Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* *******, *******, ******* /регистрийн дугаар: *******/,

                                                             

Хариуцагч: ******* , ******* тоотод оршин суух,  ******* /регистрийн дугаар: *******/

Хариуцагч: ******* , тоотод оршин суух, /регистрийн дугаар: /

Хариуцагч: ******* , тоотод оршин суух, /регитсрийн дугаар: /

Хариуцагч: ******* , гудамжны 23 тоотод оршин суух, /регистрийн дугаар: /

                                                             

Гэм хорын хохирол 7.800.000 төгрөг гаргуулах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч , , хариуцагч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, иргэдийн төлөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн нь өөрийн бригадын хүмүүс болох , , Ц.Нямгэрэл нартайгаа манай Улаанбаатар хот хашаанд үйлчилгээний болон сууцны зориулалттай 2 өрөө 64 мкв хувийн сууцыг ярилцаж тохиролцсоны үндсэн дээр барьж гүйцэтгээд ажлын хөлс өртөгөө биднээс авсан. 2008 оны 10 сарын 30-ны өдөр Балжинням, Дашнямтай сайн өдөр уг байрандаа орохоор очтол ханын имульс нь урссан нэлээдгүй газар байсныг тухайн өдрөө ад манай нөхөр Уламбаяр утасдаж хэлсэн. Ингээд байшиндаа 5,6 хоног хоносон боловч барилгын зарим газраар нар харагдаж, цан цохиод хүйтэн байсан учир амьдрах боломжгүй болсон. Иймд *******андаа өвөлжиж, хаваржаад зун нь 2009 оны 08 сард эргээд очтол дээврийн хар цаас нь хуурч, борооны дусаал гоожиж дотор нь байсан ком диван кресль, оёдолын машин, хятадын бага оврын зуух, дэвсгэр дрож норж хөгцрөн зэвэрч цаашид ашиглагдах ямар ч боломжгүй болсон. Дахиад Уламбаяр бригадын ахлагч ад энэ талаар хэлж яаралтай ирж янзлуулах, янзлахгүй бол нурах аюултай байна гэдгийг анхааруулж хэлсэн. 2009 оны 09 сард жижиг өрөөний хучилт, үнс, цемент, нуруу мод дотогшоо нурсан ба тухайн үеийнх нь зургийг хүү аар авахуулан ******* руу мэйл хаягаар явуулж гэдэг залуугаар ыг гэрээс нь пургон машинаар авахуулж, ынх гэдэг айлд авчирч үзүүлж байсан, мөн Уламбаяр хэлж сануулж байсан, 2011 оны 07 сард ыг Өмнөговь аймгийн эмнэлэгт төрөхийн өмнөх байр бариулж байхад нь би өөрийн биеэр очиж янзалж өгөхийг гуйсан, 2011 оны 08-р сард ыг Өмнөговь аймгийн 1-р сургуулийн дотуур байрны барилгын засварын ажил хийж байхад нь би очиж уулзаж шаардсан, ингэхдээ Мөнхбат гэх залуутай хамт очсон, 2012 оны 05-р сард аймагт ирээд уулзахаар ирэхэд байгаагүй, Булган суманд барилга барьж байна, завгүй гээд утсаар ярьсан, 2012 оны 09-р сард ыг тоот хашаанд нь орой 22 цагийн үед Э.Энхбархас гэдэг хүнтэй жип машинаар очиж уулзаад янзалж өгөхгүй бол шүүхэд өгөх талаар хэлсэн боловч өөр хүнээр барилгаа засуул гэсэн, 2013 оны 05-р сард Мандал -Овоо сумын Соёлын төвийн барилгын ажил гүйцэтгэхээр очиход нь Уламбаяр очиж уулзаад засаж янзалж өгөхийг шаардаж хэлсэн боловч олигтой хариу өгөөгүй ба энэ хооронд олон удаа утасдаж хэлж сануулж байсан байна. Арга хэмжээ авахгүй байсаар байтал нөгөө өрөө нь бороо орж гоожсоор 2010 оны 07 сард нурсан. Дахиад л энэ талаар утсаар хэлэхэд завгүй байна гэсэн. Одоо барилгын хэдэн хананаас өөр ашиглах боломжгүй, бусад хэсэг нь нурж ойчсон, нурсан балгас шиг хэвээр байна. Бригадын ахлагч ад эд хөрөнгөө жил дараалан нурж сүйдэж байгааг хэлж, ирж сануулсаар байхад ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Байнга л гуйж байна. Иймд нар нь чанар муутай барилга барьснаас болж иргэн би эд хөрөнгөөрөө хохироод байгаа тул хариуцагч , , , нараас байшин дотор байсан эд хөрөнгө болох ком кресльны үнэ 1.500.000 төгрөг, оёдлын машины үнэ 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээд дээвэр болон нурснаас болж эвдэрсэн барилгын бусад холбогдох материалын зардал 5.000.000 төгрөг буюу нийт 7.800.000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа би 2015.12.17-ны өдөр тус шүүхэд гаргасан нарт хариуцагдах 7.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараахь шаардлагыг нэмэгдүүлэн нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл нараас нэхэмжлэгч нь удаа дараалан цаг алдалгүй хуулийн хугацаанд гомдлын шаардлага тавьсаар өнөөдрийг хүрсэн байдаг эдгээр гомдлын шаардлага хэрхэн яаж хэдий хугацаанд тавьж байсан талаарх байдлыг гэрч асуулгаж тодруулуулах тул гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа миний нэхэмжлэлтэй нарт хариуцагдах иргэний хэрэгт гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Өмнө нь эвлэрэх санал зөндөө гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрвөл эвлэрэх саналтай байна. Би 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 21 хоногийн хугацаатай Улаанбаатар хотын 08 дугаар хороо 08 дугаар гудамж Хан-Уул дүүргийн 305 тоот хашаанд 64 метр квадрат хувийн болон үйлчилгээний зориулалттай орон сууц бариулахаар ам гэрээ хийж ярилцаж тохиролцоод энэ хүмүүсийг Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод байшин бариулахаар өөрсдөө замын зардлаа гаргаад авч явсан. Би өөрөө барилгын талаар мэдлэг байхгүй учраас энэ хүмүүстэй ярилцаж тохиролцоод байшин бариулсан байгаа. Энэ хүмүүс 21 хоногийн дотор барина гэсэн боловч 2 сарын хугацаанд байшин барьсан байгаа. Энэ хүмүүсийг хамт дагуулж явж байшингийн материал авч байшин барьж байсан. 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энэ хүмүүс байшин барьж дуусаад энэ хүмүүсийг буцаагаад *******руу нэг ямааны мах, айрагтай хүргэж өгсөн. Үүнээс хойш 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ах дүү нартайгаа байрны найр хийгээд очсон чинь хананы эмульс нь урсаад гоожсон байсан. Тэгээд манай нөхөр руу утсаар залгаад хэлсэн чинь ямар  сонин юм бэ гэж хэлсэн. Тэгээд энэ хүмүүсийг хотод байж байх хугацаанд нь үзүүлэх гэсэн чинь ирж үзэхгүй байсан. Ажилтай байна гээд ирэхгүй байсан. Тэгээд 4-5 хоногийн дараа ирсэн чинь бүүр тэр чигтээ цан цохиод амьдрах боломжгүй болсон байсан учраас хотод өвөлжиж чадахааргүй болоод буцаад гэр бүлээрээ *******анд ирж өвөлжсөн. Уг нь тэр байрыг анх барихад нь оюутан хүүхдээ суулгахаар барьсан. Гэтэл амьдрах ямар ч боломжгүй болсон учраас хүүхдээ оюутны байранд оруулсан байгаа. Тэгээд 2009 онд очсон чинь дээврийн хар цаас нь хуураад унасан байсан. Тэгэхээр нь энэ дээврийн хар цаас нь хуураад унасан байна. Ямар учиртай юм бэ? гээд руу утсаар хэлсэн боловч ерөөсөө тоохгүй байсан. *******аас ирээд уулзах гэхээр олдохгүй байсан. Тэгэхээр нь Улаанбаатар хот ******* хоёрын хооронд явдаг жолоочоор дамжуулж байгаад гэрийнх нь хаягийг хаана байдгийг мэдээд тухайн байшингийн зургийг гэрлүү нь хүргүүлсэн хэдий ч тоохгүй байсан. Тэгээд нь нэгдүгээр арван жилийн байрыг янзалж байхад нь очиж уулзаад зургийг нь үзүүлээд хэлсэн чинь тийм үү ямар сонин юм бэ? гээд за тэгэлгүй яахав янзалж өгнө гэж хэлчихээд алга болсон. Тэгээр 2009 оны 09 дүгээр сард тухайн байшин дээр очоод үзсэн чинь дээвэр нь нураад ус гоожоод ямар ч байдлаар ашиглах боломжгүй болсон байсан. Тэгээд би жийп машинтай ын гэрт очоод уулзаад яг одоо янзлаад өг, тэгэхгүй бол дээвэр нь нураад ус гоожоод ашиглах боломжгүй болсон байна гэдгийг нь хэлсэн чинь би ямар ч боломжгүй байна. Та нар өөр хүнээр байшингаа бариулаарай би байшин барьж өгөх боломжгүй гэдэг хариу өгсөн. Би олон удаа тай уузлсан. Эхлээд хүүхэд өвчтэй байна гэсэн. Дараа нь эхнэр өвчтэй байна гэсэн. Дараа нь эхнэр нас барсан гээд боломжгүй гэхээр нь би за бас ар гэрийн гачигдал байгаа учраас шавдуулахгүйгээр их олон жил хүлээсэн. Гэтэл би нэгдүгээр эмнэлэгт өвчтэй ярьж чадахгүй байхдаа хүртэл ирээд шүүх хуралд ороод явж байсан. Би маш их хохиролтой байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ байдлаа шийдүүлж хохиролгүй болохыг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага 7.800.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Би тухайн байшинг амьдрах боломжгүй болоод эвдрэлтэй байгааг би зөндөө хэлсэн. Хэлсний дагуу ирээд засаад янзлаад өгөх боломж байсан. Гэтэл энэ хүмүүс янзалж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүрч байна. Барилгын материал явж аваагүй гэж ярьж байх юм. гэж хүн өөрөө хамт явж барилгын материал авч байсан. Тэр нь бригадын ахлагч хүн барилгын талаар мэдлэгтэй мэргэжил эзэмшсэн хүн байсан. 27-09 гэсэн улсын дугаартай фургон машинаар хамт явж барилгын материал авч байсан. Энэ хүнийг дагуулаад ямар мод авах юм бэ? энэ хадаас болох уу? гээд тэр гэж хүн өөрөө энэ болно гээд авч байсан. Яагаад та нар хамт яваагүй худлаа хэлээд байгаа юм бэ? Энэ гэж хүн яагаад шүүх хуралдаанд ирэхгүй байгаад би их гайхаж байна. Би аас тэр талаар асуух гэхээр шүүх хуралдаанд ирэхгүй өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулаад байх юм. Би их гомдолтой байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа хууль зүйн дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчид гэм хор учирсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар эдгээр хүмүүсийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талдаа эрх эдэлж, нөгөө талдаа үүрэг хүлээнэ гэдгийг зааж өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэгч болон захиалагч гэсэн байгаа. Захиалагчийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Захиалагчийн эрхэд олгогдсоны дагуу эдгээр хүмүүсээр байшин бариулсан байгаа. Байшин барилгыг эдгээр хүмүүс барьж байгуулаад буцаагаад хүлээлгээд өгсөн хэдий ч ажлын доголдол үр дүн байхгүй болсон учраас үүний нэхэмжлэгч нь удаа дарааллан утасдаж мэдэгдсэн байгаа. Үүний дагуу доголдолтой байгаа барилгаа гүйцээж хийж өгнө үү гэсэн шаардлагыг удаа дараалан тавьсан байгаа. Энэ шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүйн улмаас миний үйлчлүүлэгч хохирчихоод байгаа. Энэ хохирлоо арилгуулахын тулд миний үйлчлүүлэгч барилга барьсан барилгын материалаа тооцож авна гэсэн. Энэ барилгын материалд юу тооцож байна вэ гэхээр тухайн байшин нурсан. Нурсан байшин дотор байгаа эд хөрөнгө эвдэрч ашиглагдахааргүй болсон учраас эд хөрөнгөөрөө хохирсон гэж үзэх үндэслэл байгаа. Ком креселийн үнэ нь 1.500.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Оёдлын машин 300.000 төгрөг, дэвсгэр дрожийн үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээвэр нурж хохирсон хохирлыг нийт 5.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Тухайн барилгын материал дотор нь барилга доор 6 тонн үнс, 24 уут цемент буюу 187.200 төгрөг, 15 метр гялгар цаас буюу 51.000 төгрөг, 15 боодол хар цаас буюу 450.000 төгрөг, хар тос буюу лакыг 1.760.000 төгрөг, 4 метрийн урттай 25 см өргөнтэй 100 ширхэг банз 550.000 төгрөг, 50 ширхэг 4 метрийн урттай прүсс модыг 360.000 төгрөг, 2 тонн элс 240.000 төгрөг, 40 ширхэг палк 1.400.000 төгрөг, 10 кг хадаас 40.000 төгрөгийг нэмээд үзэхээр 5.030.000 төгрөг болж байгаа. Энэ барилгын материалыг 5.000.000 төгрөгөөр үнэлээд нийт хариуцагч талаас 7.800.000 төгрөгийг миний үйлчлүүлэгч нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжилж байгаа мөнгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан авна. Нэгэнт барилгын ажлыг тэнцүү хэмжээгээр барьсан учраас энэ 7.800.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан миний үйлчлүүлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн ийм саналыг шүүхэд оруулж байна. Мөн миний үйлчлүүлэгч барилгын материалын зардал болон эд хөрөнгийн хохирлыг нэхэмжилсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Энэ нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг тасалдаагүй болохыг тогтоолгохоор болоод нэхэмжлэлийн гурван үндсэн шаардлагаар нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн дэмжиж оролцож байна. Хэргийн хүрээнд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулаад, хариуцагч нар нь хэргийн хүрээнд тайлбараа гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бид нар энэ барилгыг бариагүй гэж маргаж мэтгэлцээгүй байгаа. нартай болоод Уламбаяр нартай хамт хашаанд нь очоод байшин бариад хүлээлгэж өгсөн талаар маргадагүй. Байшин эвдрээд борооны дусаал дусаад байна. Энэ байдлыг янзлаад өгөөчээ гэж хэлсэн гэдэгтэй хариуцагч нар маргадагүй. Энэ хэрэг нь маш олон шүүх хуралдаанаар орсон. Энэ удаа бас л анхан шатны шүүх хуралдаанаар орж байна. Хариуцагч нар зөвхөн тухайн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар маргаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хурал мэтгэлцэх зарчмын хүрээнд явагдах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч түүний төлөөлөгч нар хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх талаар мэтгэлцэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дахь хэсэгт зааснаар баримттай нотлох баримтыг гарган өгөх үүрэгтэй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж амнаасаа нэг өгүүлбэр гаргаж байгаатай холбогдуулаад ямарваа нэгэн байдлаар хуульд заасан мэтгэлцэх зарчимтай холбогдуулаад хэрвээ зөвшөөрөхгүй байгаа бол та энэ байдлаа нотлоод өгнө үү гэдгийг манай зүгээс хүсэж байгаа. Бид нарын хувьд тухай бүрт нь мэдэгдсэн байдлаа гэрчүүдийн мэдүүлгээр нотолсон байгаа. Тухайн эд хөрөнгөд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хөрөнгийн үнэлгээний төвийн тайлангаар нотолсон байгаа. Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгчийн үүрэг гэж байдаг. Тухайн бригадын ахлагч нь байсан. нь доороо гурван ажилчинтай. Барилгын ажил явагдаж байх үед эдгээр хүмүүс үүргээ хэр зэрэг биелүүлсэн юм бэ? Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгчийн үүрэг гэж байдаг. Хариуцагч нар нь өнөөдрийн байдлаар үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн талаар бодитой тайлбарлаж үгүйсгэж няцааж чадахгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 353.1.3 зааснаар дараах тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх ёстой. Барилгын материалд яваагүй гэж ярьж байгаа. Тухай барилгын материал, барилгын чанарт муугаар нөлөөлөхөөр байгаа тохиолдолд захиалагчид мэдэгдэх ёстой. Энэ талаар хариуцагч нар ямар нэгэн байдлаар няцаалт өгч чаддаггүй. Миний үйлчлүүлэгч өөрөө энэ тай хамт явж барилгын материалыг өөрөөр нь сонгуулаад авч өгсөн байдаг. Энэ тал дээр бодитой няцаалт өгч чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй байна гэж үзэж байна. Мөн цаг хугацааны талаар ярих нь зүйтэй байх. 21 хоногийн хугацаанд барилгын ажлыг явуулж дуусгах байтал, 2 сарын хугацаанд барьж дууссан талаар миний үйлчлүүлэгч дандаа хэлдэг. Энэ талаараа бас хариуцагч нар няцаалт өгч үгүйсгэж чаддаггүй байгаа. Үнэхээр согтуудаа тухайн барилгыг барьсан учраас барилгын чанар стандартын хувьд ямар хэмжээнд баригдсан талаар эдгээр хариуцагч нар маргахгүй байгаа гэж өмгөөлөгч би үзэж байгаа. Тийм учраас миний үйлчлуулэгчийн нэхэмжилж байгаа 7.800.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгч миний үйлчлүүлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлттэй байна гэв.

 

Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч , , нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: гийн нэхэмжлэлтэй танилцаад тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Тус нэхэмжлэлийг агуулгын хувьд тоймлож үзвэл: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Дэнжийн 8 дугаар хороо 8 дугаар гудамж, 305 тоот хашаанд үйлчилгээ болон орон сууцны барилга бариулахаар хариуцагч нартай тохиролцсон тухай,  2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинээр баригдаад байсан барилгыг хүлээн авахад чанарын шаардлага хангахгүй байсан тухай, Барилгыг ахин засварлуулахаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдсэн тухай, Барилгын чанар муудаж нурснаас үүдэн нэр бүхий эд зүйл материалууд ахин ашиглах боломжгүй болсон тул тухайн эдийн үнийг нэхэмжилж байгаа талаар бичсэн байна. Урьд өмнө нь ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч гийн хариуцагч нараас барилгын ажлын хөлсийг буцаан шаардсан нэхэмжлэлтэи хэргииг хянан шийдвэрлэсэн байдаг. Маргааны зүйл болсон барилга нь дээрх нэхэмжлэлд бичигдсэн “Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Дэнжийн 8 дугаар хороо 8 дугаар гудамж, 305 тоот хашаанд үйлчилгээ болон орон сууцны барилга” тус шүүхийн 2015 оны 271 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч тал барилгын ажил доголдолтой байсан гэх боловч ажлыг хүлээн авснаас хойш энэ талаарх гомдлын шаардлагаа гаргалгүй явсаар 3 жил өнгөрснөөр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэжээ. Талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ баигуулагдсан эсэх талаар ямар нэгэн маргах зүйлгүй. Барилгын чанар муу байсан тул гүйцэтгэгч буюу иргэний хэргийн хариуцагч нараар ахин засвар хийлгэхээр удаа дараа мэдэгдэж байсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар 2015 оны 271 дугаартай хүчин төгөлдөр   шүүхийншийдвэрт нэгэнт    тусгагдаж энэ талаар шийдвэрлэсэн тул ахин хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгах нь илүүц зүйл гэж үзэж байна. Түүнчлэн уг шийдвэрээр барилгын чанарын талаар нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт захиалагч тал шаардлага гаргах  эрхээ алдсан тул барилгын ажил доголдолтой байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй. Цаашид ч энэ талаар маргах нь ач холбогдолгүй юм. Нэхэмжлэлд “... Иймд нар чанар муутай барилга барьснаас болж иргэн би эд хөрөнгөөрөө хохироод байгаа тул хариуцагч нараас байшин дотор байсан эд хөрөнгө болох ком кресльний үнэ 1.500.000 төгрөг, оёдлын машины үнэ 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээвэр болон нурснаас болж эвдэрсэн барилгын бусад холбогдох материалын зардал 5.000.000 төгрөг буюу нийт 7.800.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. Хариуцагч нар чанар муутай барилга барьснаас үүссэн хохирол гэж үзэж байгаа нь нэхэмжлэлийн хэсгээс тодорхой харагдаж байна. Барилгын ажил доголдолтой байсан эсэх, хэрвээ доголдолтой байсан гэж үзвэл үүнд ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудын хэн нь буруутай болохыг тогтоолгүйгээр дээрх хохирлыг нар хариуцах үүрэгтэй юу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Гэтэл уг хохирлуудыг шалтгаан болсон гэх барилгын ажил чанаргүй хийгдсэн эсэхийг тогтоох боломжгүй талаар урьд гарсан шүүхийн шийдвэрт тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьд өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх ахин шалгаж үнэлдэггүй. Өөрөөр хэлбэл тухай хэргийн тохиолдолд барилгын ажлын гүйцэтгэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх үзсэн тул ахин энэ талаар хэлэлцэх боломжгүй юм гэжээ.   

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтийг энэ өдөр хүлээн авч танилцлаа. Миний бие уг хэргийн нэхэмжлэлд хариу тайлбар өгч байсан. Тэр хариу тайлбартаа шүүх урьд өмнө нь шийдвэрлэсэн үйл баримтыг ахин тухайн шатны шүүх шийдвэрлэдэггүй талаар тодорхой тайлбарласан. Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагч нартай уулзаж байсан гэх боловч гомдлын шаардлага гаргасан гэдэг нь тогтоогддоггүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч эсрэг ашиг сонирхолтой талаараа ямар нэгэн үйлдэл хийлгэх, эсхүл хийлгэхгүй байхыг үүрэг болгох, эд зүйл, мөнгө төлбөр зэргийг шаардахыг нэхэмжпэл, түүний шаардлага гэж үздэг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэл зоригоо нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нэрээр хариуцагч нарт хандан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээх эсэхийг шийдвэрлэдэг субьект биш. Агуулгын хувьд авч үзвэл шүүхэд хандан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр шүүхэд гаргаж байгаа хүсэлт гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх нь тухайн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаараа нэхэмжлэгч тал тайлбарлаагүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

 

Хариуцагч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн барилга нь баригдаад бараг 10 жил болж байгаа. Тухайн барилга яг юунаас болж нурж гэмтсэн, тухайн барилга дотор эд зүйлүүд байсан эсэх нь тодорхойгүй. Барилга барих болгонд заавал барьсан хүн болгон буруутай биш. Энэ талаар нотлох хэрэгтэй. Тухайн байшин яг юунаас болж нурсаныг тогтоох хэрэгтэй. Гадны нөлөөний улмаас нурсан уу эсвэл гадны нөлөөний улмаас нурсан талаар нотлох шаардлагатай. Тухайн барилга барьсан хүмүүс хаана яаж алдаа гаргасан, энэ хүмүүс буруу барьсаны улмаас нурсан эсэхийг шалгах хэрэгтэй гэж бодож байна. Одоогийн нэхэмжилж байгаа мөнгө нь 7.800.000 төгрөг байгаа. Өмнө нь 3.500.000 төгрөгийг барилга барьж байсан хүмүүсээс шаардаж байсан. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 271 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож хэрэгсэхгүй болгосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний доголдол, үүргийн доголдлыг арилгуулах шаардлага байгаа. Тухайн доголдлоос үүсээд барилга дотор байсан эд зүйл гэмтсэн гэсэн ийм нэхэмжлэлийн хоёр шаардлага байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн доголдлыг хэрхэн арилгах талаар хуульд заасан байгаа. Үүний дагуу энэ хүн ажил гүйцэтгэх гээрээний үүргийн гүйцэтгэлийн доголдолтой байсан гэдгийг энэ хүн өөрөө нотлох ёстой. Нотолсны дараа энэ хүн өөрөө тухайн доголдлыг арилгасан байх ёстой. Тухайн доголдлыг арилгасны дараа хэдэн төгрөгийн зардал гарсан талаар өөрөөр нотлох ёстой. Хэрэгт энэ талаар нотолсон зүйл байхгүй байгаа. Тухайн байшин дотор эд зүйлүүд байсан гэсэн. Энэ хүний ярьж байгаагаар тухайн байшингийн дээврээс дусаал гоожоод дээвэр нь цөмрөөд эхэлсэн бол энэ хүн өөрөө яагаад ямар нэгэн арга хэмжээ авч болоогүй юм бол гэж гайхаад байна. Энэ хүн хэдэн жил энэ эд зүйлээ хаяад явахын оронд тухайн эд зүйлээ өөр тийш нь шилжүүлээд өөр хүмүүсээр янзлуулаад аваагүйд гайхаж байна. Тэр байшин дотор байсан эд зүйлээ энэ хүн өөрөө бүрэн хамгаалах боломж байсан гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол маргаж байгаа зүйл нь тухайн байшингийн дээвэр нурсан талаар маргаж байгаа. Энэ нурсан шалтгаанд хэн буруутай вэ? Хохирол нь хэдэн төгрөг вэ? үүнийг хэн хариуцах вэ? гэдэг асуудал байгаа. Дээвэр нурсан асуудал дээр ямар нэгэн нотлох баримт өгөхгүй байна гэдэг асуудлыг нэхэмжлэгч тал ярьсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шаардлага татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Тухайн татгалзлаа заавал нотлох баримтаар гаргаж  өгч байж татгалзал болно гэсэн асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага хэр хэмжээнд байгаа. Тэр шаардлагаа нэхэмжлэгч тал ямар нотлох баримтуудаар хэрхэн яаж нотлож байгаа талаар нь нотлох баримтаар няцаалт хийх үү эсвэл тайлбараар няцаалт хийх үү гэдэг нь бид нарын эрхийн асуудал байгаа. Хавтаст хэргийн хүрээнд байгаа гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэлийн шаардлага тайлбаруудаас харахад байшин нурсан талаар ярьсан байгаа. Энэ талаар бид нар өөрсдөө судлаад үзсэн чинь 10 жилийн өмнө баригдсан барилгыг мэргэжлийн байгууллага энэ юунаас болж нурсан, хэний буруутай үйлдлээс болж нурсан талаар тогтоох боломжгүй гэдэг. Тийм учраас манай зүгээс юунаас болж нурсан талаар нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаа. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн буруугаас болж нурсан гэж байгаа боловч энэ талаар бас нотолсон зүйл байхгүй байгаа. Гэрч нарын мэдүүлэг болон нэхэмжлэгч талын хэлснээр согтуугаар байшин барьсан гэсэн. Гэтэл яг хаана нь яаж ямар байдлаар буруу стандартаар модыг барьсан гэж үзэж байгаа байдлаа нотлоогүй учраас манай зүгээс энэ талаар нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байгаа. Манай талаас болоод дээвэр нураад доторх эд зүйл нь гэмтсэн гэж үзсэн тохиолдолд үүнийг хариуцах ёстой. Гэтэл энэ байдал нь тогтоогтохгүй байгаа учраас энэ эд зүйлийг хариуцах боломжгүй гэж үзэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа бол Иргэний хуульд зааснаар 3 жилийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байгаа. Энэ хугацааг хэтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Энэ хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр нь тэнд хамт байсан. Нөхөр нь барилгын материал авчирч өгч байсан. Бид нар материал авахад хамт яваагүй. Нэг жижиг байшин барина гэхээр нь очсон. Гэтэл том болгож барихаар болсон. Бас хүүхдийн тоглоомын газар нэмэгдэж баригдсан. Чанартай материал аваад өгсөн бол болох байсан. ад хэлсэн ийм юм болохгүй байгаа талаар хэлсэн чинь мөнгө байхгүй байгаа ингээд баричих гэсэн гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ын тайлбарыг дэмжиж байна. Байшин өргөтгөж барихдаа төмөр замын муудсан дэр модыг оруулж барьсан. Энэ мод чинь болохгүй гэж хэлсэн чинь болно энэ модыг ашиглах хэрэгтэй байна. Ямар хаялтай бишдээ гэхээр нь ашиглаад байшин барьсан. Архи уучихаад байшин барьсан гэсэн. Бид нар архи уучихаад хэзээ ч байшин барьдаггүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр. Кадастарын зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэл, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэл, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гарган өгсөн нотлох баримтын жагсаалт, 2016 оын 01 дүгээр сарын 21-ий өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, 2016 оын 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн гаргасан хариу тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн гаргасан хүсэлт , хариу тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, гэрч Ч.Эрдэнэтогтох, Б.Уламбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Э.Энхманлайгийн гадаад паспортын хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрч У.ын бичсэн тодорхойлолт, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2016 оны 03 дугар сарын 25-ны өдөр Ө16-9 дугаартай албан тоот, “Вендо” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ө16-9 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжгчийн шүүхэд гарган өгсөн нотлох баримтын жагсаалт, 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 6 ширхэг гэр зураг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, гэрч ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч , , нарын гаргасан хариу тайлбар, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 119 дугаартай албан тоот, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай албан тоот, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай албан тоот, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ц.Агааны гаргасан хариу тайлбар, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 121 дугаартай албан тоот, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 89 дугаартай албан тоот, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай албан тоот, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 28-н өдрийн 115 дугаартай албан тоот, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай албан тоот, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай албан тоот, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай албан тоот, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдөр шүүгч Ц.Отгонцэцэгийн гаргасан хүсэлт, нотлох баримт,  2018 оын 02 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай албан тоот, 2018 оны 02 дугаар сарын 27-ы өдрийн 18 дугаартай албан тоот, 2018 оны 002 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, хүсэлт, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай тайлбар, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч , , , Ц.Нямгэрэл нарт холбогдуулж гэм хорын хохирол 7.800.000 төгрөг гаргуулах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

нь , , , Ц.Нямгэрэл нараар 2008 онд Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Дэнжийн 8-р хороо 8-р гудамжны 305 тоот хашаанд  сууцны зориулалттай 2 өрөө 64 мкв талбайтай хувийн сууц барих ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 3.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна “ зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба талууд гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, хугацааг талууд тогтоосон, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрхи гэрээний дагуу , , , Ц.Нямгэрэл нар нь сууцны зориулалттай барилгыг барьж, захиалагчид хүлээлгэн өгч, ажлын хөлс 3.500.000 төгрөгийг авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь уг барилгын дээврийн хар цаас хуурсанаас борооны ус гоожиж, улмаар дээвэр нь нурж байшин дотор байсан эд зүйл  /ком диван кресло, оёдлын машин, дэвсгэр дрож/ -ийн үнэ нийт 2800000 төгрөг, байшингийн дээврийг засах барилгын материалын үнэ /6 тонн үнс, 24 уут цемент буюу 187.200 төгрөг, 15 метр гялгар цаас буюу 51.000 төгрөг, 15 боодол хар цаас буюу 450.000 төгрөг, хар тос буюу лакыг 1.760.000 төгрөг, 4 метрийн урттай 25 см өргөнтэй 100 ширхэг банз 550.000 төгрөг, 50 ширхэг 4 метрийн урттай прүсс модыг 360.000 төгрөг, 2 тонн элс 240.000 төгрөг, 40 ширхэг палк 1.400.000 төгрөг, 10 кг хадаас 40.000 төгрөг/ нийт 5.000.000 төгрөг, нийт 7.800.000 төгрөг гаргуулах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоох  тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж,

Хариуцагч нар нь “ ...Тухайн байшин яг юунаас болж нурсаныг тогтоох хэрэгтэй. Гадны нөлөөний улмаас нурсан уу, гадны нөлөөний улмаас нурсан талаар нотлох шаардлагатай. Тухайн барилга барьсан хүмүүс хаана яаж алдаа гаргасан, энэ хүмүүс буруу барьсаны улмаас нурсан эсэхийг шалгах хэрэгтэй гэж бодож байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгох тухай   нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт “ Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол Худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “ Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь байшингийн дээвэр нурсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 2.800.000 төгрөг /ком диван кресло, оёдлын машин, дэвсгэр дрож/-ийг шаардах эрхтэй байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар 5 жил байх боловч 2013 оны 05 дугаар сард гомдлын шаардлагаа гаргаж байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул дээрх хугацаанаас хойш 2015 оны 12 дугаар 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь захиалсан байшингийн дутагдлын талаар байшингаа  хүлээн авсанаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор хуульд заасан ба тэрээр 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр,  2009 оны 08 дугаар сард,  2009 оны 09 дүгээр сард, 2011 оны 07 дугаар сард,  2011 оны 08 дугаар сард,  2012 оны 05 дугаар сард,  2012 оны 09 дүгээр сард,  2013 оны 05-р сард барилгын доголдлын талаар гомдол гаргаж, засаж янзалж өгөхийг хариуцагч нараас шаардаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч нар дээрхи тайлбарыг няцааж тайлбар гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч гийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, гэм хорын хохирлыг арилгуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн барилгын материалын үнэ 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх;” гэж заажээ.

 

 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол Худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилдэг ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь байшингийн дээвэрт зарцуулсан материалыг шаардах эрхтэй байгаа боловч нэхэмжлэгч нь барилгын дээврийг засварлуулахад 5.000.000 төгрөгийн үнэ бүхий материал зарцуулах шаардлагатай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг байшингийн дээврийг хийхэд зарцуулсан зардал гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь: Захиалагч нь ажил гүйцэтгэгч нараар анх дээврийн ажлыг хийлгүүлэхдээ хэдэн төгрөгийн материал орсон гэдгийг нотлож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл доголдолтой холбоотой гарах зардлыг дээврийн материалд орсон зардал гэж үзэх боломжгүй юм. Иймд барилгын дээвэрт 5.000.000 төгрөгийн материал орсон гэдгийг нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нь сууцны зориулалттай барилгын дээвэр нурсны улмаас гэм хорын хохиролын үнэ нийт 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн ба дээрх үнэлгээгээр ком диван креслоны үнийг 1.500.000 төгрөг, оёдлын машины үнийг 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнийг 1.000.000 төгрөгөөр тогтоосныг харгалзан энэ хохирлыг учруулсан байна гэж үзэж Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” зааснаар хариуцагч , , , нараас хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” зааснаар дээрх гүйцэтгэгч нарын хүлээх үүргийг тодорхойлоогүй байх тул тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж үзэж хүн тус бүрээс 700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гийн гомдлын шаардлага гаргах болон гэм хорын хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоосугай.

2.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэг зааснаар хариуцагч , , , Ц.Нямгэрэл нараас тус бүр 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3.Нэхэмжлэгч гийн илүү нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , , , Ц.Нямгэрэл нараас тус бүр 32.487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.УГТАХБАЯР

                                                             

ШҮҮГЧИД                             Р.УРАНЧИМЭГ

 

                                                                                   Г.БАЯРДАВАА