Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/645

 

 

 

 

 

  2022        08        01                                       2022/ШЦТ/645

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,  улсын яллагч 17.1 шүүгдэгч Т.М /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн “2211 00000 1229” дугаартай, 186/2022/0604/Э индекстэй хэргийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай  дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, барилгын туслах ажилтан, ам бүл 2, өвөөгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 15-510  тоотод оршин суух бүртгэлтэй,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2017 оны 01 дүгээр сарын        19-ний өдрийн 72 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн  208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх  хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Т.М,

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т.М нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монел худалдааны төвийн А заалны 11-12 тоот лангуунаас “Samsung note 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хулгайлан У.Эрдэнэ-Очирт 632.000 хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Т.М нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Эрдэнэ-Очирын:..би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, монел худалдааны төвийн Мобишоп  худалдааны А заалны 12 дугаар лангууг эхнэр Баярмаагийн хамт гар утас худалдан борлуулдаг. Би хоёр лангууг  2008 оноос хойш одоог хүртэл ажилуулаад 14 жил болж байна. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирээд тус өдөр 3 ширхэг гар утас зарсан байсан.  Тэгээд орой 19 цагийн үед хаах гэж байтал гаднаас нэг үүргэвч үүрсэн үл таних 30 гаруй насны эрэгтэй орж ирээд самсунг нотe-10 маркийн гар утас үзээд     нote-10 плас үзий гэж хэлээд  тэр залуу өмнө үзэж  байсан note-10 плас  маркийн гар утсаа худалдаж аваад самсунг-10 маркийн гар утсаа хулгайлаад явсан байсныг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өглөө ажил дээрээ ирээд гар утас бүртгэсэн чинь самсунг note 10 маркийн гар утас байхгүй байсныг мэдээд  хяналтын камер шүүсэн чинь note-10 плас маркийн гар утас худалдаж авсан залуу хулгайлсан  байсныг мэдээд цагдаад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,

            2.2. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээ. /хх-ийн 17 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, У.Эрдэнэ-Очироос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 2-3 дугаар тал/, хохирогч У.Эрдэнэ-Очирын мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар тал / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3.2. Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Т.М нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монел худалдааны төвийн А заалны 11-12 тоот лангуунаас Samsung note 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хулгайлан У.Эрдэнэ-Очирт 632.000 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч У.Эрдэнэ-Очирын:.. би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, монел худалдааны төвийн Мобишоп  худалдааны А заалны 12 дугаар лангууг эхнэр Баярмаагийн хамт гар утас худалдан борлуулдаг. Би хоёр лангууг  2008 оноос хойш одоог хүртэл ажилуулаад 14 жил болж байна. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирээд тус өдөр 3 ширхэг гар утас зарсан байсан.  Тэгээд орой 19 цагийн үед хаах гэж байтал гаднаас нэг үүргэвч үүрсэн үл таних 30 гаруй насны эрэгтэй орж ирээд самсунг нотe-10 маркийн гар утас үзээд     нote-10 плас үзий гэж хэлээд  тэр залуу өмнө үзэж  байсан note-10 плас  маркийн гар утсаа худалдаж аваад самсунг-10 маркийн гар утсаа хулгайлаад явсан байсныг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өглөө ажил дээрээ ирээд гар утас бүртгэсэн чинь самсунг note 10 маркийн гар утас байхгүй байсныг мэдээд  хяналтын камер шүүсэн чинь note-10 плас маркийн гар утас худалдаж авсан залуу хулгайлсан  байсныг мэдээд цагдаад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,

            - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээ. /хх-ийн 17 дугаар тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг,  хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хохирогч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, камерын бичлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Т.Мийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Мийг  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Мийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Ингээд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг  олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад шүүгдэгч Т.Мийг 7  /долоо / сарын хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ялыг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг  хориглож шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч У.Эрдэнэ-Очир нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Мийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг 7 /долоон/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

          4. Шүүгдэгч Т.М нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5.Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Шүүгдэгч Т.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

          9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10.Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ