| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/03346/И |
| Дугаар | 181/ШШ2018/01084 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2018/01084
| 2018 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2018/01084 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: ЭМсийн,
хариуцагч: М ХХК-д холбогдох
НДын шимтгэл, алдангид 222 990 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч 2017 оны 10 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: М ХХК нь 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал НДын шимтгэл төлөлгүй 148 660 500 төгрөгийн өр үүсээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож НДын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол төлөлгүй НДын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт НДын төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 дэх зүйл Ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Иймд НДын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2 дахь заалтад зааснаар дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна гэж заасны дагуу шимтгэл төлөөгүй хугацаанд 74 330 250 төгрөгийн алданги ногдуулаад байна. Шимтгэл алдангийн нийт дүн 222 990 750 төгрөгийг хуулийн дагуу гаргуулан шийдвэрлэж өгнө үү. М ХХК 2017 оны 09 сарын 19-ний өдөр НДын шимтгэлд 10 000 000 төгрөг төлсөн байх тул 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар НДын шимтгэлийн өрөнд 139 005 500 төгрөг, алдангид 69 502 750 төгрөг, нийт 208 508 250 төгрөгийг НДын шимтгэл, алдангийн өртэй үлдсэн тул шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд 2018 оны 02 сарын 13-ны өдөр нэхэмжлэлд гаргаж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн НДын хэлстээс ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу манай компани нь эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаа тул бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ЭМэс нь хариуцагч М ХХК-д холбогдуулан НДын шимтгэл, алдангид 222 990 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба М ХХК-ий 2017 оны 09 сарын 19-ний өдөр НДын шимтгэлд төлсөн 10 000 000 төгрөгийг тооцон, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тус компаний НДын шимтгэлийн төлбөл зохих 139 005 500 төгрөг,түүний алдангид 69 502 750 төгрөг, нийт 208 508 250 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасган шаардаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч 208 508 250 төгрөгөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй гэж дэмжин нэхэмжилсэн шаардлагад хариуцагч маргаагүй.
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдээс 2018 оны 4 сарын 24-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гэрэлт Од 2017 оны 11 сарын 13-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардан авсан, мөн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26,38, 67.1.4, 72.2, 72.3., 76.2, 77.8, 86.2, 100.3,100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг заалтад заасан хариуцагчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй биечлэн танилцсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ 2018 оны 4 сарын 30-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж хэрэгтэй танилцан, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны тов мэдэгдлийг хүлээн авч мэдсэн болох нь хэрэг танилцуулсан тухай болон шүүх хуралдааны тов мэдэгдэл баримтаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагч тал ямар нэг баримт хүсэлт ирүүлэлгүй шалтгаангүй хүрэлцэн ирээгүй ба хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад, хариуцагч, .. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд, талуудын тайлбаруудыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3. “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. “ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэл, нэхэмжлэлээ дэмжиж гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт шаардлагаа нотолж бичмэл баримтын хуулийн шаардлага хангаж ирүүлсэн баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ
Нэхэмжлэгч нэхэмжлэлээр М ХХК-иас 2015 оны 4 сараас 2017 оны 4 сарыг дуустал хугацааны шимтгэлийн төлбөр 148 660 500 төгрөг, алдангийг 50 хувиар тооцон 74 330 250 төгрөг бүгд 222 990 750 төгрөг шаардсан ба хариуцагч М ХХК нь НДын шимтгэлд 10 000 000 төгрөг төлснийг тооцон, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тус компаний НДын шимтгэлийн төлбөл зохих 139 005 500 төгрөг,түүний алдангид 69 502 750 төгрөг, нийт 208 508 250 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасган шаардаж байна.
Нэхэмжлэгчээс шаардлагаа нотлож бичмэл баримтны хуулийн шаардлага хангаж ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн М ХХК-ийн 2015-2017 оны шимтгэлийн болон алдангийн тооцоо, Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийн дэлгэрэгүй бүртгэл, Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дэлгэрэнгүй бүртгэл, Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 сарын 31-ний өдрийн дэлгэрэнгүй бүртгэл, Сонгинохайрхан дүүргийн НДын хэлтсийн Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай 2015 оны 05 сарын 12-ны өдрийн 503 тоот, Сонгинохайрхан дүүргийн НДын хэлтсийн НДын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай 2016 оны 05 сарын 05 өдрийн 254 тоот албан бичгүүд болон хариуцагчийн нэхэмжлэлд ирүүлсэн тайлбар зэргээр М ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар НДын шимтгэлийн төлбөл зохих 139 005 500 төгрөг,түүний алдангид 69 502 750 төгрөг, нийт 208 508 250 төгрөгийн төлбөртэй болох нь нотлогдож байна.
НДын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дахь заалтад “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2.-т “дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна” гэж заасны дагуу хариуцагч М ХХК нь 2015 оны 04 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих шимтгэлийн төлөгдөөгүй 139 005 500 төгрөг,түүний алдангид 69 502 750 төгрөг, нийт 208 508 250 төгрөгийн НДын шимтгэлийн өрийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн НДын шимтгэл болон алдангийн хэмжээ НДын тухай хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй, хуульд заасан журмын дагуу тооцогдсон, хриуцагч маргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М ХХК-иас НДын шимтгэлийн өр 139 005 500 төгрөг, алдангид 69 502 750 төгрөг, нийт 208 508 250 төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн ЭМэст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. НДын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч М ХХК-иас 208 508 250 төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн ЭМэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас хариуцах хураамжид 1 200 491 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ