Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        0**            02                                 2022/ШЦТ/204

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Т.Д

Хохирогчийн өмгөөлөгч Р.Н 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С 

Шүүгдэгчийн орчуулагч Р.О

Шүүгдэгч М-Ю-В нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-Ю-В-д холбогдох эрүүгийн 2225000000241 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

М-Ю-В

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М-Ю-В нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-9 байрны 1 дүгээр орцны урд Оросын холбооны улсын иргэн С-А-А-тэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж араас нь тэвэрч газар унаган толгой, бие, хөл хэсэгт цохиж түүний биед нь зүүн шилбэний тахилзуур ясны дээд 1/3-ээр далд хугарал, зүүн шилбэний дотор хавчаар ясны далд зөрөөгүй хугарал, дух зүүн, бугалга, баруун бугалга, мөр, тохой, баруун гуянд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт зүүн өвдгөнд 1 тооны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М-Ю-В мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч С-А-А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2. Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааны үед бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн ** -9 дэх тал/,

3. Бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 10-1**  дахь тал/,

4. Хохирогч С-А-А-н  “2022 оны 04 дүгээр сарын 15-ны орой 23 цаг 50 минутын үед би эхнэр А , эхнэрийн найз О нарын ард талд 2-3 метрийн зайд алхан хамт явж байсан, О, эхнэр 2 маань Орхон аймаг Баян-өндөр сумын Оюут багийн 2-9 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна үүдний хэсэгт ирэх үед 1 дүгээр орцноос зүүн талд 2 метрийн зайд явган хүний зам дээр нэг эрэгтэй хүн явж байсан бөгөөд уг эрэгтэй хүн манай эхнэр болон О хоёр луу хандаж юм хэлэх шиг болохоор нь би яасан бэ гэж асуухад уг залуу над дээр ирээд яасан юм, болдоггүй юм уу гэж хэрүүл өдөж байгаад миний нүүрэн хэсэг рүү цохиж намайг хоёр гараараа тэврэн аваад эргүүлэн өргөж тэвэрсэн чигээрээ биеийн зүүн хэсгээр минь хүчтэй газарт буюу явган хүний бетонон зам дээр унагааж намайг доош нь харуулж зүүн хөлөн дээр минь өвдөглөн суун хоолой хэсгээс минь зүүн гараараа боож байгаад баруун гараараа толгой, бие, хөл хэсэг рүү хүчтэй цохиход миний биед гэмтэл үүссэн. Над дээр ирэх үед нь Юрий Мороз байна гэдгийг таньсан. Миний биед учирсан зүүн шилбэний тахилзуур ясны дээд 1/3-ээр далд хугарал, зүүн шилбэний дотор хавчаар ясны далд зөрөөгүй хугарал, дух, зүүн бугалга, баруун бугалга, мөр, тохой, баруун гуянд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, зүүн өвдөгөнд 1 тооны зулгаралт бүхий гэмтлүүдийг Юрий Мороз намайг унагаан зодох үед үүсгэсэн. Миний хөл газар унах үед их өвдсөн, мөн унасан хойно миний зүүн хөлөн дээр сууж байхад өвдөж мэдээ алдах шиг болсон гэхээр тухайн үед хөл хугарсан гэж бодож байна. Тэгээд манай эхнэр болон О 2 уг залууг салгасан. Би гэр лүүгээ арай хийж нэг юм мөлхөн эхнэр, О хоёроор дамжуулан орсон. Хөл их өвдөж байсан болохоор босож чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

5. Гэрч Р.О-ний “би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны орой 21 цаг 30 минутын үед хоол идэхээр С-н  Оюут баг 2-9 дүгээр байрны **  тоот гэрт нь очсон. Тэгээд хоол идээд сууж байгаад 23 цаг 30 минутын үед би гэртээ харихаар болоод С , А  нар нь намайг гэрт хүргэж өгнө гээд бид 3 хамт манай 2-11а-42 тоот гэрт очсон бөгөөд би гэрээсээ гарахдаа буруу түлхүүрээ авч гараад гэрийнхээ хаалгыг онгойлгож чадаагүй болохоор өөрийнхөө дүүгээ хүлээнгээ С-н  гэр лүү эргээд явсан. .А  бид хоёр С оос 2-3 метрийн зайд алхаад юм яриад явж байгаад 2-9 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна үүдний хэсэгт ирэхэд эрэгтэй хүн өндөр дуугаар дугарах шиг болохоор нь эргээд харсан чинь уг залуу А  С ыг 2 гараараа тэврэн өргөж биеэр нь газар хүчтэй унагаан доош нь харуулж байгаад зүүн хөлөн дээр нь өвдөглөн дээр нь сууж байгаад цохиж зодоод байсан. А  С  уг залуугийн биед огт халдаагүй. С  босох гэтэл зүүн хөл нь өвдөөд байна гэсэн болохоор А  бид хоёр өргөлцөн гэрт оруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

** . Гэрч А  С ын “О бид хоёр хоол унд идээд хэсэг юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад О харихаар болж нөхөр бид 2 гэрт нь хүргэж өгөхөөр хамтдаа гарсан. Оюун-Эрдэний гэрийнх нь үүдэнд очиход түлхүүрээ мартсан байна гээд эргээд манай гэр лүү явсан бөгөөд О бид хоёр түрүүлээд алхан явж байгаад 2-9 дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа ирэх үед зүүн талаас танихгүй Оросын холбооны Улсын эрэгтэй хүн ирээд манай нөхөр дээр очин замыг нь хааж зогсоон яах гээд байгаа юм гэж хэлэн шууд нүүрэн хэсэг рүү гараараа цохиж газарт унагаан хөл, гарыг нь өчиж байгаад дээр нь гаран зөндөө олон удаа гар болон хөлөөрөө цохиж зодоод байхаар нь О бид 2 уг залууг арай хийж нэг юм салгахад уг залуу цааш яваад өгсөн. Манай нөхөр С  А.А босох гэтэл зүүн хөл нь өвдөөд босч чадахгүй болохоор О бид 2 дамжлан гэр лүү оруулаад би хөлийг нь харахад ихээр хавдаж хөхөрсөн байхаар нь эмнэлгийн түргэн тусламж дуудан Сувилалын Орос эмнэлэгт очин үзүүлэхэд зүүн хөл хугарсан байна гэж хэлсэн болохоор Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очин гипсдүүлээд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

7. Гэрч М-Е-н “Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн оройн 20 цагаас 04 дүгээр сарын 1** -ны өдрийн өглөөний 08 цаг хүртэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Орос эмнэлэгт жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд гэрийнх нь хаягийг асууж би түргэн тусламжийн машинтайгаа Оюут багийн 2-9-**  тоотод очиж А  С ыг эхнэртэй нь хамт аван Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хүлээн авах дээр очиж рентген зургийг нь авахуулж эмчид үзүүлэхэд эмч 2 цагийн дотор эмчилгээ хийж гипсдэж өгсөн Эхнэр нь болох А  С а нь тухайн үед уйлаад байсан болохоор юу болсон талаар санаа зовоод асуугаагүй, харин А  нэг удаа цагдаа дуудах уу гэж эхнэртэйгээ ярилцаад байсан, би яагаад цагдаа дуудах гээд байгаа юм бол гэж бодож байгаад тодруулан асуугаагүй. Тухайн үед А  С  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ямар ч архи үнэртэхгүй байсан бөгөөд эрүүл байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал /

8. Гэрч М-Ю- “2022 оны 04 дүгээр сарын 1** -ны шөнө нөхөр бид хоёр Оюут багийн 2-9-34 тоот гэртээ байж байхад манай нөхөр шөнийн 01 цаг 20 минутын үед гараад 30 минутын дараа гэртээ орж ирээд надад өөрийнхөө зүүн гарын тохойг харуулахад цамц нь урагдаж цус гарсан байхаар нь юу болсон талаар асуухад нэг орос хүнтэй муудалцсан гэсэн. Өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 52-р тал/

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 35**  дугаартай “А  С ын биед зүүн шилбэний тахилзуур ясны дээд 1/3-ээр далд хугарал, зүүн шилбэний дотор хавчар ясны далд зөрөөгүй хугарал, дух, зүүн бугалга, баруун бугалга, мөр тохой, баруун гуянд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, зүүн өвдөгт 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн шилбэний тахилзуур ясны дээд 1/3-ээр хугарсан хугарал, дотор хавчаарын хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Тахилзуур болон хавчаар ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-5**  дахь тал/

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 355 дугаартай шинжээчийн “Ю-М-н биед зүүн тохойнд 2 тооны няцарсан шарх, зүүн шилбэ, өгзөг, хүзүүний ар талд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн тохойн няцарсан шарх нь тохойгоор хатуу гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.** -т заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн ** 2-** 3 дахь тал/

11. М-Ю-В-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94дэх тал/,

12. М-Ю-В-н Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 103 дахь тал/

13. С-А-А-н  Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 145 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч М-Ю-Внь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-9 байрны 1 дүгээр орцны урд Оросын холбооны улсын иргэн С-А-А-тэймаргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж араас нь тэвэрч газар унаган толгой, бие, хөл хэсэгт цохиж түүний биед нь зүүн шилбэний тахилзуур ясны дээд 1/3-ээр далд хугарал, зүүн шилбэний дотор хавчаар ясны далд зөрөөгүй хугарал, дух зүүн, бугалга, баруун бугалга, мөр, тохой, баруун гуянд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт зүүн өвдгөнд 1 тооны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Н   дүгнэлтдээ “Хохирогч шүүгдэгч нар харилцан тохиролцож 10 сая төгрөгийн хохирол төлсөн учир хохирогч шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С   саналдаа “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Үйлчүүлэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хариуцлагын хувьд прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааны үед бэхжүүлсэн гэрэл зураг, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, хохирогч Апександр Симиновын “миний нүүрэн хэсэг рүү цохиж намайг хоёр гараараа тэврэн аваад эргүүлэн өргөж тэвэрсэн чигээрээ биеийн зүүн хэсгээр минь хүчтэй газарт буюу явган хүний бетонон зам дээр унагааж намайг доош нь харуулж зүүн хөлөн дээр минь өвдөглөн суун хоолой хэсгээс минь зүүн гараараа боож байгаад баруун гараараа толгой, бие, хөл хэсэг рүү хүчтэй цохиход миний биед гэмтэл үүссэн” гэх мэдүүлэг, гэрч Р.О-ний “А  С ыг 2 гараараа тэврэн өргөж биеэр нь газар хүчтэй унагаан доош нь харуулж байгаад зүүн хөлөн дээр нь өвдөглөн дээр нь сууж байгаад цохиж зодоод байсан” гэх мэдүүлэг, гэрч А  С ын “замыг нь хааж зогсоон яах гээд байгаа юм гэж хэлэн шууд нүүрэн хэсэг рүү гараараа цохиж газарт унагаан хөл, гарыг нь өчиж байгаад дээр нь гаран зөндөө олон удаа гар болон хөлөөрөө цохиж зодоод байхаар нь О бид 2 уг залууг арай хийж нэг юм салгахад уг залуу цааш яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч М-Е-н “Тухайн үед А  С  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ямар ч архи үнэртэхгүй байсан бөгөөд эрүүл байсан гэх мэдүүлэг, гэрч М-Ю- “нэг Орос хүнтэй муудалцсан гэсэн өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 35**  дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 355 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М-Ю-Внь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-9 байрны 1 дүгээр орцны урд Оросын холбооны улсын иргэн С-А-А-тэймаргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж араас нь тэвэрч газар унаган толгой, бие, хөл хэсэгт цохиж түүний биед нь зүүн шилбэний тахилзуур ясны дээд 1/3-ээр далд хугарал, зүүн шилбэний дотор хавчаар ясны далд зөрөөгүй хугарал, дух зүүн, бугалга, баруун бугалга, мөр, тохой, баруун гуянд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт зүүн өвдгөнд 1 тооны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М-Ю-В-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М-Ю-В-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С-А-А-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 3** .2, 3** .** , 3** .7, 3** .8, 3** .10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М-Ю-В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-Ю-В-г 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850 000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-Ю-В-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх аргаа хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-Ю-В нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

** . Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС