Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг алж,

Нарийн бичгийн а                 М.Баярмэнд

Улсын яллагч                                Б.

Шүүгдэгч                                        Ш.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                *******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******д холбогдох 2223000000127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын ын ын ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн ******* сумын******* багийн******* тоотод оршин суух хаягтай, урьд Cум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогтой *******ын ******* /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сум******* багийн нутаг дэвсгэр Төв гудамжинд  байрлах иргэн Н.гийн дэлгүүрийн урд талд Завхан аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн цолтой С.ыг дуудлагын дагуу очиж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан зүй ёсны шаардлагыг үл биелүүлэн түүнийг удаа дараа хоолойг боон хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч С.ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сум******* багийн нутаг дэвсгэр төв гудамжинд байрлах иргэн Н.гийн дэлгүүрийн урд орилж хашгиран бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан ба дээрх үйлдлээ таслан зогсоох шаардлагыг Завхан аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн С. түүнд тавьсан байна.

 Гэвч Ш.******* хэсгийн төлөөлөгч С.ын албан үүргээ биелүүлж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн С.ыг “ чи муу пизда намайг ******* суманд барахгүй шүү “ гэж хэлэн заамдаж хоолойг нь боосон хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ш.******* тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж биед нь хүч хэрэглэн халдсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч С.ын “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд гэх иргэн гэсэн дугаараас миний дугаар руу холбогдож Завхан аймгийн ******* сум******* багийн нутаг дэвсгэр болох төв гудамжинд ******* гэх хүн согтуу танхайраад байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу тухайн дуудлага өгсөн т ганцаараа очиход ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай төв гудамжинд орилж хашхираад байхаар нь та наад үйлдлээ таслан зогсоо, одоо гэртээ очиж амар, та яагаад орилж хашхираад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ ? гэж шаардлага тавихад чи муу пизда намайг ******* суманд барахгүй шүү гээд миний фудволкны энгэрээс заамдаад хашаа руу шахаад боосон. Тэгэхээр нь та согтуу байна, одоо тайвшир наад гараа тавьчих гэхэд гараа тавьснаа дахиж заамдаж боогоод баруун талын мөрдөснөөс татахад товч нь тасраад миний мөрдөс т унасан. Тухайн үед Л. гэх настай хөгшин ирчихсэн салгах гээд Ш.*******ын гараас нь татаад дийлэхгүй байсан. Энэ үйл явдлыг төв гудамжинд сүрэн, , , Л. нар харж байсан. Би ******* гэх согтуу хүнийг одоо тайвшир гээд аргалж байгаад тавиулсан. Би ******* гэх хүнд ямар нэгэн биеийн хүч болон тусгай хэрэгсэл хэрэглээгүй. ******* гэх иргэнийг түүний ээж гэх хүнд хүлээлгэж өгөөд явуулсан. ******* нь миний фудволкны захнаас барьж байгаад боогоод хашаа руу шахсан. Үүнээс болоод миний хүзүү улайсан байгаа. Өөр гэмтэл байхгүй. ******* нь намайг боосноос өөр ямар нэгэн цохих, өшиглөх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй...” гэсэн  мэдүүлгээр,

Ш.******* хэсгийн төлөөлөгч С.ыг хүч хэрэглэн эсэргүүцэж түүнийг хашаа руу шахан хоолойг боож байсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.гийн “...2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр 17 цагийн орчимд Завхан аймгийн ******* сум******* багийн нутаг дэвсгэр болох гийн дэлгүүрийн хавьд төв гудамжинд явж байхад сумын хэсгийн төлөөлөгч С.ыг манай хадам дүү ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ фудволкны захнаас нь бариад боосон байхаар нь түүнийг салгасан. Чухам энэ хоёр ямар асуудлаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Хэсгийн төлөөлөгч албан үүргээ гүйцэтгэж байхдаа түүнийг согтуу байхаар нь шаардлага тавьсан юм шиг байна лээ. Тухайн үед ахмадын холбооны а Л. Ш.*******ын төрсөн дүү , Ганзориг, , гэх хүмүүс байсан... ******* хэсгийн төлөөлөгчийг заамдаад боосон байдалтай байхаар нь салгасан. Хэсгийн төлөөлөгч албаны цагдаа хар хувцастайгаа харин ******* нь дээгүүрээ цээж нүцгэн байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Л.гийн “...2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр орой 17 цагийн орчимд ахмад байрнаас гараад гийн дэлгүүрийн орчимд явж байхад гудамжинд манай сумын хэсгийн төлөөлөгч С. ******* гэх залуутай бие биенийгээ заамдсан байдалтай байсан. Тухайн үед ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Хэсгийн төлөөлөгч ******* гэх согтуу залууд чи ингэж болохгүй боль гэж хэлэхэд үгийг нь тоохгүй чи муу яадаг юм бэ гээд агсраад танхайраад байсан. Тэгэхээр нь би согтуу байгаа *******ыг боль гээд салгах гээд гараас нь татсан боловч хөгшин хүн болохоор дийлэхгүй байсан. ******* хэсгийн төлөөлөгчөөс зуурч аваад тавихгүй гараа далайгаад цохих гээд байсан. ...Хэсгийн төлөөлөгч тухайн үед дээгүүрээ хар өнгийн мөрдөстэй албаны фудволктой, доогуураа хар өнгийн албаны хувцастай байсан. ... Цагдаагийн албан хаагч тухай иргэнтэй зүй бус харьцсан зүйл байхгүй. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай догшин ширүүн зантай, хүний үг сонсохооргүй агсраад байсан. Миний харж байгаагаар цагдаагийн албан хаагч согтуу танхайраад байгаа хүний үйлдлийг таслан зогсоох гэхэд нөгөө согтуу хүн нь шаардлагыг нь биелүүлэхгүй маргалдаад, зууралдаад биед нь халдаад байгаа харагдсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...2022 оны 07 дугаар сарын 08-ний орой 17 цагийн орчимд Завхан аймгийн ******* сум******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн хажуу талын цайны т байж байхад гадаа хүмүүс маргалдаад байгаа чимээ гарсан. Хаалгаар харахад  цээж нүцгэн согтуу эрэгтэй хүн сумын хэсгийн төлөөлөгчтэй маргалдаад түүний фудволкны энгэрээс барьж аваад заамдаад зууралдаад байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.гийн “...Манай дэлгүүрийн урд хажууд хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал *******, нар заамдалцсан байсан ба дүрэмт хувцастайгаа байсан. *******д чи согтуу машин барьж болохгүй шүү дээ гэхэд нөгөө ******* нь юм дуугарахгүй 1 гараараа ын дүрэмт хувцаснаас заамдсан байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.*******баярын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000000372 дугаартай “...Иргэн С.ын биед: Хүзүүг ороосон зулгаралт гэмтэл учирсан байна. С.ын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. С.ын биед үүссэн гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Иргэн С.ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай   хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлгийн агуулга болон өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн  бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хохирогч С. нь Завхан аймгийн Цагдаагийн газрын  ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар түүнийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус албанд томилсон тухай мэдэгдсэн  Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн  мэдэгдлээр тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “ Энэ хуульд заасан “ хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алан хаагч хуулиар тусгайлан эрх олгосон этгээд байгаль хамгаалагчийг  ойлгоно” гэж заасан цагдаагийн албан хаагч нь хууль сахиулагчид хамаарч байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч нь цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж эсэргүүцэх нь хууль бус шинжтэй  болохыг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарласан боловч хууль сахиулагчийг зориуд хүч  хэрэглэн эсэргүүцсэн байна.

Хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих зодох заамдах, хоолой боох зэрэг аливаа хэлбэрээр биед нь халдаж байгаа үйлдэл юм.

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Цагдаагийн албаны тухай хууль болон, Эрүүгийн хуульд нийгэмд дэг журам тогтоох, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн албан хаагчийн  хууль ёсны шаардлагыг эсэргүүцэхийг хориглосон ба хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болно.

Шүүгдэгч Ш.******* нь хэсгийн төлөөлөгч С.ыг албан үүргээ гүйцэтгэж байхдаа  “өөрийн хууль бус үйлдлээ таслан зогсоох” талаар тавьсан шаардлагыг  шууд санаатай үйлдлээрээ эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн субьектив шинжийг, цагдаагийн албан хаагчийг тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, түүнийг заамдаж хоолойг нь боож хүч хэрэглэсэн үйлдэл  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй учир түүнийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Прокуророос шүүгдэгч Ш.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.******* нь тогтоол гарахын өмнө 2 хоног баривчлагдсаныг эдлэх ялаас хасаж тооцон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2900000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2900000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр  тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2900000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн тогтоол гарахын өмнө баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож нийт 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 30000 төгрөгийг торгох ял эдэлсэнд оруулан тооцож торгох ялаас хассугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 4 файл бүхий гар утасны камерын бичлэг бүхий цагаан өнгийн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ш.*******д 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ш.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.НАНДИНЦЭЦЭГ