Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

 

 

 

 

 

 

 

 

      2022          06           27                                    2022/ШЦТ/232

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2225002140218 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.А

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны **** тоотод П.Б-тэй маргалдан гар утсаа шидэж, нүүрэн тус газарт онож, тархи доргилт, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх бүхий гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлсөн” гэв.

 

Хохирогч П.Б болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг авсан боловч хүрэлцэн ирээгүй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хохирогч П.Б-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 6 дахь тал/,

            2. Хохирогч П.Б-н “Ажилчдын байранд ирээд бид нар авч ирсэн архи, пиво ууж байсан чинь гаднаас А   орж ирээд өөрийнхөө өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа гарч ирээд бид нартай нийлж сууж байсан. Гэтэл гэнэт тас хийгээд миний зүүн талын нүд рүү цохисон. Тэр үед ширээн дээр А  ын барьдаг ухаалаг гар утас унасан. Миний зүүн нүдний хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Энэ үед бүгдээрээ босоод ирсэн. Салбарын захирал Э , менежер Ө  нар аваад гарсан байх. Хамт байсан эмэгтэйчүүд миний цусыг тогтоох гээд л гүйлдсэн. Ингээд байж байхад Ө  над руу утсаар яриад гараад ир өөр газар очиж хонохгүй бол наад хүн чинь унтуулахгүй байх гэхээр нь би гарч Ө тай уулзаад бид хоёр хотын төв рүү явж Хуримт буудалд очиж хоносон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

3. Гэрч С.Ө ын “Манай өрөөнд орж ирэхдээ би ер нь яахаараа өрөөндөө ганцаараа байх ёстой юм бэ, би яахаараа та нартай хамт байж болдоггүй юм бэ гэх мэтийн зүйл ярьж орж ирээд тэнд байсан хүмүүсийг хамруулаад бүгд рүү нь хэлэх хэлэхгүй үг хэлж эхэлсэн. Тэр үед Б  чи яахаараа дандаа архи уусан үедээ агсам согтуу тавьж бид нарыг дарамталж байдаг юм бэ. Чи өрөөндөө орж унт, бид нар нэг өдөр ч гэсэн тайван баймаар байна гэх мэтийн үг хэлсэн чинь А   би чамайг ална гэх мэтээр хэлээд гартаа барьж байсан гар утсаа шидсэн чинь нөгөө гар утас нь Б ийн зүүн талын нүдний дээд талд оноод цус гарч эхэлсэн. Тэгтэл А   яг араас нь гартаа барьж байсан 2 дахь гар утсаа шидсэн. Хоёр дахь гар утас нь оноогүй. Хамт байсан С , Оджаргал хоёр Б ийн хөмсөгнөөс гарч байгаа цус тогтоох арга хэмжээ авсан. Энэ үед А   би чамайг өдөр бүр хүнээр зодуулна, гомо банди гэх мэтээр хэлээд доромжлоод байсан. Ер нь нөхцөл байдал хүндрэх шинжтэй байхаар нь би түрүүлж хувцсаа өмсөж гараад Б  рүү утсаар яриад гараад ир гэсэн. Намайг утсаар ярьсны дараа 20 орчим минутын дараа Б  ганцаараа гарч ирсэн. Тэгээд бид хоёр тэндээс яваад “Элит” нэртэй буудалд очиж өрөө авч хоносон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-23 дахь тал/

4. Гэрч Л.О-н “Бид нарыг очиход С  босоод бид нартай хамт суусан. Бид нар авч очсон 0.7 литрийн Эдэн нэртэй архийг задлаад ууж байхад гаднаас урд өмнө нь манай байгууллагад туслах ажилтан хийж байсан А   гэх залуу согтуу 2 шилтэй пиво барьж орж ирээд нэг өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа гарч ирээд миний баруун талд суусан. Зүв зүгээр сууж байснаа А   ахлах тогооч Б ийг чамайг ална шүү банди минь чи өдөөд байгаа шүү гэх мэтийн үг хэлээд гартаа барьж байсан гар утсаа шидээд шидсэн гар утас нь Б ийн нүүрэн дээр оносон чинь зүүн талын хөмсөгнөөс нь цус гарч эхэлсэн. С  бид хоёр цусыг нь тогтоосон. Энэ үед Ө , Э  хоёр холдуулсан. Энэ үед А   С , Б  хоёрыг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд дайрч давшлаад байсан. Энэ үед хамт байсан С  эгч гэртээ харилаа гээд гараад явсан. Түүний араас менежер Ө  гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/

5. Гэрч Б.С ийн “Намайг тэд нартай нийлж суугаад байж байхад А   Б  рүү чи намайг өдөөд байгаа шүү банди минь гэх мэтийн зүйл хэлсэн. Урдаас нь Б  чи яадаг юм бэ гэсэн чинь А   гомо банди минь би чамайг ажилд авсан биз дээ. Чи энд орох оронгүй байсан юм биш үү. Чамайг өдөр бүр хүнээр зодуулна гэх мэтээр хэлээд хэрүүл хийсэн. Тэгж байгаад А   гартаа барьж байсан гар утсаа Б  рүү шидсэн чинь Б ийн нүүрэн дээр оноод Б ийн зүүн талын нүдний дээд талаас цус гарсан. Тэр үед А   хоёр дахь гар утсаа шидсэн боловч оноогүй. Эмэгтэйчүүд нь Б ийн нүүрнээс гарч байгаа цусыг арилгах гээд тал талаас нь тойрсон. Эрэгтэйчүүд нь яаж байгаа юм бэ гэх мэтээр хэлжбайсан. Энэ үед   эгч гэрээс гараад явсан. Түүний дараа А  , Ө  луу чи намайг ажлаас халсан биз дээ гэх мэтийн зүйл яриад нүүрэн дээр нь нүүрээ наагаад, тулаад янз бүр болоод байсан. Энэ үед Ө  байрнаас гараад явсан. Удалгүй Ө , Б  рүү утсаар яриад дуудаж гаргаад эргэж орж ирээгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-31 дэх тал/

6. Гэрч П.Э ийн “А   гэж залуу гаднаас 2 пиво авч орж ирээд өөрийнхөө өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа бид нартай нийлж суусан. Бид нартай сууж байхдаа Б ийг доромжилж байгаад өөрийнхөө барьж байсан гар утсыг шидсэн чинь гар утас нь Б ийн нүүрэн дээр оноод цус гарсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

7. Гэрч Н.С ийн “2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын эмэгтэйчүүд эрчүүдээ баярлуулна, цэргийн баяр тэмдэглэнэ гээд орой ахлах тогтооч Б ийн ажиллуулж байгаа хоолны газарт очиж үйлчлүүлж, баяр тэмдэглэсэн. Баар хаах үед тэндээс гараад ажилчдын байранд буюу Баянцагаан багийн Өнөр хорооллын **** тоотод очсон. Бид нар ажилчдын байранд очоод гаднаас авч очсон архиа ууж байхад гаднаас урд нь манай байгууллагад туслахаар ажиллаж байсан А   гэж залуу 2 шилтэй пиво бариад орж ирсэн. А   гаднаас орж ирээд өөрийнхөө өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа А   өрөөнөөсөө гарч ирээд бид нартай нийлж суугаад бид нартай таарамжгүй харилцаа үүсгэх гээд байгаа бололтой, ахлах тогтооч Б , менежер Ө  нарыг үгээр өдөөд байхаар нь би А   ч болохгүй дээ гэж бодоод би явлаа гээд гараад явсан. Гэтэл маргааш нь ажил дээрээ ирэхэд А  , Б ийг зодсон гэх яриа гарсан байсан бөгөөд ахлах тогтооч Б ийн зүүн талын хөмсөг язарсан шарх учирсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/      

            8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23- ны өдрийн 274 дугаартай “П.Б-н биед тархи доргилт, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шалтгаант холбоо бүхий гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

            9. Б.А  ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/

            10. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74-83 дахь/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны **** тоотод П.Б-н нүүрэн тус газарт өөрийн өмчлөлийн гар утсаа шидэж тархи доргилт, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэжмээ авах нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б  “гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, эрүүгийн хариуцлагын талаар тодорхой санал дүгнэлт байхгүй” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Б-н цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч П.Б-н “гэнэт тас хийгээд миний зүүн талын нүд рүү цохисон. Тэр үед ширээн дээр А  ын барьдаг ухаалаг гар утас унасан. Миний зүүн нүдний хөмсөгнөөс цус гарч эхэлсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Ө ын “А   би чамайг ална гэх мэтээр хэлээд гартаа барьж байсан гар утсаа шидсэн чинь нөгөө гар утас нь Б ийн зүүн талын нүдний дээд талд оноод цус гарч эхэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Л.О-н “Б ийг чамайг ална шүү банди минь чи өдөөд байгаа шүү гэх мэтийн үг хэлээд гартаа барьж байсан гар утсаа шидээд шидсэн гар утас нь Б ийн нүүрэн дээр оносон чинь зүүн талын хөмсөгнөөс нь цус гарч эхэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.С ийн “А   гартаа барьж байсан гар утсаа Б  рүү шидсэн чинь Б ийн нүүрэн дээр оноод Б ийн зүүн талын нүдний дээд талаас цус гарсан” гэх мэдүүлэг, гэрч П.Э ийн “Б ийг доромжилж байгаад өөрийнхөө барьж байсан гар утсыг шидсэн чинь гар утас нь Б ийн нүүрэн дээр оноод цус гарсан” гэх мэдүүлэг, гэрч Н.С ийн “маргааш нь ажил дээрээ ирэхэд А  , Б ийг зодсон гэх яриа гарсан байсан бөгөөд ахлах тогтооч Б ийн зүүн талын хөмсөг язарсан шарх учирсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23- ны өдрийн 274 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны **** тоотод П.Б-тэймаргалдан гар утсаа шидэж, нүүрэн тус газарт онож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.А нь шууд санаатай үйлдлээр бусад руу эд зүйл шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч 2 300 000 төгрөгийн эмчилгээний зардлын нэхэмжлэл гаргасан боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Шүүгдэгч Б.А нь хохирогч П.Б эд 2 300 000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн гэх баримт шүүхэд ирүүлсэн боловч уг дансны эзэмшигч тодорхойгүй, хохирогч П.Б 2 300 000 төгрөг авсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогч П.Бнь шүүгдэгчээс гэм хорын хохирлын мөнгийг аваагүй гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн Б.А  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч П.Бнь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС