Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 42

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Д.Батхүү,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч: З.Энхжаргал,

Шүүгдэгч И.Билэгдэмбэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Сойзмаа

Гэрч О.Саруулцэцэг, И.Энхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ишжамцын Билэгдэмбэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030084 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4-үүл, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Хархорин сумын 2 дугаар баг Эрдэнэ зуугийн 2-48 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хархорин дахь сум дундын 2-р шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2292 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 27 хоногийн ялаас 3 жилийг өршөөн хасч, үлдсэн 3 сар 27 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар  зүйлийн 155.1, 114 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2-р шүүхийн 20 А дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сум дундын  шүүхийн 54 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-т заасан ялыг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, Боржигон овогт Ишжамцын Билэгдэмбэрэл /НЮ71101472/ регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч И.Билэгдэмбэрэл нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-271 тоотод хамт архи ууж байсан И.Цэнд-Аюуштай маргалдан, улмаар түүний толгойруу өшиглөн зодож, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч И.Билэгдэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: ...                     гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сойзмаа шүүхийн хэлэлцүүлэгт: …. гэв.

Гэрч О.Саруулцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: …

Гэрч И.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: …

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сойзмаагийн мэдүүлсэн: …2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 30 минутын үед талийгаач нөхөр Цэнд-Аюуш гэрээс 5 буудалд байдаг хүргэн Алтансүхийн түрээслэж ажиллуулдаг грашруу явсан.Тус грашид талийгаач модоор хөдөөний айлд юм хийж өгөх гээд бэлдчихсэн байсан түүнийхээ ар талд ислэг хавтан хадахаар гэртээ бэлдээд аваад явсан. Граш дээр очиход хүүхдүүд  гадуур ажилтай явчихсан граш цоожтой байсан болохоор тус грашнаас баруун тийш гудамжинд байрлах нийтийн байранд ах дүү хоёр нь байр түрээслэж суудаг гэсэн би тэр байранд нь очиж үзээгүй. Тэгээд чимээгүй байж байгаад өдөр 15 цагийн үед ах Энх-Сайханыхаа утсаар надруу яриад хүүхдүүд граш дээрээ ирсэн болов уу гэж асуухаар нь “мэдэхгүй чи өөрөө хаана байгаа юм” гэхэд “Сайхан, Билгээ 2  дээр байна, одоо харилаа граш руу ороод хүүхдүүд ирсэн бол юм оруулж хадчихаад ирээгүй бол буцаж энэ 2 дээр ирж юмаа тавьчихаад алхаад харъя” гэж хэлсэн, тэгээд ямар ч чимээгүй байсан. 17 цаг болж байх үед би нөхөрлүүгээ утасдахад утсаа ерөөсөө авахгүй байсан. Тэгээд чимээгүй байж байтал орой 18 цаг өнгөрөөд 19 цаг болох гэж байтал манай охин Наранжаргал над руу утасдаад “хөөе ээжээ Билгээ ах, Сайхнаа ах аав эд нар архи ууж байгаад хоорондоо ноцолдсон юм шиг байна аав энд чихнээс нь цус гарчихсан манай грашийн энд сууж байна” гэсэн, тэгэхээр нь би охиндоо “шууд аавыгаа аваад хүрээд ир тийшээгээ явж хэрүүл маргаан хийгээд хэрэггүй  бушуухан хүрээд ир” гэсэн тэгтэл удалгүй охин Наранжаргал, хүргэн Алтансүх 2 талийгаачийг аваад гэрт орж ирсэн тэгтэл талийгаач “Билгээ муу новш чинь энэ рүү өшиглөдөг байна ш дээ” гээд цус гойжсон чихээ дараад байсан тэгэхээр нь би ер нь чи очиж архи ууж хэрэлдэж маргалдах ямар шаардлага байсан юм гэж уурлахад за яахав  дээ та нар намайг л буруутгаж байгаа байх гээд том өрөө рүү ороод сандал дээр жаахан сууж байснаа царай нь цонхийгээд сонин болоод би ерөөсөө эмнэлэг явъя гэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү явна биз дээ гээд орой 20 цаг өнгөрч байх үед Алтансүх, Наранжаргал  нар машиндаа суулгаад аваад явсан би гэртээ 2 жаахан хүүхэд хараад үлдсэн. Нэг цаг гарангийн дараа Нарантогтох гаднаас орж ирээд аавыг эмнэлэгт хэвт гэсэн гэнэ хэвтэх хувцас хунарыг нь аваад ир гэж Наранжаргал ярьсан. Би тэгэхээр нь хувцас хунарыг нь бэлдэж өгөөд Нарантогтохоор явуулсан тэгж байтал Наранжаргал над руу утсаар яриад сахиуртай хэвтэнэ гэж байна та ирэхүү гэхээр нь тэгье гээд Нарантогтох намайг ирж аваад би 22 цаг өнгөрч байхад очиж сахисан юм. 11 хоног сахиад өчигдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цаг 25 минутын орчимд нас барсан юм. …Жинсэн өмд нь нэл цус болчихсон, баруун талын чих, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Гэрт ирэхэд хамарных нь цус зогсчихсон, чихнээс нь цус гараад байсан, өөрөө 00-ын цаас аваад өг гээд чихрүүгээ хийгээд нөгөөх нь цус нэвчиж гарч ирэхээр нь хаяаад байсан юм. Баруун гарных нь эрхий хуруу зулгарч цус гарсан байдалтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй /хх-27-28/ гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Нарантогтохын мэдүүлсэн: …Орой 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай хүргэн Алтансүхийн кузов засварын газарт ирсэн, тэгээд би бие засах гээд уг автозасварын урд талаар нь ороод гудамжинд бие засаж байхад манай аавын ах Энхсайхан дээрээс гудамж уруудаад ирж байсан, ойртоод ирэхэд нүүрэн нь цус болчихсон байсан, тэр үед би нүүр амаа яачихсан юм гэхэд танай аав дүү Билэгдэмбэрэл, Энхбаясгалан бид 4 нийтийн байранд архи ууж байгаад хоорондоо муудалцаад танай аав болон Билэгээ ах 2 чинь хоорондоо зодолдоод аав чинь над руу аяга шидээд тархи хагалчихлаа гэсэн тэгээд би манай аав хаана байна гэж асуухад автобусны буудлын наад талын дэлгүүрийн үүдэнд сууж байгаа гээд Энхсайхан ахын хамт аав дээр очиход дэлгүүрийн хажууд байх цэцгийн мандлын хажууд чихээ барьчихсан доошоо хараад сууж байсан. Тэр үед “та яасан бэ” гэхэд “Билгээ ах чинь миний чих рүү өшиглөчихлөө” гэсэн, та нар яасан сонин юм бэ ууж идэж чадахгүй байж хоорондоо муудалцаж байдаг гээд аавыг загнаад өргөж босгоод граж руу дагуулж яваад хүргэн Алтансүх, Наранжаргал нарт  аваачиж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-29-30/ гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд гэрч И.Энхбаясгалангийн мэдүүлсэн: … 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед идээний тавгийн гадна талын 12 жилийн хэвийг яаж хийх талаар заалгах гэж төрсөн дүү Билэгдэмбэрэлийн гэрт нь очсон юм. …тэгээд талийгч Цэнд-Аюуш энд гурван ах чинь цугларсан байна шинэ жилийн ганц юм авч өгөхгүй  юм уу гэсэн юм. Тэгээд Билэгдэмбэрэл гарч яваад 0.75 л нэг шил Хараа нэртэй архи авчирсан юм. …тэгээд тэр архийг уугаад сууж байхад манай бага дүү Билэгдэмбэрэл бид нарт хандаж “Баясалмаа дүү чинь дэслэгч цол авсан байна хэдүүлээ мөнгө цуглуулж өгье” гэсэн юм. …тэгээд ярьж байхад талийгч Цэнд-Аюуш “манай хүү Нарантогтох ахмад цол авсан та нар яагаад эгчийн хүүхдийг яриад миний хүүг тоохгүй байгаа юм бэ” гэж Билэгдэмбэрэл рүү хандаж хэлсэн юм. Тэгээд Билэгдэмбэрэл Цэнд-Аюуш хоёр хоорондоо маргах гээд байхаар нь би Цэнд-Аюушийг чи одоо яв гэж хэлээд явуулсан юм. Тэгээд би удалгүй 20-30 минутын дараа араас нь гараад бие засаад гараад иртэл Билэгдэмбэрэл гэрээс гарч ирээд Цэнд-Аюуш ах агсам тавиад байна явья гэсэн юм. Тэгээд би гэрт буцаж оролгүй Билэгдэмбэрэлтэй хамт яваад 49-р сургуулийн хажуу талын гүүрний тэнд  Билэгдэмбэрэл урт цагаан орно гээд надаас салаад би гэртээ харьсан. …архи уухаар Билэгдэмбэрэл Цэнд-Аюуш хоёр хоорондоо муудалцдаг юм. …. Билэгдэмбэрэл болон талийгч хоёр хоорондоо зодолдсоныг нь би өөрөө хараагүй гэсэн мэдүүлэг /хх-32-33/ гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд гэрч О.Саруулцэцэгийн мэдүүлсэн: …2015 оны 12 дугаар сарын 30-ны 15-16 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 14-р хороо Хайлаастын 13-271 тоотод байх нийтийн байрны 2 дугаартай өрөө буюу гэртээ байж байхад хажуу талын 3 дугаартай өрөөнд хүмүүс шуугилдаад архи уугаад байх шиг байсан. Тэгээд нэг нь хаалга саваад гарах шиг болсон тэгтэл коридорт хаалга савлаа гээд зодоон болоод байх шиг байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод шагайхад өндөр нь газар уначихсан байсан бас нэг өндөр дүү нь унасаныгаа толгой дээр дэвсээд байсан хөөе болиоч гэхэд араас гарч ирсэн жижиг нь /Энхсайхан/ чамд ямар хамаатай юм гэж байсан. …тэр унасан хүний чихнээс нь цус гарсан байсан. …унагачихаад толгой дээр нь хөлөөрөө дэвсэж байсан  /хх-36-37/ гэсэн мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Наранжаргалийн мэдүүлсэн: …Бид гурав граж дээрээ 18 цагийн үед ирээд Нарантогтох бие засах гээд урагшаагаа гудамж руу орох гээд явж байсан юм шиг байгаан, тэгсэн гудамж руу ороход Сайхан гээд аавын төрсөн ах нь Нарантогтохтой  тааралдахдаа Сайханаа ахын дух нь цус болчихсон байхаар нь Нарантогтох “юу болсон бэ” гэж асуухад Сайханаа ах “аав чинь Билэгээтэй маргалдаад гэхээр нь “аав хаана байгаа юм бэ” гэж манай ихэр асуугаад Сайханаа ахтай хамт аавын байгаа газар болох Цахир ам гэдэг хүнсний дэлгүүрийн зүг явтал аав маань Цахир ам дэлгүүрийн гадаа үүдэнд сууж байсан гэсэн. …тэгсэн чинь аав “Билгээ ах чинь миний баруун талын чих рүү өшиглөсөн чинь хамар чих хоёроос зэрэг цус гоожоод тогтохгүй байна” гээд ярьж байх үед манай ихэр Нарантогтох, Сайханаа ахтай хамт Сайхнаа ах Билэгээ хоёрын түрээсэлдэг нийтийн байранд очтол Билгээ ах байхгүй байхаар нь Нарантогтох Сайханаа ахыг тэнд нь үлдээгээд өөрөө буцаад граж дээр хүрч ирэхээр нь би машиндаа аав, Нарантогтох, Алтансүх гуравыг суулгаад нийтийн байрны гадаа очоод Нарантогтох, Алтансүх хоёр түрүүлээд нийтийн байр руу орсон. …манай нөхөр Алтансүх бид хоёр аавыг аваад гэрлүүгээ явсан. Аав гэрт очоод “Билэгээ муу золиг миний чих рүү өшиглөөд цус нь тогтохгүй байна, нэг л биш байна, эмнэлэгт үзүүлэх үү” гэхээр нь Алтансүх бид хоёр аавыг аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явж байхад аав хойшоо гэдийж болохгүй өвдөөд байна гээд урагшаагаа хагас тонгойгоод нүүрээ урдаас нь гараараа тулаад явсан гэсэн мэдүүлэг /хх-38-39/,      

Мөрдөн байцаалтанд гэрч И.Энхсайханы мэдүүлсэн: ..2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед ажлаасаа өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн нутаг Өнө баарны арын эгнээнд байдаг түрээсийнхээ байранд дүү Билэгдэмбэрэлийн хамт ирсэн би уг байрыг өөрийн төрсөн дүү Билэгдэмбэрэлтэй  хамт хөлсөлж байгаа юм. …Талийгаач  дүү Цэнд-Аюуш 13 цаг өнгөрөөгөөд архи уучихсан орж ирэхээр нь би түүнд хандаж чи жаахан юм уучихсан юм уу гэсэн чинь тиймээ ахаа би хажуу талын Мөөгийтэй нэг шил архи  хуваагаад уучихсан юм аа гэж хэлж байсан. ..би эхлээд Цэнд-Аюушийг гэрээсээ ислэг хавтанг нь бариулаад гаргасан удалгүй Билэгдэмбэрэл урт цагаан руу явлаа гээд гарсан чинь үүдэнд хүмүүс түжигнээд явчихсан тэгэхээр нь гарахад Цэнд-Аюуш үүдний  шалан дээр сууж байсан Билэгдэмбэрэл гараад явсан байсан, тэрээр Билэгдэмбэрэл намайг  түлхэж унагаад цохьчихоод явчихлаа гэж хэлсэн /хх-43-44/ гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд гэрч М.Бүрэнжаргалын мэдүүлсэн: …2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд Барс зах  дээр бараа аваад явж байхад манай эхнэр надруу утсаар яриад нийтийн байрны 03 тоот өрөөнд хүмүүс зодолдоод байна гэхээр нь би Барс захаас уг нийтийн байранд ирэхэд уг өрөөнд Энхсайхан болон Цэнд-Аюуш нар уг өрөөнд архины шил хагарсан, өрөөгөөр дүүрэн цус нөж болсон мөн тэр 2 настай хүний нүүр болон чих толгой орчим газар нь нэлэнхийдээ цус болчихсон байсан, …манай найз ирээд бид нар архи хувааж уугаад бид хоёрыг зодчихоод явчихлаа, одоо бид хоёр гэр орноо цэвэрлээд архи дарс уухгүй гэж хэлэхээр нь цагдаа дуудаагүй.  …Энхсайхан гэх хүний толгой орчим газраар нь 2 тийш цус гарсан, доошоо гойжсон, иргэн Цэнд-Аюушийн биеийн чих орчмоос нь цус гарсан, мөн нүүр хэсэг нь цус болсон байсан /хх-45/ гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Д.Мөнхбатын мэдүүлсэн: …Талийгаач Цэнд-Аюушийн нас барсан шалтгаан нь дээрх гэмтэл авсны улмаас тархинд зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл үүсэж үхэлд хүргэсэн шууд холбоотой. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь өвчний түүх болон шинжилгээгээр үзэхэд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. …хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хатуу мохой зүйлд хүний гар, хөл, ир үзүүргүй хатуу биет зэрэг олон зүйл багтана, яг аль зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. … гутлаар өшиглөж авахад хатуу мохоо зүйлд хамрагдана, энэ гэмтлийг тухайн өшиглөлтөөс авах боломжтой гэсэн мэдүүлэг /хх-63-64/,

Шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 160 тоот задлан шинжилгээний дүгнэлтэд: ...1. Цэнд-Аюушийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун чамархайгаас доош суурь ясруу үргэлжилсэн шугаман хугарал, 2 талын ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун чамархай хэсгийг хатуу хальс дээрх цусан хураа, суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хамарт зулгаралт, баруун гарын 1-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр амьд байх үед үүсгэгдэх ба гэмтэл авсан байрлалыг тогтоох боломжгүй байна. Дээрх баруун чамархай, суурь ясны хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэлүүд 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн хоёрдогч идээт үрэвслийн улмаас нас барсан байна.

4. ГССҮТ-н өвчний түүхэнд дурьдсанаар талийгаач бүлгийн О /I/ бүлгийн цустай байсан байна.

5. Талийгаач нь нас барах үедээ эмчлэгдэж байсан тул цусанд согтууруулах ундааны зүйл үзээгүй болно.

6. ГССҮТ-н өвчний түүхэнд дурдсанаар талийгаач нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний 09 цаг 25 минутанд нас баржээ гэсэн дүгнэлт /хх-54-55/,    

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹ 1126 дүгнэлтэнд: …И.Энхсайханы биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-59/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 76 тоот дүгнэлтэнд: …1. И.Билэгдэмбэрэл нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 2.  И.Билэгдэмбэрэл нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно. /эрүүл/, 3. И.Билэгдэмбэрэл нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт /хх-67/,

            Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-18/, хувцас хураан авсан тэмдэглэл/хх-20/, хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-21-22/, хар өнгийн пүүзэн гутал хураан авсан тэмдэглэл тогтоол /хх-23-24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-51/, шинжээчийн дүгнэлт /хх-52-55/, фото зураг /хх-56/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-59/, шинжээчийн 789 тоот дүгнэлт /хх-61/,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-62/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-95/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-115/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-118/, 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай Хархорин дахь сум дундын 2-р шүүхийн   2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол /хх-119-120/,  2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай Өвөрхангай аймгийн шүүхийн давж заалдах шатны эрүүгийн шүүхийн Магадлал /хх-121-122/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 тоот шийтгэх тогтоол /хх-169-179/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20/а тоот шийтгэх тогтоол /хх-180-188/,   Сум дундын 18 дугаар шүүхийн  2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоол /хх-188-209/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 169 тоот магадлал, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /хх-122/, И.Билэгдэмбэрэлийн зан байдал засрал хүмүүжил суллагдлын тодорхойлолт /хх-127/, суллагдсан хүмүүст олгодог справка /хх-123/, талийгч И.Цэнд-Аюушийн өвчний түүхийн хуулбар /хх-125-153/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Билэгдэмбэрэл нь  хохирогчийг  газар  унагаж байгаад толгойруу нь  өшиглөсөн санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан байна.

Шүүгдэгч И.Билэгдэмбэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастын 13-271 тоотод хамт архи ууж  байсан ах И.Цэнд-Аюуштай маргалдан, улмаар түүний толгой руу өшиглөж зодож  санаатай алсан болох нь:

Гэрч О.Саруулцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Тэгээд нэг нь хаалга саваад гарах шиг болсон тэгтэл коридорт хаалга савлаа гээд зодоон болоод байх шиг байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод шагайхад өндөр нь газар уначихсан байсан бас нэг өндөр дүү нь унасаныгаа толгой дээр дэвсээд байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Нарантогтохын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: …уг автозасварын урд талаар нь ороод гудамжинд бие засч байхад манай аавын ах Энхсайхан дээрээс гудамж уруудаад ирж байсан, ойртоод ирэхэд нүүр нь цус болчихсон байсан. Тэр үед би нүүр амаа яачихсан юм бэ гэхэд танай аав дүү Билэгдэмбэрэл, Энхбаясгалан  бид 4 нийтийн  байранд архи ууж байгаад хоорондоо муудалцаад танай аав болон Билгээ ах хоёр чинь хоорондоо зодолдоод аав чинь над руу аяга шидээд тархи хагалчихлаа гэсэн, …Энхсайхан ахын хамт аав дээр ирэхэд дэлгүүрийн хажууд байх цэцгийн мандлын хажууд чихээ барьчихсан тэр үед яасан юм бэ гэхэд “Билгээ ах чинь миний чих рүү өшиглөчихлөө” гэсэн мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сойзмаагийн өгсөн: … тэгтэл удалгүй охин Наранжаргал, хүргэн Алтансүх 2 талийгаачийг аваад гэрт орж ирсэн тэгтэл талийгаач Билгээ муу новш чинь энэ рүү өшиглөдөг байна ш дээ гээд цус гойжсон чихээ дараад байсан тэгэхээр нь би ер нь чи очиж архи ууж хэрэлдэж маргалдах ямар шаардлага байсан юм гэж уурлахад за яахав  дээ та нар намайг л буруутгаж байгаа байх гээд том өрөө рүү ороод сандал дээр жаахан сууж байснаа царай нь цонхийгээд сонин болоод би ерөөсөө эмнэлэг явъя гэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү явна биз дээ гээд орой 20 цаг өнгөрч байх үед Алтансүх, Наранжаргал  нар машиндаа суулгаад аваад явсан гэсэн мэдүүлэг,  

 шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: … Талийгаачийн биед учирсан гэмтэл нь өвчний түүх болон шинжилгээгээр үзэхэд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. …хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хатуу мохой зүйлд хүний гар, хөл, ир үзүүргүй хатуу биет зэрэг олон зүйл багтана, яг аль зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. … гутлаар өшиглөж авахад хатуу мохоо зүйлд хамрагдана гэсэн мэдүүлэг, болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдлоо.

Шүүгдэгч И.Билэгдэмбэрэлд  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч И.Билэгдэмбэрэл хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сойзмаа шүүгдэгчээс оршуулгын зардал болох 2.585.500 төгрөгийг нэхэмжилж байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж мэдүүлсэн тул шүүгдэгч И.Билэгдэмбэрэлээс оршуулгын 2.585.500 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэв.

  • И.Билэгдэмбэрэл нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч И.Билэгдэмбэрэлд ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг нь ял хүндэрүүлэх нөхцөл байдалд авч үзэж чанга дэглэмтэй хорих ангид  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Билэгдэмбэрэл 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 176 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.