Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Баярмаа |
Хэргийн индекс | 186/2016/0026/э |
Дугаар | 43 |
Огноо | 2016-07-08 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Болормаа
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч Ж.Отгонжаргал түүний өмгөөлөгч Б.Дима нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625030449 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд болвсролтой, жолооч мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр 3 дугаар баг 11 дүгээр байр 31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хэрээдэй овогт Жовгоогийн Отгонжаргал ПЖ81100111 тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Отгонжаргал нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвд алт монетон эдлэл худалдаалдаг иргэн Х.Мөнгөннавчаас 6.6 граммтай 400.000 төгрөгний үнэ бүхий монетон бөгжийг худалдаж авна, дүү одоо мөнгийг нь авч ирж байна гэж хуурч мэхлэн залилж авсан,
2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг Хонхорын 1-1-5 тоотод орших Т.Саранцэцэгийн гэрт хоноод өглөө гарахдаа 39 инчийн Монел маркийн LCD зурагтыг нь хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 6-37 тоотод орших Н.Эрдэнэчулууны гэрийн цоожийг эвдэн орж гагнуурын аппарат, цахилгаан өрөм зэрэг 450.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Отгонжаргал: ...гэсэн мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ……..
Мөрдөн байцаалтад хохирогч Х.Мөнгөннавчийн өгсөн: … гэсэн мэдүүлэг /хх-ийн /
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Саранцэцэгийн өгсөн:... гэсэн мэдүүлэг /хх-ийн/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Энх-Амгалангийн өгсөн: … гэсэн мэдүүлэг /хх-ийн /
Мөрдөн байцаалтад гэрч Г.Дашнямын өгсөн: … гэсэн мэдүүлэг /хх-/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, хэргийн газрын схем зураг /хх-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /хх-13/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-24/, таньж олуулах ажиллагаа, эд зүйлийн үнэлгээ /хх-52/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-55/, эд зүйлийн үнэлгээ /хх-57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, Хаан банкны тодорхойлолт /хх-104/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол/хх-108/, зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Ж.Отгонжаргал нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвд алт монетон эдлэл худалдаалдаг иргэн Х.Мөнгөннавчаас 6.6 граммтай 400.000 төгрөгний үнэ бүхий монетон бөгжийг худалдаж авна, дүү одоо мөнгийг нь авч ирж байна гэж хуурч мэхлэн залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Х.Мөнгөннавчийн өгсөн мэдүүлэг/хх-39-41/, гэрч Б.Энх-Амгалангийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-31-32/, Баянзүрх дүүргийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-57/,
2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг Хонхорын 1-1-5 тоотод орших Т.Саранцэцэгийн гэрт хоноод өглөө гарахдаа 39 инчийн Монел маркийн LCD зурагтыг нь хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Т.Саранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-36, хх-38/, насанд хүрээгүй гэрч Н.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хх-45/, гэрч Г.Дашнямын мэдүүлэг /хх-49-50/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын эд зүйл үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-55/, хорирогч Т.Саранцэцэгт учирсан хохирлын талаарх баримт /хх-54/,
2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 6-37 тоотод орших Н.Эрдэнэчулууны гэрийн цоожийг эвдэн орж гагнуурын аппарат, цахилгаан өрөм зэрэг 450.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Н.Эрдэнэчулууны өгсөн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн баримт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Отгонжаргал нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.
Прокуророос шүүгдэгч Ж.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Отгонжаргалыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хуульд заасан ял шийтгэл оногдуулах, мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ж.Отгонжаргалд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болон хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ж.Отгонжаргалд нь бусдад учруулсан хохиролд нийт 1.149.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нар нь тус дүүргийн шүүхэд шүүгдээс хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх, тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй бөгөөд түүнд Иймд шүүгдэгч Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч З.Галбадрах нь Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нар бүлэглэн иргэн Э.Баянбаатарын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллагад мэдээлээгүй, мөн тухайн өдрөө хулгайлж олсон эд хөрөнгө /зурагт/ гэдгийг мэдсээр байж, урдчилан амлалгүйгээр худалдан борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл шүүхээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж байна.