| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0202/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/221 |
| Огноо | 2022-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/221
2022 06 21 2022/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Т.Буджав
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2225000000260 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ю нүүрэн тус газар гараараа цохиж, араас нь түлхэн унагаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн маргаан бага зэрэг хардалтаас болдог. Миний буруу дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэв.
Хохирогч Б.Ю “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
2. Хохирогч Б.Ю-н “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн үед хамтран амьдрагч Б.Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан хийгээд агсам согтуу тавиад миний баруун хацар луу нэг гараараа алгадаж, баруун булчин хэсэг рүү гараараа цохиод орилохоор нь би гэрээсээ гараад зугтах гээд хаалгаар гартал миний араас түлхэж унагасан. Би унахдаа гараа тулаад унахад миний гар хугарсан. Тэгээд хэвтээд босч чадахгүй байхад миний баруун талын гуя хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би миний гар хугарчихлаа гээд хэлсэн чинь гэрлүүгээ буцаад орчихсон” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 383 дугаартай “Б.Ю-н биед баруун гарын шуу ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, тохойны эргэн тойрон, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Баруун гарын шуу ясны далд хугарал, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, тохойны эргэн тойрон цус хуралт нь 3-7 хоногийн өмнө, зүүн гуянд цус хуралт нь 8-14 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Баруун гарын шуу ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, тохойны эргэн тойрны цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зуун гуянд үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
4. Б.Б-ий сэжигтнээр мэдүүлсэн “Тухайн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн *** тоот гэртээ эхнэр Б.Ю-тай хардалтаас болж хэрүүл маргаан хийж эхнэр маань найзтайгаа хардаад хэрэлдээд байхаар нь би хацар луу нь нэг удаа алгадаж гэрээс гарах гээд хаалгаар гарах үед нь би араас нь түлхтэл газарт гараа дараад уначихсан юм. Тэгээд би гэр лүүгээ ороод эхнэр маань эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20 дахь тал/
5. Б.Б-ий амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хавтаст хэргийн 31-45 дахь тал/,
6. Б.Б-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/,
7. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 66-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ю нүүрэн тус газар гараараа цохиж, араас нь түлхэн унагаж баруун гарын шуу ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, тохойны эргэн тойрон, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 10 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, 3.2-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Ю-н “миний баруун хацар луу нэг гараараа алгадаж, баруун булчин хэсэг рүү гараараа цохиод орилохоор нь би гэрээсээ гараад зугтах гээд хаалгаар гартал миний араас түлхэж унагасан, би унахдаа гараа тулаад унахад миний гар хугарсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт, Б.Б-ий сэжигтнээр мэдүүлсэн “би хацар луу нь нэг удаа алгадаж гэрээс гарах гээд хаалгаар гарах үед нь би араас нь түлхтэл газарт гараа дараад уначихсан юм” гэх мэдүүлэг, Б.Б-ий амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар, Б.Б-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ю нүүрэн тус газар гараараа цохиж, араас нь түлхэн унагаж баруун гарын шуу ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, тохойны эргэн тойрон, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн саналийг үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ю-н эрүүл мэндэд баруун гарын шуу ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, тохойны эргэн тойрон, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлин 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС