Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/656

 

 

 

 

2022         08      05                                        2022/ШЦТ/656

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Дөлгөөн, иргэдийн төлөөлөгч Д.Ичинхорлоо, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн “2111 01449 0063” дугаартай, 186/2022/0390/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянхонгор аймаг, Баянговь сум, 3 дугаар баг, Залаад оршин суух бүртгэлтэй,

- урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан. Ц.Э,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд фейсбүүк цахим орчинд “Bataa Hulan Hulan”, “Togs Togsoo”, “Baku Baku”, “Энхжин.Н”, “Bataa Moogii", Солонгос бичиглэл бүхий нэртэй фэйсбүүк хаягуудад “бүх төрлийн азын дугаар зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарын дагуу дугаар авахаар холбогдсон, үүнд:

1. Хохирогч П.Батдалайгаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 49 минутанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-33 тоотод байхад нь Хаан банк дахь Л.Нямчамбын “5111042687” дугаарын дансаар 300.000 төгрөг,

         2.Хохирогч Д.Батчулуунаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банкны “232100739908” дугаарын дансаар 500.000 төгрөг,

          3.Хохирогч Т.Эрдэнэбаяраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 20 минутанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвд байхад өөрийн Төрийн банк дахь 232100739908 дугаарын дансаар 300,000 төгрөг,

          4.Хохирогч П.Пүрэвдашаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүү худалдааны төвд байхад өөрийн “Hipay” аппликейшнд бүртгэлтэй “510080550085” тоот хэтэвчинд 180,000 төгрөг,

          5.Хохирогч С.Сүхбатаас 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 40,000 төгрөг,

          6.Хохирогч Б.Мөнхбаяраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

         7.Хохирогч Г.Болорцэцэгээс 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 30,000 төгрөг,

         8.Хохирогч О.Нямзолбоогоос 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр     Говь- Алтай аймагт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

          9.Хохирогч Б.Баяржаргалаас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

        10.Хохирогч Х.Алиханаас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын задгай тоотод байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

        11.Хохирогч Х.Амгалангаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 250,000 төгрөг,

        12.Хохирогч Б.Буянбаяраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад өөрийн “Hipay” аппликейшнд бүртгэлтэй “510080550085” тоот хэтэвчинд 500,000 төгрөг,

        13.Хохирогч Ц.Түвшинтөрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дөрвөн шонхор худалдааны төвд байхад нь өөрийн Хаан банк дахь 5242133438 тоот дансанд 500,000 төгрөг,

        14.Хохирогч Н.Пунцагдашаас 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 50,000 төгрөг,

        15. Хохирогч О.Гансүхээс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 80,000 төгрөг,

       16.Хохирогч Ж.Хосбаяраас 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

        17.Хохирогч Э.Ууганбаатараас 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүгийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 500,000 төгрөг,

        18.Хохирогч Л.Цэвэлмаагаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

        19.Хохирогч Т.Анхцэцэгээс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

         20.Хохирогч Г.Болдоос 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 10,000 төгрөг,

        21.Хохирогч П.Бахытбекээс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

       22.Хохирогч Ц.Дарханбаатараас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

       23.Хохирогч Д.Батбуянгаас 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 90,000 төгрөг,

        24.Хохирогч Х.Ганжаргалаас   2021  оны 11  дүгээр  сарын  02-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 500,000 төгрөг,

       25.Хохирогч А.Мөнгөнцоожоос 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 дугаарын дансаар 100,000 төгрөг,

       26.Хохирогч Д.Энхжаргалаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 80,000 төгрөг,

       27.Хохирогч П.Сүлд-Эрдэнээс 2021 оны 8 дугаар сарын  26-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 50,000 төгрөг,

      28.Хохирогч Д.Батмөнхөөс 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 60-98 тоотод байхад нь Хай Пей үйлчилгээний төвд байхад нь 510080550085 тоот дансаар 1,500,000 төгрөг,

      29.Хохирогч Д.Марташгүйгээс 2022 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө        22-23 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан зусланд байхад нь “Гэрэгэ системс” ХХК 641022842713 гэсэн дансаар 2,000,000 төгрөг,

      30.Хохирогч Д.Баянтөгсөөс 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” худалдааны төвд байхад нь “Гэрэгэ системс” ХХК 641022842713 гэсэн дансаар 1,500,000 төгрөг,

      31.Хохирогч Л.Амарбаатараас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн задгай тоотод байхад нь “Гэрэгэ системс” ХХК-ний 641022842713 гэсэн дансаар 1,000,000 төгрөг,

      32.Хохирогч Б.Баатархүүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, 32-н автобусны буудлын орчимд байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 500,000 төгрөг

      33.Хохирогч И.Будьсүрэнгээс 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

      34.Хохирогч Г.Мягмараас 2021 оны 06 дугаар сарын 08-ний Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-22а тоотод байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

      35.Хохирогч Б.Нандингэрэлээс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

      36.Хохирогч Д.Оналбекээс 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

      37.Хохирогч Т.Одончимэгийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвд байхад нь “Hipay” аппликейшнд бүртгэлтэй 510080550085 дансаар 500,000 төгрөг,

      38.Хохирогч Т.Энхцогтыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” төвд байхад нь Голомт банкны 3225101781 Золбоо гэсэн дансаар 500,000 төгрөг,

      39.Хохирогч Д.Эрдэнэсүрэнг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хай пэй аппликейшнд бүртгэлтэй өөрийн “Hipay” аппликейшнд бүртгэлтэй 510080550085 тоот хэтэвчинд 500.000 төгрөг,

      40.Хохирогч Б.Одончимэгээс 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн болон Хаан банкны 232100760844, 5082143072 тоот дансаар нийт 280,000 төгрөг,

      41.Хохирогч М.Мөнгөнөөс 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит Шонхор” худалдааны төвд байхад нь Гэрэгэ систем ХХК-ний 404232475 гэсэн дансруу 641022842713 гэсэн утгаар 1.000.000 төгрөг,

     42.Хохирогч Ж.Бадамсүрэнгээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 28, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Ц.Бадамцэцэгийн Хаан банк дахь 5235066048 тоот дансаар нийт 500,000 төгрөг,

      43.Хохирогч Г.Чагдараас 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 90,000 төгрөг,

      44.Хохирогч Ю.Энхтүвшингөөс 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банк дахь өөрийн 5242133438 тоот дансаар 500,000 төгрөг,

      45.Хохирогч Ч.Батсууриас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад нь Төрийн банкны 232100760844 гэсэн дансаар 100,000 төгрөг,

     46.Хохирогч  Ж.Ахжолоос 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 10,000 төгрөг,

     47.Хохирогч И.Эрболатоос 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

     48.Хохирогч Д.Лхагваас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 10,000 төгрөг,

     49.Хохирогч Ю.Хандмаагаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байхад нь Худалдаа хөгжлийн банкны 4042324754 гэсэн Гэрэгэ системс ХХК гэсэн дансаар 500,000 төгрөг,

     50.Хохирогч Г.Бямбасүрэнгээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

     51.Хохирогч Т.Ариунболдоос 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

     52.Хохирогч А.Ёндонбалаас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

      53.Хохирогч Б.Батзаяагаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

      54.Хохирогч Ш.Үүрцайхаас 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

      55.Хохирогч Г.Даваадоржоос 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

      56.Хохирогч Б.Чулуунтогтохоос 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 10,000 төгрөг,

      57.Хохирогч Х.Барсүрэнгээс 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

      58.Хохирогч Б.Балдоржоос 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

     59.Хохирогч Д.Энхсайханаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

    60.Хохирогч Ц.Цоодолоос 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

    61.Хохирогч Ц.Гансүхээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

    62.Хохирогч Д.Алимаагаас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

    63.Хохирогч Т.Мөнх-Эрдэнээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

    64.Хохирогч М.Чулуунбаатараас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын зусланд байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

     65.Хохирогч Г.Одмагнайгаас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 40,000 төгрөг,

     66.Хохирогч С.Ганзоригоос 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

    67.Хохирогч Б.Өсөхбаатараас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

    68.Хохирогч О.Батмөнхөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

     69.Хохирогч Н.Болормаагаас 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмиралд хотхоны 503 дугаар байрны 802 тоотод байхад нь Хаан банк дахь 5166155461 дугаарын дансаар 300,000 төгрөг,

     70.Хохирогч Ц.Энхбаяраас 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо нарны зам 60-289 тоотод байхад нь Хаан банк дахь иргэн Б.Лхагвасүрэнгийн 5429380126 тоот дансаар 500,000 төгрөг,

     71. Хохирогч А.Энхбаяраас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амарбаясгалант зочид буудлын орчим байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 120,000 төгрөг,

     72.Хохирогч С.Отгонбаяраас 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хай пеймент солюшнс" ХХК- ийн 510080550085 дугаарын дансаар 1,000,000 төгрөг,

     73.Хохирогч Ц.Одбаатараас 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 15-46 тоотод байхад нь Тэрэгэ системс” ХХК-ийн 404232475 тоот дансаар 500,000 төгрөг,

     74.Хохирогч Ш.Тогтох нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 14-18 тоот гэртээ байхдаа “Хай пеймент солюшнс" ХХК-ийн Хаан банкны 5176023088 дансаар “510080550085” гэсэн утгаар 500,000 төгрөг,

     75.Хохирогч Ц.Сэргэлэнгээс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг,  Аюушийн 2-4 тоот хаягт байхад нь иргэн Б.Наранбаатарын эзэмшлийн Хаан банкны 5032847170 тоот дансаар 300,000 төгрөг,

     76.Хохирогч О.Эрдэнэсайханаас 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байхад нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5242133438 тоот дансаар 500,000 төгрөг,

     77.Хохирогч Ө.Дашжавдангаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Төрийн банкны Баянхонгор салбараар дамжуулан Төрийн банк дахь өөрийн 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

    78.Хохирогч Г.Бат-Оршихоос 2021 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 23:16 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8-14 тоотод байхад нь Хаан банк дахь өөрийн эзэмшпийн 5242133438 тоот дансаар 500,000 төгрөг,

    79.Хохирогч Б.Тэмүүжинээс 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла моллын зүүн талд явж байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 500,000 төгрөг,

    80.Хохирогч Б.Тунгалагтамираас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-23-109 тоотод байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 150,000 төгрөг,

    81.Хохирогч Х.Эрдэнэбатаас 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум , Дэнж баг Эко хороолол 7 тоотод байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 300,000 төгрөг,

    82.“Хүрмэн цагаан толгой” ХХК-ний захирал Б.Мөнхбатаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Приус центр төвд байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Батдалайгийн:....би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн “Дуучин П.Батдалай" гэх нэртэй фэйсбүүкээр гар утасны аятайхан дугаар авах гээд сонирхож байтал “Bataa Hulan Hulan” гэх нэртэй фейсбүүкийн хаягаас “88880000, 88883333, 88882222” гэх дугааруудыг зарна гэсэн байхаар нь уг дугааруудыг би сонирхоод хувь чатаар холбогдоход нэг дугаарыг 300,000 төгрөгөөр зарна, та төлбөрөө хийгээд овог, нэр регистрийн дугаараа явуулбал би нэр дээр чинь шилжүүлчихнэ гэсэн. Би 88883333 дугаарыг авахаар болсон чинь надад Төрийн банкны “232100739908” дугаарын данс болон Хаан банкны “5111042687” дугаарын данснуудыг өгсөн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны “5027442091” дугаарын данснаас Хаан банкны “5111042687” дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн надад таны авсан дугаарыг таны нэр лүү шилжүүлээд, танд утсаар хэлнэ гээд надад 86660344 дугаараар ярина гэж хэлээд миний утасны дугаарыг авсан. Түүнээс хойш тухайн хүн холбогдохгүй болохоор нь Юнителийн салбар ороход миний дээр шилжүүлээгүй болохыг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас 15-16 дугаар тал/,

       2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Батчулууны:...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн Д.Батчулуун гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100739908” гэсэн данс руу өөрийн Худалдаа хөгжпийн банкны “459026758” дугаарын данснаас нийт 500.000 төгрөг хийж удахгүй нэр чинь шилжинэ гэж хэлээд миний фэйсбүүкийг блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа “459026758” дугаарын данснаас “232100739908” тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. (2 дугаар хавтас, 1-2 дугаар тал/,

       2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Эрдэнэбаярын:...би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Эрэнэбаяр гэсэн фэйсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэх нэртэй, эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй чатлаад дугаар зарах хувь чат бичээд захиалга өгөхөөр хувь чат бичээд тохиролцон тэр хүний өгсөн “232100739908” гэсэн данс руу найз болох Болор-Эрдэнийн Хаан банкны “5058422317” дугаарын данснаас нийт 300.000 төгрөгийг хийж дугаар захиалсан бөгөөд мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. (2 дугаар хавтас 81-82 дугаар тал/,

       2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Пүрэвдашийн:...би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Bataa Hulan Hulan” гэх, эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцсон тэр хүний өгсөн “510080550085” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5248079904” дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 180,000 төгрөг хийж дугаар захиалсан бөгөөд мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас 98-99 дүгээр тал/,

        2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Сүхбатын:...би 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн “Sukhee Shinoko Shinoko” гэх фэйсбүүк хаягаар фэйсбүүк үзэж байхад “Bataa Hulan Hulan” гэх нэртэй хаягаар “дугаар зарна” гэх зар байршуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гэж холбогдоход Скайтелын азын дугаар хямд зарна гэсэн, дугаар авах талаар хоорондоо ярилцаж, тохиролцсон, ашиглаж байгаад устчихсан дугаар байгаа. Дугаарыг сэргээгээд авах боломжтой, 1 дугаарыг 20,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд тохироод би 2 дугаар авахаар болсон, 40,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Тэгээд надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Скайтелын хаана ч байх салбар дээрээс авч болно, таны нэр дээр шилжсэн байх болно гэсэн. Ингээд би тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын данс руу хамт ажилладаг хүн болох Мягмардуламын “5745068319” дугаарын данснаас 40.000 төгрөг шилжүүлээд Мягмардуламд мөнгийг өөрөө шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байгаагүй, тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 116-117 дугаар тал/,

        2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөнхбаярын:...би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн “Б.Мөнхбаяр” гэх фэйсбүүк хаягаас “Baku Baku” нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй чатлаад дугаар захиалах гээд хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Төрийн банкны “14090554” дугаарын данснаас нийт 100,000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг . / 2 дугаар хавтас, 137-138 дугаар тал/,

       2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Болорцэцэгийн:...би 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүк үзэж байхад “Bataa Hulan Hulan” нэртэй хаягт “дугаар зарна” гэсэн зар байршуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байгаа гээд холбогдоход мобикомын азын дугаар хямд зарна гэсэн ба дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцоод мөнгө шилүүлэхээр болсон. Надад дугаарын төлбөр шилжүүлснээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Мобикомын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр дээр шилсэн байх болно гэсэн юм. Тэгээд би итгээд Юнителийн азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн 232100760844 дугаарын данс руу өөрийн 5143035489 дугаарын данснаас 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг. /дугаар хавтас 153-154 дүгээр тал/,

       2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Нямзолбоогийн:...би 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр фэйсбүүк үзэж байтал азын дугаар зарна гэсэн зарын дагуу “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк нэртэй хүнтэй чатаар холбогдож “99992222” гэсэн азын дугаар авахаар болж тэр хүний өгсөн “232100760844” данс руу өөрийн “240900091082” дугаарын Төрийн банкны данснаас 100.000 төгрөгийг Nyzbzolboo гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Тэгээд тэр хүн тус өдрөөс хойш миний фэйсбүүкийг блок хийгээд таг алга болсон. Тэр хүн өөр хүний фэйсбүүкээр юм бичихээр азын дугаар зарна гэж хариу бичээд байдаг байсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас 171-172 дугаар тал/,

     2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баяржаргалын:...би 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк үзэж байхад “Bataa Hulan Hulan” нэртэй, эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5898088078” дугаарын данснаас 20.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 189-190 дүгээр тал/,

     2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Алихааны:...би 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын задгай тоотод байрлах гэртээ байх үедээ өөрийн фэйсбүүкээр гоё дугаар хайж үзэж байгаад азын дугаарууд зарна гэсэн зар байхаар нь хувь чатаар “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк нэртэй хүнтэй харилцан чат бичээд 99992222 дугаарыг 100.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн “232100760844” гэх Эрдэнэбаяр гэсэн данс руу өөрийн Хаан банкны “8545562496” дугаарын данснаас 100.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 20-208 дугаар тал/,

     2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Амгалангийн:...би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Хүчит шонхор зах дээр явж байхдаа өөрийн фэйсбүүкээр гоё дугаар хайж үзэж байгаад азын дугаарууд зарна гэсэн зар байхаар нь хувь чатаар “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк нэртэй хүнтэй харилцан чат бичээд 88889999 дугаарыг 250.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн “232100760844” гэх Эрдэнэбаяр гэсэн данс руу өөрийн Төрийн банкны “210700041811” дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 250.000 төгрөгийг “9999 урьдчилгаа 88805522, 9999 урьдчилгаа 250к хийлээ 88805522” гэх утгаар шилүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш миний дугаарыг блок хийсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 226-227 дугаар тал/,

     2.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Буянбаярын:...би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Bataa Hulan Hulan” гэх эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцсон тэр хүний өгсөн “510080550085” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5589049802” дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 500.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 243-244 дүгээр тал/,

     2.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Түвшинтөрийн:...би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Togs Togsoo” гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцсон тэр хүний өгсөн “5242133438” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5590019078” дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 500.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 17-18 дугаар тал/,

      2.14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Пунцагдашийн:...би 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн фэйсбүүк хаягаар фэйсбүүк үзэж байтал “Солонгос бичиглэлтэй” нэртэй хүн “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход мобикомын азын дугаар хямд зарна гэсэн ба дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцоод мөнгө шилжүүлэхээр болсон. Надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Мобикомын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр шилжсэн байх болно гэсэн. Тэгээд би итгээд Мобикомын азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын дансруу өөрийн эгч Улаанцэцэгийн “5042081973” дугаарын данснаас 50.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ 50.000 төгрөг миний мөнгө байсан гэх мэдүүлэг./3 дугаар хавтас, 33-34 дүгээр тал/,

      2.15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Гансүхийн:...Би 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “gansukh osto” фэйсбүүк хаягаар фэйсбүүк үзэж байтал “Солонгос бичиглэлтэй” нэртэй хүн “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход Юнителийн азын дугаар хямд зарна гэсэн, дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцоод мөнгө шилжүүлэхээр болсон. Надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг юнителийн хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр шилжсэн байх болно гэсэн. Тэгээд би итгээд Юнителийн азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын дансруу өөрийн “565312292”9 дугаарын данснаас 80.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй, тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 49 дүгээр тал/,

      2.16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Хосбаярын:...би 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар фэйсбүүк үзэж байхад “Солонгос бичиглэлтэй” хаягаар дугаар зарна гэх зар байршуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гэж холбогдоход Скайтелын азын дугаар хямд зарна гэсэн, дугаар авах талаар хоорондоо ярилцаж, тохиролцсон, ашиглаж байгаад устчихсан дугаар байгаа, дугаарыг сэргээгээд авах боломжтой, 1 дугаарыг 100.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд тохироод би 1 дугаар авахаар 100.000 төгрөг шилжүүлэхээр болсон. Тэгээд надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Скайтелын хаана ч байх салбар дээрээс авч болно, таны нэр дээр шилжсэн байх болно гэсэн. Тэгээд би итгээд скайтелын азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “”232100760844 дугаарын данс руу өөрийн ээж болох Амарсайханы “5039457831” дугаарын данснаас 100.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. миний нэр дээр шилсэн зүйл байгаагүй, тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 63-64 дүгээр тал/,

      2.17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ууганбаатарын:..би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн Э.Ууганбаатар гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк нэртэй хүнтэй чатаар холбогдож харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100739908” данс руу өөрийн Хаан банкны “5058228149” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр нийт 500.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас 63-64 дүгээр тал/,

     2.18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Цэвэлмаагийн:...би 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн фэйсбүүк хаягаар фэйсбүүк үзэж байтал “солонгос бичиглэлтэй" хүний хаягаар “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гэж холбогдоход мобикомын азын дугаар хямд зарна гэсэн, дугаар авах талаар хоорондоо тохиролцсон, ашиглаж байгаад устчихсан дугаар байгаа, дугаарыг сэргээгээд авах боломжтой 1 дугаарыг 50.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд тохироод би дугаар авахаар болсон. 50.000 төгрөг шилжүүлэхээр болсон. Тэгээд надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Мобикомын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр дээр шилжсэн байх болно гэсэн. Тэгээд би итгээд мобикомын азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын данс руу өөрийн “5540377769” дугаарын данснаас 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан, миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 100-101 дүгээр тал/,

      2.19. мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Анхцэцэгийн:...би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Т.Анхцэцэг гэх фэйсбүүк хаягаас “Baku Baku” нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй чатлаад дугаар захиалах гээд хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн найз У.Зулгэрэлийн Хаан банкны “5108088739” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр нийт 50.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 119-120 дугаар тал/,

       2.20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Болдоогийн:...би 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Г.Болдоо гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Bataa Hulan Hulan” нэртэй, эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5800546408” дугаарын данснаас 10.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 141-142 дугаар тал/,

       2.21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Бахытбекийн:...би 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн П.Бахытбек гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Bataa Hulan Hulan” нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк нэртэй хаягтай хүнтэй харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн дансруу өөрийн Хаан банкны “5035249188” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр нийт 20.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн. Би мөнгө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа өөрийн хаан банкны “5035249188” дугаарын данснаас “232100760844” тоот дансруу 20.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд холбоо барьж чадахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 156-157 дугаар тал/,

      2.22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Дарханбаатарын:...би 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Ц.Дарханбаатар гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Bataa Hulan Hulan” нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн дансруу өөрийн Төрийн банкны “210000639809” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр нийт 100.000 төгрөг хийж дугаар захиалсан бөгөөд мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа өөрийн Төрийн банкны “210000639809” дугаарын данснаас “232100760844” тоот дансруу 100.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд холбоо барьж чадахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан  гэх мэдүүлэг./3 дугаар хавтас, 173-174 дүгээр тал/,

       2.23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Батбуянгийн:...би 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн “Batbuyan buya” гэх нэртэй фэйсбүүк хаягаар фэйсбүүк үзэж байтал солонгос бичиглэлтэй фэйсбүүкийн хаягаар “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход азын дугаар хямд зарна гэсэн. Надад мобикомын азын дугаар хямд зарна, эрх сэргээлгэх шаардлагатай гээд 3-4 дугаар санал болгосон. Би нэг дугаарыг нь сонгоод захиалсан. Дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Мобикомын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр дээр шилжсэн байх болно гээд худлаа яриад байсан. Би хамт ажилладаг хүн болох Ганбаатарын “5113068965” дугаарын данснаас тухайн хүний өгсөн “232100760844” дугаарын данс руу шилжүүлсэн. Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 192-193 дугаар тал/,

      2.24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Ганжаргалын:..би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн Х.Ганжаргал нэртэй фэйсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэх, эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100739908” гэсэн данс руу өөрийн найз Б.Эрдэнэсайханы Голомт банкны “1915108484” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр нийт 500.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 211-212 дугаар тал/,

      2.25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Мөнгөнцоожийн:..би 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар фэйсбүүк үзэж байтал “Солонгос бичиглэлтэй” нэртэй хүний хаягаар “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход мобикомын азын дугаар хямд зарна гэсэн, дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцсон, ашиглаж байгаад устчихсан дугаар байгаа, дугаарыг сэргээгээд авах боломжтой 1 дугаарыг 100.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд тохироод би 99992222 дугаар авахаар болсон, урьдчилгаанд 50.000 төгрөг шилжүүлэхээр болсон. Тэгээд надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Мобикомын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр шилжсэн байх болно гэсэн. Тэгээд би Мобикомын азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын данс руу өөрийн “5001293396” дугаарын данснаас 50.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд хүлээгээд болохгүй болохоор нь дахиад асуухад дугаарын төлбөр гарчихсан байна, дахиад 50.000 төгрөгөө шилжүүлчихвэл болно гэсэн. Тэгэхээр нь би хамт ажилладаг хүн болох Ариунзаяагийн “5239030131” дугаарын данснаас 50.000 төгрөг шилжүүлээд Ариунзаяад мөнгийг өгсөн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /3 дугаар тал, 230-231 дүгээр тал/,

       2.26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энхжаргалын:...би 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн фэйсбүүк үзэж байтал “Bataa Hulan Hulan” нэртэй хаягт “Дугаар зарна” гэсэн зар байршуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход Мобикомын азын дугаар хямд зарна гэсэн. Дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцоод мөнгө шилүүлэхээр болсон. Надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Мобикомын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр дээр шилжсэн байх болно гэсэн. Тэгээд би итгээд Мобикомын азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын данс руу өөрийн “5127137016” дугаарын данснаас 80.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 247-248 дугаар тал/,

       2.27. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Сүлд-Эрдэнийн:..би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар фэйсбүүк үзэж байтал “Солонгос бичиглэлтэй” нэртэй хүний хаягаар “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход скайтелын азын дугаар хямд зарна гэсэн. Дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцсон, ашиглаж байгаад устчихсан дугаар байгаа дугаарыг сэргээгээд авах боломжтой 1 дугаарыг 50.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд тохироод би 1 дугаар авахаар болсон. 50.000 төгрөг шилжүүлэхээр болсон. Тэгээд надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг скайтелын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр шилжсэн байх болно гэсэн. Тэгээд би скайтелын азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын данс руу өөрийн “412018938” дугаарын данснаас 50.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 14-15 дугаар тал/,

      2.28. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Батмөнхийн:...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 60-98 тоотод байрлах гэртээ байхдаа “Чанартай дугаар зарын групп" дээр Энхжин Н гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгч 88880888, 88880777 гэсэн 2 дугаарыг 1.000.000 төгрөгөөр худалдана гэсэн зар байршуулсан байхыг хараад тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас хувь чатаар нь энэ дугаар байгаа юу? гэж асуухад тухайн хүн дугаар байгаа нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг гэж байгаа гэсэн. Би хоёуланг нь авчихмаар байна надад байгаа мөнгө нь 1.500.000 төгрөг байна гэсэн чинь тухайн хүн сүүлчийн дугаар юм чинь 1.500.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Ингээд намайг яаралтай мөнгөө шилжүүл гэсэн. Би тухайн хүнд шилжүүлэхийн хооронд яаравчлуулаад дараагийн хүнд өглөө гэх зүйлсийг ярьж байсан. Тэгээд надад “5176023088” гэсэн Хай Пеймэнт Солюшнс ХХК гэсэн нэртэй байгууллагын данс өгсөн. Энэ данс руу нь “510080550085” гэсэн утгаар хийгээрэй, тэгж байж таны дугаар баталгаажих ёстой байдаг юм шүү гэсэн. Тухайн хүний хэлсэн зааврын дагуу би өөрийн “566001736” гэсэн данснаасаа 1.500.000 төгрөгийг гэртээ байхдаа шилжүүлсэн  гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 31-32 дугаар тал/,

      2.29. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Марташгүйн:...би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан зусланд байрлах байшиндаа байх үедээ фейсбүүк үзэж байгаад “азын дугаарууд зарна” гэсэн зар байхаар нь хувь чатаар Энхжин.Н фейсбүүк нэртэй хүнтэй харилцан чат бичээд 99998888, 9999909 гэсэн хоёр дугаарыг тус бүр нь 1.000.000 төгрөгөөр буюу нийт 2.000.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн Худалдаа хөгжлийн банкны “404232475 гэсэн “Гэрэгэ системс” ХХК гэсэн данс руу өөрийнх нь өгсөн “641022842713” гэсэн утгаар нийт 2.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Манай лавлахын дугаар гээд 77857770 гэсэн дугаар өгсөн. Тэр дугаар луу нь залгаж ярилцахад эрэгтэй хүн утас аваад “Өө тийм дугаар авч байгаа юмуу, манай байгууллага найдвартай, маргааш ажил цуглахаар Мобикомын салбараас сим картаа очоод аваарай” гэж хэлсэн. Тэгээд өглөө нь ойр байгаа Мобикомын салбар дээр очоод болсон зүйлийн талаар хэлэхэд тухайн дугаарууд нь өөр хүний нэр дээр байна гэж хэлсэн. Би тухайн дугаарууд руу нь залгаад асуухад энэ угаасаа миний дугаар зарна гэсэн зүйл байхгүй. Фейсбүүк зараар тийм зүйл яваад байгаа харагдсан гэж хэлэхээр нь бусдад залилуулсан юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 58-59 дүгээр тал/,

      2.30. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Баянтөгсийн:...би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвд байх үедээ өөрийн Davaasuren Bayantugs нэртэй фейсбүүкээ үзэж байгаад “азын дугаарууд зарна” гэсэн зар байхаар нь хувь чатаар Энхжин.Н фейсбүүк нэртэй хүнтэй харилцан чат бичээд 99998888, 88889999 дугаарыг 1.500.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн Худалдаа хөгжлийн банкны “404232475” гэсэн “Гэрэгэ системс” ХХК гэсэн данс руу өөрийнх нь өгсөн “641022842713” гэсэн утгаар өөрийн Хаан банкны “5329051865” дугаарын данснаас 1.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэр хүн миний заавраар мөнгөө хийнэ шүү гэсний дагуу мөнгөө шилжүүлсэн. Би 99998888, 88889999 гэсэн дугаар луу залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Би Юнителийн салбар дээр очиж асуусан боловч миний нэр дээр шилжээгүй байна гэсэн гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 84-85 дугаар тал/,

      2.31. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Амарбаатарын:...би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн задгай тоотод байрлах гэртээ байх үедээ өөрийн фейсбүүкээр гайгүй дугаар хайж үзэж байгаад “азын дугаарууд зарна” гэсэн зар байхаар нь хувь чатаар “Togs Togsoo” гэсэн фейсбүүк нэртэй хүнтэй харилцан чат бичээд 1.000.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн Худалдаа хөгжлийн банкны “404232475” гэсэн “Гэрэгэ системс” ХХК гэсэн данс руу өөрийнх нь өгсөн “641022842713” гэсэн утгаар өөрийн Голомт банкны “1605100747” дугаарын данснаас 500.000 төгрөг, танил ахын эхнэр Д.Эрдэнэцэцэгийн “5059357707” дугаарын данснаас 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 шилжүүлэн өгсөн гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 107-108 дугаар тал/,

      2.32. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баатархүүгийн:...би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо 32-н автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг автомашин угаалгын газарт машинаа угаалганд өгөөд хүлээж байх үедээ өөрийн фейсбүүкээр аятайхан барьчихмаар дугаар хайж байгаад “азын дугааруүд зарна” гэсэн зар байхаар нь хувь чатаар “Togs Togsoo” фейсбүүк нэртэй хүн харилцан чат бичээд 88888888 дугаарыг 500.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн Төрийн банкны “232100760844” Эрдэнэбаяр гэсэн данс руу өөрийн Хас банкны “5000604671” дугаарын данснаас эхлээд 35.000 төгрөг дараа нь 465.000 төгрөг нийтдээ 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Би Юнител ХХК-ийн салбараас биеэрээ очиж асуухад 88888888 гэсэн дугаар нь хувь хүний нэр дээр шилжих боломжгүй хувь хүний дугаар учраас та бусдад залилуулсан байж болзошгүй байна гэсэн гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 130-131 дүгээр тал/,

      2.33. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Будьсүрэнгийн:...би 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн И.Будьсүрэн гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй “дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу Хаан банкны “5225486180” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр нийт 20.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн. Ингээд холбоо барьж чадахгуй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 145-146 дугаар тал/,

      2.34.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Мягмарын:...би 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Г.Мягмар гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон, тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Төрийн банкны “104400608469” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр нийт 20.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-22а тоотод байсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 161-162 дуугаар тал/,

      2.35.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нандингэрэлийн:...би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар, фейсбүүк үзэж байтал Солонгос бичиглэл бүхий нэртэй хүн “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход “мобикомын азын дугаар хямд зарна” гэсэн дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцоод мөнгө шилжүүлэхээр болсон. Надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Мобикомын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр дээр шилжсэн байх болно гэсэн. Тэгээд би итгээд Мобикомын азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын данс руу Төрийн банк нь дээр очоод бэлнээр 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй байсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 177-178 дугаар тал/,

     2.36.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Оналбекийн:...би 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байтал Солонгос бичиглэл бүхий гэх нэртэй хүн “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход мобикомын “азын дугаар хямд зарна” гэсэн, дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцоод мөнгө шилжүүлэхээр болсон. Надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Мобикомын хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр дээр шилжсэн байх болно гэсэн. Би итгээд Мобикомын азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн “232100760844” дугаарын данс руу өөрийн “2405100596” дугаарын данснаас 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэр хүнд залилуулсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 192-193 дугаар тал/,

      2.37. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Одончимэгийн:...би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Т.Одончимэг гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “дугаар" захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “510080550085” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5001336160” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр нийт 500.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа Хаан банкны “5001336160” дугаарын данснаас “510080550085” тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг. 4 дүгээр хавтас, 209-210 дугаар тал/,

      2.38. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Энхцогтын:...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор төвөөс гэртээ хүнсний зүйл авч байх үедээ өөрийн “Tsogoo Enkhtsogt” фейсбүүкээр аятайхан барьчихмаар дугаар хайж байтал “Bataa Hulan Hulan” нэртэй фейсбүүк хаягаас “азын дугаарууд зарна” гэсэн зар байхаар нь хувь чатаар харилцан чат бичээд 88999999 дугаарыг 500.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн Голомт банкны “3225101781” Золбоо гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5064401388” дугаарын данснаас 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 229-230 дугаар тал/,

     2.39. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэсүрэнгийн:..би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байтал “Togs Togsoo” гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүн “дугаар зарна” гэх нэртэй зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь уг хүнтэй дугаар сонирхож байна гээд холбогдоход Юнителийн азын дугаар хямд зарна гэсэн. Дугаар авах талаар хоорондоо ярилцаж тохиролцоод мөнгө шилжүүлэхээр болсон. Надад дугаарын төлбөр шилжсэнээс хойш 30 минутын дараа уг дугаарыг Юнителийн хаана ч байх салбар дээрээс очоод авч болно, таны нэр дээр шилжсэн байх болно гэсэн. Би итгээд Юнителийн азын дугаар авахаар болоод тухайн хүний надад өгсөн Хай пэй аппликейшний данс болох “5176023088” дугаарын данс руу гүйлгээний утган дээр “510080550085” гэж тэмдэглээд өөрийн “5863255010” дугаарын данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш миний сонгосон дугаар ашиглалтад байхгүй байсан. Миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 249-250 дугаар тал/,

    2.40. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Одончимэгийн:...би 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүкээр “азын дугаар зарна” гэсэн зарын дагуу “Baku Baku” гэх фейсбүүк нэртэй хүнтэй фейсбүүк чатаар холбогдож 99992222 гэсэн азын дугаар захиалахаар болж тэр хүн “данс руу мөнгө хийх шаардлагатай” гэсэн тул тэр хүний өгсөн “232100760844” Цэрэнбат, “5082143072” гэх данснууд руу өөрийн “5405456388” дугаарын Хаан банкны данснаас нийт 2 удаагийн үйлдлээр 280.000 төгрөгийг ЖЙ92050101 гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Тэр хүнийг 2-3 хоног хүлээсэн боловч намайг блок хийгээд таг болсон. Гар утсаар холбогдож ярихад залуу, эрэгтэй хүний хоолой байсан гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, хуудас 23-24 дүгээр тал/,

      2.41. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнгөний:...би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байх үедээ өөрийн фейсбүүкээр гайгүй дугаар хайж үзэж байгаад “азын дугаарууд зарна” гэсэн зар байхаар нь “Энхжин.Н” гэсэн фейсбүүк нэртэй хүнтэй харилцан чат бичээд 88880888 дугаарыг 1.000.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн “404232475” тоот “Гэрэгэ системс” ХХК-ний гэсэн дансруу “641022842713” гэсэн утгаар өөрийн Худалдаа хөгжлийн банкны “499183280” дугаарын данснаас 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн  гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 39-40 дүгээр тал/,

     2.42.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Бадамсүрэнгийн:...би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд өөрийн фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “5235066048” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5593007515” тоот дугаарын данснаас “88880000 badamsuren” гэсэн утгаар 150.000 төгрөг, дараа нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 47z56y гэсэн утгаар 350.000 төгрөг, нийт 500.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа огт холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 70-71 дүгээр тал/,

 

     2.43.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Чагдарын:...би 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Г.Чагдар гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас Солонгосоор бичсэн нэртэй, эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон. Тэр хүний өгсөн “232100739908” гэсэн данс руу өөрийн Төрийн банкны “34240200017912” дугаарын данснаас 2 удаагийн үйлдлээр 90.000 төгрөг хийж дугаар захиалсан, мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 91-92 дугаар тал/,

     2.44.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ю.Энхтүвшингийн:...би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Ю.Энхтүвшин гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд дугаар захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “5242133438” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5006360777” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 500.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 110-111 дүгээр тал/,

      2.45.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Батсуурийн:..би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байх үедээ өөрийн фейсбүүкээр ижил тоо орсон дугаар худалдаж авахаар хайж үзэж байтал “азын дугаарууд зарна” гэсэн зар байхаар нь “Zarna Dugaar” гэсэн фейсбүүк нэртэй хүнтэй харилцан чат бичээд 88889999 дугаарыг 100.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн Төрийн банкны “232100760844” гэсэн данс руу өөрийн Голомт банкны “1205113879” дугаарын данснаас 100.000 төгрөг шилжүүлэн өгсөн гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 131-132 дугаар тал/,

     2.46.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Ахжолын:...Би 2021 оны 3 дугаар сарын 23-ны едөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Ж.Ахжол гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй, эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100739908” гэсэн данс руу өөрийн Төрийн банкны “34291200058084” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 10.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 146-147 дугаар тал/,

      2.47.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Эрболатын:...би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн “Эрболат эрболат” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Төрийн банкны “34111200139790” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 50.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 162-163 дугаар тал/,

     2.48.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Лхагвын:...би 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Д.Лхагва гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan" гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд дугаарын захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100739908” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5586048926” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 10.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 178-179 дүгээр тал/,

    2.49.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ю.Хандмаагийн:...би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байрлах байшиндээ байх үедээ фэйсбүүк үзэж байгаад “азын дугаарууд зарна” гэсэн зар байхаар нь хувь чат бичээд “Togs Togsoo” фейсбүүк нэртэй хүнтэй харилцан чат бичээд 88880000 гэсэн дугаарыг 500.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн Худалдаа хөгжпийн банкны “4042324754” гэсэн Гэрэгэ системс ХХК гэсэн данс руу өөрийнх нь “641022842713” гэсэн утгаар өөрийн Хаан банкны 5564193800 дугаарын данснаас 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 201-202 дугаар тал/,

      2.50.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Бямбасүрэнгийн:...би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүк үзээд байж байхад “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк хаягаас “азын дугаар зарна” гэх зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн фэйсбүүк хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн. Би тэр хүнээс мобикомын азын дугаар 50.000 төгрөгөөр авахаар болсон. Надад “232100760844” дугаарын дансыг өгөөд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн данснаас 1 удаагийн үйлдлээр 50.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний дугаарыг өгөөгүй гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 215-216 дугаар тал/,

       2.51.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Ариунболдын:...би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүк үзээд байж байхад “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк хаягаас “азын дугаар зарна” гэх зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн фэйсбүүк хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн. Би тэр хүнээс мобикомын азын дугаар 100.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгсэн надад          “232100760844” дугаарын дансыг өгөөд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн “5726057377” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 50.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний дугаарыг өгөөгүй гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 231-232 дугаар тал/,

      2.52. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Ёндонбалын:...би 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүк үзээд байж байхад “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк хаягаас “азын дугаар зарна” гэх зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн фэйсбүүк хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн. Би тэр хүнээс мобикомын азын дугаар 20.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгсэн надад “232100760844” дугаарын дансыг урьдчилгаа  мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн “5063455303” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 20.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний дугаарыг өгөөгүй гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас, 247-248 дугаар тал/,

      2.53. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батзаяагийн:...би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүк үзээд байж байхад “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк хаягаас “азын дугаар зарна” гэх зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн фэйсбүүк хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн. Тэгээд би тэр хүнээс мобикомын азын дугаар 50.000 төгрөгөөр авахаар болсон. Надад “232100760844” дугаарын дансыг өгөөд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн данснаас 1 удаагийн үйлдлээр 50.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний дугаарыг өгөөгүй гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 10-11 дүгээр тал/,

     2.54. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Үүрцайхын:...би 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүк үзээд байж байхад “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк хаягаас “азын дугаар зарна” гэх зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн фэйсбүүк хаягаас чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн. Би тэр хүнээс мобикомын азын дугаар 20.000 төгрөгөөр авахаар болсон. Надад “232100760844” дугаарын дансыг өгөөд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн “5076062032” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 20.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний дугаарыг өгөөгүй гэх мэдүүлэг. 6 дугаар хавтас, 25-26 дугаар тал/,

    2.55. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Даваадоржийн:...би 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Г.Давка гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5913130108” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 20.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /6 дугаар хатас, 41-42 дугаар тал/,

    2.56. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Чулуунтогтохын:..би 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Chuluuntogtokh гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5”560247295” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 10.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 56-57 дугаар тал/,

     2.57. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Барсүрэнгийн:...би 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Х.Барсүрэн гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар" захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5819396643” дугаарын данснаас 2 удаагийн үйлдлээр 100.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 73-74 дүгээр тал/,

    2.58. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Балдоржийн:...би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Б.Балдорж гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5812079198” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 50,000 төгрөг хийж дугаар захиалсан бөгөөд мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 89-90 дүгээр тал/,

    2.59. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энхсайханы:...би 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Д.Энхсайхан гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5637120830” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 50.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 104-105 дугаар тал/,

    2.60.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Цоодолын:...би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байх үедээ өөрийн Ц.Цоодол гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5830119517” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 50.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 119-120 дугаар тал/,

     2.61.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Гансүхийн: ...би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Ц.Гансүх гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд “Дугаар” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5822127223” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 50,000 төгрөг хийж дугаар захиалсан бөгөөд мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийсэн гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, хуудас 135-136 дугаар тал/,

     2.62. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Алимаагийн:...би 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүк үзээд байж байхад “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк хаягаас “азын дугаар зарна” гэх зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн фэйсбүүк хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн. Тэгээд би тэр хүнээс мобикомын азын дугаар 20.000 төгрөгөөр авахаар болсон. Надад “232100760844” дугаарын дансыг өгөөд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн “5091098446” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 20.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсний дараа миний дугаарыг өгөөгүй гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 150-151 дүгээр тал/,

     2.63. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Мөнх-Эрдэнийн:..би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байрлах гэртээ байх үедээ фэйсбүүк үзэж байгаад азын дугаарууд зарна гэсэн зар байхаар нь хувь чат бичээд “Bataa Hulan Hulan” нэртэй фейсбүүк хаягаас азын дугаарууд зарна гэсэн зар байршуулсан байхаар нь хувь чатаар харилцан чат бичээд дугаар аваахаар тохирч тэр хүний өгсөн Төрийн банкны “232100760844” данс руу өөрийн Хаан банкны “5589083672” дугаарын данснаас 50.000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг. / 6 дугаар хавтас, 170-171 дүгээр тал/,

     2.64. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Чулуунбаатарын:би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын зусланд байрлах гэртээ байх үедээ фэйсбүүк үзэж байгаад азын дугаарууд зарна гэсэн зар байхаар нь хувь чат бичээд “Bataa Hulan Hulan” нэртэй фейсбүүк хаягаас азын дугаарууд зарна гэсэн зар байршуулсан байхаар нь хувь чатаар харилцан чат бичээд 99991111 дугаарыг 100.000 төгрөгөөр авахаар тохирч тэр хүний өгсөн Төрийн банкны “232100760844” данс руу өөрийн Төрийн банкны “240000413580” дугаарын данснаас 100.000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 189-190 дугаар тал/,

      2.65. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Одмагнайгийн:...би 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн Г.Одмагнай гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй “дугаар захиалах” гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн Төрийн банк дахь “232100760844” тоот данс руу өөрийн Хаан банкны “5034425134” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 40.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсэн. Ингээд холбоо барьж чадахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 206-207 дугаар тал/,

      2.66. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ганзоригийн:...би 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк үзэж байгаад “Bataa Hulan Hulan” гэсэн нэртэй, эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “азын дугаар зарна” гэсэн зар байршуулсан байхаар нь чат бичээд 99992222 гэсэн дугаар хэд вэ гэсэн чинь 100.000 төгрөг гэхээр нь авахаар тохирч тэр хүний өгсөн Төрийн банкны “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5889047461” дугаарын данснаас 100.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. 100.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 223-224 дүгээр тал/,

      2.67. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Өсөхбаатарын:...би 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк үзэж байгаад “Baku Baku” гэсэн нэртэй, эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “азын дугаар зарна” гэсэн зар байршуулсан байхаар нь чат бичээд “азын дугаар хэд вэ” гэсэн чинь 50.000 төгрөг гэхээр нь авахаар тохирч тэр хүний өгсөн Төрийн банкны “232100760844” гэсэн данс руу өөрийн Хаан банкны “5286349389” дугаарын данснаас 50.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг. /6 дугаар хавтас, 238-239 дүгээр тал/,

     2.68. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Батмөнхийн:...би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн О.Батмөнх гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк нэртэй эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаягтай хүнтэй “дугаар захиалах” гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн Төрийн банк дахь “232100760844” тоот данс руу өөрийн Голомт банкны “34241900103550” дугаарын данснаас 1 удаагийн үйлдлээр 50.000 төгрөг хийж дугаар захиалсан. Мөнгө шилжүүлсэн. Ингээд холбоо барьж чадахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /7 дугаар хавтас, 6-7 дугаар тал/,

      2.69.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Болормаагийн:.2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмиралд хотхонд байрлах гэртээ байхдаа фейсбүүкийн “Төв аймгийн нэгдсэн зар” бүлгэмээс “Bataa Moogii” нэртэй фейсбүүк хэрэглэгч “99998888 дугаар зарна” гэсэн утгатай нийтлэл оруулсан байхаар нь зурвасаар харилцахад “тухайн дугаарыг 300.000 төгрөгт худалдан борлуулна, одоо төлбөрөө хийгээд РД өгнө, нэр дээрээ шилжүүлсэн тохиолдолд 30 хоног дотор багтаан ойр байрлах Юнител, Мобикомын салбараас сэргээн авах боломжтой, дугаар шилжүүлэх хугацаа 1 цаг, төлбөр байршуулна, РД өгөөд 1 цаг хүлээх 1 салбар дээр очин сэргээх” гэсэн утгатай зурвас илгээн “5166155461” гэсэн Амарбаясгалан гэх хүний данс өгөхөөр нь би нөхөр Мөнх-Амгалангийн “5125051389” тоот данснаас 300.000 төгрөгийг “4455” гэсэн утгатай шилжүүлсэн түүний дараа дахин холбогдохгүй байхаар нь өөр нэртэй фейсбүүкээс утасны дугаар авъя гээд холбогдож утасны дугаарыг нь асуухад 89994833 гэсэн дугаар өгсөн. Тэр дугаарлуу дуудлага хийхэд дуудлага орж байгаа ч утсаа авахгүй  гэх мэдүүлэг. /7 дугаар хавтас, 39-40 дүгээр тал/,

      2.70.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Энхбаярын:....би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 60-289 тоот гэртээ байхдаа фейсбүүк үзэж байгаад “Бабу Ц.” гэх фейсбүүк хаягаас Юнителийн дугаар зарна гэж маш олон дугаар бичсэн байсан. Би тухайн зарыг хараад 88880888 дугаарыг авахаар сонирхоод чат бичихэд “маш олон хүмүүс авахаар сонирхоод байна, түрүүлж мөнгөө хийсэнд нь өгөх гээд байна” гэхээр нь би “шууд нэр дээр шилжүүлэх юм уу” гэсэн чинь “мөнгөө хийчих юм бол шууд нэрээ шилжүүлээд өгнө” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “мөнгөө яаж өгөх вэ” гэсэн чинь надад “Хаан банкны “5429380126” дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би данс руу 500.000 төгрөгийг “88880888 төлбөр” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд дараа нь 86660344 дугаар луу залгаж ярихад “та мөнгөө хийсэн бол хамгийн ойр байгаа Юнителийн салбар дээр ороод дугаараа аваарай” гэж хэлсэн. Тэгээд би гэртэйгээ хамгийн ойр байрлах Хан-Уулын Имарт дэлгүүрийн Юнителийн салбар луу очиход тухайн салбар хаасан байсан. Тухайн дугаар луу дахин залгахад миний утсыг авахгүй, чат бичихгүй алга болсон гэх мэдүүлэг. /7 дугаар хавтас,  73-74 дүгээр тал/,

     2.71.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Отгонбаярын:...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр явж байгаад фэйсбүүкээр дугаар зарна гэсэн зарын дагуу сонирхтол Н.Энхжин гэх фэйсбүүк хаягаас “88889999 гэсэн дугаарыг 1.000.000 төгрөгөөр зарна” гэж зар байршуулсан байхаар зарын дагуу 77857770 дугаараар нь холбогдоход “5176023088 дугаарын “Хай пэймэнт солюшнс” компанийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд маргааш өглөө дугаарыг нэр дээр шилжүүлнэ” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн “5015206997” Хаан банкны данснаас “5176023088” данс руу “510080550085” гэсэн утгатай 1 сая төгрөгийн гүйлгээ хийсэн. Маргааш нь нөгөө фэйсбүүк хаяг руу хандахад хариу өгөхгүй болохоор нь цагдаад хандсан. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Эрдэнэбаярын ээж хохирол барагдуулав” гэсэн утгатай 1.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан гэх мэдүүлэг. /7 дугаар хавтас, 164 дүгээр тал/,

      2.72. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Одбаатарын:...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 15-46 тоотод амарч байх үедээ фэйсбүүкээр “Bataa Hulan Hulan” гэх хаягаар “88880000 дугаар зарна” гэсэн зарын дагуу тус үл таних цахим хаягтай харилцаж уг дугаарыг авахаар болж тохиролцож “404232475” тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлэн залилуулсан гэх мэдүүлэг. /7 дугаар хавтас, 244-245 дугаар тал/,

      2.73. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Тогтохын:...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 14-18 тоот гэртээ байхдаа фэйсбүүк зар хараад байж байтал “Монголын хамгийн том зарын групп”-т “Bataa Hulan Hulan” гэх фэйсбүүк хэрэглэгч “88889999, 88880000, 88883333, 99998888 гэсэн гар утасны дугаар зарна” гэсэн пост байршуулсан байхаар нь тухайн хүн рүү чат бичиж 99998888 дугаарыг 500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож “5176023088” дугаарын данс руу мөнгөө шилжүүлээд 77857770 дугаар луу залгаад мэдээлэл аваад “510080550085” дугаарыг хэлээд Мобикомын дурын салбараас дугаараа аваарай гэсэн. Би өөрийн эзэмшлийн “5005219523” тоот данснаас Хай Пай солюшн гэх байгууллагын 5176023088 тоот Хаан банкны данс руу 500.000 төгрөг интернэт банкаараа шилжүүлсэн гэх мэдүүлэг. /8 дугаар хавтас, 28-29 дүгээр тал/,

     2.74. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Сэргэлэнгийн:...би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаараа фейсбүүк ухаж байгаад “Bataa Moogii” гэх хар хувцастай эмэгтэй хүний хаягаар “88880000 дугаарыг 300.000 төгрөгөөр зарна” гэх зар байсан. Би уг хаяг руу чат бичээд “88880000 дугаарыг худалдаж авъя" гэж бичихэд “уг дугаарыг 300.000 төгрөгөөр зарна, 2 дугаар авбал 1 дугаар үнэгүй өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 88880000 дугаарыг авахаар болсон ба “мобайл банкаар хийж болох уу” гэхэд “болно” гэсэн бөгөөд “Өөрт ойр байх Юнителийн салбараас очиж дугаараа авна” гэхээр нь би данс асуухад “5032847170” гэх Наранбаатар гэсэн нэртэй Хаан банкны данс хэлээд утга дээр нь “1444” гэж бичээрэй гэсэн байсан. Би тэгээд уг данс руу 300.000 төгрөг шилжүүлэхдээ утга дээр нь “6111” гэж бичээд явуулсан. Би өөрөө данснаас мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь 6111 гэж бичээд явуулдаг учир тэгж бичсэн. Тухайн хаяг руу би мөнгө шилжүүлсэн, дугаараа юу болов гэхэд огт хариу өгөлгүй алга болсон гэх мэдүүлэг. /8 дугаар хавтас, 28-29 дүгээр тал/,

       2.75. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Эрдэнэсайханы:.. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Бортолгойн 04 дүгээр гудамж, 02 тоот гэртээ фейсбүүк хаягаа ухаад байж байтал “алтан дугаар зарна” гэсэн зар явж байсан. Би “дугаар авъя” гээд зарын дагуу чат бичтэл “манайх тод ломбард байна. Манай ломбарданд хураагдсан дугаарууд байгаа юм, ...манай ломбард мөнгөө гаргаж авах гээд хямд зарж байгаа” гэсэн. Надад 88889999 гэсэн дугаар санал болгож би тухайн үед өөрийн эзэмшдэг 5135354847 тоот данснаас Хаан банкны 5242133438 тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа “та өөрт хамгийн ойр Юнителийн салбар дээр оч, таны нэр дээр дугаар чинь гарсан байгаа” гэж 80109526 гэсэн дугаараас залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг (8хх-ийн 129х- 130х),

      2.76.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Дашжавдангийн:..2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүкээр 99992222 гэсэн дугаарыг зарна гэсэн пост байхаар нь зарын дагуу хувь чатаар холбогдож байгаад 100.000 төгрөгөөр авахаар болоод “232100760844” гэсэн Цэрэнбаяр Эрдэнэбаяр гэх данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхээс өмнө 88333509 гэсэн дугаараас эрэгтэй хүн яриад “чат руу чинь данс явуулсан байгаа, мөнгөө шилжүүлээрэй” гэж ярьсан. Мөнгө шилжүүлснээс хойш холбогдоогүй  гэх мэдүүлэг. /8 дугаар хавтас, 168-169 дүгээр тал/,

      2.77. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Бат-Оршихын:...би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Bataa Hulan Hulan” гэх нэртэй хаягаас нэг зарын групп дээр Юнителийн дугаарууд зарна гэсэн зар байршуулсан байхыг үзээд 88889999 дугаарыг худалдаж авахаар үнийг нь асуухад 500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд мөнгөө бүрэн шилжүүлсэн тохиолдолд таны нэр дээр дугаарыг чинь шилжүүлж өгнө гэж удаа дараа чат бичиж итгэл төрүүлж төөрөгдүүлсэн, мөн адил 90000814 дугаарын утаснаас удаа дараа яриад та дугаараа авахгүй мөнгөө шилжүүлэхгүй бол цуцаллаа гээд байхаар нь итгээд 500.000 төгрөгийг өөрийнх нь өгсөн данс болох “5242133438” дугаарын дансанд шилжүүлж өгөөд өнөөдөр Юнител ХХК-ны Говь-Алтай аймгийн салбар дээр очоод авах гэтэл энэхүү дугаарыг худалдаанд гаргах боломжгүй дугаар байна, та хүнд залилуулсан байна гэж хэлсэн. 88029555 дугаарын утаснаас дахин над руу залгаад Цэрэнбаяр гэдэг хүнээс таны данс руу 500.000 төгрөг хийсэн шүү гэж хэлсэн гэх мэдүүлэг. /8 дугаар хавтас, 235-240 дугаар тал/,

      2.78. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Тэмүүжиний “...би 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангриллагийн зүүн талд явж байхдаа фейсбүүк дээрээ “Bataa Hulan Hulan” гэсэн фейсбүүк хаягтай хүн “88880000, 88882222, 88883333 гэсэн дугааруудыг 500,000 төгрөгөөр зарна” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чатлахад “та эхлээд мөнгөө шилжүүлчих юм бол 1 цагийн дотор Юнителээс цаанаас нь шууд нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “88880000 гэсэн дугаарыг чинь авъя" гээд өөрийнхөө хувийн мэдээллүүдийг тухайн хүнд өгч тухайн хүний надад өгсөн Худалдаа хөгжпийн банкны 4042322475 дугаарын данс руу 500,000 төгрөгийг 641022842713 гэсэн гүйлгээний утгатайгаар хийгээрэй гэхээр нь би тухайн данс руу өөрийн Худалдаа хөгжпийн банкны 409030281 дугаарын данснаасаа 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлснийхээ дараа “Bataa Hulan Hulan’’ гэсэн фейсбүүк хаягтай хүн рүү чат бичихэд хариу чат бичихгүй алга болсон гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтас, 67 дугаар тал/,

      2.79.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Тунгалагтамирын:...би 2021 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрөөс хойш фэйсбүүк цахим орчинд байх “Zarna Dugaar” гэх нэртэй фэйсбүүк хаягаас дугаар зарна гэх зарын дагуу холбогдож 88882222 дугаарыг 300.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 50 минутад өөрийн эзэмшдэг Хаан банкны “5021154213” тоот дугаартай данснаас тухайн фэйсбүүк хаягаас өгсөн Төрийн банкны “232100760844” тоот дугаартай Эрдэнэбаяр гэх эзэмшигчтэй данс руу “Тунгалагтамир 99050371 Юнител дугаар авах” гэх утгаар урьдчилгаа болох 150.000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтас, 89 дүгээр тал/,

     2.80. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Эрдэнэбатын:...би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн фейсбүүкээ үзэж байгаад Н.Энхжин гэх фейсбүүк хаяг дээр гар утасны дугаар зарна гэсэн зарын дагуу чат бичээд эхлээд Юнителийн 88880888 гэсэн дугаар хэд вэ гэж явуулахад 1.000.000 төгрөг гэж хариу ирсэн ингээд би хэд хэдэн дугаар асуугаад дугаараа өгчих гэж чат бичтэл надад 77857770 гэсэн утасны дугаар ирэхээр нь би энэ дугаар луу нь залгатал нэг эрэгтэй хүн аваад “Манайх компани байгаа юм аа 88880888 гэсэн дугааруудыг манай кампани дээр барьж байсан болохоор хямдхан зарж байгаа юм, манайд 9910-тай 9919-тэй дугаарууд бэлэн байгаа бүгд 1 сая төгрөг” гэж ярихаар нь би “тэгвэл 99197373 гэсэн дугаар авъя, яаж мөнгө төгрөгөө өгч авах вэ, би Орхон аймагт байдаг мөнгөө 3 хувааж өгье" гэж хэлтэл тэр залуу “манайх Улаанбаатар хотод байдаг та урьдчилгаа мөнгө хэдийг өгөх боломжтой юу” гэж асуухаар нь би “300.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу би танд данс явуулна, та регистрийн дугаараа өгчих, манай байгууллагаас уг дугаарыг таны нэр дээр шилжүүлээд бүртгэл үүсгээд зарахгүй байж байя. Ажпын өдрүүдээр таны авсан дугаарыг шилжүүлчихнэ” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд миний чат руу Худалдаа хөгжпийн “404232475” гэсэн данс явуулсан. Би өөрийн авах гэж байгаа 99197373 гэсэн дугаар луу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. “404232475” гэсэн дансыг өөрийнхөө интернэт банкаар үзэхэд Гэрэгэ гэсэн кампанийн нэр дээр гарч ирэхээр нь итгээд өөрийн интернэт банкаараа 300.000 төгрөг уг данс руу шилжүүлсэн байгаа гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтас, 115-116 дугаар тал/,

       2.81. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батмөнхийн:..2021 оны 11 дүгээр сарын 20-ноос эхэлж Юнителийн шинэ сери дугаар зарна гэсэн фейсбүүкийн зарын дагуу Батаа Хулан Хулан “Bataa Hulan Hulan” гэсэн хаягтай хүнтэй чаталж 88889999 гэсэн Юнителийн дугаар авахаар тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13:00 цагийн орчим Хатанбаатар гэх хүний “5082019022” гэсэн Хаан банкны данс руу 500.000 төгрөг утасны мобайл банкнаас шилжүүлсэн. Тэгээд 14 цагийн орчим Хархорин захын хойно байрлах Юнителийн төв рүү ороод 88889999 гэсэн дугаараа миний нэр дээр шилжсэн эсэхийг шалгахад “ийм дугаар ердөөсөө гардаггүй шүү дээ ахаа, таны нэр дээр шилжээгүй байна” гэж хэлсэн. Тэр хүн 86660344 дугаараас миний дугаар руу залгаад “та 88889999 дугаарыг авах гэж байгаа хүн үү би юнителийн ажилтан байгаа юм, одоогоор амарч байна. Гэрээсээ онлайнаар шилжүүлэх гээд бүх ажпаа хийж байгаа, хулхидна гэж айлтгүй одоо 5 минутын дараа таны энэ дугаар таны нэр дээр шилжинэ” гэж хэлсэн. Мөнгөө шилжүүлэхээс өмнө надад 1472 гэсэн юнителийн тусгай дугаараас “Таны худалдан авч байгаа шинэ дугаар дээр хувийн мэдээлэл баталгаажуулах код гэх 3415 гэсэн тоо таны худалдан авч байгаа шинэ дугаар дээр мэдээлэл баталгаажуулах код гэх 4 оронтой тоо явуулсан. Мөн Юнителийн бүртгэлийн мэдээлэл зураг, сим картууд бичлэг явуулсан учраас би түүнд итгэсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 159-160 дугаар тал/,

      2.82. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Оюунхүүгийн:...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийж байхад Нямчамба руу үл таних эрэгтэй хүн залгаад “гар утас бөөндөж авъя, урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлье” гэхээр нь би Нямчамбад “нэг мөсөн авахад яадаг юм бэ" гэхэд нөгөө утсаар ярьсан үл таних хүн нь 300.000 төгрөгийг Нямчамбын Хаан банкны “5111042687” тоот данс руу 14 цагийн үед шилжүүлсэн. Тэгээд удаагүй байж байтал нөгөө үл таних хүн дахин залгаад “би клонк дээр байна, бензин хийх гэсэн юм, нөгөө мөнгөө буцаагаад хийгээд өгөөч” гэхээр нь бид хоёр тухайн үед” 232100799908” тоот Төрийн банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 21 дүгээр тал/,

           2.83. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Нямчамбын:...Би 2012 оноос хойш Хаан банкны “5111042687” тоот дансыг өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа. Фэйсбүүкийн зарын группүүдэд гар утас худалдах зар оруулж, өөрийн дугаарын хамт тавьдаг байсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хаягийг санахгүй байна фэйсбүүк хаягаас “сайн байна уу, би Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу гарч байна, гар утас бөөндөж авъя, урьдчилгаа өгье, та дансаа өгчих, би өглөө 09:00 цагт очно” гэхээр нь өөрийн “5111042687” тоот Хаан банкны дансыг хэлж өгсөн. Тэгээд удалгүй байж байтал 300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн залгаад би Өмнөговиос гарч байна, бензиний мөнгө хэрэгтэй байгаа юм, нөгөө 300.000 төгрөгөө буцаагаад шилжүүлээд өгөөч, колонкийн хүний данс байгаа юм” гээд надад Төрийн банкны “232100739908” тоот данс өгөхөөр нь би тэр мөнгийг нь буцааж шилжүүлсэн. Тэгээд 887... дугаар луу нь залгахад утас нь холбогдоогүй, дахиж холбоо бариагүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 24 дүгээр тал/,

     2.84.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ц.Бадамцэцэгийн:...Би Хаан банкны “5235066048” дугаарын дансыг эзэмшдэг. Миний “5235066048” дугаарын дансанд Эрдэнэбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “5593007515” гэсэн данснаас “88880000 badamsuren” гэсэн утгаар 150.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин “5593007515” гэсэн данснаас 350.000 төгрөгийг 47z56y гэсэн утгаар бусдаас шилжүүлэн авсан. Тэр мөнгөө надаас бэлнээр авсан. Миний дансанд Эрдэнэбаяр нь өөрийнхөө “232100760544” гэсэн данснаас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 7 удаа 1.335.000 төгрөг шилжүүлэн өгөөд өөрөө буцаагаад авсан. Надад гэр бүлийнхээ хүмүүсээс мөнгө авч байгаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 47-48 дугаар тал/,

     2.85. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хулангийн:..би 2021 оны 8 дугаар сард өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Hard госк-той байрны зогсоол дээрээс алдсан. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай хорооны хэсгийн ахлагч залгаад үнэмлэх чинь олдсон байна гэж хэлсэн. Би 80270770 дугаар луу залгаад үл таних 40 гаран насны эрэгтэй хүнээс иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ авсан. Тэгээд сая 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний “Bataa Hulan” гэсэн фэйсбүүк хаяг руу “Tumur Namhainorov” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас “чи луйвар хийсэн, одоо чамайг шүүхэд өгнө” гэж хэлсэн. Би юу болсон учрыг асуутал миний нэрээр шинэ фэйсбүүк нээгээд, миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг ашиглаад хүмүүсээс мөнгө аваад байна гэж ойлгосон. “Bataa Hulan” гэсэн фэйсбүүк хаягийг 2013 оноос хойш ашиглаж байгаа, “Bataa Hulan Hulan” гэсэн фэйсбүүк хаягийг мэдэхгүй гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 9-10 дугаар тал/,

      2.86. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Золбоогийн:...би гар утас фэйсбүүк ашиглан борлуулдаг. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 80109526 дугаарын утаснаас миний 89267270 дугаарын утас руу эрэгтэй хүн холбогдож Айфоне 11 загварын гар утсыг худалдаж авмаар байна. яаг одоо мөнгөө хийчихье, дансаа өгчих гэрээр нь би өөрийн Голомт банкны “3225101781” дугаарын дансаа өгсөн. Тэр өдөртөө Тэрбиш Энхцогт гэсэн нэртэй хүнээс 500.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгтэл анх утас авна гэж 80109526 дугаараас холбогдсон хүн дахин холбогдож “таны дансанд андуураад мөнгө явуулчихлаа, танд шилжиж орсон төгрөгөөс 480.000 төгрөгийг буцаагаад “232100760844” дугаарын Эрдэнэбаяр гэсэн данс руу шилжүүлээд өгөөч гэсэн тул хэлснээр нь буцаагаад буцаалт гэсэн утгаар шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 233-234 дүгээр тал/,

        2.87. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Амарбаясгалангийн:..би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр надруу 89994833 дугаараас залгаад “утас сонирхож байна, ЛЖ-винг” гэсэн утас асуугаад “би хөдөө явж байна, сүлжээ тасрахаас өмнө мөнгө шилжүүлье” гэж хэлээд 300.000 төгрөг шилжүүлээд “маргааш залгаад тодорхой хаяг өгье” гэж хэлсэн. Тэгээд нөгөөдөр нь залгаад “би гар утас авчихлаа, нөгөө утсаа больё доо, та харин нөгөө мөнгөө шилжүүлээд өгөөч гэхээр нь би 300.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Төрийн банкны “232100739908” гэсэн Эрдэнэбаяр гэсэн данс явуулсан, би утга дээр нь буцаалт гэж бичсэн гэх мэдүүлэг. /7 дугаар хавтас, 43-44 дүгээр тал/,

       2.88.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Лхагвасүрэнгийн:...Миний бие Хаан банкны “5429380126” дугаарын дансыг 4 жил орчим ашиглаж байна. Би эхнэртэйгээ хамтарч гар утас худалдаалдаг. Манай эхнэр “Тиуа Маа” гэсэн нэртэй фейсбүүкээр зарж буй гар утасныхаа зарыг гар утас худалдааны группт байршуулдаг. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэрийн 90177779 дугаарын утас руу үл таних хүн холбогдож Айфоне 11 pro загварын гар утас худалдаж авахаар болсон. Тэгэхдээ гар утсаа Өвөрхангай аймаг руу явуулахаар тохиролцож урьдчилгаа мөнгө авахаар болсон. Тэр хүн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний Хаан банкны “5429380126” дугаарын данс руу “88880888 төлбөр” гэсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй нөгөө хүн надруу холбогдож “би утас авахаа болилоо, өөрөө хот орж авахаар болсон чи миний мөнгийг “232100739908” гэсэн Төрийн банкны данс руу шилжүүлчих” гэж зурвас бичсэн. Би тэр даруй тухайн мөнгийг нь интернет банкаар шилжүүлсэн гэх мэдүүлэг. /7 дугаар хавтас, 77 дугаар тал/,

      2.89. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Наранбаатарын:...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр миний 89340000 дугаар луу нэг дугаараа нууцалсан ах яриад “би орон нутагт утас зардаг хүн байгаа юм аа, их хэмжээгээр гар утас худалдаж авмаар байна. Үнэ болон загвар, маркийн мэдээллийг мэдмээр байна.” гэж байсан. Би тухайн хүнд өөрийн зарж байсан гар утаснуудынхаа мэдээллийг өгөхөд “А90 маркийн rap утаснаас 2 ширхэг, А31 маркийн гар утаснаас 3 ширхэгийг авъя” гэж байсан. Дугаараа. нууцалсан байсан болохоор мессеж бичиж үлдээгээрэй гэж хэлэхэд тухайн хүнээс . /цэг/ явуулсан байсан. Тэгээд баглаж боож дуусаад хүргэж өгөх гээд хаягийг нь асуутал “завгүй байна, эргээд холбогдоно” гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнд өөрийнхөө дансыг, нийт мөнгөн дүнтэй явуулаад орхисон. Орой 19 цагийн үед надруу нөгөө ах залгаад “би өөр хүнрүү мөнгө шилжүүлэх гэж байгаад андуураад чиний дансанд 300.000 төгрөг шилжүүлчихсэн байна. Чи миний хэлсэн дансанд шилжүүлээд өг" гэж байсан. Тэгэхээр нь би тухайн хүний хэлсэн “2321000739908” тоот дансанд 300.000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш тэр хүн дахиж надтай холбогдоогүй гэх мэдүүлэг. /8 дугаар хавтас, 66 дугаар тал/,

      2.90. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Отгонжаргалын:...Энэ дансны хамтран эзэмшигч нь мөн тухайн үед нь Ц.Э нь насанд хүрээгүй байсан тул би өөрийн нэрээрээ "Боловсрол хүүхдийн ирээдүй” данс нээж өгөөд Ц.Эыг 18 насанд хүртэл нь Эрдэнэбаярын ээж бид хоёр тухайн дансанд нь мөнгө хийдэг байсан, одоо бол би тэр дансыг ашигладаггүй. Ц.Эын үндсэн хаяг нь Баянхонгор аймгийн Баянговь сумын 3 дугаар багт аав, ээж 3 дүүгийн хамт амьдардаг одоогоор Улаанбаатар хотод тодорхой хаяггүй байгаа, тухайн үед Говь-Алтай аймгийн цагдаагаас яриад ийм асуудал болсон байна гэхээр нь би дүү Ц.Эын дансыг шалгасан чинь тийм байхаар нь хохирогчтой нь холбогдож дансны дугаарыг нь аваад Ц.Эын аав Х.Цэрэнбаяр луу яриад мөнгийг нь буцааж данс руу нь шилжүүлсэн гэх мэдүүлэг. /8 дугаар хавтас, 245-246 дугаар тал/,

     2.91. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Цэрэнбаярын:...манай хүү Баянхонгор аймагт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахаар явсан боловч очих айлдаа очоогүй Улаанбаатар хотод ирсэн байна гэж байсан. Хэн хэний хамт амьдарч байгаа талаар мэдэхгүй байна. 2021 оны намар нэг утсаар холбогдож байгаад сүүлдээ холбогдохоо байсан. Тэр үтсыг нь санахгүй байна. 2021 оны сүүлээр манай эхнэрийн төрсөн дүү Ц.Отгонжаргал нь манай эхнэрт Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас хүн ярилаа гээд Ц.Э, Ц.Отгонжаргал нарын хамтарсан Хаан банкны “5242133438” тоот дансыг шалгахад 500.000 төгрөг орж ирсэн байна. Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай холбогдоод хохирлын мөнгийг манай эхнэр Цэрэнжаргалд шилжүүлж өгсөн. Манай хүү 88889999 гэсэн дугаар барьдаг талаар би мэдэхгүй гэх мэдүүлэг. /8 дугаар хавтас, 247-248 дугаар тал/,

       2.92. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ү.Хатанбаатарын:...ахуйн үйлчилгээний төв дээр хүнээ буулгаад сууж байсан чинь 20-25 насны залуу туранхай, өндөр, бор арьстай, хар куртиктэй, ноосон малгайтай, хурууг нь тайрсан хар бээлийтэй, саарал цүнх үүрсэн, гадаад төрхтэй залуу Сүхбаатарын талбай орно гэсэн. Тасганы овооны хажууд явж байсан чинь тухайн залуу “та данстай юу” гэж асуусан, би мөнгө шилжүүлэх гэж байгаа юм байх гээд дансны дугаараа өгсөн. Надаас “танд Хаан банкны карт байгаа юу” гэж асуухаар нь байгаа гэж хэлсэн. Хэсэг явж байгаад “та дансаа шалга даа” гэж хэлэхээр нь шалгасан чинь 500.000 төгрөг орж ирсэн байсан. Би юун 500.000 төгрөг вэ гэсэн чинь "ахаа миний гар утас болохгүй байна таны данс руу хийе” гэж хэлсэн. Би гэрлүүгээ явах боллоо гээд Их засгийн тэнд 2 давхар байрлуу орсон. Тэндээс бид хоёр 32-ын авто сэлбэгээс миний картаар 247.000 төгрөгөөр аккумлятор, 10-ын түлхүүр авчихсан байсан. 32-с Дэнжийн мянга руу өгсөх замд авто угаалгын гадаа машин нь байсан.  Дөлгөөн нуурын тэнд цайны газар орсон, дахиад миний картаар тооцоо хийх гээд байхаар нь 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн хүн машинаа асаагаад газын колонкоос газ аваад явсан гэх мэдүүлэг. /8 дугаар хавтас, 249-250 дугаар тал/,

        Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 6 дугаар тал, 219 дүгээр тал, 221 дүгээр тал, 2хх-ийн 71-72 дугаар тал, 89-90 дүгээр тал, 109-110 дугаар тал, 124-125 дугаар тал, 145-146 дугаар тал, 161-162 дугаар тал, 179-180 дугаар тал,  197-198 дугаар тал, 215-216 дугаар тал, 234-235 дугаар тал, 3хх-ийн 5-6 дугаар тал, 25-26 дугаар тал, 41-42 дугаар тал, 56-57 дугаар тал, 71-72 дугаар тал, 92-93 дугаар тал, 108 дугаар тал, 127-128 дугаар тал, 148 дугаар тал, 164 дүгээр тал, 181-182 дугаар тал, 200-201 дүгээр тал,  219-220 дугаар тал, 238-239 дүгээр тал,  4хх-ийн 5-6 дугаар тал, 24-27 дугаар тал, 49-52 дугаар тал, 71-72 дугаар тал, 93-94 дүгээр тал, 116-117 дугаар тал, 137 дугаар тал, 153 дугаар тал, 169-170 дугаар тал, 180-186 дугаар тал, 200-201 дүгээр тал, 219-220 дугаар тал, 241-242 дугаар тал, 5хх-ийн 8-9 дүгээр тал, 31-32 дугаар тал, 52-53 дугаар тал,  82 дугаар тал, 99 дүгээр тал, 118-119 дүгээр тал, 138 дугаар тал,  154 дүгээр тал, 170 дугаар тал, 188-189 дүгээр тал, 209-211 дүгээр тал, 223-224 дүгээр тал, 239-240 дүгээр тал, 6хх-ийн 5 дугаар тал, 18 дугаар тал, 49 дүгээр тал, 64-65 дугаар тал, 81-82 дугаар тал, 97-98 дугаар тал, 112 дугаар тал, 127-128 дугаар тал, 143 дугаар тал,160 дугаар тал, 179-180 дугаар тал, 198-199 дүгээр тал, 214-215 дугаар тал, 231-232 дугаар тал, 246-247 дугаар тал, 26-28 дугаар тал, 67-70 дугаар тал, 112 дугаар тал, 149 дүгээр тал, 236-237 дугаар тал, 8хх-ийн 15-18 дугаар тал, 58 дугаар тал, 118-124 дүгээр тал, 156-159 дүгээр тал, 214 дүгээр тал, 9хх-ийн 59 дүгээр тал, 81 дүгээр тал,  107-108 дугаар тал,  146-153 дугаар тал, Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 7-12 дугаар тал, 52-53 дугаар тал, 222-245 дугаар тал, 2хх-ийн 11-47 дугаар тал, 72-75 дугаар тал, 91-92 дугаар тал, 126-128 дугаар тал, 147-149 дүгээр тал, 163-165 дугаар тал, 181-183 дугаар тал, 217-220 дугаар тал, 3хх-ийн 7-11 дүгээр тал, 27-29 дүгээр тал, 42-45 дугаар тал, 58-59 дүгээр тал, 73-75 дугаар тал, 94-96 дугаар тал, 109-113 дугаар тал, 129-132 дугаар тал, 149-150 дугаар тал, 183-185 дугаар тал, 202-205 дугаар тал, 221-222 дугаар тал, 240-243 дугаар тал, 4хх-ийн 7-10 дугаар тал, 73-78 дугаар тал,  95-98 дугаар тал, 118-124 дүгээр тал, 138-139 дүгээр тал, 154-155 дугаар тал, 202-203 дугаар тал, 221-223 дугаар тал, 5хх-ийн 10-17 дугаар тал, 54-64 дүгээр тал, 83-85 дугаар тал, 100-104 дүгээр тал, 120-125 дугаар тал, 139-140 дүгээр тал, 155-156 дугаар тал, 171-172 дугаар тал, 33-35 дугаар тал, 216-220 дугаар тал, 233-235 дугаар тал, 29-33 дугаар тал, 9хх-ийн 60-64 дүгээр тал, 84-86 дугаар тал, 109-111 дүгээр тал, 10хх-ийн 24 дүгээр тал/, Хохирогч П.Батдалай, Д.Батчулуун, Т.Эрдэнэбаяр,  Ц.Пүрэвдаш, С.Сүхбат,  Б.Мөнхбаяр, Г.Болорцэцэг, О.Нямзолбоо, Б.Баяржаргал, Х.Алихаан, Х.Амгалан, Б.Буянбаяр, Ц.Түвшинтөр, Н.Пунцагдаш,  О.Гансүх, Ж.Хосбаяр, Э.Ууганбаатар,  Л.Цэвэлмаа, Т.Анхцэцэг, Г.Болдоо, П.Бахытбек, Ц.Дарханбаатар, Д.Батбуян,  Х.Ганжаргал, А.Мөнгөнцоож, Д.Энхжаргал, С.Сүлд-Эрдэнэ, Д.Батмөнх, Д.Марташгүй, Д.Баянтөгс, Л.Амарбаатар, Б.Баатархүү, И.Будьсүрэн, Г.Мягмар, Б.Нандингэрэл, Д.Оналбек, Т.Одончимэг, Т.Энхцогт, Д.Эрдэнэсүрэн, Б.Одончимэг, М.Мөнгөн, Ж.Бадамсүрэн, Г.Чагдар, Ю.Энхтүвшин, Ч.Батсуурь, Ж.Ахжол, И.Эрболат, Д.Лхагва, Ю.Хандмаа, Г.Бямбасүрэн, Т.Ариунболд, А.Ёндонбал, Б.Батзаяа, Ш.Үүрцайх, Г.Даваадорж, Б.Чулуунтогтох, Х.Барсүрэн, Б.Балдорж, Д.Энхсайхан, Ц.Цоодол, Ц.Гансүх, Д.Алимаа, Т.Мөнх-Эрдэнэ, М.Чулуунбаатар, Г.Одмагнай, С.Ганзориг,  Б.Өсөхбаатар, О.Батмөнх, Н.Болормаа, Ц.Энхбаяр, А.Энхбаяр, С.Отгонбаяр, Ц.Одбаатар, Ш.Тогтох, Ц.Сэргэлэн, О.Эрдэнэсайхан, Ө.Дашжавдан, Г.Бат-Орших, Б.Тэмүүжин, Б.Тунгалагтамир, Х.Эрдэнэбат, Б.Мөнхбат, Б.Батмөнх нарын мэдүүлэг /1хх-ийн  15-16 дугаар тал, 2хх-ийн 1-2 дугаар тал, 81-82 дугаар тал, 98-99 дүгээр тал, 116-117 дугаар тал, 137-138 дугаар тал, 153-154 дүгээр тал, 171-172 дугаар тал, 189-190 дүгээр тал, 207-208 дугаар тал, 226-227 дугаар тал, 236-237 дугаар тал, 243-244 дүгээр тал, 3хх-ийн 17-18 дугаар тал, 33-34 дүгээр тал, 49 дүгээр тал, 63-64 дүгээр тал, 83-84 дүгээр тал, 100-101 дүгээр тал, 119-120 дугаар тал, 141-142 дугаар тал, 156-157 дугаар тал, 173-174 дүгээр тал, 192-193 дугаар тал, 211-212 дугаар тал, 230-231 дүгээр тал, 247-248 дугаар тал, 4хх-ийн 14-15 дугаар тал, 31-32 дугаар тал, 58-59 дүгээр тал, 84-85 дугаар тал, 107-108 дугаар тал, 130-131 дүгээр тал, 145-146 дугаар тал, 161-162 дугаар тал, 177-178 дугаар тал, 192-193 дугаар тал, 209-210 дугаар тал, 229-230 дугаар тал, 249-250 дугаар тал, 5хх-ийн 23-24 дүгээр тал, 39-40 дүгээр тал, 70-71 дүгээр тал, 91-92 дугаар тал,  110-111 дүгээр тал, 131-132 дугаар тал, 146-147 дугаар тал, 162-163 дугаар тал, 178-179 дүгээр тал, 201-202 дугаар тал, 215-216 дугаар тал, 231-232 дугаар тал, 247-248 дугаар тал, 6хх-ийн 10-11 дүгээр тал, 25-26 дугаар тал, 41-42 дугаар тал, 56-57 дугаар тал, 73-74 дүгээр тал, 89-90 дүгээр тал, 104-105 дугаар тал, 119-120 дугаар тал, 135-136 дугаар тал, 150-151 дүгээр тал, 170-171 дүгээр тал, 189-190 дугаар тал, 206-207 дугаар тал, 223-224 дүгээр тал, 238-239 дүгээр тал, 7хх-ийн 6-7 дугаар тал, 39-40 дугаар тал, 73 дугаар тал, 115 дугаар тал, 164 дүгээр тал, 244-245 дугаар тал, 8хх-ийн 28-29 дүгээр тал, 63-64 дүгээр тал, 129-130 дугаар тал, 168-169 дүгээр тал, 235-240 дугаар тал, 9хх-ийн 67 дугаар тал, 89 дүгээр тал, 115-116 дугаар тал, 159-160 дугаар тал, 10хх-ийн 29 дүгээр тал/, Гэрч Л.Оюунхүү, Л.Нямчамба, Х.Цэрэнбаяр, М.Ганболд, насанд хүрээгүй гэрч Ц.Бадамцэцэг, Б.Хулан, Ж.Золбоо, Н.Амарбаясгалан, Б.Лхагвасүрэн, Б.Наранбаатар, Ц.Отгонжаргал, Ү.Хатанбаатар нарын мэдүүлэг /1хх-ийн 21 дүгээр тал, 24 дүгээр тал, 39-43 дугаар тал, 47-48 дугаар тал, 2хх-ийн 9-10 дугаар тал, 4хх-ийн 233-234 дүгээр тал, 7хх-ийн 43-44 дүгээр тал, 77 дугаар тал, 8хх-ийн 66 дугаар тал, 245-246 дугаар тал, 10хх-ийн 30 дугаар тал/, Төрийн банкны 2022.02.18-ны өдрийн 026/717 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Эын нэр дээрх 232100739908, 232100760844 тоот дансны хуулга /1хх-ийн 55-105 дугаар тал/, Хаан банкны 2022.01.20-ны өдрийн 50/936 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Эын нэр дээрх 5242133438 тоот дансны хуулга /1хх-ийн 107-108 дугаар тал/, Хай пэймэнт солюшнс ХХК-ний 2022.01.12-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Эын нэр дээрх 510080550085 тоот дансны хуулга /1хх-ийн 110-112 дугаар тал, 4хх-ийн 35-37 дугаар тал/ “Гэрэгэ системс” ХХК-ний 2022.01.13-ны өдрийн 22-01/17 дугаартай албан бичиг, дансны хуулга /1хх-ийн 114-115 дугаар тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 116-127 дугаар тал/, Хаан банк дахь Ц.Бадамцэцэгийн 5235066048, П.Мягмардуламын 5745068319, Х.Алихааны  8545562496, Г.Болдоогийн 5800546408, Н.Ганбаатарын  5113068965, Б.Ариунзаяагийн  5239030131, Д.Батмөнхийн 5166001736, Д.Эрдэнэцэцэгийн 5059357707, Д.Эрдэнэсүрэнгийн 5863255010, Т.Ариунболдын 5726057377, А.Ёндонбалын 506355303, Ш.Үүрцайхын 5076062032, Д.Алимаагийн 5091098446, Т.Мөнх-Эрдэнийн 5589083672, С.Отгонбаярын 5015206997, Ц.Одбаатарын 5720837931, Ш.Тогтохын 5005219523, Ц.Сэргэлэнгийн 5360367451, Б.Наранбаатарын 5032847170, Г.Бат-Оршихын 5315389753, Ү.Хатанбаатарын 5082019022  тоот  дансны хуулга /2хх-ийн 112 дугаар тал, 201 дүгээр тал, 3хх-ийн 134-135 дугаар тал, 188 дугаар тал, 226 дугаар тал, 4хх-ийн 28 дугаар тал, 101 дүгээр тал, 245 дугаар тал, 5хх-ийн 74 дүгээр тал, 227 дугаар тал, 243 дугаар тал, 6хх-ийн 21 дүгээр тал, 146 дугаар тал,164 дүгээр тал, 239 дүгээр тал,  8хх-ийн 19-20 дугаар тал, 59 дүгээр тал, 83-84 дүгээр тал,  227 дугаар тал, 9хх-ийн 49 дүгээр тал, 10хх-ийн 39-40 дүгээр тал/, Төрийн банкны Д.Мөнхбаярын  230700113211, Ц.Дарханбаатарын 210000639809 тоот дансны хуулга /2хх-ийн 131 дүгээр тал, 3хх-ийн 166-167 дугаар тал, 6хх-ийн 182-183 дугаар тал, 250 дугаар тал, 7хх-ийн 161 дүгээр тал/, Хаан банкны 50/11711 тоот албан бичиг /7хх-ийн 79 дүгээр тал/, Юнител ХХК-ийн 05-01/6643,  Скайтел ХХК-ийн 22/178 албан бичиг /7хх-ийн 81-83 дугаар тал, 9хх-ийн 35-38 дугаар тал/ Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /10хх-ийн 30-38 дугаар тал/, Яллагдагч Ц.Эын мэдүүлэг /9хх-ийн 179-181 дүгээр тал/ Яллагдагч Ц.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 145 дугаар тал/, ял шалгасан хуудас /1хх-ийн 135 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 138-143 дугаар тал/, хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /1хх-ийн 146-153 дугаар тал/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.  

3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс /9 дүгээр хавтаст хэргийн 179-181 дүгээр тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 138-143 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 146-153 дугаар тал/, мөн эхлээд 20 хуудас хохирол төлсөн баримт, мөн сая 60 хуудас хохирол төлсөн баримт өгсөн, нийт 82 үйлдлээс 2 нь хэрэгсэхгүй болсон бөгөөд нийт 80 үйлдлийн бүх хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.   

        3.3.Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс /9 дүгээр хавтаст хэргийн 179-181 дүгээр тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 138-143 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 146-153 дугаар тал/, мөн эхлээд 20 хуудас хохирол төлсөн баримт, мөн сая 60 хуудас хохирол төлсөн баримт өгсөн, нийт 82 үйлдлээс 2 нь хэрэгсэхгүй болсон бөгөөд нийт 80 үйлдлийн бүх хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.        

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаандаа фейсбүүк цахим орчинд “Bataa Hulan Hulan”, “Togs Togsoo”, “Baku Baku”, “Энхжин.Н”, “Bataa Moogii", Солонгос бичиглэл бүхий нэртэй фэйсбүүк хаягуудад “бүх төрлийн азын дугаар зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарын дагуу дугаар авахаар холбогдсон,

- Хохирогч П.Батдалайгаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 49 минутанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-33 тоотод байхад нь Хаан банк дахь Л.Нямчамбын “5111042687” дугаарын дансаар 300.000 төгрөг,

         - Хохирогч Д.Батчулуунаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банкны “232100739908” дугаарын дансаар 500.000 төгрөг,

          - Хохирогч Т.Эрдэнэбаяраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 20 минутанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвд байхад өөрийн Төрийн банк дахь 232100739908 дугаарын дансаар 300,000 төгрөг,

          - Хохирогч П.Пүрэвдашаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүү худалдааны төвд байхад өөрийн “Hipay” аппликейшнд бүртгэлтэй “510080550085” тоот хэтэвчинд 180,000 төгрөг,

          - Хохирогч С.Сүхбатаас 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 40,000 төгрөг,

          - Хохирогч Б.Мөнхбаяраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

         - Хохирогч Г.Болорцэцэгээс 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 30,000 төгрөг,

         -  Хохирогч О.Нямзолбоогоос 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр     Говь- Алтай аймагт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

          -  Хохирогч Б.Баяржаргалаас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

        -  Хохирогч Х.Алиханаас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын задгай тоотод байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

        -  Хохирогч Х.Амгалангаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 250,000 төгрөг,

        - Хохирогч Б.Буянбаяраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад өөрийн “Hipay” аппликейшнд бүртгэлтэй “510080550085” тоот хэтэвчинд 500,000 төгрөг,

        -  Хохирогч Ц.Түвшинтөрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дөрвөн шонхор худалдааны төвд байхад нь өөрийн Хаан банк дахь 5242133438 тоот дансанд 500,000 төгрөг,

        - Хохирогч Н.Пунцагдашаас 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 50,000 төгрөг,

          -  Хохирогч О.Гансүхээс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 80,000 төгрөг,

          -  Хохирогч Ж.Хосбаяраас 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

          - Хохирогч Э.Ууганбаатараас 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүгийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 500,000 төгрөг,

          - Хохирогч Л.Цэвэлмаагаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

          -  Хохирогч Т.Анхцэцэгээс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

         - Хохирогч Г.Болдоос 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 10,000 төгрөг,

          - Хохирогч П.Бахытбекээс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

         - Хохирогч Ц.Дарханбаатараас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

         - Хохирогч Д.Батбуянгаас 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 90,000 төгрөг,

          -  Хохирогч Х.Ганжаргалаас   2021  оны 11  дүгээр  сарын  02-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 500,000 төгрөг,

          - Хохирогч А.Мөнгөнцоожоос 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 дугаарын дансаар 100,000 төгрөг,

          -  Хохирогч Д.Энхжаргалаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 80,000 төгрөг,

          -  Хохирогч П.Сүлд-Эрдэнээс 2021 оны 8 дугаар сарын  26-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 50,000 төгрөг,

         - Хохирогч Д.Батмөнхөөс 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 60-98 тоотод байхад нь Хай Пей үйлчилгээний төвд байхад нь 510080550085 тоот дансаар 1,500,000 төгрөг,

          -  Хохирогч Д.Марташгүйгээс 2022 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө        22-23 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан зусланд байхад нь “Гэрэгэ системс” ХХК 641022842713 гэсэн дансаар 2,000,000 төгрөг,

          -  Хохирогч Д.Баянтөгсөөс 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” худалдааны төвд байхад нь “Гэрэгэ системс” ХХК 641022842713 гэсэн дансаар 1,500,000 төгрөг,

         - Хохирогч Л.Амарбаатараас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн задгай тоотод байхад нь “Гэрэгэ системс” ХХК-ний 641022842713 гэсэн дансаар 1,000,000 төгрөг,

         - Хохирогч Б.Баатархүүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, 32-н автобусны буудлын орчимд байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 500,000 төгрөг

         - Хохирогч И.Будьсүрэнгээс 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

          - Хохирогч Г.Мягмараас 2021 оны 06 дугаар сарын 08-ний Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-22а тоотод байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

          - Хохирогч Б.Нандингэрэлээс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

          -  Хохирогч Д.Оналбекээс 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

          - Хохирогч Т.Одончимэгийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвд байхад нь “Hipay” аппликейшнд бүртгэлтэй 510080550085 дансаар 500,000 төгрөг,

          -  Хохирогч Т.Энхцогтыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” төвд байхад нь Голомт банкны 3225101781 Золбоо гэсэн дансаар 500,000 төгрөг,

          - Хохирогч Д.Эрдэнэсүрэнг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хай пэй аппликейшнд бүртгэлтэй өөрийн “Hipay” аппликейшнд бүртгэлтэй 510080550085 тоот хэтэвчинд 500.000 төгрөг,

          - Хохирогч Б.Одончимэгээс 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн болон Хаан банкны 232100760844, 5082143072 тоот дансаар нийт 280,000 төгрөг,

          -  Хохирогч М.Мөнгөнөөс 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит Шонхор” худалдааны төвд байхад нь Гэрэгэ систем ХХК-ний 404232475 гэсэн дансруу 641022842713 гэсэн утгаар 1.000.000 төгрөг,

          - Хохирогч Ж.Бадамсүрэнгээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 28, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Ц.Бадамцэцэгийн Хаан банк дахь 5235066048 тоот дансаар нийт 500,000 төгрөг,

          -  Хохирогч Г.Чагдараас 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 90,000 төгрөг,

          - Хохирогч Ю.Энхтүвшингөөс 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банк дахь өөрийн 5242133438 тоот дансаар 500,000 төгрөг,

           - Хохирогч Ч.Батсууриас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад нь Төрийн банкны 232100760844 гэсэн дансаар 100,000 төгрөг,

           -  Хохирогч  Ж.Ахжолоос 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 10,000 төгрөг,

           -  Хохирогч И.Эрболатоос 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

           - Хохирогч Д.Лхагваас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 10,000 төгрөг,

           - Хохирогч Ю.Хандмаагаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байхад нь Худалдаа хөгжлийн банкны 4042324754 гэсэн Гэрэгэ системс ХХК гэсэн дансаар 500,000 төгрөг,

           - Хохирогч Г.Бямбасүрэнгээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

           - Хохирогч Т.Ариунболдоос 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

           - Хохирогч А.Ёндонбалаас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

          - Хохирогч Б.Батзаяагаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

          - Хохирогч Ш.Үүрцайхаас 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

          - Хохирогч Г.Даваадоржоос 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

          - Хохирогч Б.Чулуунтогтохоос 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 10,000 төгрөг,

          -  Хохирогч Х.Барсүрэнгээс 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

          -  Хохирогч Б.Балдоржоос 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

          - Хохирогч Д.Энхсайханаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

          - Хохирогч Ц.Цоодолоос 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

          - Хохирогч Ц.Гансүхээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

          -Хохирогч Д.Алимаагаас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20,000 төгрөг,

          - Хохирогч Т.Мөнх-Эрдэнээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

          -Хохирогч М.Чулуунбаатараас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын зусланд байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

          -Хохирогч Г.Одмагнайгаас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 40,000 төгрөг,

          - Хохирогч С.Ганзоригоос 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

- Хохирогч Б.Өсөхбаатараас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

           -  Хохирогч О.Батмөнхөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50,000 төгрөг,

           - Хохирогч Н.Болормаагаас 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмиралд хотхоны 503 дугаар байрны 802 тоотод байхад нь Хаан банк дахь 5166155461 дугаарын дансаар 300,000 төгрөг,

           - Хохирогч Ц.Энхбаяраас 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо нарны зам 60-289 тоотод байхад нь Хаан банк дахь иргэн Б.Лхагвасүрэнгийн 5429380126 тоот дансаар 500,000 төгрөг,

           - Хохирогч А.Энхбаяраас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амарбаясгалант зочид буудлын орчим байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 120,000 төгрөг,

           -  Хохирогч С.Отгонбаяраас 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хай пеймент солюшнс" ХХК- ийн 510080550085 дугаарын дансаар 1,000,000 төгрөг,

           - Хохирогч Ц.Одбаатараас 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 15-46 тоотод байхад нь Тэрэгэ системс” ХХК-ийн 404232475 тоот дансаар 500,000 төгрөг,

           -Хохирогч Ш.Тогтох нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 14-18 тоот гэртээ байхдаа “Хай пеймент солюшнс" ХХК-ийн Хаан банкны 5176023088 дансаар “510080550085” гэсэн утгаар 500,000 төгрөг,

           - Хохирогч Ц.Сэргэлэнгээс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг,  Аюушийн 2-4 тоот хаягт байхад нь иргэн Б.Наранбаатарын эзэмшлийн Хаан банкны 5032847170 тоот дансаар 300,000 төгрөг,

           -Хохирогч О.Эрдэнэсайханаас 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байхад нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5242133438 тоот дансаар 500,000 төгрөг,

           -Хохирогч Ө.Дашжавдангаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Төрийн банкны Баянхонгор салбараар дамжуулан Төрийн банк дахь өөрийн 232100760844 тоот дансаар 100,000 төгрөг,

           - Хохирогч Г.Бат-Оршихоос 2021 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 23:16 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8-14 тоотод байхад нь Хаан банк дахь өөрийн эзэмшпийн 5242133438 тоот дансаар 500,000 төгрөг,

           -Хохирогч Б.Тэмүүжинээс 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла моллын зүүн талд явж байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 500,000 төгрөг,

           - Хохирогч Б.Тунгалагтамираас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-23-109 тоотод байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 150,000 төгрөг,

           - Хохирогч Х.Эрдэнэбатаас 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум , Дэнж баг Эко хороолол 7 тоотод байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 300,000 төгрөг,

- “Хүрмэн цагаан толгой” ХХК-ний захирал Б.Мөнхбатаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Приус центр төвд байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Батдалай, Д.Батчулуун, Т.Эрдэнэбаяр, П.Пүрэвдаш, С.Сүхбат, Б.Мөнхбаяр, Г.Болорцэцэг, О.Нямзолбоо, Б.Баяржаргал, Х.Алихаан, Х.Амгалан,Б.Буянбаяр, Ц.Түвшинтөр, Н.Пунцагдаш, О.Гансүх, Ж.Хосбаяр, Э.Ууганбаатар, Л.Цэвэлмаа, Т.Анхцэцэг, Г.Болд, П.Бахытбик, Ц.Дарханбаатар, Д.Батбуян, Х.Ганжаргал, А.Мөнгөнцоож, Д.Энхжаргал, П.Сүлд-Эрдэнэ, Д.Батмөнх, Д.Марташгүй, Д.Баянтөгс, Л.Амарбаатар, Б.Баатархүү, И.Будьсүрэн, Г.Мягмар, Б.Нандингэрэл, Д.Онолбек, Т.Одончимэг, Т.Энхцогт, Д.Эрдэнэсүрэн, Б.Одончимэг, М.Мөнгөн, Ж.Бадамсүрэн, Г.Чагдар, Ю.Энхтүвшин,Ч.Батсуурь, Ж.Ахжол, И.Эрболат, Д.Лхагва, Ю.Хандмаа, Г.Бямбасүрэн, Т.Ариунболд, А.Ёндонбал, Б.Батзаяа, Ш.Үүрцайх, Г.Даваадорж, Б.Чулуунтогтох, Х.Барсүрэн, Б.Балдорж, Д.Энхсайхан, Ц.Цоодол, Ц.Гансүх,  Д.Алимаа, Т.Мөнх-Эрдэнэ, М.Чулуунбаатар, Г.Одмагнай, С.Ганзориг, Б.Өсөхбаатар, О.Батмөнх, Н.Болормаа, Ц.Энхбаяр, А.Энхбаяр, С.Отгонбаяр, Ц.Одбаатар, Ш.Тогтох, Ц.Сэргэлэн, О.Эрдэнэсайхан, Ө.Дашжавдан, Г.Бат-Орших, Б.Тэмүүжин, Б.Тунгалагтамир, Х.Эрдэнэбат, Б.Мөнхбат болон гэрч Б.Батмөнх, Л.Оюунхүү, Л.Нямчамба, насанд хүрээгүй гэрч Ц.Бадамцэцэг, Б.Хулан, Ж.Золбоо, Р.Амарбаясгалан, Б.Лхагвасүрэн, Б.Наранбаатар, Ц.Отгонжаргал, Х.Цэрэнбаяр, Ү.Хатанбаатар нарын мэдүүлэг, дансны хулганд  үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 116-127/, төрийн банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл / 2хх 131, 166-167, 182-183, 250, хаан банкны 50/11711 дугаартай албан бичиг /7хх 79/, Юнител ХХК-ний 05-01/6643, Скайтел ХХКомпаний 22/178 дугаартай  албан бичгүүд / 7хх 81-83, 9хх 35-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Ц.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн агуулж байна гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Ц.Эын дээрхи үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг  агуулж байгаа боловч  дээрхи  гэмт хэргийг үйлдэхдээ амьдралын эх үүсвэр болгоогүй үүнийг амьдралдаа захиран зарцуулаагүй гэж  маргаж  байгааг шүүх бүрэлдэхүүн  үндэслэлгүй  байна гэж  үзлээ.

Учир нь: “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох  нь зүйтэй юм.

Шүүгдэгч Ц.Э нь  2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд  нийт 82 иргэнээс 22.500.000 төгрөгийг өөрийн  болон бусдын дансаар шилжүүлэн авч  авсан мөнгөөрөө “өөрийнхөө  ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан” талаараа Ц.Э 2022 оны 01 дүгээр сарын 11-ний  өдөр мэдүүлжээ /1-р хавтас, 37 дугаар тал/, мөн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Э нь сэжигтнээр мэдүүлэхдээ:..би мөнгөө ойр зуурын хэрэгцээндээ хэрэглээд дууссан. Би Баянхонгор аймгаас 2021 оны 10 дугаар сард ирээд 2 сар орчим нийтийн байр түрээслэн амьдарч байсан, Сүүлийн 10 орчим хоног зочид буудлаар хоноглож байна, надад Улаанбаатарт амьдрах айл байхгүй...гэжээ. /1-р хавтас, 173 дугаар тал/,

      Шүүгдэгч Ц.Э нь бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, дээрхи мөнгийг өөрийнхөө амьдрал ахуйдаа  хэрэглэж  дууссан, бүтэн 10 сарын хугацаанд  амьдрахын тулд дээрхи мөнгийг байрны түрээс,  хоол унд, тоглоом  зэрэгтээ тогтвортой байнга зарцуулснаас  өөр зүйлд  мөнгийг  зарцуулсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байгааг анхаарах нь зүйтэй  байна гэж  шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Эыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг  байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 82 хохирогчид нийт 22.500.000  төгрөгийг хохирол учирснаас шүүгдэгч Ц.Э нь  хохирлыг бүрэн төлж барагдуулсан, энэ талаар хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагаа болон, прокурор, шүүхийн шатанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг  бичгээр гаргаж өгсөн байх тул  шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх  нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/674 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 жилийн хугацааг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь  хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 208 /хоёр зуун найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Эын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж  эхлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах  хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 208 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ц.Эын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

7. Шүүгдэгч Ц.Э нь хохирогч П.Батдалайд 300.000 төгрөг, Д.Батчулуунд 500.000 төгрөг, Т.Эрдэнэбаярт 300.000 төргрөг, П.Пүрэвдашид 180.000 төгрөг, С.Сүхбатад 40.000 төгрөг, Б.Мөнхбаярт 100.000 төгрөг, Г.Болорцэцэгт 30.000 төгрөг, О.Нямзолбоод 100.000 төгрөг, Б.Баянжаргалд 20.000 төгрөг, Х.Алихаанд 100.000 төгрөг, Х.Амгаланд 250.000 төгрөг, Б.Буянбаярт 500.000 төгрөг, Ц.Түвшинтөрд 500.000 төгрөг, Н.Пунцагдашид 50.000 төгрөг, О.Гансүхэд 80.000 төгрөг, Ж.Хосбаярт 100.000 төгрөг, Э.Ууганбаатарт 500.000 төгрөг, Л.Цэвэлмаад 50.000 төгрөг, Т.Энхцэцэгт 50.000 төгрөг, Г.Болдод 10.000 төгрөг, П.Бахыбект 20.000 төгрөг, Ц.Дарханбаатарт 100.000 төгрөг, Д.Батбуянд 90.000 төгрөг, Х.Ганжаргалд 500.000 төгрөг, А.Мөнгөнцоожид 100.000 төгрөг, Д.Энхжаргалд 80.000 төгрөг, П.Сүлд-Эрдэнэд 50.000 төгрөг, Д.Батмөнхөд 1.500.000 төгрөг, Д.Марташгүйд 2.000.000 төгрөг, Д.Баянтөгст 1.500.000 төгрөг, Л.Амарбаатарт 1.000.000 төгрөг, Б.Баатархүүд 500.000 төгрөг, М.Будьсүрэнд 20.000 төгрөг, Г.Мягмарт 20.000 төгрөг, Б.Нандингэрэлд 50.000 төгрөг, Д.Онолбекд 20.000 төгрөг, Т.Одончимэгт 500.000 төгрөг, Т.Энхцогтод 500.000 төгрөг, Д.Эрдэнэсүрэнд 500.000 төгрөг, Б.Одончимэгт 280.000 төгрөг, М.Мөнгөнд 1.000.000 төгрөг, Ж.Бадамсүрэнд 500.000 төгрөг, Г.Чагдарт 90.000 төгрөг, Ю.Энхтүвшинд 500.000 төгрөг, Ч.Батсуурьт 100.000 төгрөг, Ж.Ахжолд 10.000 төгрөг, И.Эрболатад 50.000 төгрөг, Д.Лхагваад 10.000 төгрөг, Ю.Хандмаад 500.000 төгрөг, Г.Бямбасүрэнд 50.000 төгрөг, Т.Ариунболдод 50.000 төгрөг,А.Ёндонбалд 20.000 төгрөг, Б.Батзаяад 50.000 төгрөг, Ш.Үүрцайхад 20.000 төгрөг, Г.Даваадоржид 20.000 төгрөг Б.Чулуунтогтоход 10.000 төгрөг, Х.Барсүрэнд 100.000 төгрөг, Б.Балдоржид 50.000 төгрөг, Д.Энхсайханд 50.000 төгрөг, Ц.Цоодолд 50.000 төгрөг, Ц.Гансүхэд 50.000 төгрөг, Д.Алимаад 20.000 төгрөг, Т.Мөнх-Эрдэнэд 50.000 төгрөг, М.Чулуунбаатарт 100.000 төгрөг Г.Одмагнайд 40.000 төгрөг, С.Ганзоригт 100.000 төгрөг, Б.Өсөхбаатарт 50.000 төгрөг, О.Батмөнхөд 50.000 төгрөг, Н.Болормаад 300.000 төгрөг, Ц.Энхбаярт 500.000 төгрөг, А.Энхбаярт 120.000 төгрөг, С.Отгонбаярт 1.000.000 төгрөг, Ц.Одбаатарт 500.000 төгрөг, Ш.Тогтоход 500.000 төгрөг, Ц.Сэргэлэнд 300.000 төгрөг, О.Эрдэнэсайханд 500.000 төгрөг, Ө.Дашжавданд 100.000 төгрөг, Г.Бат-Оршиход 500.000 төгрөг, Б.Тэмүүжинд 500.000 төгрөг, Б.Тунгалагтамирт 150.000 төгрөг, Х.Эрдэнэбатад 300.000 төгрөг, “Хүрмэн цагаан толгой” ХХК-ний захирал Б.Мөнхбатад 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан,  бусдад төлөх  төлбөргүй болохыг  дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд  хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

9.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг  2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН

 

                                               ШҮҮГЧ                              Л.ГАЛБАДАР