Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/613

 

   

                                                           

 

 

 

   

2022         7           8                     

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч П.Баярмагнай,

хохирогч Б.Б,

улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Маналсүрэнгийн Ст холбогдох эрүүгийн 2211000001011 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хонин Онход ургийн овогт Маналсүрэнгийн С, /РД: /,

Монгол Улсын иргэн, 2001 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бүрэн өргөө” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамтаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар баг, Цэнгэл гэх газар оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран задгай тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Маналсүрэнгийн С нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1028д тоотод иргэн Б.Б толгойн тус газар нь чулуугаар цохисны улмаас зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн 442 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.С нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1028д тоотод иргэн Б.Б толгойн тус газар нь чулуугаар цохисны улмаас зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 01 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар тал/,

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Миний өгсөн мэдүүлгийн дагуу С намайг цохиод би юу ч мэдэхгүй шууд унасан. Тэгтэл Зундуй намайг сэрээхээр нь ахыгаа хүргээд өг гээд гэртээ хариад эхнэрээрээ толгойгоо угаалгаад унтсан. 3 дугаар сарын 30-ны орой хэл ам татаад, хөл мэдээгүй болоод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход таны тархи цөмөрсөн байна. Яаралтай хагалгаанд ор гэдэг хариу өгсөн. 4 дүгээр сарын 1-ний өдөр яаралтай хагалгаандаа ороод ясыг нь аваад металл тавих хагалгаанд орно гэсэн боловч идээлсний улмаас металл тавих хагалгаанд орж болохгүй юм байна гээд 4 дүгээр сарын 5-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэгээд 4 дүгээр сарын 15-ны өдөр намайг дахиад MRI харуул гээд харуултал маш том идээт голомт үүссэн байна яаралтай хагалгаанд ор гээд 4 дүгээр сарын 16-нд  хагалгаанд орсон. Би 14 хоногийн дотор нийт 2 удаа хагалгаанд орсон. Өнөөдрийг хүртэл байнга эмчилгээтэй. Мэдрэлийн шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж байна. Эмч намайг антибиотик дахиж хэрэглэх юм бол элэг тань даахгүй гээд одоо эмийн эмчилгээ мөн хийлгэж байна. Би нийт 38,000,000 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 6,180,000 төгрөг намайг эмнэлэгт хэвтэж байхад өгсөн. Өчигдөр 10,000,000 төгрөгт бодож приус 20 маркийн машин өгсөн. С нь цаашдаа гарах эмчилгээний зардлыг бүгдийг нь даана, хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна гэсэн хүсэлт бичиж өгсөн. Би Ст итгэж байна ...” гэх 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн төрсөн дүү Золжаргал, хамт ажилдаг Зундуй нарын хамт гарч ирээд 100 айлд манай гэрт ирсэн араас мөн өмнө хамт ажиллаж байсан Баасанням манай гэрт ирээд бид нар хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга нэртэй караокед орсон. Караокед ороод Баасанням, Золжаргал бид нар нэг хүний 3 шил пиво уугаад харин Зундуй машин барьж байсан болохоор караокены гадаа машиндаа сууж байсан. Тэгээд уг газраасаа гараад Баасанням нь эхнэр Хонгорзултай утсаар яриад Хонгорзулын гэрт очихоор болсон юм. Тэгээд бид нар бүгд Хонгорзулын гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1028д тоотод очоод Баасанням гэр рүүгээ ороод буцааж гарч ирэхдээ эхнэр З муудалцсан байдалтай гарч ирсэн. Тэгээд гэрээсээ гарч ирээд Баасанням нь би явлаа чи наад хүмүүстэйгээ хамт байхгүй гэж уурласан тэгсэн чинь Хонгорзул нь явуулахгүй гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байж байсан болохоор уг асуудлыг хараад би ганцаараа машинаас буугаад Хонгорзулын гэрт ороход миний харснаар 1 эмэгтэй хүн, 3 эрэгтэй хүн байсан. Тэгээд би ороод уг хүмүүст та нар болиоч ээ, та нараас болоод гадаа хоёр хүн хоорондоо маргалдаад байна гэхэд хэвтэж байсан 2 залуу нь босож байсан. Тэгээд 1 эмэгтэй нь бид нар одоо явлаа ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь за тэгүүл та нар гарцгаа айл гэр үймүүлээд яах гэсэн юм бэ гэж хэлсэн. Намайг уг хүмүүстэй харилцах үед миний төрсөн дүү Золжаргал араас гэрт орж ирээд зогсож байсан.Тэгээд дүү Золжаргал бид хоёр гэрээс гараад шууд машинд очоод суусан. Гэхдээ гэрээс гарахдаа хашаанд зогсож байсан Баасаннямд хандаж уг хүмүүс нь одоо явлаа гэж байна та хоёр эвтэйхэн маргалдахгүй унтаж амар даа гэж хэлээд хашааны гадаа Золжаргал, Зундуй, бид 3 машинд сууж байсан. Учир нь Золжаргал бид хоёр Зундуй дүүгээр гэртээ хүргүүлэх гэж байсан юм. Тэгтэл тухайн үед Зундуй дүү Баасанням ахад гэрийн түлхүүр өгчхөөд явна гээд хүлээж байсан. Тэгээд хашааны гадаа машинд сууж байхад хашааны хаалга нь онгоож Сугар-Эрдэнэ, Нямдорж гэх залуучууд нь түрүүлж гарч ирээд манай дүү гэх Баасаннямтай бид нар явлаа гэх байдлаар тайван нэг нэгэнтэйгээ ярилцсан бөгөөд тухайн үед би машины урд талын суудал дээр сууж байсан. Тэгсэн чинь хашааны хаалга дахиад онгойж С гэдэг залуу орилоод гүйгээд гарч ирсэн.Тэгэхээр нь би машины урд талын суудлаас бууж байх үед С гэдэг залуу нь ирээд миний толгой руу тас хийгээд цохисон. Яг юугаар цохисон талаар би хараагүй толгойгоо дараад доошоо газарт унасан. Тэгээд л нэг босоод ирсэн чинь хэн ч байхгүй байсан. Тэгээд Зундуй намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн үед цус гараад тогтсон болохоор гайгүй шалбарсан байх гэж бодоод түргэн тусламж дуудаагүй гэртээ хариад толгойгоо даавуугаар ороогоод, толгойгоо угаачхаад унтаад өгсөн юм. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний толгой өвдөхгүй байхаар нь гайгүй юм байна гэж бодоод 2022 оны 03 дугаар сарын 31-ний 22 цаг хүртэл ямар нэгэн өвдөлт байхгүй байж байгаад 22 цагаас эхлээд миний хэл, зүүн хөл, баруун мэдээгүй болсон. Тэгээд өөрсдийн машинаар гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд толгойн зүүн хэсэгт гавлын яс дотогшоо цөмөрсөн байна. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн, үүний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гавал тархины тасагт хэвтэж миний толгойн доторх гавлын ясны үйрмэг гэх үлдэгдэл зүйлийг авч цэвэрлэсэн, мөн удсаны улмаас идээлсэн байна тиймээс цэвэрлэгээ хийж байгаад эмнэлгээс гарсан. Тэгээд сарын дараа толгойн нарийвчилсан зургийг авч гайгүй байх юм бол 10 сарын дараа толгойн гавлын ясыг нөхөх хагалгаа хийнэ гэж хэлсэн... ” гэх /хх-ийн 11-12 дугаар тал/,

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ажлын залуу болох Бямбажаргал гэгчийг машинд суулгаад хашааны гадна байж байхад С гэгч гартаа нэг чулуу барьчихсан байж байгаад Бямбажаргал гэгчийн толгой хэсэг рүү нэг удаа цохичхоод зугтаагаад яваад өгсөн ...” гэх /хх-ийн 25 дугаар тал/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед Бямбаа ахын толгой руу хүн цохисон гээд толгойноос нь цус гарсан. Бямбаа ах өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байгаад таталт өгөөд гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа. Бид хоёрын толгой руу чулуугаар С цохисон гэж Зундуй, Хонгороо, Жав, Золоо ах нар харсан гэж хэлсэн...” “...Би Бямбажаргал ахыг машинд суулгах гээд машин руу явж байхад С араас ирээд Бямбажаргал ахын толгой руу цохиж унагаад дараа нь миний толгой руу цохисон. Тэгээд ямар ч байсан С зугтсан...” гэх /хх-ийн 30, 33 дугаар тал/,

Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бямбаа ахын толгойных нь зүүн тал руу гараараа цохих шиг харагдахаар нь би машинаас буугаад С ахыг хойш нь болгож татаад хашааны булан руу аваачсан. Тэгээд байж байтал манай хүргэн ахын толгойных нь баруун талаас цус гарчихсан, Бямбаа ахын толгойных нь зүүн талаас цус гарчихсан байдалтай зогсож байсан. Тэгэхэд би толгойг нь чулуугаар цохисон юм байна гэж мэдсэн...” “...С нь хашааны үүдэн дээр Баасанням ахын араас нь толгой хэсэгт нь цохисон байсан. Тэгээд л С нь зугтаад яваад өгсөн. Харин бид нар араас нь хөөсөн зүйл байхгүй. Хэсэг хугацааны дараа бид нар гэр рүүгээ харих гээд явж байхад гудамжинд уг гурван залуу явж байхаар нь бид гурав очоод машинаасаа буух үед хашаа даваад зугтаад яваад өгсөн. Бид нарын зүгээс зодож цохисон зүйл байхгүй...” гэх /хх-ийн 135-139 дүгээр тал/,

Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баасанням бид хоёр машины хажууд юм яриад зогсож байхад Бямбажаргал нь бид хоёрын хойно байсан ба гэнэт ёо ёо гээд байхаар нь эргээд харахад Бямбажаргал толгойгоо доошоо дарчихсан, харин С цаашаа зугтаж байсан ...” гэх /хх-ийн 145 дугаар тал/,

Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...цаанаас хашаан дотроос С гэгч нь гарч ирээд Сугар-Эрдэнэ, Бямбажаргал нарын хажууд очоод Бямбажаргал ахыг хашаа руу түлхээд толгой руу нь цохисон. Гэхдээ юугаар цохисныг нь хараагүй ...” гэх /хх-ийн 147 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5180 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

Б.Ббиед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь хүний амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх /хх-ийн 26-58 дугаар тал/

Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “... 2022 оны 3 дугаар сарын 29-ний шөнө миний бие арван жилийн ангийн хүүхэд болох Хонгорзулын гэр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1028д тоотод найз Нямдорж, Сугар-Эрдэнэ, Хонгорзул нарын хамт архи уугаад байж байтал тэдний гэрт нь унтаад өгсөн байсан. Тэгтэл Хонгорзулын гэрт нэг залуу намайг босоод ир, гараад ир гээд байсан. Тэгсэн манай найз Нямдорж андаа босоорой явъя гээд байсан. Тэгээд би гэрээс нь гартал хашаанд нь хэдэн залуучууд машинтай зогсож байсан ба бид хэдийг ална энэ тэр гээд орилоод байхаар нь би Нямдорж, Сугар-Эрдэнэ нарыг тухайн машинтай залуучууд зодоод байна гэж бодоод хашааны дотор хэсэгт нэг чулуу хэвтэж байхаар нь аваад машины хажуу талд байсан нэг залууг өнөөх чулуугаараа толгой хэсэг рүү нь нэг цохиод цаашаа зугтаагаад гүйсэн. Гүйж байхад нэг намайг хавирч унагаасан бөгөөд миний хөл жоохон эвгүй болохоор нь би цаашаа гүйгээд хашаа даваад зугтаасан....” гэх /хх-ийн 30 дугаар тал/,

Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “ ... Би өмнө гэрчээр мэдүүлэхдээ үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчид учруулсан хохирлоо боломжоороо төлж байгаа. Одоогийн байдлаар 7 сая төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг мөн төлөх болно ...” гэх /хх-ийн 80 дугаар тал/,

            Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт, би 2 сарын эхээр Өмнөговийн төмөр замд ажиллаж байгаад 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд тухайн үйл явдал болдог өдрийн шөнө манай 10 жилийн найзууд уулзъя гэсэн. Би очоод ууж байгаад архи даадаггүй болохоор унтсан байсан. Тэгээд унтаж байтал намайг гаднаас 3 залуу орж ирээд дуудаад гараад ир гээд байсан. Би гараад очтол гадаа 4 залуу байсан. Тэгээд л тэр хоёрыг маргалдаж байна гэж бодоод газраас чулуу аваад цохисон гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Б.Бямбажаргал, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.С нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1028д тоотод иргэн Б.Бямбажаргалын толгойн тус газар нь чулуугаар цохисны улмаас зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, “Бүрэн өргөө” ХХК-д нярав ажилтай зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

 

Хохирол, хор уршгийн талаар. 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримтаар үнэлнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С нь хохирогч Б.Бямбажаргалд приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 10,000,000 төгрөгт тооцон өгсөн гэх боловч хуульд заасан баримт бичгийн хүрээнд шилжүүлээгүй байх тул шүүх өөрийн дотоод итгэлээр хохиролд тооцож үнэлэхгүй орхиж,

Шүүгдэгч М.С нь хохирогч Б.Бямбажаргалын толгойн тус газар нь чулуугаар цохисны улмаас зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүнд гэмтэл учруулсан тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч М.С нь хохирогч Б.Бямбажаргалд баримтаар 6,080,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сан 100900020080 дансанд 428,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цус мэт зүйлээр бохирлогдсон чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хонин Онход ургийн овогт Маналсүрэнгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 / арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хохирогч Б.Бямбажаргал нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хавтаст  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                    П.АРИУНБОЛД