Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/606

 

                                                                                   

 

 

 

 

 

   2022          07           21                                    2022/ШЦТ/606

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,  

улсын яллагч А.Дүүрэнбилэг /Нийслэлийн прокурор/,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Энхцэцэг,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 21.10 дугаар зүйлийн 1, 21.1 дэх зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар *********** Д-д,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************** Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002004490040 дугаартай, 8 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***************************,

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ********************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Улсын Ерөнхий прокурорын 2020 оны “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” А/33 дугаар тушаалын хавсралтад зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгаж, ажиллагаа явуулдаг болохыг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Гийн хэргийг чадахаараа хөөцөлдөж өгнө, би өөрөөсөө шилжүүлэхгүй өөр дээрээ байлгах гээд хичээе” гэж амлаж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ц.Мөнх-Оргилоос 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан,

- Мөн 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж, иргэн Х.Должинсүрэнгээс ирүүлсэн “сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн” тухай гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дэх гудамжны 208 тоот хаягт байрлах С.Гийн гэрт хэргийн газрын үзлэг хийх явцдаа эд мөрийн баримтаар хураан авсан “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан 7 ширхэг ус, ундааны сав, “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай сэтгэцэд нөлөөт бодис, сэтгэцэд нөлөөт ургамлын 1 ширхэг салаа навч, аравт, тавьт, зуутын тус бүр 1 ширхэг мөнгөн дэвсгэрт зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд мөрийн баримтууд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хогтой хамт хог ачилтад ачигдаж үрэгдсэн,

- Түүнчлэн дээрх хэргийн эд мөрийн баримтуудыг үрэгдүүлсэн үйлдлээ нуун далдлахын тулд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, түүсэн ургамлыг шатаах, энгийн шарилжны ургамлаар жинг нэмэх зэрэг байдлаар Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дэх гудамжны 208 тоотод хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

- Мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэж 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Маршал таун” хотхоноос хохирогч Д.У интернэт банкнаас шилжүүлсэн 1.100.000 төгрөгийг,

- “120 мянгатад 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Ш.Төрболдоос 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагдаа” хотхоны 30Б-23 тоотод байхдаа шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг,

- “Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 220 мянгатын 5-р байранд 2 өрөө орон сууц түрээслүүлнэ” гэж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М.Эрдэнэбулганаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг,

- “Хурд хороололд байр түрээслүүлнэ” гэж 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Хишигбаатараас шилжүүлсэн 2 100.000 төгрөгийг,

- “1 өрөө байр түрээслүүлнэ” гэж  хохирогч Я.Доржоос 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 15 дугаар байр 1 тоотод гэртээ байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

- “Сүхбаатар дүүрэг Хүүхдийн 100 орчим байршилтай байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.Төгөлдөрөөс 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

- “Натурт 2 өрөө байр түрээсэлнэ” гэж хохирогч Ц.Мөнхтулгаас 2021 оны 07 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.600.000 төгрөгийг,

- “Хурд раппидад хагас тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж  хохирогч Э.Дөлгөөнөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байранд байхдаа шилжүүлсэн 1.950.000 төгрөгийг,

- “Улсын их дэлгүүрийн хажууд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж  хохирогч Н.Эрдэнэбатаас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 42 дугаар байрны 49 тоотод байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

- “Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.Анхбаяраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.650.000 төгрөгийг,

- “Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.Солонгоос 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1 200.000 төгрөгийг,

- “2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Р.Золжаргалаас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

- “2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Д.Даваасүрэнгээс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.600.000 төгрөгийг,

- “Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Я.Мядагмаагаас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” төвийн хажуу талд байрлах Хаан банкны гадна байхдаа шилжүүлсэн 350.000 төгрөгийг,

- “40 мянгат 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Б.Шинэбаяраас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

- “Байр түрээслүүлнэ” гэж хохирогч С.Анхзулаас 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Нефть 2-27-13 тоот байхдаа шилжүүлсэн 200.000 төгрөгийг,

- “Байр түрээсэлнэ” гэж хохирогч А.Ермуратаас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг,

- “2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Ц.Оюунчимэгээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амартүвшин” хотхоны 101 дэх байрны 50 тоотод гэртээ байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

- “Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Э.Баасандоржоос 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, “Сувдан сондор” хотхоны 74а дугаар байрны 21 тоотод байхдаа шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,

- “Хүүхдийн 100-д тавилгатай 1 өөрөө байрыг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.Жавхлангаас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.400.000 төгрөгийг,

- “ZARMEDEE.MN” зарын сайтад “Бүрэн тавилгатай 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж Б.Батболдоос 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн 46-973 тоотод байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

- Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “тэмцээнд бооцоо тавих гэж байгаа, өөрөө хариуцлагаа хүлээнэ” гэж хохирогч Г.Насандэлгэрээс Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 20-1 тоот байхдаа 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 9.890.000 төгрөг, 2020 он 10 дугаар сарын 08-ны өдөр 19.000.000 төгрөг, нийт 28.890.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 57.740.093 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С.Г нь 2020 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дэх гудамжны 208 тоот хаягт байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хууль сахиулагч, мөрдөгч Б.Д-ын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоотод байрлах С.Гийн гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-16 дахь тал/,

2. Үрэгдүүлсэн нотлох баримтын гэрэл зургийг агуулсан Б.Д-ын эзэмшлийн “Самсунг А8 плас” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хэргийн 39-42 дахь тал/,

3. Ц.Мөнх-Оргилын эзэмшлийн “Самсунг галакси А40” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 43-46 дахь тал/,

4. Б.Д-ын албан үүрэг гүйцэтгэдэг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 204 тоот өрөөний камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дахь тал/,

5. Б.Д нь “С.Г нар сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хэрэглэсэн байж болзошгүй” тухай иргэн Х.Должинсүрэнгээс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсныг нотолсон хэрэг бүртгэлтийн 200200466 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хуулбарлан авсан бичгийн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 53-93 дахь тал/,

6. Ц.Мөнх-Оргилын эзэмшлийн ХААН банк дахь 5023342679 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 96-96 дугаар хуудас/,

7. 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.Д нь 24 цагийн хугацаагаар жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан болохыг нотолсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 97-102 дахь тал/,

8. Шүүгдэгч Б.Д-ын гэрчээр өгсөн:

 “...Гийн гэрээс хураагдсан хуйлсан мөнгөн дэвсгэрт, 0.33 литрийн цэнхэр ундааны сав, тугалган цаас, мөн сэтгүүлийн голоос илэрч хураагдсан гялгар тос зэрэг эд зүйл нь минийх бишээ, бусад өвс, олон ундааны савтай өвснүүд минийх байгаа юм. Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр гарч байхад “70-04 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй миний найз залуу найзын хамт намайг зодоод байна, тэр хар тамхи хэрэглэсэн байгаа” гэсэн дуудлага мэдээллээр Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14-208 тоотод ирэхэд Г, Мөнх-Оргил нарыг эргүүлийн алба хаагч нар саатуулсан байсан юм. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Гийн биеэс болон гэрээс хураагдсан эд зүйлийг шинжилгээнд явуулах гээд бэлдчихсэн байхад манай өрөөг цэвэрлэж байсан үйлчлэгч эгч хог байна гэж андуураад гаргаад хог руу хаячихсан байсан. Тэгээд би яахаа мэдэхгүй сандарсандаа Г, Мөнх-Оргил нартай уулзаад гэрээс нь хураагдсан эд зүйлийг дахин дуурайлгаж хийхээр болсон юм. Би өмнө нь Гийг хаанаас хэрхэн олж авсан талаарх мэдүүлгийг шалгачихсан, уг ургамлыг хаана ургадгийг мэдэж байсан болохоор тэр газраас нь өөрөө түүж ирээд Гийн гэрт очиж адилхан саванд хийж бэлдэж байгаад Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нарт баригдсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал/,

9. Гэрч С.Б:

“...2020 оны 08 дугаар сарын 26-ны цөр мөрдөгч Д өрөөнд байсан шинжилгээнд өгөх гэж байсан цагаан өнгийн ууттай эд мөрийн баримтаар хураагдсан зүйл алга болсон талаар ярихаар нь мэдсэн. Тэгээд манай өрөөний мөрдөгч Намсрайжав бид 2 хамт хайсан юм. Мөрдөгч Намсрайжав цагдаагийн хэлтсийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дахь тал/,

10. Гэрч Г.Н:

 “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө жижүүрээс буухдаа өрөөнд байсан хогоо цагаан өнгийн гялгар уутанд хийгээд өрөөнийхөө үүдэнд байсан цагаан өнгийн тортой ундааны савнуудын хамт цагдаагийн хэлтсийнхээ 2 давхрын 00-н өрөөний хогийн савны хажууд тавьчихсан юм. Гэтэл миний хог гэж хаясан цагаан өнгийн ууттай зүйл мөрдөгч Дын хэргийн газрын үзлэгээр хурааж шинжилгээнд өгөх гэж байсан шинжилгээний объект байсныг дараа нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөгч Д өрөөнд байсан шинжилгээнд өгөх гэж айсан цагаан өнгийн ууттай эд мөрийн баримтаар хураагдсан зүйл алга болсон талаар ярихаар нь цагдаагийн хэлтсийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 223-225 дахь тал/,

11. Гэрч О.Э:

“...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу Мягмар гаригт өдөр 11 цагийн орчимд цэвэрлэгээ хийж байгаад цагдаагийн хэлтсийн 2 дугаар давхарт байрлах ариун цэврийн өрөөний хогийн савны хажууд газар шалан дээр тавьсан байсан цагаан өнгийн ууттай цэвэр ус, ундааны сав бололтой хог байхаар нь аваад цагдаагийн хэлтсийн гаднах хогийн цэг дээр аваачаад хаячихсан. Тэр өдөр манай цагдаагийн хэлтсийн хогийг Хот тохижилтын газраас ирж ачиж таарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал/,

12. Гэрч Б.М:

“...би 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу Мягмар гаригт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хогийг ачигч Г амт ачсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дэх тал/,

13. Гэрч А.Г:

 “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу Мягмар гаригт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хогийг ачсан. Манай компаниас аж ахуйн нэгжийн хогийг сард 1 удаа, дуудлага өгсөн тохиолдолд бол 2 удаа ачдаг. Тухайн үед Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хогийг ачдаг машины жолооч амарсан байсан учраас Мягмарсүрэн бид 2 очиж ачсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230 дэх тал/,

14. Гэрч Ө.Г:

“...мөрдөгч Д нь 2020 оны 05 дугаар сард манай цагдаагийн хэлтэст шинээр томилогдсон хэргийн газраас үлдсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шинжилгээний байгууллагад даруй хүргүүлэх ёстой байдаг. Мөрдөгч Б.Дын хувьд тухайн шинжилгээний объектыг албан өрөөндөө 3 хонуулсан байсан. Манай цагдаагийн хэлтэст эд мөрийн баримт хадгалах албан ёсны өрөө байдаг. Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар албанаас 1, 1 алба хаагч өөрсдийн тасгийн шалгаж байгаа хэрэг материалтай холбоотой мөрийн баримтыг бүртгэж эд мөрийн баримтын өрөөнд хадгалдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 232-234 дэх тал/,

15. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б.Д, Ц.Мөнх-Оргил нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 235-242 дахь тал/,

16. Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан “...шинжилгээнд ирүүлсэн №3 гэж зарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан хуванцар савтай амал мэт зүйл, №5 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан хуванцар савтай амал мэт зүйл, №11 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №12 гэж дугаарласан гялгар уутанд наалдсан тос мэт зүйл, №13 гэж дугаарласан гялгар ууттай навч мэт зүйл, №14 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар сав, №15 гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон притка, №17 гэж дугаарласан хуйлж ороосон 100-н мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №2 дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №16 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэсэн 46 тоот химийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 243-245, 2 дугаар хавтаст хэргийн 1-4 дэх тал/,

17. Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “...шинжилгээнд ирүүлсэн Ц.Мөнх-Оргил РД: МТ94051812, 2020.08.27, Б.Д РД: АЮ95041434, 2020.08.27 гэж хаягласан шээсний дээж тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэсэн 4745 тоот химийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

18. Б.Дад Цагдаагийн ерөнхий газраас олгосон А-0009305 дугаартай албаны үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/,

19. Б.Дыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/444 дугаартай тушаал, төрийн албан хаагчийн анкетын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

20. “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоотод байрлах С.Гийн гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2 дугаар хавтаст хэргийн 80-86 дахь тал/,

21. Гэрч Х.Д:

 “...Мөнх-Оргил Гүррагчаад гэрээсээ гараад "Гийн гэр лүү явж байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би Мөнх-Оргилыг “Г гэх найзынхаа гэрт очоод хар тамхи хэрэглэж байгаа байх гэж бодоод өөрийн 80804542 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би Мөнх-Оргилыг хайгаад Гийн гэрт очоод ороход "Гийн гэрээс хар тамхи буюу өвсний эхүүн үнэр аймар үнэртээд байсан ба гэрээр нь дүүрэн ахуйн газ зөндөө байсан. Тэр үед би Гийг хар тамхи хэрэглэдэг юм байна гэж бодож эхэлсэн ба Гийн гэрт байсан 2 залуу ухаан мэдрэлгүй унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны 4779 тоот “...С.Г 2020.08.23 гэсэн хаягтай шээс, Ц.Мөнх-Оргил 2020.08.22 гэсэн хаягтай шээс зэргээс тетраканнабинол илэрч байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 128-132 дахь тал/,

23. Хохирогч Д.У хаан банк дахь 5041064958 тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/,

24. Хохирогч Д.У:

“...Би өөрийн эхнэр Рашзэвэгийн хамт Өмнөговь аймагт амьдардаг байж байгаад Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар болоод 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. Манай эхнэр 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Тэгээд бид хотод амьдрах байр түрээслэх гээд зар хайгаад эхэлсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн “Маршал таунд” байр түрээслэх гээд очсон. Гэтэл “Үнэгүй.мн” сайтад “Сүхбаатар дүүрэгт 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн 99807959 дугаарын гар утсаа үлдээсэн зарын дагуу холбогдоход үл таних эрэгтэй хүн “миний тавьсан зарын дагуу маш олон хүн холбогдоод байна, та хоёр яг баттай орно гэвэл нийт үнийн дүнгийнхээ 50 хувь нь буюу 1.100.000 төгрөг хийчихвэл байрандаа орж болно, хэрвээ та хоёр мөнгөө хийчихвэл би сайтад байршуулсан зараа устгачихмаар байна” гэж хэлсэн. Тэгээд над руу 99807959 дугаарын гар утаснаас мессежээр Хаан банкны 5720872568 тоот данс явуулахад нь би тухайн тоот данс руу 1.100.000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “байр түрээс” гэж бичээд явуулаад тухайн хүн рүү залгаж “мөнгө явуулчихлаа дансаа шалгасан уу” гэж асуухад “мөнгө орсон байна, маргааш өдөр уулзъя, би Гачууртад байна” гэж хэлсэн. Түүнээс хойш залгахад утсаа авахгүй байсан. Хан-Уул дүүргийн 15-р хороо, “Маршал таун” хотхоноос мөнгөө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

25. Хохирогч Ш.Т:

“...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хороо, 30Б-23 тоотод гэртээ байж байхдаа өөрийн гар утсаараа “www.unegui.mn” сайт руу 1 өрөө байр түрээслэх шаардлагатай орсон. Тэгээд нэлээдгүй байрны зарууд харж байгаад “120 мянгат Петровис шатахуун түгээх станцын хажууд 1 өрөө байр 600 000 мянган төгрөгөөр түрээслүүлнэ, төлбөрийг 3 сар дээр нэмж 1 сарын барьцаатай авна” гэсэн утгатай зар байхаар нь 999717... руу холбогдоход “байрны зарын дагуу холбогдож байна, байршил хаана вэ” гэхэд “хорооллын урьд Петровис шатахуун түгээх станцын хажууд гэсэн. Тэгэхээр нь би “байрыг чинь очиж үзье” гэхэд “манай байрыг хэдэн хүмээс үзсэн байгаа, би өөрөө хөдөө найзуудтайгаа явж байна, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирнэ. Намайг очихоор Нотариатаар гэрээгээ хийе” гэсэн юм. Тэгэхээр нь би “одоо байрыг чинь очиж үзье” гэхэд “яг зураг шиг байр байгаа, түрүүн ирсэн хүмүүс үдээс хойш мөнгөө шилжүүлнэ гээд байна, би маргааш хүнд зээлсэн мөнгө өгөх ёстой юм. Хэрвээ чи одоо над руу мөнгөө явуулбал би энэ хүмүүсийг болиод байрныхаа зарыг устгаад чамайг оруулъя” гэсэн зүйл ярихаар нь би “чи над руу мэдээллээ явуул” гэхэд “Б.Дечка гэсэн фэйсбүүкийн хаяг байгаа тийшээ ханд” гээд хандахад над руу иргэний үнэмлэхийн урд хэсгийн зургийн дарж явуулсан, мөн дансныхаа ...... дугаарыг миний turbold гэсэн фейсбүүк хаяг руу чатаар явуулсан юм. Мэдээллүүд нь хоорондоо таарч байсан учир би итгэсэн. Тэгээд чат бичээд ....мөнгийг тухайн данс руу явуулахгүй ирэхээр байрыг үзэж байгаад явуулъя гэж бодоод байж байхад 99971740 зогсоо зайгүй залгаад “яасан бэ мөнгөө хурдан хийгээч ээ, би хүнд мөнгө өгөх гээд чамайг хүлээгээд байна, чамайг хийхгүй бол өөр хүмүүст түрээслэлээ” гэж ятгаад байхаар нь 5720872568 дугаартай Д гэсэн Хаан банкны данс руу нь 2.100.000 төгрөгийг өөрийн интернет банкийг ашиглаж шилжүүлсэн. Данс руу нь мөнгөө шилжүүлсний дараа тухайн 99971740 дугаарын утсаа унтраагаад фейсбүүк рүү нь чат бичихэд хариу өгөхгүй өнөөдрийг хүрч байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

26. Хохирогч М.Э:

“...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үнэгүй зарын дагуу “байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу Д гэх хүнд 500.000 төгрөг шилжүүлж, залилуулсан. Тухайн Д нь миний утас авахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

27. Хохирогч Б.Х:

“...Миний бие 2021 оны 08 дугаар сарын үед байр түрээслэхээр болж өөрийн ажил дээрээ буюу “Чойжинлам”-ын музейн баруун талд байхдаа Үнэгүй.мн сайтад “Хурд хорооллын Рапид харшад 1 өрөө байрыг 1 сарын 650 000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 88619908 дугаар луу холбогдох үл таних 25-30 орчим насны залуу байсан. Тэгээд барьцаа авахгүйгээр 3 сарын төлбөр өгчихвөл шууд байрандаа оруулж болно гэхээр нь би Хаан банкны 5720872568 дугаарын данс руу 2.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд орой нь байраа үзэхээр нөгөө 88619908 дугаар луу залгахад “ажилтай байна, тайлан тооцоо хийх хэрэгтэй байна” гэж ярьж байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байранд шууд орохоор тохиролцсон бөгөөд тухайн өдөр ярьж байгаад 18 цагаас хойш холбогдохоо больсон юм...” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 1 дэх тал/,

28. Хохирогч Б.Д:

“...Би 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу хагас сайн өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 15-1 тоот гэртээ байхдаа Үнэгүй.мн сайт дээрээс байр түрээслэхээр зар хайж байгаад нэг байр хараад дажгүй таалагдаад 99807959 гэсэн зарын дугаар луу залгаж ярихад нэг хэл муутай хүн утсаа аваад “засвар хийх шаардлагагүй, бүрэн тавилгатай байр байна, сарын 550.000 төгрөг, 3 сарын төлбөрөө болон 1 сарын төлбөр барьцаанд өгөөд орж болно. Тэгэхдээ олон хүн сонирхоод байгаа учраас та урьдчилгаа явуулчих, нэг дэх өдөр холбогдож байгаад байрандаа шууд орчих” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн хүнээс мессежээр Хаан банкны 5720872568 дугаарын Б.Д гэдэг хүний эзэмшлийн данс авч тухайн данс руу нь байрны урьдчилгаа болох 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нэг дэх өдөр 99807959 дугаар луу залгаж “байрныхаа хаягаа явуулаарай” гэж хэлэхэд “би нэгжгүй байна, нэгж аваад явуулъя” гэж хэлээд тэрнээс хойш ерөөсөө утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/,

29. Хохирогч Г.Т:

“...Би 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Үнэгүй.мн сайтад байршуулсан зарын дагуу 99807959 дугаарын утас руу залгаж “байрыг чинь түрээсэлье” гэж хэлсэн чинь “би Гачууртад явж байна, маргааш үзүүлэх боломжтой, маргааш үзэж хар” гэж хэлсэн. Уг байр нь Сүхбаатар дүүрэг, хүүхдийн 100 орчим байршилтай байр гэсэн байсан. Гэхдээ тоот хаягийг нь бүрэн тавиагүй, зар оруулсан байсан. Ингээд би 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 99807959 дугаарын утас руу дахин залгаж “байрыг чинь үзэх гэсэн юм аа” гэсэн чинь “одоо бас Гачууртад байна, өөр хүмүүс үзээд оръё гээд байгаа, түрүүлж мөнгөө хийсэн нь орно биз дээ гэж хэлсэн. Тухайн байрыг нэг сарын 550.000 төгрөгөөр бодож 3 сараар барьцааны хамт нийт 2.200.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж байсан. Иймд би байрыг бусдад түрээслүүлэхгүй хадгалуулах зорилгоор 1.000.000 төгрөгийг Голомт банкны 1505143466 тоот Д гэх хүний дансанд өөрийн 1105379256 тоот данснаас шилжүүлсэн. Тухайн хүн надад Голомт банкны данснаас гадна Хаан банкны 5720872568 тоот дансыг өгсөн. Ингээд би мөнгөө шилжүүлээд уг хүнтэй 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагт уулзаад байрандаа орохоор тохирсон. Тэгтэл би 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр уг хүний 99807959 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй. Мөн одоо хүртэл утсаа авахгүй, аль эсвэл утас нь холбогдохгүй байгаад байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

30. Хохирогч Ц.Мөнхтулгын:

“...Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Натурт 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 99636540 дугаарын утас руу холбогдож ярьсан. Тухайн үед надтай эрэгтэй хүн яриад “1 сарын төлбөр нь 650.000 төгрөгийн үнэтэй 2 өрөө байр байна, төлбөрийг 3 сараар аваад нэмэх 1 сарын барьцаатай нийт 4 сарын мөнгө авна, би өөрөө ээлжийн ажил хийдэг учраас байрыг үзүүлэх боломжгүй байна. Мөн байрыг өөр хүн түрээслэхээр ярьсан. Иймд аль төлбөрөө түрүүлж хийсэн хүнд нь байраа түрээслүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр хүн тэр хүний байрыг түрээсэлж магадгүй гэж бодоод 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо, “Тэнгэр плаза” төвийн ойролцоо явж байгаад өөрийн Хаан банкны 5750568766 тоот данснаас Баярсайханы Д гэх хүний Хаан банкны 5720872568 тоот данс руу түрээсийн 4 сарын төлбөр болох 2.600.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 147-148 дахь тал/,

31. Хохирогч Э.Д:

“...Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 43-р байранд байхдаа “Үнэгүй.мн” цахим зарын сайтад “Хурд рапидад хагас тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байхаар нь зар дээрх 88619908 дугаарын утсаар танихгүй эрэгтэй хүнтэй холбогдсон. Тэгээд тэр эрэгтэй хүн дунд насны 30 орчим настай байхаа, намуухан яриад байсан. “Байрнаасаа би өөрөө 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарна, орой 8 цагийн үед ирээд байрыг үзээд гэрээгээ хийчих, одоо 14 цагт хүмүүс байр түрээсэлж авах гээд чи тэрнээс өмнө мөнгөө хийчих, чи одоо мөнгөө хийчих юм бол би нөгөө хүмүүст байраа өгөхгүйгээр чамд өгнөө” гэж хэлэхээр нь итгээд тэр залуугийн хэлснээр дээрх 43-р байранд байхдаа би өөрийнхөө Хаан банкны 5070544907 дугаарын данснаас Д гэх хүний Хаан банкны 5720872568 дугаарын данс рууу “дөлгөөн байр” гэсэн утгатайгаар 1.950.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Тэгээд тэр залуугийн 88619908 дугаарын утас руу би “мөнгөө хийчхээд мөнгө орсон уу” гэж залгаж ярихад тэр залуу “мөнгөө орсон, оройхон ярья” гэж хэлээд утсаа тасалсан. Улмаар би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагаас оройн 23 цаг хүртэл маш олон удаа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 233 дахь тал/,

32. Хохирогч Н.Э:

“...Их дэлгүүрийн хажууд байр түрээслүүлнэ гээд байсан залуу утсаар ярихад “3 сарын түрээс, дээр нь 1 сарын барьцаа нийт 2.200.000 төгрөг шилжүүл” гэхээр нь би урьдчилаад талыг нь шилжүүлээд байрандаа орохдоо үлдэгдлийг нь өгье” гээд 1.000.000 төгрөг шилжүүлэхээр болсон. Тэгтэл тэр хүн зөвшөөрөөд надад Худалдаа хөгжлийн банкны 495069009 гэсэн Д гэсэн нэртэй хүний данс явуулахаар нь би гэрээсээ интернэт банкаар 1.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 30-ны өдөр 14.23 цагт шилжүүлсэн юм. Тэгээд маргааш нь байрандаа орохоор болсон чинь нөгөө хүн “ажил дээр корона гарчихлаа, халдварт руу явж байна, халдвартад шинжилгээ өгөх гэж байна, давтан шинжилгээгээр корона авчхаж” гэж худлаа яриад байсан. Тэгээд л утсаа салгаад алга болсон...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

33. Хохирогч Г.Н:

“...Д нь анх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр над руу залгаад “3.000.000 төгрөгийг 2, 3 хоногийн хугацаатай зээлээч би чамд 4.000.000 төгрөг болгоод өгье” гэхээр нь би тухайн үед зээлсэн чинь надад хэлсэн ёсоороо 4.000.000 төгрөг болгоод өгсөн. Түүнээс хойш надаас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “30.000.000 төгрөг зээлээч би нэг сарын хугацаанд 40.000.000 төгрөг болгоод өгье, би нэг тэмцээнд бооцоо тавьж байгаа, өөрөө хариуцлагаа 100 хувь хүлээх болно, хэрэв мөнгөө өгөхгүй бол халдвартын орчим байдаг байр байгаа түүнийгээ зараад ч болтугай хамаагүй мөнгийг чинь өгчихнө” гэхээр нь багийн найз, мөн урьд нь мөнгө зээлээд эргүүлээд өгсөн болохоор нь түүнд итгээд тухайн өдрөө буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын данснаас түүний 5720872568 дугаарын данс руу 9.890.000 төгрөг өгч, түүнээс хойш 6 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үлдэгдэл 19.000.000 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлсэн юм. Гэтэл түүнээс хойш Д нь залгахаар утсаа авахаа больсон ба түүнтэй 1 удаа уулзаад хаана ямар тэмцээний бооцоонд тавьсан талаар асуухад “чамд хамаагүй би өөрөө мэдэж байна” гээд хэлээгүй юм. Надаас авсан мөнгөө хүмүүсээс авсан зээлээ төлөөд дуусгасан юм шиг байна лээ...”  гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал/,

34. Хохирогч Г.А:

“...Би Улаанбаатар хотод орж ирээд байр түрээслэх санаатай “Үнэгүй.мн”-ээр байр хайсан. Тэгтэл “УБ паласын хойно 12 давхар байрны 6 давхарт 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байхаар нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уг зарын 99971740 дугаарын утас руу нь залгахад “Одоо 4-5 хүн ирж үзнэ, тэгэхээр нь чам руу залгая” гээд утсаа тасалсан. Тэгэхээр би эргүүлж залгаад “ахаа би урьдчилгаа мөнгө хийгээд шууд орой очъё” гэж хэлэхэд “за тэг тэг ах нь чам руу дансаа явуулъя, орой уулзъя” гэсэн. Тэгтэл дансаа надаа инстаграммаар явуулахаар нь би өгсөн данс руу нь 1.650.000 шилжүүлсэн. Нийт 3 сарын төлбөр гэж шилжүүлсэн юм. Тэгээд орой нь нөгөө байрны гадаа очоод “та хаана байна, би байрны чинь гадаа ирчихлээ” гэхэд “ах нь жижүүрт гарч байна, хариуцлагатай ажил байгаа юм, ах нь чамайг өглөө дуудъя” гэхээр нь утсаа тасалсан. Маргааш нь нөгөө ах уг дугаараасаа залгаад “манай хамаатны хүн Баянхонгор аймагт аваарт ороод би Баянхонгор аймгийн түргэн тусламж дээр ирсэн байна” гэж хэлсэн. “Ахдаа дансаа өгчих, мөнгийг чинь одоо явуулчихъя” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш 2021 оны 08 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл холбоо тасарсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

35. Хохирогч Г.С:

“...Би 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод сургуульдаа сурахаар ирсэн. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс байр түрээслэх гээд гадуур зар хайж байсан. Үнэгүй.мн дээр “Улаанбаатар палас хажууд 2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зар байсан. Уг зар дээр 99807959 гэсэн дугаар байхаар нь уг дугаар луу залгахад эрэгтэй хүн утсаа аваад байрыг нь асуухад “инстаграмаар харилцъя” гээд инстаграм хаягаа өгөлцөөд инстаграм чатаар харилцаж “Улаанбаатар паласын чанх ар талд 2 өрөө байр байгаа” гээд надад чатаар мессеж явуулаад байсан. Зургийг нь харвал дажгүй байр байсан. Сарын төлбөр нь 600.000 төгрөг, төлбөрөө сар сард нь өгнө, эхлээд орохдоо нэг сарын барьцаа мөнгө төлнө гэсэн. Би харилцаж байгаа хүнтэйгээ танилцахад өөрийгөө Д гэж хэлсэн. Д нь “миний түрээслэх гэж байгаа байр бол миний байр байгаа юм, би эхнэртэйгээ хоёулаа амьдардаг, эхнэр жирэмсэн одоо төрөх дөхсөн болохоор хадмындаа 2-3 жил байхаар болоод байр аа түрээслэх гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Би тухайн 2021 оны 08 дуугаар сарын 16-ны өдөр Дын өгсөн 5720872568 дугаарын тоот Хаан банкны өөрийнх нь нэр дээр байдаг данс руу 1 удаагийн гүйлгээгээр 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн замын урд талд өөрийн гар утаснаас интернэт банкаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

36. Хохирогч Р.З:

“...Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байхдаа Үнэгүй.мн сайт руу ороод “байр түрээслүүлнэ” гэсэн зар луу ороход “төмөр замд 2 өрөө байр түрээслүүлнэ, сарын 500.000 төгрөг” гэсэн зар байсан. Төлбөрийн нөхцөл нь “3 сараар төлөөд 1 сарын барьцаатай” гэсэн байсан. Тэгээд түрээслүүлнэ гэсэн 85807686 гэсэн дугаар луу заалгаад байрных нь талаар асуугаад “маргааш үзэж болох уу” гэхэд “сая нэг хүн үзсэн, тэр хүн бараг орох гэж байна” гэхээр нь би “гялс орчихмоор байна” гэж хэлэхэд “олон хүн утасдаад орно гээд байна, урьдчилгаа өгөөд төлчихвөл би зараа устгая” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгье” гээд 1.000.000 төгрөг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дансаар шилжүүлчхээд утас руу нь залгаад “мөнгөө шилжүүлчихлээ маргааш өглөө ярьж байгаад оръё” гэж хэлээд тасалсан. Маргааш өглөө нь нөгөө утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 249-250 дахь тал/,

37. Хохирогч Д.Д:

“...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн орчмын үед Үнэгүй.мн зарын сайтаас “90636540 дугаартай утастай 2 өрөө байр түрээсэлнэ” гэх зар хараад орой 20 цаг 50 минутад 90636540 дугаарын утас руу залгаж байр түрээслэх зарын мэдээлэл асуухад “байр түрээсэлнэ, маргааш хариу өгье” гэсэн. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 01 минутад 90636540 дугаарын утас руу мессежээр холбогдоход “байраа түрээслээгүй байгаа, над руу залга” гэсэн. Тэгээд залгахад “2, 3 хүн байр сонирхоод байгаа мөнгөө удахгүй хийнэ, та байраа байлгаж байгаач гээд над руу мессеж бичээд байна” гэж хэлсэн ба “чиний мөнгө бэлэн юм бол чи мөнгөө түрүүлээд хийчих, тэгвэл би түрээсэлнэ” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч фэйсбүүкийн “Б.Дэчка” гэх хаягаар мессеж бичиж над руу 5720872568 дугаарын данс руу явуулж байрны 4 сарын нийт түрээс болох 2.600.000 төгрөгийг хийчих гэсэн. Тэгээд би урьдчилгаа болох 1.600.000 төгрөгийг өөрийн 5030197867 дугаарын данснаас 5720872568 дугаарын данс руу шилжүүлэхэд “90636540 дугаараас мессежээр 1.600.000 төгрөг орсон байна, үлдсэн 2.600.000 төгрөг хийхгүй байсан юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “уулзаж байрныхаа түлхүүрийг авахдаа үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгье” гэсэн. Тэгтэл “за би орой 19 цаг өнгөрөөд ажлаа тараад 21 цагийн үед уулзъя” гэсэн ба 90636540 дугаарын утас руу өөрийн 80717175 дугаараас залгахад утсаа авахгүй хариу өгөхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

38. Хохирогч Д.М:

“...Хажуу өрөө зар хайж байгаад Д гэх хүнтэй уулзаж тухайн хүний Хаан банкны 5720872568 тоот данс руу 350.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тодорхой дэлгэрэнгүй ярьсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

39. Хохирогч Б.Б:

“...Би 2021 оны 07 дугар сарын 12-ны өдөр ZARMEDEE.MN сайтад тавигдсан “бүрэн тавилгатай 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу утсаар холбогдож бусдын дансанд 1.000.000 сая төгрөг шилжүүлж залилуулсан асуудлаар цагдаагийн  байгууллагад хандаж байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

40. Хохирогч Б.Ш:

.”...2021 оны 07 дугаар сарын 06-ны 16:00 цагийн үед би “Е-март” худалдааны төв дээр ажиллаж байгаад Үнэгүй.мн сайтаас “байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 85807686 тоот дугаараар холбогдсон чинь “их дэлгүүрийн хойд байрлах 2 өрөө байр байна түрээслүүлнэ, урьдчилгаа 1.000.000 төгрөгийг шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5429328042 тоот данснаас 1.000.000 төгрөгийг 5720872568 тоот данс руу шилжүүлэн өгөөд утсаар нь залгасан чинь “маргааш байрандаа ор” гэсэн. Тэгээд 2, 3 өдөр утсаар ярьж байгаад утсаа блоклоод алга болсон..” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал/,

41. Хохирогч С.А:

“...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 19 минутад Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Нефть 2-27-13 тоот гэртээ байхдаа Үнэгүй.мн дээр “байр түрээслүүлнэ” гэх зарын дагуу өөрийн 88119067 дугаараас зар байршуулсан 85807686 дугаар луу холбогдсон юм. Тэр зар байршуулсан хүн надад хэлэхдээ “Гэмтлийн эмнэлгийн хойно байрлах орон сууцанд 2 өрөө байр нэг сарын 800 000 төгрөгөөр түрээслүүлнэ, гэхдээ түрээсийн мөнгийг 3 сараар өгнө” гэж хэлсэн. Мөн тэр хүн гар утсаар ярьж байхдаа “өөр хүн тухайн байрыг түрээсэлнэ гэсэн. Гэхдээ очиж үзээгүй байгаа чи тэр хүнээс түрүүлээд урьдчилгаа 1 сарын төлбөр буюу 800.000 төгрөг шилжүүлчих үү” гэсэн. Тэгэхээр нь “урьдчилгаа мөнгө гэхэд арай их байна, би тань руу 200.000 төгрөг шилжүүлье” гэж хэлээд өөрийн Хаан банкны 5171004220 дугаартай данснаас тэр хүний 5720872568 дугаартай данс руу шилжүүлсэн юм. Тэр хүн “зуслан дээрээ байна” гээд оройны 20 цагийн орчим уулзахаар тохирсон. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тухайн зар байршуулсан гар утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 239 дэх тал/,

42. Хохирогч Е.М:

“...Миний бие 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаар “байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу Б.Дэчка гэсэн фэйс хаяг болон 99636540 гэсэн дугаараар Д гэж хүнтэй холбогдсоны дагуу түүний нэр дээрх Хаан банкны 5720872568 тоот руу 2.100.000 төгрөг шилжүүлсэн юм. Гэтэл мөнгө аваад “маргааш орой 18:00 цагт Баянзүрх дүүргийн Натур худалдааны төвийн 76 дугаар байрны дэргэд уулзаад түлхүүрээ аваарай” гэсэн боловч алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

43. Хохирогч Ц.О:

“...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Үнэгүй.мн сайтаас “2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу 99945234 дугаарын утсаар холбогдож мэдээлэл аваад ярьтал “хэн түрүүлж мөнгөө хийсэнд нь эсвэл урьдчилгаа хийсэн хүнд нь байраа түрээслүүлнэ” гэж хэлсэн. Тэр залуу “одоо бол 2-3 хүн сонирхоод түрээсэлнэ гээд байгаа” гэхээр нь би урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг 5720872568 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд би хийсэн гэдгээ хэлтэл “орсон байна эгчээ, би одоо Тэрэлжид байна, маргааш 17 цагийн орчим хот орно, тэр үед тань руу залгаж хэлнээ” гэсэн. Маргааш өдөр нь 12 цагийн орчим над руу залгаад “эгчээ би 17 цагт очих байсан ч амжихгүй болчихлоо, орой 22 цагийн орчим очих юм шиг байна, бас  миний гар утасны цэнэг дуусаж байна, өөр дугаараас залгах байх, та өөрөө ирээд байраа үзчих үү” гэхэд би “хэдэн цагт ч байсан яах вэ” гэж хэлээд тасалсан. Тэгээд тэр өдрөөс хойш тэр залуу надтай холбоо бариагүй. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 7 удаа залгахад гар утсаа авахгүй байсан ба одоо тэр утас нь огт холбогдохгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

44. Хохирогч Э.Б

“...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, “Сувдан сондор” хотхон 74а байрны 71 тоот гэртээ  байж байхдаа “байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу 88814534 дугаарын хэрэглэгч Б.Д гэх хүнтэй холбогдож Баянгол дүүргийн 10-р хороолол “Голден парк”-т 1 өрөө байр түрээслэхээр болж очиж үзэлгүйгээр итгэж түүний 5720872568 тоот дугаарын Хаан банкны данс руу 2 сая төгрөг шилжүүлж, 2 хоногийн дараа нүүж орохоор болсон. Энэ өдрөөс хойш ямар ч холбоогүй болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 231-232 дахь тал/,

45. Хохирогч Г.Ж:

“...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байр түрээслэхээр интернэт орж “Үнэгүй.мн”-ээс зар харсан чинь “хүүхдийн 100 хажууд тавилгатай 1 өрөө байр сарын 600.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэсэн зар байсан. Тэгээд зарын 91587787 дугаартай утас руу залгаж асуухад “хүн орохоор болсон” гэж хэлсэн. “Хэрэв тэр хүн түрээслэхгүй бол би чамд хариу хэлье” гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр буюу 09 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд байр түрээслэх хүн над руу залгаад “байр түрээслэх хүн мөнгөө хийхгүй байна, чи түрээслэх үү” гэж асуусан. Тэгээд би тэр хүнээс “түрээслэх байрыг очиж үзье” гэж хэлсэн чинь “би маш завгүй байгаа, төлбөрөө хийгээд шууд байрандаа орж болно” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй амаар тохироод байрны төлбөрийг хийхээр болсон. Тэгээд надад Хаан банкны 5720872568 дугаартай данс өгөөд би өөрийн Хаан банкны 5090653854 дугаартай дансаар 3 сарын түрээсийн мөнгө 1 сарын барьцааны мөнгө гэж нийт 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь байрандаа орохоор тэр хүний 91587787 дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэрнээс хойш тэр хүнтэй холбоо барьж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

46. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирол төлбөр төлсөн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Дыг “нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

- “Хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

- “Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

- Шүүгдэгч С.Гийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Шүүгдэгч Б.Д нь гэм буруу дээр маргахгүй. Харин өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.Д-ын үйлдэл холбогдлыг нэгтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч нь хууль сахиулагчийн хувьд нийтийн албан тушаалтан мөн эсэхэд прокурор дүгнэлт хийгээгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг “Шүүгдэгч Б.Д-ын тухайд гэм буруу дээр маргахгүй. Залилах гэмт хэргийн хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганзориг “Шүүгдэгч С.Г гэм буруу дээр маргахгүй. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүх: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д, С.Г нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Д нь:

Нийтийн албан тушаалтан буюу ************************Улсын Ерөнхий прокурорын 2020 оны “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” А/33 дугаар тушаалын хавсралтад зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгаж, ажиллагаа явуулдаг болохыг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Г-ийн хэргийг чадахаараа хөөцөлдөж өгнө, би өөрөөсөө шилжүүлэхгүй өөр дээрээ байлгах гээд хичээе” гэж амлаж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ц.Мөнх-Оргилоос 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан,

- Мөн 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж, иргэн Х.Должинсүрэнгээс ирүүлсэн “сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн” тухай гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дэх гудамжны 208 тоот хаягт байрлах С.Гийн гэрт хэргийн газрын үзлэг хийх явцдаа эд мөрийн баримтаар хураан авсан “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан 7 ширхэг ус, ундааны сав, “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай сэтгэцэд нөлөөт бодис, сэтгэцэд нөлөөт ургамлын 1 ширхэг салаа навч, аравт, тавьт, зуутын тус бүр 1 ширхэг мөнгөн дэвсгэрт зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд мөрийн баримтууд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хогтой хамт хог ачилтад ачигдаж үрэгдсэн,

- Түүнчлэн дээрх хэргийн эд мөрийн баримтуудыг үрэгдүүлсэн үйлдлээ нуун далдлахын тулд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, түүсэн ургамлыг шатаах, энгийн шарилжны ургамлаар жинг нэмэх зэрэг байдлаар Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дэх гудамжны 208 тоотод хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

- Мөн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “байр түрээслүүлнэ” гэсэн зарыг “Unegui.mn”, “Zarmedee.mnarmedee.mn” сайтайд тавьж нэр бүхий 22 иргэнд нийт 57.740.093 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

- Хууль сахиулагч, мөрдөгч Б.Д-ын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоотод байрлах С.Гийн гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Үрэгдүүлсэн нотлох баримтын гэрэл зургийг агуулсан Б.Д-ын эзэмшлийн “Самсунг А8 плас” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Ц.Мөнх-Оргилын эзэмшлийн “Самсунг галакси А40” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, түүний эзэмшлийн ХААН банк дахь 5023342679 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга,

- Б.Дын албан үүрэг гүйцэтгэдэг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 204 тоот өрөөний камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Б.Д нь “С.Г нар сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хэрэглэсэн байж болзошгүй” тухай иргэн Х.Должинсүрэнгээс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсныг нотолсон хэрэг бүртгэлтийн 200200466 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хуулбарлан авсан бичгийн баримтууд,

- 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.Д нь 24 цагийн хугацаагаар жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан болохыг нотолсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага хүлээн авсан тэмдэглэл,

- 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б.Д, Ц.Мөнх-Оргил нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 46, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4745, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны 4779 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Б.Д-ад Цагдаагийн ерөнхий газраас олгосон А-0009305 дугаартай албаны үнэмлэхийн хуулбар, Б.Д-ыг Чингэлтэй дүүрэг дэх ******************** тушаал, төрийн албан хаагчийн анкетын хуулбар,

- “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоотод байрлах С.Г-ийн гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч С.Г нь:

2020 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт “Ар гүнт” гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 14 дэх гудамжны 208 тоот хаягт байрлах гэртээ хадгалсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсныг нотолсон хэрэг бүртгэлтийн 200200466 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хуулбарлан авсан бичгийн баримтууд, гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 46, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны 4779 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “...төрийн тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарна гэж заасан ба Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект байна.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан гэж “албан үүргийн хувьд тухайн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах үүрэг хүлээсэн ...мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан”-ыг ойлгоно.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч гэж “хуулиар болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн албан хаагч, ажилтан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн”-ийг ойлгоно.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

Энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Хууль зүйн хувьд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Дыг нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч С.Гийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий 22 иргэнд нийт 57.740.093 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Б.Д нь хохирогч Н.Э-д учруулсан 1.000.000 төгрөгийн хохирлоос бусад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд шүүгдэгч Б.Д-аас 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эрдэнэбатад олгох нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жил 7 сар хугацаагаар хорих ялаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох,

- Шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Энхцэцэг нар “Шүүгдэгч Б.Д-ын хохирол төлбөр төлсөн байдал, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, мөн хорихоос өөр төрлийн ч ял оногдуулах боломж байгаа” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганзориг “Шүүгдэгч С.Г-т заавал хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д, С.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч С.Гийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн

- Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дэх зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг нэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- Шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2002004490040 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

№1 гэж дугаарласан гялгар ууттай 26.4 грамм жинтэй өвс мэт зүйл,

№2 гэж дугаарласан 30.1 грамм жинтэй өвс мэт зүйл,

№3 гэж дугаарласан 0.5 литрийн хуванцар савтай 40.7 грамм жинтэй өвс мэт зүйл,

№4 гэж дугаарласан ногоон өнгийн тагтай жижиг хуванцар савтай 80.5 грамм жинтэй өвс мэт зүйл,

№5 гэж дугаарласан 0,5 литрийн хуванцар савтай 40,7 грамм жинтэй өвс мэт зүйл,

№6 гэж дугаарласан хэрэглээгүй 1 ширхэг газ,

№7, №8 гэж дугаарласан хэрэглэсэн 2 ширхэг газ,

№9 гэж дугаарласан 1,25 литрийн “Кока кола" ундааны савтай 70 грамм жинтэй өвс мэт зүйл,

№10 гэж дугаарласан 0,5 литрийн савтай 40 грамм жинтэй өвс мэт зүйл,

№11 гэж дугаарласан 0,5 литрийн савтай 42,5 грамм жинтэй өвс мэт зүйл,

№12 гэж дугаарласан гялгар ууттай 0,7 грамм жинтэй харлаж бохирлогдсон тос мэт зүйл,

№13 гэж дугаарласан 0,5 грамм жинтэй ногоон өнгийн 3 салаа бүхий навч мэт зүйл,

№14 гэж дугаарласан 0,33 литрийн дотроо хоосон, хоёр хэсэг газарт цоолсон хуванцар сав,

№15 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон бритва 1 ширхэг,

№16 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан, доторх хэсэг нь бохирлогдсон тугалган цаас,

№17 гэж дугаарласан хуйлж скочидсон мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

- Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди, флаш диск 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Д-ын хаан банк дахь 5720872586 тоот дансны шилжилт хөДг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* Д-ыг “нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан”,

- “Хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан”,

- “Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн”,

- “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч ************** Г-ийг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дэх зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,  

- Шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дэх зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялуудыг нэмж, нэгтгэн шүүгдэгч Б.Д-ын биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дад оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 121 хоногийг хоногийг, шүүгдэгч С.Гийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 29 хоног тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Э-д олгосугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

№1 гэж дугаарласан гялгар ууттай 26.4 грамм жинтэй өвс мэт зүйл,

№2 гэж дугаарласан 30.1 грамм жинтэй өвс мэт зүйл,

№3 гэж дугаарласан 0.5 литрийн хуванцар савтай 40.7 грамм жинтэй өвс мэт зүйл,

№4 гэж дугаарласан ногоон өнгийн тагтай жижиг хуванцар савтай 80.5 грамм жинтэй өвс мэт зүйл,

№5 гэж дугаарласан 0,5 литрийн хуванцар савтай 40,7 грамм жинтэй өвс мэт зүйл,

№6 гэж дугаарласан хэрэглээгүй 1 ширхэг газ,

№7, №8 гэж дугаарласан хэрэглэсэн 2 ширхэг газ,

№9 гэж дугаарласан 1,25 литрийн “Кока кола" ундааны савтай 70 грамм жинтэй өвс мэт зүйл,

№10 гэж дугаарласан 0,5 литрийн савтай 40 грамм жинтэй өвс мэт зүйл,

№11 гэж дугаарласан 0,5 литрийн савтай 42,5 грамм жинтэй өвс мэт зүйл,

№12 гэж дугаарласан гялгар ууттай 0,7 грамм жинтэй харлаж бохирлогдсон тос мэт зүйл,

№13 гэж дугаарласан 0,5 грамм жинтэй ногоон өнгийн 3 салаа бүхий навч мэт зүйл,

№14 гэж дугаарласан 0,33 литрийн дотроо хоосон, хоёр хэсэг газарт цоолсон хуванцар сав,

№15 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон бритва 1 ширхэг,

№16 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан, доторх хэсэг нь бохирлогдсон тугалган цаас,

№17 гэж дугаарласан хуйлж скочидсон мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай. 

11. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди, флаш диск 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Д-ын хаан банк дахь 5720872586 тоот дансны шилжилт хөДг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг нэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч С.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ