Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/827

 

 

 

 

 

 

 

 

      2022         11           07                                    2022/ШЦТ/827

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч М.Очбадрах /Нийслэлийн прокурор/,

шүүгдэгч У.Ан, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Б.Бу, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч /Narengaowe/ На, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Дэлгэрням, С.Батцэрэн,

шүүгдэгч /La/ Ла, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Б.Бат-Ерөөлт,

орчуулагч Цуй Хай Пин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******** Ант,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ****** овогт ******* Бу-д,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /Narengaowe/ На-д,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /La/ Ла нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002000160022 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт **************, *-** тоотод оршин суух,

- урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* овогт ******** Ан, /РД: У**********/,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт *************** тоотод оршин суух,

- урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж басан, ****** овогт ******* Бу, /РД: У*********/,

 

3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ӨМӨЗО-ны Тунлиоу хотын Хүрээ балгас гэх газар төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэлний багш мэргэжилтэй, “*********” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, Улаанбаатар хотод **********-р хороо, ***/*-р байрны * тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бао овогт Narengaowe, гадаад паспортын дугаар: /Е*********/,

 

4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Лиао Нин муж, Фн Шин тосгонд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Улаанбаатар хотод *********-р хороо, **/*-р байрны * тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /La/ Ла, гадаад паспортын дугаар: /G*******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч У.Ан, Б.Бу нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4-р хороо, “Вива сити” хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт гялгар уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

- Шүүгдэгч У.Ан нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө бусдад худалдаалах зорилгоор БНХАУ-ын иргэн /Narengaowe/ На, /La/ Ла нараас хууль бусаар олж авсан,

- Шүүгдэгч БНХАУ-ын иргэн /Narengaowe/ На, /La/ Ла нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхгийг мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан "метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.Ант худалдсан,

- Шүүгдэгч БНХАУ-ын иргэн /La/ Ла нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, 54/1-р байрны 7 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94,36%-ийн агуулгатай мөнгөн ус /Hg/-ыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ан мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Вива сити” зочид буудалд найз Б.Буын хамт мөс гэх нэршилтэй хар тамхийг хэрэглээд байж байхад үүрээр цагдаа нар орж ирсэн. Би “ахалж байгаа хүн аль нь вэ” гэж асуухад Эрдэнэдалай гэх цагдаа ахалж байгаа гэж надад хэлсэн. Би Эрдэнэдалай гэх цагдаад “тантай уулзъя” гэж хэлсэн. Уулзаад “Би хар тамхи хэрэглэсэн нь үнэн. Миний хэрэглэсэн хар тамхи энэ байна” гэж хэлээд хэрэглэж байгаа хар тамхиа гаргаж өгсөн. Мөн “би худалдаж авсан хүнээ хэлж өгье. Намайг хар тамхи хэрэглэсэн гэж байцааж болох уу” гэж асуусан. Тэгээд би Лаыг барьж өгсөн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Надад бусдад зарж худалдсан зүйл байхгүй. “Намайг хар тамхи хэрэглэсэн гэж зүйлчилж өгөөч” гэж анх тэр цагдаагаас гуйж байсан. Эрдэнэдалай гэх цагдаа “Чамайг хар тамхи хэрэглэснээр зүйлчилж өгнө” гэж хэлж байсан боловч тэгээгүй. Тэр мансууруулах бодисыг Ла-гээс авсан. Би айдастай байсан болохоор цааш нь зараагүй өөрөө л хэрэглэсэн. На Ла бид хоёрыг тухайн үед юуны тухай ярсныг мэдээгүй. Ла чулууны наймаа хийдэг байсан бөгөөд бид хоёрыг чулуу өгч авч байна гэж На ойлгосон байх. Ла-с мансууруулах бодис авахдаа бид 2 зургаар харилцаж байгаад ойлголцоод авсан. Би гэм буруу дээр маргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бу мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр өөрийнхөө ажиллуулдаг эмийн сангаар ороод бэлэн мөнгөний орлогоо аваад гэр рүүгээ харьж байсан. Харих гээд явж байтал У.Ан над руу залгаад “Найз нь эхнэртэйгээ муудалцчихлаа” нэг газар руу явах гэсэн юм “машин байна уу” гэж асуусан. Би машинтай явж байсан болохоор замдаа зогсоод У.Аныг авсан. У.Ан тэр үед биедээ бага зэргийн мөс аваад явж байсан. Намайг “хэрэглэх үү” гэхээр нь би “хэрэглэе” гэсэн. Би жолоогоо У.Ант шилжүүлээд машиныхаа хойд талын суудалд суугаад утсаараа тоглосон. Мансуурсан байсан учраас утасны тоглоомоосоо больж чадахгүй байсан. Бид хоёр хамт 1-р хороолол орж дараа нь “Вива сити” гэх нэртэй зочид буудалд орсон. Буудалд байхдаа тасралтгүй утсаараа л тоглосон. Улмаар “Гэртээ харихгүй бол болохгүй надад санаа зовж байгаа” гэж хэлээд буудлаас гарч явж байгаад цагдаа нарт баригдсан. Цагдаа нар миний машин, орон байранд үзлэг хийхэд надаас ямар ч мансууруулах бодис илрээгүй. Аныг мансууруулах бодисыг олон жижиг болгож хуваасныг би анзаараагүй. Сүүлд цагдаад баригдахад жижиглэсэн байсныг нь харсан. Хадгалсан үйлдэл болон гэм буруу дээр маргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /La/ Ла мэдүүлэхдээ: “...Би анх Монгол улсад хөрөнгө оруулах гэж ирсэн боловч дампуурсан. Оруулсан мөнгөө ч гаргаж авч чадаагүй. Манай нэг таньдаг хүн “үнэтэй ургамал байгаа шүү” гэж хэлээд цүнхтэй зүйл үлдээсэн. Цүнхнээс нь ухаад гаргаад ирэхэд жаахан юм байсан. Тэрийг зараад замын зардалтай болгоё гэж бодож байсан болохоор У.Антай уулзсан. Хөрөнгө оруулалт хийгээд дампуурсан учир уурхай дээрээс зөндөө юм ачигдаж ирсэн. Тэр дунд мөнгөн ус ачигдаж ирсэн байж магадгүй. На-г ийм асуудалд оруулсандаа миний бие маш их гэмшиж байна. Тухайн үед На-гаас гуйгаад гэрт нь нэг өрөөг нь гуйж амьдарч байсан. Амьдарч байсан өрөөнөөс нь мөнгөн ус, мөс гэх зүйл гарч ирсэн. Маш их гэмшиж байна. На-г ийм байдалд хүргэсэндээ түүнээс уучлалт гуйж байна. Тэр энэ хэрэгт хамаагүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /Narengaowa/ На мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сард Лаы эхнэр нь над руу утсаар яриад “сул байшин байна уу? манай нөхрийг оруулаач” гэж гуйсан. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдаа нар ирээд намайг баривчилсан. Тухайн үед намайг баривчлахад Ла-ээс “хууль зөрчсөн юм уу” гэж асуухад “хууль зөрчөөгүй” гэсэн. Би бас хууль зөрчөөгүй байхад яагаад цагдаа нар орж ирж байна вэ гэж хэлсэн. Чамд мөс байна уу, эсхүл Ла-д байна уу, Ла-ээс асуугаад өг гэж цагдаа нар хэлсэн. Ла-ээс асуухад “байхгүй” гэсэн. Би өмнөх хоёр удаагийн шүүх хуралд гэм буруугаа хүлээж байгаагүй. Миний амьдарч байсан гэрээс мансууруулах бодис гарч ирсэн учраас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Ла-тэй хамтарч мөс зарсан гэж зүйлчилснийг харин хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мөс гэх зүйлийн талаар огт мэдэхгүй. Тэрийг би хэнд ч зараагүй. Би сайн хүн болох гэж энэ хүнийг байрандаа суулгаад эцэст нь буруутай хүн болж байна. Одоо миний эрүүл мэнд маш хүнд байгаа. Одоо хавдартай байгаа тул удахгүй хагалгаанд орно. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 11-15 дахь тал/,

2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 21-57 дахь тал/,

3. У.Ан-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/, 

4. У.Ан-ын эзэмшлийн Самсунг гэсэн бичигтэй, хар өнгөтэй дэлгэгддэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 65-75 дахь тал/,

5. У.Ан-ын эзэмшлийн Самсунг Эс-5 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 77-88 дахь тал/,

6. Б.Бу-ын биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

7. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 230-234 дахь тал/,

8. Гэрч Б.Б:

 “...Манай зочид буудлын бүртгэлд бүртгэгдсэнээр У.Ан гэх хүн нь 2020 оны 01-р сарын 10-ны шөнө 01 цагийн үед манай буудлын 207 дугаартай өрөөнд орсон бүртгэл бичигдсэн. 2020 оны 01-р сарын 10-ны өдрийн 12 цагийн үед У.Ан гэх хүн 207 дугаартай өрөөг сольж 304 дугаартай өрөөнд орсон. Тэгээд 304 дугаартай өрөөнд 2 хоносон. Ан гэх хүн нь манай буудалд анх орохдоо нэг эмэгтэй хүнтэй хамт орсон. Тэр үед 2 хүн энэ хугацаанд үргэлж хамт байсан. ...У.Ан гэх хүн анх манай зочид буудалд орох үедээ “манай өрөө рүү ямар нэгэн хүн битгий оруулаарай, найз нь байгаа юм гэж хэлээд орох гэж магадгүй, хүн битгий оруулаарай” гэж хэлсэн байсан. Энэ талаар манай ажилтан надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247 дахь тал/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 562 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн “У.Ан 2020.01.12” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/, амфетамин /АМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/, амфетамин АМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 561 дугаартай:

“... “№1-ээс №13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шаргал өнгийн талстлаг зүйл, “№14” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шаргал өнгийн талстлаг зүйл, “18” гэсэн хаягтай хагархай тарианы шил, “19” гэсэн хаягтай үзүүр хэсэгтээ цагаан өнгийн хуванцар гуурстай шилэн гаанс мэт зүйл, “21” гэсэн хаягтай хуванцар гуурс, “№16” гэсэн хаягтай гялгар уут, “№23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан N37274310 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /methamphetamine/ байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 23-40 дэх тал/,

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 563 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бу 2020.01.12” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/, амфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/, амфетамин /АМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

12. У.Ан-ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 91-92 дэх тал/,

13. Б.Бу-ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

14. Шүүгдэгч У.Ан-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би Вива сити хороололд байх Вива зочид буудалд өрөө авч ороод 2 хоносон. ... Narengaowe-гаас худалдаж авсан мөснөөсөө бусдад зарж амжаагүй. ...Уг буудалд байхдаа би Narengaowe-гаас авсан 1 бүлет буюу 10 грамм мөсийг өөрөө бага багаар хэрэглэх зорилгоор 1 граммаар 5 ширхэг, 0.4 граммаар 9 ширхэг уутанд хийж савласан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/,

15. У.Ан-ын эзэмшлийн Самсунг Эс-5 загварын гар утсанд хадгалагдсан We chat-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 90-93 дах тал/,

16. Шүүгдэгч Б.Бу-ын сэжигтнээр өгсөн:

“...01 дүгээр сарын 09-ний орой 19-20 цагийн үед Доргио баарны ойролцоо уулзаад тэндээсээ бага зэрэг хөдлөөд зам дагуу зогсож байгаад машин дотор хамтдаа мөс хэрэглэсэн. Дараа нь миний машинтай 1 дүгээр хорооллын Цамбагарав орох замдаа АТМ-ээс Анхаа бэлэн мөнгө аваад, Цамба дээр очиж машинаас буухдаа хүнтэй уулзаж мөс авсан. Утасныхаа ви чатаар харьцаж байгааг нь сонсохоор Өвөр монгол хүүхэнтэй яриад байх шиг байсан. ...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Хуш” нэртэй эмийн сан дээрээ өөрийн биеэр очиж орлогоо тоолж аваад үлдсэн мөнгө нь машинд байсан. Орлогын мөнгөнөөсөө 1.500.000 төгрөгийг өөрийн дансандаа хийж түүнээс ажилчны цалин 800.000 төгрөг болон Анхаагаас зээлсэн 300.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Өөрийнх нь дансанд 3.500.000 төгрөг байсан бөгөөд тэр мөнгөө аваад Цамба гарав дээр очиж хүнд өгөөд оронд нь мөс авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал/,

17. Шүүгдэгч Б.Бу-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Номингийн байрны урд байх нэг өндөр байрнуудын дунд очиж зогсоод “би хүнтэй уулзчихаад ирье” гээд машинаас буугаад хажуу талынх нь байр луу орсон. Би яг хэд гэсэн дугаартай байр луу орсныг нь хараагүй. Удалгүй Ан машинд орж ирээд “би 3,5 сая төгрөгөөр 10 грамм мөс аваад гараад ирлээ, гэхдээ би өртэй үлдсэн” гэж надад хэлсэн. ... “хэнээс мөс авсан юм бэ” гэж асуухад “нэг хятад залуу, Өвөрмонгол эмэгтэй байдаг юм” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/,

“...буудалд орсны дараа У.Ан нэг том гялгар ууттай мөсийг цүнхнээсээ гаргаж ирээд бага зэргийг авч, мөсөө хэрэглэдэг шилэн гаанс руугаа хийчхээд үлдсэн том гялгар ууттай мөсөө буцаагаад цүнхэндээ хийсэн. ...Тэгээд хэсэг хугацааны дараа би машинаа халаах гэж гараад буцаж орж ирэхэд У.Ан нөгөө том гялгар ууттай мөсөө олон хэсэг хуваагаад гялгар уутанд хийчихсэн сууж байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал/,

18. БНХАУ-ын иргэн Na-ын сэжигтнээр өгсөн:

 “...2019 оны 12 дугаар сарын 12 билүү 13-ны өдөр миний эртний танил Лай Фү Жүн ах Хятадаас Монголд ирээд очих айл байхгүй, мөнгөгүй гэсэн тул манай гэрт түр гуйж байрласан. ...ирснээсээ хойш надаас хэд хэдэн удаа we chat-р “монгол хүнд орчуулга хийгээд өгөөч” гэж гуйсан бөгөөд тэр нь Анхаа гэх залуу байсан. Орчуулга хийж өгөхөд одоо 10 хэд байна, мөнгийг нь өгөөгүй, үлдсэн нь тэд эд, цагаан сараар ингэнэ тэгнэ, явахаасаа өмнө нь бараагаа аваад явна ч гэл үү нэг тиймэрхүү үг хэлүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 242 дахь тал/,

19. Шүүгдэгч У.Ан-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шиг санагдаж байна, Narengaowa над руу we chat-р залгаад “мөс ирсэн ирээд авчих уу” гэхээр нь би ажил дээр нь очиж 1 бүлет буюу 10 грамм мөсийг 7.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож би урьдчилгаанд 3.500.000 төгрөгийг нь мөс авахдаа өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг нь мөсөө зарсныхаа дараа өгөхөөр тохиролцсон. ... Narengaowa-д мөнгөө өгөхөд Ла надад 1 бүлет буюу 10 грамм мөс өгсөн. Харин Narengaowa мөнгөө тоолж авсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/,

20. Баянгол дүүргийн 20-р хороо, 51/4-р байрны 7 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 110-127 дахь тал/,

21. БНХАУ-ын иргэн Narengaowa-ын биед хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дэх тал/,

22. БНХАУ-ын иргэн La /Ла/-ны биед хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал/,  

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 564 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, А\/3069007 серийн дугаартай Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №2 гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, №3 гэж дугаарласан АМ4532942 серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №5 гэж дугаарласан ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, №6 гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, Гоё гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, №7 гэж дугаарласан үзүүр хэсэгтээ төмөртэй саарал өнгийн уян гуурс, №11 гэж дугаарласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №12 гэж дугаарласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №13 гэж дугаарласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №14 гэж дугаарласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №15 гэж дугаарласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №16 гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл, №17 гэж дугаарласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №18 гэж дугаарласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №19 гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл 2 ширхэг, №20 гэж дугаарласан гялгар ууттай улаан өнгийн эм мэт зүйл 12 ширхэг, №21 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн байсан А гэж хаягласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл болон Б гэж хаягласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...’’ гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 48-59 дэх тал/,

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 559 дугаартай:

 “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Narengaowa” гэж хятад ханз үсэг, монгол бичгээр хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 557 дугаартай:

“... Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. La “2020.01.12” гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

26. БНХАУ-ын иргэн Narengoawa-ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 111 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

27. БНХАУ-ын иргэн La /Ла/-ны Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

28. Баянгол дүүргийн 20-р хороо, 51/4-р байрны 7 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 110-127 дахь тал/,

29. Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/05 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал/,

30. Шинжээч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ш.Нямдэлгэрийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь химийн шинжилгээнд тэнцсэн болно. Шинжилгээнд ирүүлсэн бодис нь мөнгөлөг өнгөтэй, хүнд шингэн бодис байсан. Уг бодис нь 94.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нg) байна. ...Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болно. Уг бодис нь 94.36%-ийн агуулга бүхий 13.5 г/см3 нягттай мөнгөн ус (Нg) болохыг химийн болон физикийн аргаар тодорхойлов. Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад мөнгөн усыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан. Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон. Мөнгөн усыг Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмын 3.1, 3.2-т заасан шаардлагын дагуу хадгална. Тухайлбал мөнгөн ус болон түүний нэгдлүүдийг агааржуулалттай, сэрүүн, хуурай агуулахад хадгална...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал/,

31. Шүүгдэгч У.Ан-ын гэрт нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх тал/,

32. Шүүгдэгч Б.Бу-ын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,

33. Шүүгдэгч Лаы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 158-160 дахь тал/,

34. Шүүгдэгч Нарангавоагийн гар утасны we chat-д үзлэг хийсэн тэмдэглэл /179-201 дэх тал/,

35. Шүүгдэгч У.Ан-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

36. Гадаадын иргэн харьяатын газрын албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал/,

37. Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрчилгээ /3 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

38. Ла-ы хөрөнгө оруулагчийн мэдүүлгийн хуудас /3 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

39. Шүүгдэгч Б.Бу-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

40. Гэрч Д.Ою-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал/,

41. Шүүгдэгч Б.Бу-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

42. Шүүгдэгч У.Ан-ын дахин өгсөн мэдүүлэг:

“...Миний урьд өгсөн мэдүүлгийн зарим хэсгүүд худлаа, зарим хэсгүүд нь үнэн. Би урьд өгсөн мэдүүлгүүд дээрээ На гэж хэлсэн зүйлүүд бүгд Ла байсан. Би өнгөрсөн оны 8 дугаар сард Дорнодын алтны уурхай дээр ажиллаж байхдаа Нарангавоа “Монголд юу хийвэл болохоор юм бэ” гэж асууж байсан. Би тухайн үед “хүнсний чиглэлээр юм ажиллуулбал ашиг олдог” гэж ярьж байсан. Харин урьд өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн мөс гэх нэршилтэй хар тамхи зарвал хурдан зарагдана гэж яриагүй. Би тухайн үед энд тэнд нь хольж яриад аль болох өөрийгөө аврах гээд ярьсан байсан. Дараа нь 12 дугаар сард Латай ярьж байсан яриа байгаа юм. 2020 оны 12 дугаар сард анх Ла бид 2 голын өрөөнд уулзсан. Тэгэхэд мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. “Нараад хэлж болохгүй шүү” гээд цаасан дээр зургаар зурж харилцсан. Тэр үед На байгаагүй... We chat-р над руу холбогдоод Ла чамайг ирээд уулзчих гэж байна гэж хэлчхээд намайг очих үед өөрөө байгаагүй. Ла ганцаараа байсан. Энэ үед бид 2 грамм орчих мөсийг үзүүлээд бид 2 хамт хэрэглэсэн. Тэгээд бид 2 цаасан дээр зурж бичээд Монголд 1 сая төгрөг байдаг чи 750.000 төгрөг аваад би 250.000 төгрөгийг авъя гэж ойлголцсон. Үүнээс 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр цагдаад баригдахаас 3 хоногийн өмнө Нарангавоа we chat-р над руу холбогдоод “Ла чамайг хүрээд ирээч гэнэ” гэхээр нь яваад очсон. Би очихдоо 3.500.000 төгрөгийг аваад очсон. ...Тэгэхэд Нарангавоа оффис дээрээ байж байсан. Тэгээд би Латай голын өрөөнд уулзаад надад 10 грамм мөс өгөөд 3.500.000 төгрөгийг өгсөн. Мөнгийг Нарангавоад өгсөн...тухайн үед Нарангавоад би ямар нэгэн зүйл хэлээгүй, “4.000.000 төгрөгийг хэд хоногоос өгнө” гэж хэлчхээд гараад явсан...би анх мэдүүлэг өгөхдөө Нарангавоаг орчуулга хийсэн гэдийг хэлэлгүй Нарангавоа гээд мэдүүлээд байсан. Тухайн үед Нарангавоа “та хоёр яг ямар наймаа хийгээд байгаа юм бэ” гэж асууж байсан. Тэгэхэд би “чулууны наймаа хийж байгаа юм” гэж хэлсэн. Би Латай 2 дахь удаагаа уулзахдаа зүгээр очоогүй, 2 ширхэг чулуу авч очиж үзүүлж байсан. Над мэдэгдэхгүй гэж чулууг авч очсон юм. Тэгээд би 10 грамм юмаа авч гараад айдастай болоод дээрээс нь Нарангавоаг мэдчихсэн байж магадгүй гэж бодоод Бу гэх найзыгаа дуудаад буудалд очоод гараагүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/, 

43. Баянгол дүүргийн ***-р хороо **-* тоотод үзлэг хийсэн тэмдэглэлд гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 121-131 дэх тал/,

44. Хан-Уул дүүргийн **-р хороонд байрлах төмрийн үйлдвэрийн хашаанд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 134-137 дахь тал/,

45. Хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дэх тал/,

46. Шүүгдэгч На-гийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 12 бил үү 13-ны өдөр миний эртний танил Ла ах Хятадаас Монголд ирээд очих айл байхгүй, мөнгөгүй гэсэн тул манай гэрт түр байрласан. Хааяа өдөр нь гараад оройдоо орж ирдэг, үнэт чулуу зардаг ажилтай гэж хэлсэн. Ирснээсээ хойш надаас хэд хэдэн удаа “ви чатаар Монгол хүнд орчуулга хийгээд өгөөч” гээд гуйсан бөгөөд тэр нь Анхаа гэх залуу байсан. Орчуулга хийж өгөхөд “одоо 10 хэд байна, мөнгийг нь өгөөгүй, үлдсэн тэд эд, цагаан сараар ингэнэ, тэгнэ, явахаасаа өмнө нь бараагаа аваад явна ч гэл үү нэг тиймэрхүү үг хэлүүлж байсан”. Нэг удаа Анхаа гэх залуу манайд ирээд Лай ахтай уулзахаар ирсэн бөгөөд би танихгүй учир мэндлээд л өөрийнхөө өрөөнд орсон, Анхаа Лай ахын өрөөнд ороод уулзсан. ...юм өгөх авах талаар орчуулга хийлгэсэн байсан бөгөөд би яг юуны талаар яриад байгаа юм бэ гэж асуухад “шүр чулуу юм аа” гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дэх тал/,

47. Гэрч Хуан Чун Чины мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

48. Гар бичмэл /4 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал/,

49. “****” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын баримт /4 дүгээр хавтаст хэргийн 188-196 дахь тал/,

50. Шүүгдэгч Б.Бу-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /5 дугаар хавтаст хэргийн 228-247 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 37-42 дэх тал/,

51. Шүүгдэгч У.Ан-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 28-34 дэх тал/,

52. Шүүгдэгч Нагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 72, 79-81 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 188-196, 199 дэх тал/,

53. Шүүгдэгч Ла-ы хувийн байдалтай холбоотой баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 72, 98, 136, 115, 136 дах тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч У.Ан-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- Шүүгдэгч Б.Бу-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- Шүүгдэгч На-г шүүгдэгч Ла-тай гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- Шүүгдэгч Ла-г шүүгдэгч На-тай гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94,36%-ийн агуулгатай мөнгөн ус /Hg/-ыг хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш: “Миний үйлчлүүлэгч гэм буруутай үйлдэлдээ маргахгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал: “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Антай уулзахдаа дохио зангаа хэрэглэж, мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг өгсөн. Өөрийн буруутай үйлдэл байсан талаар тайлбар мэдүүлэг өгсөн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис: “Миний үйлчлүүлэгч Б.Бу нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилго байхгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан зүйл ангиар зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ: “Миний үйлчлүүлэгч Б.Бу нь тухайн бодисыг худалдан борлуулах санаа зорилго байгаагүй. Иймд олж авсан, хадгалсан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “Шүүгдэгч Ла-ы хувьд гэм буруугийн тухайд маргахгүй. Харин миний үйлчлүүлэгч На-гийн хувьд зүйлчлэл дээр маргадаг. Шүүгдэгч Ла-г мансууруулах бодисыг шүүгдэгч Ант худалдаалсан үйлдлийг шүүгдэгч На огт мэдээгүй байдаг. Иймд шударга ёсны зарчимд нийцүүлэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн: “Шүүгдэгч Ла хувьд нийт 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч байсан. Үүнээс харахад шүүгдэгч Анын мэдүүлгийн зөрүү арилсан байна гэж үзэж байгаа. Иймд Нарангавоа-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням: “Миний үйлчлүүлэгч Нарангавоа-гийн амьдарч байсан өрөөнөөс мансууруулах бодис илрээгүй. Шүүгдэгч Ан, шүүгдэгч Ла нар нь анхнаасаа мансууруулах бодисыг худалдах, олж авахдаа Нарангавоа-д чулууны наймаа хийж байгаа гэж итгүүлсэн. Нарангавоа-д мансууруулах бодисыг худалдаалах зорилго байгаагүй. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Ан, Б.Бу, /Narengaowa/ На, /La/ Ла нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бу, /Narengaowa/ На нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч Б.Бу-ыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч /Narengaowa/ На-г гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан гэх боловч “худалдаалах зорилготой байсан” гэдгийг бичгийн болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл хэнд, хэзээ худалдаалсан болон худалдах зорилго байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтаар тогтоогоогүй, ямар баримтыг үндэслэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Бу, У.Ан нар нь бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан. Улмаар Хан-Уул дүүргийн 4-р хороо, “Вива сити” хороолол, “Вива” зочид буудалд хадгалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч У.Аныг 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг жинлээд улмаар гялгар уутанд савлаж байхад шүүгдэгч Б.Бу хажууд нь байгаагүй, уг бодисыг бусдад зарах талаар мэдээгүй гэх нөхцөл байдал,

- мөн шүүгдэгч /Narengaowa/ На-гийн гэрт түүний танил /La/ Ла “Монголд ирээд очих айл байхгүй, мөнгөгүй” гэх шалтгаанаар Баянгол дүүргийн 20-р хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод түр байрласан. Улмаар “ви чатаар монгол хүнд орчуулга хийгээд өгөөч” гэж гуйсан. Шүүгдэгч У.Ан нь шүүгдэгч /La/ Ла-тэй /Narengaowa/ На-гийн гэрт очиж уулзсан. Уулзахдаа “чулууны наймаа хийж байгаа” гэж /Narengaowa/ На-д итгүүлсэн зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.  

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, хэрэгт бусад байдлаар шүүгдэгч Б.Бу, /Narengaowa/ На нарыг мансууруулах бодисыг “худалдаалах зорилгоор” олж авсан, хадгалсан, худалдсан гэж буруутгаж буй нотлох баримт хангалтгүй байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж,

- мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Бу, шүүгдэгч /Narengaowa/ На нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Бу нь:    

шүүгдэгч У.Антай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4-р хороо, “Вива сити” хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт гялгар уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан болох нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, “Вива сити” хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Б мэдүүлэг, Б.Бу-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн /Na/ На нь:

шүүгдэгч /La/ Ла-тэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхгийг мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь Баянгол дүүргийн 20-р хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч У.Ан нь:

шүүгдэгч Б.Бутай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4-р хороо, “Вива сити” хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт гялгар уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө бусдад худалдаалах зорилгоор БНХАУ-ын иргэн /La/ Ла-ээс хууль бусаар олж авсан болох нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, “Вива сити” хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, жин хэмжүүр, гэрч Б.Б мэдүүлэг, У.Анын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн /La/ Ла нь:

шүүгдэгч БНХАУ-ын иргэн /Narengaowa/ На-тай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхгийг мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан "метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч У.Ант худалдсан,

- Мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94,36%-ийн агуулгатай мөнгөн ус /Hg/-ыг хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь Баянгол дүүргийн 20-р хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/05 дугаартай албан бичиг, Шинжээч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ш.Нямдэлгэрийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заажээ.   

“Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдаалах гэдэгт нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог.

Түүнчлэн хэдийгээр мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь дангаараа мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй хэдий ч үүн дээр тухайн мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлсээс гадна, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлох, хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх боломж бүрддэгийг анхаарах нь зүйтэй” гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт “хадгалах” гэдэг нь уг бодисыг санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулах зэргийг хамааруулан ойлгодог бол хууль бусаар “олж авах” гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт болно.  

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч У.Ан-ыг бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- Шүүгдэгч Б.Бу-ыг бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- Шүүгдэгч /Na/ На-г бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- Шүүгдэгч /La/ Ла-г бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч У.Ан-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч Б.Бу-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч /Na/ На-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч /La/ Ла-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, ..тусалсан, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал “Улсын яллагч 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргаж байсан. Хавтаст хэрэгт болон хэргийн үйл баримтад шинээр нотлох баримт авагдаагүй. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд 4 жилийн хорих ялын санал гаргаж байгаа нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдалтай нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаагүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү, мөн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж, ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ “Миний үйлчлүүлэгч Б.Бу нь эрүүл мэндийн шалтгааны улмаас байнгын эмнэлгийн хяналтад байдаг, оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, мөн бүсийг тогтоохдоо Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Миний үйлчлүүлэгч хадгалсан гэм буруутай үйлдэлдээ маргаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Миний үйлчлүүлэгч Лаы хувьд хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү, шүүгдэгч На-гийн тухайд түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн “шүүгдэгч На-гийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч На нь эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бу, У.Ан нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд тус бүр 1 удаагийн бүртгэлтэй, шүүгдэгч /Narengaowa/ На, /La/ Ла нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх”, 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн дүгнэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 

Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Буыг бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, шүүгдэгч /Narengaowa/ На-г бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Бу, /Naa/ На нар нь өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Буд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг түүний эрүүл мэндийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангах үүднээс мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авч,

- Шүүгдэгч /Narengaowa/ На-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг түүний эрүүл мэндийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангах үүднээс мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, шүүгдэгч нар урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв. 

Харин шүүгдэгч У.Ан-ыг бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан”, шүүгдэгч /La/ Ла-г бусадтай бүлэглэн “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан”, мөн “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч У.Аныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч /La/ Ла-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч /La/ Ла-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

-“№1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5987 гр жинтэй, “№2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6148 гр жинтэй, “№3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6594 гр жинтэй, “№4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1625 гр жинтэй, “№5” гэсэн хаягтай гялгар уутны хамт М791 гр жинтэй, “№6" гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1798 гр жинтэй, “№7” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6540 гр жинтэй, “№8” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1946 гр жинтэй, “№9” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5782 гр жинтэй, “№10” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5842 гр жинтэй, “№11” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5885 гр -жинтэй, “№12” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5798 гр жинтэй, “№13” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6031 гр жинтэй, “№14” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5935 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “18” гэсэн хаягтай хагархай тарианы шил, “19" гэсэн хаягтай үзүүр хэсэгтээ цагаан өнгийн хуванцар гуурстай шилэн гаанс мэт зүйл, “21” гэсэн хаягтай хуванцар гуурс, “№16” гэсэн хаягтай гялгар уут, “№5” гэж дугаарласан ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№6” гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, Гоё гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, “№7” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ төмөртэй саарал өнгийн уян гуурс, “№11” гэж дугаарласан ялгар уутны хамт 10,0657 гр жинтэй, “№12” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,2849 гр жинтэй, “№13” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,0914 гр жинтэй, “№14” гэж дугаарласан гялгар уутны хамт 6,4538 гр жинтэй, “№15” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5081 гр жинтэй, “№17” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,9648 гр жинтэй, “№18” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,7466 гр жинтэй шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №16, №19, №20” гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэг, №21 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,8424 гр жинтэй, “А” гэж хаягласан, гялгар уутны хамт 79848 гр жинтэй “Б” гэж хаягласан шаргал цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотоос хураагдсан -94.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд)-г Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж,  

- “№23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан N37274310 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “№1" гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, А\/3069007 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “№2” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№3” гэж дугаарласан АМ4532942 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 4 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бу, /Narengaowa/ На нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******** Ан-ыг бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан”,

- Шүүгдэгч ****** овогт ******* Бу-ыг бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”,

- Шүүгдэгч /Narengaowa/ На-г бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, 

- Шүүгдэгч /La/ Ла-г бусадтай бүлэглэн, “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан”, мөн “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аныг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бу-ыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч /Narengaowa/ На-г 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч /La/ Ла-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч /La/ Ла-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Буд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авч,

- Шүүгдэгч /Na/ На-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бу, /Narengaowa/ На нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ант оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч /La/ Ла-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бу-ын цагдан хоригдсон нийт 238 хоногийг, /Narengaowa/ На-н цагдан хоригдсон нийт 29 хоногийг, шүүгдэгч У.Ан-ын цагдан хоригдсон нийт 670 хоногийг, шүүгдэгч /La/ Ла-н цагдан хоригдсон 700 хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

-“№1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5987 гр жинтэй, “№2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6148 гр жинтэй, “№3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6594 гр жинтэй, “№4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1625 гр жинтэй, “№5” гэсэн хаягтай гялгар уутны хамт М791 гр жинтэй, “№6" гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1798 гр жинтэй, “№7” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6540 гр жинтэй, “№8” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1946 гр жинтэй, “№9” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5782 гр жинтэй, “№10” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5842 гр жинтэй, “№11” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5885 гр -жинтэй, “№12” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5798 гр жинтэй, “№13” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6031 гр жинтэй, “№14” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5935 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “18” гэсэн хаягтай хагархай тарианы шил, “19" гэсэн хаягтай үзүүр хэсэгтээ цагаан өнгийн хуванцар гуурстай шилэн гаанс мэт зүйл, “21” гэсэн хаягтай хуванцар гуурс, “№16” гэсэн хаягтай гялгар уут, “№5” гэж дугаарласан ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№6” гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, Гоё гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, “№7” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ төмөртэй саарал өнгийн уян гуурс, “№11” гэж дугаарласан ялгар уутны хамт 10,0657 гр жинтэй, “№12” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,2849 гр жинтэй, “№13” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,0914 гр жинтэй, “№14” гэж дугаарласан гялгар уутны хамт 6,4538 гр жинтэй, “№15” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5081 гр жинтэй, “№17” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,9648 гр жинтэй, “№18” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,7466 гр жинтэй шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №16, №19, №20” гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэг, №21 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,8424 гр жинтэй, “А” гэж хаягласан, гялгар уутны хамт 79848 гр жинтэй “Б” гэж хаягласан шаргал цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотоос хураагдсан -94.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд)-г Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж,  

- “№23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан N37274310 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “№1" гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, А\/3069007 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “№2” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№3” гэж дугаарласан АМ4532942 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 4 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бу, /Narengaowa/ На нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч У.Ан, /La/ Ла нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бу, /Narengaowa/ На нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч У.Ан, /La/ Ла нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ