Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 178

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* *******,  *******, ******* тоотод оршин суух,******* /регистрийн дугаар: *******/

 

        Хариуцагч: ******* *******, ******* оршин суух, /регистрийн дугаар: /

 

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагч А.Х, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.Хтай 2001 онд танилцаж 2002 оны 01 дүгээр сарын 19-нд охин төрүүлж, 2004 оны 12 дугаар сарын 03-нд хүү Х.Алтанбаганыг төрүүлсэн. 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөгов аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газар батлуулсан. А.Хтай зан ааш тохирохгүй, агсан тавьж, хэрүүл маргаан үүссэн учир 2009 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Иймд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газарт 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлуулсан иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 09 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид 9 жил хамт амьдарсан. Том хүүхэд 16 настай. Дунд хүүхэд 9 настай. Бага хүүхэд маань А.Хын хүүхэд биш. Бид 2009 оноос хойш тусдаа амьдарч байна. А.Х нь заримдаа цагаан сараар хүүхдүүдтэйгээ уулздаг. Бид хоорондоо таарахгүй, энэ хүн байнга архи ууж ирээд дарамталдаг байсан учраас тусдаа амьдрах болсон. Архи ууж ирээд дарамтлаад заримдаа зоддог байсан. Бид тусдаа амьдрах болоход охин маань нэг дүгээр ангид байсан. Хүү маань цэцэрлэгт ахлах бүлэгт байсан. А.Хын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн бэлтгэлийг нь хийж өгдөггүй. А.Х хэлэхдээ хүүхдээ оюутан болоход нь туслана гэсэн. Тэгээд итгэж хүлээж байгаа болохоор хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Миний бие эзэмшсэн мэргэжил байхгүй. дэлгүүр, цайны газар үйлчлэгч хийж амьдардаг гэв.

 

Хариуцагч А.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Х миний бие М.Стай 2001 онд гэр бүл болсон. 2002 онд охин , 2004 онд хүү нарыг төрүүлсэн. 2007 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд гэрлэлтээ батлуулсан. 2009 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Хүүхдүүтэйгээ заримдаа уулздаг. Хүүхдүүдээ оюутан болоход нь харж хандаж явах болно. Хүүхдүүддээ боломжоороо мөнгө өгч байсан. Би цөөхөн хэдэн малтай. Саяханаас ээжтэйгээ цуг мал маллаж эхэлж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох М.Сгийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 0013968 дугаартай А.Х, М.С нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн , нарыг эрүүл бойжиж буй тодорхойлолтууд, ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, А.Хын хариу тайлбар, хүү, охин нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.С нь А.Хт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

М.С, А.Х нар нь 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 0013968 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин , 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Нэхэмжлэгч М.С нь ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч уригдсан тал А.Х нь уулзалтанд ирээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь ба зохигчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан. Цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр  тэдний  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин , 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг төрүүлсэн эх М.Сгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүүхэд, нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.

Нэхэмжлэгч М.С нь шүүх хуралдаанд “А.Х хэлэхдээ хүүхдээ оюутан болоход нь туслана гэсэн. Тэгээд итгэж хүлээж байгаа болохоор хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул нэхэмжлэгч А.Х нь үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч А.Хаас тэтгэлэг гаргуулан хүү, охин нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар*******, нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин , 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг төрүүлсэн эх М.Сгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* *******, ******* оршин суух, /регистрийн дугаар: /-аас 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин , 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. А.Хаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар А.Х, М.С нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.

 

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан охин, нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг А.Хт даалгасугай.

 

7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сд олгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг А.Хаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР