Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Баярмаа |
Хэргийн индекс | 186/2016/0013/э |
Дугаар | 30 |
Огноо | 2016-06-30 |
Зүйл хэсэг | 145.2., 155.1., |
Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр
Улсын яллагч: Р.Энх-Оюун
Шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ, З.Галбадрах
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батболдын Батзолбоо, Сархад овогт Батцэнгэлийн Булган-Эрдэнэ, мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хийморь овогт Золзаяагийн Галбадрах нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030680 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3-уул, ээж дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 40-640 тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 24 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Батболдын Батзолбоо УШ:91071537 тоот регистрийн дугаартай,
2. Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5-уул, ээж, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 42-731 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сархад овогт Батцэнгэлийн Булган-Эрдэнэ УХ:92050818 тоот регистрийн дугаартай,
3. Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2-уул, ахын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 26-168 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг өршөөл үзүүлэх тухай хуулиар сулласан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг өршөөл үзүүлэх тухай хуулиар сулласан, Хийморь овогт Золзаяагийн Галбадрах, УБ90020119 тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 40-630 тоотод оршин суух иргэн Э.Баянбаатарын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг нь татан нэвтрэн орж 32 инчийн “Next” маркийн ЛСД зурагтыг хулгайлан авч бусдад 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Ганболд, З.Галбадрах нар нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар бүлэглэн иргэн Э.Баянбаатарын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллагад мэдээлээгүй, мөн тухайн өдрөө хулгайлж олсон эд хөрөнгө /зурагт/ гэдгийг мэдсээр байж, урдчилан амлалгүйгээр худалдан борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Батзолбоо шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …
Шүүгдэгч Б.Булган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...
Шүүгдэгч З.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ....
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Энхцэцэг мэдүүлэхдээ: … Би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Манай нөхөр өдрийн 14 цаг 30 минутын үед гадуур ажил хөөцөлдөх гээд гарсан. Тэгээд би орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл цоож нь байхгүй байсан. Гэртээ ороход бүх юм эмх замбараатай хэвэндээ байсан ганцхан зурагт алга болсон байсан. …би зурагтаа 2015 оны 07 дугаар сарын үед Нарантуул захын цахилгаан барааны тасгаас 499.000 төгрөгөөр авч байсан. Би авсан үнэ болох 499.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдүүлэг /хх-15-16/,
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Баянбаатар мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө манай эхнэр Энхцэцэг ажилдаа яваад би гэртээ хүүхдээ хараад үлдсэн юм. Ингээд би босоод хойд хашааныхаа Батзолбоо гэдэг хүүхдийг дуудаад нэг шил архи захиад 5000 төгрөг өгөөд дэлгүүр лүү явуулсан ба удалгүй Батзолбоо дэлгүүр яваад ирэхдээ нэг шил 0.5 литрийн стандарт архи авчихсан надтай хамт цэрэгт байсан Төгсөөтэй гудамжинд тааралдсан гээд хамт ирсэн. Ингээд бид гурав тэр архийг хувааж уугаад дуусахаар нь дахин нэг шил архи авч уух гээд мөн би 5000 төгрөг өгөөд Батзолбоог архинд явуулсан. Ингээд Батзолбоо архинд явсаны дараа мөн манай тэр хавьд амьдардаг урьд нь зүс таньдаг Галбадрах, Булган-Эрдэнэ нар ирээд удалгүй Батзолбоо нэг шил архи авчихсан Ганболдтой хамт ирсэн. Ингээд тэр архийг Батзолбоогийн гэрт нь очиж уухаар болоод би хүүхдээ аваад бүгдээрээ Батзолбоогийн гэрт нь ороод нөгөө авчирсан архиа хувааж ууцгаасан. Тэгээд архиа хувааж ууж дуусчихаад би Бөмбөгөр явах ажилтай байсан болохоор Төгсөө бид хоёр тэднийхээс гараад би гэрээ цоожилчихоод Бөмбөгөр явсан. Төгсөө бол зам дээрээс надаас салаад ажилдаа явна гээд явсан. Ингээд намайг бүр орой ирэхэд манай эхнэр гэртээ ирчихсэн манай гэрт хулгай ороод зурагт аваад явчихсан байна цагдаа дуудаад үзлэг хийлгүүлсэн гээд байж байсан. …манай гэрээс алдагдсан зурагтаа эргүүлж олж авсан бөгөөд ямар нэгэн хохиролгүй болсон тул эхнэр бид хоёрт одоо гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-20-21/,
Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Батзолбоо мэдүүлэхдээ: ...Галбадрах, Ганболд, Булган-Эрдэнэ бид нар манай гэрт байж байгаад Булган-Эрдэнэ бид хоёр Баянаа ахыг дуудаж дахин нэг шил архи уух гээд гэрийнх нь хашаа руу ортол Баянаа ах байхгүй хүүхдээ аваад явчихсан гэр нь дөрвөлжин цагаан ил цоожтой цоожлогдсон байхаар нь Булган-Эрдэнэ бид хоёр хаалгыг нь эвдэж орж хулгай хийе гэж ярилцаад Булган-Эрдэнэ шууд хаалгыг нь хүчтэй угзарч татаад цүүг нь мултлаад бид хоёр гэрт нь ороод би хойморт нь тавилга дээр нь байсан зурагтыг нь тэврээд гарсан. Баянаа ахын гэрээс нь бол өөр эд зүйл хулгайлаагүй. Ингээд буцаад бид хоёр манай гэрт ортол гэрт Галбадрах байсан ба бид хоёр түүнд Баянаа ахын гэрээс нь зурагт хулгайлсанаа хэлээд Галбадрах зурагтыг нь тэврээд зам руу гарч эмэгтэй жолоочтой такси бариад Дамбадаржаад байдаг ломбарданд очиход удирдлага байхгүй гээд аваагүй. Тэгэхээр нь барьсан таксиныхаа эмэгтэй жолоочид зурагтыг 80.000 төгрөгөр зараад 10.000 төгрөгийг нь буцааж таксинд төлбөр гэж өгөөд үлдсэн мөнгөөр нь архи уучихсан юм гэсэн мэдүүлэг /хх-73-74/,
Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Булган-Эрдэнэ мэдүүлэхдээ: ...би өглөө 08 цаг өнгөрөөгөөд архи олж уух санаатай гэрээсээ гараад явж байгаад 7-н буудал дээр Галбадрахтай тааралдаад шууд тэндээсээ Батзолбоогийн гэр лүү очсон. Очиход Батзолбоо болон Төгсөө, Баянбаатар ах нар Баянаа ахын хашаанд нэг шил архи хуваагаад ууж байснаа Галбадрах бид хоёрыг дуудсан. Тэгээд бид хоёр хашаанд нь ороод архинаас хувааж уусан. Тэгтэл Баянбаатар ах 5000 төгрөг өгөөд дахин нэг шил архи аваад ир гээд Галбадрах, Батзолбоо хоёрыг явуулсан. Энэ хоёрыг архинд явсан хойгуур нь манай гэрийн хавьд амьдардаг Ганболд гэдэг залуу ирээд бид нар нийлээд нөгөө хоёрыгоо архи авчрахыг хүлээгээд байж байтал удалгүй Батзолбоо, Галбадрах хоёр нэг шил архи авчираад тэр архийг нь Батзолбоогийн гэрт орж уусан. …Баянаа ах хүүхдээ аваад ах нь явлаа гээд яваад өгсөн. …ингээд Галбадрах, Ганболд, Батзолбоо бид нар байж байгаад Батзолбоо бид хоёр Баянаа ахыг дуудаж дахин архи уух гээд гэрийнх нь хашаа руу ортол Баянаа ах байхгүй хүүхдээ аваад явчихсан гэр нь дөрвөлжин цагаан ил цоожоор цоожлогдсон байхаар нь Батзолбоо бид хоёр хулгай хийе гэж ярилцаад би хаалгыг нь хүчтэй татаад цүүг нь эвдээд хаалгыг нь онгойлгосон. Ингээд бид хоёр гэрт нь ороод хойморт нь тавилга дээр нь байсан зурагтыг нь Батзолбоо тэврээд гарсан. Баянаа ахын гэрээс бол өөр юм хулгайлаагүй. Ингээд буцаад бид хоёр Батзолбоогийн гэрт очоод Ганболд, Галбадрах хоёрт Баянбаатар ахын гэрээс зурагтыг нь хулгайлчихлаа гэж хэлээд Галбадрах зурагтыг нь тэврээд зам руу гарч эмэгтэй жолоочтой такси бариад Дамбадаржаад байдаг ломбарданд очиход удирдлага нь байхгүй гээд аваагүй. Тэгэхээр нь барьсан таксиныхаа эмэгтэй жолоочид зурагтыг 80.000 төгрөгөөр зараад 10.000 төгрөгийг нь буцааж таксины төлбөр гэж өгөөд үлдсэн мөнгөөр нь архи уучихсан гэсэн мэдүүлэг /хх-77-78/,
Мөрдөн байцаалтанд шүүгдэгч З.Галбадрах мэдүүлэхдээ: ...Батзолбоогийн гэрт нь Батзолбоо болон Булган-Эрдэнэ, Ганболд бид дөрөв үлдээд хэсэг байж байснаа Батзолбоо, Булган-Эрдэнэ хоёр Баянбаатар ахынд ороод нэг шил архины мөнгө гуйгаад ирье гэж хэлээд гараад явсан. Гэрт нь Ганболд бид хоёр үлдсэн бөгөөд удалгүй 5 минут орчим болсон байх гаднаас Батзолбоо, Булган-Эрдэнэ хоёр зурагт тэврээд ороод ирсэн. Ганболд бид хоёр ямар учиртай зурагт вэ гэж асуухад Баянбаатар ахын гэр нь цоожтой хүнгүй байхаар нь ороод хулгайлчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг яаж байгаан бэ гэж хэлэхэд Булган-Эрдэнэ одоо өнгөрсөөн гэж хэлсэн. Тэгээд л бид нар хоорондоо ярилцаад тэр зурагтыг нь ломбарданд тавихаар болоод хулгайлсан зурагтыг Батзолбоогийн гэрт нь байсан улаан өнгийн бүтээлгээр боогоод Батзолбоо зурагтыг тэврээд бид дөрөв дөрвүүлээ тэднийхээс гараад зам дээрээс такси бариад шууд Дамбадаржаад байдаг ломбарданд очтол тэр ломбард удирлагагүй бол авахгүй гэсэн. Тэгсэн бид нарын барьж явсан таксины жолооч эмэгтэй наад зурагтаа эгчдээ хямдхан зарчих гэхээр нь бид дөрөв хоорондоо ярилцаж байгаад тэр эмэгтэй жолоочид 80.000 төгрөгөөр зарсан. Зарахдаа 10.000 төгрөгийг нь таксины төлбөрт нь бодож суутгаад бэлнээр 70.000 төгрөг аваад Дамбадаржаад буугаад үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-85-86/,
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Тэгшжаргал мэдүүлэхдээ: ... Би өөрийн эзэмшлийн Мицубиши Колт маркийн УНЭ 90-74 улсын дугаартай автомашинаараа гадуур халтуур хийгээд явж байгаад оройн 17 цаг өнгөрч байхад байхаа 7-н буудал өнгөрөөд зурагт тэвэрчихсэн 4 залуу гар өргөхөөр нь зогсоод авсан юм. Тэгтэл тэр 4-н залуу тэр зурагтаа ломбарданд тавина гээд Дамбадаржаагийн ломбард ортол удирдлага нь байхгүй гээд авахгүй байсан. Ингээд буцаад миний машинтай 6-н буудлын ломбард орох гэж явхад тэр залуучууд ломбард авахгүй бол хямдхан зарчихдаг юм билүү гэж хоорондоо ярилцахаар нь би тэр залуучуудаас хямдхан зарах юм бол хэдээр зарах юм гэж асуухад 90.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь надад зурагт хэрэг байсан болохоор 80.000 төгрөгөөр зарчих гэтэл тэг тэг гэхээр нь би өөрт байсан 80.000 төгрөгөө өгсөн. Ингээд буцаагаад таксины мөнгө гэж 10.000 төгрөгөө аваад тэр 4 залууг Дамбадаржаагийн Миний захын буудал дээр буулгасан. …ингээд өчигдөр уг зурагтыг Цагдаагийн байгууллага дээр авчирч хураалган эзэнд нь буцааж өгсөн. …надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би энэ зурагтыг 80.000 төгрөгөөр худалдаж авсан ба уг 80.000 төгрөгөө эдгээр залуучуудаас буцааж авсан. Ийм болохоор ямар нэгэн байдлаар санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-22-23/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-3/, хэргийн газрын схем зураг /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /хх-7-8/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-13/, 2016 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 06/241 тоот дүгнэлт, гарын хэргийн газрын мөр /хх-41-44/, ял шалгах хуудас /хх-102-105/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-106-109/, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны тодорхойлолт /хх-110/, урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-114-137/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-54/, суллагдсан тухай лавлагаа /хх-139/, зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 40-630 тоотод оршин суух иргэн Э.Баянбаатарын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг нь татан нэвтрэн орж 32 инчийн “Next” маркийн ЛСД зурагтыг хулгайлан авч бусдад 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Г.Энхцэцэгийн мэдүүлсэн: … Би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Манай нөхөр өдрийн 14 цаг 30 минутын үед гадуур ажил хөөцөлдөх гээд гарсан. Тэгээд би орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл цоож нь байхгүй байсан. Гэртээ ороход бүх юм эмх замбараатай хэвэндээ байсан ганцхан зурагт алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-15-16/, мөрдөн байцаалтанд хохирогч Э.Баянбаатарын мэдүүлсэн: ... Би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө манай эхнэр Энхцэцэг ажилдаа яваад би гэртээ хүүхдээ хараад үлдсэн юм...Ингээд намайг бүр орой ирэхэд манай эхнэр гэртээ ирчихсэн манай гэрт хулгай ороод зурагт аваад явчихсан байна цагдаа дуудаад үзлэг хийлгүүлсэн гээд байж байсан. …манай гэрээс алдагдсан зурагтаа эргүүлж олж авсан бөгөөд ямар нэгэн хохиролгүй болсон тул эхнэр бид хоёрт одоо гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-20-21/, мөрдөн байцаалтанд гэрч Т.Тэгшжаргалын мэдүүлсэн: ... Би өөрийн эзэмшлийн Мицубиши Колт маркийн УНЭ 90-74 улсын дугаартай автомашинаараа гадуур халтуур хийгээд явж байгаад оройн 17 цаг өнгөрч байхад байхаа 7-н буудал өнгөрөөд зурагт тэвэрчихсэн 4 залуу гар өргөхөөр нь зогсоод авсан юм. Тэгтэл тэр 4-н залуу тэр зурагтаа ломбарданд тавина гээд Дамбадаржаагийн ломбард ортол удирдлага нь байхгүй гээд авахгүй байсан. Ингээд буцаад миний машинтай 6-н буудлын ломбард орох гэж явхад тэр залуучууд ломбард авахгүй бол хямдхан зарчихдаг юм билүү гэж хоорондоо ярилцахаар нь би тэр залуучуудаас хямдхан зарах юм бол хэдээр зарах юм гэж асуухад 90.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь надад зурагт хэрэг байсан болохоор 80.000 төгрөгөөр зарчих гэтэл тэг тэг гэхээр нь би өөрт байсан 80.000 төгрөгөө өгсөн гэсэн /хх-22-23/мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч З.Галбадрах нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар бүлэглэн хулгайлж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урдчилан амлалгүйгээр худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Т.Тэгшжаргал мэдүүлэхдээ: ...Би өөрийн эзэмшлийн Мицубиши Колт маркийн УНЭ 90-74 улсын дугаартай автомашинаараа гадуур халтуур хийгээд явж байгаад оройн 17 цаг өнгөрч байхад байхаа 7-н буудал өнгөрөөд зурагт тэвэрчихсэн 4 залуу гар өргөхөөр нь зогсоод авсан юм. Тэгтэл тэр 4-н залуу тэр зурагтаа ломбарданд тавина гээд Дамбадаржаагийн ломбард ортол ломбард ортол удирдлага нь байхгүй гээд авахгүй байсан. Ингээд буцаад миний машинтай 6-н буудлын ломбард орох гэж явхад тэр залуучууд ломбард авахгүй бол хямдхан зарчихдаг юм билүү гэж хоорондоо ярилцахаар нь би тэр залуучуудаас хямдхан зарах юм бол хэдээр зарах юм гэж асуухад 90.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь надад зурагт хэрэг байсан болохоор 80.000 төгрөгөөр зарчих гэтэл тэг тэг гэхээр нь би өөрт байсан 80.000 төгрөгөө өгсөн гэх мэдүүлэг /хх-22-23/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.
Мөн яллагдагч Г.Ганболдод холбогдох эрүүгийн хэрэг энэ хэргээс тусгаарлагдсан бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтойг тэмдэглэж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шЧингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч З.Галбадрахыг мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.Харин шүүгдэгч З.Галбадрахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг буюу гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн зүйл хэсгээр давхар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэргийн объектив талын шинж болох тодорхой гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдэж байсан боловч түүнийгээ зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй эс үйлдэхүй нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах борлуулах гэмт хэргийн объектив талын шинжтэй давхцаж түүнд багтаж байгаа тул уг үйлдлийг давхар зүйлчилж хоёр өөр гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэх боломжгүй бөгөөд ингэж давхар зүйлчилж ял шийтгэл оногдуулж байсан шүүхийн практик байхгүй байна. Ер нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч борлуулах нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдэж байгаа боловч энэ тухай зохих байгууллага албан тушаалтанд мэдээлэлгүйгээр өөрөө ашиг хонжоо олох зорилгоор үйлдэгдэж байгаа гэмт хэрэг юм.
Ийм учраас шүүгдэгч З.Галбадрахын үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгээр давхар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч З.Галбадрахыг мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З.Галбадрахыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Батзолбоо нь 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийнСүхбаатар дүүргийн 340 тоот шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял оногдуулсаныг 1 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 24 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь,
Шүүгдэгч Б.Булган-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар нотлогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон байх ба шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба уг эд зүйлийн үнэлгээ нь 260.000 төгрөгөөр тогтоогдсон байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.
Шүүгдэгч З.Галбадрах, Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар нь бусдад учруулсан хохиролд нийт 80.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нар нь тус дүүргийн шүүхэд шүүгдэгч нараас хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх, тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй бөгөөд тэдэнд Иймд шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч З.Галбадрах нь Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар бүлэглэн иргэн Э.Баянбаатарын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллагад мэдээлээгүй, мөн тухайн өдрөө хулгайлж олсон эд хөрөнгө /зурагт/ гэдгийг мэдсээр байж, урдчилан амлалгүйгээр худалдан борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл шүүхээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж тэдгээрийг нийгмээс тусгаарлаж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.