Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 863

 

 

 

 

 

 

      2018 оны 05 сарын 01 өдөр

           Дугаар 182/ШШ2018/00863

                   Улаанбаатар хот

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хүрээлэнд холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч М.Долгорсүрэн, С.Сайханжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар 12 дахь жилдээ, эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Би тус хүрээлэнгийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/17 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл болгосон холбогдох хууль, дүрэм, журмын заалтуудыг үндэслэлгүй, баталгаагүй, зөрчилтэй гэж үзэж байна. Үүнд: 1.хүрээлэнгийн дүрэм дэх захирлын үүргийг тусгасан б.З.в дэх заалт буюу “...албан хаагчидтай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ, шаардлагатай тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, биелэлтийг дүгнэх, цуцлах” гэсэн заалтыг зөрчсөн. Захирал хүрээлэнгийн ажилтнуудтай 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Гэтэл сануулсаар атал миний гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулалгүй 9 cap ажиллуулсны эцэст хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. 2.хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2019 оны хамтын гэрээний 2.2. дахь заалт буюу “Ажил олгогч нь ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг ҮЭХ-ны оролцоотой шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөр миний хууль ёсны хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдаж хохироож байна. 3.хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2019 оны хамтын гэрээний 1.4. дэх заалт буюу “Энэхүү хамтын гэрээнд заасан заалтуудыг дордуулж зөрчсөн тушаал шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг мөн зөрчсөн байна.

Энэхүү тушаалын тушаах хэсэг нь маш ерөнхий, ойлгомжгүй, үндэслэл муутай, илт гүтгэлгийн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, миний үүрэгт ажилтай холбоотой гаргасан ямар тушаал шийдвэр биелүүлээгүйг, мөн яг ямар зөрчил гаргасныг тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн гаргасан зөрчил нь бодитой нотлогдож буй эсэхийг үнэлж тогтоосон нь ч тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн хоёр үндэслэлийн алин болох нь тушаалаас харагдахгүй. Анхнаасаа Х-гхөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтгүйгээр ажиллуулж байсан учир түүнээс ажил үүрэг гүйцэтгэхийг ажил олгогч шаардах эрхгүй, тийм учраас ноцтой зөрчил гаргасан гэх ч хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн намайг өөр ажилд томилсон гэж амаар хэлдэг боловч би түүнийг нь зөвшөөрөхгүй байна, гаргасан тушаалыг нь би хараагүй. Ажлаас халсан тушаалыг нь гардаж аваад ажил хийгээгүй байхад надад цалин олгосон байсныг би буцааж байгууллагын дансанд шилжүүлсэн. Бид нэхэмжлэлээ гаргахдаа ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан. Дараа нь нэмэгдүүлж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсан. Харин тушаалыг хүчингүй болгох нь шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл учраас нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэж тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй бөгөөд манай тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Үүнд:

1.Нэхэмжлэгч Хнь эрдэм шинжилгээний ажилтны хуулиар хүлээх үүрэг болон төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглосоныг зөрчин үйл ажиллагаандаа баримтлан ажиллаагүй, хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан хүлээсэн үүрэг болон удирдлагын зүгээс өгсөн цаг, үеийн шуурхай хэрэгжүүлэх үүрэг, даалгавар, шаардлага, шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргасан тул хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.5, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.9, 10.3.2 дахь заалт, дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4.в, Хөдөлмөрийн гэрээний 3.2.г дэх заалтыг тус тус үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий хүрээлэнгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/17 тоот тушаалаар эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргаж, эрдэм шинжилгээний дэд ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргасан. Үүний дагуу цалин олгосон. Тиймээс түүний цалин, албан тушаалд өөрчлөлт орсон тул Иргэний хуулийн 9-р зүйлд зааснаар шүүхийн хамгаалалтад багтах, шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах нөхцөл бүрдээгүй гэж үзэж болно.

2.Х-гхүрээлэнгийн захирал, Академич Г.Чулуунбаатар гуай 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 35 тоот тушаалаар эрдэмтэн нарийн бичгийн даргын ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байсан. Уг гэрээг цуцлах талаар хэн аль нь санал гараагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтад заасны дагуу үргэлжлэн сунгагдсан. Харин энэ тушаал байгууллагад байхгүй, Х өөрөө авчихаад өгөхгүй байгаа юм.

3.2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамт олны хурал дээр холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолтын ажил, үүрэг, хүрээлэнгийн удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн хэд хэдэн хүмүүст хариуцлага тооцох, албан тушаалыг өөрчлөх арга, хэмжээ авна гэдгээ хэлж танилцуулсан хурлын протколд тэмдэглэгдсэн. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүд нь зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаагүй, тэргүүлэгч гишүүдийн хурал нэг ч удаа хийгээгүй, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй, тэргүүлэгч гишүүд зохих журмаар ажилладаггүй, хамтын гэрээний төсөлтэй танилцаагүй гэдгийг баталсан. Иймээс уг гэрээг хамт олонтой хэлэлцээгүй зэрэг нь нэг талын хууль бус байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Х-д хамтын гэрээ байсан захиргаанд өгч байгаагүй, ажлаас гарахдаа ч уг гэрээг болон бусад баримт бичгийг хүлээлгэж өгөөгүй. мөрдөх боломжгүй. Иймээс Философийн хүрээлэнгийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, халах зэрэг асуудлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.

4.Х нь хүрээлэнгийн үйл ажиллагаанд ардчилсан зарчим, хууль дээдлэх ёс, шинжпэх ухааны ёс зүйг баримтлан ажиллах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг баримтлан ажилладаггүй. Философийн хүрээлэнд 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Мэдээллийн ажилтан, номын санч няравын ажилд орох хүсэлт гаргасан Б. Насанжаргалын анкет, өргөдлийг бичүүлэхдээ улс төрийн салбарын өрөөнд орж (энэ нэг юм Германд их сургууль төгссөн гэнээ өргөдөл ч бичиж чадахгүй шал тэнэг юм) гэж дооглон инээлдэж, хөдөлмөрийн салбарт бусдыг доромжилсон ёс зүйгүй үйлдэл гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтад заасан эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, Ёс зүйн дүрмийн 4.1.3 дахь заалтад заасан Бусад судлаачийн үзэл баримтлалыг хүндэтгэх, ойлгох, мөн өөрийн үзэл баримтлалыг бусдад зөв ойлгуулахдаа байгууллага, хувь хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлохыг цээрлэх заалтыг зөрчсөн. Улмаар өрөөндөө орж ирээд өмнөх референт охин надад байнга загнуулдаг байсан чи ажлаа олигтойхон хийхгүй бол би тэнэг, мангараар чинь дуудна шүү, чи бусдыг 1 cap ах байсан ч ах гэж дуудна шүү гэж хэлсэн. Мөн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Насанжаргалыг наадах чинь Германд хүүхэд асрагч хийж байсан юм байх чинь билээ гэж ажил үүргийн хувьд мэдсэн бусдын хувийн мэдээллийг задруулж, хүнийг урьд ажиллаж байсан ажил, хөдөлмөрийн байдлаар нь ялгаварласан байдаг.

5.Эрдэмтэн нарийн бичгийн дарга холбогдох дүрэм журамд зааснаар эрдэм шинжилгээний ажил, төслийн явц, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж гадаадын болон олон улсын хамтран ажиллах тухай гэрээний биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах салбар төвийн үйл ажиллагааг зохицуулах, эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн тайлан гаргах ажпыг зохион байгуулах, захирлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зөвлөх үүрэгтэй л субъект болно. Энэ хүлээсэн үүргийн дагуу салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажилд хяналт тавих үүргээ зөрчиж, 2011 оноос 2013 онд гүйцэтгэх доктор (Ph.D) Ц.Цэцэнбилэг удирдагчтай “Өөрчлөгдөж буй нөхцөл дэх Орос, Монголын нийгмийн адислал, бүтцийн өөрчлөлт” сэдэвт гадаадтай хамтарсан төслийн үр дүнг, ажлыг хүлээлгэн өгөөгүй, он дамнуулан хугацаа хэтрүүлж ажил үүргээ биелүүлээгүй, одоо хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа судалгааны ажил, 2014 оноос 2016 онд гүйцэтгэх “Орос болон Монголын өөрчлөгдөж буй нийгмийн интеграци, задралын үйл явц” сэдэвт гадаадтай хамтарсан төслийн үр дүнг, ажпыг хүлээлгэн өгөөгүй, мөн он дамнуулан хугацаа хэтрүүлж, гүйцэтгэн хэрэгжүүлж буй төслийн ажлыг цаг хугацаанд нь хийж, гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, салбарын эрхлэгчийн ажил үүрэгт хяналт тавьж ажиллаагүй, хувийн найз нөхдийн харилцаагаар төрийн байгууллагын ажил үүрэгт хайнга хандаж хариуцлага хүлээлгээгүй үйлдэл нь Философийн хүрээлэнгийн дүрмийн 7.1 дэх заалт, Ажлын байрны тодорхойлолтын 2.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6.5.6 дахь заалтыг тус тус зөрчсөн үйлдэл болно. Улс төр эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан А.Хишигдаваатай 2017 оны 10 сарын 22-ны өдөр үгсэн хуйвалдаж, Адмоны нэхэмжлэл бүхий 60 ширхэг туурийн газрын зургийн хэвлэлийн мөнгө 300 000 мянган төгрөгийг хууль бусаар байгууллагаас гаргуулахыг завдсан. Захирлын хувьд зөвшөөрөөгүй учраас гарын би үсэг зураагүй. Х нягтланг хэлэхгүй зүгээр л доогуур хийж байгаад зуруулахгүй яасан юм бэ гэж уурлан, Хүрээлэнгийн захирлын төсвийн шууд захирагчийн эрх мэдэл нягтлан бодогч Я.Наранцэцэгийн санхүүгийн хяналтын эрхэд халдан оролцсон, хууль бус үйдэл хийлгэхийг шаардсан. Энэ үйлдэл нь төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтад заасан төсвийн шууд захирагчийн эрх, хүрээлэнгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад заасан Захирал нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хүний нөөц, захиргаа, санхүү, төсвийн зарцуулалтын ажлыг удирдан зохион байгуулна гэсэн заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтад заасан Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн үйлдэл болно.

6.ШУА-ийн харъяа хүрээлэнгийн үлгэрчилсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.а. дахь заалтад заасан дотоодын байгууллага, иргэдтэй харьцаж, эрдэм шинжилгээний ажил, техник, технологи, ажил үйлчилгээний талаар гэрээ хэлцэл байгуулах, Захирлын эрх мэдэлд хамаарах асуудлыг дур мэдэн шийдэж Х нь Л.Уранчимэгтэй цагийн хөлсийг 150 000 төгрөгөөр тооцон, өндөр үнээр орчуулгын ажил гүйцэтгүүлэн, төсвийн байгууллага зах зээлийн үнээс дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэхийг хориглосон хэм хэмжээг зөрчсөн. 2017 оны 09 сарын 17-ны өдөр мөнгө шилжүүлэхдээ төслийн орчуулагчийн гэрээг захирлаас зөвшөөрөл авалгүй өмнөөс нь хууль бусаар байгуулж, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан. Философийн хүрээлэнгийн захирлын 2011 оны 12 тоот тушаалын хавсралтаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулах журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасан ажлын байр нь 1 жилээс дэзш хугацаагаар хадгалагдсан үед оронд нь түр хугацаагаар иргэнийг ажиллуулахад энэ журмыг баримтална гэсэн заалтыг зөрчиж, 6 сарын чөлөө авсан эрдэм шинжилгээний ажилтны оронд түр ажиллах иргэнийг авахдаа Эрдэмтэн нарийн бичгийн даргын өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн болсон, Улс төр, эрх зүйн салбарын хурлаар түр ажилтан авах тухай хэлэлцэхдээ сонгон шалгаруулалт явуулах тогтоол гаргаж, захирлын тушаалын хавсралтаар батлагдсан журмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн. Энэ үйлдэл нь ажлын байрны тодорхойлолтын 3.4 дэх заалт захирлын шийдвэрийг хүрээлэнгийн хэмжээнд мөрдүүлэх, хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.2. дахь заалтад заасан хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн дүрэм, журам, захирлын тушаал шийдвэрийг зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчилд тооцно гэж заасны дагуу зөрчил гаргасан үйлдэл юм.

7.Ажил, албан тушаалын хувьд хориглосон үйлдэл хийж, байгууллагын нэр дээр ирсэн албан бичгийг нуун дарагдуулж, захирлаар цохолт хийлгэлгүй, салбарын хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргалгүйгээр дур мэдэн эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн зорилгод ашигласан хууль бус үйлдэл гаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр МУИС-ийн докторант Бямбажав овогтой Улаанбаатарын хууль зүйн докторын зэрэг горилсон докторын зэрэг хамгаалах оюутны “санал дүгнэлт”-ийг Байгууллагын баланкан дээр гаргаж, Хүрээлэнгийн нэр, албан баланкыг хувийн зорилгод ашигласан. Энэ үйлдэл нь хүрээлэнгийн дүрмийн б.З.е дэх заалт Дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу хамтран ажиллахад хүрээлэнг төлөөлж, захирал оролцох эрхийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан. Хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2. дахь заалтад заасны дагуу ноцтой зөрчилд тооцох, 10.2.9-д Хүрээлэнгийн нэрийг оруулсан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах засварлахыг хориглосон заалтыг зөрчсөн. Хнь эрдэм шинжилгээний ажилтны сахилга, хариуцлага цаг, ашиглалтад хяналт тавьж ажиллах ажлын байрны тодорхойлолтын 3.6-д заасан ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалт, цаг ашиглалтын байдалд тогтмол хяналт тавих, илэрсэн дутагдлыг бүрэн арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах үүргээ биелүүлж ажиллаж байгаагүй. Хүрээлэнгийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн даалгавар, шаардлагыг биелүүлээгүй төдийгүй А.Хишигдаваагийн захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, хууль бус үйлдлийг хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна гэж найз нөхөдийн харилцаагаар ажил, албан тушаалдаа хандаж, энэ үүргийн дагуу Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан А.Хишигдаваад тодорхой, арга хэмжээ авч, шаардлага тавих, сахилга хариуцлагад хяналт тавьж ажиллах үүрэг өгсөнийг биелүүлээгүй, албан тушаалын ажил үүргээ гүйцэтгээгүй хариуцлагагүй үйлдэл гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хүрээлэнгийн ажилтны нэр, төрд халдаж, байгууллагын нэр хүндэд харшлах үйлдэл гаргаж архидсан гэж цагдаад хуурамч дуудлага өгсөн Шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Ариунзул, Л.Алтансүх, А.Хишигдаваа нарын байгууллага, хамт олны нэр хүндэд харш үйлдлийг хувийн субъектив хандлагаар өмгөөлөн хайцаалсан үйлдэл гаргаж арга хэмжээ авч ажиллаагүй үүргээ зөрчсөн.

8.Х нь ажил үүргийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлж ажилладаггүй илрэл нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 100 тоот Философийн хүрээлэнгийн Захирлын тушаалын дагуу “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” төлөвлөгөө, журам боловсруулж, ойрын хугацаанд тайлагнах үүрэг өгснийг биелүүлээгүй үйлдэл юм. 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн хамт олны хурал дээр цагийн бүртгэлийн талаар хэлэлцэж А.Хишигдаваа, Х, Д.Чулуунгэрэл нарт цаг ашиглалтын журам боловсруулах үүрэг өгсөн. Ажилтны цаг, ашиглалтын байдалд тогтмол хяналт тавих, илэрсэн дутагдлыг бүрэн арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь Х-ын ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүрэг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.2 дахь заалтад заасан Ердийн ажпын үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Философийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасан Хүрээлэн хуанлийн долоо хоногт ажлын 5 өдөртэй байна. Ажлын цаг 8.30-17.30 цагт үргэлжилж, долоо хоногт 40 цаг ажиллана гэсэн зүйл заалтыг тус тус зөрчиж, Философийн хүрээлэнгийн ажилтнууд ажлын цагтаа ирж цахим бүртгэлд хуруугаа уншуулдаггүй, цаг ашиглалт муу, ажлын цагийг баримтлан ажилладаггүй хоцролт, таслалт их зэрэг зөрчил дутагдал байсаар байтал хяналт тавьж ажиллаагүй төдийгүй эдгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ авч байгаагүй, захирлын журам боловсруулахаар өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй энэ үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.5 дахь заалтад заасан Хүрээлэнгийн удирдлагын зүгээс өгсөн ажил хэргийн болон цаг үеийн шуурхай хэрэгжүүлбэл зохих үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлж ажиллах үүргээ зөрчсөн үйлдэл нь 10 дугаар зүйлийн 10.3.2. дахь заалтад заасны дагуу хууль, тогтоомж түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн дүрэм, журам, захирлын тушаал шийдвэрийг зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчилд тооцогдон Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогч уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл эс үйлдлийг ойлговол зохино. Энэ үйлдэл нь ноцтой зөрчил болж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хнь хариуцагч хүрээлэнд холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад тушаал хүчингүй болгуулах шаардлагаа нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж тодруулсныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд уг нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2‑т заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ.

 

          Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн хугацаанаас хойш огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогч гэрээ байгуулна гэдэг боловч байгуулаагүй өнөөдрийг хүрсэн, шинэ захирал Ш.Ариунаа мөн 2017.05.02-ны өдөр ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч надтай байгуулаагүй, би ажил үүргээ гүйцэтгэж байсан, тийм учраас намайг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй, бидэнд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон зүйл байхгүй, түүнчлэн надад хэзээ, ямар үүрэг даалгавар өгөөд түүнийг нь би хэрхэн биелүүлээгүй болох, яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй, энэ бүгд нь тушаалын үндэслэлд буугаагүй учир тушаалыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

          Харин хариуцагч тал нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд манай байгууллагын тушаал хууль зүйн үндэслэлтэй, Х-тойанхнаасаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж Г.Чулуунбаатар захирал хэлсэн, харин Ххөдөлмөрийн гэрээгээ өөрөө авчихаад гаргаж өгөхгүй байгаа, гэрээ нь манай байгууллагад байхгүй, тэгээд ч байгууллага түүнийг өөр ажилд томилж, цалин хөлс олгосон, эрхээ шүүхээр хамгаалуулах шаардлага үүсээгүй, Хнь захирлын өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажилтнуудыг ялгаварлан гадуурхдаг, сонгон шалгаруулалт зарлаагүй бусдыг ажилд авсан, эрх мэдлээ хэтрүүлж, өндөр үнэтэй орчуулагчаар орчуулга хийлгэсэн, байгууллагын мөнгийг Туурийн бүтээлтэй холбоотойгоор хууль бусаар авахыг оролдсон, ажлын цаг ашиглалтын журмыг шинээр боловсруулаагүй, байгууллагын нэрийг барьж, бусдын бүтээлд шүүмж өгсөн зэргээр ноцтой зөрчил болон сахилгын зөрчил гаргасан гэж мэтгэлцсэн.

 

          Хнь хүрээлэнд 2016.09.12-ны өдрийн 35 дугаартай тушаалаар 2016.09.26-ны өдрөөс эхлэн  эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн, тус байгууллагын захирал өөрчлөгдөж шинэ захирал Ш.Ариунаа нь түүнийг 2017.03.10-ны өдрийн 12 дугаартай тушаалаар мөн ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн томилсон боловч 2018.02.02-ны өдрийн Б/17 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.

          Үүний дагуу нэхэмжлэгч Хнь 2018.02.07-ны өдөр байгууллагын эрх бүхий албан тушаалтанд өөрийн ажлыг жагсаал үйлдэн хүлээлгэн өгсөн байна.

 

          Дээрх байдал нь зохигчдын тайлбар, ажилд томилсон тухай 2016.09.12-ны өдрийн 35 дугаартай, 2017.03.10-ны өдрийн 12 дугаартай тушаалууд, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, ажлаа хүлээлгэн өгсөн баримтууд зэрэг баримтуудаар тогтоогдов.

          Хариуцагч хүрээлэн нь нэхэмжлэгч Х-гажлаас нь чөлөөлсөн 2018.02.02-ны өдрийн Б/17 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 7.2 дахь заалт, хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6.5.5, 10.2.1, 10.2.9, 10.3.1, 10.3.2 дахь заалт, хүрээлэнгийн дүрмийн 6.1, 6.4.в заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.г дэх заалтыг тус тус удирдлага болгон

          “Хнь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолтын ажил, үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлийг заасан байна. 

 

          Харин зохигчдын хэн аль нь хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаантай байх бөгөөд шүүх нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг хариуцагч талын гаргасан тайлбараас илүүтэйгээр бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж үзэн, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй байна гэж дүгнэлээ.

 

          Учир нь хариуцагч хүрээлэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар нэхэмжлэгч Х-тойхөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан ажлын байр буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил үүрэг, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг тохиролцох, түүнчлэн  хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй байж, өнөөдөр байгууллагад гэрээний нэг хувь байхгүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тус байгууллагын өмнөх захирал Г.Чулуунбаатар нэхэмжлэгч Х-тойхөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан талаар гэрчилнэ гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хнь 2016.09.12-ны өдрөөс буюу эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойш хариуцагч хүрээлэнд хөдөлмөрийн гэрээгүйгээр халагдах хүртлээ ажиллаж байсан үйл баримт нэгэнт тогтоогдсон тул түүнийг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй болно.

 

          Тодруулбал хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын агуулга нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар, мөн ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгодог бөгөөд нэгэнт хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй тохиолдолд хариуцагч нь ажилтнаас Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм.

 

          Гэтэл хариуцагч хүрээлэн нь нэхэмжлэгч Х-тойхөдөлмөрийн гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж, байхгүй хөдөлмөрийн гэрээний заалтыг ажлаас халсан тушаалд удирдлага болгосон, түүнийгээ “компьютерт байсан хөдөлмөрийн гэрээний загварыг харж заалтыг барьсан”, нэхэмжлэгч Х-гноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тушаалынхаа үндэслэлийг хуралдаан дээр нөхөн тайлбарлаж байгаа байдал нь ойлгомжгүй, хариуцагчийн тайлбарын үндэслэл нь тушаалын хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, ажлаас халсан тушаалд ноцтой зөрчил эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасны алин болох нь тусгагдаагүй байна.

          Түүнчлэн хариуцагч хүрээлэн нь нэхэмжлэгч Х-г2018.02.05-ны өдрийн Б/28 тоот тушаалаар Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтнаар томилж, түүнд 712,869 төгрөгийн цалин олгосон байх боловч уг тушаалыг нэхэмжлэгч Х-догт танилцуулаагүй, нэхэмжлэгч Хэрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллах хүсэлгүй, тэрээр шилжүүлсэн цалин болох 712,869 төгрөгийг хариуцагч хүрээлэнд 2018.02.12-ны өдөр буцаан шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хариуцагч байгууллагын дансны хуулгаар тогтоогдсон.

 

          Иймд хариуцагч талын гаргасан татгалзлын үндэслэл болсон 2018.01.16-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018.01.15-ны өдрийн 14с-5/317 дугаартай албан бичиг, 2017.12.20-ны өдрийн хүрээлэнгийн хамт олны хурлын тэмдэглэл, ирсэн, явсан цагийн тайлан, 2017.09.14-ний өдрийн төлбөрийн хүсэлтүүд, 2017 оны 07 сарын 01/17 дугаартай орчуулгын ажил гүйцэтгэх гэрээ, 2011.02.22-ны өдрийн 12 дугаартай тушаалын хавсралт болох хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулах иргэнийг сонгон шалгаруулах журам, 2017.11.09-ний өдрийн хүрээлэнгийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, хүрээлэнгийн дүрэм, хамтын гэрээ, МУИС-ийн 2018.01.03-ны өдрийн 11/03 дугаартай албан бичиг, 2018 оны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зардлын задаргаа зэрэг баримтууд,

          нэхэмжлэгч Хнь өөрийнхөө удирдлага дор ажилладаг хүмүүст арга хэмжээ авч, хариуцлага тооцох захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Философийн хүрээлэнд 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Мэдээллийн ажилтан, номын санч няравын ажилд орох хүсэлт гаргасан Б. Насанжаргалын анкет, өргөдлийг бичүүлэхдээ улс төрийн салбарын өрөөнд орж дооглон инээлдэж, хөдөлмөрийн салбарт бусдыг доромжилсон ёс зүйгүй үйлдэл гаргасан, Улс төр эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан А.Хишигдаваатай 2017 оны 10 сарын 22-ны өдөр үгсэн хуйвалдаж, Адмоны нэхэмжлэл бүхий 60 ширхэг туурийн газрын зургийн хэвлэлийн мөнгө 300 000 мянган төгрөгийг хууль бусаар байгууллагаас гаргуулахыг завдсан, Л.Уранчимэгтэй цагийн хөлсийг 150 000 төгрөгөөр тооцон, өндөр үнээр орчуулгын ажил гүйцэтгүүлсэн, 6 сарын чөлөө авсан эрдэм шинжилгээний ажилтны оронд түр ажиллах иргэнийг авахдаа Эрдэмтэн нарийн бичгийн даргын өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн болсон, Улс төр, эрх зүйн салбарын хурлаар түр ажилтан авах тухай хэлэлцэхдээ сонгон шалгаруулалт явуулах тогтоол гаргаж, захирлын тушаалын хавсралтаар батлагдсан журмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн, ажлын цагийг боловсронгуй болгох журам боловсруулах үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой болоод сахилгын зөрчил гаргасан гэх тайлбар няцаагдав.

 

          Өөрөөр хэлбэл хариуцагч хүрээлэнгийн захирлын 2018.02.02-ны өдрийн Б/17 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Х-ынгаргасан гомдлыг хангаж, түүнийг хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х-ын нэг сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцвол, 2017 оны 11 сард 1,277,013 төгрөг, 12 сард 1,970,149 төгрөг, 2018 оны 01 сард 1,241,813 төгрөг, нийт 4,488,975 : 3 сар = 1,496,325 төгрөг.

Үүнээс нэг өдрийн цалинг тооцвол, 1,496,325 : 21,5 = 69,596 төгрөг.

2018.02.02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2018.05.01-ний өдрийг хүртэл ажлын 62 * 69,596 = 4,314,952 төгрөг болов.

Иймд хариуцагч хүрээлэнгээс нэхэмжлэгч Х-ынажилгүй байсан 62 өдрийн олговорт 4,314,952 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-долгож, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч хариуцагч хүрээлэнд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х-г хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч хүрээлэнгээс 4,314,952 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-долгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Х-ындээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч хүрээлэнд үүрэг болгосугай.  

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Хнь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч хүрээлэнгээс 83,989 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Т.ЭНХТУЯА