Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/626

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

хохирогч П.*******,

шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******хи овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2205020931937 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 01-нд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* дүүргийн 10 дугаар хороо, *******гийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *******хи овогт *******ын ******* /Регистрийн дугаар: ВЗ*******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн 10 дугаар хороо, *******гийн ******* дүгээр гудамжны 36б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хүний дургүй хүргэсэн зэвүүн пизда, айл гэр үймүүлсэн янхан минь чамайг мэднэ шүү” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.*******ийг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод зовхи, зүүн хацар, хамрын зүүн хажуу хананд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр нэг хашаанд амьдардаг ах Жадамбын гэр рүү яваад орчихсон. Тэгэхээр нь би ногоо арилгаж байсан хар иштэй хутга аваад манай эхнэр гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь Жадамба ахын гэрт орсон. Тэгтэл тухайн үед Жадамба ахын гэрт ******* манай эхнэртэй хамт байхаар нь би “гичий чинь хоол ундаа хийхгүй” гээд уурласан чинь ******* хажуу талаас “яасан даварсан чацга вэ, эхнэрээрээ тэжээлгэж байж” гээд босож ирээд миний толгой хэсэг рүү цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиод үснээс нь зулгаасан. Тэгээд байж байтал гаднаас хадам ах Жадамба, эхнэр маагийн хамт орж ирээд цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг нөхөн төлнө” гэв.

Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би хаалгаа цоожлохоо мартаад буцтал цэеэ том өрөөнд орж ирээд буйдан дээр сууж байтал Намнан гаднаас орж ирээд чи муу хүний дургүй хүргэсэн зэвүүн пизда гэхээр нь би “чи одоо эхнэрээрээ тэжээлгэж гэртээ сууж байж яагаад эхнэрээ зодох гээд байгаа юм” гэж уурлахад ******* “айл гэр үймүүлсэн янхан минь чамайг мэднэ шүү” гээд бид маргалдаж эхлээд би *******г 1 удаа алгадсан чинь ******* зөрүүлээд миний толгой хэсэг рүү 3-4 удаа гараараа цохиод үснээс зулгаасан ба тухайн үед би манараад *******г холдуулж салаад үүд рүү гарсан. Тухайн үед миний хамраас цус гарсан байсан. ...*******гээс 500,000 төгрөг дансаар авч эмчилгээ хийлгэсэн. ...Одоо 1,500,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Гэрч П.маагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхрийнхөө хамт гэртээ ирсэн чинь цэеэ байхгүй, Намнан үүдний сандал дээр суучихсан ******* эгчийн нүүр ам нь цус болчихсон байхаар нь би юу болсон талаар асуухад “Намнан эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би салгах гэхэд намайг зодчихлоо” гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрч Б.цэеэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жадамба ахын гэрт 20-30 минут орчим байж байтал ******* миний ардаас орж ирээд “гэртээ ор, наашаа хүрээд ир” гэхээр нь би “орохгүй” гээд муудалцтал ******* эгч намайг өмөөрөөд “эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй” гээд миний өмнөөс *******тэй муудалцаад эхэлсэн. Тэгээд муудалцаад хэрэлдээд байхаар нь би зөрөөд араар нь гараад хашаанаас гараад гудамжны үзүүрт очиж зогссон. ...Тэгээд би ороод хартал ******* ******* эгчийг зодсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8437 дугаартай: “...П.*******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод зовхи, зүүн хацар, хамрын зүүн хажуу хананд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 30, 39 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу, мөн хохирогч П.******* хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 10 дугаар хороо, *******гийн ******* дүгээр гудамжны 36б тоотод эхнэр Б.цэеэг нь өмөөрч өөртэй нь маргалдсан П.*******ийг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод зовхи, зүүн хацар, хамрын зүүн хажуу хананд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.*******, гэрч П.маа, Б.цэеэ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч П.*******ийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан түүний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.*******гийн хохирогч П.*******ийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод зовхи, зүүн хацар, хамрын зүүн хажуу хананд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 8437 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.******* нь хохирогч П.*******т 500,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч энэ талаар “...*******гээс 500,000 төгрөг дансаар авч эмчилгээ хийлгэсэн” гэж мэдүүлжээ.

Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршигт 1,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгч Б.******* хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн тул түүнээс 1,500,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.******* нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******хи овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гээс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ******* дүүргийн 10 дугаар хороо, *******гийн *******-36б тоотод оршин суух П.******* /РД: ГИ83092803/-т олгосугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА