Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/627

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******д холбогдох эрүүгийн 22050*******08**************936 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******ын 4******* дүгээр гудамжны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /Регистрийн дугаар: УП0025077******* /.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “МД” караокены орчим хохирогч *******гийн нүүр хэсэгт гараараа цохиж, түүний биед хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн *******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж оролцоно, өмгөөлөгч авахгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “... ирээд намайг хашаа руу шахаад байхаар нь би “чи зүгээр цаашаа байгаарай, лай болов” гээд нүүр орчимд нь нэг удаа цохитол хамраас нь цус гарчихсан. Надаас өөр хүн д гар хүрээгүй. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тооцоогоо хийх гэж байгаад тооцооны асуудлаас болж “МД” караокены залуутай маргалдсан. Караокены гадаа гарч маргалдахад тэр залуу зөөгч охинтой ёс бус харьцсан гэж уурлаад байх шиг байсан. Би караокеноос гарахаасаа өмнө зөөгч охиноос “намайг янз бүр муухай аашилсан бол уучлаарай” гэж уучлалт гуйчхаад гарсан. Гадаа гараад өөдөөс дайраад миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиж авсан. Тэр залууд цохиулаад миний хамраас цус гарсан. Надад нэхэмжлэх мөнгө, санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******3, *******6 дугаар хуудас/,

Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...г “МД” караокены залуу гадаа байхдаа цохиж аваад байсан. гийн бие хаа, нүүр, ам, хамар караоке орохоос өмнө ямар ч гэмтэл байхгүй орж ирсэн. караокены гадаа байхдаа “зөөгч залуу миний хамар руу цохичихлоо, хамар гэмтсэн юм шиг байна, сонин харилцаатай залуу байна лээ” гэж надад хэлсэн. өөр хүнтэй маргалдаж зодоон үүсгээгүй. Миний биед үүссэн гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын *******0-ны өдрийн 386******* дугаартай: “...*******гийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 3*******-32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 36, 43-45, 57-68 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.******* дүгээр зүйлд заасны дагуу, мөн хохирогч ******* хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “МД” караокены орчим *******тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, түүний хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******г цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан түүний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч *******гийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 386******* дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...нэхэмжлэх мөнгө, санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн *******6 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, түүнчлэн “*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, надад санал, хүсэлт байхгүй” гэж бичгээр хүсэлт /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 2 /хоёр/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлийн 4, 37.******* дүгээр зүйлийн *******, 2, 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 2 /хоёр/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******53, *******67 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВАА