан өргөдпийн дагуу бүртгэлийн 16160102 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэрэгт явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаар тоот, мөн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/01-01/05 дугаартай тогтоолуудыг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор тус тус хүчингүйд тооцсон байгаа билээ. Нэхэмжлэгчийн урьд гаргасан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2 дахь албадан дуудлага худалдааг хууль журмын дагуу зохион байгуулахыг тус газарт үүрэг болгосон байна. Иймд тус газраас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэргийг хянан шийдвэрлэсэн даруй 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах болно. 2. Дээрх хөрөнгүүдийн үнэлгээ болон 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах явцад төлбөр төлөгч ******* нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байгаа тул шүүх бүрэлдэхүүн эргэн харж одоо гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагуудыг хүчингүй болгож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаг алдалгүй шуурхай явуулах нөхцөл боломжийг олгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын сүүлээр “Худалдаа хөгжлийн банк”-д 900 гаруй сая төгрөгийн өртэй байсан. Өрнийхөө талыг Худалдаа хөгжлийн банкинд төлсөн байгаа. 900 гаруй сая төгрөгийн барьцаанд тавьсан зүйлүүд 500 гаруй сая төгрөг байгаа. Тиймээс би гомдолтой байгаа юм. Барьцааны зарим зүйлээ чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Энэ талаар банктайгаа тохирох гэж явсан. Гэхдээ хоорондоо эвлэрээгүй учраас шүүхэд гомдол гаргасан байгаа. Бүгд төлсөн мөнгөө бодохоор цаана нь 60 гаруй сая төгрөг илүү гарч байгаа. Түүнийг нь би Баруун сайханд байгаа газар, Орчин үе гээд объектоо чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат хууль зүйн дүгнэлтдээ: Гаргасан байгаа шаардлагаа танилцууллаа. Анх манай үйлчлүүлэгч өмгөөлөгч авч зөвлөгөө авсан зүйлгүйгээр тайлбараа бичиж өгсөн юм билээ. Давхардуулахгүйгээр агуулгын хувьд тайлбарлах юм бол хоёр дахь дуудлага худалдаа зарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хоёр дахь дуудлага худалдаа процессийн алдаатай, хууль зөрчсөн. Үүнийг шүүхийн шийдвэр хүчингүй болгосон юм байна. Гэхдээ нэгдүгээр дуудлага худалдаа нь хууль зөрчсөн асуудал агуулгын хувьд байгаад байгаа юм. Барьцаанаас чөлөөлүүлэх асуудал байгаа. Анх 990.000.000 төгрөгийн асуудал яригдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиход Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17, 18, 19, 20 гэсэн эвлэрэл баталсан 4 захирамж байгаа. Түүнээс хэрэгт авагдсан нотлох баримтаар бол 17, 18, 19-д заасан төлбөрүүд барагдчихсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хаагдчихсан байгаа. 20 дугаартай захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Худалдаа хөгжлийн банктай миний үйлчлүүлэгчийн байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13131 гэсэн үл хөдлөх хөрөнгийн барьцааны зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах зохицуулалт байгаа. Энэ Барьцааны гэрээнд энэ захирамжтай холбоотой гэрээнд барьцааг худалдан борлуулахтай холбоотой Ёлын 2б-10 гээд Худалдааны төвийн арын объект байхгүй байгаа. Энэ объект 17, 18, 19 дугаартай захирамжид заагдсан гэрээний барьцаа байсан болохоос биш одоо энэ гүйцэтгэх ажиллагаа нь явагдаад байгаа 20 дугаартай захирамжид заагдсан байгаа 1313-1 дугаартай гэрээний барьцаа нь биш юм. Энэ гэрээний барьцаа биш байсаар байтал гэрээний барьцааны зүйлийг худалдан борлуулаад, үүргийн гүйцэтгэл хангагдаад, хэрвээ үлдсэн тохиолдолд барьцаа дуусгавар болох асуудлыг шийдвэрлэх ёстой байтал шууд нэгдүгээр, хоёрдугаар дуудлага худалдаа явуулаад байгаа нь хууль бус юм гэж үзэж байгаа. Дахин үнэлүүлэх асуудал нь бас л Ёлын 2б-10 гэдэг асуудал байгаа. Энэ объектийн хувьд барьцаа зээлийн гэрээн дээр байхгүй хөрөнгийг шууд бусад барьцаалсан эд хөрөнгөтэй хамтад ойлгож байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Мөн нэгдүгээр дуудлага худалдаанд барьцаанд заагаагүй хөрөнгө оруулж, худалдан борлуулах асуудал ярьчихаад одоо хоёрдугаар дуудлага худалдаанд 50 хувь бууруулж оруулна гээд байгаа нь миний үйлчүүлэгчийн эрхийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж байна. Улсын дээд шүүхийн тогтоолоор Ёлын 2б-10 гэдэг ч юмуу? бүх хөрөнгөөр захирамжийн үүргийн гүйцэтгэлийг хангуул гэсэн агуулгатай тогтоол гарсан гээд байна. Энэ бол тийм агуулгатай гараагүй. Улсын дээд шүүх хүртэл шийдвэрлэсэн асуудал нь хөрөнгө үнэлгээний компани үнэлгээ гаргахдаа аргачлалын хувьд алдаа гаргасан гэдэг үүднээс маргасан байсан. Улсыг дээд шүүх, гурван шатны шүүхийн шийдвэр энэ бүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуул гэсэн агуулгатай гараагүй. Хөрөнгө үнэлгээний үндэсний төв компанийн гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж гарсан. Одоо маргаж байгаа шаардлага бол үүнээс өөр агуулгатай шаардлага байгаа. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага хоёрдугаар дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гүйцтэтгэх байгууллагаас хүчингүй болгочихсон учраас бид нар хамтад нь хэлээд байгаа гэсэн тайлбар гаргаж байна. Нэгдүгээр дуудлага худалдаа хууль ёсны болсон уу? үгүй юу гэдэг асуудал байгаа. Нэгдүгээр болон хоёрдугаар дуудлага худалдааг яагаад хууль бус гээд маргаад байна вэ гэхээр ерөөсөө зээлийн барьцааны хөрөнгөнд ороогүй хөрөнгийг нэгдүгээр болон хоёрдугаар дуудлага худалдаагаар оруулаад байгаа. Ёлын 2б-10 тоот бол зээлийн барьцаанд ороогүй. 20 дугаартай захирамж дээр Ёлын 2б-10 тоот гэж байхгүй байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн анхны шаардлага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага байсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх албаны дарга буюу улсын ерөнхий гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон байгаа. Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас шийдвэр гүйцэтгэх албанд өргөдөл гаргасан байсан юм билээ. Шийдвэр гүйцэтгэх албаны дарга буюу улсын ерөнхий гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзээд байгаа юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлүүлэх, дахин үнэлүүлэх асуудал байгаад байгаа. Эдгээрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс боломжгүй асуудал гэж үзэж байна. 4 зээл гарсан бол 4 зээл дээрээ 4 шүүхийн шийдвэр гарсан байдаг. Үүн дээр бүгдийг хуваагаад хуваагаад тавьчихсан, бүх хөрөнгө нь бүх зээлдээ хамааралтай байдалтай байгаа. Зээлийн гэрээ зэргийг шүүхэд өгсөн байгаа. 2017 оны 12 дугаар сард шүүхээр шийдвэрлэгдээд анхны дуудлага худалдаа явагдаад дуусчихсан. Хоёр дахь дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэх албаны дарга буюу улсын ерөнхий гүйцэтгэгчийн тогтоол гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Хоёр дахь дуудлага худалдаа болохын урд өдөр шүүгчийн захирамж гарч үнэлгээтэй холбоотой сая яригдаад байгаа бүх асуудал шүүхээр явчихсан байгаа. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр ороод, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр ороод, улсын дээд шүүхээр ороод үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ хэрэг маргаантай холбоотой асуудал өмнө нь шүүхээр яваагүй биш явсан. Сая бол зөвхөн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж ойлгоод байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг улсын ерөнхий гүйцэтгэгчийн тогтоолоор хангасан байна. Процессийн алдаа гээд байгаа нь дуудлага худалдааг 14 хоногийн өмнө нийтэд зарласан байх ёстой байтал хугацааг буруу тоолсны улмаас 13 хоногийн өмнө зарласан. Сүүлд нь залруулга явуулсан. Тэр нь 4 хоногийн өмнө зарласан гэдэг байдлаар. Анхных нь буруу тоолж гаргасан 4 тогтоол, дараа нь залруулж гаргасан 4 тогтоол, нийт 10 тогтоол тэр бүгд хүчингүй болсон байгаа. Одоо бол процессийн алдаагүй явуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Үнэлгээ тогтоох ажиллагаа явагдах үед энэ хөрөнгө барьцаанд байсан. Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа төлбөр төлөгч тал төлбөр авагч тал хоорондоо эвлэрсний үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан хугацаанд буюу Улсын дээд шүүхийн тогтоол ирснээс хойш 6 сарын хугацаанд 2 тал хүсэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад энэ хугацаанд аль объект гэдгээ ярилцсан. А, Б объект гэж яриад байгаа. 2б-9, 2б-10 тоот газраа А, Б объект гэж яриад байгаа. Үнэлэх шаардлагагүй байхад үнэлүүлсэн гэж ярьж байгааг би ойлгохгүй байна. 900 гаруй сая төгрөгийн төлбөр гаргуулах 4 гүйцэтгэх баримт бичиг манай дээр хүргүүлсэн байсан. Энэ 4 гүйцэтгэх баримт бичгийн барьцаанд барьцаалбарт бүртгэгдсэн ийм зүйл байгаа. Үүнийг Улсын бүртгэл болон банкнаас гаргуулсан Барьцааны гэрээнд заасан зүйлс нь барьцааны хөрөнгө мөн байна гэдгийг шалгуулж тогтоогоод явуулсан. Тэрнээс хойш харин А, Б объектын алийг нь зарсан юм. Ёлын 2б-9 тоотод байгаа эд хөрөнгийг зарсан юм шиг байгаа юм. Өөрсдийнх нь ярьж байгаагаар. Ёлын 2б-9, 2б-10 тоотууд аль аль нь барьцаанд байсан. Зөвхөн үлдэгдэл төлбөр дээр барьцаа яриад байх шиг байна. Үүн дээр Ёлын Б-2а гэсэн барьцаатай явж байгаа. Урд нь эхний зээл дээр аль аль нь барьцаалагдсан, 2, 3 дахь зээл дээр аль аль нь барьцаалагдсан юм бэ? гэдэг ялгааг гаргах юм бол үүн дээр Худалдаа хөгжлийн банк тодорхой тайлбарыг хийх байх. Манайх ямар ч барьцаанд тавиагүй хөрөнгийг үнэлүүлчихсэн асуудал байхгүй байгаа. Улсын бүртгэл барьцааны, барьцааны бус гэдгийг тогтоосон нөхцөлд ямар ч эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй. Анхны дуудлага худалдаатай холбоотой гомдол санал гараагүй. 3 шатны шүүхээр ороод зөвхөн үнэлгээний асуудалтай холбоотой асуудал байгааг тайлбарласан. Үнэлгээтэй холбоотой болон анхны дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргасан байсан санагдаж байна. Одоо анхны дуудлага худалдаа хүчинтэй хүчингүй болсонд эргэлзэж байна гэдэг ч юмуу? 2 жилийн өмнөх асуудал шүү дээ. Хугацаагаараа л байх ёстой. Анхны дуудлага худалдаа хүчинтэй байна уу? Үгүй юу? гэдэг дээр тухайн үед санал гомдлоо гаргахгүй яасан юм бэ? Үнэлгээтэй холбогдуулан гаргасан гомдол ч бай, дуудлага худалдаатай холбоотой гомдлоо тухайн үед гаргаагүй байдаг. 3 шатны шүүхээр ороод нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болсон байдаг. Одоо анхны дуудлага худалдаатай холбоотой асуудал ярьж байгаа нь цаг хугацааны хувьд зохимжгүй санагдаж байна. Хугацаандаа гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх байсан байх. Одоо бол хоёр дахь дуудлага худалдаатай холбоотой асуудлыг ярих байх. Барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх, чөлөөлөхгүй байх, үнэлгээ тогтоох асуудлаар шүүх шийдвэрээ гаргах байх гэж бодож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний ээлжинд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тогтоол шийдвэрийг хүчингүй болгох тухай гээд байгаа. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3.1 дэх заалтанд шүүхээр шийдвэрлүүлэх бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Тиймээс нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдсан гэж үзэж байна. Албадан дуудлага худалдаанд хүлээлгэн өгсөн тогтоолыг манай аав ээжийн гэрт ирүүлсэн гэх тайлбарыг хэлээд байгаа. Үүнийг эхлээд энэ хүмүүст мэдэгдэх гэж гэрт нь очсон. Эзгүй байсан учраас утсаар ярьж үзсэн утас нь холбогдохгүй байсан учраас аав ээжийнх нь гэрт хүргүүлж, гардуулж өгсөн. 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг сонссон, 22-ны өдөр гардаж авсан гээд байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг нь бид хангаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан зүйлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас та нарт хэлж болох байсан. Хамгий гол нь утсаа аваагүй учраас мэдэгдээгүй гэж өөрсдөө үзээд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон өдрөөс хойш өнөөг хүртэл зах зээлийн ханш өөрчлөгдсөн гэж үзээд байгаа. Үүнийг дахин үнэлүүлэх гэдэг асуудал боломжгүй гэж үзэж байна. Мэдэгдсэн байгаа. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь анх тогтоосон үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацаанд дахин үнэлгээ тогтоолгож болно гэсэн заалттай байгаа. Шинэ говь худалдааны төвийн зарагдаагүй үлдсэн байгаа нэг барилга нь 680 сая төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Үүний гуравны нэгд өөрчлөлт орсон гэдэг нь 220.000.000 төгрөгийн хэмжээний өөрчлөлт орсон бол дахин үнэлүүлэх асуудал гарч ирэх болов уу. Үнэлгээг дахин үнэлүүлэх боломжгүй. Энэ талаар дахин үнэлгээ хийх талаар хүсэлт ч гаргаагүй байгаа. Барьцааны зүйл биш гээд өмгөөлөгч ярьлаа. Энэ бол манайхаар дуудлага худалдаанд орсон зүйл биш. Төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо тохироод, заръя гэдэг санал санаачилга гаргаад, Худалдаа хөгжлийн банкнаас 490.000.000 төгрөг бол манай дансаар дамжаагүй, зөвхөн төлбөр төлөгч төлбөр авагчийн хоорондын тохиролцооноос худалдаа хөгжлийн банкинд шилжигдсэн, манайд гурван иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах тус тусад нь 3 албан тоот өгсөн байдаг. Тиймээс төлбөр төлөгч, төлбөр авагчийн хүсэлтийг тус тус үндэслээд 17, 18, 19 дугаар захирамжуудтай 3 иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байгаа. 2013 оны 13131 гэсэн дугаартай гэрээний тал дээр Худалдаа хөгжлийн банкнаас тайлбар өгөх болов уу гэж бодож байна. Барьцаанаас чөлөөлүүлэх тал дээр үүргийн гүйцэтгэлд хэсэгчлэн барьцаалчихсан учраас бид нар чөлөөлөх асуудлыг мэдэхгүй. Анхны дуудлага худалдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж өмгөөлөгч үзээд байна. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үнэлүүлсэн хөрөнгө үнэлгээтэй холбогдуулан гаргасан, мөн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Тиймээс бид нар нэг дэх дуудлага худалдааг хуульд заасны дагуу процессийн дагуу явагдсан байна гэж ойлгож байгаа. Хоёр дахь дуудлага худалдаа явагдах гэж байсан боловч шүүхэд гомдол гаргаад хоёр дахь дуудлага худалдаа эхлэх байсан өдрөөс нэг хоногийн өмнө түдгэлзүүлээд, явагдаагүй учир бид нар ахин хоёр дахь дуудлага худалдаа зарлах шаардлага тулгарчихаад байгаа юм. Төлбөр төлөгч, авагч талууд шийдвэрийг 05 дугаар сарын 22-ны өдөр гардаж аваад худалдаа хөгжлийн банк болон төлбөр төлөгч талуудын хүсэлтээр 6 сарын хугацааг өгөөд 2017 оны 12 дугаар сард хугацаа дуусаад дуудлага худалдаа зарлалаа шүү. Та нар эсвэл эд хөрөнгөө өөрсдөө худалдан борлуул гэсэн хугацаа давхар өгсөн байна. Тэр хугацаанд өөрсдөө эд хөрөнгөө зараад, манайхаар дамжуулаагүй зарсан л гэсэн үг. Өөрсдөө худалдан борлуулна гэдэг нь 608.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгийг тэрнээс дээш л зарах ёстой. Тэрнээс биш 400 гаруй сая төгрөгт зарчихаад 608.000.000 төгрөгт зарагдсангүй гэдэг зүйлийг ярих нь өөр асуудал. Бид нар хүлээж авахгүй. Тиймээс анхны дуудлага худалдаа хуульд заасан журмаар явагдсан гээд 3 шатны шүүх үзсэн. Үнэлгээ бодитой гарсан байгаа гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол хариуцагч талтай санал нэг байна. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч талаас гаргаж байгаа 490.000.000 төгрөгийг зээлэнд төлсөн гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Тухайн үед 36.000.000 төгрөгийг өөрсдөө гар дээрээ авсан. Тухайн үед одоо яригдаад байгаа зээл нь анх 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгогдоод 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн хүү зогссон. Түүнээс хойш 3 жил хүүгүй явж байгаа. Энэ хугацаанд хадгаламж эзэмшигч нарт хүү төлж маш их хохиролтой явж байгаа. Ёлын 2б-10 тоот гээд байгаа нь Улсын дээд шүүхийн тогтоол 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гараад 05 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан байдаг. Энэ тогтоолд шүүхийн 4 шийдвэр 17, 18, 19, 20 тоот захирамжийг эдгээр хөрөнгүүдээр хангуулсугай гэж гарсан байгаа учраас нэхэмжлэгч талаас гаргаж байгаа шаардлагатай санал нэгдэхгүй байгаа. Дуудлага худалдааны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэж байгаа тохиолдолд нотлох баримтаар нотлонгдвол үнэлгээ хийж болно гэж байгаа. Тиймээс энэ нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Иймээс танай энэ саналыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахад хариуцагч талтай санал нэг байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох *******, А.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/05, 01/04, 01/03, 01/02, 01/01 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолууд, голомт банкны орлогын мэдүүлэг, тайлбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан штын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00020 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 525 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан, Үл хөдлөх хөрөнгийн үнэ тодорхойлсон тухай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/05 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7-414/98 дугаартай албан бичиг, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/170 дугаартай итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17/070 дугаартай итгэмжлэлийн хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2635534 дугаартай Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хариу тайлбар, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хариу тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хариу тайлбар, Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/360 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7-414/570 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7-414/640 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 7-414/652 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7-414/661, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7-414/04 дугаартай хүсэлтүүд, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7-414/074 дугаартай албан бичигийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байнуулах тухай тогтооын хуулбарууд, Зууны мэдээ сонины 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 /5723/ дугаартай хэсэг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/13, 01/14, 12/08 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбарууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/425 дугаартай албан бичигийн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай албадан дуудлага худалдаа хүчингүйд тооцох тогтоол, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7-414/689 дугаартай албан бичигийн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7-414/701 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7-414/703 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7-414/702 дугаартай хүсэлтийн хуулбарууд, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5/2609 дугаартай итгэмжлэл, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 67 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгэч *******ын мэдэгдэл, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13/13/04 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13/13/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Г нь *******т холбогдуулж албадан дуудлага худалдаа зохион байгуулах 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх, эд хөрөнгө дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “...нэгдүгээр дуудлага худалдаа нь хууль зөрчсөн асуудал агуулгын хувьд байгаад байгаа юм. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17, 18, 19, 20 гэсэн эвлэрэл баталсан 4 захирамж байгаа. Түүнээс хэрэгт авагдсан нотлох баримтаар бол 17, 18, 19-д заасан төлбөрүүд барагдчихсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хаагдчихсан байгаа. 20 дугаартай захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Худалдаа хөгжлийн банктай миний үйлчлүүлэгчийн байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1313-1 гэсэн үл хөдлөх хөрөнгийн барьцааны зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах зохицуулалт байгаа. ... 20 дугаартай захирамжид заагдсан байгаа 1313-1 дугаартай гэрээний барьцаа нь биш юм. Дахин үнэлүүлэх асуудал нь бас л Ёлын 2б-10 гэдэг асуудал байгаа. Энэ объектийн хувьд барьцаа зээлийн гэрээн дээр байхгүй хөрөнгийг шууд бусад барьцаалсан эд хөрөнгөтэй хамтад ойлгож байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна…” гэж, хариуцагч тал “... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тогтоол шийдвэрийг хүчингүй болгох тухай асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3.1 дэх заалтанд шүүхээр шийдвэрлүүлэх бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Тиймээс нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдсан гэж үзэж байна. ... Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлүүлэх, дахин үнэлүүлэх асуудал байгаад байгаа. Эдгээрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс боломжгүй асуудал гэж үзэж байна...” гэж маргасан байна.
Талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн 143/ШШ2016/00020, 143/ШШ2016/00019, 143/ШШ2016/00018, 143/ШШ2016/00017 дугаартай захирамжуудаар хариуцагч *******, А.Г нараас нийт 964.615.046 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүйгээс Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчий 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 102 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч *******, А.Г нарын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилж, төлбөрийг төлөөгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж хуульд заасан журам зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан журмын дагуу шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохдоо хуульд заасан журам зөрчсөн эсэхийг шүүх шийдвэрлэхээр хуульд заасан байна.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарсан байхад,, нэхэмжлэлээ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт “ Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлтөд орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан ба дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй болно.
Иймд албадан дуудлага худалдаа зохион байгуулах 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх, эд хөрөнгө дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх, эд хөрөнгө дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШЗ2018/000143 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР