| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0507/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/574 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангад овогт Туяагийн Ид холбогдох эрүүгийн 2111 00635 1099 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тангад овгийн Туяагийн И, /РД: СУ/,
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд эгчийндээ оршин суудаг гэх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа,
Урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 906А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 866 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсныг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгож шилжүүлэн авч, энэ хэрэгт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьсон,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.И нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 8-96 тоотод газар шорооны ажил хийж байгаад хохирогч Г.Бгийн эзэмшлийн цахилгаан молдок, уртасгагч зэргийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 563,825 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Тангад овгийн Туяагийн Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Т.Иы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн “Маргааш өглөө нь 5 буудлын орчим хүлээж байхад үл таних жижигхэн биетэй, жижиг тэрэгтэй залуу ирээд намайг аваад 5 буудалд гудам дундуур яваад нэг айлд орхисон. Тэнд 3-4 метр нүх ухна гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу надад уртасгагч, молдок 2 үлдээгээд өөрөө явсан. Тэгээд ирэхгүй их удсан. Би тэр айлаас хүрз нэмж аваад нүхийг 1 метр орчим ухсан. Ирэхгүй удаад байхаар нь би молдок, уртасгагч 2-ыг нь аваад явсан гэх ” /хавтаст хэргийн 45-46-р тал/, хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ярихад та өмнө ямар ажил хийж байсан талаар асуухад найзуудаараа нийлж газар шорооны ажил хийдэг байсан гэж хэлсэн. Та маргааш өглөө 5-н буудал дээр хүрээд ир гэсэн. За гээд яриагаа дуусгасан. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 09:00 цагийн орчимд 5-н буудал дээр уулзаад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо хайлаастын 8-96 тоотод хамт очиж ямар ажил хийхийг нь хэлж өгсөн. Тэгээд би өөрөө Шарга морьтын зуслан руу ажилтай болох Эркаг хүргэж өгөөд тэнд жаахан ажил байсан учраас хийж байгаад, 12:00 цагийн орчимд би хоол авчирч өгөх байсан ч ажил болохгүй байсан учраас залгаад хоолны мөнгө шилжүүлэх гэтэл гар утсаа авахгүй байсан” гэх /хавтаст хэргийн 31-32-р тал/, гэрч Б.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ харин нэг зар луу ярихад ажлаа дуусгаад өдөртөө 50,000 төгрөг авдаг гэсэн зар байсан түүн рүү ярьсан, яг юу ярьсан талаараа сайн санахгүй байна, ямар ч гэсэн зарын дагуу ярьж байна, гэсэн чинь эмэгтэй хүн авахгүй гэхээр нь манай нөхөр ажиллах юм гээд Ид утсаа өгсөн, тэгээд ажиллахаар болсон. Маргааш нь И өдөр 12:00-13:00 цагийн орчимд явсан байхаа, бид хоёр тухайн үед 10 цаг хүртэл унтдаг байсан. Тухайн үед И 3-4 цагийн дараа ирээд нөгөө айл нь сонин айл байна лээ, ажлаа дуусгаж амжаагүй, маргааш дуусгаад мөнгө авна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн орчимд явсан санагдаж байна, орой нь ирээд хоол хүнсний зүйл авсан байсан, харин бэлэн мөнгө авчраагүй байсан” /хавтаст хэргийн 39-40-р тал/ гэх хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгч Т.И нь хохирогч Г.Батхүүгийн эзэмшлийн албан ажлын шаардлагын дагуу итгэмжлэн хариуцуулсан цахилгаан молдок, уртасгагч зэргийг завшиж 563,825 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл тогтоогдож байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь тухайн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол завших гэмт хэргийн тухайд гэрээ хэлцэл, хууль дүрэм, албан ажлын шаардлагын дагуу түүний өөрийнх нь эзэмшил мэдэлд шилждэг.
Шүүгдэгч Т.И нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 8-96 тоотод газар шорооны ажил хийж байгаад хохирогч Г.Батхүүгийн эзэмшлийн ажлын шаардлагаар хариуцуулан өгсөн цахилгаан молдок, уртасгагч зэргийг нь завшиж, бусдад 563,825 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Т.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Т.И мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “... Тухайн үед Уянга фэйсбүүкээр зар харж байгаад нэг зарын дагуу зараар холбогдоод ярьж байгаад надад шууд утсаа өгсөн. Утасны цаанаас үл таних нэг залуу молдок ашиглаж чадах уу, газар шорооны ажил хийж байсан уу гэх мэт зүйл асууж байгаад би уулзаад ажлаа үзэхээр болсон. Маргааш өглөө нь 5 буудлын орчим хүлээж байхад үл таних жижигхэн биетэй, жижиг тэрэгтэй залуу ирээд намайг аваад 5 буудалд гудам дундуур яваад нэг айлд орхисон. Тэнд 3-4 метр нүх ухна гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу надад уртасгагч, молдок 2 үлдээгээд өөрөө явсан. Тэгээд ирэхгүй их удсан. Би тэр айлаас хүрз нэмж аваад нүхийг 1 метр орчим ухсан. Ирэхгүй удаад байхаар нь би молдок, уртасгагч 2-ыг нь аваад явсан. Мөн би тэр айлд ирээд тэр залууг явсны дараа 0,5 гр архи авч уусан байсан. Би молдок, уртасгагч 2-ыг аваад шууд “Хар хорин” худалдааны төв ороод нэг дунд орчим насны хүнд зарсан. Зарахдаа хэдэн төгрөг авсан тухайгаа санахгүй байгаа юм ...” гэх /хавтаст хэргийн 45-46-р тал/,
Шүүгдэгч Т.И нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх / хавтаст хэргийг 72 дугаар тал/,
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 06 дугаар сарын 10-ны өглөө фэйсбүүк дээр ажлын нэгдсэн зар гэсэн группт газар шорооны туслах ажилтан авна, өдрийн 50,000 төгрөг, цалин 7 хоногоор, молдок барьдаг бол давуу талтай, гээд өөрийн 88018575 гэсэн дугаараа бичээд зар байршуулсан. Тэгсэн ганцхан хүн ярьсан, орой 23:00 цагийн орчимд 80424763 дугаараас үл таних эмэгтэй хүн залгаад зарын дагуу ярьж байна, манай нөхөр газар шорооны ажил болон молдок барьж байсан туршлагатай гэж ярьсан. Тэгээд би нөхөртэй чинь ярья гэсэн, ярихад та өмнө ямар ажил хийж байсан талаар асуухад найзуудаараа нийлж газар шорооны ажил хийдэг байсан гэж хэлсэн. Та маргааш өглөө 5-н буудал дээр хүрээд ир гэсэн. За гээд яриагаа дуусгасан. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 09:00 цагийн орчимд 5-н буудал дээр уулзаад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо хайлаастын 8-96 тоотод хамт очиж ямар ажил хийхийг нь хэлж өгсөн. Тэгээд би өөрөө Шарга морьтын зуслан руу ажилтай болох Эркаг хүргэж өгөөд тэнд жаахан ажил байсан учраас хийж байгаад, 12:00 цагийн орчимд би хоол авчирч өгөх байсан ч ажил болохгүй байсан учраас залгаад хоолны мөнгө шилжүүлэх гэтэл гар утсаа авахгүй байсан. 15:00 цагийн орчимд бас залгасан утсаа аваагүй, 18:00 цагийн орчимд ажил хийлгэж байсан нөгөө айлын эгч рүү залгахад ажлаа хийж байсан хүн чинь дутуу хийсэн байна, байхгүй байна гэсэн, багаж байна уу гэж асуухад байхгүй аваад явсан гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хандсан. Айлдаа очиж үзэхэд багаж байхгүй байсан. ...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100-н айлаас молдок 500,000 төгрөгөөр, уртасгагч 100,000 төгрөгөөр худалдаж авсан баримт байгаа...” гэх /хавтаст хэргийг 31-32-р тал/,
Гэрч Б.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...80424763 дугаарыг би мэднэ. Энэ миний дугаар байсан, одоо миний нэр дээр байгаа дугаар. Энэ дугаарыг би 2021 оны 7 сараас хойш ахиж ашиглаагүй. Иыг би сайн танина, миний 3 настай хүүхдийн эцэг нь байгаа юм. Бид хоёр 2018 оны 12 сард анх танилцаж байгаад, сүүлдээ хамтран амьдраад хүүхэдтэй болж байсан. Би одоо Итай холбоо байхгүй байгаа. Харин 2021 оны 07 cap хүртэл хамт байж байгаад, хорих 461 дүгээр ангид хоригдох үед нь 2 удаа очиж уулзсан. “...Би тухайн үед И, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 33-549 тоотод амьдарч байсан. Тэр үед И газар шорооны ажил хийхээр болж, харин өдөртөө цалингаа өгдөг ажил сонгохоор бид хоёр хоорондоо ярилцаад, би фэйсбүүкээр ажлын зар хайгаад ажилд авна гэсэн зарын нэгдсэн групп сонгоод ороход 2-3 ажлын зарууд байхаар нь эхнээс нь ярихад цалингаа өдөрт нь олгохгүй, 7, 14 хоногт өгнө гэж байсан, харин нэг зар луу ярихад ажлаа дуусгаад өдөртөө 50,000 төгрөг авдаг гэсэн зар байсан түүн рүү ярьсан, яг юу ярьсан талаараа сайн санахгүй байна, ямар ч гэсэн зарын дагуу ярьж байна, гэсэн чинь эмэгтэй хүн авахгүй гэхээр нь манай нөхөр ажиллах юм гээд Ид утсаа өгсөн, тэгээд ажиллахаар болсон. Маргааш нь И өдөр 12:00-13:00 цагийн орчимд явсан байхаа, бид хоёр тухайн үед 10 цаг хүртэл унтдаг байсан. Тухайн үед И 3-4 цагийн дараа ирээд нөгөө айл нь сонин айл байна лээ, ажлаа дуусгаж амжаагүй, маргааш дуусгаад мөнгө авна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн орчимд явсан санагдаж байна, орой нь ирээд хоол хүнсний зүйл авсан байсан, харин бэлэн мөнгө авчраагүй байсан...” гэх /хавтаст хэргийн 39-40-р тал/,
Хохирогч Г.Бгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 48-50-р тал/,
Дамно ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /563,825 төгрөгөөр үнэлсэн/ / хавтаст хэргийн 54-55-р тал/,
Шүүгдэгч Т.Иы төрсний бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 77-р тал/, ял шалгасан хуудас / хавтаст хэргийн 107-108-р тал/,
Шүүгдэгч Т.Иы ялын тооцоо хийсэн талаарх баримт / хавтаст хэргийн 175-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь Т.Иыг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 8-96 тоотод газар шорооны ажил хийлгэхээр ажлын шаардлагаар итгэмжлэн хариуцуулсан хохирогч Г.Бгийн эзэмшлийн цахилгаан молдок, уртасгагч зэргийг нь завшиж 563,825 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Т.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэснийг журамлан шүүгдэгч Т.Иы өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 24 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ирүүлсэн шүүгдэгч Т.Иы ялын тооцооны хугацаанд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хохирол төлбөр, хор уршгийн талаар
Шүүгдэгч Т.Иаас нийт 563,825 төгрөгийг гаргуулан Баянзүрх дүүргийн 5-р хороо, 14-р баг 2-46 тоотод оршин суух Галсангийн Б /РД: ОЮ89012911/-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Бусад шийдвэрлэх асуудал
Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Прокуророос шүүгдэгч Тангад овгийн Туяагийн Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Тангад овгийн Туяагийн Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ид 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Иы өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 24 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Иы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 29 /хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Иаас нийт 563,825 төгрөгийг гаргуулан Баянзүрх дүүргийн 5-р хороо, 14-р баг 2-46 тоотод оршин суух Галсангийн Б /РД: ОЮ89012911/-д олгосугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× П.АРИУНБОЛД